Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 207/МА2023/00036

 

2023 04 17 207/МА2023/00036

 

 

 

Н.Х-ын нэхэмжлэлтэй, хариуцагч

Г банк ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.О даргалж, Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г банк ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, зээлийн гэрээний үүрэгт 22.241.569,90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, Ж.С, хариуцагчийн төлөөлөгч О.Х нарын гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, нарийн бичгийн дарга Н.Х- нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Н.Х- нь Б-ын Э-тай 2002 онд танилцаад гэр бүл болж, улмаар одоо 3 хүүхэдтэй болсон ба нөхөр Б.Э- маань Э үйлдвэр ТӨҮГ-ын Ил уурхайн Уулын ажлын хэсгийн экскаваторын машинчаар ажилладаг ба 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 07 цаг 15 минутын үед нөхөр унтаж байгаад эвгүй дугараад босож ирээд өвдөглөөд сууснаа хойш орон дээрээ саваад унасан. Энэ үед нь миний бие О аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн утсанд дуудлага өгч, улмаар эмч 07 цаг 35 минутын үед ирээд хиймэл амьсгаа хийж, тариа хийсэн. Үүний дараа эмч чагнуураар чагнаад нас барсан байна гэж хэлсэн. Уг болсон явдлын талаарх О аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улмаар О аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ........... дугаартай дүгнэлт гарч улмаар О аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай шийдвэр гарсан. Миний нөхөр Э үйлдвэр-т ажиллаж, миний бие өөрөө үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж өдийг хүрсэн, одоо амьдарч буй орон сууцыг Х банкны зээлээр авч одоо ч зээлээ төлж дуусаагүй байгаа. Гэтэл нөхөр нь гэнэт нас барж манай гэр бүл, төрөл, төрөгсдөд нөхөж баршгүй гарз тохиолдоод байна. Миний бие насанд хүрээгүй гурван хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийн хажуугаар тэжээн тэтгэх үүргийг дангаараа хэрэгжүүлэх болсон ба нөхөр Б.Э- нь Э үйлдвэр-т ажиллаж байхдаа буюу 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Г банкны О салбараас өмнөх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай цалингаа барьцаалан ................... зээлийн гэрээ байгуулж авсан ба уг зээлээ төлж цалингаасаа төлж байгаад 2020 оны 08 дугаар сар 21-ний өдөр гэнэт нас барсан. Би өөрөө одоогоор насанд хүрээгүй 3 хүүхдээ тэжээгчээ алдсаны тэтгэмжээр чадан ядан хүргэх гэж оролдож байгаа ба өөрөө ажилгүй тул бидний орлогын байдал маш хүнд байгаа болохоор зээл төлөх чадваргүй байна. Миний бие цалингийн зээл авсан Г банкны О салбарт хандаж, зээлийг хааж хүүг зогсоож өгөхийг хүссэн боловч хүүг зогсоогоод зээлийг хаахгүй байгаа тул аргагүйн эрхэнд шүүхэд хандахад хүрээд байна. Тодруулбал уг зээлийн гэрээг байгуулахад миний бие хамтран зээлдэгч гэж орсон боловч надад зээл өгөөгүй, зээлийн данс нээгээгүй, тухайн зээлийн барьцаанд талийгаач нөхөр Б.Э-н цалинг барьцаалсан ба тэрээр нас барснаар миний нөхөрт цалин бодогдохгүй болсон тул тус зээл төлөгдөхгүй байсаар зээлийн үлдэгдэл нь одоогийн 22 421 569 төгрөг болсон байна. Уг нэхэмжлэлийг миний бие тус шүүхэд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гаргасныг тус шүүх хүлээн аваад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, урьдчилан шийдвэрлэх боломжтой гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.1.11-т зааснаар тус тус хүлээн авахаас татгалзсан ба миний бие Г банкны О салбарт хандсан ба тус банкнаас ...зээлийг хааж, үүргийг дуусгавар болгох боломжгүй гэж амаар хариу өгөөд бичгээр хариу өгөхгүй гэдгээ мөн илэрхийлж, намайг үл тоож байна. Энэ шалтгаанаар миний бие тус банкнаас хариу өгөхгүй гэдгээ илэрхийлсэн тул хуульд заасны дагуу шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байна. Иймээс Г банкны О салбар болон талийгаач нөхөр Б.Э-, хамтран зээлдэгч миний бие нарын оролцож 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан ................... дугаартай цалингийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г банк ХХК-ийн О салбар нь үндсэн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд ирүүлсэн иргэн Н.Х-ын нэхэмжлэлд 2019 оны 12 сарын 27-ны өдөр байгуулсан ................... дугаартай Цалингийн зээлийн гэрээний үүргийг дуусгавар болсныг тогтоож өгнө үү гэжээ. Тус зээлийн гэрээний үүргийг дуусгавар болоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г банк ХХК-ийн О салбар нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Тус шүүхэд Н.Х-ын нэхэмжлэлтэй Г банк ХХК-д холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа билээ. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь .............. тоот зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгуулах тул тус нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагч Г банк ХХК-ийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т зааснаар дараах сөрөг нэхэмжпэлийг гаргаж байна. Г банк болон Б.Э- нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр .............. тоот Зээл болон Барьцааны гэрээ /цалингийн зээл/-ний дагуу 25 000 000 төгрөгийг, жилийн 15.60 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгохоор талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан. 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ..............-А тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу 3 500 000 төгрөгөөр нэмэгдүүлж зээлийн үлдэгдлийн хэмжээг 23 109 138.90 төгрөг болгож жилийн 16.80 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2016 оны 04 дүгээр сарын 12-ний өдөр ..............-Б тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу 5 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж зээлийн үлдэгдлийн хэмжээг 24 975 517.02 төгрөг болгож, жилийн 16.80 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ..............-В тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу 4 600 000 төгрөгөөр нэмэгдүүлж зээлийн үлдэгдлийн хэмжээг 24 969 579.35 төгрөг болгож жилийн 16.80 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ..............-Г тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу 7 900 000 төгрөгөөр нэмэгдүүлж зээлийн үлдэгдлийн хэмжээг 29 951 137.81 төгрөг болгож жилийн 16.80 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, 2017 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр ..............-Д тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу 2 ...0 000 төгрөгөөр нэмэгдүүлж зээлийн үлдэгдлийн хэмжээг 29 936 722.65 төгрөг болгож, жилийн 19.20 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ..............-Ё тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу 3 500 000 төгрөгөөр нэмэгдүүлж зээлийн үлдэгдлийг 29 727 118.27 төгрөг болгож, жилийн 19.20 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ..............-Ё тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу 7 600 000 төгрөгөөр нэмэгдүүлж зээлийн үлдэгдлийг 28 923 510.7 төгрөг болгож, жилийн 15.60 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай болгон тус тус өөрчлөхөөр талууд харилцан тохиролцож гэрээ байгуулжээ. Гэрээний үүргийн зөрчил: 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ..............-Г тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зээлдэгчид олгосон зээлийн хэмжээг 7 900 000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн үлдэгдэлийн хэмжээг 29 951 137.81 төгрөг гэж тодорхойлж зээлийн гэрээний хугацааг 48 сар болгож 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сунгасан байна. Мөн ..............-Г тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний 1.1 -т нэг талаас Г банк, нөгөө талаас Б.Э-, Н.Х- нар гэрээг байгуулж Н.Х- нь гэрээ байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс зээлийн гэрээнд хамтран зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч болж зээл, зээлийн хүүний төлбөрийг төлөх үүргийг хүлээжээ. /Талууд гарын үсэг зурсан/. Хамтран зээлдэгч Н.Х- нь Зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан буюу Иргэний хуулийн 242.1-т Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид хамаарч зээлийн төлбөрийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу банкинд төлөх үүргийг хүлээсэн. Иргэний хуулийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу банк Н.Х- үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардаж сөрөг нэхэмжлэл гаргаж байна. .............. тоот зээлийн гэрээний 2.2, 2.5, 3.1.1-т зааснаар зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөлгүй 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 283 өдрийн хугацаа хэтрэлттэй буюу зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Сөрөг нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах өр төлбөртэй байна. Үндсэн зээлийн төлбөр 21 454 161.71 төгрөг, зээлийн хүү 958 799.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 8 608.2 төгрөг, нийт төлбөр 22 421 569.90 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Иймд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, 158 дугаар зүйлийн 158.1-т Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж, Иргэний хуулийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасныг үндэслэн: .............. тоот Зээлийн гэрээний үүрэг болох төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заасан болон олгосон хугацаанд төлөхгүй байгаа тул зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 3.3.3-д заасны дагуу Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж .............., ..............-А, ..............-Б, ..............-В, ..............-Г, ..............-Д, ..............-Е, ..............-Ё тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 22 421 569.90 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Х- нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Г банкны надад холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Миний бие тус цалингийн зээлийн гэрээг эхнээс нь буюу 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн .............. байгуулахад оролцоогүй тул миний бие хариуцахгүй. Миний хувьд нөхрийн цалингийн зээлийг амьдрал ахуйд хэрэглээгүй, харин нөхөр өөрийнхөө хувийн хэрэгцээнд хэрэглэж зарим нэг нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зурсан боловч энэ нь бие даасан үүргийг үүсгэхгүй юм. Миний хувьд Г банкинд өөрийн биеэр очиж нөхрийнхөө цалинг барьцаалан зээл авах боломжгүй, уг зээлүүдийг ч миний бие аваагүй, надад зээлийн данс нээгээгүй, зээл олгоогүй мөртлөө надаас уг зээлийн үүргийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие уг зээлийн үүргийг дуусгавар болгох асуудлаар нэхэмжлэл гаргасан уг хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байгаагийн хувьд Г банкны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Х- нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:

Г банкны О салбар болон талийгаач нөхөр Б.Э-, хамтран зэээлдэгч миний бие нарын оролцож 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан ................... дугаартай цалингийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгох нэхэмжлэл шүүхэд гаргасан ба уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г банкны О салбар нь миний талийгаач нөхөр болох Б.Э-тай 2015 оны 01 сарын 20-ны өдөр .............. дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулсан юм байна. Уг зээлийн гэрээндээ 2015.10.09-ны ..............-А дугаартай гэрээ, 2016.04.12-ны өдөр байгуулагдсан ..............-Б дугаартай гэрээ, 2016 оны 12 сарын 16-ны өдрийн ..............-в дугаартай гэрээ, 2017 оны 05 сарын 12-ны өдрийн ..............-Г дугаартай гэрээ, 2017 оны 11 сарын 13-ны өдрийн ..............-Д дугаартай гэрээ, 2018 оны 07 сарын 23-ны өдрийн ..............-Е дугаартай гэрээ, 2019 оны 12 сарын 27-ны өдрийн ..............-Ё дугаартай гэрээнүүдийг байгуулж өөрчилж оруулсан нь хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтаас олж мэдлээ. Миний бие уг гэрээнүүдийг 2019 оны 12 сарын 27-ны өдрийн ..............-Ё дугаартай гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон бөгөөд бусад гэрээнд би анхнаасаа оролцоогүй тул мэдээгүй болно. Үүнтэй холбогдуулан 2015 оны 01 сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үргэлжлүүлэн байгуулсан гэрээнүүд нь хоорондоо хамааралтай гэрээнүүд байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд: Г банкны О салбар нь миний талийнгаач нөхөр болох Б.Э-тай 2015 оны 01 сарын 20-ны өдөр .............. дугаартай зээлийн гэрээ, 2015.10.19-..............-А дугаартай гэрээ, 2016.04.12-ны өдөр байгуулагдсан ..............-Б дугаартай гэрээ, 2016 оны 12 сарын 16-ны өдрийн ..............-В дугаартай гэрээ, 2017 оны 05 сарын 12-ны өдрийн ..............-Г дугаартай гэрээ, 2017 оны 11 сарын 13-ны өдрийн ..............-В дугаартай гэрээ, 2017 оны 05 сарын 12-ны өдрийн ..............-Г дугаартай гэрээ, 2017 оны 11 сарын 13-ны өдрийн ..............-Д дугаартай гэрээ, 2018 оны 07 сарын 23-ны өдрийн ..............-Е дугаартай гэрээ, 2019 оны 12 сарын 27-ны өдрийн ..............-Ё дугаартай гэрээнүүдийн дагуу үүрэг дуусгавар болсныг тогтоолгохоор нэхэмжлэлий шаардлагаа тодруулж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одмаа нь нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Н.Х- нь Г банкны гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж .............., ..............-А, ..............-Б, ..............-Е, ..............-Ё тоот гэрээнүүдийн дагуу үүргийг дуусгавар болсныг тогтоолгохоор хүсэлт гаргасан байна. ..............-Г тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний 1.1-т нэг талаас Г банк, нөгөө талаас Б.Э-, Н.Х- нар гэрээг байгуулж Н.Х- нь гэрээ байгуулсан 2017 оны 05 сарын 12-ны өдрөөс зээлийн гэрээнд хамтран зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч болж зээл, зээлийн хүүний төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн. Иймд тус гэрээний үүрэг дуусгавар болгох нэхэмжлэлийн нэмэлт тодруулгыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1., 240 дүгээр зүйлийн 240.1.2. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Г банкинд холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгох тухай Н.Х-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар Н.Х-аас 11 210 785 төгрөг гаргуулан Г банкинд олгож, нэхэмжлэлээс үлдэх 11 210 785 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2... 057,84 төгрөг, хариуцагч байгууллагын сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2... 058 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Х-аас 194 323 төгрөг гаргуулан Г банкинд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, Ж.С нар давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч Г банк ХХК нь Б.Этай анх 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Зээл болон барьцааны гэрээ байгуулан тус гэрээндээ хугацаа болон үнийн дүнд өөрчлөлт оруулж 8 удаа нэмэлт гэрээнүүдийг байгуулсан. Дээрх 2015 оны 01 сарын 20-ны өдркйн .............. дугаар Зээл болои барьцааны гэрээнд нэхэмжлэгч Н.Х- иь хамтран зээлдэгчээр оролдоогүй юм. Н.Х- нь 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ........................-Г дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээнээс хамтран зээлдэгчээр орсон. Үүнээс үзвэл нэхэмжлэгч Н.Х- нъ үндсэн зээлийн гэрээнд үүрэг гүйцэтгэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчээр ч оролцоогүй бөгөөд үндсэн гэрээгээр ямар нэгэн үү}зэг хүлээгээгүй юм. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 242 дүгээр зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзсэн. Гэтэл Иргэний хуулнйн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэдд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан бөгөвд Н.Х- нь үндсэи зээлийн гэрээнд ямар нэгэн үүрэг хүлээгээгүй тул Иргэний хуулийн 242.2 дахь хэсэгт зааенаар нэмэлт гэрээнүүдэд ч үүрэг хүлээхгүй юм, Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийг хамтран үүрэг гүйштгэгчээр тооцон зээлийн 50 хувийг гаргуулахаар шийдвзрлэсэн шийдвэр хуулъ зүйн үндэслэлгүй байна. 2. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйдэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсовд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан бол үүрэг дуусгавар болохоор хуульчилж өгсөн. Зээлдэгч Б.Э- нь 2020 оны 08 дугаар сарыи 21-ны өдөр нас барсан. Зохигчидын тайлбар, зээлийн гэрээ, гэрээний тодорхой нөхцпүүд зэргээс үзвэл Б.Э- кь өөрийн цалинг барьцаалж зээл авсан нь тогтоогддог. Цалингийн зээл авах нь зөвхөн тухайн иргэний хувийи байдалтай салшгүй холбоотой эрх ба уг орлогоо барьцаалж мөнгө зээлсэн нь мөн хувь хүний байдалтай залшгүй холбоотой үүргийг үүсгэнэ. Мөн цалинг барьцаалж зээл олгоход тухайн гэрээний зээлийн үүргийг эргэж төлөх нөхцөл нь хувь хүний салшгүй үүрэгтэй холбоотойгоор үүрэг үүсэх бөгөөд зээлдэгчийн хувийн байдалдтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг гүйцэтгэгч зээлдэгч нас барснаар дуусгавар болно. Иймд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна. 3. Н.Х-ын хувьд Г банк болон Б.Э- нарын хооронд байгуулагдсан гэрээнд батлан даагч, хамтран үүрэг гүйцэтгэгчээр анхны гэрээ буюу 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн зээл болон барьцааны гэрээнд Н.Х-ыг оролцуулаагүй, тэр ч бүү хэл түүнд танилиуулаагүй, ямар эрх, үүрэгтэй ч мэдээгүй болох хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр шууд тоггоогдсон. Гэтэл анхан шатиы шүүхээс уг гэрээнд Н.Хонгорзудыг оролцож байгуулсан мэтээр дүгнэж, улмаар Н.Х-ын хувьд уг гэрээ хүчии төгөлдөр үүссэн мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т зааснаар бичгээр байгуулах тусгай шаардлагыг тавьсан бөгөөд Н.Х-ын хувьд 2015.01.20-ны едрийн гэрээг байгуулаагүй тул түүнтэй бичгээр зээлийн гэрээ байгуулсан гэж үзэхгүй. Мөн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээг Н.Х-тай байгуулсан гэж үзэхгүй бегөөд уг хуулийн заалтыг анхан шагны шүүх анхаарч дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 4. Анхан шатны шүүх сөрөн нэхэмжлэлийг хангахдаа зээлийн гэрээг хүчин төгөлдөр хэлцэл мон эсэх талаарх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Тодруулбал хариуцагчийн сөрег нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан эсэхийг дүгнэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна. Тодруулбал Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451 дүгээр зүйлийн 451.2-т зааснаар бичгээр байгуулах шаардла!а хангаагүй байхад ийнхүү хүчин төгөлдөр эсэх талаар үндэслэлгүй дүгиэлт хийсэн байна. Иймээс О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 эр сарын 27-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар пшйдвэрийг хүчингүй болгож, үндсэн мжлэлийн шаарддагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү. Давж заалдах шүүх хураддаанд оролцох хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч О.Х шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Н.Х-ын нэхэмжлэлтэй, Г банк ХХК-д холбогдох үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.27-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаартай шийдвэрийг 2023.03.02-ны өдөр имэйлээр, 2023.03.07-ны өдөр шуудангаар тус тус хүлээн аваад зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт заасны дагуу Б.Э- нас барснаар түүний үүрэг дуусгавар болсон гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Иргэний с хуулийн 40 дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож зээлдэгч Б.Э-гийн цалинг барьцаалсантай холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг түүний хувийн байдалтай салшгүй холбоотой гэж үзэхгүй. Барьцаа нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга бөгөөд зээлдэгч Б.Э- нас барснаар банк түүний цалингаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх бөгөөд зээлдүүлэгч Г ХХК нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хамтран хариуцах үүрэг гүйцэтгэгч Н.Х-аас шаардах эрхтэй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн хуваагдах шинж чанартай холбоотой * үүснэ гэж заасны дагуу үндсэн зээлдэгч нас барснаар зээлдэгчийн эрх, үүрэг нь хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Х-д шилжсэн болно. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Н.Х- нь нөхөр Б.Э-гийн Г банкнаас 2015 оноос хойш авсан 3 удаагийн зээлийн гэрээнд батлан даагчаар, 4 удаагийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. зээлийн хөрөнгийг гэр бүлийн хэрэглээнд зарцуулж, зээлдэгч Б.Эрдэнэлалай нас барснаас хойш Зээлийн батлан даалтын гэрээний Мандал даатгаг ХХК-аас зээлийн гэрээний төлбөрт олгогдсон 22.421.569 төгрөгийг шүүхийн шийдвэр "үйцэтгэх байгууллагаар дамжуулан авсан болох нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүх тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч Н.Х- нь Г банк ХХК-д холбогдуулан зээлийн гэрээ дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Г банк ХХК-ийн О салбар нь нэхэмжлэгч Н.Х-аас зээлийн гэрээний үүрэгт 22.421.569 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Г банк ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч Н.Х- сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч Н.Х-ын нөхөр Э- Э үйлдвэр ТӨХК-д ажиллаж байхдаа 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Г банк ХХК-ийн О салбараас 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан өмнөх зээлийн гэрээний үлдэгдлийг 7.600.000 төгрөгөөр нэмэгдүүлэн 28.923.510 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авсан, нэхэмжлэгч Э.Хонгорзул хамтран зээлдэгчээр оролцсон байна. Мөн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж гэрээний хугацааг 48 сар болгон 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сунгасан. Зээлдэгч Э- 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нас барсан зэрэг үйл баримтууд тогтоогджээ.

Хариуцагч Г банк ХХК-ийн О салбар нь зээлийн гэрээний үүрэг болох төлөх ёстой зээл, хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй 283 хоногийн хугацаа хэтрэлттэй байгаа тул банк өөрийн санаачлагаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж хамтран зээлдэгч Н.Х-аас 22.421.569 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол нэхэмжлэгч Н.Х- нь миний нөхөр цалингаа барьцаалан зээл авсан ба 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ байгуулахад би оролцоогүй, зээлийг амьдрал ахуйдаа хэрэглээгүй, нөхөр өөрийн хувийн хэрэгцээнд хэрэглэсэн, зарим нэг өөрчлөлт оруулсан гэрээнд гарын үсэг зурсан боловч энэ нь бие даасан үүргийг үүсгэхгүй гэсэн татгалзсан тайлбар гарган мэтгэлцсэн байна.

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. Нэхэмжлэгч Н.Х- нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон тул зээлдэгч Э- нас барсан хэдий ч зээлийн гэрээний үүрэг дуусгавар болохгүй юм. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1., 242.3.-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар хамтран зээлдэгч Н.Х- нь зээлийг төлж барагдуулах үүрэгтэй.

Энэ үндэслэлээр нэхэмжлэгч Н.Х-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. Нэхэмжлэгч Н.Х-аар нэхэмжлэлийн 50 хувийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр Н.Х-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2.-т заасан үндэслэлээр үүрэг дуусгавар болсон гэж гомдол гаргаж байгааг хүлээн авах боломжгүй. 240 дүгээр зүйлийн 240.1.2.-т заасан хувийн байдалтай салшгүй холбоотой гэдэг нь хувь хүний чадвартай холбоотой асуудлыг ойлгох бөгөөд цалингийн зээлийн хувьд энэ ойлголтонд хамаарахгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023

оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-т зааснаар 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Н.Х-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 22.241.569 төгрөгийг гаргуулж Г банк ХХК-ийн О салбарт олгож,

Шийдвэрийн 2 дахь заалтанд ...нэхэмжлэгч Н.Х-аас улсын тэмдэгтийн хураамжинд ...Н.Х-аас 194.323 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г банк ХХК-ийн О салбарт олгосугай... гэснийг ...269.158 төгрөг... гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, Ж.С нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2....058 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.О

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧ С.У