Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 183/шш2023/00636

 

 

0003 оны 00 сарын 07 өдөр  Дугаар 183/ШШ0003/00636  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимп 7/3, 0 давхарт байрлах Р.Х К ХХК /0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, үйлдвэр чингисийн өргөн чөлөө гудамж, Барилга архитектур корпораци 000-000 тоот хаягт оршин суух Б овогт Д.Б-О /ЧТ00000000/,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, үйлдвэр чингисийн өргөн чөлөө гудамж, Барилга архитектур корпораци 000-000 тоот хаягт байрлах Ш.Ө.Т ХХК /0000000/

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам, наадамчдын зам гудамж, 0000 байр, 000 тоот хаягт оршин суух, Н овогт Б-О Ж /ЕЭ00000000/ нарт холбогдох

Гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах, Б.Ж-ийн хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Т

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х

хариуцагч Д.Б-О, Ш.Ө.Т ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

хамтран хариуцагч Б.Ж-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, өмгөөлөгч М.Ц

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Р.Х К ХХК нь хариуцагч Д.Б-О, Ш.Ө.Т ХХК, Б.Ж нарт холбогдуулан өрлөг шаврын ажил гүйцэтгэх болон тооцоо нийлж, төлбөр барагдуулан тухай гэрээнүүдээс татгалзаж, уг гэрээний дагуу хариуцагч Д.Б-О, Ш.Д.Т ХХК нарт хүлээлгэн өгсөн орон сууцыг буцаан гаргуулах, хариуцагч Б.Ж-ийн хууль бус эзэмшлээс маргаан бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  Р.Х К ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд Богд Вилла шинэ орон сууцны хотхоны төслийг барьж байгуулах ажлын хүрээнд Ш.Ө.Т ХХК, захирал Д.Б-Отай өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. 0000 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 00/00 тоот өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцлөөр, Богд Вилла төслийн В блокийн 1 дүгээр орцны өрлөг болон шаврын бүх ажлыг захиалагчийн шаардлагад нийцүүлэн, заасан хугацаанд Ш.Ө.Т ХХК-иар хийж гүйцэтгүүлэх, захиалагч нь хэлэлцэн тохирсон хөлсийг тус хотхоны А блокийн 6 дугаар давхрын 67.84 м.кв бүхий 000 тоот орон сууц, мөн Б блокийн 00 дугаар давхрын 70.04 м.кв бүхий 000 тоот орон сууцаар төлөхөөр тус тус харилцан тохиролцож, улмаар захиалагчийн зүгээс дээрх орон сууцнуудын эзэмших, ашиглах эрхийг гүйцэтгэгч Ш.Ө.Т ХХК болон тус компанийн захирал Д.Б-О нарт бүрэн шилжүүлсэн. Талуудын хооронд өмнөх гэрээний харилцаанаас үүссэн үүрэг болох 11 331 096 төгрөгийг орон сууцны үнээс хасаж тооцсон бөгөөд, улмаар гүйцэтгэгч нь 305 790 904 төгрөгийн ажлыг гүйцэтгэх ёстой байсан боловч Ш.Ө.Т ХХК, захирал Д.Б-О нар нь гүйцэтгэх ёстой ажлаа бүрэн гүйцэтгээгүйгээс шалтгаалан өөр этгээдээр үлдсэн ажлыг бүрэн хийлгэж дуусгахаас өөр аргагүй болж, үлдсэн ажлыг бусдаар гүйцэтгүүлж дуусгасан. Улмаар талууд ажлын гүйцэтгэлийг харилцан дүгнэж, өр төлбөрийн асуудлаар тооцоо нийлсэн бөгөөд гүйцэтгэгч талын дутуу гүйцэтгэсэн ажлын төлбөр болох 70 864 171 төгрөгийн өр төлбөрийг яаралтай төлж барагдуулах талаар удаа дараа амаар болон бичгээр шаардсан боловч үр дүн гараагүй. Ш.Ө.Т ХХК-ийн захирал Д.Б-О нь 0001 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 00/00 тоот албан бичгээр 70 864 171 төгрөгийг 0001 оны 09, 10, 11 саруудад 3 хувааж төлөх хүсэлт ирүүлсэнтэй холбогдуулан, талууд 0001 оны 07 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Уг тооцоо нийлсэн гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчид төлж барагдуулах ёстой 70 864 171 төгрөгийг 3 удаагийн төлөлтөөр буюу 0001.09.00-ны өдрийн дотор 03 601 390 төгрөгийг, 0001 оны 10 дугаар сарын 00-ны өдрийн дотор 03 601 390 төгрөгийг, 0001 оны 11 дүгээр сарын 00-ны өдрийн дотор 03 601 390 төгрөгийг тус тус төлөх, төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар захиалагчийн зүгээс орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой баримтыг бүрдүүлж гүйцэтгэгчид хүлээлгэн өгөх ёстой байсан боловч төлбөр төлөгч нь гэрээнд заасан үүргээ огт биелүүлээгүй. Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний 0.3.1-0.3.3-т заасан төлбөр төлөх тогтоосон хугацаанаас хойш 0000 оны 00 дугаар сарын 04-ний өдөр хүртэл тус бүрт алдангийг тооцвол гэрээний 0.3.1-т заасан 0001 оны 09 дүгээр сарын 00-ны өдрөөс хойш 156 хоног буюу 11 054 810.50 төгрөг, 0.3.0-т заасан 0001,10.00-ны өдрөөс хойш 106 хоног буюу 8 908 885.40 төгрөг, 0.3.3-т заасан 0001 оны 11 дүгээр сарын 00-ны өдрөөс хойш 95 хоног буюу 6 730 096.15 төгрөг, нийт 06 715 790.09 төгрөгийн алданги одоогийн байдлаар үүссэн байна. Өөрөөр хэлбэл 0000 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №00/00 тоот Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ 0001.07.30-ны өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний үүрэгт нийт 97 579 963,09 төгрөгийн үүрэг үүссэн. Гэтэл 0000 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №00/00 тоот Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар гүйцэтгэгч талын гэрээний хэрэгжилтийг хариуцах этгээд болох Д.Б-О нь үлдэгдэл төлбөр тооцоог барагдуулах талаар ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй, элдэв шалтаг тоочин, хугацаа хожиж, өр төлбөрөө барагдуулахаас санаатайгаар зайлсхийж байгаагаас гадна энэ хүртэлх хугацаанд манай компанийн өмчлөлийн 0 орон сууцыг бүрэн эзэмшиж, ашиглан өөртөө ашиг, орлого олж байгаа гэж үзэхээс өөр аргагүй байна. Гэтэл Ш.Ө.Т ХХК нь маргаан бүхий дээрх 41 орон сууцыг 0000.04.00-ны өдөр Б.Жд худалдаж, тухайн цаг үеэс хойш Б.Ж нь орон сууцанд амьдарч бйгаа болох нь тогтоогдлоо. Ийнхүү худалдахдаа Ш.Ө.Т ХХК нь Б.Жтай 0000.04.00-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг үндэслэсэн байх бөгөөд захирал Д.Б-О нь орон сууцны төлбөрт 133 076 000 төгрөгийг шилжүүлэн авчээ. Гэтэл Ш.Ө.Т ХХК, захирал Д.Б-О нар нь Рояал хаус констракшн ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гүйцэтгэх ёстой ажлаа бүрэн гүйцэтгэн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн аваагүй атлаа орон сууцыг өмчлөх эрхтэй мэтээр гэрээ байгуулан бусдад худалдсан байна. Иймд гүйцэтгэгч талын ажлын нийт хөлсөнд 0 орон сууцыг бүрэн шилжүүлсэн боловч нэгэнт үлдэгдэл үүргийг хариуцагч сайн дураар биелүүлэх талаар үр дүн гарахгүй нь тодорхой байгаа тул 0000 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 00/00 тоот өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ, 0001 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээнээс тус тус татгалзаж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд Вилла төслийн Б блокийн 70,04 м.кв, 001 090 000 төгрөгийн үнэ бүхий 000 тоот орон сууцны эзэмшлийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгаж, орон сууцнаас Б.Ж- албадан гаргуулж өгнө үү гэв.

0. Хариуцагч Д.Б-О боолн Ш.Ө.Т ХХК нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ш.Ө.Т XXК нь 0000 оны 04-р сарын 06-ны өдөр Өрлөг шаврын ажил гүйцэтгэх 00/00 дугаартай гэрээг Эн Ти Эм ХХК-тай байгуулсан. Уг гэрээний зорилго нь ХУД, 4-р хороо, Богд Вилла төслийн 1-р орцны өрлөг шаврын бүх ажпуудыг хийхээр тохиролцсон. Уг гэрээний төлбөрт ХУД, 4-р хороо, Богд вилла төслийн Б блок 0-р орцны 00 давхрын 70.04м.кв 000 тоот орон сууцыг 1 м.кв-н үнийг 1.300.000 төгрөгөөр тооцож нийт 001.090.000 төгрөгний орон сууцыг арилжаагаар авахаар тохиролцсон. Уг орон сууцыг бариулж буй үндсэн компани нь Эн Ти Эм ХХК болно. Уг гэрээний дагуу 0000 оны 04-р сарын 00-ны өдөр Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг Ш.Ө.Т ХХК нь Б.Жтай байгуулж маргаан бүхий ХУД, 4-р хороо, Богд вилла төслийн Б блок 0-р орцны 00 давхрын 70.04 мкв 000 тоот орон сууцыг 133.076.000 төгрөгөөр худалдан борлуулж, төлбөрийг 100 хувь бэлнээр авсан болно. Гэрээний дагуу манайх 67.75 хувийн ажлыг гүйцэтгэсэн. Иймд 0000 оны 04-р сарын 06-ны өдрийн Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзах эрх Р.Х К ХХК-д олгогдоогүй болно. Иймд 0000 оны 04-р сарын 06-ны өдрийн №00/00 тоот Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ, 0001 оны 07-р сарын 30-ны өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээнээс тус тус татгалзаж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд Вилла төслийн Б блокийн 000 тоот орон сууцны эзэмшлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх агуулгатай бичгийн тайлбарыг гаргасан. Шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт талууд тооцоо нийож төлбөр барагдуулах гэрээ байгуулсан нь өмнөх үүргийг солихоор тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3. Хариуцагч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна. Учир нь, эрх шилжүүлэх гэрээний дагуу худалдаж авсан бөгөөд орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн. Хамтран хариуцагчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаж оролцож байсан боловч нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлж, хамтран хариуцагчаар татсанаар шүүх Б.Ж- хамтран хариуцагч болохыг баталсан нь хуульд байхгүй зохицуулалт бөгөөд энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн явдал юм. Хэргийн үйл баримтын тухайд нэхэмжлэгч хариуцагч нар тооцоо нийлсний үндсэн дээр Б.Жтай эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар нэхэмжлэгчийн хууль зүнй үндэслэл тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагагыг эс зөвшөөрч байна гэв.

4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ, тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ, тооцооны үлдэгдлийг баталгаа, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, 0001.03.09-ний өдрийн Роял хаус констракшн ХХК-ийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 0001.07.07-ны өдрийн Ш.Ө.Т ХХК-ийн хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, Ш.Ө.Т ХХК-ийн төлбөрийн алданги, өр төлбөрийн тооцоо, Богд Вилла 1001 хотхоны захиалагчтай орон сууцны эд материал хүлээлцэх акт, түлхүүр олгох зөвшөөрлийн хуудас,   зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 5-01 хуу, хх 73 хуу/

5. Хариуцагч Ш.Ө.Т ХХК, Д.Б-О нараас: Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, бэлэн мөнгөний орлогын баримт, орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ, өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ, /хх 44 хуу, 47хуу, хх 58-63 хуу/

6. Хариуцагч Б.Ж-аас: эрх шилжүүлэх хэлцэл, орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ, мөнгөний тасалбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, / хх 78-83 хуу

7. Шүүх, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд Вилла төслийн Б блок, 0000-000 тоот сууцны өмчлөлийн талаарх дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /хх104-105 хуу/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

0. Нэхэмжлэгч Р.Х К ХХК нь хариуцагч Д.Б-О, Ш.Ө.Т ХХК нарт холбогдуулан 0000.04.06-ны өдрийн 00/00 тоот өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ, 0001.07.30-ны өдрийн тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд вилла төслийн Б блокийн 000 тоот хаягт байрлах 70.04 мкв талбай бүхий орон сууцыг буцаан гаргуулах шаардлагыг, хариуцагч Б.Жд холбогдуулан маргаан бүхий орон сууцнаас албадан гаргуулах шаардлагыг тус тус гаргаж, шаадрлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Манай компани Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд Богд Вилла шинэ орон сууцны хотхоны төслийг барьж байгуулах ажлын хүрээнд Ш.Ө.Т ХХК болон захирал Д.Б-Отай 0000.04.06-ны өдөр 00/00 тоот өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр Ш.Ө.Т ХХК нь Богд Вилла төслийн В блокийн 1 дүгээр орцны өрлөг болон шаврын бүх ажлыг гүйцэтгэх, Роялхаус ХХК ажлын хөлс болох 317 104 000 төгрөгийг тус хотхоны А блокийн 6 дугаар давхрын 67.84 м.кв бүхий 000 тоот, 00 дугаар давхрын 70.04 м.кв бүхий 000 тоот орон сууцаар төлөхөөр тохиролцож, орон сууцнуудын эзэмших, ашиглах эрхийг гүйцэтгэгч Ш.Ө.Т ХХК, захирал Д.Б-О нар бүрэн шилжүүлсэн. Гэтэл Ш.Ө.Т ХХК, захирал Д.Б-О нар нь гүйцэтгэвэл зохих ажлаа бүрэн гүйцэтгээгүй, бид өөр этгээдээр үлдсэн ажлыг бүрэн хийлгэсэн. Улмаар гүйцэтгэгчийн дутуу гүйцэтгэсэн ажлыг 70 864 171 төгрөг болохыг баталгаажуулан 0001.07.30-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг байгуулсан бөгөөд хариуцагч 0001 оны 09, 10, 11 саруудад 3 хувааж төлөх хүсэлт ирүүлсэн боловч төлбөрийг барагдуулаагүй атлаа маргаан бүхий дээрх 000 тоот орон сууцыг 0000.04.00-ны өдөр Б.Жд худалдаж, Б.Ж нь орон сууцанд амьдарч байна. Иймд үлдэгдэл үүргийг хариуцагч сайн дураар биелүүлэх талаар үр дүн гарахгүй нь тодорхой байх тул 0000.04.06-ны өдрийн 00/00 тоот өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ, 0001.07.30-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээнээс тус тус татгалзаж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд Вилла төслийн Б блокийн 70,04 м.кв, 001 090 000 төгрөгийн үнэ бүхий 000 тоот орон сууцны эзэмшлийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгаж, уг орон сууцыг Б.Ж-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч Ш.Ө.Т ХХК болон Д.Б-О нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгчтэй 0000.04.06-ны өдрийн 00/00 тоот өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ, 0001.07.30-ны өдрийн тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээг тус тус байгуулсан. Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээг ... хувийн гүйцэтгэлтэйгээр гүйцэтгэсэн бөгөөд маргаан бүхий орон сууцыг Б.Жд худалдсан. Талууд 0001.07.30-ны өдрийн тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээг байгуулж Иргэний хуулийн 036 дугаар зүйлийн 036.1.3-т зааснаар өмнөх үүргийг солихоор тохиролцсон тул өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

4. Хариуцагч Б.Ж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Маргаан бүхий орон сууцыг худалдан авч, төлбөрийг бүрэн төлсөн, хууль ёсны эзэмшигч тул орон сууцнаас албадан гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхгүй. Нөгөө талаас бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийг нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлж хамтран хариуцагч татсанаар хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсныг баталсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

5. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн 5,6,7 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1 0000.04.06-ны өдөр Р.Х К ХХК, Ш.Ө.Т ХХК нарын хооронд өрлөг шаврын ажил гүйцэтгэх тухай 00/00 дугаар гэрээ байгуулагдаж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд вилла төслийн В блокын 1 дүгээр орцны өрлөг шаврын бүх ажлыг Ш.Ө.Т ХХК нь 317 104 000 төгрөгөөр хийж гүйцэтгэх, ажлын хөлсийг Р.Х К ХХК Богд вилла төслийн А блокын 6 дугаар давхрын 000 тоот хаягт байрлах, 67.84 мкв талбай бүхий орон сууцыг 156 030 000 төгрөгт, Б блокын 0 дугаар орцны 00 дугаар давхрын 000 тоот хаягт байрлах 70.014 мкв талбай бүхий орон сууцыг 001 090 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцаар дүйцүүлэн төлөхөөр тохиролцсон, /хх 9-10 ху/

5.0 Талууд өмнөх өр төлбөрийг суутган тооцсоноор 0000.04.06-ны өдрийн 00/00 гэрээний үнийн дүн 305 790 904 байхаар тогтсон, /хх 9 ху арын нүүр/

5.3 0001.07.30-ны өдөр Р.Х К ХХК, Ш.Д.Т ХХК нарын хооронд тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулагдаж, 0000.04.06-ны өдрийн 00/00 дугаар гэрээний дагуу Ш.Д.Т ХХК нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй болохыг хүлээн зөвшөөрч, гүйцэтгээгүй үүргийн хэмжээг 70 864 171 төгрөгөөр тогтоож, уг төлбөрийг гүйцэтгэгч 0001.09.00, 0001.10.00, 0001.11.00-ны өдрүүдэд 03 601 390 төгрөгөөр төлөхөөр тохиролцож, талууд тамга тэмдгээр баталгаажуулж, тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн, /13-15 ху/

5.4 0001.07.07-ны өдөр Ш.Д.Т ХХК-иас Р.Х К ХХК-д 70 864 71 төгрөгийг 0001.09, 10, 11 саруудад хувааж төлөх агуулгатай хүсэлт хүргүүлсэн, /хх 18 ху/

5.5 0000.04.09-ний өдөр Р.Х К ХХК нь 70.04 мкв талбай бүхий 000 тоот орон сууцыг Д.Б-Од хүлээлгэн өгч, эд материал хүлээлцэх акт үйлдсэн, /хх 00 ху/

5.6 0000.04.00-ны өдөр Ш.Д.Т ХХК, Эн Ти Эм ХХК нарын хооронд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд вилла төслийн Б блокын 0 дугаар орцны 00 дугаар давхрын 000 тоот хаягт байрлах, 70.04 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 133 076 000 төгрөгөөт худалдах худалдан авахаар тохиролцсон орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, эрх шилжүүлэгчийг төлөөлж, захирал Д.Б-О, эрх хүлээн авагч Б.Ж нар гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулж, төлбөр хүлээн авсан бэлэн мөнгөний орлогын баримт үйлдсэн, /58-59 ху/

5.7 0001.01.11-ний өдөр Эн Ти Эм ХХК, Р.Х К ХХК нарын хооронд эрх шилжүүлэх хэлцэл байгуулагдаж, уг хэлцлээр Эн Ти Эм ХХК нь Ш.Ө.Т ХХК-тай 0000.04.06-ны өдөр байгуулсан 00/00 дугаар гэрээний дагуу тооцоо нийлэх, гэрээний үүргийг гүйцэтгүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, өр авлагыг шаардах, нэхэмжлэл гаргах зэрэг бүхий л эрхийг Р.Х К ХХК-д шилжүүлсэн, /хх 73 ху/

5.8 Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/ наадамчдын зам, гудамжны 0000 дүгээр байрны 000 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0006093498 дугаарт бүртгэлтэй, 70.04 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Р.Х К ХХК 0000.07.01-ний өдөр бүртгэгдсэн, /хх 77 ху/

5.9 0000.04.00-ны өдөр Б.Ж-ийн эзэзмшлийн Хаан банкин дахь 5003005519 дугаарын данснаас 70.04.мкв 1.9 сая Богд Б блок 0-00 000 гэсэн утгатай 133 076 000 төгрөгийг 5040000804 дугаарын данс руу шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 81 ху/

5.10 Хэргийн 00, 17, 19, 01, 74 дүгээр хуудсанд авагдсан баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр, 80, 83 дугаар хуудасны баримтыг хэрэгт хамааралгүй үндэслэлээр үнэлээгүй болно.

6. Зохигч, тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдал, гүйцэтгээгүй үүргийг тодорхойлсон үнийн дүн, маргаан бүхий орон сууцыг Р.Х К ХХК-иас Д.Б-Од хүлээлгэн өгсөн, Д.Б-О нь Б.Жд худалдаж төлбөрийг Ш.Ө.Т ХХК хүлээн авсан, орон сууцыг Б.Ж бодитоор эзэмшиж ашиглаж байгаа зэрэг үйл баримтад маргаангүй, харин нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй эсэх, гэрээний үүргийг өөр үүргээр сольсон болон өмнөх үүрэг дуусгавар болсон эсэх, түүнчлэн хариуцагч Б.Ж шударга эзэмшигч мөн эсэхэд маргаантай.

7. Нэхэмжлэгч Роялхаус коснтракшн ХХК болон Ш.Ө.Т ХХК нарын хооронд 0000.04.06-ны өдөр байгуулагдсан Өрлөг шаврын ажил гүйцэтгэх тухай 00/00 дугаар гэрээ нь талууд хүсэлт зоригоо илэрхийлж, гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасанд хамаарах хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан боловч нэхэмжлэгчийг гэрээ цуцлахаар шаардах эрхгүй гэж дүгнэлээ. Учир нь:

Хэргийн баримтаар, зохигчдын хооронд байгуулагдсан өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч Ш.Ө.Т ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд вилла төслийн В блокын 1 дүгээр орцны өрлөг шаврын бүх ажлыг 305 790 904 төгрөгөөр хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч Р.Х К ХХК нь ажлын хөлс 305 790 904 төгрөгт дүйцүүлэн Богд вилла төслийн А блок, 6 дугаар давхрын 000 тоот хаягт байрлах 67.84 мкв талбай бүхий орон сууцыг 156 030 000 төгрөгөөр, Б блок 0 дугаар орцны 00 дугаар давхрын 000 тоот хаягт байрлах 70.04 мкв талбай бүхий орон сууцыг 001 090 000 төгрөгөөр тооцон төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

Үүний дараа гүйцэтгэгч гэрээгээр тохирсон ажлаа бүрэн гүйцэтгээгүй үндэслэлээр талууд 0001.07.30-ны өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулж, 0000.04.06-ны өдрийн 00/00 дугаар гэрээний дагуу Ш.Ө.Т ХХК-ний гүйцэтгээгүй үүргийн хэмжээг 70 864 171 төгрөг байхаар тогтож, уг төлбөрийг гүйцэтгэгч 0001.09.00, 0001.10.00, 0001.11.00-ны өдрүүдэд сар тутам 03 601 390 төгрөгөөр хуваан төлөхөөр тохиролцсон байна.

Иргэний хуулийн 036 дугаар зүйлийн 036.1.3талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болохоор заасан бөгөөд тухайн зохицуулалтад гэрээгээр хүлээсэн үүргийг өөр төрлийн үүргээр солих явдал хамаардаг.

Дээрх хуулийн зохицуулалтыг нэхэмжлэгч Р.Х К ХХК, хариуцагч Ш.Ө.Т ХХК-тай 0001.07.30-ны өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулж уг гэрээгээр хариуцагч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 70 864 171 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон үйл баримттай харьцуулан дүгнэвэл талууд ажил гүйцэтгэх гэрээний үүргийг орон сууц худалдах худалдан авах гэрээний үүргээр сольсон гэж үзэхээр байна.

Иймд нэгэнт дуусгавар болсон үүргийг гэрээний үүргээ зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүн гарахгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг цуцлах эрхгүй тул өрлөг шаврын ажил гүйцэтгэх тухай 00/00 тоот гэрээ болон тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээнээс татгалзаж, гэрээ цуцалсан үр дагаварт орон сууцыг буцаан гаргуулахыг даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Ийнхүү нэхэмжлэгч Р.Х К ХХК, хариуцагч Ш.Ө.Т ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь хариуцагч Б.Ж-ийн хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/ наадамчдын зам, гудамжны 0000 дүгээр байрны 000 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0006093498 дугаарт бүртгэлтэй, 70.04 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нэг үндэслэл болно.

Нөгөө талаас, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж, 93 дугаар зүйлийн 93.1Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж тус тус заасан бөгөөд хариуцагч Б.Ж маргаан бүхий эд хөрөнгийг хариуцагч Ш.Ө.Т ХХК-иас гэрээний үндсэн дээр худалдан авсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул түүний эзэзмшлийг хууль бус гэж үзэхгүй.

Мөн, хариуцагч Д.Б-О нь гэрээний оролцогч биш байх тул нэхэмжлэгч Р.Х К ХХК-тай эрх зүйн харилцаа үүсгээгүй үндэслэлээр түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн, түүнчлэн хариуцагч Ш.Ө.Т ХХК, Д.Б-О нарын маргаан бүхий гэрээг Эн Ти Эм ХХк-тай байгуулсан тул нэхэмжлэгч шаардах эрхгүй гэх татгалзал хэрэгт авагдсан 0000.04.06-ны өдрийн 00/00 дугаар гэрээгээр үгүйсгэгдэж байгааг тус тус дурдах нь зүйтэй.

Дээрхийг нэгтгэвэл, Р.Х К ХХК-ний хариуцагч Ш.Ө.Т ХХК болон Д.Б-О нарт холбогдох 0000.04.06-ны өдөр байгуулсан өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ, 0001.07.30-ны өдөр байгуулсан тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг тус тус цуцалж, гэрээний үүрэгт шилжүүлсэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/ наадамчдын зам, гудамжны 0000 дүгээр байрны 000 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0006093498 дугаарт бүртгэлтэй, 70.04 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч нараас буцаан гаргуулах, хариуцагч Б.Жд холбогдох түүний хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 963 410 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ. Харин нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад төлвөл зохих 70 000 төгрөгөөс илүү хэмжээгээр буюу 963 410 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 893 010 төгрөгийг улсын орлогоос буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.0.1, 100, 000 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 036 дугаар зүйлийн 036.1.3, 93 дугаар зүйлийн 93.1-д тус тус заасныг баримтлан Р.Х К ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Ө.Т ХХК, Д.Б-О, Б.Ж нарт холбогдох 0000.04.06-ны өдрийн өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ, 0001.07.30-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг тус тус цуцалж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/ наадамчдын зам, гудамжны 0000 дүгээр байрны 000 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0006093498 дугаарт бүртгэлтэй, 70.04 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч нараас буцаан гаргуулах, орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

0. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн 0000.00.04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 963 410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 0000.09.00-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 963 410 төгрөгийн 70 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 893 010 төгрөгийг улсын орлогоос буцаан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.0 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.0-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ЭНХЦЭЦЭГ