Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2023/00372

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2023/00372

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** ургийн овогтой ***ны *** /РД:***7/,

Хариуцагч: *** оршин суух, *** ургийн овогтой ***ийн *** /РД:***/,

Хариуцагч: ***  тоотод оршин суух, *** ургийн овогтой ****ын *** /РД:***/,

Хариуцагч: *** оршин суух, *** ургийн овогтой ***ын *** /РД:***/,

Хариуцагч: *** оршин суух, *** ургийн овогт ***ын *** /РД:***/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *** байранд байрлах,*** ХХК,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: *** өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогч:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А***,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М***,

хариуцагч Ө.*** ,

хариуцагч Ө.***-ын өмгөөлөгч Н.Б***

хариуцагч Х.*** , Ш.*** , Ш.*** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З***,

гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б***

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Ө.*** , Ш.*** , Ш.*** , Х.*** нарын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа *** ийн зүгээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Миний бие иргэн Б.Б*** *** өдөр *** тоот дахь 1 өрөө 41 м.кв *** тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй байрыг худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэвч Ө.*** нь одоог хүртэл уг байрыг суллаж өгөөгүй байгаа бөгөөд тэрээр өөрийн охид болох ***-ын *** , ***-ын *** , бас хүргэн Х.*** нарын хамт дур мэдэн хууль бусаар эзэмшиж, ашиглах замаар амьдарч нэхэмжлэгч миний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж хохироосоор өнөөдрийг хүрлээ. Энэхүү байр нь миний хууль ёсны өмчлөлийн байр бөгөөд миний өмчлөх эрхэнд санаатайгаар халдаж буй хариуцагч нараас уг үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.*** өөрийн хүү ***ийг Япон улсад дадлагажигч ажилчнаар явуулах гэсэн чинь мөнгөний хэрэг гараад байна, чиний байрыг өөрийн нэр дээр түр шилжүүлж, ББСБ-д цөөхөн мөнгөний барьцаанд тавьж мөнгө авч явуулаад хүүхэд очсон хойноо мөнгө явуулахаар нь буцаагаад удаахгүй өгчихье гэж гуйхаар нь зөвшөөрч бэлэглэлийн журмаар нэр дээр чинь шилжүүлье гэхэд ББСБ заавал худалдаж авсан байх шаардлага тавьдаг тул худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэхгүй бол болохгүй гээд *** өдөр нотариат орж *** ийн нэр рүү 27 сая төгрөгөөр худалдсан гэсэн хуурамч гэрээ хийж шилжүүлсэн. Үүний дараа гэнэт *** гэгч хүн би энэ байрыг худалдаж авсан, чи одоо байрнаас гар гэж ирснээр *** нь намайг залилан мэхэлснийг мэдсэн. Үүний дараа би Баянгол дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст өргөдөл гаргаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэн шалгуулж эхэлсэн ба энэ асуудал 2021 оныг дуустал шалгагдаж, Ж.*** , Ө.*** нар нь хамтран амьдарч байх хугацаандаа үүссэн өр авлагаас үүдэлтэй учир залилан мэхлэх гэмт хэрэг болохгүй, иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх шаардлагатай гэдэг шалтгаанаар хаагдсан. Гэтэл Ж.*** нь Б.*** аас худалдаж авсан байраа чөлөөлүүлнэ гэж хуурамч нэхэмжлэл гаргаж, энэ асуудалд хамааралгүй миний хүүхдүүдийг татан оролцуулж, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргана гэжээ.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие уг нэг өрөө байрыг *** худалдан авч одоог хүртэл оршин сууж байна. *** үеэр миний хэсэг хугацаанд хамтран амьдарч байсан Ж.*** нь би хүү ***ийгээ Япон улсад дадлагажигч ажилчнаар явуулах гээд мөнгөний хэрэг гараад байна, чиний байрыг өөрийн нэр дээр түр шилжүүлж, ББСБ-д цөөхөн мөнгөний барьцаанд тавьж мөнгө авч явуулаад хүүхэд очсон хойноо мөнгө явуулахаар буцаагаад удаахгүй өгчихье гэж гуйхаар нь зөвшөөрч бэлэглэлийн журмаар нэр дээр чинь шилжүүлье гэхэд ББСБ заавал худалдаж авсан байх шаардлага тавьдаг тул худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэхгүй бол болохгүй гэхээр нь *** өдөр нотариат орж *** ийн нэр рүү 27 сая төгрөгөөр худалдсан гэсэн хуурамч гэрээ хийж шилжүүлсэн. Миний байр тухайн үед *** ББСБ-д 3,000,000 төгрөгийн барьцаанд байсан тул би 1 сая төгрөг, *** 2 сая төгрөг гаргаж чөлөөлсөн ба 5 хоногийн дараа би түүний данс руу 2 сая төгрөгийг буцааж шилжүүлж өгсөн. Гэтэл 2018 оны 5 дугаар сарын сүүлээс үл таних *** гэгч хүн над руу утсаар ярьж түрээсийн байраа чөлөөлж өг, би худалдаж авсан гэх зэргээр ярихаар нь гайхаад *** эс асуухад ББСБ-д мөнгө төлж чадаагүй, 30 сая төгрөг төлөөд байраа авчих, дараа нь учраа ольё гээд хэрүүл болсон. Би залилан мэхлүүлсэн талаараа цагдаад гомдол гаргасан ба 2021 оныг дуустал шалгагдаж, Ж.*** , Ө.*** нар нь хамтран амьдарч байх хугацаандаа үүссэн өр авлагаас үүдэлтэй учир залилан мэхлэх гэмт хэрэг болохгүй, иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх шаардлагатай гэдэг шалтгаанаар хаагдсан. Үүний дараа 2021 онд Ж.*** тэй уулзахад байрнаас чинь чамайг гаргах гээд танил *** ын нэр рүү түр шилжүүлсэн байсан, буцаагаад өөрийнхөө нэр дээр авчихна, чи надад 40 сая төгрөг өг гэж ярьсан. Би чамд ямар ч өр байхгүй, байгаа ч үгүй гэхэд шүүх дээр уулзъя гэсэн. Ж.*** нь миний байрыг хууран мэхлэх замаар өөрийн мэдэлд шилжүүлж авсан бөгөөд гэрээн дээр заасан шиг 27,000,000 төгрөгийг надад шилжүүлсэн үйл явдал болоогүй. Ж.*** мөнгө төлөлгүй миний байрны гэрчилгээг шилжүүлж авснаа цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Иймд Ж.*** бид нарын хооронд *** өдөр хийгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ө.*** нь сөрөг нэхэмжлэлдээ хүү ***ийг Япон явуулахын тулд хуурамч Худалдах худалдан авах гэрээ хийсэн гэж тайлбарлаж байна. Би өөрийн хүү Б.***ийн Япон улсад мэргэжил дээшлүүлэхээр дадлагажих баталгаа болгож өөрийн хүргэн ах *** гийн *** улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг ***-нд итгэмжлэл авч барьцаалан хүүгээ явуулсан. Иймд Ө.*** гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан тайлбартаа:*** болон Ж.*** , Б.*** нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр *** тоот Зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжиж зориулалтаар 40,000,000 төгрөгийг жилийн 13,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. *** тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож талууд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр *** тоот Ипотекийн гэрээ байгуулсан. Тус гэрээгээр *** тоот хаягт байршилтай, 41 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан. Түүнчлэн барьцаа хөрөнгийн хувьд улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа авахад аливаа эрхийн зөрчилгүй байсан ба Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх зарчмын дагуу*** ХХК нь барьцаалагч болсон байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ барьцаалагч болох гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн Үүнд: *** ийн иргэний үнэмлэхийн хуулбар /1 хх 4/, Баянгол дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /1 хх 5/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 хх 6/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /1 хх 7/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /1 хх 53-54/, хариу тайлбар /1 хх 69/, 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө захиран зарцуулах тухай итгэмжлэл /1 хх 70/, Япон улсад үйлдвэрийн дадлага хийлгэх тухай гэрээ /1 хх 71-72/, Б.***ийн иргэний үнэмлэхийн хуулбар /1 хх 73/, Б.***ийн гадаад паспортын хуулбар /1 хх 74/, итгэмжлэл /1 хх 83/, *** өдрийн Батлан даалтын гэрээний хуулбар /1 хх 125/, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар /1 хх 126/, Ө.*** руу шилжүүлсэн мөнгөний нэгтгэл /1 хх 127-128/, *** ийн 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн хүртэлх хугацааны Хаан банк ХХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 129-133, 135-138, 140, 142, 144-151, 154-159, 161-178, 180-187, 189-204/, Хаан банкны орлогын мэдүүлэг /1 хх 134, 139, 179/, Хаан банкны мөнгөн шилжүүлэг /1 хх 134, 143, 152, 160, 188/, Ө.*** ас авах малын эм тариа, өвс тэжээлийн тооцоо /1 хх 205/, Ө.*** руу шилжүүлсэн мөнгөний нэгтгэл 2011-2018 он /1 хх 211-212/, *** гийн Хаан банк ХХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 213/, Хаан банкны орлогын мэдүүлэг /1 хх 214/,

 

7. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /1 хх 19, 20/, хариу тайлбар /1 хх 25/, сөрөг нэхэмжлэл /1 хх 35-36/, *** өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1 хх 40/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 хх 41/, Ө.*** ас Ж.*** д шилжүүлж байсан мөнгөний жагсаалт /1 хх 223/, Ө.***-ын 2011 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн хүртэлх хугацааны Хаан банк ХХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 224-250, 2 хх 1-13/,

 

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 хх 61/, Голомт банкны гүйцэтгэх захирлын тушаал /1 хх 62/, итгэмжлэл /1 хх 63/, хариу тайлбар /1 хх 75/, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай Зээлийн гэрээний хуулбар /1 хх 76-78/, *** дугаартай Ипотекийн гэрээний хуулбар /1 хх 79-80/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 хх 81/,

 

9. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Хэрэг бүртгэлтийн *** дугаартай хэргийн хуулбар /1 хх 93-123/,

10. Дараах баримтуудыг шүүхийн санаачилгаар гаргуулсан. Үүнд: Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг /2 хх 21-75/,

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Ж.*** нь хариуцагч Ө.*** д холбогдуулж эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 41м2 талбайтай, нэг өрөө орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг гарган шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.*** нь Ж.*** д холбогдуулж *** өдөр Ө.*** болон Ж.*** нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг харьцуулан судлаад дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ж.*** болон хариуцагч Ө.*** нарын хооронд *** өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр *** тоот хаягт байрлах 41 м2 талбай бүхий орон сууцыг худалдагч тал болох Ө.*** худалдан авагч тал Ж.*** д шилжүүлэх, үүний хариуд 27,000,000 төгрөгийг Ө.*** д төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Хариуцагч Ө.*** , Ш.*** , Ш.*** , Х.*** нарын хууль бус эзэмшлээс *** тоот хаягт байршилтай орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч ...иргэн Б.*** аас *** өдөр ... байрыг худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн. ...хариуцагч нараас уг үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлж өгнө үү гэж тайлбарлав.

 

Харин хариуцагч ...*** өдөр нотариат орж *** ийн нэр рүү 27 сая төгрөгөөр худалдсан гэсэн хуурамч гэрээ хийж шилжүүлсэн. Үүний дараа гэнэт *** гэгч хүн би энэ байрыг худалдаж авсан, чи одоо байрнаас гар гэж ирснээр *** нь намайг залилан мэхэлснийг мэдсэн гэсэн агуулгаар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

 

Талуудын маргааны зүйл нь *** өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байх бөгөөд нэхэмжлэгч талаас ...худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар бэлнээр төлбөр тооцоог төлж дуусгасан гэж, хариуцагч талаас ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл учир хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргажээ.

 

Талуудын хооронд *** өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй.

 

Худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу амаар буюу бичгийн хэлбэртэй байгуулна. Харин үл хөдлөх эд хөрөнгийн хувьд мөн зүйлийн 42.4, 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1-д заасны дагуу гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог бөгөөд дээрх *** өдрийн гэрээг үндэслэж бүртгэлийн байгууллагаас *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байрлах 41 м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч *** ийн нэр дээр шилжүүлж, гэрчилгээ олгожээ.

 

2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-гээр нэхэмжлэгч Ж.*** нь маргааны бүхий орон сууцыг 37,000,000 төгрөгөөр Б.*** д худалдаж, тухайн өдрөө уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх Б.*** д үүссэн байна. Улмаар *** өдөр Худалдах, худалдан авах гэрээ-гээр Б.*** нь 10,000,000 төгрөгөөр Ж.*** д худалдснаар маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Ж.*** рүү буцаан шилжүүлсэн үйл баримт Улсын бүртгэлийн Ерөнхий газрын *** өдрийн 6/578 тоот албан бичиг, түүний хавсралтаар тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний талаар нэхэмжлэгчээс ...Би өөрийн хүү Б.***ийн Япон улсад мэргэжил дээшлүүлэхээр дадлагажих баталгаа болгож өөрийн хүргэн ах *** гийн *** улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 12 дугаар сарын 09-нд итгэмжлэл авч барьцаалан хүүгээ явуулсан гэсэн, мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас ...худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т бэлнээр төлбөр тооцоог төлж дуусгасан гэсэн,

хариуцагчийн зүгээс ...Ж.*** нь би хүү ***ийгээ Япон улсад дадлагажигч ажилчнаар явуулах гээд мөнгөний хэрэг гараад байна, чиний байрыг өөрийн нэр дээр түр шилжүүлж, ББСБ-д цөөхөн мөнгөний барьцаанд тавьж мөнгө авч явуулаад хүүхэд очсон хойноо мөнгө явуулахаар буцаагаад удаахгүй өгчихье гэж гуйхаар нь зөвшөөрч бэлэглэлийн журмаар нэр дээр чинь шилжүүлье гэхэд ББСБ заавал худалдаж авсан байх шаардлага тавьдаг тул худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэхгүй бол болохгүй гэхээр нь *** өдөр нотариат орж *** ийн нэр рүү 27 сая төгрөгөөр худалдсан гэсэн хуурамч гэрээ хийж шилжүүлсэн гэсэн тайлбаруудыг өгсөн.

 

Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай *** тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийн хуулбраас үзэхэд хариуцагч Ө.*** нь ***ы өдөр ***ээс Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр маргааны бүхий орон сууцыг 97,000,000 төгрөгөөр худалдан авсан байна. Улмаар *** үл хөдлөх хөрөнгө борлуулсан татварт 2%-ийг буюу 1,940,000 төгрөгийг төлсөн болох нь Капитал банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байна.

 

Дээрх үйл баримтыг хариуцагчийн Хаан банк дахь *** тоот данснаас *** өдөр *** ас гэсэн утгаар хийсэн 1,000,000 төгрөгийн гүйлгээ, 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр *** гэсэн утгаар хийсэн 2,000,000 төгрөгийн гүйлгээ, мөн хариуцагчийн ...Миний байр тухайн үед *** ББСБ-д 3,000,000 төгрөгийн барьцаанд байсан тул би 1 сая төгрөг, *** 2 сая төгрөг гаргаж чөлөөлсөн ба 5 хоногийн дараа би түүний данс руу 2 сая төгрөгийг буцааж шилжүүлж өгсөн гэх тайлбарыг нэхэмжлэгчийн зүгээс үгүйсгээгүй үйл баримтуудтай харьцуулан судлахад хариуцагч Ө.***-ын ...нотариат орж ***ийн нэр рүү 27 сая төгрөгөөр худалдсан гэсэн хуурамч гэрээ хийж шилжүүлсэн ... гэрээн дээр заасан шиг 27,000,000 төгрөгийг надад шилжүүлсэн үйл явдал болоогүй гэх, зарим хариуцагчийн төлөөлөгч ***ын ...2014 онд 99,000,000 төгрөгөөр авсан байраа гурван жилийн дараа 27,000,000 төгрөгөөр хүн худалдан борлуулахгүй гэх тайлбарыг үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн ...*** өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагчид төлбөрийг бэлнээр төлж төлбөр тооцоо дууссан гэх тайлбарыг хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдохгүй байна. Тодруулбал, *** өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь нэхэмжлэгчийн ...төлбөрийг бэлнээр төлж төлбөр тооцоо дууссан гэх тайлбарыг дангаар нотолж чадахгүй.

 

Хэрэгт нэхэмжлэгчээс өгсөн *** өдрийн Батлан даалтын гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ авагдсан байна. Уг гэрээг нэхэмжлэгч нь өөрийн хүү Б.***ийг Япон улсад Мэргэжил дээшлүүлэхээр дадлагажих тухай гэрээ-ний дагуух үүргээ гүйцэтгэж чадахыг баталж байгуулсан байна.

 

Дээрх үйл баримтыг зохигчдын *** өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-тэй харьцуулан судлахад уг гэрээний дагуу төлбөр төлөгдсөн байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй, цаг хугацааны хувьд уг гэрээнүүд зэрэг байгуулагдсанаас дүгнэн үзвэл нэхэмжлэгч нь орон сууцыг худалдаж аваагүйгээс гадна зээл авах зорилгоор, мөн зээлийн гэрээний үүргийг хангуулах барьцаа хөрөнгө болгохоор худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсныг зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хэлцэл байгуулсан, талуудын хооронд байгуулагдсан *** өдрийн худалдах-худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарна гэж шүүхээс үзлээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг.

 

Харин дээрх гэрээг байгуулахад Ж.*** болон Ө.*** нарын хэн алинд нь эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 41м2 талбайтай 1 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах хүсэл зориг байгаагүй, зөвхөн зээл авах үүднээс хийсэн болох нь зохигчдын тайлбар болон үйл баримтуудаар тогтоогдсон тул гэрээг дүр үзүүлэн хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2. дахь хэсэгт нийцнэ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 41м2 талбайтай 1 өрөө орон сууцыг хариуцагч Ө.***-ын өмчлөлд буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч Ж.*** д даалгах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Харин хуулийн уг зохицуулалтыг нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болгохын тулд шаардлага гаргаж буй тал тухайн эд хөрөнгийн өмчлөгч мөн болох нь, шаардлагыг хариуцах этгээд эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа нь тус тус тогтоогдсон байх учиртай.

 

Талуудын хооронд байгуулагдсан Худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул нэхэмжлэгч *** ийг маргааны бүхий орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй. Иймд эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 41м2 талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөлийг үүсгэсэн худалдах худалдан авах гэрээ нь дээр дурдсанчлан байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байх тул уг орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хангах боломжгүй.

 

Гуравдагч этгээд ирээдүйд өөрт нь холбогдож гарах шаардлагаас урьдчилан сэргийлж, өөрийн эрх ашгийг хөндүүлэхгүй байх зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог бөгөөд нэхэмжлэгч*** ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, гэрээний үүргийг гүйцэтгэх баталгаа болгож маргаан бүхий орон сууцыг барьцаалсан учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч талын хүсэлтээр тус банкыг оролцуулсан нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 41м2 талбайтай 1 өрөө орон сууцыг Ө.***-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай *** ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 41м2 талбайтай 1 өрөө орон сууцыг хариуцагч Ө.***-ын өмчлөлд буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч Ж.*** д даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.*** эс 292,950 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН