Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2017/ШЦТ/235

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                    

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

Нарийн бичгийн даргаар Х.Золжаргал,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Хохирогч Ч.Т-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг, Л.Цогтбаяр,

Шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д-д холбогдох эрүүгийн 201522000717 тоот хэргийг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н.Д, 

Шүүгдэгч Н.Д нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Ч.Т-ын эзэмшлийн Идэр-2 худалдаа үйлчилгээний төвийн бараа түгээгчээр ажиллаж байхдаа 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Мөрөн сумын 7 дугаар хороонд ... улсын дугаартай цагаан өнгийн Пронтер маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг. ачааны агуулахад байсан барааны хамт шатааж 7.170.750 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Ч.Т-ын эзэмшлийн Идэр-2 худалдаа үйлчилгээний төвийн барааг хувьдаа завшиж үрэгдүүлсний улмаас 30.743.810 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Д нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Ч.Т-ын эзэмшлийн Идэр-2 худалдаа үйлчилгээний төвийн бараа түгээгчээр ажиллаж байхдаа 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Мөрөн сумын 7 дугаар хороонд ... улсын дугаартай цагаан өнгийн Пронтер маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг. ачааны агуулахад байсан барааны хамт шатааж 7.170.750 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2015 оны 9 сараас хойш иргэн Ч.Т-ын эзэмшлийн Идэр-2 худалдаа үйлчилгээний төвийн барааг хувьдаа завшиж үрэгдүүлсний улмаас 30.743.810 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Н.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Ч.Т-ын Идэр-2 нэртэй хүнсний бөөний төвд борлуулагч хийдэг. Би Идэр-2 худалдаа үйлчилгээний төвд ажиллаад 6 жил болж байна. ...10 дугаар сарын эхээр Ч.Т- ах надтай уулзаад зээлсэн барааныхаа төлбөрийг хийж чадахгүй байгаа дэлгүүрүүдээс барааныхаа үлдэгдлийг эргүүлэн татахаар болсон. Ингээд миний хувьд 2015 оны 10-р сарын 26-ны өдөр дэлгүүрүүдээр явж бараа хураах болоод хамгийн түрүүнд Мөрөн сумын 2-р хороонд байрлах Дээж нэртэй хүнсний дэлгүүр орж уг дэлгүүрийн эзнийх нь эхнэр болох Энхбаяраас 1.500.000 орчим төгрөгийн архи, тамхи хурааж авсан. Үүнд: улаан шонхор, парламент, esse нэртэй тамхинууд, архи пивоноос юу авсан талаар санахгүй байна. Дээр хэлэхээ мартсан байна, би Дээж нэртэй дэлгүүрээс 1.500.000 төгрөгийн бараа авахдаа 2 хэсэг салгаж авсан. Би 2015 оны 10-р сарын 25-ны өдөр Дээж дэлгүүрээс бараа авснаа хэлээгүй орхисон байна. Тэгээд маргааш нь буюу 2015 оны 10-р сарын 26-ны өдөр үлдэгдэл бараа авсан юм.                                                                                                                                                                                                                                                                                                                            сумын 9, 10 хороонд байрлах Сондор, Номин, Хужирт, Рашаан булаг дэлгүүрүүд орж бараа авах уу гэж асуусан юм. Ч.Т- гуай надад өөрөө хэлэхдээ өртэй дэлгүүрүүдээс бараа буцааж аваад өргүй дэлгүүрүүддээ бараагаа борлуулаарай гэж байсан. Сондор дэлгүүрийн хувьд Идэр-2 худалдаа үйлчилгээний төвд өртэй боловч эзэн нь Ч.Т- ахтай утсаар Улаанбаатар хотод байна, 2-3 хоноод очно тэгэхээр өрөө өгнө гэж хэлсэн. Түүний дараа Мөрөн сумын 7-р хороонд байрлах Тунгалагмөрөн нэртэй дэлгүүр орсон, тэр дэлгүүрийн эзэн нь Дарьсүрэн гэж хүн байгаа. Тунгалагмөрөн дэлгүүрээс би 500.000 орчим төгрөгийн бараа авсан, одоо миний санаж байгаагаар шонхор, алтан навч, ерөөл, улаанбаатар нэртэй архи тамхинууд хурааж авсан. Түүний дараа Баян нэртэй хүнсний дэлгүүр орж нэг сая нэг зуун мянган төгрөгийн архи тамхи авсан бас өөрийн байгууллагын зарж борлуулдаг архи, тамхи, пиво, ус ундаа зэргийг хураан авсан. Энэ дэлгүүрийн эзнийх нь нэрийг мэдэхгүй байна. Түүний дараа Мөрөн сумын 7-р хороонд байрлах Хан-Уул дэлгүүр орж 400.000 төгрөгийн дан тамхи хурааж авсан. Үүнээс өөр бараа хурааж аваагүй. Харин Идэр-2 дэлгүүрээс авсан барааны үлдэгдэл байсан ба түүний нь хэдэн төгрөгийн бараа байсныг нь би мэдэхгүй байна. Үүнийг мэдэх боломжгүй. Яагаад гэвэл би Идэр-2 дэлгүүрээс бараа өдөр болгон шахуу авдаг. Тэр авсан бараанаас нь өдөр болгон л үлддэг байсан юм. Ингээд би бараа түгээж болон хурааж авсаар байгаад оройн 22 цагийн үед Мөрөн сумын 7-19-01 тоотод байрлах гэрийнхээ хашаанд Идэр-2 худалдаа үйлчилгээний төвийн бараа түгээлтийн 65-27 ХӨА дугаартай пронтер маркийн машиныг бараатай нь аваачиж тавьсан. Би уг нь Ч.Т- ах руу залгаж би дэлгүүрүүдээс бараагаа хураачихлаа одоо очиж буулгах уу маргааш өглөө очиж буулгах уу гэтэл маргааш өглөө хүрээд ир гэж Ч.Т- ах хэлсэн. Тэгээд би маргааш нь буюу 2015 оны 10-р сарын 27-ны өдөр дэлгүүрүүдээс хураасан бараагаа Ч.Т- ахын барааны агуулахад буулгах гэж өөрийн хашаанаас гарч яваад гэр хорооллоор явсаар байгаад Мөрөн сумын 9, 12 хорооны засмал зам дээр гарахын арай өмнө талд явж байтал миний унаж явсан машины дотроос нэг хаймар үнэртээд шатаад байгаа юм шиг болохоор нь машинаасаа буугаад аккумляторын утсаа хайлаад урсаад байгаа юм болов уу гэж бодоод үзэхэд зүгээр байсан. Тэгээд буцаад машиндаа суух гэтэл үрүүлний доороос утаа манарч байсан. Яг бол гал гарч эхлээгүй байсан. Тухайн үед би өөрөө айгаад машин руу дөхөж чадаагүй. Ингээд миний шатсан машины хажуугаар явж байсан үл таних ах, эгч хоёроор Ч.Т- ах руу залгуулаад өгөөч, мөн галын машин дуудаад өгөөч гэж хэлсэн. Ингээд тэр үл таних эгч галын машин дуудаж, мөн Ч.Т- ах руу залгасан. Тэгээд тэр үл таних эгч Ч.Т- ах руу залгаж яриад дуудсан байх. Тэгээд нэг их удалгүй онцгой байдлын алба ирсэн. Онцгой байдлын алба хаагч нар ирэхийн өмнө миний шатаж байсан машины хажууд 4-5 машин ирчихсэн хүмүүс нь ус цацах уу, шороо цацах уу гээд гүйлдээд байсан. Тэгээд байж байтал нэг эксель маркийн машинаас нэг үл таних эгч энд ус байна гэж хэлээд намайг машины хажууд зогсож байсан чинь чи энэ усыг цацах юм уу гээд надад хар савтай зүйл өгсөн. Тухайн үед би айгаад сандраад шоконд орчихсон байсан болохоор уг савны тагийг нь онгойлгож чадахгүй буцаагаад тэр хүнд нь өгсөн. Тухайн үл таних эмэгтэй надаас буцааж аваад машины ар тал болон хажуу талаас нь цацаад байсан. Тэгээд байж байтал нэг ах ус цацаад нэмэргүй гэж хэлж байсан. Ингээд онцгой байдлын алба хаагч нар галыг түргэн шуурхай унтраасан. Тэгээд байж байсан чинь асаагүй хэсэг буюу чингэлгээс утаа гараад байсан учир онцгой байдлын алба хаагч нар хойд талаа онгойлго гээд би машиныхаа чингэлгийн цоожийг нь түлхүүрээр нь онгойлгосон. ...Тэр шатсан байгаа бараанууд нь 2015 оны 10 сарын 26-ны өдөр дэлгүүрүүдээс буцаан авсан нийт бараа маань байсан юм. Байгаа бараа нь тэр, байгаа цуглуулсан бараа нь л тэр, түүнээс биш алга болсон зүйл байхгүй, Ч.Т- гуай машин шатсан байхад ирээд чи бусад бараагаа  яасан юм, хулгайд алдсан юм уу гээд байхаар нь би айгаад тэгсэн хулгайд алдсан гээд хэлчихсэн юм...” гэх мэдүүлэг /Хэргийн 1-р хавтасны 156-160, 2-р хавтасны 93 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Т-ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр над руу нэг үл таних эмэгтэй хүн залгаад танай машин хот руу явдаг гүүрний энд шатаж байна гэж хэлэхээр нь гал команд дуудсан уу гэхэд дуудсан гэж байсан. Намайг машин шатаж байгаа газар очиход машины кабин шатаж байсан бөгөөд машины чингэлэг хэсэг рүү гал ороогүй байсан. Ойр орчим хэдэн жижиг суудлын машинууд болон 3-4 хүн зогсож байсан. ...ингээд байж байтал Онцгой байдлын албан хаагч нар ирээд галыг түргэн унтраасан. Харин хойд чингэлгийн хэсэг рүү бага зэргийн гал орсон байсан бөгөөд Онцгой байдлын албан хаагч нар тухайн галыг унтраах гээд машины хойд талыг онгойлгуулсан. Тухайн үед бараа байхгүй байсан. Дгээс бараа чинь хаачсан юм бэ гэхэд мэдэхгүй цоож зүгээр байна ш дээ гэж хэлж байсан. Тэгээд цагдаад мэдэгдэх болсон. Д манайд ажилд ороод 5 жил болж байна. ...3 жилийн өмнөөс борлуулагч түгээгч хийж эхэлсэн. Одоо Идэр-2 худалдааны төвийн борлуулагч, түгээгч хийдэг. Дгийн хувьд нэр дээрээ манай худалдааны төвөөс бараа бичүүлж аваад түүнийгээ дэлгүүрүүдээр бэлэн болон бэлэн бусаар түгээдэг. Миний хувьд Дгээс өдөр болгон орлогынхоо мөнгийг авдаг байсан. Харин дэлгүүрүүдэд зээлсэн барааг бичиж тэмдэглээд явдаг байсан. Би 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Дд өгсөн бараа материалыг 2016 оны 01 дүгээр сард Дтэй нийлж тулгалт хийсэн. Ингэж тулгахад 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ямар ч маргаан гарахгүй бүгд тулж байсан, ингэхэд Дд 40.898.630 төгрөгийн үлдэгдэл байсан, 9 сарын 25-ны өдөр манай худалдагч З- ээлжийн амралтаа авахаар нь би өөрийн охин Т.О-т бараа материалыг хүлээлгэн өгсөн.

Үүнээс хойш Дд дараах өдрүүдэд барааг хүлээлгэн өгсөн байдаг:

  1. 2015 оны 09 сарын 26-ны өдөр Дд 1.683.940 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
  2. 2015 оны 09 сарын 27-ны өдөр Дд 1.592.900 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
  3. 2015 оны 09 сарын 28-ны өдөр Дд 1.583.400 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
  4. 2015 оны 09 сарын 29-ны өдөр Дд 1.353.000 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
  5. 2015 оны 10 сарын 01-ны өдөр Дд 456.160 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
  6. 2015 оны 10 сарын 10-ны өдөр Дд 1.448.500 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
  7. 2015 оны 10 сарын 11-ны өдөр Дд 2.667.100 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
  8. 2015 оны 10 сарын 13-ны өдөр Дд 1.358.860 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
  9. 2015 оны 10 сарын 15-ны өдөр Дд 1.207.140 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
  10. 2015 оны 10 сарын 16-ны өдөр Дд 1.293.560 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
  11. 2015 оны 10 сарын 17-ны өдөр Дд 1.465.400 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
  12. 2015 оны 10 сарын 18-ны өдөр Дд 1.638.640 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
  13. 2015 оны 10 сарын 19-ны өдөр Дд 1.472.240 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
  14. 2015 оны 10 сарын 20-ны өдөр Дд 1.088.340 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
  15. 2015 оны 10 сарын 22-ны өдөр Дд 1.328.340 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
  16. 2015 оны 10 сарын 23-ны өдөр Дд 590.600 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн гээд нийтдээ 22.178.120 төгрөгийн барааг Дд хүлээлгэн өгч үлдэгдэл мөнгөтэйгөө нийлэхээр 63.076.750 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байна.

Үүнээс Дгийн надад өгсөн борлуулалтын мөнгийг цуваагаар гаргахад:

  1. 2015 оны 09 сарын 26-ны өдөр 1.971.400 төгрөг
  2. 2015 оны 09 сарын 27-ны өдөр 1.538.200 төгрөг
  3. 2015 оны 09 сарын 28-ны өдөр 1.616.850 төгрөг
  4. 2015 оны 09 сарын 29-ны өдөр 1.280.350 төгрөг
  5. 2015 оны 10 сарын 01-ны өдөр 976.600 төгрөг
  6. 2015 оны 10 сарын 02-ны өдөр 520.000 төгрөг
  7. 2015 оны 10 сарын 03-ны өдөр 538.000 төгрөг
  8. 2015 оны 10 сарын 04-ны өдөр 446.650 төгрөг
  9. 2015 оны 10 сарын 05-ны өдөр 500.600 төгрөг
  10. 2015 оны 10 сарын 06-ны өдөр 505.000 төгрөг
  11. 2015 оны 10 сарын 08-ны өдөр 432.700 төгрөг, 250.000 төгрөг
  12. 2015 оны 10 сарын 09-ны өдөр 684.450 төгрөг
  13. 2015 оны 10 сарын 10-ны өдөр 1.357.350 төгрөг
  14. 2015 оны 10 сарын 11-ны өдөр 1.292.750 төгрөг
  15. 2015 оны 10 сарын 12-ны өдөр 1.117.900 төгрөг
  16. 2015 оны 10 сарын 13-ны өдөр 1.011.650 төгрөг
  17. 2015 оны 10 сарын 15-ны өдөр 1.505.950 төгрөг
  18. 2015 оны 10 сарын 16-ны өдөр 1.325.500 төгрөг
  19. 2015 оны 10 сарын 17-ны өдөр 1.169.550 төгрөг
  20. 2015 оны 10 сарын 18-ны өдөр 1.354.600 төгрөг
  21. 2015 оны 10 сарын 19-ны өдөр 1.131.800 төгрөг
  22. 2015 оны 10 сарын 20-ны өдөр 1.171.900 төгрөг
  23. 2015 оны 10 сарын 22-ны өдөр 1.179.350 төгрөг
  24. 2015 оны 10 сарын 23-ны өдөр 562.000 төгрөг
  25. 2015 оны 10 сарын 24-ны өдөр 857.200 төгрөг
  26. 2015 оны 10 сарын 25-ны өдөр 503.300 төгрөг
  27. 2015 оны 10 сарын 27-ны өдөр 164.500 төгрөг өгсөн байна.

Эдгээрээс гадна би Дгийн зээл өгсөн гэх дэлгүүрүүдээс өөрөө явж дараах мөнгийг цуглуулсан:

  1. Түвшинбуянт дэлгүүрээс 2015 оны 10 сарын 30-ны өдөр 1.782.100 төгрөг
  2. Сайхан дэлгүүрээс 40.000 төгрөг
  3. Буян-Ундрах дэлгүүрээс 109.000 төгрөг
  4. Сондор дэлгүүрээс 1.704.280 төгрөг
  5. Тунгалаг мөрөн дэлгүүрээс 26.000 төгрөг
  6. Тосон дэлгүүрээс 35.000 төгрөг
  7. Идэр дэлгүүрээс 374.600 төгрөг
  8. Цэнгэл дэлгүүрээс 190.000 төгрөг
  9. Ундрага дэлгүүрээс 605.860 төгрөг
  10. Бааяаа гэдэг хүнээс 500.000 төгрөг авч, нийтдээ Д надад 32.332.940 төгрөгийг өгсөн байна.

Дгийн нийт тооцооноос надад өгсөн мөнгийг хасахад 30.743.810 төгрөгийн барааны үлдэгдэл гарч, энэ мөнгийг Д надаас дутаасан гэдгээ өөрөө зөвшөөрч байснаа 2016 оны 01 сард дахин тооцоо нийлж тулгахад Д дараах мөнгөний бараа бүтээгдэхүүнийг зөвшөөрөхгүй гэсэн. Энэ нь

  1. 2015 оны 09 сарын 26-ны өдөр 1.683.940 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
  2. 2015 оны 09 сарын 27-ны өдөр 1.592.900 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
  3. 2015 оны 09 сарын 28-ны өдөр 1.583.400 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
  4. 2015 оны 09 сарын 29-ны өдөр 1.353.000 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
  5. 2015 оны 10 сарын 10-ны өдөр 1.448.500 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
  6. 2015 оны 10 сарын 19-ны өдөр 1.472.240 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
  7. 2015 оны 10 сарын 20-ны өдөр 1.088.340 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
  8. 2015 оны 10 сарын 22-ны өдөр 1.328.340 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн гээд нийт 11.550.660 төгрөгийн барааг Дд хүлээлгэн өгсөн ч Д хүлээн аваагүй гэдэг.

Дд дээрх барааг хүлээлгэн өгсөн тухай манай дэлгүүрийн кассын баримт нь байгаа ба энэ бараануудыг манай охин Т.О- хүлээлгэн өгсөн байдаг.... Машин бүхээг дотор дараах бараанууд байсныг би үнэ үнээр нь хэлье:

  1. 0.5 литрийн улаан касс пиво 13 ширхэг, нэг нь 1.500 төгрөг, нийт 19.500 төгрөг,
  2. 2.5 литрийн Нийслэл пиво 6 ширхэг, нэг нь 4.600 төгрөг, нийт 27.600 төгрөг,
  3. 2.5 литрийн Сэрүүн пиво 6 ширхэг, нэг нь 5.000 төгрөг, нийт 30.000 төгрөг,
  4. 2.5 литрийн Baghier нэртэй пиво 5 ширхэг, нэг нь 3.500 төгрөг, нийт 17.500 төгрөг,
  5. 2.5 литрийн Жигуловский нэртэй пиво 2 ширхэг, нэг нь 3.500 төгрөг, нийт 7.000 төгрөг,
  6. 2.5 литрийн Толстой нэртэй пиво 5 ширхэг, нэг нь 3.500 төгрөг, нийт 17.500 төгрөг,
  7. 100 гр-ийн Ерөөл архи 2 ширхэг, нэг нь 1.500 төгрөг, нийт 3.000 төгрөг,
  8. 0.5 литрийн Улаанбаатар нэртэй архи 21 ширхэг, нэг нь 10.000 төгрөг, нийт 210.000 төгрөг,
  9. 0.5 литрийн Монгол нэртэй архи 16 ширхэг, нэг нь 8.000 төгрөг, нийт 128.000 төгрөг,
  10. 0.75 литрийн Буудай нэртэй архи нэг ширхэг 6.300 төгрөг,
  11. 0.5 литрийн Ерөөл архи нэг ширхэг 6.750 төгрөг,
  12. 0.5 литрийн Био нэртэй цэвэр ус 44 ширхэг, нэг 300 төгрөг, нийт 13.200 төгрөг,
  13. 0.5 литрийн Вита нэртэй жүүс 5 ширхэг, нэг нь 700 төгрөг, нийт 3.500 төгрөг,
  14. 0.5 литрийн PUSH нэртэй ундаа нэг ширхэг 800 төгрөг,
  15. 0.5 литрийн Анар нэртэй ундаа 9 ширхэг, нэг нь 800 төгрөг, нийт 7.200 төгрөг,
  16. 250 гр-ийн Редбул нэртэй ундаа 6 ширхэг, нэг нь 800 төгрөг, нийт 4.800 төгрөг,
  17. 1 литрийн Гоё нэртэй ундаа 1 ширхэг 1.800 төгрөг,
  18. Алтаншонхор нэртэй тамхи 37 хайрцаг, нэг хайрцаг нь 1.600 төгрөг, нийт 59.200 төгрөг,
  19. Алтаннавч нэртэй тамхи 10 хайрцаг, нэг хайрцаг нь 1.300 төгрөг, нийт 13.000 төгрөг,
  20. Даблис нэртэй тамхи 13 хайрцаг, нэг хайрцаг нь 1.750 төгрөг, нийт 22.750 төгрөг,
  21. Парламент тамхи 12 хайрцаг, нэг нь 3.200 төгрөг, нийт 38.400 төгрөг,
  22. Эссэ нэртэй тамхи 4 хайрцаг, нэг нь 2.300 төгрөг, нийт 9.200 төгрөг,
  23. Саарал LD нэртэй тамхи 5 хайрцаг, нэг нь 1.750 төгрөг, нийт 8.750 төгрөг,
  24. Хар кент 5 хайрцаг, нэг нь 2.600  төгрөг, нийт 13.000 төгрөг гээд машин дотор нийт 662.000 төгрөгийн бараа шатаж дахин ашиглах боломжгүй болсноор бүгдийг нь хаясан.... Анх энэ машиныг 2011 онд Батсүх гэдэг хүнээс худалдан авсан. Тэгтэл Батсүх нь Улаанбаатар хотоос машинаа авч ирэхдээ төрсөн хүү Энхбаярынхаа нэр дээр авсан байсан. Батсүх надад машин зарахдаа Энхбаярынхаа хуучин иргэний үнэмлэхийг хуулбарлан өгснөөс болоод шилжүүлэг хийлгэж чадахгүй байж байтал Батсүх маань нас барчихсан юм. Ингээд шилжүүлж чадахгүй явсаар байгаад ийм зүйл болсон. Авсан цагаасаа хойш би машины татварыг өөрөө төлж. оношлогоонд нь өөрөө оруулдаг юм. Би татвараа өөрийнхөө нэр дээр төлдөг юм. Одоо энэ машин нь шатсан ашиглах боломжгүй учраас би энэ машиныг 10.000.000 төгрөгөөр үнэлнэ. Гэхдээ 3.500.000 төгрөгөөр урагшаа будаг бүхээг авч ирээд тавихад машин маань ашиглалтад орчих боломжтой байна...гэх /Хэргийн 1-р хавтасны 49-52, 2-р хавтасны 67-71-р хуудас/,

Гэрч Т.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 8 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Д нь дэлгүүрүүдээр явж үлдэгдэл зээл болоод барааг нь тулгахаар болсон юм. Тухайн үед Д өдөрт нэг сая гаруй төгрөгийн бараа авч яваад яг авч явсан барааныхаа хэмжээнд орлогоо тааруулаад хийгээд өмнө нь авсан барааны зээл нь багасахгүй байгаад байсан. Тэгэхээр нь тооллого хийгээд дэлгүүрүүдээр зээлээр бараа өгсөн гээд байхаар нь зээлээр бараа өгсөн дэлгүүрүүдээр явж тулгалт хийсэн. Манай дэлгүүр 2015 оны 09 сарын 20-ны үеэр кассын машинтай болсноос хойш Дд 4-5 хоног бараа өгч явуулж байтал зээл нь багасахгүй байгаад байсан болохоор барааг өгч явуулахаа больж яваад зээлээ олоод ир гэж явуулдаг болсон. Ингэж хэсэг явуулж байтал Д “дэлгүүрүүд бараагаа нийлүүлээч гээд байна бага ч гэсэн бараатай явъя тэгэх үү гээд байхаар нь Дд дахин бараа өгч явуулах болсон. Тэгээд Дгийн нэрээр кассанд зээлдэгч гэсэн нэр үүсгээд өдөрт авсан барааг нь шивж гаргаж байсан. Орлогыг нь бол кассанд оруулдаггүй байсан...яг тэр машин шатсан өдрийн өглөө нь Д аав руу утасдаад нилээн олон дэлгүүрээс бараагаа аваад машины хойд хаалга хаагдахааргүй болчихлоо гэхээр нь манай аав за тэгвэл бараагаа ирээд буулгаарай гэсэн. Тэгээд аав надад Д нэлээн шуурхай яваад бараагаа аваад явсан юм шиг байна, барааг нь хүлээж аваад контенертээ буулгаад тоолоод авчихаарай гэхээр нь би бараагаа хүлээж авахад бэлдээд байж байтал машин шатсан байна гэж хэл ирсэн.Тэгэхээр нь би машин шатсан газар нь очиход галынхан ирээд галыг унтраасан. Машины тэвшин дотор хэдхэн нэр төрлийн бараанаас өөр юу ч байгаагүй. Тэнд байсан жаахан бараа нь шатаагүй байсан...гэх мэдүүлэг /Хэргийн 1-р хавтасны 71-72-р хуудас/,

Гэрч Б.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 10-р сарын 26-ны өдөр Идэр-2 худалдааны бөөний төвийн борлуулагч Д зээлүүлсэн барааныхаа мөнгийг авъя гэж ирэхээр нь манай дэлгүүрт орлого байхгүй, одоо эгчид нь бэлэн мөнгө байхгүй байна гэсэн чинь тэгвэл бараагаа буцаагаад авъя гэхээр нь тэг тэг гээд тамхинууд буцаад өгсөн. Манай дэлгүүрийн хувьд Идэр-2 худалдааны бөөний төвөөс авсан сүүлийн хоёр удаагийн зээлийн үлдэгдэл нь дөрвөн зуу гаруй мянган төгрөгийн бараа байсан. Тэр мөнгөнд нь тохируулаад тамхийг нь буцааж өгсөн. Одоо ямар нэгэн үлдэгдэл байхгүй...” гэх мэдүүлэг /Хэргийн 1-р хавтасны 61 дүгээр хуудас/,

Гэрч Б.Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хамгийн сүүлд дөрвөн зуу гаруй мянган төгрөгийн үлдэгдэл зээлтэй байж байгаад түүнийг 2015 оны 10-р сарын 26-ны өдөр Идэр-2 худалдаа үйлчилгээний төвийн борлуулагч Д ирж зээлээ төл гэхээр нь буцаагаад бараа өгч явуулсан. Миний хувьд дан тамхи өгч явуулсан...” гэх мэдүүлэг /Хэргийн 1-р хавтасны 64 дүгээр хуудас/,

Гэрч М.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2012 онд Рашаанбулаг дэлгүүрийг ажиллуулж эхэлсэн. Ингэж дэлгүүр ажиллуулж эхэлсэн цагаасаа хойш би энэ Идэр-2 бөөний төвөөс бараа авдаг болсон. Намайг дэлгүүр дээрээ байж байхад энэ бөөний төвийн борлуулагч Д гэдэг хүүхэн машинтай ирээд бараагаа өгөөд явдаг байсан. Би энэ дэлгүүрээс нэг удаа бараа авахдаа 200.000 төгрөгөөс иүү гарган бараа авдаггүй, бараагаа би мөнгийг нь өгөөд л авчихдаг. Зээлээр авч байсан удаа энэ жилүүдэд нэгээс хоёр л байгаа байх...” гэх мэдүүлэг /Хэргийн 1-р хавтасны 69 дүгээр хуудас/,

Гэрч Ч.З-ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би Дд бараагаа өгөөд Д бараагаа  дэлгүүрүүдээр зардаг байсан. Тэгээд орой нь мөнгөний тооцоогоо Ч.Т- гуайтай очиж хийдэг байсан. Өгсөн бараагаа би өөрийнхөө дэвтэр дээр бичээд Д надаас авсан бараагаа өөрийнхөө дэвтэр дээр бичдэг байсан. Би 2015 оны 09 дүгээр сарын 25-ны  өдөр бүтэн ажиллаж байгаад 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн амралтаа авсан байсан учраас энэ өдрөөс эхлэн Дд бараа өгөөгүй...тухайн үед би амарсан байсан ч машин шатсан байна гэж сонсоод очсон. Намайг очиход машины бүхээг тэр аяараа шатсан,  тэвшин дотор жаахан бараа байсан нь хагас хугас шатсан, тэвшин дотор байсан хайрцаг сав ойр орчмынх нь юмнаас дан бензин үнэртэж байсан, машины ойр хавьд дотроо дундаасаа доош шингэнтэй хар өнгийн сав байсныг цагдаа авч явсан, тэр саван доторхын үнэрлэхэд бензин үнэртэж байсан. Бас дан бензин болсон тамхины хайрцагыг цагдаа нар авч явсан. Шатсан машины буруу талын хаалганы ард талд газарт зураад хаясан, бас асаагаагүй 5 билүү 6 ширхэг шүдэнз байсан...” гэх мэдүүлэг /Хэргийн 1-р хавтасны 74 дүгээр хуудас/,

Тээврийн хэрэгслээс хураан авсан цахилгааны утсанд Гамшиг судлалын хүрээлэнгийн гамшгийн туршилт, шинжилгээний төвийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 9/01 тоот дүгнэлт /Хэргийн 1-р хавтасны 116-117-р тал/,

Шинжээч Л.Бямбасүрэнг байцаасан тэмдэглэл /Хэргийн 2-р хавтасны 86 дугаар хуудас/,

Шинжээч Д.Баян-Эрдэнийг байцаасан тэмдэглэл /Хэргийн 1-р хавтасны 131-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хавтас 46-47-р тал/,

Тээврийн хэрэгслээс хураан авсан цахилгааны утсанд Гамшиг судлалын хүрээлэнгийн гамшгийн туршилт. шинжилгээний төвөөс дахин шинжилгээ хийсэн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2/193 тоот дүгнэлт /Хэргийн 2-р хавтасны 58-59-р тал/,

Хөвсгөл аймгийн онцгой байдлын газрын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13 тоот комиссын дүгнэлт /Хэргийн 2-р хавтас 79-82-р тал/,

Хэрэг учрал болсон гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 38-43-р тал/,

Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /Хэргийн 1-р хавтасны 44-45 дугаар хуудас/,

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23-06-0258/16 дугаартай актын хуулбар /Хэргийн 1-р хавтасны 247-248 дугаар хуудас/,

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 25-06-040/17 дугаартай акт, нийгмийн даатгалын шимтгэл төлөх жагсаалтын хуулбарууд /Хэргийн 1-р хавтасны 249-250 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтанд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /Хэргийн 1-р хавтасны 46-47-р тал/ зэрэг болно.

Дээрх шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Дг иргэдийн өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд үрэгдүүлсний улмаас бусдад үлэмж их хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь Идэр-2 дэлгүүрийн эзэн хохирогч Ч.Т-аас гэрч З-аар дамжуулан борлуулалт хийх зорилгоор бараа материал авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд бусдад эд зүйлийг зарж борлуулах эрх үүссэн байх ба үйл ажиллагааны явцад 30.743.810 төгрөгийн дутагдуулж завшсан гэм буруутай байна.

Шүүгдэгч нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд өөрийгөө гэм буруугүйг нотлох баримт байхгүй байна. Бусдын эд зүйлийг устгасан гэмт хэргийг үйлдэх болсон шалтгаан нь бусдад их хэмжээний өрийн асуудлаас үүдэн хохирогчийн гэх тээврийн хэрэгслийг барааны хамт шатааж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутай болох нь хохирогч Ч.Т-, гэрч З-, Т.О- нарын өгсөн мэдүүлэг, Н.Дгийн сэжигтнээр 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгсөн “миний баримтын дэвтэр шатсан байна билээ, хуучин дэвтэр гэрт байгаа байх, бараа яагаад алга болсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг, түгээгчээр ажиллаж байсан болох нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23-06-0258/16 дугаартай, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 25-06-040/17 дугаартай актуудын хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх жагсаалтын хуулбар, Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт шинжилгээний төвийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2/193 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 176-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн 201522000717 дугаартай хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн хавтастай нүүрэн талдаа Diary sijia new style гэсэн бичиглэлтэй 84 хуудастай тэмдэглэлийн дэвтрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Дгээс 37.914.560 төгрөгийг гаргуулж. хохирогчид олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 3, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгосугай.
  2. Шүүгдэгч Н.Д-г иргэдийн өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд үрэгдүүлсний улмаас бусдад үлэмж их хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нийт 540 /таван зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-гийн урьдчилсан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн хавтастай нүүрэн талдаа Diary sijia new style гэсэн бичиглэлтэй 84 хуудастай тэмдэглэлийн дэвтрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Д-гээс 37.914.560 /гучин долоон сая есөн зуун арван дөрвөн мянга таван зуун жар/ төгрөгийг гаргуулж., хохирогч Ч.Т-т олгосугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.АРИУНЖАРГАЛ