Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2023/01157

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ******* овогт *******ийн ******* /РД: *******/. Хаяг: *******-******* дүүрэг, ******* дугаар хороо, Үйлдвэр ******* дугаар гудамж, дүгээр байр, тоот

Хариуцагч: овогт ийн /РД: /. Хаяг: дүүрэг, *******9 дүгээр хороо, хороолол, байр, тоот

4,*******0,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П., хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Азжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д. нь ********************* оны 4 дүгээр сарын *******1-ний өдөр нэхэмжлэгч миний өмчлөлийн Тоёота 100 маркийн - улсын дугаартай автомашиныг худалдан авахаар гэрээ байгуулж *******,000,000 төгрөгөөр тохиролцож урьдчилгаа 1,000,000 төгрөг өгсөн боловч гэрээ байгуулахдаа төлбөр бүрэн төлөгдсөн гэж заахгүй бол тээврийн тээврийн хэрэгслийн нэр шилжигдэхгүй юм байна та тэгээд хийгээд өгөөч би удахгүй үлдэгдэл төлбөрөө төлье гэсэн. Миний найз Г. нь Д.ыг таньдаг хэмээн танилцуулсан байсан тул түүнд итгэж гэрээг байгуулан автомашинаа шилжүүлж хүлээлгэн өгсөн. Гэвч түүнээс хойш үлдэгдэл төлбөрөө төлөхгүй янз бүрийн  шалтаг тоочиж эхэлсэн. 10 гаруй хоногийн дараа найз Г.ын ажил дээр очиж тэнд хадгалагдаж байсан 4 ширхэг обудтай шинээр худалдан аваад ******* жил орчим хааяа хөдөө явахдаа хэрэглэдэг байсан Ланд 100 автомашиныхаа дугуйг авах, үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байгаа талаар уулзахад надад огт хэлж мэдэгдэхгүй найзын ажлын харуул н.Шаравдоржийг хууран мэхэлж 4 ширхэг обудтай дугуйг аваад явсан байсан. Миний бие удаа дараа залгаж байж Д.тай утсаар холбогдож үлдэгдэл төлбөрөө төлөх,яагаад зөвшөөрөлгүй дугуйнууд авсан талаар ярихад үлдэгдэл төлбөрийг удахгүй төлнө. Дугуй чинь машинаа дагаж надад ирэх ёстой гэсэн тайлбар хэлээд утсаа салгасан. Аргагүйн эрхэнд дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст ********************* оны 8 дугаар сарын 8 ны өдөр гомдол гаргасан боловч надаас мэдүүлэг ******* удаа аваад ********************* оны 9 дүгээр сарын -ны өдөр №545 тоот прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан гэсэн хариу өгсөн. Энэ тогтоол ирсний дараа ********************* оны 9 дүгээр сарын 13-нд 5004*******594 тоот данснаас машин гэсэн гүйлгээний утгатай 1,000,000 төгрөг, ********************* оны 11 дүгээр сарын 11-нд мөн дээрх данснаас машин 100 гэсэн гүйлгээний утгатай 800,000 төгрөг шилжүүлсэн.

Мөн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш **************3 оны 1 дүгээр сарын *******-нд 1,000,000 төгрөг шилжүүлсэн байна.

Гэрээгээр тохиролцсон автомашины үлдэгдэл төлбөр 1,100,000 төгрөг,  дураараа авч явсан 4 ширхэг обудтай дугуй *******,000,000 /тус бүр нь 500,000 төгрөгийн үнэтэй/ төгрөг, нийт бүхий 3,100,000  төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Р.*******аас Тоёота 100 маркийн - улсын дугаартай автомашиныг *******,000,000 төгрөгөөр тохиролцож авсан нь үнэн. Өнөөдрийн байдлаар 19,000,000 төгрөгийг өгсөн нь дансны хуулгаар нотлогдоно. Р.*******т 1,000,000 төгрөгийг өгч машины нэрийг шилжүүлж авсан. Үлдэгдлийг нь цувуулж өгөөд одоо 1,000,000 төгрөг үлдсэн. Энэ хугацаанд Р.******* нь үлдэгдэл мөнгийг удаалаа хэмээн цагдаагийн байгууллагад мэдэгдэж машины запаас 4 дугуйг нэхсэн. Цагдаагийн байгууллагаас иргэний журмаар шийдвэрлүүл хэмээн хэрэгсэхгүй болгосон. Миний бие өгсөн авснаа буцааж автомашиныг худалдан авч унахдаа оруулсан сэлбэг эд ангиуд болон өгсөн 19,000,000 төгрөгөө авмаар байна. Р.******* бид хоёр Г.аар дамжуулж машиныг үзэхдээ энэ машиныг авч болох эсэх талаар ярилцаж байхад Г. ах тухайн машины 4 дугуй байгаа гэж хэлсэн. Би Г.аас энэ машин хэр машин бэ гэж асуухад хөдөө гадаа явж байгаагүй сайн машин гэж хэлж байсан. Машины 4 дугуй байгаа гэдэг нь машиныг худалдаж авах давуу тал болсон. Өвлийн дугуй гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байна. Өвлийн дугуй биш дөрвөн улирлын дугуй байсан. Тухайн худалдаж авсан машин *******01 оны машин, *******01 оны машины дугуй хэдэн төгрөг болно гэдгийг тооцож үзэх хэрэгтэй. Машины 4 запас дугуй өгснөө шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна. Гээр оролцсон Г. нь худлаа зүйл ярьсан байна.

            Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хаан банкны дансны хуулга, ********************* оны 4 дүгээр сарын *******1-ний өдрийн 0803 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэгчийн дүүрэг дэх Цагдаагийн газрын ******* дугаар хэлтэст гаргасан өргөдөл, дүүргийн Прокурорын газрын ********************* оны 9 дүгээр сарын -ны өдрийн 545 дугаартай тогтоол, “ ” ХХК, “ ” ХХК-иудын тодорхойлолт, “Маргад-цогт” ХХК-ийн санхүүгийн баримт зэргийг хавсарган өгчээ. 

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч Д.т холбогдуулан 4,*******0,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 1,100,000 төгрөгөөр багасгаж, 3,100,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 1,100,000 төгрөг, автомашины 4 ширхэг дугуй /обудтай/-ны үнэ *******,000,000 төгрөг, нийт 3,100,000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч гэрээний үлдэгдэл төлбөр 1,100,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө, 4 ширхэг дугуй нь автомашиныг дагаж ирсэн тул хариуцахгүй гэж тайлбарлаж байна.

Талууд ********************* оны 4 дүгээр сарын **************-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн - улсын дугаартай, Toyota Land маркийн автомашиныг *******,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна. /хх-ийн /

Гэрээ байгуулсан, гэрээгээр тохиролцсон *******,000,000 төгрөгийн төлбөрөөс хариуцагч 1,100,000 төгрөгийг төлөөгүй тухайд болон автомашиныг хадгалж байсан Г.Өлийбаяраас 4 ширхэг хайлшин обудтай дугуйг авч явсан тухайд зохигч маргаагүй.

Хариуцагч илүү 4 ширхэг дугуй нь автомашиныг худалдан авах давуу тал болсон, дагалдуулж өгсөн гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчтэй дугуйг авах талаар тохиролцоогүй болох нь зохигчийн тайлбар, гийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн *******43.1 дугаар зүйлийн *******43.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр заасан.

Зохигчийн хооронд дээр дурдсан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагч хэлэлцэн тохиролцсон үнийг бүрэн төлөөгүй, гэрээгээр тохиролцоогүй,  автомашины бүрдэл хэсэгт хамаарахгүй, илүү 4 ширхэг дугуйг авч явсан тул үнийг төлөх үүрэгтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч дугуй худалдаалдаг “ ” ХХК, “Маргад- цогт” ХХК, “ ” ХХК-иас Toyota Land маркийн автомашиныг хуучин дугуй хэдэн төгрөгөөр худалдаалдаг талаар тодорхойлолт авсан ба тухайн байгууллагууд дугуйны элэгдлээс шалтгаалан 480,000-*******,000 төгрөгийн хооронд худалддаг талаар тодорхойлжээ.

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч 4 ширхэг дугуйны үнийг 1,400,000 /1 ширхэг нь 350,000/ төгрөгөөр тооцон эвлэрэх санал гаргасан, дугуйны бодит үнийг тогтооход бэрхшээлтэй, хариуцагч 4 ширхэг дугуйг биет байдлаар нь буцаан өгөх боломжгүй  гэж тайлбарласан зэргийг харгалзан үнийг энэ хэмжээгээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 1,100,000 төгрөг, дугуйны үнэ 1,400,000 төгрөг, нийт *******,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.*******, 11, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.аас *******,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.*******т олгож, нэхэмжлэлээс 00,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

*******.Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.******* дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8*******,150 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 54,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлиыйн 1*******.******* дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.БАТСҮХ