Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 148/ШШ2023/00044

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 148/ШШ2023/00044

******* аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нью сенчьюри плзад байрлах******* банк ХХК-ны /РД:2698072/ нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч:******* аймаг, Сүхбаатар сум 4 дүгээр баг, Баянхаан 5 дугаар хэсэг, 032 тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******гийн ******* /РД:/-д холбогдох,

 

- Зээлийн гэрээний үүрэгт 55,655,480.22 төгрөг гаргуулах, барьцаа үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: ******* аймаг, ******* сум, 1 дүгээр баг, Бүргэдэй орон сууц 2 дугаар байр, 4 тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******ийн ******* /РД:/-ийн

 

- 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Д.*******д 6 сарын хугацаагаар олгосон итгэмжлэлээр төлөөлөх эрх дуусгавар болсон тухай шийдвэр гаргуулах, ******* банк Дархан-Уул аймаг дахь 01 дүгээр салбарын нэхэмжлэлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-130100502 дугаарт бүртгэлтэй орон сууц зэргийг худалдан борлуулах замаар зээлийн гэрээний үүргийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд оролцогчид:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б., Г., А.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Отгонмаа /цахимаар/

Биедаасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Н.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХХК-ны /РД:2698072/ Дархан-Уул аймаг 01-р салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., Г. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Чингис хаан банк нь зээлдэгч Д.*******тай байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/115 тоот эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг сар бүр зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, зөрчил үүссэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус харилцан тохиролцоэ зээлдүүлсэн болно.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.Алтанцарал эрхийн улсын бүртгэлийн Ү-1301000587 дугаартай ******* аймаг, ******* сум 3 дугаар багийн нутаг Төхөмд орших хаягтай 144 мкв талбай бүхий хувийн орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-1301000502 дугаартай ******* аймаг, ******* сум 1 дүгээр баг, 2 дугаар байр, 04 тоот хаягтай 25 мкв талбай бүхий орон сууц тус тус барьцаалуулж 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн БГ/115 тоот барьцааны гэрээг байгуулсан бөгөөд барьцааг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Д.******* нь зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг сар бүр төлөх үүргээ 2019 оны 12 дугаар сарын 20-ноос эхлэн зөрчсөн бөгөөд нийт 6 удаагийн төлөлтөөр үндсэн зээлд 18,905,209.68 төгрөг, зээлийн хүүнд 4,767,123.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 74,828.68 төгрөг, нийт 23,747,161.64 төгрөгийг төлсөн бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зээлийн өр төлбөрийг огт төлөөгүй байна.

Тус банк нь дээр дурдсан зээлийн өр төлбөрийг төлөхийг зээлдэгчтэй 10 гаруй удаа мэдэгдэж, шаардсан боловч мэдэгдэл хүргүүлэх бүрт тодорхой арга хэмжээ авч төлбөрийн хуваарийн дагуу төлөх тухай хариу хэлдэгч бодитой төлөлт огт хийгдээгүй юм.

Иймд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 31,094,790.32 төгрөг, зээлийн хүүнд 20,774,313.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,786,376.37 төгрөг, нийт 55,655,480.22 төгрөгийг тус банкинд төлөх үүргээ гүйцэтгэхгүй хохироож байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 24, 26 дугаар зүйл, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-ийг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1.Талуудын хооронд байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/115 тоот зээлийн гэрээний дагуу зээлийн өр төлбөрт үндсэн зээлд 31,094,790.32 төгрөг, зээлийн хүүнд 20,774,313.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,786,376.37 төгрөг, нийт 55,655,480.22 төгрөгийг төлүүлэх,

2.Талуудын хооронд байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн БГ/115 тоот барьцааны гэрээний дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-1301000587 дугаарт бүртгэлтэй хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, эрхийн улсын бүртгэлийн Ү-1301000502 дугаарт бүртгэлтэй орон суууц зэргийг худалдан борлуулах замаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Гуравдагч этгээдийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. Гуравдагч этгээдийн хувьд барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгөх боломжгүй гэв.

 

 2. Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

 

Чингис хаан банкны гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хариуцагч Д.******* би дараах тайлбарыг гаргаж банйа. Нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээтэй маргахгүй, Харин зээлийн гэрээний үүргийн биелэлтийн талаар нэхэмжлэгч банктай олон удаа уулзаж албан ёсоор өргөдөл өгч байсан.

******* аймгийн хувьд Ковид-19 цар тахлын улмаас давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүсэн худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн хувьд хүнд байдалд 3 жилийн хугацаа өнгөрөөлөө.

Худалдаа үйлчилгээ эрхэлдэг миний хувьд энэхүү хүнд байдлаас гарахын тулд нэхэмжлэгч банкнаас зээл авсан.

Ковид-19 цар тахлын улмаас санхүүгийн байдал сайжирч өгөхгүй, орлого олох боломжгүй болсон тул 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах талаар хүсэлтээ удаа дараа гаргасан боловч банк хүсэлтүүдийг хүлээж аваагүй.

Миний зээлийн барьцаанд тавьсан эд хөрөнгүүд хангалттай үнэлгээтэй учраас миний зээлийг муутгаж ашиг олох бодлогыг банкны зүгээс баримталсан.

Хэрэв миний удаа дараах хүсэлтүүдийг хүлээн авсан бол өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүсэхгүй байлаа.

Миний хувьд үндсэн зээл 31,094,790.32 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндсэн зээл 31,094,790.32 төгрөгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Д.Алтан-Ундраа шүүхэд гаргасан тайлбартаа:

...Чингис хаан банкны нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр ороцож байгаа Д.Алтан-Ундраа би дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Хариуцагч Д.Алтан-Ундраа нь Чингис хаан Банк ХХК-иас 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 50,000,000 төгрөг зээлж, зээлийн гэрээ байгуулсан байдаг.

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд Д.Алтан-Ундраа миний өмчлөлийн ******* аймаг, ******* сум 3 дугаар баг, Төхөмд орших эрхийн улсын бүртгэлийн Ү-1301000587 дугаарт бүртгэлтэй 144 мкв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьсан. Д.Алтан-Ундраа миний бие дээрх үл хөдлөх эд хөрөнгөө гэрээний үүргийн гүйэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд ******* аймаг, ******* сум 3 дугаар баг, Төхөмд орших эрхийн улсын бүртгэлийн Ү-1301000587 дугаарт бүртгэлтэй 144 мкв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн гэрээтэй маргахгүй. Албан ёсоор өргөдөл өгч байсан ******* аймагт худалдаа үйлчилгээ эрхэлдэг хариуцагчийн хувьд давагдашгүй хүчин зүйл буюу цар тахалтай холбоотойгоор санхүүгийн байдал сайжрахгүй орлого олох боломжгүй болж нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтээ гаргасан боловч нэхэмжлэгч тал шийдвэрлэж өгөөгүй. Хариуцагчийн хүсэлтийг хүлээн авсан бол ийм байдал үүсэхгүй үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч байна зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээлийг хэвээр үлдээж үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гуравдагч этгээдийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Иргэний хуулийн 67.2-т заасны дагуу хөрөнгөө татаж авахаар гаргасан шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.*******ын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэг. Нэхэмжлэгч ******* банк ХХК-ний хариуцагч Д.*******д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 55,655,480.22 төгрөг гаргуулах, барьцаа үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

1. ******* банк ХХК, иргэн Д.******* нар 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/115 дугаартай зээлийг гэрээг байгуулсан байх бөгөөд хариуцагчаас зээлийн гэрээг байгуулсан болон зээлийн үндсэн төлбөр 31,094,790,22 төгрөгийн шаардлага дээр маргахгүй, харин зээлийн хүү 20,774,313.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,786,376.37 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргажээ.

 

Хариуцагчаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ******* банк-нд давагдашгүй хүчин зүйл буюу Ковид 19 цар тахалтай холбоотойгоор санхүүгийн байдал сайжрахгүй орлого олох боломжгүй, болсон тул гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтээ удаа дараа гаргасан боловч хүсэлтийг минь шийдвэрлэж хариу өгөөгүй, хүсэлтийг хүлээн авсан бол ийм асуудал үүсэхгүй байсан гэж тайлбарлажээ.

 

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй дээрх үндэслэлээ нотлох баримтаар нотолсонгүй.

 

Өөрөөр хэлбэл, Д.*******аас ******* банк ХХК-нд гаргасан гэх зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахыг хүссэн хүсэлтүүд хэрэгт авагдаагүйн зэрэгцээ зээлдэгчийн хувьд Ковид 19 халдварын улмаас зээлийг хуваарийн дагуу төлөх боломжгүй болсон гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

 

2. ******* банк ХХК, Д.******* нарын байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/115 дугаартай зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т Зээлийн хүү: 24 /хорин дөрвөн хувь/, 6 дугаар зүйлд ...хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн өдрөөс эхлэн энэхүү гэрээний 3.2 дугаар зүйлд заасан хүүний 20%-тай тэнцэх хэмээний нэмэгдүүлсэн хүүг төлнө гэжээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ

452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно,

453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

Иймд хариуцагч Д.******* нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/115 дугаартай зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.*******аас үндсэн зээлд 31,094,790,22 төгрөг, зээлийн хүүнд 20,774,313.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,786,376.37 төгрөг, нийт 55,655,480.22 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Хоёр. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.*******ын: 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Д.*******д 6 сарын хугацаагаар олгосон итгэмжлэлээр төлөөлөх эрх дуусгавар болсон тухай шийдвэр гаргуулах, ******* банк-ны Дархан-Уул аймаг дахь 01 дүгээр салбарын нэхэмжлэлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-130100502 дугаарт бүртгэлтэй орон сууц зэргийг худалдан борлуулах замаар зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах бие даасан шаардлагын тухайд:

 

1. Хариуцагч Д.******* нь ******* банк ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр БГ/115 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан болох нь уг гэрээний хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбараар тогтоогдож байна.

Дээрх барьцааны гэрээгээр хариуцагч Д.******* нь Н.*******ын өмчлөлийн орон сууцыг түүнээс 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр түүнд олгосон итгэмжлэлийн үндсэн дээр барьцаалжээ.

 

Итгэмжлэлд: ...Иргэний хуулийн 62.3 дугаар зүйлийг удирдлага болгон төлөөлүүлэгч би энэхүү итгэмжлэлийн дагуу миний өмчлөлийн дор дурьдсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд барьцаалах....үүргийн гүйцэтгэлийг хангуулах, тэдгээртэй холбоотой баримт бичигт төлөөлж, гарын үсэг зурах бүрэн эрхийг итгэмжлэн олгов гэж заажээ.

 

Гуравдагч этгээд Н.******* нь бие даан гаргаж буй шаардлагын үндэслэлээ: итгэмжлэлийг Д.*******д 6 сарын хугацаатайгаар олгосон бөгөөд энэхүү хугацаа өнгөрсөн тул Д.******* нь миний үл хөдлөх эд хөрөнгийн талаар ямар нэгэн эрх эдлэх, үүрэг хүлээх үндэслэлгүй, зээлийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан, хугацаа дуусаад 3 жил өнгөрсөн тул төлөөлөх бүрэн эрх дуусгавар болсон гэжээ.

 

******* банк ХХК, хариуцагч Д.******* нар нь итгэмжлэл олгосон өдрөөс хойш 10 хоногийн дараа, итгэмжлэлийн хүчинтэй байх хугацаанд буюу 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр БГ/115 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан байх тул гуравдагч этгээдийн итгэмжилд заасан 6 сарын хугацаа өнгөрсөн тул Д.******* нь миний үл хөдлөх эд хөрөнгийн талаар ямар нэгэн эрх эдлэх, үүрэг хүлээхгүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

 

Мөн дээрх барьцааны гэрээний 1 дүгээр зүйлд зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэж гэрээний зорилгыг тодорхойлж, зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг худалдан борлуулж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангахаар гэрээний 3.5 дугаар зүйлд заасан байх тул гуравдагч этгээдийн зээлийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан, хугацаа дуусаад 3 жил өнгөрсөн тул төлөөлөх бүрэн эрх дуусгавар болсон гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

 

Иймд гуравдагч этгээд Н.*******ын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн барьцаа үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан, гаргаж өгсөн баримтууд байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд гэж дүгнэсэн болно.   

 

Гурав. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага хэрэгсэхгүй болсон тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчээс төлсөн 506,427 төгрөг, гуравдагч этгээдээс төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 506,427 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч ******* овогт *******гийн ******* /РД:/-аас үндсэн зээлд 31,094,790,22 төгрөг, зээлийн хүүнд 20,774,313.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,786,376.37 төгрөг, нийт 55,655,480.22 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХХК /РД:2698072/-д олгосугай.

 

  2. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 169 дүгээр зүйлийн 169.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.*******ын Д.*******ын төлөөлөх эрх 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон тухай шийдвэр гаргуулах, Ү-1301000502 дугаартай орон сууцыг худалдан борлуулах замаар зээлийн үүргийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох:

 

  - Улсын бүртгэлийн Ү1301000502 дугаартай, ******* аймгийн ******* сумын 2 дугаар, Суварга 04 тоот байршилтай, хувийн орон сууцны зориулалтай, 25 м2 хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгө,

- Улсын бүртгэлийн Ү1301000587 дугаартай, ******* аймгийн ******* сумын 3 дугаар, Цөх тоот байршилтай, хувийн орон сууцны зориулалтай, 144 м2 хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгөөөс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

  3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчээс төлсөн 506,427 төгрөг, гуравдагч этгээдээс төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 506,427 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН