Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00507

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00507

 

 

*************-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/00197 дугаар шийдвэртэй,

*************-ийн нэхэмжлэлтэй, ********, ***** нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 18,366,419,079.40 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг

Зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, ******, хариуцагчийн өмгөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ******** нь *************-тай 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ-МБҮ-З 2018-24 дугаартай зээлийн гэрээг, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ЗГ-МБҮ-З 2018-24/1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус байгуулж 11,500,000,000 төгрөгийн зээлийг жилийн 13,07 хувийн хүүтэйгээр зээлсэн.

Зээлийг олгосон өдрөөс хойш 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай, мал нядалж, мах бэлтгэх үйлдвэр, малын худалдааны төвлөрсөн зах төслийг санхүүжүүлэх зориулалттай.

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр *****тэй БГ-МБҮ-ГЭ 2018-25 дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээ, зээлдэгч ********-тай БГ-МБҮ-ГЭ 2018-26 дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээ, зээлдэгч ********-тай БГ-МБҮ-ҮХ 2018-27 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ, *****тэй БГ-МБҮ-ҮХ 2018-28 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр зээлдэгч ********-тай БГ-МБҮ-ҮХХ 2019-17 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээнүүдийг тус тус байгуулсан.

Уг гэрээгээр нэхэмжлэлд дурдсан нийт 13,406,641,297 төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгүүдийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч ******** нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 11,500,000,000 төгрөг, хүү 5,049,898,419.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 178,275,350.73 төгрөг, нийт 16,728,173,770.48 төгрөг болсон. Үүргээ биелүүлэхийг зээлдэгч ********-д сануулж зээл, хүүгийн төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаатай мэдэгдэл өгч ирсэн боловч мэдэгдэлд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй, цаашид төсөл бүрэн хэрэгжих боломжгүй, тодорхойгүй нөхцөл байдал бий болсон.

Гэрээний үүрэгт 16,728,173,770.48 төгрөгийг зээлдэгч ********-аас гаргуулж, *************-д олгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт тусгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагыг нийт 3 удаа нэмэгдүүлсэн.

2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 913,360,246.75 төгрөгөөр, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 406,282,809.27 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн. 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар тооцон, зээл 11,500,000,000 төгрөг, хүү 6,474,707,460.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 391,711,618.55 төгрөг нийт 18,366,419,079.40 төгрөгийг зээлдэгч ********-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг 318,602,252.90 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

******** нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдаж, худалдан борлуулсан үнийн дүнгээр зээлийн төлбөрөөс төлүүлэхээр шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрт хамрагдаж манай төслийг тодорхой хэмжээнд төрөөс дэмжихээр болсон. Бид *************-аас тодорхой зээлийг хүү багатай авах нөхцөлтэйгөөр 2017 оны 01 дүгээр сард хүсэлтээ өгч, 2018 оны 01 дүгээр сард шийдвэр нь гарч, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ хийж, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 6,950,000 000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 3,050,000,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 000 төгрөгийг 3 үе шаттай санхүүжүүлэхээр гэрээ хийж, зээлийн олголт хийж эхэлсэн.

Гэтэл *************-аас эхний зээлийн дагуу 3 хувааж төлөх төлбөрөө олон удаа тасалж төлсөн. Мөн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2,251,000,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 3,061,000,000 төгрөгийг шилжүүлсэн, 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1,675,000,000 төгрөг гээд эхний 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр олгох ёстой олголтоо 3 хувааж олгосон. Дараагийн олголтуудыг хийхгүй маш их цаг хугацаа алдсан. Бид зээлийн олголтыг буцааж олгох, төсөл хэрэгжүүлэхэд зайлшгүй БНХАУ руу шилжүүлэх шаардлагатай тоног төхөөрөмжийн мөнгийг яаралтай явуулах хүсэлтийг удаа дараа гаргасан. Яагаад төсөл удаашрах болсон бэ гэвэл 2017 онд хийгдсэн гэрээний дагуу БНХАУ-д тухайн тоног төхөөрөмжийн мөнгө 3 компанид шилжих ёстой, төлбөрүүд 2018 оны 03 дугаар сард бүрэн гүйцэт хийгдэх ёстой байсан хугацаанд гүйцэт төлөгдөөгүй. Төсөл удааширч 2019 онд шилжсэн. 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр үлдсэн мөнгийг олгох шийдвэр гарч, 2019 оны 07 дугаар сард үлдэгдэл төлбөрийг БНХАУ руу шилжүүлж, төлбөр хойшилсонтой холбоотой тоног төхөөрөмж, валютын үнийн өсөлтөөс шалтгаалж төсөл удааширсан. 2019 оны 10 дугаар сард БНХАУ руу тоног төхөөрөмжийн мөнгө шилжиж, тоног төхөөрөмж үйлдвэрлэгдэж, 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр дууслаа гэсэн мэдээллийг авч хилээр тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд их хэмжээний гаалийн төлбөр, тээврийн зардал гарч ирсэн.

Үүний дагуу Монгол Улсын Засгийн газарт хүсэлт тавихад 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоол гарч, манай төсөлд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэх, гаалиар орж ирэх бараа материалын гаалийн татвар, НӨАТ-ын татвараас 2 жил хойшлуулах тогтоол гарсан. Энэ тогтоолын дагуу бид жагсаалтаа өгч БНХАУ-аас ирэх 900 гаруй нэр төрлийн бараа материал ирэх учраас Гаалийн ерөнхий газарт Засгийн газрын тогтоолоо үзүүлэхэд Гаалийн ерөнхий газраас тодорхойлолт, гэрээ хийх шаардлагатай болсон. Үүний дагуу 2020 оны 07 дугаар сард гэрээ хийсэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар хооронд гэрээ хийх шаардлагатай болсон. Энэ нь албан татвар төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах гэрээ юм. Үүний дагуу 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дөрвөлсөн гэрээ хийсэн. Гэрээ хийгдэж тоног төхөөрөмжөө хилээр оруулж ирэх болтол цар тахал эхэлсэн. БНХАУ нь хилээ хаасан, тоног төхөөрөмжөө оруулж ирж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас төслөө хэрэгжүүлэх боломжгүй болж, *************-аас авсан зээлийнхээ эргэн төлөлтийг хийж чадахгүй, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ төсөл зайлшгүй хийгдэх ёстой байсан. Энэхүү төсөл хэрэгжээгүйд тодорхой хэмжээний *************-ийн буруу байгаа гэж үзэж байна. *************-аас авсан зээлийн 3,061,000,000 төгрөгийг Улаанбаатар хотын төсөлд хэрэглэсэн. Бусад бүх төлбөрийг БНХАУ-ын 3 компанид хувааж, *************-ийн данснаас шууд шилжүүлсэн. Зээлээ төлнө, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан үндэслэлтэй тул хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 11,500,000,000 төгрөг, үндсэн хүү 4,543,391,159.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 148,309,380.23 төгрөг, нийт 16,191,700,539 төгрөг 72 мөнгө гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,174,718,539 төгрөг 68 мөнгө холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч *****гийн эзэмшлийн нэгж талбарын 6216000228 дугаар бүхий Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 5 баг, П.Гэндэнгийн гудамж, 207 тоот хаягт байрлах 2997 м.кв талбай бүхий, худалдаа нийтийн үйлчилгээний газар төв цогцолбор зориулалтай газар, хариуцагч ********-ийн эзэмшлийн нэгж талбарын 136012/0049, 18666297440562 дугаар бүхий Баянзүрх дүүрэг, 11 хороо хаягт байрлах 62600м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай газар болон "********-ийн эзэмшлийн нэгж талбарын 18798//0126, 18614309902066 дугаар бүхий Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо хаягт байрлах 150,000 м.кв талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай газар, хариуцагч ********-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204090783 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11 хороо, Майхан уул /13087/ гудамж, 91 тоот хаягт байршилтай, 1872 м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч С. Бямбасүрэнгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-1018002024 дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 5 баг, П.Гэндэнгийн гудамж, 207 тоот хаягт байрлах, 3348 м2 талбай бүхий, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө, хариуцагч ********-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201055254 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт уулын баруун хоолой /18472/ эмээлт Зам гудамж, 101 тоот хаягт байршилтай, 1896 м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ********-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201055258 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт уулын баруун хоолой /18472/ эмээлт Зам гудамж, 102 тоот хаягт байршилтай, 1296 м2 талбай бүхий, хөргөлттэй агуулах зориулалтай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ********-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204097196 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11 хороо, Майхан уул /13087/ гудамж, 105 тоот хаягт байршилтай, 120 м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ********-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204097198 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11 хороо, Майхан уул /13087/ гудамж, 102 тоот хаягт байршилтай, 360 м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ********-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204097201 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11 хороо, Майхан уул /13087/ гудамж, 109 тоот хаягт байршилтай, 288 м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ********-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201055256 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт уулын баруун хоолой /18472/ эмээлт Зам гудамж, 104 тоот хаягт байршилтай, 120 м2 талбай бүхий, лабораторийн зориулалтай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ********-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201055257 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт уулын баруун хоолой /18472/ эмээлт Зам гудамж, 108 тоот хаягт байршилтай, 144 м2 талбай бүхий, хөргөлттэй агуулах зориулалтай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,хариуцагч ********-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201055259 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт уулын баруун хоолой /18472/ эмээлт Зам гудамж, 105 тоот хаягт байршилтай, 1288 м2 талбай бүхий, үйлчилгээний зориулалтай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ********-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204097195 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11 хороо, Майхан уул /13087/ гудамж, 103 тоот хаягт байршилтай, 144 м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ********-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201055262 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт уулын баруун хоолой /18472/ эмээлт Зам гудамж, 107 тоот хаягт байршилтай, 360 м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ********-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204097197 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11 хороо, Майхан уул /13087/ гудамж, 106 тоот хаягт байршилтай, 648 м2 талбай бүхий, конторын зориулалтай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ********-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204097199 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11 хороо, Майхан уул /13087/ гудамж, 101 тоот хаягт байршилтай, 288 м2 талбай бүхий, үйлчилгээний зориулалтай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ********-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201055255 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт уулын баруун хоолой /18472/ эмээлт Зам гудамж, 106 тоот хаягт байршилтай, 144 м2 талбай бүхий, үйлчилгээний зориулалтай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ********-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201055260 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт уулын баруун хоолой /18472/ эмээлт Зам гудамж, 103 тоот хаягт байршилтай, 648 м2 талбай бүхий, конторын зориулалтай үл хөдлөх хөрөнгөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 16,181,452 төгрөг, 70,200 төгрөг тус тус гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүхийн шийдвэрт ...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2/891 Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг баримтаар 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нийт 10,884,008,232.06 төгрөгийн үлдэгдэл төлбөр төлөхийг мэдэгдэж гэрээ цуцлах хугацаа тогтоосон гэж үзнэ. Нэхэмжлэгч өөрөө санаачлан ... зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр цуцалсан тул ... талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг дуусгавар болсон байна гэжээ.

"МБҮ трейд" ХХК нь МУХБ-аас ЗГ-МБҮ-9 2018-24 тоот гэрээний дагуу нийт 11,500,000,000 төгрөг зээлсэн. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчин, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээл 6,192,307,692.34 төгрөг, үндсэн хүү 4,543,391,159.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 148,309,380.23 төгрөг буюу нийт 10,884,008,232.06 төгрөгийн төлбөрийн зөрчил үүсгэсэн.

Иймд тус үүссэн зөрчлийг 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор арилгахыг мэдэгдсэн байх тул цуцлах мэдэгдэл өгсөн гэж үзэх үндэслэлгүй юм. МУХБ-ны 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2/1283 дугаартай мэдэгдэлд хууль хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлэхийг мэдэгдсэн. Улмаар 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2/53 дугаартай албан бичгээр шүүхэд хандаж, зээлийн гэрээний үүргээ бүхэлд нь буцаан дуудаж, барьцаа хөрөнгөөр Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан ба шүүхийн шийдвэр гарснаар зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэхээр байх тул 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр гэрээ цуцалсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.2 Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар Хөгжлийн банкны төлбөр тооцооны үйл ажиллагааг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зохицуулдаг. МУХБ нь нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан ба зээлийн гэрээний хугацаа 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дууссан. Мөн ******** нь зээл авсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэг төгрөг ч төлөөгүй, зээлийг ашигласан хэвээр байгаа.

Талуудын хооронд байгуулсан ЗГ-МБҮ-9 2018-24 дугаартай зээлийн гэрээний 4.3 дахь заалтад "Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараагийн өдрөөс эхлэн төлөөгүй үндсэн төлбөрийн дүнгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд гэрээний 3.1.12-т заасан хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцож, гэрээнд заасан зээлийн хүү дээр нэмж банканд төлнө" гэж заасан.

Нэхэмжлэлээс 2,174,718,539.68 төгрөгийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон.

4.3. МУХБ нь 4 удаагийн хэсэгчлэн олголтоор нийт 11,500,000,000 төгрөгийн зээл олгосон. ********-ийн хувьд өөрийн татгалзлаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗГ-МБҮ-З 2018-24/1 дугаартай гэрээг байгуулсан. Тус гэрээний зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж, барьцаа хөрөнгийг нэмэгдүүлэх, зээлдэгч нь төслийг анхны батлагдсан ТЭЗҮ-ийн дагуу ашиглалтад оруулах, зээлдэгчийн зүгээс төслийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тохиолдолд төслийг анхны ТЭЗҮ-ийн дагуу ашиглалтад оруулсны дараа Банкнаас зөвшөөрөл авч, холбогдох үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг нэмэлтийг оруулсан.

Нөхцөл байдлыг нотлох баримтад тулгуурлан ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэлгүй шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ нь 2018 оноос 2023 оны 02 дугаар сар хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх байсан. Гэтэл хугацаанаас нь өмнө гэрээг цуцлах тухай мэдэгдлийг бидэнд хүргүүлсэн.Тус гэрээг цуцалснаас хойш үүсэх эрх зүйн үр дагавар буюу үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй. 4 удаагийн зээлийн олголтын хуваарь, олгогдсон байдлаас харахад хугацаа хэтэрч олгосон байна. Гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Нэхэмжлэгч өөрөө санаачлан гэрээг хугацаанаас нь өмнө 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрээг цуцалсан тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн харилцаа дуусгавар болсон .

Монгол Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гаргуулах хүсэлт гаргаж, хүсэлтийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд буюу 79 хоногт нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор үүссэн нөхцөл байдал, үүсэх болсон шалтгаан нь "МБҮ трейд" ХХК-ийн хүсэл зориг, хяналтаас гадуур урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг нотолж Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлыг гэрчлэх журмын 1.2.1.2, 2.2 дахь хэсгийг үндэслэн ********-д энэхүү гэрчилгээг олгосон.

Дээрх 79 хоногийн хугацаа хэтрүүлсэн нь хариуцагчийн гэм буруугаас болоогүй бөгөөд давагдашгүй хүчин зүйлийн улмаас хугацаа хэтэрсэн тул 69,063,534.1 төгрөгийг төлөх үүргээс чөлөөлөгдөхөөр байна. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн эрх бүхий албан тушаалтнуудтай хамтран байгуулсан гэрээгээр албан татвар төлөх хугацааг мөн 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулсан. Өнөөдрийг хүртэл тухайн тоног төхөөрөмж нь орж ирээгүй байна. ******** нь тухайн асуудлыг цэвэр менежментийн алдаа гэж үзсэн гэх тайлбарыг хэлсэн. Цар тахлын асуудал биш бөгөөд менежментийн алдаа байна гэж тайлбарласан. Учир нь анх тухайн төслийг хэрэгжүүлэхдээ өөрчлөлт оруулж, өөрсдийн хамаарал бүхий компанид 3,100,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн зээлийн зарцуулалт нь бүрэн тодорхойгүй бөгөөд нотлогдохгүй байна. Тухайн төслийг хэрэгжүүлэх бүх боломжийг олгосон байдаг. Гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ************* нь хариуцагч ********, ***** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар тооцон,

1.а. Зээл 11,500,000,000 төгрөг,

1.б. Хүү 6,474,707,460.85 төгрөг,

1.в. Нэмэгдүүлсэн хүү 391,711,618.55 төгрөг нийт 18,366,419,079.40 төгрөгийг гаргуулах,

1.г. ******** нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч талаас зээл олголт удааширснаар дараа дараагийн ажил саатсан, Ковид-19 цар тахал гарч хил хаагдсан нь хугацаа хэтрэлтэд нөлөөлсөн, зээлийг төлнө, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Хариуцагч ******** нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ-МБҮ-З 2018-24 дугаартай зээлийн гэрээг нэхэмжлэгч *************-тай байгуулан, 11,500,000,000 төгрөгийг мал нядалж, мах бэлтгэх үйлдвэр, малын худалдааны төвлөрсөн зах байгуулах зориулалтаар, жилийн 13,07 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлсэн. /1хх11-18/

2.б. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн барьцааны гэрээгээр

хариуцагч *****гийн эзэмшлийн, нэгж талбарын 6216000228 дугаартай Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 5-р баг, П.Гэндэнгийн гудамж, 207 тоот хаягт байрлах 2,997 м2 талбай бүхий, худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалтай газар,

2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн газар эзэмших эрх барьцаалах гэрээгээр хариуцагч ********-ийн эзэмшлийн, нэгж талбарын 136012/0049, 18666297440562 дугаартай Баянзүрх дүүрэг, 11-р хороо хаягт байрлах 62,600 м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай газар,

********-ийн эзэмшлийн, нэгж талбарын 18798//0126, 18614309902066 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо хаягт байрлах 150,000 м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай газар,

2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн БГ-МБҮ-ҮХ 2018-27 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр хариуцагч ********-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204090783 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Майхан уул /13087/ гудамж, 91 тоот хаягт байршилтай, 1,872 м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн БГ-МБҮ-ҮХ 2018-28 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр хариуцагч *****гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-1018002024 дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 5-р баг, П.Гэндэнгийн гудамж, 207 тоот хаягт байрлах, 3,348 м2 талбай бүхий, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө зэрэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. /1хх 21-48/

2.в. Мөн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ЗГ-МБҮ-3 2018-24/1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг зохигчид бичгээр байгуулан 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ-МБҮ-З 2018-24 дугаартай зээлийн гэрээний 3.1.5, 3.1.6, 3.1.13-т өөрчлөлт оруулан зээл, хүүгийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулж, барьцаа хөрөнгийг нэмэгдүүлсэн байна. /1хх19-20/

2.г. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр БГ-МБҮ-ҮХХ 2019-17 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны 16 гэрээг тус тус байгуулж,

хариуцагч ********-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201055254 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт уулын баруун хоолой /18472/ Эмээлт зам гудамж, 101 тоот хаягт байршилтай, 1896м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

********-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201055258 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо, Эмээлт уулын баруун хоолой /18472/ Эмээлт зам гудамж, 102 тоот хаягт байршилтай, 1296 м2 талбай бүхий, хөргөлттэй агуулахын зориулалтай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

********-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204097196 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Майхан уул /13087/ гудамж, 105 тоот хаягт байршилтай, 120 м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

********-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204097198 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Майхан уул /13087/ гудамж, 102 тоот хаягт байршилтай, 360 м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

********-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204097201 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Майхан уул /13087/ гудамж, 109 тоот хаягт байршилтай, 288 м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

********-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201055256 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо, Эмээлт уулын баруун хоолой /18472/ Эмээлт зам гудамж, 104 тоот хаягт байршилтай, 120 м2 талбай бүхий, лабораторийн зориулалтай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

********-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201055257 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо, Эмээлт уулын баруун хоолой /18472/ Эмээлт зам гудамж, 108 тоот хаягт байршилтай, 144 м2 талбай бүхий, хөргөлттэй агуулах зориулалтай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

********-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201055259 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо, Эмээлт уулын баруун хоолой /18472/ Эмээлт зам гудамж, 105 тоот хаягт байршилтай, 1,288 м2 талбай бүхий, үйлчилгээний зориулалтай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

********-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204097195 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Майхан уул /13087/ гудамж, 103 тоот хаягт байршилтай, 144м.кв талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

********-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201055262 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо, Эмээлт уулын баруун хоолой /18472/ Эмээлт зам гудамж, 107 тоот хаягт байршилтай, 360 м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

********-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204097197 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Майхан уул /13087/ гудамж, 106 тоот хаягт байршилтай, 648 м2 талбай бүхий, конторын зориулалтай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

********-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204097199 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Майхан уул /13087/ гудамж, 101 тоот хаягт байршилтай, 288 м2 талбай бүхий, үйлчилгээний зориулалтай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

********-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201055255 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо, Эмээлт уулын баруун хоолой /18472/ Эмээлт зам гудамж, 106 тоот хаягт байршилтай, 144 м2 талбай бүхий, үйлчилгээний зориулалтай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

********-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201055260 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо, Эмээлт уулын баруун хоолой /18472/ Эмээлт зам гудамж, 103 тоот хаягт байршилтай, 648 м2 талбай бүхий, конторын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /1хх49-122/

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан банк эрх бүхий этгээдээс олгох зээлийн болон барьцааны гэрээний үүргийн харилцаа үүссэн, гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

2.д. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө болох 11,500,000,000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.

Хэрэгт 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн зээлийн гэрээний 3.1.5-д зээлийн эргэн төлөлтийг зээлийн эхний олголт хийсэн өдрөөс хойш 13 дахь сараас эхлэн тэнцүү дүнгээр улирал бүрт, гэрээний 3.1.6-д хүүгийн эргэн төлөлтийг зээлийн эхний олголт хийсэн өдрөөс хойш 10 дахь сараас эхлэн улирал бүр, 3.1.7-д зээлийн эргэн төлөлт Хавсралт 1 /зээлийн эргэн төлөлтийн хуваарь/-т тодорхойлсон хуваарийн дагуу төлөхөөр тохирч, хуваарь гаргажээ. / 1хх11, 16-18/

Улмаар 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой зээлийн эргэн төлөлтийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн улирал бүр тэнцүү дүнгээр, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн улирал бүр төлөхөөр өөрчилжээ. / 1хх20/

Нэхэмжлэгч нь 11,500,000,000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2,251,794,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3,061,000,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1,675,625,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 4,511,581,000 төгрөгийг хэсэгчлэн хариуцагчийн эзэмшлийн дансанд шилжүүлэн, үүргээ биелүүлсэн байна. /1хх140/

Хариуцагч гэрээний хугацаанд 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нэмэгдүүлсэн хүү 3,002,914 төгрөг төлсөн. Өөр төлөлт хийгдээгүй байна. /2хх15-18/

2.е. Зохигчдын гэрээний хугацаа 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон, хариуцагч мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт тохирсон хугацаанд хуваарийн дагуу төлөөгүй.

Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар зээл 11,500,000,000 төгрөг, хүү 5,049,898,419.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 178,275,350.73 төгрөг нийт 16,728,173,770.48 төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсан гэж үзэн анх нэхэмжилсэн. /1хх1-4/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед буюу 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 913,360,246.75 төгрөгөөр ихэсгэж нийт 17,641,534,017.23 төгрөг болгож, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 406,282,809.27 төгрөгөөр ихэсгэж, нийт 18,047,816,826.50 төгрөг болгосон. /2хх11, 37/

Мөн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар тооцон нэхэмжлэлийн шаардлагыг 318,602,252.90 төгрөгөөр нэмэгдүүлэн, зээл 11,500,000,000 төгрөг, хүү 6,474,707,460.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 391,711,618.55 төгрөг нийт 18,366,419,079.40 төгрөгийг нэхэмжилсэн. /2хх 133-134/

2.ё. Хариуцагч нэхэмжлэгчийн зээлийн тооцоолол хэмжээний талаар маргаагүй.

Харин гэрээ цуцлагдсан тул гэрээний үүрэг дуусгавар болсон, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх үндэслэлгүй гэж маргаж байна. Мөн хугацаа хэтрэлтэд буруугүй тул хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 3/141 тоот төлбөр төлөх тухай албан бичгээр зээлийн тооцооллыг гаргаж хүргүүлсэн. Мөн үүргээ нэн даруй биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний 10.1-т заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг хариуцагч талд мэдэгдсэн байна. /1хх135-137/

Мөн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 2/891 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр хариуцагчид нийт 10,884,008,232.06 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгааг мэдэгдэж 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн байна. /1хх 89-93, 113-139, 142-148/

Хариуцагч дээрх албан бичиг мэдэгдэл баримтуудыг хүлээн авсанд маргаангүй.

Талуудын гэрээний 10.1-т гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар зохицуулсан.

2.ж. Зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд талууд маргаагүй.

 

3. Давж заалдах гомдлын талаар.

3.а. Анхан шатны шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2/891 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нийт 10,884,008,232.06 төгрөгийн үлдэгдэл төлбөр төлөхийг мэдэгдэж гэрээ цуцлах хугацааг тогтоосон гэж үзнэ. гэж дүгнэсэн нь буруу болсон талаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргажээ. Нэхэмжлэгч ************* нь олгосон зээлийн үнийн дүнгээр буюу үндсэн зээл болох 11,500,000,000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гарган шаардсанаас үзэхэд, тус өдөр зээлийн гэрээг зээлдүүлэгчийн санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж, зээлээ бүхэлд нь буцаан дуудсан гэж үзэхээр байна.

Иймд 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцалсан гэж үзэж, зээл 11,500,000,000 төгрөг, хүү 5,049,898,419.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 178,275,350.35 төгрөг, нийт 16,728,173,770.48 төгрөгийг хариуцагч ********-аас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй. Хэргийн баримтаас үзэхэд гэрээг цуцлах нөхцөлийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгт нийцүүлэн өөрчилсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

3.б. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Цар тахлын нөхцөл байдал хариуцагч буюу зээлдэгчийн зээлийн гэрээний үүргээ биелүүлэхэд хэрхэн сөргөөр нөлөөлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас зээлийн гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй байсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нь жигдэрч тоног төхөөрөмжөө оруулж ирээгүй, менежментийн алдаа гаргасан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/00197 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хариуцагч ********-аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 11,500,000,000, үндсэн хүү 4,543,391,159.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 148,309,380.23 төгрөг, нийт 16,191,700,539 төгрөг 72 мөнгө гаргуулан нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн банкинд олгож гэснийг Хариуцагч ********-аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 11,500,000,000, үндсэн хүү 5,049,898,419.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 178,275,350.73 төгрөг, нийт 16,728,173,770 төгрөг 48 мөнгө гаргуулан нэхэмжлэгч *************-д олгож гэж, 2,174,718,539 төгрөг 68 мөнгө гэснийг 1,638,245,308 төгрөг 92 мөнгө гэж

3 дахь заалтын 16,181,452 төгрөг, 70,200 төгрөг гэснийг 83,869,019 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар нэхэмжлэгч ************* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 503,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ш.ОЮУНХАНД