Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 207/МА2023/00049

 

....23 05 22 ....7/МА....23/00049

 

 

Т банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч Г.Д нарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч С.У, шүүгч Б.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ....23 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн .......................... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Д, Б.Э, Б.Э, Б.Э, Ү.У нарт холбогдох,

 

О аймаг, Б сум, 1-р баг, З1 хороолол, 19 байр, .... тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр Т банк ХХК болон хариуцагч Ү.У, Б.Э нарын хооронд ....17 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан .................. дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Ү.У, Б.Э нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн ....23 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагчийн өмгөөлөгч Ж.М, нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Зээлдэгч Ү.У, хамтран зээлдэгч Б.Э нар нь ....17 оны 3 дугаар сарын 16-ны өдөр .................. дугаар зээлийн гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд Б.Э, Б.Э, Г.Д, Б.Э нарын өмчлөлийн О аймгийн Б сумын 1-р баг, З1 хороолол, 19 байрны .... тоот 29 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Дээрх өмчлөгч нарын орон сууцыг барьцаалахдаа ....17 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн итгэмжлэлээр Б.Эд төлөөлөх эрхийг олгосон байдаг. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ....22 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ....22/01757 дугаар шийдвэрээр зээлдэгч Ү.У, Б.Э нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 53.558.853 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т банкинд олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ....22 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА....22/01786 дугаар магадлалаар 65,872,366 төгрөгийг гаргуулж, Ү.У, Б.Э нарт холбогдох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. Анхан шатны шүүхэд барьцааны өмчлөгч нар болох Б.Э, Г.Д, Б.Э нарыг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан боловч барьцаалуулагч нарыг хариуцагчаар тодорхойлоогүй, 4 иргэний дундын өмчлөлийн орон сууц болохын хувьд үл хуваагдах шинжтэй гэж үзэж, уг шаардлагыг нэг үүрэг гүйцэтгэгч болох Б.Эд холбогдуулан шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн байдаг. Иймд тус шүүхэд хандан Б.Э, Б.Э, Г.Д, Б.Э нарын өмчлөлийн О аймгийн Б сумын 1-р баг, З1 хороолол, 19 байрны .... тоот 29 м.кв 2 өрөө орон сууцаар ....17 оны 3 дугаар сарын 16-ны өдөр .................. тоот зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

4. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд 3 шатны шүүхээр яваад нэгэнт шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар дээр төлбөр мөнгөний асуудал яригдана гэж бодож байна. Төлбөрийг төлнө гэсэн шийдвэр гарсан байтал дахиад шүүхээс дуудсан. Заавал 3 хүнийг хариуцагчаар татна гэдэг. Угаасаа 3 шатны шүүхээс тухайн маргааныг шийдвэрлэсэн. Манай эхнэр Э төлөөлж, төлбөрийг нь төлнө гээд явж байгаа гэж ойлгож байгаа. Т банк ХХК-ийг яагаад шүүхэд хандсан учрыг нь ойлгохгүй байна гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ....23 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн .......................... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан барьцааны зүйл болох хариуцагч Б.Э Г.Д, Б.Э, Б.Э нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2101011299 дугаартай, О аймаг, Б сум, 1-р баг, З1 хороолол, 19 байр, .... тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс Т банк ХХК болон хариуцагч Ү.У, Б.Э нарын хооронд ....17 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан .................. дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Т банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.....0 төгрөгийг Т санд хэвээр үлдээж, хариуцагч Ү.У, Б.Э, Г.Д, Б.Э, Б.Э нараас улсын тэмдэгтийн хураамж 70.....0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ү.У, Б.Э нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс бүюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй , Үл хөдлөх хөрөнгийн тухай хуулийн 41 дүгаар зүйлийн 41.1 -д үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй .... Иймд барьцааны зүйл болох харицуагч Б.Э, Г.Д, Б.Э, Б.Э нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө О аймаг, Б сум, 1-р баг, З1-р хороолол, 19-р байр, .... тоот хаягт байрлах 29м.кв бүхий ү-2101011299 дугааргай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулж, үнийн дүнгээс Т Банк ХХК болон хариуцагч Ү.У, Б.Э нарын хооронд ....17.03.16-ны байгуулагдсан .................. дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй байна ' гэж дүтнэсэн нь үндсэлэлгүй юм. Учир нь: Нэхэмжлэгч тал уг асуудлаар өмнө ХУД-н ИХАШШүүхэд нэхэмжлэл гаргасаны дагуу ....22.05.31-ны өдрийн 183/ШП1....22/01757 дугаартай шийдвэрээр Ү.Ула.чбаяр, Б.Э нараас зээлийн гэрээний үүргийн гүйштгэлд 53.558.853 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т Банканд олгуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхтүй болгон шийдвэрлэсэн, ....22.09.21-ны өдрийн Нийслэлийн Иргэний Хэргийн Давж заалдах шатны шүүхийн 210/МА....22/01786 дугаартай магадлалаар 65.872.366 төгрөг гаргуулж, Ү.У, Б.Энхжаргат нарт холбогдох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, МонголУлсын Дээд Шүүхийн Иргэний Хэргийн Танхимын нийт шүүгчдийн хуралдааны ....22.11.18-ний өдрийн 001/IUXT....22/0I296 дугаар тогтоолоор хяналтын гомдол хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад нэхэмжлэгч талаас Үургийн гүйцэтгэлийг барьдаа хөрөнгөөр хангуулах, нэхэмжлэлийн шаардалагыг дахин надад холбогдуулан гаргаж байгаа нь огт үндэслэлгүй бөгөөд ИХШХШТХ-н 40.4-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг дахин нотлохгүй гэж маш тодорхой заасан байхад ....22.09.21-ны өдрийн Нийслэлийн Иргэний Хэргийн Давж заалдах шатны шүүхийн 210/MA....22/01786 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн 001/UIXT....22/01296 дугаар тогтоолыг ямар үндсэслэлээр үгүйсгэн өмнө Ү.У, Б.Э нарт холбогдуулан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дахин сэргээж шийдвэрлэж байгаа нь тодорхой бус, хүчингүй гэж үзнэ. 2-т ИХ-н 159-р зүйлийн 159.2.Барьцаалуулагч шаардсан бол барьцааны зүйлийг худалдахын өмнө түүний үнэлгээг шинжээчээр тогтоолгож болох бөгөөд холбогдох зардлыг барьцаалуулагч хариуцна гэсэн хуулийн зохицуулалтыг орхигдуулан барьцаа хөрөнгийг шууд дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулан шийдвэрлэж байгаа нь тухайн Барьцаалагчийн болон үл хөдлөх хөрөнгө өмчлөгчдийн эрхийг ноцтой зөрчин хэргийн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь, зээлий болон барьцааны гэрээ байгуулагдсанаас хойш үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ асар их өөрчлөгдсөн ба анхан шатны шүүх үнэлгээг тогтоолгүй шууд дуудлага худалдаагаар зарж борлуулахаар зааж буй нь харижуагчийн эд хөрөнгийн эрхийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд О аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн ....23.03.27-ны өдрийн 142/1ШШ....22/00455 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү. Давж заалдах шатны шуүх хуралд биечлэн оролцоно гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

2.Нэхэмжлэгч Т банк ХХК нь шүүхэд ...Г.Д нараас Б сумын 1-р баг З1-р хороолол 19-р байрны .... тоот 29 мкв 2 өрөө орон сууцаар ....17 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн .................. тоот зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.У...Гурван шатны шүүхээс тухайн маргааныг шийдвэрлэсэн. Манай эхнэр Б.Э төлөөлж, төлбөрийг төлнө гээд явж байгаа гэж ойлгож байна. Т банк ХХК яагаад шүүхэд хандсан учрыг ойлгохгүй байна гэх тайлбар гаргаж, маргасан байна.

3.Хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч банкнаас ....17 оны 3 сарын 16-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 35.000.000 төгрөгийн зээл авахдаа Г.Д, Б.Э, Б.Э нарын өмчлөлийн орон сууцны зориулалттай 29 мкв талбай бүхий 2 өрөө байрыг барьцаалсан ба талуудын хооронд байгуулагдсан Барьцааны гэрээ /................... дугаартай/ хүчин төгөлдөр байна.

4.Хариуцагч Г.Д, Б.Э, Б.Э нар өөрийн өмчлөлийн дээрх орон сууцыг тус банкинд Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд бариулах, гэрээнд гарын үсэг зурах эрхийг Б.Эд итгэмжлэлээр олгосон ба энэ талаар талууд маргаагүй байна.

5.Б.Э нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.4.-д Төлөөлөгч итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй гэж зааснаар Барьцааны гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурж төлөөллийг хэрэгжүүлсэн гэж үзэж шүүх зөвхөн Б.Эд холбогдуулан гаргасан ...барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэний дараа нэхэмжлэгч банк бусад өмчлөгч буюу барьцаалуулагч нараас хуульд заасан үндэслэлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн зохицуулалтанд хамааралгүй юм.

6.Анхан шатны шүүх ...зээлийн төлбөр-65.872.366 төгрөг гаргуулж, Т банкинд олгож шийдвэрлэсэн, барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөөр .................. дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг барьцаалуулагч нараас шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

7.Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндсэн дээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар албадан худалдахад тухайн орон сууцны өмчлөгч нар хөрөнгийн үнэлгээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэлүүлж байрны зах зээлийн үнийг тодорхойлох боломжтой.

8.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

9. Дээрх байдлаас үзэхэд хариуцагч Ү.У, Б.Э нарын гаргасан ...ИХ-н 159-р зүйлийн 159.2.-т барьцаалуулагч шаардсан бол барьцааны зүйлийг худалдахын өмнө түүний үнэлгээг шинжээчээр тогтоолгож болох бөгөөд холбогдох зардлыг барьцаалуулагч хариуцна гэсэн хуулийн зохицуулалтыг орхигдуулан барьцаа хөрөнгийг шууд дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулан шийдвэрлэж байгаад гомдолтой байна, ...хариуцагчийн эд хөрөнгийн эрхийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ....23 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн .......................... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ү.У, Б.Э нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 70.....0 төгрөгийг Т сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧИД С.У

Б.О