Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2023/00455

 

 

 

 

 

23 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 12/ШШ23/0055

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1-р хороо, ******* ******* ******* ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Ганди гудамж, Рапид харш, Хурд хороолол, ******* *******, ******* тоот хаягт оршин суух, Уламбаяр /,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Ганди гудамж, Рапид харш, Хурд хороолол, ******* *******, ******* тоот хаягт оршин суух, / РД:ФА892708 /,

 

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг, Зэст 1 хороолол, 19-р *******, тоот хаягт оршин суух, /РД: /,

 

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг, Зэст 1 хороолол, 12-р *******ны тоот хаягт оршин суух, / РД:ФА780111/,

 

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын 21-р баг, Уртын гол, Баянтал 5 гудамж, тоот хаягт оршин суух, /РД: / нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 1-р баг, Зэст 1 хороолол, 19 *******, тоот хаягт *******, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр ******* болон хариуцагч , Б. нарын хооронд 17 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 105068510 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 23 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 23 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч , Б., , Б., Б. нарт холбогдуулан Орхон аймаг, Баян-Өндөр сум, 1-р баг, Зэст 1 хороолол, 19 *******, тоот хаягт *******, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр ******* болон хариуцагч , Б. нарын хооронд 17 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 105068510 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Зээлдэгч , хамтран зээлдэгч Б. нар нь 17 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 105068510 дугаар зээлийн гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд Б., Б., , Б. нарын өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг, Зэст 1 хороолол, 19 *******ны тоот 29 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Дээрх өмчлөгч нарын орон сууцыг барьцаалахдаа 17 оны 2 дугаар сарын 2-ний өдрийн итгэмжлэлээр Б.д төлөөлөх эрхийг олгосон байдаг. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 22 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ22/01757 дугаар шийдвэрээр зээлдэгч , Б. нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 53,558,853 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банкинд олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 22 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА22/01786 дугаар магадлалаар 65,872,366 төгрөгийг гаргуулж, , Б. нарт холбогдох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 22 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 001/ШХТ22/01296 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна. Анхан шатны шүүхэд барьцааны өмчлөгч нар болох Б., , Б. нарыг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан боловч барьцаалуулагч нарыг хариуцагчаар тодорхойлоогүй, иргэний дундын өмчлөлийн орон сууц болохын хувьд үл хуваагдах шинжтэй гэж үзэж, уг шаардлагыг нэг үүрэг гүйцэтгэгч болох Б.д холбогдуулан шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн байдаг. Иймд тус шүүхэд хандан Б., Б., , Б. нарын өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг, Зэст 1 хороолол, 19 *******ны тоот 29 м.кв 2 өрөө орон сууцаар 17 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 105068510 тоот зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэлийг гаргаж байна... гэсэн.

 

3.Хариуцагч , Б., , Б., Б., нарт нэхэмжлэлийн хувь гардуулан өгсөн боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар гаргаж ирүүлээгүй байна.

 

. Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд 3 шатны шүүхээр яваад нэгэнт шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар дээр төлбөр мөнгөний асуудал яригдана гэж бодож байна. Төлбөрийг төлнө гэсэн шийдвэр гарсан байтал дахиад шүүхээс дуудсан. Заавал 3 хүнийг хариуцагчаар татна гэдэг. Угаасаа 3 шатны шүүхээс тухайн маргааныг шийдвэрлэсэн. Манай эхнэр төлөөлж, төлбөрийг нь төлнө гээд явж байгаа гэж ойлгож байгаа. *******-ийг яагаад шүүхэд хандсан учрыг нь ойлгохгүй байна гэв.

 

5. Нэхэмжлэгчээс: *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ын зээлдэгчийн анкет, Б.ын зээлдэгчийн анкет, Орхон аймаг Баян-Өндөр сум зэст баг 1-19- тоот орон сууцны гэрчилгээний хуулбар, 17 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 105068510 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 17 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 22 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ22/01757 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 22 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА22/01786 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 22 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 001/ШХТ22/01296 дугаар тогтоолыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Зээлдэгч , хамтран зээлдэгч Б. нар нь 17 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 105068510 тоот зээлийн гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд Б., Б., , Б. нарын өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг, Зэст 1 хороолол, 19 *******ны тоот 29 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Шүүх хариуцагч нараас зээлийн төлбөр гаргуулах шаардлагыг хангаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргасныг барьцааны зүйлийн өмчлөгч нар болох Б., , Б. нарыг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан боловч барьцаалуулагч нарыг хариуцагчаар тодорхойлоогүй, иргэний дундын өмчлөлийн орон сууц болохын хувьд үл хуваагдах шинжтэй гэж үзэж, уг шаардлагыг нэг үүрэг гүйцэтгэгч болох Б.д холбогдуулан шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Орхон аймаг, Баян-Өндөр сум, 1-р баг, Зэст 1 хороолол, 19 *******, тоот хаягт *******, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр 17 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 105068510 тоот зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна.... гэсэн.

 

3. Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ...энэ асуудлыг урьд нь шат шатны шүүхээр шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгосон тул дахин шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэж байна, тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн.

 

.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зээлдэгч , хамтран зээлдэгч Б. нар нь 17 оны 3 дугаар сарын 16-ны өдөр *******-тай 105068510 дугаартай зээлийн гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлэн авч, зээлийн барьцаанд Б., Б., , Б. нарын өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, 1-р баг, Зэст 1 хороолол, 19 *******, тоот хаягт *******, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 22 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ22/01757 дугаар шийдвэрээр хариуцагч , Б. нараас зээлийн төлбөр 53,558,853 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,37,556 төгрөгийг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 22 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА22/01786 дугаар магадлалаар хариуцагч , Б. нараас зээлийн төлбөр 65,872,366 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 22 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 001/ШХТ22/01296 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, шүүхийн шийдвэр, магадал хүчин төгөлдөр болсон байна.

5. Дээрх шүүхийн шийдвэр магадлалаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ...барьцааны зүйлийн өмчлөгч нар болох Б., , Б. нарыг хариуцагчаар тодорхойлоогүй, иргэний дундын өмчлөлийн орон сууц болохын хувьд үл хуваагдах шинжтэй гэж үзэж, уг шаардлагыг нэг үүрэг гүйцэтгэгч болох Б.д холбогдуулан шийдвэрлэх боломжгүй... гэсэн үндэслэлийг заасан байх тул тухайн нэхэмжлэлийн шаардлага буюу нэхэмжлэгч *******-ийн хариуцагч , Б., , Б., Б. нарт холбогдуулан гаргасан Орхон аймаг, Баян-Өндөр сум, 1-р баг, Зэст 1 хороолол, 19 *******, тоот хаягт *******, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр ******* болон хариуцагч , Б. нарын хооронд 17 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 105068510 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг шийдвэрлэсэн гэж үзэхгүй юм.

6. ******* болон хариуцагч , Б. нарын хооронд 17 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 105068510 дугаартай Б., Б., , Б. нарын өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, 1-р баг, Зэст 1 хороолол, 19 *******, тоот хаягт *******, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ нь , Б., Б. нараас Д.д 17 оны 02 дугаар сарын 2-нд олгосон уг орон сууцыг зээлийн барьцаанд бариулах, зээлийн болон барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг олгосон итгэмжлэлд үндэслэн хийгдсэн байх ба уг барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан зохих шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

7. Дээрх барьцааны гэрээний дагуу шаардах эрхийг барьцаалагч буюу  нэхэмжлэгч шаардах эрхтэй бөгөөд тус шаардах эрх нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д заасан Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй., Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан  Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. гэсэн зохицуулалтуудаар тодорхойлогдож байна.

8. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 22 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА22/01786 дугаар магадлалаар хариуцагч , Б. нараас зээлийн төлбөр 65,872,366 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэсэн байх тул барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөөр ******* болон хариуцагч , Б. нарын хооронд 17 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 105068510 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг барьцаалуулагч буюу зээлдэгч талаас шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна.

9. Иймд барьцааны зүйл болох хариуцагч Б. , Б., Б. нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2101011299 дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 1-р баг, Зэст 1 хороолол, 19 *******, тоот хаягт *******, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс ******* болон хариуцагч , Б. нарын хооронд 17 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 105068510 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй байна.

10. Нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,0 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч , Б., , Б., Б. нараас улсын тэмдэгтийн хураамж 70,0 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан барьцааны зүйл болох хариуцагч Б. , Б., Б. нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2101011299 дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 1-р баг, Зэст 1 хороолол, 19 *******, тоот хаягт *******, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс ******* болон хариуцагч , Б. нарын хооронд 17 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 105068510 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,0 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч , Б., , Б., Б. нараас улсын тэмдэгтийн хураамж 70,0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 1 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 1 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ