Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 102/шш2023/00736

 

 

2000 он 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2000/00000     Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ...

Хариуцагч: ...

Хариуцагч: ...

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: ... тоот хаягт байрлах ... м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч нараас дээрх үйлчилгээний талбайг шилжүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг даалгах, С....ыг үл хөдлөх эд хөрөнгөө эзэмшиж ашиглахад нь саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгах тухай үндсэн нэхэмжлэл,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: С....аас захиалагчийн үүргээ биелүүлж, үйлчилгээний барилгын төлбөрийн үлдэгдэл 381,938,000 /гурван зуун наян нэгэн сая есөн зуун гучин найман мянган/ төгрөг гаргуулах тухай ... ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н...., өмгөөлөгч Н.....,

Хариуцагч ... ХХК-ийн төлөөлөгч Г....,

Хариуцагч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г....,

Хариуцагч Г....ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н...., өмгөөлөгч Б....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С.... шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.... нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

... ХХК-ийн барьсан Хан-Уул дүүргийн ... тоот хаягт байрлах ... м.кв үйлчилгээний талбайг Г....а нь ... ХХК-иас 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Үйлчилгээний зориулалттай талбай захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу захиалан бариулахаар тохиролцсон байсан ба төлбөрийг ... ХХК болон ... ХХК-ийн хооронд хийгдсэн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаартай Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу орон сууцны нийт үнийн дүнтэй тэнцэх бетон зуурмаг нийлүүлснээр төлсөнд тооцох байсан. Үүний дагуу 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ... ХХК нь Г....ыг төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан учир Г....а үйлчилгээний талбайг эзэмших эрх болон худалдан борлуулах эрхтэй талаар албан бичиг хийж өгсөн байдаг. Дээрх баримтуудыг үндэслэн С.... миний бие Г....аас 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх 0938 тоот гэрээний дагуу 723,672,000 төгрөгийг Г....ад бүрэн төлж барагдуулан захиалгын гэрээг шилжүүлж авсан.

Захиалан бариулсан барилга 2022 оны 6 дугаар сард ашиглалтанд орж улсын комисс хүлээж авсан. Миний бие захиалан бариулсан үйлчилгээний талбайг үсчин гоо сайхны салоны чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж захиалсан. Барилгыг ашиглалтанд орсны дараа захиалсан талбайдаа засвар хийж тохижуулах гэсэн боловч барилгын гүйцэтгэгч ... ХХК-ийн зүгээс байрлал солих санал тавьсны дагуу ...тоот хаягт байрлах ... м.кв үйлчилгээний талбайг 7 тоот хаягт мөн адил ... м.кв талбайгаар солихоор болж, уг талбайн цэвэр бохир усны шугамыг ... ХХК болон ... ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн үйлчилгээний зориулалттай талбай захиалан бариулах хөрөнгө оруулалтын ... тоот гэрээг үндэслэн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ... ХХК-иас Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх ... тоот гэрээний дагуу захиалагч болж, уг талбайг эзэмших ашиглах эрхтэй болсон. Талбайг тохиролцооны дагуу хүлээж авсны дараа 2022 оны 6 дугаар сард засвар үйлчилгээний баг оруулж ажил гүйцэтгүүлж байсан ба 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ... ХХК-иас үндэслэлгүйгээр үйлчилгээний талбайг битүүмжилж ажил гүйцэтгүүлэх боломжгүй болгоод байна. Миний бие маргаан бүхий объектын төлбөр тооцоог бүрэн барагдуулсан байтал хариуцагч нарын зүгээс шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхгүй байгаа тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өнөөдрийг хүртэл авч чадаагүй байна. Иймд хариуцагч нарт Хан-Уул дүүргийн.... тоот хаягт байрлах ... м.кв үйлчилгээний талбайг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлэхийг даалгаж, дээрх үйлчилгээний талбайн өмчлөгч нь С.... болохыг тогтоож өгнө үү.

Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-г Г....атай байгуулж, гэрээний үнэд 723,672,000 төгрөг төлж 201,2 м.кв үйлчилгээний талбайг худалдаж авсан. Энэ гэрээний 4.3-т Эрх шилжүүлэгч тал нь тухайн эрхтэй холбогдсон бүх баримт бичиг, тэдгээр эрхийг ашиглахад шаардагдах аливаа мэдээллийг худалдан авагч талд өгөх үүрэгтэй гэж заасан байдаг. Г....а нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээний зүйл болох үйлчилгээний талбайг өмчлөхөд холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхгүй байгаа. Иймд С....ыг .. тоот ... м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч ... ХХК болон ... ХХК, Г....а нарт даалгаж, өмчлөх эрхийн гэрчилгээ гарах хүртэлх хугацаанд С....ыг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглахад саад учруулахгүй байхыг хариуцагч ... ХХК-д даалгаж өгнө үү.

Нэхэмжлэгч С.... нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлсөн учир тухайн хөрөнгийн шударга өмчлөгч мөн юм. Мөн захиалагчийн эрхээ шилжүүлэх тухай гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хэлбэрлийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. ... ХХК нь ... ХХК-тай байгуулсан гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн 1,105,610,000 төгрөгийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тэдний хийсэн Тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна. Тиймээс ... ХХК нь уг гэрээний төлбөрийг ... ХХК-иас шаардах эрхтэй байна. Харин ... ХХК-ийн төлөх ёстой үүргийг С....аас шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. ... ХХК нь ... ХХК-тай байгуулсан Үйлчилгээний зориулалттай талбай захиалан бариулах гэрээний 4.7 дахь хэсэгт зааснаар Г....д захиалагчийн эрхийг шилжүүлэхдээ гүйцэтгэгчээс зөвшөөрөл авсан байна. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө ашиглалтанд орсноос хойш ...ХХК-иас ирүүлсэн албан бичгийн дагуу байрлал өөрчлөгдсөн учир гэрээний уг заалт хамааралгүй байна. Учир нь гэрээний уг заалтаар үл хөдлөх эд хөрөнгө ашиглалтанд ороогүй байхад захиалагчийн эрхээ бусдад шилжүүлэхдээ ажил гүйцэтгэгчээс зөвшөөрөл авна гэж тодорхойлсон байна. Хоёр компанийн хооронд байгуулагдсан Бетон зуурмаг нийлүүлэх гэрээгээр ... ХХК нь 274,000,000 орчим төгрөгийн үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар ... ХХК гэрээний ихэнх үүргээ биелүүлсэн гэж харагдаж байна. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхээ шилжүүлсэн...гэж тайлбарлав.

2.Хариуцагч ... ХХК-ийн төлөөлөгч Г.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Манай компани нь ... ХХК-тай 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр .... тоот Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдсан: .... өрөө байрыг 265,250,000 төгрөгт, 7 дугаар давхрын 81,6 м.кв .. өрөө орон сууцыг 212,160,000 төгрөгт, ... үйлчилгээний төвд .. м.кв үйлчилгээний талбайг 1,105,610,000 төгрөгт тус тус тооцон барьж өгөхөөр тохирч, тус байруудыг ашиглалтанд оруулсан. Гэвч ... ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж чадалгүй бетон зуурмагийн нийлүүлэлтийг байнга хоцроож, өнөөдрийн байдлаар 664,159,000 төгрөгийн бетон зуурмагийг тасалдуулаад байна. Үйлчилгээний талбайн төлбөр тооцоо бүрэн дуусаагүй байхад манай компанитай зөвшилцөлгүйгээр иргэн С....д үйлчилгээний талбайг худалдан борлуулсан нь энэхүү маргааныг үүсгэсэн гэж бид үзэж байна. Цаашид ... ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, төлбөр тооцоог бүрэн барагдуулсан нөхцөлд тус үйлчилгээний талбайн өмчлөх эрхийг С....д олгоход бидний зүгээс татгалзах зүйлгүй гэж бичгээр хариу тайлбар гаргасан.

Нэхэмжлэгч С.... нь Г....а, ... ХХК-иас захиалагчийн эрхийг шилжүүлэн авсан. Тэгвэл энэ гэрээгээр захиалагчийн үүрэг бас давхар шилжих ёстой. Тэрээр захиалагчийн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй тул Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсэг, ... тоот гэрээний 2.1, 4.1, 5.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй учир үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хүний хөрөнгийг хоорондоо ярилцаад үнийг нь багасгаж болохгүй. Төлбөр тооцоо дуусаж байж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт манай компани бичиг явуулна. Зөвшөөрөл гэхээр албан бичгийг яриад байна. Манай компанийн гаргасан албан бичиг бол зөвхөн байрлал солино гэсэн бичиг байгаа. ... ХХК одоо гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон тухай хангалттай баримт хэрэгт байна. Захиалагчийн эрх шилжүүлж авсан хүмүүс үүргийг нь ч мөн хамт хариуцах ёстой...гэж тайлбарлав.

3.Хариуцагч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч ... ХХК нь ... ХХК-тай 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр нийт 1,105,610,000 төгрөгийн бетон зуурмаг авсан. Түүнээс нийлүүлэлтээр манай компани нь ... маркийн бетоныг 70-80 хувийн гүйцэтгэлтэй нийлүүлж, гэрээт ажлын үүргийн гүйцэтгэлийг хангаж хийж гүйцэтгэсэн байна. Гэтэл үлдэгдэл бетон зуурмагийг нийлүүлэхэд манай ...ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас бус хүндэтгэн үзэх шалтгаан буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нийслэл Улаанбаатар хотод цементний хомсдол болон ...-ийн цемент хомсдсоны улмаас үлдэгдэл бетон зуурмагийг нийлүүлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Үүнтэй холбоотой үлдэгдэл бетон зуурмагийн асуудлаар талууд уулзаж зөвшилцөлд хүрсний үндсэн дээр эвлэрэн хэлэлцэх боломжтой гэж тохиролцоонд хүрэхээр болсон тул ... ХХК нь гэрээт ажлыг 85 хувьтай гүйцэтгэсэн гэж үзэж байна. Үйлчилгээний газрын өмчлөгчөөр тогтоох, үйлчилгээний талбайг шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримт бичгийн хувьд ... ХХК-иас гаргаж өгөх үүрэгтэй. Манай ...ХХК нь туслан гүйцэтгэгчээр буюу бартераар Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь үнэн. Иймд зохигчид зөвшилцөж эвлэрэх болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Манай компанийн хувьд ... ХХК-тай маргаангүй. Үлдэгдэл 281,000,000 төгрөг дээр эвлэрэх боломжтой. Тухайн барилгын ажил дээр манай компани туслах гүйцэтгэгч учир баримт бичгийг гаргах эрхгүй. Бид захиалагчийн эрхийг Г.... руу шилжүүлсэн. Энэ хүнээс 552,000,000 төгрөг хүлээн авсан. Энд манай компани хохирогч болоод байгаа юм. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарахад тодорхой хугацаа ордог. Захиалагч нь Орон сууц захиалан бариулах гэрээг хэнтэй хийснээс үл шалтгаалаад ... ХХК-д хандана. Бид Бетон нийлүүлэх гэрээний дагуу нийт нийлүүлэх ёстой бетоны 85 хувийг нь ... ХХК-д нийлүүлсэн байгаа. Нийт 1,586,020,000 төгрөгийн бетон нийлүүлэх үүргээс 1,308,000,000 төгрөгийн гэрээний үүргээ биелүүлсэн. Манайх гэрчилгээ гаргуулахаар баримтыг гаргаж өгөх эрхгүй. ... ХХК гаргах үүрэгтэй. Үлдэгдэл бетоныг нийлүүлж болно. Бид Г....д захиалагчийн эрхийг шилжүүлээд, Г....ээс гуравдагчид буюу С....д захиалагчийн эрх шилжсэн байгаа...гэж тайлбарлав.

4.Хариуцагч Г....а шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би ... ХХК болон ... ХХК нарын хооронд хийгдсэн ... дугаартай гэрээний төлбөрийн тооцоонд авсан Хан-Уул дүүргийн ... гудамж, ... хотхоны 201,2 м.кв үйлчилгээний талбайг НӨАТ-гүй үнээр буюу 552,805,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, төлбөрийг 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ... ХХК-ийн Голомт банкны ... дугаарын данс руу шилжүүлсэн. ... ХХК-ийн зөвшөөрлийн дагуу ... ХХК-тай 2021.4.07-ны өдөр үйлчилгээний зориулалттай талбай захиалан бариулах хөрөнгө оруулалтын ... дугаартай гэрээг байгуулсан. ... ХХК-д төлбөрөө төлсөн учраас 2021.8.27-нд иргэн С....тай ... дугаартай Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээг байгуулж 723,672,000 төгрөг худалдаж, шилжүүлэхээр болсон. Миний бие нэхэмжлэгч С....ын өмчлөгчөөр тогтоолгоход шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөх эрх бүхий этгээд биш юм. Харин ... ХХК дээрх нэхэмжлэлийн шаардлагад заасан үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчөөр тогтоолгох өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх үүрэгтэй гэж үзэж байна. Ийм учраас Г.... нь өнөөдрийг хүртэл гэрээний зүйлийг өмчлөхөд холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Захиалагчийн эрхийн тухайд ... ХХК нь өөрөө 552,000,000 төгрөгөөр үнэлж, үүнийг Г.... зөвшөөрөөд шилжүүлж авсан. Ингээд өөрт авсан эрхээ С....д 723,672,000 төгрөгөөр үнэлж шилжүүлсэн. 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ... ХХК болон С.... нарын хооронд дахин эрх шилжүүлэх гэрээ хийсэн байна. Уг гэрээний 3.2-т төлбөр төлөх нөхцлийг бүрэн төлж дуусгасан гэж заасан. Эдгээр үнийг талууд зөвшөөрснөөр арилжааны худалдах, худалдан авах гэрээг үүсгэсэн гэж харагдаж байна. Хоёр компанийн тооцоо нийлсэн актаар Бетон нийлүүлэх гэрээний асуудалд зөрүүг С.... болон Г....а нар хариуцаж хохирохгүй. Г....а нь нэхэмжлэгч С....ыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох эрх бүхий этгээд биш юм. Харин ... ХХК уг шаардлагыг хариуцах ёстой. Тус компаниас зөвшөөрөөд бартерын зүйлийн байршлыг шилжүүлэх тухай албан бичиг гаргасан байна. Энэ үедээ ... ХХК нь ... м.кв үл хөдлөх хөрөнгийг С.... авсан гэдгийг мэдсэн байсан. 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээний 4.7-д зөвшөөрлийг гүйцэтгэгч талаас бичгээр авна гэж заагаагүй. Г.... нь С....д эрхээ шилжүүлэхдээ ... ХХК-ийн албан бичгийг үндэслэж шилжүүлсэн учир зөвшөөрөл авсан гэж үзнэ. ... ХХК-иас С....д зөвшөөрөөгүй байсан бол уг хөрөнгийн байршлыг өөрчлөх тухай бичиг өгөхгүй байсан. Мөн 30 хоног засварын ажил хийсэн, түлхүүр өгсөн зэрэг үйл баримтууд тогтоогдож байгаа. Бетон зуурмагийн үлдэгдлийг ... ХХК тусдаа гэрээний дагуу ... ХХК-д нийлүүлэх үүрэг хүлээсэн, тусдаа харилцаа байна. Г.... болон С.... нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна. ... ХХК болон ... ХХК нарын хооронд Иргэний хуулийн 271 дүгээр зүйлд заасан арилжааны гэрээ байгуулагджээ. С....ын нэхэмжлэлийн шаардлагыг ... ХХК хариуцна. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар Г....ээс захиалагчийн шаардах эрхийг худалдаж авсан учир шударга өмчлөгч нь С.... мөн байна. Энэ гэрээний дагуу С.... нь үүрэг хүлээгээгүй байна. Тиймээс ... ХХК-ийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна. Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг Г.... гаргах эрх бүхий этгээд биш тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү. Үлдэгдэл төлбөрийг ... ХХК нь ... ХХК-иас шаардах эрхтэй гэж үзэж байна...гэж тайлбарлав.

5.Хариуцагч ... ХХК нэхэмжлэгч С....д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Тус компани нь 2021.04.07-ны өдөр ... ХХК-тай болон иргэн Г....атай Үйлчилгээний талбай захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ ... тоот гэрээ байгуулж, ... хотхоны 12 дугаар блокийн 1 давхрын ... м.кв үйлчилгээний талбайг нийт 1,105,610,000 төгрөгөөр үнэлж барихаар гэрээний дагуу барилгын ажлыг хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгсөн. Иргэний хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т Эрх буюу шаардах эрх эзэмшигч нь уул эрхийг эзэмшиж байсан хэмжээгээрээ өөр этгээдийн өмчлөлд шилжүүлж болно гэж заасны дагуу иргэн Г....а нь иргэн С....тай 2021.08.27-нд ... дугаартай Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээг байгуулсан байна. Тус эрх шилжүүлэх гэрээний 3.1 дэх заалтад тусгагдсан 723,672,000 төгрөгийг бүрэн шилжүүлсэн талаар ... ХХК-иас 2021.12.30-ны өдрийн ... дугаартай албан тодорхойлолт гаргуулж, ... хотхоны 12 дугаар блокийн 1 давхрын ... м.кв үйлчилгээний талбайг өөрийн өмчлөлд авсан тул ... ХХК-иас холбогдох баримт бичгийг албадан гаргуулахыг даалгахаар шүүхэд иргэний хэрэг маргаан үүсгэсэн байна. Шүүхэд ирсэн материалуудтай танилцаад тус компаниас иргэн Г....атай 2021.04.07-нд байгуулсан Үйлчилгээний талбай захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу уг үйлчилгээний талбайг нийт 1,105,610,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан мэтээр Иргэний хэрэг маргаан үүсгүүлсэн байх тул С....ын нэхэмжлэлд сөрөг нэхэмжлэл гаргаж, С....аас эрх шилжүүлэн авсан гэрээний дагуу захиалагчийн үүргээ биелүүлж, үйлчилгээний барилгын төлбөрийн үлдэгдэл 381,938,000 төгрөгийг гаргуулан ... ХХК-д олгуулж өгнө үү.

Маргаан бүхий эрх шилжүүлэх гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийг худалдаалаагүй. Уг гэрээний дагуу захиалагчийн төлбөр төлөх үүргээс 723,672,000 төгрөг төлсөн гэдгийг зөвшөөрч байна. Харин үлдэх 381,938,000 төгрөгийг төлөөгүй учир С....аас гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзэж байна. Үлдэгдэл төлбөрөө төлөөд үл хөдлөх эд хөрөнгөө ав гэсэн шаардлагыг бид тавьж байгаа. Манай компаниас гаргасан албан тоотын тухайд ... ХХК биднээс гуйж байгаад нэрийг нь бичүүлсэн. Түүнээс биш захиалагчийн эрх шилжүүлж байгааг албан ёсоор бидэнд мэдэгдээгүй...гэж тайлбарлав.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.... сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Хариуцагч ... ХХК нь маргаан бүхий талбайг ... ХХК-тай анх Үйлчилгээний зориулалттай талбай захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу тус компани руу шилжүүлэхээр болсон байдаг. Энэ тухай хариуцагч ... ХХК нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа дурдсан байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээг ... ХХК-ийн тодорхойлолтын дагуу ... ХХК-ийн зөвшөөрлөөр 2021.04.07-ны өдөр иргэн Г....а руу шилжүүлсэн. Энэхүү гэрээний Хавсралт 1-д Талуудын хооронд тохиролцсоны дагуу бетон зуурмаг нийлүүлэх 2021.04.07-ны өдрийн 0.. тоот гэрээний дагуу орон сууцны нийт үнийн дүнтэй тэнцэх /1,105,610,000/ бетон зуурмаг нийлүүлснээр төлбөр тооцоо дууссан гэж үзнэ гэж заасан. Хариуцагч ... ХХК нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үндсэн дээр нийт 1,105,610,000 төгрөгийн 70-80 хувийн гүйцэтгэлтэй нийлүүлсэн гэрээт ажлын 85 хувийг хийж барагдуулсан гэж тайлбарласан байдаг. ... ХХК болон ... ХХК, иргэн Г....атай гэрээнүүдийн дагуу үлдэгдэл төлбөрөө авах боломжтой юм. Нэхэмжлэгчийн хувьд иргэн Г....а, ... ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. ... ХХК нь нэхэмжлэгчээс ямар үндэслэлээр 381,938,000 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн хувьд ... ХХК-д ямар нэгэн байдлаар төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

Хариуцагч ... ХХК нь хариу тайлбараараа ... ХХК-ийг Бетон зуурмаг нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлвэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлнэ гэж тайлбарласан бөгөөд энэ тайлбараараа шүүхэд гаргаж буй сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэж байна. Хоёр компанийн хооронд хийсэн Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ хүчин төгөлдөр гэрээ байгаа. Энэ гэрээний үүрэг 90 хувь биелэгдсэн гэдэг ба уг гэрээний үүргийг С....аас гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...гэж тайлбарлав.

7.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Үүнд:

7.1. 2021.08.27-ны өдрийн Г....а, С.... нарын байгуулсан Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх №.... тоот гэрээ /хх-4-5/,

7.2. 2021.04.07-ны өдрийн ... ХХК, Г....а нарын байгуулсан Үйлчилгээний зориулалттай талбай захиалан бариулах хөрөнгө оруулалтын ... тоот гэрээ /хх-6-8/,

7.3. ... ХХК-ийн 2021.08.27-ны өдрийн ... тоот тодорхойлолт /хх-9/

7.4. 2022.07.25-ны өдрийн ... ХХК, С.... нарын байгуулсан Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх ... тоот гэрээ /хх-10-11/

7.5. 2021.04.07-ны өдрийн .. тоот ... ХХК болон ... ХХК нарын байгуулсан Үйлчилгээний зориулалттай талбай захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ /хх-12-14/,

7.6. ... ХХК-ийн 2022.05.26-ны өдрийн ... тоот, ...ХХК-д Бартерт олгосон үйлчилгээний талбай шилжүүлэх тухай албан бичиг /хх-15/

7.7. ... ХХК-ийн 2021.12.30-ны ... тоот С....д олгосон тодорхойлолт /хх-16/,

7.8. С....аас Г....ад төлбөр төлсөн Худалдаа хөгжлийн банк дахь харилцах дансны хуулга /хх-17-29/ Нийт шилжүүлсэн: 723,672,000₮

7.9. Г....ын гар бичмэл бүхий тодорхойлолт /хх-30/ зэрэг болно.

8.Хариуцагч ... ХХК нь тайлбар татгалзал болон сөрөг нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Үүнд:

8.1. Компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-35-38/,

8.2. 2021.04.07-ны өдрийн ... тоот ... ХХК болон ... ХХК-ийн байгуулсан Үйлчилгээний зориулалттай талбай захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ /хх-50-52/

8.3. 2022.08.24-ний Тооцооны үлдэгдлийн баталгаа №22-82, хавсралт /хх-53, арын хуудас/

8.4. 2021.04.07-ны ... тоот ... ХХК болон ... ХХК нарын байгуулсан Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ /хх-54-57/,

8.5. 2022.03.25-ны ... тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /хх-58-60, 82-84/,

8.6. ... ХХК-ийн 2021.04.07-ны 21/85 тоот ... ХХК-д хүргүүлсэн Хүсэлт гаргах нь гэх албан бичиг /хх-79/

8.7. 2022.11.01-ний өдрийн ... ХХК нь С....аас Үйлчилгээний талбайн зөрүү 381,938,000 төгрөг нэхэмжилсэн Төлбөрийн нэхэмжлэх /хх-85/ зэрэг болно.

9.Хариуцагч ... ХХК нь тайлбараа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Үүнд:

9.1.Цементийн бизнес эрхлэгчдийн холбоо ТББ-ын 2020.06.17-ны өдрийн Цемент хомсдсон тухай албан бичгийн хуулбар /хх-66, 96/,

9.2.Хөтөлийн цемент шохой ХК-ийн 2020.07.07-ны ... тоот ... ХХК-д Цементийн үнийн тухай албан бичгийн хуулбар /хх-67, 94/,

9.3.Монцемент билдинг материалс ХХК-ийн ... маркийн цементийн борлуулалтын үнэ /хх-68, 95/,

9.4.... ХХК-ийн 2022.6.21-ний 22/22 тоот ...ХХК-д хүргүүлсэн чулууны үнэ нэмэгдсэн тухай мэдэгдэл /хх-69, 98/,

9.5. 2022.08.24-ний Тооцооны үлдэгдлийн баталгаа №...., хавсралт /хх-70, арын хуудас, 92/

9.6.2021.04.07-ны ... тоот ... ХХК болон ... ХХК нарын байгуулсан Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ /хх-71-72, 90-91/,

9.7.Техник импорт ХК-ийн 2022.06.22-ны ... тоот ... ХХК-д хүргүүлсэн үнэд өөрчлөлт орсон тухай мэдэгдэл /хх-93/,

9.8.... ХХК-ийн Барилгын материалын борлуулалтын газрын 2022.03.01-ний цементийн үнийн мэдээлэл /хх-97/,

9.9. ... ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн дансны хуулга /хх-157/ зэрэг болно.

10.Хариуцагч Г....а шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хэлбэрээр дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Үүнд:

10.1.Иргэн Л....гаас ... ХХК-д 552,805,000 төгрөгийг .... гэх гүйлгээний утгаар 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Хаан банкны .. тоот данснаас Голомт банк дахь ... тоот данс руу шилжүүлсэн баримтын хуулбар /хх-148/ зэрэг болно.

11.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд:

11.1.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн .. дугаар захирамжаар Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой лавлагаа гаргуулахаар шийдвэрлэж /хх-100-101/, захирамжийн дагуу 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ... тоот албан бичгээр хариу ирүүлсэн байна. /хх-106/

11.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ... тоот захирамж гарч, нэхэмжлэгч С....ыг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахыг даалгаж, хариуцагч ... ХХК, ... ХХК нараас 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ...тоот Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл тооцоог нийлж, тооцоо нийлсэн акт шүүхэд баримтаар гаргахыг тус тус даалгаж, захирамжийн дагуу нэхэмжлэгч С.... нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан, иргэн Г....ыг хамтран хариуцагчаар татсан. Мөн ... ХХК, ... ХХК нар харилцан тооцоо нийлж, дараах Тооцооны үлдэгдлийн баталгаа-нуудыг шүүхэд ирүүлсэн байна. /хх-131-133, 135-136, 140-142/

Шүүх хуралдаанд зохигчдоос гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх С....ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан ... тоот .. м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах, өмчлөх эрхийн гэрчилгээ гарах хүртэлх хугацаанд С....ыг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглахад саад учруулахгүй байхыг ... ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Хариуцагч ... ХХК нь нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Үйлчилгээний зориулалттай талбай захиалан бариулах хөрөнгө оруулалтын ... тоот гэрээний биелэгдээгүй үүрэг 381,938,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

4. ... ХХК, ... ХХК нарын хооронд 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Бетон нийлүүлэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр ... ХХК нь ... ХХК-д 1,583,020,000 төгрөгийн үнэ бүхий бетон нийлүүлэх, ... ХХК нь төлбөрт тооцож ... м.кв талбайтай 4 өрөө орон сууц, .. м.кв талбайтай 3 өрөө орон сууц, ... м.кв талбайтай үйлчилгээний талбай зэргийг ... ХХК-д өгөх үүрэг хүлээсэн байна. Уг гэрээ нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ бөгөөд хүчин төгөлдөр байна.

5. Дээрх гэрээний дагуу ... ХХК 1,583,020,000 төгрөгийн бетон нийлүүлэхээс 1,308,685,000 төгрөгийн бетон нийлүүлсэн болох нь талуудын үйлдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа ... баримтаар тогтоогдож байна. Энэ гэрээний үлдэгдэл 274,335,000 төгрөг байна. /2021.4.08-2022.8.23/

6. Арилжааны гэрээний нэг зүйл болох 201,02 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг захиалан бариулах гэрээг 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр дээрх хоёр компани байгуулсан. Уг гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байна.

7. Гэрээний үнэ буюу захиалагч 1,105,610,000 төгрөгийг ажил гүйцэтгэгчид төлөх, үнийг хавсралтаар буюу ... тоот Бетон нийлүүлэх гэрээний дагуу бетон нийлүүлснээр төлбөр дууссан гэж үзнэ гэж тохирсон байна.

8. Мөн гэрээгээр захиалагч нь орон сууцыг ашиглалтанд орохоос өмнө гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр гэрээний эрх, үүргээ шилжүүлэх эрхгүй /4.7/ гэж тохирсон байна. Уг заалтын дагуу ... ХХК-ийн зөвшөөрснөөр захиалагчийн эрх, үүргээ ... ХХК нь Г....д шилжүүлж, Г.... нь уг ажил гүйцэтгэх гэрээний захиалагч болж, улмаар 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр А-19 тоот гэрээ Г...., ... ХХК нарын хооронд байгуулагдсан байна.

9. ... ХХК болон Г.... нарын хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээний үнэ 1,105,610,000 төгрөг хэвээр бөгөөд төлбөр төлөх нөхцөл болон бусад нөхцлүүд хэвээр байгуулагдсан.

10. Г.... болон ... ХХК нарын хооронд захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ бичгээр байгуулагдаагүй. Шүүх хуралдаанд зохигчдоос гаргасан тайлбарын дагуу тэдний хооронд захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ аман хэлбэрээр хийгдсэн гэж харагдаж байна.

11. Ажил гүйцэтгэх гэрээг Г.... нь ... ХХК-тай байгуулснаар захиалагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Уг захиалагчийн эрхээ Г.... нь С....д 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлэхдээ бичгээр гэрээ байгуулж, мөн өдөр ... ХХК-иас тухайн үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр төлөгдөж дууссан тухай тодорхойлолтыг гаргасан байна.

12. 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Захиалагчийн эрхээ шилжүүлэх тухай гэрээгээр:

Ерөнхий зүйл: Энэхүү гэрээний зорилго эрх шилжүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан, эсхүл захиалагчийн эрх үүргээ шилжүүлэн авагчийн өмчлөлд шилжүүлж, эрх шилжүүлэн авагч талд хэлэлцэн тохирсон үнийг төлөхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх хариуцлагыг зохицуулахад оршино гэжээ.

Гэрээний зүйл: Үйлчилгээний зориулалттай талбай захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ /2021.04.07/ Ажил гүйцэтгэгчээс зөвшөөрөл авсан ба энэ нь ... ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 21/177 тоот тодорхойлолтоор нотлогдож байна. /14 тоот/

Гол нөхцөл: 1.Эрх шилжүүлэгч Г.... нь 2.1-т заасан анхны гэрээгээр төлбөр төлж олж авсан захиалагчийн эрхээ эрх хүлээн авагч С....д 723,672,000 төгрөгт тооцон худалдаж шилжүүлэхээр тохиролцов. 2.Төлбөр төлөх хуваарь, 3.Алданги 0,5 хувиар тооцох, 4.Төлбөр бүрэн төлөгдөж дууссан тохиолдолд худалдагч Г.... нь худалдан авагч С....ын нэр дээр захиалгын гэрээ байгуулж өгөх үүрэг хүлээнэ.

Эрх, үүрэг: 4.3-т Эрх шилжүүлэгч нь тухайн эрхтэй холбогдсон бүх баримт бичиг, тэдгээр эрхийг ашиглахад шаардагдах аливаа мэдээллийг эрх шилжүүлэн авагч талд өгөх үүрэгтэй гэж тус тус заасан байна.

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 122 дугаар зүйлийн 122.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байна.

13. Эрх шилжүүлэгч буюу худалдагч Г.... нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу захиалгын гэрээ байгуулж өгөх, баримт бичиг шаардлагатай мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй байна.

14. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтанд орсон ба ... ХХК нь С....тай дахин 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээг байгуулсан байна.

15. Уг гэрээгээр Үйлчилгээний зориулалттай талбай захиалан бариулах хөрөнгө оруулалтын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ... гэрээний захиалагчийн эрхийг шилжүүлэхдээ 7 тоот талбайг, ажил гүйцэтгэгч талын зөвшөөрөл аваагүй, захиалгын гэрээг эрх хүлээн авагч талд 2022 оны 7 дугаар сарын 25-нд байгуулж өгөх үүрэг хүлээсэн ба гэрэнэий үнэ 723,672,000 төгрөгөөр тогтоосон. Ерөнхий зүйлээр мөн захиалагчийн эрх, үүргээ эрх шилжүүлэн авагчийн өмчлөлд шилжүүлэхээр тохирсон байна.

16. Захиалагчийн шаардах эрхийг ... тоот гэрээний захиалагч гэх боловч уг гэрээнд нэмэлт өөрчлөлт ороогүй байна.

Харин ... ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн албан бичигт: ...бетон зуурмагийн төлбөрт олгож байгаа .. тоотыг.. тоотод шилжүүлэхээс аргагүй байдал үүссэн талаар танай худалдан авагч С....д болон та нарт танилцуулан тохиролцоонд хүрсэн... гэснийг үндэслэн дээрх 7 дугаар сарын 25-ны гэрээг хийсэн байна.

17. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ. Шаардах эрх шилжүүлж буй Г...., ... ХХК нар нь захиалагчийн шаардах эрхийг С....д шилжсэн тухай ... ХХК-д мэдэгдсэн, мэдэгдээгүй тухай зохигчид маргадаг.

18. С.... болон ... ХХК, Г.... нарын зүгээс ... ХХК-ийг 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр албан бичиг гаргаж ... тоот талбайг 7 тоот болгож сольсноор энэ тухай мэдсэн гэж тайлбарладаг.

Харин ... ХХК-ийн зүгээс уг албан бичгээр С....ыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан хүн гэж ойлгосон гэдэг.

Үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан хүн гэж ойлгосноор ажил гүйцэтгэх гэрээний захиалагчийн шаардах эрх тухайн худалдан авсан иргэнд шилжсэн гэдгийг мэдсэн гэж үзэхээр байна.

19. С....ын хувьд ... ХХК болон Г....ийн гаргасан тайлбар, тодорхойлолтыг үндэслэн тухайн ажил гүйцэтгэх гэрээний төлбөр төлөгдсөн гэж ойлгож, захиалагчийн шаардах эрхийг буюу ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг ажил гүйцэтгэгчээс шаардах эрхтэй болсон байна.

20. С.... гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн болох нь түүний дансны хуулгаар тогтоогдож байна.

21. Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Ажил гүйцэтгэх гэрээний төлөгдөөгүй зөрүү гэх 381,938,000 төгрөгийг С....аас гаргуулахаар шаардсан ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 гэж тодорхойлсон.

22. Тухайн гэрээний захиалагчийн төлбөр төлөх үүргийг Г...., ... ХХК нар хүлээж байгаа ба төлбөрийг ... ХХК-тай байгуулсан Бетон нийлүүлэх гэрээний дагуу төлөх тул нэхэмжлэгч С.... энэ үүргийг хүлээхгүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

23. Харин уг гэрээний төлбөрийг буруутай этгээдээс шаардахад энэ шийдвэр саад болохгүй.

24. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу талууд гэрээгээр төлбөр бүрэн шилжсэнээр өмчлөх эрх шилжинэ гэж тохирсон байхыг шаардаж байна. Гэтэл тухайн ... тоот ажил гүйцэтгэх гэрээний үнэ бүрэн төлөгдөөгүй байхад төлбөрийн үлдэгдэлгүй гэж нэхэмжлэгчид ... ХХК, Г.... нар итгүүлсэн, улмаар шаардсан дүнг нь төлж барагдуулсан байна.

25. Иймд нэхэмжлэгч С.... нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Г....ээс эрх шилжүүлэх гэрээний 3.5-д зааснаар захиалгын гэрээ байгуулахыг /өөрийн нэр дээр/ шаардах эрхтэй харагдаж байна.

26. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж заасан.

Үүргийн мөн чанарт харшлана гэдэг нь гэрээ биелэгдэхгүй байх үндэслэл болно. Захиалагч талын төлбөр төлөх үүрэг бүрэн биелэгдээгүй байгаа үед захиалагч өөрийн шаардах эрхээ ажил гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлсэн гэж үзэхээр байна.

27. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр бол шаардах эрх шилжүүлэхийг гэрээгээр хязгаарлаж болно гэж заасан.

А-19 гэрээний 4.7-д орон сууцыг ашиглалтанд орохоос өмнө гүйцэтгэгч талын зөвшөөрөлгүй гэрээний эрх, үүргээ бусдад шилжүүлэх...эрхгүй гэж заасан байна.

28. Шүүх С....ын гаргасан үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч ... ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 2,067,640 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 210,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн ... хороо, ... хотхон, ... тоот дахь ... м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч С....ыг тогтоож, уг хөрөнгийг өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагч ... ХХК, ... ХХК, Г.... нарт даалгаж, өмчлөх эрхийн гэрчилгээ гарах хүртэлх хугацаанд С....ыг Хан-Уул дүүргийн ... хороо, ... хотхон, .. тоот дахь ... м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж ашиглахад саад учруулахгүй байхыг хариуцагч ... ХХК-д даалгасугай.

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч С....аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 381,938,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч ... ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөг, хариуцагч ... ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 2,067,640 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 210,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА