Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/00197

 

 

 

 

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/00197

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч:ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 хороо, Туул гол гудамж, 59-р байр, 36 тоотод байрлах хаягтай, рд:6142869, ******* ******* ХХК,

 

хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 хороо, Туул гол гудамж, 59-р байр, 36 тоотод оршин суух хаягтай, рд:йю82042612, Даагат овогт *******гийн ******* нарт холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 18 366 419 079,40 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, Ж.,

хариуцагч С.*******

хариуцагчийн өмгөөлөгч Б. нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК, С.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18 366 419 079,40 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... ******* ******* ХХК нь ******* ******* ******* ******* ХХК-тай оны 1 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ-*******-З -24 дугаартай Зээлийн гэрээг, оны 6 дугаар сарын 18-ны өдөр ЗГ-*******-З -24/1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус байгуулан 11 500 000 000 /арван нэгэн тэрбум таван зуун сая/ төгрөгийн зээлийг жилийн 13,07 хувийн хүүтэйгээр зээл олгосон өдрөөс хойш 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай тус компаниас хэрэгжүүлэхээр тогтсон мал нядалж, мах бэлтгэх үйлдвэр Малын худалдааны төвлөрсөн зах төслийг санхүүжүүлэх зориулалтаар авсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдүүлэгч нь оны 1 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Даагат овогтой *******гийн *******тэй БГ-*******-ГЭ -25 дугаартай Газар эзэмших эрх барьцаалах гэрээ, зээлдэгч ******* ******* ХХК-тай БГ-*******-ГЭ -26 дугаартай Газар эзэмших эрх барьцаалах гэрээ, зээлдэгч ******* ******* ХХК-тай БГ-*******-ҮХ -27 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ, иргэн Даагат овогтой *******гийн *******тэй БГ-*******-ҮХ -28 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ, оны 6 дугаар сарын 18-ны өдөр зээлдэгч ******* ******* ХХК-тай БГ-*******-ҮХХ -17 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ-нүүдийг тус тус байгуулж үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Уг гэрээний дагуу нийт нэхэмжлэлд дурдсан 13 406 641 297 үнэлгээ бүхий хөрөнгүүдийг барьцаалсан. Дээрх хөрөнгүүдийг холбогдох хууль, гэрээнд заасны дагуу тус тус барьцаалж, холбогдох улсын бүртгэлд бүртгүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Зээлдэгч ******* ******* ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 11 500 000 000 /арван нэг тэрбум таван зуун сая/, үндсэн зээлийн үлдэгдэл 5 049 898 419.75 /таван тэрбум дөчин есөн сая найман зуун ерөн найман мянга дөрвөн зуун арван есөн төгрөг, далан таван мөнгө/, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 178 275 350.73 /нэг зуун далан найман сая хоёр зуун далан таван мянга гурван зуун тавин төгрөг, далан гурван мөнгө/, нийт 16 728 173 770,48 /арван зургаан тэрбум долоон зуун хорин найман сая нэг зуун далан гурван мянга долоон зуун далан төгрөг, дөчин найман мөнгө/ болсон. Иймээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зээлдэгч ******* ******* ХХКд сануулж зээл, хүүгийн төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаатай мэдэгдэл өгч ирсэн боловч мэдэгдэлд заасан хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулаагүй, цаашид төсөл бүрэн хэрэгжих боломжгүй хэрхэн нь тодорхойгүй нөхцөл байдал бий болсон учраас зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 16 728 173 770,48 төгрөгийг зээлдэгч ******* ******* ХХК-иас гаргуулж, ******* ******* ******* ******* ХХК-д олгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хоёрдугаарт, ******* ******* ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ЗГ-*******-З -24 Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан дээр дурдсан барьцааны гэрээнүүдэд дурдсан үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийн хамтаар тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж зээл, зээлийн хүүг төлүүлэх барьцаа хөрөнгө нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахгүй тохиолдолд зээлдэгчийн бусад хөрөнгөөр гэрээний үүргийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг нийт 2 удаа нэмэгдүүлсэн. 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 913 360 246,75 төгрөгөөр нэмэгдүүлж, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дахин нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ ******* ******* ******* ******* ХХК нь ******* ******* ХХК, иргэн С.******* нар холбогдуулан нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагчид зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй нь ******* ******* төр, нийтийн ашигт сөргөөр нөлөөлөхөөр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг дахин нэмэгдүүлж, өөрчлөх нь зүй ёсны нөхцөл байдал үүссэн гэж үзсэн. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дахин нэмэгдүүлж, өөрчилсөн. Нэгдүгээрт, зээлдэгчтэй байгуулсан ЗГ-*******-З -24 дугаартай Зээлийн гэрээ, ЗГ-*******-З -24/1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар тооцон зээлийн үндсэн төлбөрт 11 500 000 000 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 6 202 923 077,29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 344 893 749,21 төгрөг, нийт 18 047 816 826,50 төгрөгийг зээлдэгч ******* ******* ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг 406 282 809,27 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Зээлдэгчтэй байгуулсан ЗГ-*******-3 -24 дугаартай Зээлийн гэрээ, ЗГ-*******-3 -24/1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар тооцон, зээлийн үндсэн төлбөрт 11,500,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 6,474,707,460.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 391,711,618.55 төгрөг нийт 18,366,419,079.40 төгрөгийг зээлдэгч ******* ******* ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг 318,602,252.90 төгрөгөөр нэмэгдүүлж, ******* ******* ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан барьцааны гэрээний зүйл буюу барьцаа хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдаж, худалдан борлуулсан үнийн дүнгээр зээлийн төлбөрөөс хорогдуулан төлүүлэхээр шийдвэрт тусгаж өгнө үү гэснийг ******* ******* ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан барьцааны зүйлээр хангуулах, эдгээр нь үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангахгүй тохиолдолд зээлдэгчийн бусад хөрөнгөөр хангуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа... гэв.

 3. Хариуцагч нар хариу тайлбартаа: ... Манай компани 2014 оноос хойш Улаанбаатар хотыг эрүүл агаараар хангах төслийн хүрээнд судалгааны ажил эхлээд 2015 оноос бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэртэй, ******* ******* ******* ******* ХХК-иас мал худалдаалах, мах бэлтгэх үйлдвэрийн төсөлд ******* ******* Засгийн газар, Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон Улаанбаатар хотын иргэдийг эрүүл, аюулгүй махаар хангах зорилтын хүрээнд манай төсөл ******* ******* Засгийн газрын хөтөлбөрт хамрагдаж манай төслийг тодорхой хэмжээнд төрөөс дэмжихээр болсон. Бид үүний дагуу ******* ******* ******* ******* ХХК-иас тодорхой зээлийг хүү багатай авах нөхцөлтэйгөөр 2017 оны 1 дүгээр сард хүсэлтээ өгч, оны 1 дүгээр сард шийдвэр нь гарч, ******* ******* ******* ******* ХХК-тай оны 1 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ хийж, гэрээнд ******* ******* ******* ******* ХХК-тай тохиролцоогоор оны 2 дугаар сарын 01-ний өдөр 6 950 000 000 / зургаан тэрбум есөн зуун тавин сая/, оны 3 дугаар сарын 15-ны өдөр 3 050 000 000 /гурван тэрбум тавин сая/, оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1 500 000 000 /нэг тэрбум таван зуун сая/ төгрөгийг 3 үе шаттай санхүүжүүлэхээр гэрээ хийж, зээлийн олголт хийж эхэлсэн. Гэтэл ******* ******* ******* ******* ХХК-иас эхний зээлийн дагуу буюу зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүйгээр 3 хувааж төлөх төлбөрөө олон удаа тасалж төлсөн. оны 2 дугаар сарын 14-ний өдөр 2 251 000 000, оны 5 дугаар сарын 06-ны өдөр 3 061 000 000 төгрөгийг шилжүүлсэн, оны 5 дугаар сарын 19-ний өдөр 1 675 000 000 төгрөг гээд эхний оны 2 дугаар сарын 01-ний өдөр олгох ёстой олголтоо 3 хувааж олгосон. Дараагийн олголтуудыг хийхгүй маш их цаг хугацаа алдсан. Бид тухайн үед шүүх хуралдаанд гаргаж өгсөн материал дээрээ албадан гүйцэтгэх хуудас, зээлийн олголтыг буцааж олгох, төсөл хэрэгжүүлэхэд зайлшгүй -руу шилжүүлэх шаардлагатай тоног төхөөрөмжийн мөнгийг яаралтай явуулах хүсэлтийг удаа дараа гаргасан. Яагаад төсөл удаашрах болсон бэ гэвэл 2017 онд хийгдсэн гэрээний дагуу -д тухайн тоног төхөөрөмжийн мөнгө 3 компанируу шилжих ёстой. Энэ төлбөрүүд оны 3 сард бүрэн гүйцэт хийгдэх ёстой байсан хугацаанд гүйцэт төлөгдөөгүй учраас төсөл удааширч онд шилжсэн. оны 7 дугаар сарын 22-ны өдөр үлдсэн мөнгийг олгох шийдвэр гарч, оны 7 дугаар сард үлдэгдэл төлбөрийг -руу шилжүүлж, төлбөр хойшилсонтой холбоотой тоног төхөөрөмж, валютын үнийн өсөлтөөс шалтгаалж төсөл удааширсан. оны 10 дугаар сард -руу шилжих тоног төхөөрөмжийн мөнгө шилжиж, тоног төхөөрөмж үйлдвэрлэгдэж, оны 11 дүгээр сарын сүүлээр дууслаа гэсэн мэдээллийг авч хилээр тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд их хэмжээний Гаалийн төлбөр, тээврийн зардал гарч ирсэн. Үүний дагуу Засгийн газарт хүсэлт тавихад оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Засгийн газрын тогтоол гарч, манай төсөлд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэх, Гаалиар орж ирэх бараа материалын Гаалийн татвар, НӨАТ-ийн татвараас 2 жил хойшлуулах Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолын дагуу бид жагсаалтаа өгч -аас ирэх 900 гаруй нэр төрлийн бараа материал ирэх учраас Гаалийн ерөнхий газарт Засгийн газрын тогтоолоо үзүүлэхэд Гаалийн ерөнхий газраас тодорхойлолт, гэрээ хийх шаардлагатай болсон. Үүний дагуу 2020 оны 7 дугаар сард гэрээ хийсэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар хооронд гэрээ хийх шаардлагатай болсон. Энэ нь албан татвар төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах гэрээ юм. Үүний дагуу 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр дөрвөлсөн гэрээ хийсэн. Гэрээ хийгдэж тоног төхөөрөмжөө хилээр оруулж ирэх болтол цар тахал эхэлсэн. улс хилээ хаасан тул бид нар тоног төхөөрөмжөө оруулж ирж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас төслөө хэрэгжүүлэх боломжгүй болж, ******* ******* ******* ******* ХХК-иас авсан зээлийнхээ эргэн төлөлтийг хийж чадахгүй, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ төсөл зайлшгүй хийгдэх ёстой байсан. Энэхүү төсөл хэрэгжээгүйд тодорхой хэмжээний ******* ******* ******* ******* ХХК-ийн буруу байгаа гэж үзэж байна. Тодорхой хугацаа шаардлагатай байгаа. ******* ******* ******* ******* ХХК-иас авсан зээлийн 3 061 000 000 төгрөгийг Улаанбаатар хотын төсөлд хэрэглэсэн. Бусад бүх төлбөрийг -ийн 3 компанид хувааж, ******* ******* ******* ******* ХХК-ийн данснаас шууд шилжүүлсэн. Бид ******* ******* ******* ******* ХХК-иас авсан үндсэн зээлээ төлнө. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэв.

 

4. а/ Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 1-р хавтас хэрэг

Нэхэмжлэл /хэргийн 1-4 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 5 дугаар тал/

МУ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хэргийн 6, 8-10 дугаар тал/

2021.08.18-ны өдрийн МУЗГ-ын 252 дугаар тогтоол /хэргийн 7 дугаар тал/

.01.29-ний өдрийн Зээлийн гэрээ, Газар эзэмших эрх барьцаалах гэрээ, /хэргийн 11-23, 28-33 дугаар тал/

М.*******гийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг /хэргийн 24-25 дугаар тал/

2020.04.24-ний өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хэргийн 26-27 дугаар тал/

******* ******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ /хэргийн 34, 38 дугаар тал/

2017.12.26-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг /хэргийн 35-37, 39-40 дүгээр тал/

.01.29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /хэргийн 41-43, 45-47 дугаар тал/

******* ******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 44, 53, 58, 63, 68, 73, 78, 83, 88, 93, 98, 103, 108, 113, 118, 123, 128, дугаар тал/

С.*******гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 48 дугаар тал/

.06.18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /хэргийн 49-52, 54-57, 59-62, 64-67, 69-72, 74-77, 79-82, 84-87, 89-92, 94-97, 99-102, 104-107, 109-112, 114-117, 119-122, 124-127 дугаар тал/

******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хэргинй 129-132 дугаар тал/

С.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 133 дугаар тал/

С.*******гийн өргөдөл /хэргийн 134 дүгээр тал/

МУХБанкны Төлбөр төлөх тухай, Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 135-139 дүгээр тал/

МУХБанкы дансны хуулга, зээлийн дансны хуулга /хэргийн 140-144 дүгээр тал/

******* ******* ХХК-ийн Зээл хүсэх тухай албан бичиг /хэргийн 145 дугаар тал/

******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол /хэргийн 146-151 дүгээр тал/

МУХБанкны төлөөлөх удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл /хэргийн 152-153 дугаар тал/

МУХБанкны төлөөлөх удирдах зөвлөлийн тогтоол /хэргийн 154 дүгээр тал/

Барьцаа хөрөнгийн жагсаалт /хэргийн 155, 157 дугаар тал/

Зээлийн удирдлагын хорооны дүгнэлт /хэргийн 156, 158 дугаар тал/

Зээл, зээлийн хүү тооцоолол /хэргийн 159-163 дугаар тал/ нотлох баримтууд

 

5. а/ Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн 1-р хавтас хэрэг

 

Хариу тайлбар /хэргийн 232-233 дугаар тал/

 

б/ Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 2-р хавтас хэрэг

 

Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай, Эрх олгох тухай тушаал, зээл хүү тооцоолол, /хэргийн 11-19, 37-45, 133-139 дүгээр тал/

******* шуудан ХК-ийн албан бичиг, гардуулалтын мэдээ, бүртгэлийн дэвтрийн хуулбар /хэргийн 142-148 дугаар тал/

 

б/ Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн 2-р хавтас хэрэг

 

Итгэмжлэл /хэргийн 27 дугаар тал/

******* ******* ХХК-ийн Хүсэлт хүргүүлэх тухай, Тодруулга хүсэх тухай, тайлбар хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 66-71 дүгээр тал

Сертификат /хэргийн 72 дугаар тал/

МУЗГ-ын .11.06-ны өдрийн 398 дугаар тогтоол /хэргийн 73 дугаар тал/

2020.07.03-ны өдрийн Албан татвар төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гэрээ /хэргийн 74-77 дугаар тал/ нотлох баримтууд

 

6. Шүүхээс

Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 113-132 дугаар тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...хариуцагч зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд үндсэн зээл хүүг төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тул зээлийн төлбөрт нийт 18 047 816 826,50 төгрөг нэхэмжилнэ, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй... гэж тайлбарласныг,

 

3. хариуцагч эс зөвшөөрч ...зээлийн олголт удааширснаар дараа дараагийн ажил саатаж улмаар ковид-19 цар тахал гарч хил хаагдснаар төслийн хэрэгжилт удааширсан, зээл төлөлтийн байдалд 2 тал хоёулаа буруутай тул үндсэн зээлийг төлнө хүү нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй.. гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч ******* ******* ХХК нь оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ-*******-З -24 дугаартай Зээлийн гэрээг нэхэмжлэгч ******* *******тай бичгээр байгуулан, 11 500 000 000 төгрөгийг мал нядалж, мах бэлтгэх, үйлдвэр, малын худалдааны төвлөрсөн зах төслийн зориулалтаар, жилийн 13.07 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлж авахаар харилцан тохиролцжээ. /1 дүгээр хавтас хэргийн 11-18 дугаар тал/

 

Үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дугаар БГ-*******-ГЭ -25 Газар эзэмших эрх барьцаалах гэрээгээр хариуцагч С. *******гийн эзэмшлийн нэгж талбарын 6216000228 дугаар бүхий аймаг, сум, 5 баг, П.Гэндэнгийн гудамж, 207 тоот хаягт байрлах м2 талбай бүхий, худалдаа нийтийн үйлчилгээний газар төв цогцолбор зориулалтай газар, оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дугаар БГ-*******-ГЭ -26 Газар эзэмших эрх барьцаалах гэрээгээр хариуцагч ******* ******* ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 136012/0049, 18666297440562 дугаар бүхий дүүрэг, 11 хороо хаягт байрлах 62600м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай газар болон ******* ******* ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 18798//0126, 18614309902066 дугаар бүхий дүүрэг, 32 хороо хаягт байрлах 150 000м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай газар, оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дугаар БГ-*******-ГЭ -27 Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204090783 дугаарт бүртгэлтэй, дүүрэг, 11 хороо, уул /13087/ гудамж, 91 тоот хаягт байршилтай, 1872м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай, 70хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дугаар БГ-*******-ГЭ -28 Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр хариуцагч С. *******гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-1018002024 дугаарт бүртгэлтэй, аймаг, сум, 5 баг, П.Гэндэнгийн гудамж, 207 тоот хаягт байрлах, 3348 м2 талбай бүхий, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө зэрэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /1 дүгээр хавтас хэргийн 21-48 дугаар тал/

 

оны 06 дугаар сарын 18-ны өдөр ЗГ-*******-3 -24/1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг зохигчид бичгээр байгуулан оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ-*******-З -24 дугаартай Зээлийн гэрээний 3.1.5, 3.1.6, 3.1.13-т өөрчлөлт оруулан үндсэн зээл, хүүгийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулж, барьцаа хөрөнгийг нэмэгдүүлсэн байна. /хэргийн 19-20 дугаар тал/

 

Өөрөөр хэлбэл Үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож оны 06 дугаар сарын 18-ны өдөр дугаар БГ-*******-ҮХХ -17 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны 16 ширхэг гэрээнүүдийг тус тус байгуулж,

1/ хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201055254 дугаарт бүртгэлтэй, Сонгиохайрхан дүүрэг, 32 хороо, уулын баруун хоолой /18472/ эмээлт Зам гудамж, 101 тоот хаягт байршилтай, 1896м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай, 50хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

2/ хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201055258 дугаарт бүртгэлтэй, Сонгиохайрхан дүүрэг, 32 хороо, уулын баруун хоолой /18472/ эмээлт Зам гудамж, 102 тоот хаягт байршилтай, 1296м2 талбай бүхий, хөргөлттэй агуулах зориулалтай, 50хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

3/ хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204097196 дугаарт бүртгэлтэй, дүүрэг, 11 хороо, уул /13087/ гудамж, 105 тоот хаягт байршилтай, 120м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай, 50хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

4/ хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204097198 дугаарт бүртгэлтэй, дүүрэг, 11 хороо, уул /13087/ гудамж, 102 тоот хаягт байршилтай, 360м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай, 50хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

5/ хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204097201 дугаарт бүртгэлтэй, дүүрэг, 11 хороо, уул /13087/ гудамж, 109 тоот хаягт байршилтай, 288м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай, 70хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

6/ хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201055256 дугаарт бүртгэлтэй, дүүрэг, 32 хороо, уулын баруун хоолой /18472/ эмээлт Зам гудамж, 104 тоот хаягт байршилтай, 120м2 талбай бүхий, лабораторийн зориулалтай, 50хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

7/ хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201055257 дугаарт бүртгэлтэй, дүүрэг, 32 хороо, уулын баруун хоолой /18472/ эмээлт Зам гудамж, 108 тоот хаягт байршилтай, 144м2 талбай бүхий, хөргөлттэй агуулах зориулалтай, 50хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

8/ хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201055259 дугаарт бүртгэлтэй, Сонгиохайрхан дүүрэг, 32 хороо, уулын баруун хоолой /18472/ эмээлт Зам гудамж, 105 тоот хаягт байршилтай, 1288м2 талбай бүхий, үйлчилгээний зориулалтай, 50хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

9/ хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204097195 дугаарт бүртгэлтэй, дүүрэг, 11 хороо, уул /13087/ гудамж, 103 тоот хаягт байршилтай, 144м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай, 50хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

10/ хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201055262 дугаарт бүртгэлтэй, Сонгиохайрхан дүүрэг, 32 хороо, уулын баруун хоолой /18472/ эмээлт Зам гудамж, 107 тоот хаягт байршилтай, 360м2 талбай бүхий, үйллдвэрлэлийн зориулалтай, 50хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

11/ хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204097197 дугаарт бүртгэлтэй, дүүрэг, 11 хороо, уул /13087/ гудамж, 106 тоот хаягт байршилтай, 648м2 талбай бүхий, конторын зориулалтай, 50хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

12/ хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204097199 дугаарт бүртгэлтэй, дүүрэг, 11 хороо, уул /13087/ гудамж, 101 тоот хаягт байршилтай, 288м2 талбай бүхий, үйлчилгээний зориулалтай, 50хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

13/ хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201055255 дугаарт бүртгэлтэй, Сонгиохайрхан дүүрэг, 32 хороо, уулын баруун хоолой /18472/ эмээлт Зам гудамж, 106 тоот хаягт байршилтай, 144м2 талбай бүхий, үйлчилгээний зориулалтай, 50хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

14/ хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201055260 дугаарт бүртгэлтэй, Сонгиохайрхан дүүрэг, 32 хороо, уулын баруун хоолой /18472/ эмээлт Зам гудамж, 103 тоот хаягт байршилтай, 648м2 талбай бүхий, конторын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хэргийн 49-122 дугаар тал/

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэхь хэсэгт заасан *******ны зээлийн болон барьцааны гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө болох 11 500 000 000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.

 

оны 01 сарын 29-ны өдрийн Зээлийн гэрээний гэрээний 3.1.5-д үндсэн зээлийн эргэн төлөлтийг зээлийн эхний олголт хийсэн өдрөөс хойш 13 дахь сараас эхлэн тэнцүү дүнгээр улирал бүрт, гэрээний 3.1.6-д зээлийн хүүгийн эргэн төлөлтийг зээлийн эхний олголт хийсэн өдрөөс хойш 10 дахь сараас эхлэн улирал бүр, 3.1.7-д зээлийн эргэн төлөлт Хавсралт 1 /зээлийн эргэн төлөлтийн хуваарь/-т тодорхойлсон хуваарийн дагуу төлөхөөр тохирч, хуваар гаргасан байна. / 1 дүгээр хавтас хэргийн 11 хуудас ар тал, 16-18 дугаар хуудас, ар талын хамт/

 

оны 06 сарын 18-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой үндсэн зээлийн эргэн төлөлтийг 2020.03.13-ны өдрөөс эхлэн улирал бүр тэнцүү дүнгээр, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг 2020.03.13-ны өдрөөс эхлэн улирал бүр гэж төлөхөөр өөрчилжээ. / 1 дүгээр хавтас хэргийн 20 дугаар тал/

 

Гэрээний дагуу 11 500 000 000 төгрөгийг нэхэмжлэгч оны 02 сарын 13-ны өдөр 2 251 794 000 төгрөг, оны 02 сарын 21-ны өдөр 3 061 000 000 төгрөг, оны 04 сарын 05-ны өдөр 1 675 625 000 төгрөг, оны 06 сарын 24-ны өдөр 4 511 581 000 төгрөгийг хэсэгчлэн хариуцагчийн эзэмшлийн данс руу шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн байна. /хэргийн 140 дүгээр тал дугаар тал/

 

Хариуцагч гэрээний хугацаанд оны 06 сарын 24-ны өдөр нэмэгдүүлсэн хүү 3 002 914 төгрөг төлсөн бөгөөд үүнээс өөр ямар нэг төлөлт хийгдээгүй байна. /2 дугаар хавтас хэргийн 15-18 дугаар тал/

 

Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2023 оны 02 сарын 13-ны өдөр дуусгавар болсон хэдий ч хариуцагч мөнгийг хүүгийн хамт гэрээгээр тохирсон хугацаанд хуваарийн дагуу төлөөгүй, 2022 оны 01 сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 11 500 000 000 төгрөг, зээлийн хүү 5 049 898 419,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 178 275 350,73 төгрөг нийт 16 728 173 770,48 төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсан гэж үзэн анх нэхэмжилсэн. /хэргийн 1-4 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэхь хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед буюу 2022 оны 08 сарын 02-ны өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 913 360 246,75 төгрөгөөр ихэсгэж нийт 17 641 534 017,23 төгрөг болгож, 2022 оны 10 сарын 21-ны өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 406 282 809,27 төгрөгөөр ихэсгэж нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээл 11 500 000 000 төгрөг, үндсэн хүү 6 202 923 077,29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 344 893 749,21 төгрөг нийт 18 047 816 826,50 төгрөг болгож ирүүлснийг шүүх хүлээн авч хариуцагчид гардуулсан. /2 дугаар хавтас хэргийн 11, 37 дугаар тал/

 

Нэхэмжлэгч хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж, зээлийн болон барьцааны гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан байна.

 

Хариуцагч ...зээл олголт удааширснаар -аас тоног төхөөрөмж захиалан үйлдвэрлэх, хил гаалиар оруулж ирэх тээвэрлэлт, татварын асуудал зэргээс шалтгаалан төсөл хэрэгжүүлэх ажил удааширч улмаар ковид-19 цар тахлын улмаас хилээ хааж төслийн ажил зогсож компани санхүү эдийн засгийн хүндрэлтэй байдалд орсон. Зээлийн үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна төлнө, хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй, 2020.10.03-ны өдөр гэрээ цуцалснаар дуусгавар болсон байгаа... гэж маргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн зээлийн төлбөрийн тооцоолол хэмжээний талаар маргаагүй, хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн хуваарийн дагуу үндсэн зээл хүү нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээ биелүүлээгүй болох нь түүний тайлбар, хэрэгт авагдсан зээлийн төлбөрийн тооцоолол баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч 2020.01.16-ны өдөр 3/141 тоот Төлбөр төлөх албан бичиг баримтаар зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 3 167 254 626,27 төгрөг 2020.03.13-ны өдрийн байдлаар төлөхөөр байгааг, 2020.05.19-ны өдрийн 6/677 тоот Төлбөр төлөх тухай албан бичиг баримтаар нийт 1 263 466 343,50 төгрөгийг 2020.06.13-ны өдрийн хугацаанд төлөхийг, 2020.10.16-ны өдрийн 2/1283 Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг баримтаар 2020.10.13-ны өдрийн байдлаар нийт 5.717.374 512,41 төгрөгийн төлбөрийн зөрчилтэй болон зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ нэн даруй биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний 10.1-т заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг тус тус хариуцагч талд мэдэгдсэн байна. /хэргийн 135-137 дугаар тал/

 

Мөн 2021.11.18-ны өдөр 2/891 Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг баримтаар хариуцагчид нийт 10 884 008 232,06 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа мэдэгдэж 2021.11.20-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн байна. /хэргийн 139 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч дээрх мэдэгдэл албан бичиг баримтуудыг хариуцагчид түүний цахим хаяг болон шуудангаар хүргүүлж байсан нь хэрэгт авагдсан ******* шуудан ХК-ийн шуудангийн 48 дугаар салбарын тодорхойлолт, цахим захидал, эрх бүхий албан тушаалтны анкет, цахим захидалд үзлэг хийсэн тэмдэглэл, ******* шуудан ХК-ний тодорхойлолт шуудангийн гардуулалтын мэдээлэл баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 89-93, 113-132, 142-148 дугаар тал/

 

Хариуцагч дээрх албан бичиг мэдэгдэл баримтуудыг хүлээн авснаа хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй.

 

Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 10.1-т Банк нь зээлдэгч гэрээний 8.1, 8.3, 8.4 дэхь хэсэгт заасан үүргээ зөрчсөн тохиолдолд ... тухайн үүргийн шинж байдлаас шалтгаалан зөрчил арилгах талаар нэмэлт хугацаа тогтоох буюу тогтоохгүйгээр өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл болон гэрээнд заасан бусад төлбөрийг хугацаанаас нь өмнө эргүүлэн төлөхийг шаардаж, *******инд учирсан хохирлыг гэрээ, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлнэ гэж тохиролцсон байна.

 

Дээрх баримтуудаар нэхэмжлэгч 2020.10.16-ны өдрийн 2/1283 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг баримтаар 2020.10.13-ны өдрийн байдлаар хариуцагч зээлийн төлбөрт нийт 5 717 374 512,41 төгрөгийг төлбөрийн зөрчилтэй, 214 хоногийн хугацаа хэрүүлсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг мэдэгдсэн, 2021.11.18-ны өдрийн 2/891 Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг баримтаар 2021.11.20-ны өдрийн дотор нийт 10 884 008 232, 06 төгрөгийн үлдэгдэл төлбөр төлөхийг мэдэгдэж гэрээ цуцлах хугацааг тогтоосон гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч өөрөө санаачлан зээлийн гэрээний 10.1, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2-т заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө 2021 оны 11 сарын 18-ны өдөр цуцалсан тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн харилцаа дуусгавар болсон хүү, нэмэгдүүлсэн хүү нэмж шаардах эрхгүй, талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг дуусгавар болсон байна.

 

Нэхэмжлэгчийн гэрээ цуцлах хүртэлх хугацааны зээлийн гэрээний үүрэг шаардах эрх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт заасан үндэслэлтэй тул, хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 11 500 000 000 төгрөг, үндсэн хүү 4 543 391 159,49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 148 309 380,23 төгрөг, нийт 16 191 700 539 төгрөг 72 мөнгө гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 174 718 539 төгрөг 68 мөнгө холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэхь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг худалдахыг шаардах эрх үүссэн байна.

 

Иймд хариуцагч мөнгөн төлбөр төлөх дээрхи үүргээ сайн дураар эс биелүүлбэл зээлийн гэрээний үүрэг барьцаалсан дээрх дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангуулах үндэслэлтэй байна.

 

******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 81 116 453 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

 

******* ******* Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт заасан үндэслэлтэй тул хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 11 500 000 000 төгрөг, үндсэн хүү 4 543 391 159,49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 148 309 380,23 төгрөг, нийт 16 191 700 539 төгрөг 72 мөнгө гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 174 718 539 төгрөг 68 мөнгө холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэхь хэсэгт заасны дагуу хариуцагч С. *******гийн эзэмшлийн нэгж талбарын 6216000228 дугаар бүхий аймаг, сум, 5 баг, П.Гэндэнгийн гудамж, 207 тоот хаягт байрлах м2 талбай бүхий, худалдаа нийтийн үйлчилгээний газар төв цогцолбор зориулалтай газар, хариуцагч ******* ******* ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 136012/0049, 18666297440562 дугаар бүхий дүүрэг, 11 хороо хаягт байрлах 62600м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай газар болон ******* ******* ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 18798//0126, 18614309902066 дугаар бүхий дүүрэг, 32 хороо хаягт байрлах 150 000м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай газар, хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204090783 дугаарт бүртгэлтэй, дүүрэг, 11 хороо, уул /13087/ гудамж, 91 тоот хаягт байршилтай, 1872м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай, 70хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч С. *******гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-1018002024 дугаарт бүртгэлтэй, аймаг, сум, 5 баг, П.Гэндэнгийн гудамж, 207 тоот хаягт байрлах, 3348 м2 талбай бүхий, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө, хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201055254 дугаарт бүртгэлтэй, Сонгиохайрхан дүүрэг, 32 хороо, уулын баруун хоолой /18472/ эмээлт Зам гудамж, 101 тоот хаягт байршилтай, 1896м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай, 50хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201055258 дугаарт бүртгэлтэй, Сонгиохайрхан дүүрэг, 32 хороо, уулын баруун хоолой /18472/ эмээлт Зам гудамж, 102 тоот хаягт байршилтай, 1296м2 талбай бүхий, хөргөлттэй агуулах зориулалтай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204097196 дугаарт бүртгэлтэй, дүүрэг, 11 хороо, уул /13087/ гудамж, 105 тоот хаягт байршилтай, 120м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай, 50хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204097198 дугаарт бүртгэлтэй, дүүрэг, 11 хороо, уул /13087/ гудамж, 102 тоот хаягт байршилтай, 360м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай, 50хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204097201 дугаарт бүртгэлтэй, дүүрэг, 11 хороо, уул /13087/ гудамж, 109 тоот хаягт байршилтай, 288м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай, 70хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201055256 дугаарт бүртгэлтэй, дүүрэг, 32 хороо, уулын баруун хоолой /18472/ эмээлт Зам гудамж, 104 тоот хаягт байршилтай, 120м2 талбай бүхий, лабораторийн зориулалтай, 50хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201055257 дугаарт бүртгэлтэй, дүүрэг, 32 хороо, уулын баруун хоолой /18472/ эмээлт Зам гудамж, 108 тоот хаягт байршилтай, 144м2 талбай бүхий, хөргөлттэй агуулах зориулалтай, 50хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201055259 дугаарт бүртгэлтэй, Сонгиохайрхан дүүрэг, 32 хороо, уулын баруун хоолой /18472/ эмээлт Зам гудамж, 105 тоот хаягт байршилтай, 1288м2 талбай бүхий, үйлчилгээний зориулалтай, 50хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204097195 дугаарт бүртгэлтэй, дүүрэг, 11 хороо, уул /13087/ гудамж, 103 тоот хаягт байршилтай, 144м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай, 50хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201055262 дугаарт бүртгэлтэй, Сонгиохайрхан дүүрэг, 32 хороо, уулын баруун хоолой /18472/ эмээлт Зам гудамж, 107 тоот хаягт байршилтай, 360м2 талбай бүхий, үйллдвэрлэлийн зориулалтай, 50хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204097197 дугаарт бүртгэлтэй, дүүрэг, 11 хороо, уул /13087/ гудамж, 106 тоот хаягт байршилтай, 648м2 талбай бүхий, конторын зориулалтай, 50хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204097199 дугаарт бүртгэлтэй, дүүрэг, 11 хороо, уул /13087/ гудамж, 101 тоот хаягт байршилтай, 288м2 талбай бүхий, үйлчилгээний зориулалтай, 50хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201055255 дугаарт бүртгэлтэй, Сонгиохайрхан дүүрэг, 32 хороо, уулын баруун хоолой /18472/ эмээлт Зам гудамж, 106 тоот хаягт байршилтай, 144м2 талбай бүхий, үйлчилгээний зориулалтай, 50хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201055260 дугаарт бүртгэлтэй, Сонгиохайрхан дүүрэг, 32 хороо, уулын баруун хоолой /18472/ эмээлт Зам гудамж, 103 тоот хаягт байршилтай, 648м2 талбай бүхий, конторын зориулалтай үл хөдлөх хөрөнгөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. ******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, ******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 16 181 452 төгрөг, 70200 төгрөг тус тус гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ