Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2023/00645

 

 

 

 

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2023/00645

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч:  нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: д холбогдох,

 

үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 39 680 000 төгрөг гаргуулах тухай

 

сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 8 595 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг

хариуцагч Г.*******

хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарантуяа

гэрч Б.******* нар оролцож

шхуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ө.*******аас хариуцагч Г.*******ид холбогдуулан 39 680 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2. Хариуцагч Г.*******оос нэхэмжлэгч Ө.*******д холбогдуулан 8 595 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...хариуцагч Д.*******оос ******* *******УБ улсын дугаартай авто ачигчийн урьдчилгаа төлбөрт өгсөн 35,500,000 төгрөг болон дээрх авто ачигчинд хийсэн тос, д, насосны үнэ болох 205,000 төгрөг, операторын цалинд өгсөн 1,475,000 төгрөг, 2 ширхэг дугуйны 500,000 төгрөг нийт 37,680,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэгч нь зарна гэх зарын дагуу 2019 оны 09 сарын 10-ны өдөр хариуцагчтай уулзаж **************УБ улсын дугаартай авто ачигчыг 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцохдоо Harrier маркийн *******УБҮ улсын дугаартай авто машиныг 20,000,000 төгрөгөөр тооцон, 10,000,000 төгрөгийг бэлнээр өгөхөөр тохиролцсон. Өөрийнхөө ажиллаж байгаа ******* ******* ХХК-д 14,450,000 төгрөгөөр 2 сарын хугацаатай түрээслээд энэ мөнгөө *******ид өгч машины төлбөрийг барагдуулъя гэсэн хэлцэлтэйгээр анх харилцан биет байдлаар хүлээлцэж гэрээ хэрэгжиж эхэлсэн. 2019 оны 09 сарын 17-ны өдөр *******ийн дүү Манлайбаатарын нэр дээр урьдчилгаа 20,000,000 төгрөгийг тооцож өгч байгаа Harrier маркийн авто машиныг нэр рүү нь шилжүүлж өгсөн. *******ийн 5920098083 тоот данс руу 2019 оны 09 сарын 11-ний өдөр 2 удаа 2,500,000 төгрөг, 2019 оны 09 сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2019 оны 10 сарын 14-ний өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 11 сарын 16-ны өдөр 3,500,000 төгрөг нийт 15,500,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн байдаг. Ингээд ************** улсын дугаартай ачигч машиныг ******* ******* ХХК-д 2019 оны 09 сарын сүүлээс тухайн үеийн ажлын нөхцөл байдлаас шалтгаалан 23, 24 өдөр ажилласан түрээсийн төлбөр 11,527,800 төгрөг бодогдсон. Энэ мөнгөнөөс 2,000,000 төгрөгийг ******* ******* ХХК-иас ******* руу шилжүүлсэн.Түрээсийн хугацаанд нэхэмжлэгч нь Д.******* гэх жолоочыг ажлуулж цалин хөлсөнд 1,475,000 төгрөг өгсөн. Жолоочид өгсөн цалингаас нь харахад сард 1,475,000 төгрөгний цалин өгч ажлуулж байгаа нь 20 орчим хоног ажлуулсан болохоо нотлодог. Мөн д, насост 205,000 төгрөг, 2 ширхэг дугуйны 500,000 төгрөг гэх зардлуудыг гаргасан байна. Тухайн үед *******ид автомашины үнийг бүрэн төлөх боломжтой байсан боловч ******* ******* ХХК-ийн зүгээс түрээсийн мөнгө нь орж ирээгүй учраас төлбөрийн асуудал удааширч 2020 оны 05 сарыг хүргэж, 5 сараас замын ажил эхлээд явж байтал компани нь түрээс болон *******д өгөх ёстой цалинг өгөхгүй удаад байсан учраас ******* ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоочид нь бүрэн бүтэн байдлыг шалгаад аваад ирээрэй гэж хэлснийх нь дагуу *******ийн явуулсан хүнд нь зургаар баталгаажуулж акт үйлдэн өгч явуулсан. ******* нь хүлээж аваад сэтгэл санааны хохиролтой, алданги, хүүг төл гэх мэтээр *******д буцааж машин болон мөнгийг нь өгөлгүй өнөөдрийг хүртэл хохироож байгаа тул хариуцагчаас дээрх нэхэмжлэлийн дагуу 37,680,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна... гэв.

 

  4. Хариуцагч хариу тайлбартаа: ...би 2019 оны 09 сард зар тавьсан. ******* гэх залуу ирээд худалдаж авъя гээд ыг маань авч хашаандаа тавьчхаад шууд компани дээрээ намайг дагуулж очоод гэрээ хийлгэсэн. Урьдчилгаанд өгсөн Harrier маркийн автомашинаа 20,000,000 төгрөгөнд бодно гэж яриагүй. Тэр үеийн ханш нь 15,000,000 төгрөг байсан. Компани дээр нь очоод эхний ээлжинд 2 сараар гэрээ хийгээд 2 сарын 29,000,000 төгрөгийг би авсан. Ковшыг маань авч явчхаад хэсэг хугацааны дараа цувуулаад 15,000,000 төгрөгийг миний данс руу хийгээд түүнээс хойш утсаа авахгүй алга болсон. Би өдөр бүр утас руу нь залгаж, компани руу нь залгахаар байхгүй гэдэг. Ингээд 5 сар хүртэл залгаад нэг ч удаа миний утсыг аваагүй. Компаниар нь дамжуулж 5 сард арай гэж холбогдоход за уучлаарай ах аа, эндээс ажилд явуулах гэж байна гээд хотоос 6,000,0000 төгрөгөөр машин хөлслөөд Завхан аймаг руу явчихсан байсан. Тэгээд Завхан аймггаас ачиж авчраад маргааш өглөө нь Өмнөговь руу ажилд оруулах гэсэн чинь ямар ч ажиллагаагүй болгочихсон байсан. Би бодохдоо 9 сараас 5 сар хүртэл зогсолтгүй ажлуулсан гэж хардаж байгаа. Би дансаар гарсан зардалаа шүүсэн боловч бэлнээр 15,000,000 төгрөгийг ны засварт зарцуулсан байдаг. Тэгээд Өмнөговьд ажиллах боломжгүй учраас буцаагаад хот руу ачуулсан. Хямдхан бодоод найздаа оо өгсөн, нөгөө хүнээсээ ч буцааж мөнгө төгрөг авч чадаагүй байгаа. Нэхэмжлэгчтэй анх 50,000,000 төгрөгөөр тохирсон байсан. Над руу 15,000,000 төгрөг шилжүүлсэн. 2004 оны автомашинаа 15,000,000 төгрөгөөр төлбөрт тооцож авсан. ******* ******* ХХК-тай 29,000,000 төгрөгний гэрээ хийгээд ******* тэндээсээ авч өгнө гэж ярьдаг боловч өгөөгүй. Тиймээс би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэлдээ дугуй сольсон гээд байдаг гэтэл ямар ч дугуй солиогүй... гэв

 

5. Хариуцагч Г.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: ... Ө.*******аас ачилт болон засвар үйлчилгээ, сэлбэгний мөнгө 8,595,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ үнийн дүн бол зөвхөн дансаар гарсан зардал учраас бэлнээр 1000км цаанаас 6,000,000 төгрөгөөр хот руу ачуулсан. Иймд нэхэмжлэгч *******аас 8,595,000 төгрөгийг гаргуулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбайртаа: ... сөрөг нэхэмжлэлийн шаардлага 8,595,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Худалдагч, худалдан авагч талууд өөрсдөө тохиролцохдоо Улаанбаатар хотод солилцсон. Улаанбаатар хотоос ачиж авч явсан зардлаа нэхэмжлэгч нэхэмжлээгүй, мөн адил *******аас энэ зардал гарсан. Хариуцагч ыг буцаагаад авч явахдаа би чамаас наймаагаа буцлаа гэж авч яваагүй. Өөр найзынхаа компани руу буюу Өмнөговь руу түрээсэнд явуулаад түрээсэнд явуулсан төлбөрөө би авчихъя чамд бол ыг буцааж өгнө гээд авч явсан байдаг. Мөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатаа *******гийн дансны хуулгыг хавсарган ирүүлсэн. *******гийн дансны хуулга дээр 2020 оны 05 сарын 04, 04 сарын 30-ны өдөр гэсэн хоёр ачилтын зардал гарсан байдаг. Эдгээрийн нэг нь Завханаас хот руу ачуулсан зардал, бусад нь найзынхаа компани руу авч явж байгаа зардал болох нь харагддаг. Түүнээс хойш 07 сарын 29-ний өдөр хүртэл маш олон янз бүрийн зардлууд бичсэн байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

 

7. Нэхэмжлэгчийн ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

Ө.*******ы иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4 дүгээр тал/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 5 дугаар тал/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 6 дугаар тал/

Түрээсийн гэрээ /хэргийн 7-9 дүгээр тал/

Тооцооны үлдэгдлийн баталгаа /хэргийн 11 дүгээр тал/

******* ******* ХХК-ийн дансны хуулга /хэргийн 12 дугаар тал/

Б.*******ы Голомт, Хаан банкны дансны хуулга /хэргийн 13-19 дүгээр тал/

Итгэмжлэл /хэргийн 38 дугаар тал/ нотлох баримтууд

 

8. Хариуцагчийн ирүүлсэн

Итгэмжлэл /хэргийн 21 дүгээр тал/

Хариу тайлбар /хэргийн 25 дугаар тал/

Б.*******гийн Хаан банкны дансны хуулга /хэргийн 26-33 дугаар тал/

Сөрөг нэхэмжлэл /хэргийн 121-122 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 123 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч гэрээнээс татгалзаж авто ачигчаа буцаан авсан тул гэрээний үнэд төлсөн 37 500 000 төгрөгийг гарсан хохирол зардал 2 180 000 төгрөгийн хамт нэхэмжилнэ... гэж тайлбарласныг,

хариуцагч эс зөвшөөрч ... нэхэмжлэгч анх хэлсэн ёсоор хугацаандаа үлдэгдэл төлбөрөө төлөхгүй болохоор нь мөнгөө нэхэж утасдахад машин авч явснаас хойш 4,5 сарын хугацаанд утсаа авахгүй алга болсон тул өөрийн зардлаар авто ачигчийг очиж авч гэрээнээс татгалзсан, түүнтэй холбогдон гарсан хохирол зардал 8 595 000 төгрөг нэхэмжилнэ... гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

 

Хэрэгт авагдсан баримтууд зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2019 оны 09 сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Ө.******* хариуцагч Г.*******оос түүний эзэмшлийн ******* ******* УБ улсын дугаартай авто ачигч машин механизм хөрөнгийг /цаашид авто ачигч гэх/ 50 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, үнийг өөрийн эзэмшлийн 63 38 улсын дугаартай тоёото харрер маркийн тээврийн хэрэгслийг 20 000 000 төгрөгт тооцон өгөх, 10 000 000 төгрөгийг бэлнээр өгөх, үлдэх 20 000 000 төгрөгийг өөрийн ажиллаж буй ******* роүд ХХК-д тухайн худалдан авсан авто ачигчийг түрээслэж түрээсийн төлбөрөөр авто ачигчийн үнийн үлдэгдлийг 2 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохирч амаар хэлцэл байгуулсан нь зохигч талуудын тайлбар, түрээсийн гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа баримтаар тогтоогдож байна. /хэргийн 7-11, 25 дугаар тал/

 

Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.1, 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д зээлээр худалдах худалдан авах гэрээг хуульд өөрөөр заагаагүй бол бичгээр хийх хуулийн шаардлагатай, талууд гэрээг бичгээр байгуулаагүй боловч мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-т зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзсэн.

 

Дээрх гэрээ зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрсөн, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

        

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасны дагуу худалдагч худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч үнийг гэрээнд заасны дагуу тодорхой хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүрэгтэй.

 

Талуудын тохиролцоо гэрээний дагуу худалдагч буюу хариуцагч ******* ******* УБ улсын дугаартай авто ачигчийг худалдан авагч буюу нэхэмжлэгч үнийг төлөхөөс өмнө шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, нэхэмжлэгч хөрөнгийг хүлээн авсан нь зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна.

 

Гэрээний дагуу хариу үүрэг буюу худалдан авсан хөрөнгийн үнийг төлөхөөр нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн 63 38 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн, мөн бэлнээр 17 500 000 төгрөгийг хэсэгчлэн шилжүүлснийг хариуцагч хүлээн авсан нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга, тооцооны үлдэгдлийн баталгаа баримтаар тогтоогдож байна. /хэргийн 11, 13-19 дугаар тал/

 

Нэхэмжлэгч худалдан авсан хөрөнгийн үнийн үлдэх хэсгийг 2 сарын хугацаанд бүрэн төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж гэрээний хугацаа хэтрүүлсэн, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулсан боловч нэхэмжлэгч биелүүлээгүй тул хариуцагч гэрээнээс татгалзаж хөрөнгөө нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтаас өөрийн зардлаар буцаан авснаар талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах худалдан авах гэрээ дуусгавар болсон нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д заасныг зөрчөөгүй.

 

Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Нэхэмжлэгч хариуцагчийг гэрээнээс татгалзаж худалдсан хөрөнгө буцаан авсан тул түүний үнэ гэрээний үүрэгт шилжүүлсэн 17 500 000 төгрөг, 63 38 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 20 000 000 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбогдон гарсан хохирол зардал 2 180 000 төгрөг нийт 39 680 000 төгрөгийг хариуцагчаас шаардсан.

 

Хариуцагч 17 500 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрсөн ба 63 38 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 20 000 000 төгрөгөөр биш 15 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон тухайн тээврийн хэрэгслийг бусдад 15 000 000 төгрөгөөр худалдсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар ямар нэг баримт ирүүлээгүй, өөрийн тайлбар татгалзлаа нотлоогүй.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 264 дүгээр зүйлийн 264.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2, 262 дугаар зүйлийн 262.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас 37 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 180 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол зардал насосны үнэ 205 000 төгрөг, операторын цалин 1 475 000 төгрөг төлсөн талаарх холбогдох баримтыг ирүүлээгүй өөрийн шаардлагаа нотлоогүй. Мөн худалдан авсан авто ачигчийн 2ш дугуйг 500 000 төгрөгөөр сольсон гэх боловч тухайн дугуйг солих зайлшгүй шаардлагатай байсан буюу худалдан авсан хөрөнгө доголдолтой байсан талаар нотлоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол зардал 2 180 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаагүйг тайлбарлах нь зүйтэй.

 

Хариуцагч гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол буюу авто ачигчийг Завхан аймгийн Загастайн даваа гэх газраас өөрийн зардлаар тээвэрлэж Улаанбаатар хотод авчирсан зардал, авто ачигчийн тос солих засвар үйлчилгээ хийсэн зэрэг хохирол зардал нийт 8 595 000 төгрөг сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган нэхэмжлэгчээс шаардсан.

 

Худалдсан авто ачигч хөрөнгийг хариуцагч өөрийн зардлаар Завхан аймгийн Загастайн даваа гэх газраас очиж авсан үйл баримтыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч маргаагүй, хариуцагч тухайн хөрөнгийг буцаан авахад тээврийн зардал 4 010 000 төгрөгийн / ачих зардал 1 150 000+1500 000+1 260 000+100 000/ хохирол зардал учирсан нь гэрч Б.*******гийн Хаан банкны дансны хуулга баримтаар тогтоогдож байна. /хэргийн 26-33 дугаар тал/

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 264 дугаар зүйлийн 264.1, 264.2, 262 дугаар зүйлийн 262.1-д заасан үндэслэлтэй тул нэхэмжлэгчээс 4 010 000 төгрөг гаргуулан хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4 585 000 төгрөгт үлдэх хэсгийг хэрэгсэхгүй олгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Хариуцагч гэрээнээс татгалзаж авто ачигч хөрөнгөө буцаан авахдаа хүлээлцсэн акт баримт үйлдээгүй, хөрөнгө биет байдлын доголдолтой байсан талаар ямар нэг баримтыг шүүхэд ирүүлээгүй, өөрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 4 585 000 төгрөгт холбогдох хэсгийг нотлох баримтаар нотлоогүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлага нотлогдсон хэмжээгээр хангасан болно. Харин хариуцагч авто ачигч хөрөнгөө 2020 оны 05 сард Завхан аймгийн Загастайн даваа гэх газраас очиж авчирсан цаг хугацаа үйл баримтын талаар талууд маргаагүй тул тухайн хөрөнгийг тээвэрлэж авчирсан хохирол зардлыг гаргуулж шийдвэрлэснийг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11-д зааснаар гэрч Б.*******гийн мэдүүлэг нотлох чадвараа алдсан тул шүүх үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 346 400 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152 470 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 345 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 79 110 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэв.

 

2022 оны 4 сарын 19-ний өдрийн дугаар 0281 дугаар итгэмжлэлээр нэхэмжлэгч Ө.*******аас Ө.Одончимэгт олгосон итгэмжлэлээр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 38 дугаар тал/

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Г.*******оос 37 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.*******д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 180 000 төгрөг холбогдох хэсгийг, нэхэмжлэгч Ө.*******аас 4 010 000 төгрөг гаргуулан хариуцагч Г.*******ид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 585 000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 346 400 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152 470 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 345 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 79 110 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ