| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 136/2019/00095/и |
| Дугаар | 202/МА2019/00015 |
| Огноо | 2019-07-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 202/МА2019/00015
2019 07 18 202/МА2019/00015
Д.Б-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 136/ШШ2019/00157 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын ...... дүгээр баг, ...... гудамж, ... дугаар байр, ..... тоотод оршин суух, ...... онд төрсөн, .... настай, эмэгтэй, Ван хошуу овогт Д-ын Б /РД:ЕС7........./,
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын ....... дүгээр баг, ........гудамж, .... дугаар байр, .......тоотод оршин суух, 1991 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, Үлэмж овогт Э-ийн Х /РД:ЕЮ91110731/,
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын ...... дүгээр баг, ......гудамж, ..... дугаар байр...... тоотод оршин суух, 1........ онд төрсөн, ...настай, эмэгтэй, Үлэмж овогт Э-ийн Э /РД:ЕС....01/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын ..... дүгээр баг, ..... гудамж...... дугаар байр, ..... тоотод оршин суух, 19...... онд төрсөн, настай, ....... настай, эрэгтэй, Үлэмж овогт Р-ын Э /РД:Ч......../-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Д.Б, Э.Х, Э.Э нарт ногдох хэсэгт 59 625 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, өөрт ногдох хэсэгт 31727500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч Р.Э-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Р.Э, хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Р.Э-тэй 1985 онд гэр бүл болж, 1998 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулсан юм. Бидний дундаас охин Э.Э 1999 онд төрсөн, харин би Э-тэй гэр бүл болохоосоо өмнө хүү Х-ыг 1991 онд төрүүлсэн байсан ба бидэнтэй цуг амьдарч өссөн. Р.Э нь надтай гэр бүл болсон цагаас хойш миний хүүг ад үздэг, хүүг маань бага байхаас нь эхлээд л байнга загнаж, их ширүүн харилцаатай байдаг байсан. Би энэ бүгдийг мэддэг байсан боловч охиноо элэг бүтэн амьдралтай байлгах гээд маш их тэвчиж тэсэж явсан. Э намайг ч зоддог байсан. 2013 оноос эхлэн миний хөл өвдөж, 2 өвдөгний үенд яс ургаснаар сүүлдээ би сайн явж чадахгүй болсон. Тэгэхэд миний энэ өвчнөөр намайг яг сармагчин шиг гэж хүртэл доромжилдог болсон. Би сүүлдээ арга барагдаад Эд намайг зодож, үг хэлээр доромжлох байсан юм бол яах гэж надтай суусан юм бэ гэхэд чамайг сармагчин болохыг чинь мэдсэнгүй гэдэг. Мөн Э нь миний төрсөн эгч Д.С-тай ойр дотно харилцаа холбоотой болсон байсныг би Эгийн гар утасны мессеж, фээсбүүкний мессенжрээс өөрөө олж харж мэдсэн юм. Ийм сэтгэлтэй хүнтэй би хамт амьдарч байхаар гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Энэхүү асуудлаар тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан, орон сууцны асуудал яригдаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон. Э ч гэр бүлтэйгээ таарч тохирохгүй, байнгын ууртай уцаартай байдаг учир хамт амьдрахад маш хүнд байна. Би Этэй гэр бүл болохоос өмнө өөрөө бэлэн хувцас худалдаж, хувиараа хөдөлмөр эрхэлдэг өөрийн гэсэн бэлэн мөнгө болон дэлгүүрийн бараа материалтай, эд хөрөнгөтэй байсан. Харин Э надтай гэр бүл болохоор ирэхдээ ямар ч эд хөрөнгөгүй байсан юм. Би өөрийнхөө эргэлтийн хөрөнгийг өсгөсөн аав ээж, ах дүүгээсээ хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг авч байж өөрийнхөө нэр дээр Сайншанд сумын 2 дугаар баг, Шинэ зууны гудамж 33 дугаар байрны 00 тоот үйлчилгээний байрыг худалдаж авсан. Энэ байран дээр маргаан байхгүй. Надад эмчилгээний зардал маш их гарахаар байгааг Э мэдэж байгаа.
Харин бидний амьдарч байгаа Сайншанд сумын 2 дугаар баг, Шүзоки гудамж, 53 дугаар байр /2 давхар, автомашины гражтай орон сууц/, Сайншанд сумын 1 дүгээр багт байрлах 22 автомашины гражны 10 тоот граж, 42-43 ДГА улсын дугаартай Suboru Forester маркийн суудлын автомашин зэрэг эд зүйлүүд Эгийн нэр дээр байдаг. Мөн дэлгүүрийн бараа зэрэг нь бид бүгдийн өмч учир эдгээр эд хөрөнгөнөөс гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Би 2 давхар орон сууцыг 55 сая төгрөгөөр үнэлж байгаа ба уг орон сууц банкны 20 сая төгрөгийн барьцаанд байгаа тул үүний 35 сая төгрөгийг гэр бүлийн гишүүн тус бүрт ногдох хэсгийг гаргуулах, автомашины гражийг 8 сая төгрөг, автомашины он хуучирсан, засвар сэлбэг их шаардлагатай байгаа учир автомашинаа 3 сая төгрөг, Эгийн сууж байгаа лангууны бэлэн хувцас, бараа материалын үнэ 10 сая төгрөг, мөн миний үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүрийн бараа материалын үнэ 20 сая төгрөг байгаа ба эдгээрийг барьцаалсан банкны 10 сая төгрөгийн зээлтэй, мөн Эрээнээс зарим бэлэн хувцсаа зээлээр авсан өр 7 сая төгрөг байгаа ба үлдэгдэл 3 сая төгрөгийг хуваах хүсэлтэй байна. Иймд эдгээр нийт 35,0 /орон сууц/+8,0 /граж/+3,0 /машин/+13,0 /2 дэлгүүрийн бараа/=59.0 төгрөг:4=14 750 000 төгрөг /нэг хүнд ногдох/х3=44 250 000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна.
Миний хувьд үр хүүхдийнхээ ирээдүйг бодоод 2 давхар орон сууцыг охин Э.Эгийн нэр дээр шилжүүлж өгөх, үйлчилгээний байраа хүү Х, Э, Байгальмаа нарт шилжүүлж өгөөд үлдсэн граж, автомашин, дэлгүүрийн бараа материалаас ногдох 14 750 000 төгрөгийг Эд өгөөд цаашид ч эд хөрөнгийн маргаан гаргахгүйгээр гэрлэлтээ цуцлуулж, тус тусдаа эд хөрөнгөө авсан болохоор хэл ам, хэрүүл шуугиангүй сЭгэл тайван амьдармаар байна.
Нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж нэхэмжлэхдээ: Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 44250000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Сайншанд сумын 2-р баг, эрх чөлөөний гудамж, 53-р байрны 8 тоот 2 давхар орон сууц, 10 тоот машины граж, 42-43 ДГА дугаартай сүбару простер авто машин Эгийн нэр дээр байдаг боловч манай гэр бүлийн 4 гишүүний өмч хөрөнгө юм. Иймээс эдгээр эд хөрөнгүүдийг хариуцагч Эгийн гаргаж байгаа үнэлгээгээр тооцож, дээрх үнийн дүнгээр нэхэмжилж байна. Орон сууц нь ХХБ-ны орон сууцны /19956000 төгрөгийн/ зээлийн барьцаанд байгаа. Автомашин Хас банкны зээлийн барьцаанд байгаа учраас уг зээлийг өөрөө төлөөд автомашиныг өөрийнхөө өмчлөлд авмаар байна. Учир нь би хөл муутай, явж чаддаггүй учраас машиныг өөрийн өмчлөлд авмаар байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэхдээ: Нэхэмжлэлийн шаардлагаа 15 375 000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 59 625 000 төгрөгийг нэхэмжилж байна. Тодруулбал гэрлэлт цуцлуулах, 53 дугаар байрны 8 тоот 2 давхар орон сууцнаас Д.Б, Э.Х, Э.Э нарт ногдох хэсэг болох 52 500 000 төгрөг гаргуулах, 10 тоот гражнаас мөн 3 хүнд ногдох 4 500 000 төгрөг гаргуулах, автомашины үнээс мөн 3 хүнд ногдох 2 625 000 төгрөг нийт 59 625 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Хариуцагч Р.Э нь 53 дугаар байрны 8 тоот 2 давхар орон сууцыг өөрийн өмчлөлдөө үлдээж, уг орон сууцны банкны зээлийг өөрөө төлж дуусгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ба зээлийг тооцохгүйгээр орон сууцны үнээс 70 сая төгрөгийг гэр бүлийн 4 гишүүдэд хувааж, 1 хүнд ногдох 17,5 сая төгрөг, үүнээс 3 хүнд ногдох 52,5 сая төгрөг гэж тооцоолсон хариуцагчийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Харин Р.Эгийн өмчлөл эзэмшилд бүртгэлтэй Сайншанд сумын 1-р баг, 22 автомашины гражийн 10 тоот граж, 42-43 ДГА улсын дугаартай Субори простер автомашины үнэлгээг Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээгээр тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж, граж 6 сая:4 гишүүдэд=1.5 сая х 3=4.5 сая төгрөг, машин 3,5 сая:4 гишүүдэд=875000х3=2625000 төгрөг гэж тооцож байна. Хэдийгээр автомашин Хас банкны зээлийн барьцаа 2,5 сая төгрөгийн зээлийн барьцаанд байгаа боловч энэхүү зээлийг Д.Б миний бие өөрөө үйл ажиллагааны орлогоос төлж дуусах дөхөж байгаа тул Эгээс машинаас ногдох хэсэг болох 2 625 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Р.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хувьд нэхэмжлэлийн гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч гэр бүлийн дундын өмч Сайншанд сумын 1-р баг, Шинэ зуун гудамж 33 дугаар байрны 00 тоотод байрлалтай үйлчилгээний зориулалт бүхий Сувади дэлгүүрийн байрыг хүү Х, охин Э нарт болон өөрт, мөн 2-р баг Шизүко гудамж 53 дугаар байрыг охин Эд ногдохоор хуваахаар, надад автомашин, 1-р багт байрлалтай 22 гражийн 10 тоот гражийг өгөхөөр нэхэмжлэлийн үндэслэл гаргасан байгаа учир би хүлээн зөвшөөрөхгүй.
Бид хоёр 1995 онд гэр бүл болсон ба энэхүү дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүд нь бидний хамтын аж амьдрал, хамтран хувийн бизнес эрхэлж олсон орлого буюу гэр бүл болсноос хойшхи хугацаанд тодруулбал 2012 оноос хойш худалдан авч бий болсон. ГЭэл гэр бүлийн нэг гишүүнд ногдох хувьд ч хүрэхгүй өчүүхэн хэсгийг надад өгөөд, мөн Сайншанд сумын 2-р баг, Шизүко гудамж 53-р байрны 8 тоот байр /2 давхар сууц/-ыг барьцаалж ХХБ-аас авсан 20 сая төгрөгийн зээлийн үлдэгдлийг надаар төлүүлж орхихоор бичсэн нь туйлын шударга бус байна. Дээрх дундын өмчийн үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг ч хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний зүгээс дэлгүүрийн байрыг 150 сая төгрөгөөр, 2 давхар сууцыг 70 сая төгрөгөөр, автомашиныг 2 сая төгрөгөөр, гражийг 5 сая төгрөгөөр тус тус үнэлнэ. Учир нь 2 давхар орон сууцыг 2012 онд худалдан авахдаа бид хоёр хамтарч хувийн бизнес хийсэн орлогоор 20 хувийг төлж, уг байрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрсдийн өмчлөлд шилжүүлээд, уг орон сууцыг барьцаалж ХХБ-аас 38 сая төгрөгийн зээл авч төлбөрийг төлсөн, одоо уг зээлээс 20 сая төгрөгийн үлдэгдэл бид хоёрын нэр дээр байгаа.
Дэлгүүрийн байрыг 2013 онд худалдан авсан ба төлбөрийг 60 айлын 3 өрөө орон сууцыг 70 сая төгрөгөөр худалдсаны орлого, мөн Хас банкнаас 80 сая төгрөгийн зээл авч төлсөн. Ингээд энэ байрыг нийт 150 сая төгрөгөөр худалдан авч, мөн 40 сая төгрөгийн иж бүрэн засвар хийлгэсэн.
Д.Б дэлгүүрийн байрыг өөрийнхөө эргэлтийн хөрөнгийг өсгөсөн аав ээж, ах дүүгээсээ хөрөнгө мөнгөний эх үүсвэр авч байж худалдаж авсан маргаангүй буюу надад хамааралгүй, хувь ногдохгүй гэжээ. Бидний хамтын амьдралын хугацаанд бий болсон үл хөдлөх хөрөнгө учраас дэлгүүрийн байр нь хуулиараа хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж байна.
Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан 2 дэлгүүрийн барааг бид хоёр харилцан тохиролцож үнэлэх, цаашид хэрхэхийг шийдвэрлэх нь зүйтэй тул Д.Б дангаараа мэдээд үнэлэх, хуваарилах боломжгүй юм. Миний зүгээс Бгийн нэхэмжлэлдээ үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг зөвшөөрөхгүй зөрүүтэй, би үнэлгээний үндэслэлээ тодорхой гаргасан, нэхэмжлэгчийн үнэлгээг тохиролцох боломжгүй гэжээ.
Хариуцагч Р.Э шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:.. Бгийн хүсэлт ёсоор Сайншанд сумын 2-р баг, Шизүко гудамж 53-р байрны 8 тоот 2 давхар орон сууцыг 70 сая төгрөгөөр, 1-р багт байрлалтай 10 тоот гражийг 5 сая төгрөгөөр, машиныг 2 сая төгрөгөөр үнэлэхийг хүлээн зөвшөөрч байгаа ба граж, машиныг Бгийн өмчлөлд шилжүүлж өгнө. Хүсэлт болон тайлбартаа 2 давхар орон сууцны өмчлөлийн талаар хэрхэхийг бичээгүй байх тул өмнөх тайлбарынхаа дагуу өөрийн өмчлөлд орон сууцыг авч үлдэх бөгөөд ХХБ дахь 19 956 000 төгрөгийн зээлийг би хариуцан төлнө. Иймд өөрт ногдох эд хөрөнгийн хувь хэмжээн дээр ХХБ-ны зээлийн дүнг нэмж тооцуулна гэжээ.
Хариуцагч Р.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагад тусгаагүй шалтгаанаар Сайншанд сумын 1 дүгээр баг, Шинэ зууны гудамж 33 дугаар байрны 00 тоотод байрлалтай, үйлчилгээний зориулалт бүхий байрыг гэр бүлийн дундын өмчлөлд оруулж шийдвэрлүүлэхгүйгээр шууд өөрийн өмчлөлд авч үлдэхээр маргаж байна. Дээрх байрыг 2013 онд худалдан авсан ба төлбөрийг 60 айлын 3 өрөө орон сууцыг 70 сая төгрөгөөр худалдсаны орлого, Хас банкнаас 80 сая төгрөгийн зээл авч төлсөн. Ингээд энэ байрыг нийт 150 сая төгрөгөөр худалдан авч, мөн 40 сая төгрөгийн их засвар хийсэн. Энэ байрыг Б өөрийнхөө эргэлтийн хөрөнгийг өсгөсөн аав ээж, ах дүүгээсээ хөрөнгө мөнгөний эх үүсвэр авч байж худалдаж авсан маргаангүй буюу надад хамааралгүй, хувь ногдохгүй гэжээ. Бидний хамтын амьдралын хугацаанд, хамт худалдаа наймаа хийж олсон орлогоор бий болсон үл хөдлөх хөрөнгө учраас дэлгүүрийн байр нь Иргэний хуулиар хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж байгаа. Иймд үйлчилгээний зориулалт бүхий дээрх байрыг гэр бүлийн дундын өмчлөлд оруулан тооцож, гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлон Д.Бгийн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Эгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Э зах зээлийн үнэ ханшнаас давсан үнийг нэхэмжилж байна. Тухайн байрыг 2013 оны 10 сарын 03-ны өдөр анх худалдаж авахдаа 140 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Үүнээс хойш уг байр миний өмчлөлд шилжсэнээс хойш 6 жил орчим ашиглагдаж байгаа. Уг байрыг өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн засвар үйлчилгээ хийлгүүлсэн хэдий ч Эгийн гаргаж байгаа 150 сая төгрөгийн үнэлгэЭэй санал нийлэхгүй байна. Эд хөрөнгийн элэгдэл хорогдол, аймаг орон нутгийн зах зээлийн үнэ ханштай уялдуулалгүй 150 сая төгрөгийн үнэлгээгээр тооцон 4 ам бүлдээ хуваан нэг хүний 37,5 сая төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Би энэ байрыг 100 сая төгрөгөөр үнэлнэ. Тухайн байр Голомт банкны 5 833 333 төгрөгийн зээлийн барьцаанд байдаг ба зээлийг би өөрөө төлдөг. Мөн миний 2 хөлний өвдөгний үенд яс ургасан учир үе солиулах хагалгаанд орох шаардлагатай байгаа тул би уг байрны үнийн дүнгээс эмчилгээний төлбөртөө зарцуулах үнийг хасч тооцуулах хүсэлтэй байна. Миний эмчилгээний төлбөр нь 23 760 000 төгрөг болохоор нэхэмжлэлд бичигдсэн бөгөөд би үүнийг төлөхийн тулд дундын эд хөрөнгөд байгаа үйлчилгээний байрыг дахин банкны барьцаанд тавих шаардлага үүсэхээр байгаа юм. Үүнийг Э ч мэдэж байгаа. Иймээс үлдэх дүнгээс буюу 70,4 сая төгрөгнөөс 4 ам бүлдээ хуваахад нэг хүнд ногдох хэсэг нь 17 601 666 төгрөг болж байгаа учир энэ ногдох хэсгээр Эд ногдох хэсгийг өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
Нэхэмжлэгч Д.Б анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэхэмжлэхдээ: Нийт 59 625 000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч надад гарын үсэг зурж өгөхгүй гэсэн учраас үйлчилгээний төвийг 126 910 000 төгрөгөөр үнэлүүлсэн. Үүнийг 4-т хуваахаар 31 727 50 төгрөг 1 хүнд ногдохоор гарч байгаа. Би эмчилгээний зардал 23 700 000 төгрөгийг хасуулаад, мөн Голомт банкинд байгаа зээлийн үлдэгдэл 5 833 333 төгрөгийг хасуулаад, мөн 97 406 666 төгрөгийг 4 хүнд хуваагаад гарсан дүн болох 24 351 666 төгрөгийг би Р.Эд өгмөөр байна. Зөрүү 7 398 000 төгрөг гарч байгаа үүнийг Э өгч чадахгүй гээд байгаа юм. Эмчилгээний төлбөр, Голомт банкны зээлийн үлдэгдэл зэргийг хасуулаад энэ мөнгө гарч байгаа. Орон сууц, граж, автомашиныг Эгийн нэр дээр үлдээх саналтай байна, үйлчилгээний зориулалттай байр нь миний нэр дээр байдаг, өмчлөлийн асуудлыг би өөрийн нэр дээр үлдээж, хариуцагчид оногдох хувийг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй. Нэр нэр дээрээ байгаа эд хөрөнгийг хэвээр нь үлдээхийг зөвшөөрч байна. Автомашиныг өөрийн нэр дээр авах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Би машин, гражийг өмчлөлдөө авахгүй гэжээ.
Хариуцагч Р.Э анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлага 59 625 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Үйлчилгээний зориулалттай барилгыг нэхэмжлэгч оруулж тооцохгүй байгаа. Би бүх эд хөрөнгөө нийлүүлж байгаад 4 хэсэгт хуваагаад өөрт ногдох хэсгийг гаргуулж авах бодолтой байна. Би граж, машиныг өмчлөлдөө авахгүй нэхэмжлэгчид өгнө, орон сууцаа өөрийн нэр дээр авна. Үйлчилгээний зориулалттай байрыг нэхэмжлэгчийн нэр дээр үлдээнэ. Би өөрийнхөө орон сууцны зээлийг өөрөө авч үлдэнэ гэсэн учраас нэхэмжлэгчийн эмчилгээний зардал, банкны зээлийг хасуулахгүй гэжээ.
Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ван хошуу овогт Доржготовын Б, Үлэмж овогт Равжилийн Э нарын гэрлэлтийг цуцалж,
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-т зааснаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р баг, Эрх чөлөөний гудамжны 53 дугаар байрны 8 тоотод байрлах орон сууц, Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р баг, Шинэ зуун гудамжны 33-р байрны 0 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 22 автомашины гражийн барилгын 10 тоот граж, Субару форестер маркийн 42-43 ДГА улсын дугаартай автомашиныг тус тус гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоож, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р баг, Эрх чөлөөний гудамжны 53 дугаар байрны 8 тоотод байрлах орон сууц, Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 22 автомашины гражийн барилгын 10 тоот граж, Субару форестер маркийн 42-43 ДГА улсын дугаартай автомашиныг Р.Эгийн өмчлөлд үлдээж, Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р баг, Шинэ зуун гудамжны 33-р байрны 0 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Бгийн өмчлөлд үлдээж, Д.Б, Э.Х, Э.Э нарт гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэгт 57 750 000 төгрөгийг Р.Эгээс гаргуулж Д.Б, Э.Х, Э.Э нарт, Р.Эд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэгт 30 477 500 төгрөгийг Д.Бгаас гаргуулж Р.Эд тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 1 875 000 төгрөгийн шаардлагыг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 1 250 000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Доржсүрэнд даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 614 025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 446 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 354 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 310 337 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтиийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Эгээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хонгийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч Эгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Р.Э давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаан дээр би Худалдаа хөгжлийн банкны зээлийн гэрээний үлдэгдэл 19 560 299 төгрөгийг гэр бүлийн гишүүд ногдох хэмжээгээр гаргуулах талаар тодорхой хүсэлт гаргасан атал анхан шатны шүүх миний анх өгсөн тайлбарын дагуу шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Учир нь Бгийн зээлийн үлдэгдлийг хувь тэнцүүлж хуваасан байгаа. Миний зээлийн үлдэгдлийг хувь тооцоогүйд гомдолтой байна. Би уг нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр энэ талаар хэлсэн. Иймээс дээрх зээлийн үлдэгдлийг гэр бүлийн гишүүдэд ногдох хэмжээгээр гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгч Д.Б давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хүнийг давж заалдах гомдол гаргасанд гомдолтой байна. Энэ хүн анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө би зөвхөн байраа ам бүлдээ хуваана. Банкны зээлийг өөрөө төлнө гэж амаараа хэлсэн. Энэ хүн тэгж хэлээгүй байсан бол би байрыг үнэлүүлэх байсан. Манай байрыг үнэлэх юм бол 70 сая төгрөгөөс илүү гарна. Доод тал нь 100 хэдэн саяаар үнэлэгдэх учир банкны зээлээ хасахаар ялгаагүй 70 сая төгрөг гарах юм чинь гээд тэгж ажил удаад яах вэ гээд анхан шатны шүүх хуралд орсон. Манай өмгөөлөгч та зээлээ яах юм бэ гэж асуухад зээлээ өөрөө төлнө, байраа хуваана гэж энэ хүн хэлсэн байгаа шүү дээ. Мөн шүүгч хүртэл асуухад зээлээ өөрөө төлнө гэж хэлсэн байгаа. Эгийн өөрийн хүсэлтээр анхан шатны шүүх банкны зээлийг хасаагүйгээр гаргасан. Би үйлчилгээний зориулалттай байрыг банкны зээлийн барьцаанд тавьсан байгаа, би нэмж эмчилгээний төлбөрөө хийх 25 сая төгрөгийг зээлж авах гэхээр Э гарын үсэг зурж өгөхгүй байгаа. Энэ хүн миний эмчилгээний төлбөрийг хасч өгөөгүйд гомдож байна /уйлав/. Энэ хүн надтай 23 жил хамт амьдарчихаад, одоо намайг өвчний үүр болчихоод байхад миний төрсөн эгчтэй 5-6 жил миний араар явж байсныг би мэдээгүй. Эгийн нэр дээр бүртгэлтэй 2 давхар амины орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрийг хасуулахгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх хүсэлтэй байна. Э өөрийн гаргасан хүсэлтээсээ эргэж буцсан, хэлсэн ярьсандаа биш байдлаар гомдол гаргаж байгаа нь бидний эрх ашгийг зөрчиж байна. Хэрэв орон сууцны зээлийн төлбөрийн 70 саяасаа хасуулахаар байгаа бол уг 2 давхар орон сууцанд эд хөрөнгийн үнэлгээ хийлгүүлж, өмчлөлийг охиныхоо нэр дээр авч үлдмээр байна. Эд хөрөнгийн ихэнхийг өмчлөлдөө Э авч үлдэж байгаа учир үүнийг анхаарч үзэхийг хүсье. Бид анх энэ байрыг охиндоо өвлүүлж үлдээнэ гэж худалдан авч байсан. ГЭэл Э үр хүүхдээ хэзээ ч бодохгүй, би л их мөнгө авч байвал боллоо гэсэн сЭгэлээр хандах болсонд маш их харамсаж байна. Иймээс энэ байр зах зээлийн ханш 100 саяас дээш үнэлэгдэх учир үнэлгээ хийлгүүлэх шаардлагатай байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууц барьцаалсан Худалдаа хөгжлийн банкны биелэгдээгүй үүрэг 19 560 299 төгрөгийг гэр бүлийн гишүүдэд хувь тэнцүүлэн тооцуулахаар давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх хуралдаан дээр энэ талаар яригдаж тэмдэглэлд тусгагдсан байгаа. ГЭэл ямар үндэслэлээр дундын өмчлөлийн хөрөнгөөс гэр бүлийн хүмүүст ногдох хөрөнгийн хэмжээг зээлийн гэрээний биелэгдээгүй үүргийг хуваарилж шийдвэрлээгүй нь эргэлзэЭэй, тодорхойгүй байгаа тул хариуцагчийн давж заалдсан гомдлыг дэмжиж байна. Мөн дээр нь гэр бүлийн гишүүд бүрэн чадамжтай. Орлогын тодорхой эх үүсвэртэй, үүрэг хүлээх чадвартай. Дундын өмчлөлийн орон сууцнаас өөрт ногдох хэсгийг олгохоор анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн зэргийг харгалзан орон сууцыг барьцаалсан банкны зээлийн гэрээний биелэгдээгүй үлдэгдлийг гэр бүлийн гишүүдэд хувь тэнцүүлэн тооцуулж хариуцагчийн гаргасан гомдлыг хангах бүрэн хууль зүйн үндэслэлтэй тул хариуцагчийн гаргасан гомдлыг хангаж өгнө үү, бусад заалтыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Д.Б хариуцагч Р.Эд холбогдуулан гэрлэлт цуцлах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүү Э.Х, охин Э.Э нарт оногдох хэсэг буюу:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж /хх-91/:
Хариуцагч Р.Э 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа /хх-95/ гэр бүлийн дундын өмчлөлийн үйлчилгээний зориулалт бүхий барилга 126910000 төгрөг, орон сууц 70000000 төгрөг, граж 6000000 төгрөг, автомашин 3500000 төгрөг нийт үнэлгээ 206410000 төгрөгөөс гэр бүлийн нэг гишүүнд 51602500 төгрөгийн хөрөнгө ногдох ба гэр бүлийн 3 гишүүнд шилжүүлэхээр зөвшөөрсөн үйлчилгээний зориулалт бүхий барилга, граж, автомашины нийлбэр үнэлгээ 136410000 төгрөгийн хөрөнгийг 3 гишүүнд ногдох хэсэг 154807500 төгрөгөөс хасч зөрүү 18397500 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны зээлийн дүнд оруулж тооцуулна гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэхдээ орон сууц, граж, автомашины ногдох хэсгийн үнэлгээ нийт 59625000 төгрөг ... Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ 126910000 төгрөгөөс 23670000 төгрөгийг хасах, мөн Голомт банкинд байгаа зээл 5800000 төгрөгийг хасч тооцуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч Р.Э ... би бүх эд хөрөнгөө үнэлүүлж 4 хэсэг хуваагаад өөрт ногдох хэсгийг авна, эмчилгээний зардал, банкны зээлийг хасахгүй гэжээ.
Хариуцагч Р.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр /хх-52/ “... үйлчилгээний зориулалт бүхий Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Шинэ зуун гудамж 33 дугаар байрны 00 тоот үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд оруулж нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч Д.Б эс зөвшөөрч /хх-57/ үйлчилгээний зориулалттай байраа 100000000 төгрөгөөр үнэлж, байрны үнийн дүнгээс эмчилгээний төлбөрт зарцуулах 23760000 төгрөгийг хасч үлдэх 17601666 төгрөгийг өгөхөд татгалзахгүй гэжээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч “... зээлийн үлдэгдлийг гэр бүлийн гишүүдэд ногдох хэмжээгээр гаргуулаагүй...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.
Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч маргаанд холбогдох хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Р.Э нар нь 1998 онд гэрлэлтээ бүртгүүлж, 1991 онд хүү Э.Х, 1999 онд охин Э.Э нар төрж, гэр бүл болон амьдарч байсан боловч тэдний хооронд таарамжгүй харьцаа үүсч, улмаар цаашид гэр бүл болон амьдрах боломжгүй тухайгаа зохигчдын хэн аль нь илэрхийлсэн, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон зэрэг үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй ба анхан шатны шүүх тэдний гэрлэлтийг цуцалсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т нийцжээ.
Харин зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар буюу Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Шинэ зуун гудамж 33 дугаар байрны 00 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцох эсэх талаар болон зохигчдын арилжааны банкнаас гэр бүлийн хэрэгцээнд зориулан авсан зээлийн үлдэгдэл түүний үнийн дүнг, мөн нэхэмжлэгчийн эмчилгээний зардлыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн үнэлгээнээс хасч тооцох эсэх талаар тус тус маргажээ.
Анхан шатны шүүх 1. Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Эрх чөлөөний гудамж 53 дугаар байрны 8 тоот 2 давхар орон сууц үнэ 70000000 төгрөг,
2. Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт байрлах 22 автомашины граж, 10 тоот граж үнэ 6000000 төгрөг,
3. 42-43 ДГА улсын дугаартай “Suboru Forester” маркийн суудлын автомашин үнэ 3500000 төгрөг,
4. Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Шинэ зуун гудамж 33 дугаар байрны 00 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө үнэ 126910000 төгрөг, нийт 206410000 төгрөгийн эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоож, улмаар зохигчдын саналаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Эрх чөлөөний гудамж 53 дугаар байрны 8 тоот 2 давхар орон сууц, Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт байрлах 22 автомашины гражийн 10 тоот граж, 42-43 ДГА улсын дугаартай “Suboru Forester” маркийн суудлын автомашиныг тус тус хариуцагчид, Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Шинэ зуун гудамж 33 дугаар байрны 00 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нарт тус тус үлдээхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.2-т нийцсэн гэж үзнэ.
Гэхдээ анхан шатны шүүх үнийн зөрүүг олгохдоо Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т заасан “... аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно” гэснийг буруу тайлбаран хэрэглэж, хэнд ямар эд хөрөнгө шилжихийг тогтоосон атлаа үнийн зөрүүг биш давхар тухайн өмчлөлд эзэмшилд үлдсэн эд хөрөнгийн үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэгч эмчилгээний зардал 23760000 төгрөгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс буюу Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Шинэ зуун гудамж 33 дугаар байрны 00 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнээс хасч тооцуулна гэснийг анхаараагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Р.Э нарын зээлийн үлдэгдэл дүнг хуваахдаа холбогдох нотлох баримтыг зөв үнэлж дүгнэж чадаагүй хуулийг буруу хэрэглэсэн алдаа гаргасан байна.
Энэ нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь ... бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байх хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д зааснаар гэрлэлт цуцалснаас гэр бүлийн гишүүнд оногдох хэсгийг дундын эд хөрөнгийн хэсгийг тодорхойлоход гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, ... гэрлэлт цуцалсан нь түүний буруутай үйлдлээс шалтгаалсан нь тогтоогдсон нөхцөлд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар буюу энэхүү дурдсан нөхцлийг харгалзан шүүх өөрөөр тогтоож болохоор заажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд гэрлэлт цуцлах шалтгаанд хариуцагч буруутай буюу өөр эмэгтэйтэй дотно харилцаатай болсон гэх нөхцлийг хариуцагч үгүйсгээгүй ба энэ нь гэрлэлт цуцлах гол шалтгаан болсон, мөн нэхэмжлэгч Д.Б эвлэрэх хүсэлтээ илэрхийлсэн ч хариуцагч хүлээж аваагүй, хариуцагч нэхэмжлэгч Д.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж бие эрх чөлөөнд нь халдсан зэрэг үйл баримтууд тогтоогдсон байх бөгөөд энэ нь тэдний хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар адил тэнцүү биш өөрөөр хуваах үндэслэл болно гэж үзэв.
Тодруулбал нэхэмжлэгч Д.Б нь 2 хөлний өвдөгний үенд мэс засал эмчилгээ хийх зайлшгүй шаардлагатай болох нь Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-61/, MBG Hospital эмнэлгийн комиссын шийдвэр /хх-63/ болон бусад нотлох баримтаар /хх-58-62/ тогтоогдсон тул энэхүү мэс засал эмчилгээний зардал 23760000 төгрөг /хх-64/-ийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн нийт үнийн дүн 206410000 төгрөгөөс хасч, үлдэх хэсгийг гэр бүлийн гишүүдэд адил тэнцүү хуваах нь дээрх хуульд нийцэх юм.
Хэрэгт нэхэмжлэгчийн дээрх эмчилгээний зардлын талаар болон эмчилгээний зардлын үнийн талаар өөр баримт авагдаагүй, хариуцагч Р.Э нь ийнхүү эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байгааг үгүйсгээгүй тул нэхэмжлэгчээс гаргаж өгсөн “ЭМ БИ ЖИ МЕД” ХХК-ийн нэхэмжлэх /хх-64/ баримтыг үндэслэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотох баримтыг үнэлэх журмыг зөрчихгүй гэж үзэв.
Тэгэхээр нийт 206410000 төгрөгөөс 23760000 төгрөгийг хасвал 182650000 төгрөг болох бөгөөд энэ нь гэр бүлийн гишүүдэд хуваах нийт хөрөнгийн үнийн дүн болох ба гэр бүлийн 4 гишүүнд адил тэнцүү хуваавал нэг гишүүнд 45662500 төгрөгийн эд хөрөнгө ногдохоор байна.
Дээр дурдсан маргаан бүхий эд хөрөнгийг хэрхэн хуваах талаар зохигчид харилцан тохиролцож нэхэмжлэгч Д.Б, Э.Х, Э.Э нар нь 126910000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө үлдээхээр, хариуцагч Р.Э нь 70000000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 6000000 төгрөгийн үнэ бүхий гражийн барилга, 3500000 төгрөгийн үнэ бүхий автомашин буюу нийт 79500000 төгрөгийн эд хөрөнгийг тус тус өмчлөлдөө үлдээхээр болсон тул Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар зөрүүг тооцвол хариуцагч Р.Эд ногдсон хөрөнгийн үнээс буюу хариуцагчаас нийт 33837500 төгрөгийг /79500000-45662500/ гаргуулж нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй.
Зохигчид буюу гэрлэгчдийн арилжааны банкинд зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болоогүй бөгөөд мөн тэд Хас банк 2500000 төгрөг, Худалдаа хөгжлийн банк 19560299,4 төгрөг, Голомт банк 5000000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй талаар маргаагүй, Хас банк, Голомт банкин дахь зээлийг буюу нийт 7500000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Б, Худалдаа хөгжлийн банкин дахь зээлийг хариуцагч Р.Э хариуцаж төлж дуусгахаар тохиролцсон боловч нэхэмжлэгч Д.Б Голомт банкин дахь 5000000 төгрөгийн зээлийг дундын эд хөрөнгийн дүнгээс хасахаар, хариуцагч Р.Э Худалдаа хөгжлийн банкин дахь зээлийн дүнг гэр бүлийн гишүүүдэд тэнцүү хувааж зөрүүг хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн дүнгээс хасна гэжээ.
Нэгэнт зээлийг хариуцаж төлөх хэмжээний талаар зохигчид тохиролцож чадаагүй тул шүүх уг зээлийн хэмжээг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хэмжээнд оруулан зохигчдод хуваарилах нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д заасантай нийцнэ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд дээрх банкуудад нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Р.Э нар нь зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн, нэхэмжлэгч Э.Х, Э.Э нар дээрх зээлийн гэрээнд үүрэг хүлээгээгүй болох нь тогтоогдсон тул нийт зээл 27060299 төгрөг /2500000+19560299+5000000/ -ийг нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Р.Э нарт адил тэнцүү хуваах нь зүйтэй бөгөөд нэг хүнд 13530149,5 /27060299:2/ төгрөгийн зээл төлөх үүрэг ногдож байна.
Үүнээс хариуцагч Р.Эгийн төлөх зээлийн хэмжээ нэхэмжлэгч Д.Бгийн төлөх зээлийн хэмжээнээс их байгаа тул зөрүү 6030150 төгрөгийг /19560299-13530149/ хариуцагчийн нэхэмжлэгч нарт төлвөл зохих нийт 33837500 төгрөгөөс хасч хариуцагч Р.Эгээс гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн түүнд ногдох хэсгээс давсан дүн нийт 27807350 төгрөгийг /33837500-6030150/ гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгч нарыг хариуцагчаас гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийн зөрүү буюу нийт 59625000 төгрөг нэхэмжилсэн гэж үзвэл үүнээс 27807350 төгрөгийг хангаж үлдэх 31817650 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэл болох үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах буюу 31727500 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдэв.
Харин хариуцагчийн “... гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ногдох хэсгээс зээлийн гэрээний үүргийг тэнцүү хэмжээгээр хасч тооцох тухай” агуулга бүхий давж заалдсан гомдлыг хангаж, дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч нар нийт 684225 төгрөг /70200+379200+234825/, хариуцагч нийт 354450 төгрөг /70200+284250/ тус тус төлсөн ба үндсэн нэхэмжлэлийн нийт дүнг 59625000 төгрөг гэж үзвэл тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нар 456075 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс оногдох хэсэг гэж үзвэл нийт 31727500 төгрөг ба тэмдэгтийн хураамжид 316587 төгрөг төлөх бөгөөд зохигчид улсын тэмдэгтийн хураамжид илүү мөнгө төлснийг буцаан гаргуулж, үлдсэнийг улсын орлогод хэвээр үлдээх, мөн хариуцагчийн нэхэмжлэгч нарт төлөх 27807350,1 төгрөгийн тэмдэгтийн хураамж 296987 төгрөг болон гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 136/ШШ2019/00157 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг “Монгол Улсын Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д зааснаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р баг, Эрх чөлөөний гудамжны 53 дугаар байрны 8 тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р баг, Шинэ зуун гудамжны 33-р байрны 0 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 22 автомашины гражийн барилгын 10 тоот граж, Субару форестер маркийн 42-43 ДГА улсын дугаартай автомашиныг тус тус гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоож, Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р баг, Шинэ зуун гудамжны 33-р байрны 0 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Д.Б, Э.Х, Э.Э нарын өмчлөлд, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р баг, Эрх чөлөөний гудамжны 53 дугаар байрны 8 тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 22 автомашины гражийн барилгын 10 тоот граж, Субару форестер маркийн 42-43 ДГА улсын дугаартай автомашиныг хариуцагч Р.Эгийн өмчлөлд тус тус үлдээж, хариуцагч Р.Эгээс зөрүү 27807350,1 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 31817650 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
4 дүгээр заалтыг “Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 614025 төгрөгөөс илүү төлсөн 157950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, үлдэх 456075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 354450 төгрөгөөс илүү төлсөн 37863 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, үлдэх 316587 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 296987 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Р.Эгийн давж заалдсан гомдлыг хангасугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Р.Эгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231301 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шлийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧИД А.САЙНТӨГС
Н.БАТЧИМЭГ