Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 148/ШШ2023/00053

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 148/ШШ2023/00053

******* аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******-Уул аймаг, ******* сум 14 дүгээр баг, 1 дүгээр хороолол, 34 дүгээр байрны 32 тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******н ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* аймаг, ******* сум 1 дүгээр багт оршин суух, ******* ХХК-д малчин ажилтай, овогт гийн /РД:/-д холбогдох

 

Барааны төлбөр, зээлсэн мөнгө, замын зардалд нийт 8,458,626 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.

Хариуцагч: О.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.******* нь О.д холбогдуулан зээлээр авсан барааны төлбөрт 6,535,000 төгрөг, бэлэн мөнгөөр зээлсэн 900,000 төгрөг, О.гээс мөнгө авахаар ******* сум руу явсан болон шүүхэд ирсэн зардалд 1,023,626 төгрөг, нийт 8,458,626 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...О. нь 2021 оны 02 дугаар сарын 05-наас зунжин, намрын турш манай дэлгүүрээс 10-аад сая төгрөгийн бэлэн бараа, цахилгаан бараа, машины сэлбэг зээлээр авч мөн хүн амьтнаас хонь мал авч идээд өөрийн дэлгүүрээс авч байгаа аятай тэр хүмүүстэй бараа, хөргөгч, аккумлятор зээлээр авч өгөөд хөгшин хүн намайг луйвардаж 1 жил гаруй хугацаанд өрөө өгөхгүй худлаа ярьж очиж уулзахаар эдэнд, тэдэнд өгнө гэж гарын үсгээ зурж явуулдаг. Дэлгүүр минь зарах ч бараагүй болж байгааг минь харгалзан үзэж О.гээс 7,435,000 төгрөг гаргуулж өгч хохиролгүй болгож өгнө үү...... О.гээс мөнгө авахаар ******* сум руу явсан болон шүүхэд ирсэн зардалд 1,023,626 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бэлэн мөнгө бараа хоёр нийлээд 9,795,000 төгрөг болсон. Тэгээд манай ээж дээр картаа үлдээсэн байсан. Тухайн картнаас мөнгийн уншуулж авч байсан. Үлдээсэн картыг нь уншуулах гэсэн боловч хаалгасан байсан. Одоо авах ёстой мөнгө маань 7,435,000 төгрөг үлдсэн гэв.... гэв.

 

2. Хариуцагч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Бараа материалд би картаа үлдээж эд зүйлс авдаг байсан. Манай компани 09 дүгээр сарын 25-ний өдөр намайг ******* суманд байдаг салбар луу томилсон. Тэгээд Нараа эгч над руу залгаж үлдэгдэл мөнгө өгөх эсэх талаар асуусан. Надад 3,000,000 төгрөг байгаа талаар хэлэхэд би яагаад тийм их тооцоо байгаа эсэхийг асууж байсан. Сар бүрийн 5-нд манай цалин бууддаг. Би тухайн дэлгүүрт картаа үлдээгээд явсан. Тухайн үед эх орны хишиг гэж 300,000 төгрөг орж ирдэг байсан. Тэгээд нараа эгч манай гэрт ирээд надаас 800,000 төгрөгийн үнэ бүхий зурагт аваад явсан. Яг банкны хуулгаар харвал 5,500,000 төгрөг надаас авсан байсан. Манайх 06 дугаар сарын 01-ны өдөр гэрээ нүүлгэж байхад нөхөртэйгөө манайд ирж байсан. Тэнд байсан машиныг авч явна гэж дайрч байсан. Би тухайн үедээ яагаад ийм мөнгө гарсан талаар асууж байсан гэв.

 

3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа,улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, О.гээс тооцоо нийлсэн бичиг, хүсэлт, гар тэмдэглэл, ба шатахуун худалдан авсан баримтууд, НӨАТ-ын баримтууд,

 

Хариуцагчаас тайлбар гаргаж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Б. нь гэрчүүдийг мэдүүлэг өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс нэхэмжлэгчийн 8,458,626 нэхэмжлэлийн шаардлагаас 2,550,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 5,908,626 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэг. Нэхэмжлэгчийн зээлээр авсан барааны төлбөрт 6,535,000 төгрөг, бэлэн мөнгөөр зээлсэн 900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

1. Нэхэмжлэгч П.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... нь надаас 10-аад сая төгрөгийн бараа болон бэлэн мөнгө зээлж авсан, зарим мөнгийг картнаас нь авсан бөгөөд үлдсэн 7,435,000 төгрөгийг төлөхгүй байгаа гэж тайлбарлаж,

 

Хариуцагчаас О.гээс: ...Бараа зээлж авсан нь үнэн, бэлэн мөнгө зээлж аваагүй, зарим барааны мөнгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргажээ.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгч, хариуцагч нарын хүлээн зөвшөөрсөн тайлбараар нэхэмжлэгч нь тодорхой төрлийн барааг хариуцагчид худалдаж хариуцагчаас барааны төлбөрийг түүнд үлдээсэн картнаас өгөх, дараа төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх тогтоогдсон үйл баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Харин нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгө зээлүүлсэн гэх үйл баримт тогтоогдсонгүй.

 

3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Дээрх хуулийн заалтын дагуу нэхэмжлэгч П.******* нь О.гээс түүнд худалдсан барааны төлбөрөө шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч О. нь П.*******ээс хөлдөөгч, нарны толь, цахилгаан хөрөө, ДДИШ-ийн төхөөрөмж, акумлятор, телевизор зэрэг барааг авснаа хүлээн зөвшөөрч, эдгээр барааны төлбөрт нийт 1,950,000 төгрөгийг төлнө гэсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргав.

 

Хэргийн оролцогч нь (нэхэмжлэгч, хариуцагч) Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлох, энэ талаарх нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх шаардлагатай юм.

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж хариуцагч О. бичиж өгсөн гэх бичвэр, О.д бараа, мөнгө хүлээлгэн өгсөн гэх дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн боловч эдгээр баримтууд нь хариуцагчаас төлбөр гаргуулах үндэслэлийг хангалттай нотолж чадахгүй байна.

 

Өөр хэлбэл, дээрх бичвэр, дэвтрийн хуулбар-т нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэл зоригоо илэрхийлсэнг батлах гарын үсэг, ямар нэгэн тэмдэглэгээ байхгүй, бараа, мөнгийг хэрхэн хүлээлгэн өгсөн, авсан талаар тодорхой зүйл дурдаагүй, ямар нэгэн баталгаажуулсан зүйл бичигдээгүй байна.

 

Иймээс шүүхээс эдгээр нотлох баримтуудыг үндэслэн хариуцагчаас төлбөр гаргуулах үндэслэлгүй байна.

 

Харин гэрч Б. нь эгч манайхаас мал авч иддэг байсан. Тэр үед манайхаас 600,000 төгрөгөөр мал авсан. Би тэгээд мөнгөө авъя гэртээ хөргөгч авах гэж байгаагаа хэлэхэд би чамд энэ хүнээс хөргөгч, аккумлятор аваад өгье. Үлдсэн мөнгөндөө дахиад мал аваад идчихье гээд сүүлд үлдсэн мөнгөндөө бензин авхуулаад, хонь, ямаа аваад дууссан гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд шүүхээс гэрчийн мэдүүлгийг үндэслэн хариуцагчаас хөргөгч, аккумляторын үнэнд 600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгчийн зээлээр авсан барааны төлбөрт 6,535,000 төгрөг, бэлэн мөнгөөр зээлсэн 900,000 төгрөг, нийт 7,435,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн маргахгүй байгаа 1,950,000 төгрөгийн, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон 600,000 төгрөгийн, нийт 2,550,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 4,885,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Нэхэмжлэгчийн О.гээс мөнгө авахаар ******* сум руу явсан болон шүүхэд ирсэн зардалд 1,023,626 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

1. Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...гээс мөнгөө авахаар хөөцөлдөж явахдаа болон шүүхэд ирж, буцахдаа энэ зардлуудыг гарсан гэж тайлбарлаж,

 

Хариуцагчаас О.гээс: ...Хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргажээ.

 

Тогтоогдсон үйл баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүхээс үзсэн.

 

Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана гэж заажээ.

 

Хариуцагч нь худалдах-худалдан авах гэрээний дагуу мөнгө төлөх үүргээ зөрчсөн боловч энэ зөрчил нь нэхэмжлэгчид 1,023,626 төгрөгийн замын зардлын хохирлыг шууд учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Гурав. Нэхэмжлэгчийн 8,458,626 нэхэмжлэлийн шаардлагаас 2,550,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,908,626 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,010 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.гээс 55,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 281 дүгээр зүйлийн 281.1, -д заасныг баримтлан хариуцагч овогт гийн /РД:/-ээс 2,550,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* /РД:*******/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,908,626 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,010 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.гээс 55,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.БАЯРСАЙХАН