Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2023/00186

 

 

 

2023 01 27 142/ШШ2023/00186

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ..........................Н.Х.....................-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............................Голомт банк ХХК-. .....................-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, ЗГ4005101842, ЗГ4005101842-А, ЗГ4005101842-Б, ЗГ4005101842-В, ЗГ4005101842-Г, ЗГ4005101842-Д, ЗГ4005101842-Е, ЗГ4005101842-Ё тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 22 421 569.90 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ******* итгэмжлэгдсөн төлөөлөгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******

Хариуцагч Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь Голомт банк ХХК-ийн Орхон салбат холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие ******* нь ******* ******* 2002 онд танилцаад гэр бүл болж, улмаар одоо 3 хүүхэдтэй болсон ба нөхөр ******* маань Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ил уурхайн Уулын ажлын хэсгийн экскаваторын машинчаар ажилладаг ба 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 07 цаг 15 минутын үед нөхөр унтаж байгаад эвгүй дугараад босож ирээд өвдөглөөд сууснаа хойш орон дээрээ саваад унасан. Энэ үед нь миний бие Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн утсанд дуудлага өгч, улмаар эмч 07 цаг 35 минутын үед ирээд хиймэл амьсгаа хийж, тариа хийсэн. Үүний дараа эмч чагнуураар чагнаад нас барсан байна гэж хэлсэн. Уг болсон явдлын талаарх Орхон аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улмаар Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 70 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1245 дугаартай дүгнэлт гарч улмаар Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 392 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай шийдвэр гарсан. Миний нөхөр Эрдэнэт үйлдвэр-т ажиллаж, миний бие өөрөө үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлж өдийг хүрсэн, одоо амьдарч буй орон сууцыг Хас банкны зээлээр авч одоо ч зээлээ төлж дуусаагүй байгаа. Гэтэл нөхөр нь гэнэт нас барж манай гэр бүл, төрөл, төрөгсдөд нөхөж баршгүй гарз тохиолдоод байна. Миний бие насанд хүрээгүй гурван хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийн хажуугаар тэжээн тэтгэх үүргийг дангаараа хэрэгжүүлэх болсон ба нөхөр ******* нь Эрдэнэт үйлдвэр-т ажиллаж байхдаа буюу 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Голомт банкны Орхон салбараас өмнөх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай цалингаа барьцаалан ЗГ4005101842Ё зээлийн гэрээ байгуулж авсан ба уг зээлээ төлж цалингаасаа төлж байгаад 2020 оны 08 дугаар сар 21-ний өдөр гэнэт нас барсан. Би өөрөө одоогоор насанд хүрээгүй 3 хүүхдээ тэжээгчээ алдсаны тэтгэмжээр чадан ядан хүргэх гэж оролдож байгаа ба өөрөө ажилгүй тул бидний орлогын байдал маш хүнд байгаа болохоор зээл төлөх чадваргүй байна. Миний бие цалингийн зээл авсан Голомт банкны Орхон салбарт хандаж, зээлийг хааж хүүг зогсоож өгөхийг хүссэн боловч хүүг зогсоогоод зээлийг хаахгүй байгаа тул аргагүйн эрхэнд шүүхэд хандахад хүрээд байна. Тодруулбал уг зээлийн гэрээг байгуулахад миний бие хамтран зээлдэгч гэж орсон боловч надад зээл өгөөгүй, зээлийн данс нээгээгүй, тухайн зээлийн барьцаанд талийгаач нөхөр *******н цалинг барьцаалсан ба тэрээр нас барснаар миний нөхөрт цалин бодогдохгүй болсон тул тус зээл төлөгдөхгүй байсаар зээлийн үлдэгдэл нь одоогийн 22 421 569 төгрөг болсон байна. Уг нэхэмжлэлийг миний бие тус шүүхэд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гаргасныг тус шүүх хүлээн аваад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, урьдчилан шийдвэрлэх боломжтой гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.1.11-т зааснаар тус тус хүлээн авахаас татгалзсан ба миний бие Голомт банкны Орхон салбарт хандсан ба тус банкнаас ...зээлийг хааж, үүргийг дуусгавар болгох боломжгүй гэж амаар хариу өгөөд бичгээр хариу өгөхгүй гэдгээ мөн илэрхийлж, намайг үл тоож байна. Энэ шалтгаанаар миний бие тус банкнаас хариу өгөхгүй гэдгээ илэрхийлсэн тул хуульд заасны дагуу шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байна. Иймээс Голомт банкны Орхон салбар болон талийгаач нөхөр *******, хамтран зээлдэгч миний бие нарын оролцож 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан ЗГ4005101842Ё дугаартай цалингийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч ******* нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Голомт банкны надад холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Миний бие тус цалингийн зээлийн гэрээг эхнээс нь буюу 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн ЗГ4005101842 байгуулахад оролцоогүй тул миний бие хариуцахгүй. Миний хувьд нөхрийн цалингийн зээлийг амьдрал ахуйд хэрэглээгүй, харин нөхөр өөрийнхөө хувийн хэрэгцээнд хэрэглэж зарим нэг нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зурсан боловч энэ нь бие даасан үүргийг үүсгэхгүй юм. Миний хувьд Голомт банкинд өөрийн биеэр очиж нөхрийнхөө цалинг барьцаалан зээл авах боломжгүй, уг зээлүүдийг ч миний бие аваагүй, надад зээлийн данс нээгээгүй, зээл олгоогүй мөртлөө надаас уг зээлийн үүргийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие уг зээлийн үүргийг дуусгавар болгох асуудлаар нэхэмжлэл гаргасан уг хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байгаагийн хувьд Голомт банкны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодруулахдаа: Голомт банкны Орхон салбар болон талийгаач нөхөр *******, хамтран зэээлдэгч миний бие нарын оролцож 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан ЗГ4005101842Ё дугаартай цалингийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгох нэхэмжлэл шүүхэд гаргасан ба уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Голомт банкны Орхон салбар нь миний талийгаач нөхөр болох Б.******* 2015 оны 01 сарын 20-ны өдөр ЗГ4005101842 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулсан юм байна. Уг зээлийн гэрээндээ 2015.10.09-ны ЗГ4005101842-А дугаартай гэрээ, 2016.04.12-ны өдөр байгуулагдсан ЗГ4005101842-Б дугаартай гэрээ, 2016 оны 12 сарын 16-ны өдрийн ЗГ4005101842-в дугаартай гэрээ, 2017 оны 05 сарын 12-ны өдрийн ЗГ4005101842-Г дугаартай гэрээ, 2017 оны 11 сарын 13-ны өдрийн ЗГ4005101842-Д дугаартай гэрээ, 2018 оны 07 сарын 23-ны өдрийн ЗГ4005101842-Е дугаартай гэрээ, 2019 оны 12 сарын 27-ны өдрийн ЗГ4005101842-Ё дугаартай гэрээнүүдийг байгуулж өөрчилж оруулсан нь хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтаас олж мэдлээ. Миний бие уг гэрээнүүдийг 2019 оны 12 сарын 27-ны өдрийн ЗГ4005101842-Ё дугаартай гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон бөгөөд бусад гэрээнд би анхнаасаа оролцоогүй тул мэдээгүй болно. Үүнтэй холбогдуулан 2015 оны 01 сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үргэлжлүүлэн байгуулсан гэрээнүүд нь хоорондоо хамааралтай гэрээнүүд байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд: Голомт банкны Орхон салбар нь миний талийнгаач нөхөр болох Б.******* 2015 оны 01 сарын 20-ны өдөр ЗГ4005101842 дугаартай зээлийн гэрээ, 2015.10.19-ЗГ4005101842-А дугаартай гэрээ, 2016.04.12-ны өдөр байгуулагдсан ЗГ4005101842-Б дугаартай гэрээ, 2016 оны 12 сарын 16-ны өдрийн ЗГ4005101842-В дугаартай гэрээ, 2017 оны 05 сарын 12-ны өдрийн ЗГ4005101842-Г дугаартай гэрээ, 2017 оны 11 сарын 13-ны өдрийн ЗГ4005101842-В дугаартай гэрээ, 2017 оны 05 сарын 12-ны өдрийн ЗГ4005101842-Г дугаартай гэрээ, 2017 оны 11 сарын 13-ны өдрийн ЗГ4005101842-Д дугаартай гэрээ, 2018 оны 07 сарын 23-ны өдрийн ЗГ4005101842-Е дугаартай гэрээ, 2019 оны 12 сарын 27-ны өдрийн ЗГ4005101842-Ё дугаартай гэрээнүүдийн дагуу үүрэг дуусгавар болсныг тогтоолгохоор нэхэмжлэлий шаардлагаа тодруулж байна гэжээ.

4. Хариуцагч Голомт банк ХХК-ийн Орхон салбар нь үндсэн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд ирүүлсэн иргэн ******* нэхэмжлэлд 2019 оны 12 сарын 27-ны өдөр байгуулсан ЗГ4005101842Ё дугаартай Цалингийн зээлийн гэрээний үүргийг дуусгавар болсныг тогтоож өгнө үү гэжээ. Тус зээлийн гэрээний үүргийг дуусгавар болоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч Голомт банк ХХК-ийн Орхон салбар нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Тус шүүхэд ******* нэхэмжлэлтэй Голомт банк ХХК-д холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа билээ. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь ЗГ4005101842 тоот зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгуулах тул тус нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагч Голомт банк ХХК-ийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т зааснаар дараах сөрөг нэхэмжпэлийг гаргаж байна. Голомт банк болон ******* нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ4005101842 тоот Зээл болон Барьцааны гэрээ /цалингийн зээл/-ний дагуу 25 000 000 төгрөгийг, жилийн 15.60 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгохоор талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан. 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ЗГ4005101842-А тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу 3 500 000 төгрөгөөр нэмэгдүүлж зээлийн үлдэгдлийн хэмжээг 23 109 138.90 төгрөг болгож жилийн 16.80 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2016 оны 04 дүгээр сарын 12-ний өдөр ЗГ4005101842-Б тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу 5 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж зээлийн үлдэгдлийн хэмжээг 24 975 517.02 төгрөг болгож, жилийн 16.80 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ЗГ4005101842-В тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу 4 600 000 төгрөгөөр нэмэгдүүлж зээлийн үлдэгдлийн хэмжээг 24 969 579.35 төгрөг болгож жилийн 16.80 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ЗГ4005101842-Г тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу 7 900 000 төгрөгөөр нэмэгдүүлж зээлийн үлдэгдлийн хэмжээг 29 951 137.81 төгрөг болгож жилийн 16.80 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, 2017 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр ЗГ4005101842-Д тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу 2 700 000 төгрөгөөр нэмэгдүүлж зээлийн үлдэгдлийн хэмжээг 29 936 722.65 төгрөг болгож, жилийн 19.20 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ЗГ4005101842-Ё тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу 3 500 000 төгрөгөөр нэмэгдүүлж зээлийн үлдэгдлийг 29 727 118.27 төгрөг болгож, жилийн 19.20 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЗГ4005101842-Ё тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу 7 600 000 төгрөгөөр нэмэгдүүлж зээлийн үлдэгдлийг 28 923 510.7 төгрөг болгож, жилийн 15.60 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай болгон тус тус өөрчлөхөөр талууд харилцан тохиролцож гэрээ байгуулжээ.

Гэрээний үүргийн зөрчил: 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ЗГ4005101842-Г тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зээлдэгчид олгосон зээлийн хэмжээг 7 900 000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн үлдэгдэлийн хэмжээг 29 951 137.81 төгрөг гэж тодорхойлж зээлийн гэрээний хугацааг 48 сар болгож 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сунгасан байна. Мөн ЗГ4005101842-Г тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний 1.1 -т нэг талаас Голомт банк, нөгөө талаас *******, ******* нар гэрээг байгуулж ******* нь гэрээ байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс зээлийн гэрээнд хамтран зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч болж зээл, зээлийн хүүний төлбөрийг төлөх үүргийг хүлээжээ. /Талууд гарын үсэг зурсан/. Хамтран зээлдэгч ******* нь Зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан буюу Иргэний хуулийн 242.1-т Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид хамаарч зээлийн төлбөрийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу банкинд төлөх үүргийг хүлээсэн. Иргэний хуулийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу банк ******* үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардаж сөрөг нэхэмжлэл гаргаж байна. ЗГ4005101842 тоот зээлийн гэрээний 2.2, 2.5, 3.1.1-т зааснаар зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөлгүй 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 283 өдрийн хугацаа хэтрэлттэй буюу зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Сөрөг нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах өр төлбөртэй байна. Үндсэн зээлийн төлбөр 21 454 161.71 төгрөг, зээлийн хүү 958 799.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 8 608.2 төгрөг, нийт төлбөр 22 421 569.90 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Иймд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, 158 дугаар зүйлийн 158.1-т Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж, Иргэний хуулийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасныг үндэслэн: ЗГ4005101842 тоот Зээлийн гэрээний үүрэг болох төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заасан болон олгосон хугацаанд төлөхгүй байгаа тул зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 3.3.3-д заасны дагуу Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж ЗГ4005101842, ЗГ4005101842-А, ЗГ4005101842-Б, ЗГ4005101842-В, ЗГ4005101842-Г, ЗГ4005101842-Д, ЗГ4005101842-Е, ЗГ4005101842-Ё тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 22 421 569.90 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ******* нь Голомт банкны гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж ЗГ4005101842, ЗГ4005101842-А, ЗГ4005101842-Б, ЗГ4005101842-Е, ЗГ4005101842-Ё тоот гэрээнүүдийн дагуу үүргийг дуусгавар болсныг тогтоолгохоор хүсэлт гаргасан байна. ЗГ4005101842-Г тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний 1.1-т нэг талаас Голомт банк, нөгөө талаас *******, ******* нар гэрээг байгуулж ******* нь гэрээ байгуулсан 2017 оны 05 сарын 12-ны өдрөөс зээлийн гэрээнд хамтран зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч болж зээл, зээлийн хүүний төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн. Иймд тус гэрээний үүрэг дуусгавар болгох нэхэмжлэлийн нэмэлт тодруулгыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

7. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт /хх-5/, ******* иргэний үнэмлэхний хуулбар /хх-6/, 2020 оны 12 сарын 14-ний өдрийн 392 дугаартай прокурорын тогтоол /хх-7/, 2019 оны 12 сарын 27-ны өдрийн ЗГ4005101842Ё дугаартай цалингийн зээлийн гэрээ /хх-8/, Голомт банкны цалингийн зээлийн дансны хуулга /хх-9-11/, 2019 оны 10 сарын 28-ны өдрийн 10/19/205 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-12-15/, *******, ******* нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-16/, , , нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-16-17/, *******н нас барсны гэрчилгээний хуулбар /хх-18/, 2021 оны 02 сарын 08-ны өдрийн Орхон аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын тодорхойлолт /хх-19/, ам бүлийн тодорхойлолт /хх-20/, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн Засаг даргын тодорхойлолт /хх-21/, 2014 оны 04 сарын 04-ний өдрийн 1130019918 дугаартай Зээлийн гэрээний хуулбар /хх-22-24/, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-25/, 2014 оны 04 сарын 04-ний өдрийн 1130019918 дугаартай Барьцааны гэрээ /хх-26-30/, нэхэмжлэгчийн Голомт банк ХХК-д гаргасан хүсэлт /хх-31-32/, 2022 оны 10 сарын 21-ний өдрийн итгэмжлэл /хх-186/, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

8. Хариуцагчаас: Голомт банк ХХК-ийн итгэмжлэл /хх-40, 42-43/, Голомт банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-41/, 2020 оны 08 сарын 12-ны өдрийн 318 дугаартай Голомт банкны гүйцэтгэх захирлын тушаал /хх-44/, 2019 оны 12 сарын 27-ны өдрийн ЗГ4005101842-Ё дугаартай цалингийн зээлийн гэрээний хуулбар /хх-50/, зээлийн дансны хуулга /хх-51-52/, хариуцагч Голомт банк ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл /хх-87-88/, сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж /хх-89/, 2021 оны 06 сарын 15-ны өдрийн Голомт банк ХХК-ийн итгэмжлэл /хх-90/, 2015 оны 01 сарын 20-ны өдрийн ЗГ4005101842 тоот Зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь /хх-91-92/, 2015 оны 10 сарын 09-ны өдрийн ЗГ4005101842-А дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-93/, 2016 оны 04 сарын 12-ны өдрийн ЗГ4005101842-Б дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-94/, 2016 оны 12 сарын 16-ны өдрийн ЗГ05101842-В дугаартай гэрээ /хх-95/, 2017 оны 05 сарын 12-ны өдрийн ЗГ4005101842-Г дугаартай гэрээ /хх-96/, 2017 оны 11 сарын 13-ны өдрийн ЗГ4005101842-Д дугаартай гэрээ /хх-97/, 2018 оны 07 сарын 23-ны өдрийн ЗГ4005101842-Е дугаартай гэрээ /хх-98/, 2019 оны 12 сарын 27-ны өдрийн ЗГ4005101842-Ё дугаартай гэрээ /хх-99/, ******* ******* нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-100/, Зээлийн дансны хуулга /хх-101-105/, хүү тооцооллын хүснэгт /хх-106-107/, Голомт банк ХХК-ийн итгэмжлэл олгох тухай албан тоот /хх-108/, 2020 оны 08 сарын 12-ны 318 дугаартай Голомт банкны гүйцэтгэх захирлын тушаал /хх-109/, Голомт банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-110/, 2021 оны 04 сарын 02-ны өдрийн 564 дугаартай Голомт банкны гүйцэтгэх захирлын тушаал /хх-112-113/, цалингийн зээл хамтран хүсэгч иргэдийн өргөдөл маягт /хх-135-139/, 2019 оны 12 сарын 23-ны өдрийн Улсын бүртгэлийн газрын лавлагаа /хх-140-141/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

9. Шүүх зохигчийн хүсэлтээр: 2021 оны 03 сарын 26-ны өдрийн 9/1139 дугаартай Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн баримт /хх54-56/, 2021 оны 07 сарын 24-ний өдрийн 227 дугаартай Шүүхийн шинжилгээний албаны албан тоот, хавсралтууд /хх-143-155/, Голомт банк ХХК-иас гаргуулсан нотлох баримтуудыг /2, 3-р хавтас хэрэгт авагдсан баримт/, Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын архиваас ******* нэхэмжлэлтэй Тэнгэр даатгал ХХК-д холбогдох иргэний хэргийн 2022 оны 02 сарын 18-ны өдрийн 142/ШШ2022/00242 дугаар анхан шатны шүүхийн шийдвэр зэргийг шүүх бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* Голомт банк ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийг дуусгавар болсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...Миний нөхөр ******* нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байхдаа буюу 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Голомт банкны Орхон салбараас өмнөх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай цалингаа барьцаалан ЗГ4005101842Ё зээлийн гэрээ байгуулж авсан ба уг зээлээ цалингаасаа төлж байгаад 2020 оны 08 дугаар сар 21-ний өдөр гэнэт нас барсан Иймд Голомт банкны Орхон салбар нь миний талийгаач нөхөр болох Б.******* 2015 оны 01 сарын 20-ны өдөр ЗГ4005101842 дугаартай зээлийн гэрээ, 2015.10.19-ЗГ4005101842-А дугаартай гэрээ, 2016.04.12-ны өдөр байгуулагдсан ЗГ4005101842-Б дугаартай гэрээ, 2016 оны 12 сарын 16-ны өдрийн ЗГ4005101842-В дугаартай гэрээ, 2017 оны 05 сарын 12-ны өдрийн ЗГ4005101842-Г дугаартай гэрээ, 2017 оны 11 сарын 13-ны өдрийн ЗГ4005101842-В дугаартай гэрээ, 2017 оны 05 сарын 12-ны өдрийн ЗГ4005101842-Г дугаартай гэрээ, 2017 оны 11 сарын 13-ны өдрийн ЗГ4005101842-Д дугаартай гэрээ, 2018 оны 07 сарын 23-ны өдрийн ЗГ4005101842-Е дугаартай гэрээ, 2019 оны 12 сарын 27-ны өдрийн ЗГ4005101842-Ё дугаартай гэрээнүүдийн дагуу үүрэг дуусгавар болсныг тогтоож өгнө үү... гэсэн.

2. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд *******аас 22 421 569 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлээс 11 210 785 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 11 210 785 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: Зээлдэгч ******* нь 2015 оны 01 сарын 20-ны өдөр ЗГ4005101842 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулан 25,0 сая төгрөгийн зээл, Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн ЗГ4005101842-А дугаартай гэрээгээр 3 500 000 төгрөгийг нэмж 23 109 138,90 төгрөгийн зээл, Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ4005101842-Б дугаартай гэрээгээр 5,0 сая төгрөгийг нэмж 24 975 517,02 төгрөгийн зээл, Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай 2016 оны 12 сарын 16-ны өдрийн ЗГ4005101842-В дугаартай гэрээгээр 4 600 000 төгрөгийг нэмж 24 969 579,35 төгрөгийн зээл, Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 05 сарын 12-ны өдрийн ЗГ4005101842-Г дугаартай гэрээгээр 7 900 000 төгрөгийг нэмж 29 951 137,81 төгрөгийн зээл, 2017 оны 11 сарын 13-ны өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай ЗГ4005101842-Д дугаартай гэрээгээр 2 700 000 төгрөгийг нэмж 29 936 722,65 төгрөгийн зээл, 2018 оны 07 сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай ЗГ4005101842-Е дугаартай гэрээгээр 3 500 000 төгрөгийг нэмж 29 727 118,27 төгрөгийн зээл, 2019 оны 12 сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай ЗГ4005101842-Ё дугаартай гэрээгээр 7 600 000 төгрөгийг нэмж 28 923 510,79 төгрөгийн зээл авсан болох нь дээрх гэрээнүүд, талуудын тайлбар хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Дээрх гэрээнүүдийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс хойших хугацааны гэрээнд нэхэмжлэгч ******* хамтран зээлдэгчээр оролцож гэрээ байгуулжээ.

4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд талуудын хооронд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

5. Иргэний хуулийн 39 дугаар зүйлийн 39.2Нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болно, 40 дүгээр зүйлийн 40.1-т нэг тал нь хүсэл зоригоо илэрхийлж, нөгөө тал түүнийг хүлээн авснаар тохиролцож, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

6. Талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, өмнөх 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай ЗГ4005101842-Е дугаар зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан 2019 оны 12 сарын 27-ны өдөр ЗГ4005101842-Ё дугаартай зээлийн гэрээгээр 7 600 000 төгрөгийг нэмж 28 923 510,79 төгрөгийн зээл авсан, гэрээний үүргээ ******* биелүүлээгүй үйл баримтад маргаагүй.

7. Зээлдэгч ******* 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нас барсан болох нь тогтоогдож байна. /хх18/

8. Нэхэмжлэгч *******, ******* нас барсан тул гэрээний үүрэг дуусгавар болсон гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон бөгөөд зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр ******* гарын үсгээ зуржээ.

9. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.3.Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэжээ.

Иймд Голомт банк *******аас зээлийн үүргийг шаардах эрхтэй байна.

10. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2.үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан бол үүрэг дуусгавар болохоор хуульчилсан хэдий ч хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд үүрэг дуусгавар болохгүй.

11. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэснээр нэхэмжлэгч ******* зээлийн үүргийн тавин хувийг хариуцах үндэслэлтэй байна.

12. Нэхэмжлэгч ******* нь нөхөр *******г нас барсантай холбоотой зээлийн гэрээний дагуу нөхөн төлбөрт Мандал даатгал ХХК-с 22 421 569 төгрөг, Тэнгэр даатгал ХХК-тай эвлэрч 26 825190 төгрөг нэхэмжилснээс 18 000 000 төгрөг гаргуулахаар эвлэрсэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2022/00242 дугаар шийдвэр хэрэгт ирснийг дурьдав.

Иймд дээрх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Голомт банкны сөрөг нэхэмжлэлээс 11 210 785 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 11 210 785 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

13. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 057.84 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 270 058 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжаар 194 323 төгрөг гаргуулан хариуцагч Голомт банкинд олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1., 240 дүгээр зүйлийн 240.1.2. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Голомт банкинд холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгох тухай ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар *******аас 11 210 785 төгрөг гаргуулан Голомт банкинд олгож, нэхэмжлэлээс үлдэх 11 210 785 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 057,84 төгрөг, хариуцагч байгууллагын сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 058 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******аас 194 323 төгрөг гаргуулан Голомт банкинд олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА