Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 208/МА2023/00014

 

 

******* *******-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 148/ШШ2023/00044 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК,

 

Хариуцагч *******д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 55.655.480.22 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай

 

Хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золбаяр /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

 

1.Талуудын хооронд байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/115 тоот зээлийн гэрээний дагуу зээлийн өр төлбөрт үндсэн зээлд 31,094,790.32 төгрөг, зээлийн хүүнд 20,774,313.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,786,376.37 төгрөг, нийт 55,655,480.22 төгрөгийг төлүүлэх,

 

2.Талуудын хооронд байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн БГ/115 тоот барьцааны гэрээний дагуу эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй орон суууц зэргийг худалдан борлуулах замаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

 

******* ******* ******* нь зээлдэгч *******тай байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/115 тоот эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг сар бүр зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, зөрчил үүссэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус харилцан тохиролцож зээлдүүлсэн болно.

******* нь зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг сар бүр төлөх үүргээ 2019 оны 12 дугаар сарын 20-ноос эхлэн зөрчсөн бөгөөд нийт 6 удаагийн төлөлтөөр үндсэн зээлд 18,905,209.68 төгрөг, зээлийн хүүнд 4,767,123.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 74,828.68 төгрөг, нийт 23,747,161.64 төгрөгийг төлсөн бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зээлийн өр төлбөрийг огт төлөөгүй байна.

Тус ******* нь дээр дурдсан зээлийн өр төлбөрийг төлөхийг зээлдэгчтэй 10 гаруй удаа мэдэгдэж, шаардсан боловч мэдэгдэл хүргүүлэх бүрт тодорхой арга хэмжээ авч төлбөрийн хуваарийн дагуу төлөх тухай хариу хэлдэгч бодитой төлөлт огт хийгдээгүй юм гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын үндсэн зээл 31,094,790.32 төгрөгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү

 

Нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээтэй маргахгүй, Харин зээлийн гэрээний үүргийн биелэлтийн талаар нэхэмжлэгч *******тай олон удаа уулзаж албан ёсоор өргөдөл өгч байсан. ...Ковид-19 цар тахлын улмаас санхүүгийн байдал сайжирч өгөхгүй, орлого олох боломжгүй болсон тул 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах талаар хүсэлтээ удаа дараа гаргасан боловч ******* хүсэлтүүдийг хүлээж аваагүй.

Миний зээлийн барьцаанд тавьсан эд хөрөнгүүд хангалттай үнэлгээтэй учраас миний зээлийг муутгаж ашиг олох бодлогыг *******ны зүгээс баримталсан. Хэрэв миний удаа дараах хүсэлтүүдийг хүлээн авсан бол өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүсэхгүй байлаа. Миний хувьд үндсэн зээл 31,094,790.32 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

 

1. Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум 3 дугаар баг, Төхөмд орших эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 144 мкв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч ******* нь ******* ******* Банк ХХК-иас 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 50,000,000 төгрөг зээлж, зээлийн гэрээ байгуулсан байдаг. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд ******* миний өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум 3 дугаар баг, Төхөмд орших эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 144 мкв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьсан. ******* миний бие дээрх үл хөдлөх эд хөрөнгөө гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэний хуулийн 67.2-т заасны дагуу хөрөнгөө татаж авахаар гаргасан шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 148/ШШ2023/00044 дугаартай шийдвэрээр:

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч овогт гийн /РД:МА81041204/-аас үндсэн зээлд 31,094,790,22 төгрөг, зээлийн хүүнд 20,774,313.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,786,376.37 төгрөг, нийт 55,655,480.22 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК /РД:2698072/-д олгож,

 

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 169 дүгээр зүйлийн 169.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ын *******ын төлөөлөх эрх 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон тухай шийдвэр гаргуулах, ******* дугаартай орон сууцыг худалдан борлуулах замаар зээлийн үүргийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох:

 

- Улсын бүртгэлийн Ү1301000502 дугаартай, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар, 04 тоот байршилтай, хувийн орон сууцны зориулалтай, 25 м2 хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгө,

 

- Улсын бүртгэлийн Ү1301000587 дугаартай, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар, тоот байршилтай, хувийн орон сууцны зориулалтай, 144 м2 хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгөөөс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчээс төлсөн 506,427 төгрөг, гуравдагч этгээдээс төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 506,427 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дугаар сарын 19-ний өдрийн 148/ШШ2023/00044 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасныг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1.Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт: ...Иймд хариуцагч ******* нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/115 дугаартай зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.Аптанцацралаас үндсэн зээлд 31,094,376.37 төгрөг, зээлийн хүүнд 20,774,313.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,786,376.37 төгрөг, нийт 55,655,480.22 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгчид олгохоор шийдвэрлэлээ... гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2019 оны 06-р сарын 27-ны өдрийн ЗГ/115 дугаар Зээлийн гэрээний 3.2-т хүүг 24 хувь гэж заасны дагуу хариуцагч нь үндсэн хүү 20.774.313,53 төгрөгөөс үндсэн зээлийн 6 сарын үндсэн хүү 6.000.000 төгрөг төлөх ёстой.

Үндсэн хүү 20.774.313,53 төгрөгөөс үндсэн зээлийн 6 сарын үндсэн хүү 6.000.000 төгрөгийг хасч тооцвол 14.774.313,53 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна.

 

Учир нь хариуцагч нь газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд ургац алдаж хүнд нөхцөл байдал бий болсны улмаас нэхэмжлэгч *******наас зээл авсан. Зээл авсны дараахан Ковид-19 цар тахал гарснаас санхүүгийн байдал сайжирч өгөхгүй, орлого олох боломжгүй болсон тул 2019 оны 06-р сарын 27-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хүсэлтээ удаа дараа гаргасан боловч ******* хүсэлтүүдийг шийдвэрлэж өгөөгүй өнөөдрийн нөхцөл байдал үүссэн.

Хариуцагчийн хувьд үндсэн хүүд 14.774.313,53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20.774.313,53 төгрөгийг тус тус төлөх үндэслэлгүй байна.

 

2.Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт: ...нэхэмжлэгчийн барьцаа үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай/ нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэпээ... гэжээ.

 

2019 оны 06-р сарын 27-ны өдрийн ЗГ/115 дугаар Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар иргэн *******гийн өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, 3-р баг, Төхөмд орших эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 144 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ын Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, 1-р баг, 2-р байр, 04 тоот эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 25 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанд тавьж, 2019 оны 06-р сарын 27-ны өдрийн БГ/115 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан.

Хариуцагч нь уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанд тавихдаа иргэн *******, ******* нараас 2019 оны 06-р сарын 17-ны өдөр итгэмжлэл авсан байдаг. Энэхүү итгэмжлэлээр хариуцагчид зөвхөн барьцааны гэрээ байгуулах, барьцаалбар үйлдэх эрх олгогдсон.

Гэтэл шүүх иргэн Д.Аптан-Ундраа, ******* нарын дээрх үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангасан нь өмчлөгч нарын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дугаар сарын 19-ний өдрийн 148/ШШ2023/00044 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү чөлөөлөх талаар хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар хариу өгч байсан. Үл хөдлөх хөрөнгий өмчлөгч нь зээлдэгчид эд хөрөнгөө захиран зарцуулах эрх олгосон хугацааны дотор барьцааны гэрээ байгуулсан тул одоо итгэмжлэлийн хугацаа дууссан нь гэрээг хүчинтөгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэв.

 

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3.******* ******* ХХК иргэн *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 31,094,790,32 төгрөг, зээлийн хүү 20,774,313.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,786,376.37 төгрөг нийт 55.655.480.22 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч үндсэн зээл 31.094.790 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ. 

Хариуцагчаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ******* ******* нь давагдашгүй хүчин зүйл буюу Ковид 19 цар тахалтай холбоотойгоор санхүүгийн байдал сайжрахгүй орлого олох боломжгүй болсон тул гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй, зээлийн хүүг буруу тооцоолж нэхэмжилснийг шүүх анхаараагүй гэжээ.

 

4.Хэргийг судлан үзвэл: Зохигчдын хооронд 2019 оны 06 дүгээр сарын 27-ны өдөр 50.000.000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч тохирсон хугацаанд зээл, зээлийн хүүг төлөх, гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцжээ. (хэргийн 7-9 дэх тал)

Мөн талууд 2019 оны 06 дүгээр сарын 27-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, иргэн *******, ******* нарын өмчлөлийн хувийн орон сууцыг тус тус барьцаалахаар тохиролцжээ. (хэргийн 10-13 дахь тал)

Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар, барьцааны гэрээ мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар тус тус байгуулагдсан, хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, талуудын зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний талаарх тохиролцоо хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт нийцжээ.

 

5. Зохигчид нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 50,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, энэ талаар зохигчид маргаагүй.

 

6.Хариуцагч нь зээлийн гэрээний хүү болон нэмэгдүүлсэн хүүг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн гомдлын хувьд:  

Зээлийн гэрээний 4-д зээлийн хүүг зээлдэгчийн дансанд зээлийг шилжүүлсэн өдрөөс эхлэн бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд ашигласан зээлд хүү тооцогдоно. Гэрээний 6-д зээлдэгч зээлээ төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрүүлсэн өдрөөс эхлэн гэрээний 3.2 дугаар зүйлд заасан хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө. Мөн гэрээний 7-д зээлийн дансанд төлбөр орж ирсэн өдрөөр зээлийн төлбөр төлөгдсөнд тооцох ба тэргүүн ээлжинд зээлийн хүүг төлүүлж, үлдэх төлбөрийг зээлд суутгах зарчмыг баримтална. Хэрэв зээлдэгч зээл төлөх хугацааг хэтрүүлсэн бол нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлнэ. гэж тус тус заажээ.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах ба гэрээний дээрх нөхцлүүдэд зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх утга илэрхийлэгдсэн түүнчлэн зээл төлүүлэх дарааллыг тусгасан байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасны хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зааж болно. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, 21.2.-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

Хариуцагч нь гэрээгээр тохирсон үндсэн зээл болон зээлийн хүү төлөх үүргээ удаа дараа зөрчсөн байх бөгөөд нэхэмжлэгч нь төлөөгүй үндсэн зээлийн төлбөрөөс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилж байгаа нь хууль зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ хэтэрсэн хугацааны хүү 20,774,313.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,786,376.37 төгрөг гаргуулахаар гаргасан ******* *******ны шаардлага үндэслэлтэй тул зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү буруу тооцсон гэсэн хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 

7.Хариуцагч ******* нь зээлийн гэрээ байгуулахдаа бусдын хөрөнгийг барьцаалсан байх ба Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болохоор заасан тул бусдын хөрөнгийг барьцаалсан нь хууль зөрчөөгүй.

Түүнчлэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* нь хариуцагчид өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхийг итгэмжлэлээр олгосон, эрх олгосон хугацаанд бусадтай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан байх тул гуравдагч этгээдийн шааардлагад хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

8.Харин шүүх барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэхдээ үүргийн гүйцэтгэлийг хэрхэн хангах хуулийн зохицуулалтыг орхигдуулсан байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах хэлбэрээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгахаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний нэмэлт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 148/ШШ2023/00044 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

 

2 дахь заалтыг

2. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 169 дүгээр зүйлийн 169.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ын *******ын төлөөлөх эрх 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон тухай шийдвэр гаргуулах, ******* дугаартай орон сууцыг худалдан борлуулах замаар зээлийн үүргийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах тухай гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох:

- Улсын бүртгэлийн ******* дугаартай, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг 2 дугаар байр, 04 тоот байршилтай, орон сууцны зориулалтай, 25 м2 хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгө,

- Улсын бүртгэлийн ******* дугаартай, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн нутагт төхөмд байршилтай, хувийн сууцны зориулалтай, 144 м2 хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгөөс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 171.600 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГ ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН

АЛАГЧ