Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 102/шш2023/00919

 

 

2000 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2000/000000 Улаан... хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ...

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ...

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ...

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилган 180,000,000 /нэг зуун наян сая/ төгрөгийг Б....оос гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г....,

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд ... ХХК-ийн өмгөөлөгч Б....,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б....,

Гуравдагч этгээд ... ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

1.1. 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад: ... миний бие 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрийн өмчлөлийн Улаан... хот, Баянзүрх дүүргийн ... хороонд байрлах ... /13372/ гудамж, 3... байрны а-30 тоот хаягт байрлах 90,59 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг иргэн Б....той Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Миний зүгээс орон сууцны өмчлөх эрхийг Б....т шилжүүлж, хуульд заасны дагуу бүртгэлийг хийлгэсэн. Гэтэл хариуцагч Б.... нь өнөөдрийг хүртэл 180,000,000 төгрөгийг надад шилжүүлээгүй буюу Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй болно. Иймд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 180,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.... 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар маргаан бүхий орон сууцны хувийн хэргийг Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар ирүүлж, улмаар 2021 оны ... сарын 14-ний өдрийн захирамжаар маргаан бүхий гэрээнд зурагдсан гарын үсгэнд шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж, шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаар дүгнэлтээр ...Б.... гэсний ард байх шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Б....ийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна гэж гарсан дүгнэлттэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар уг гэрээнд Б.... гарын үсэг зураагүй гэж, хариуцагчийн өөрийнх нь хүсэл ...ийн эсрэг, зөвшөөрөл авалгүй гэрээ хийсэн гэх тайлбарыг гаргаж, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч У....ийн үйлдсэн ... дугаар дүгнэлтээр гарын үсэг нь биш болох нь тогтоогдсон. Үүнээс үзэхэд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 43.2-т Бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ гээд, 43.2.1-т талууд хүсэл ...оо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан гэж, 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх... гэх хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд маргаан бүхий Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 5... зүйлийн 56.1.8-д Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу бичгийн хэлцэлд тавих наад захын хуулийн шаардлагыг хангаагүй буюу худалдан авагч Б.... нь уг орон сууц худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зураагүй байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Хариуцагч нь гэрээнд гарын үсгийг өөрөө зураагүй, Д.... өөрийн хүсэлтээр нэр дээр нь шилжүүлсэн гэж тайлбарлах боловч тус орон сууцыг цааш нь худалдаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна. Хуулийн дагуу хэн ч үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй юм. Иймд орон сууцны үнэд 180,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна...гэжээ.

1.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.... 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилж, ихэсгэсэн шаардлагад: Иргэний хуулийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх эрх зүйн үр дагавар мөн зүйлийн 56.4, 56.5, 56.6-д зааснаар зохицуулдаг. Нэхэмжлэгч орон сууцыг хариуцагч Б....т хүлээлгэн өгсөн бөгөөд хэрэгт авагдсан баримтаар Б.... тус маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээд болох Ц....т 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан 155,000,000 төгрөгөөр худалдаж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснээр орон сууц шинэ өмчлөгчид шилжсэн байна. Нэгэнт орон сууц нь өөр этгээдийн нэр дээр шилжсэн, буцаан шилжүүлэх боломжгүй байх тул ийнхүү орон сууцны үнийг шаардах нь зүйтэй. Мөн орон сууцны үнэ 180,000,000 төгрөг, талбайн хэмжээ 90,59 м.кв гэдэг дээр хариуцагч тал маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд Д...., Б.... нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах буюу 180,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Д....од олгохоор шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

1.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаар Д....ын өмчлөлд байсан зүйл яагаад Б....ийн нэр дээр шилжсэн бэ? Тэр шилжсэн баримт ямар эрх зүйн үр дагавартай вэ? Ямар баримтыг үндэслэж Улсын бүртгэл шилжих хөдөлгөөн хийсэн бэ? гэдгийг тодруулах ёстой гэж үзэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан материалын хүрээнд Улсын бүртгэлийн хувийн хэрэг тэр чигээр ирсэн. Түүнээс харахад Б....ийн өмчлөлд шилжсэн баримт нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр шилжсэн. Магадгүй хариуцагч болон гуравдагч этгээд ... ХХК-ийн тайлбарлаад байгаатай адилхан барьцааны гэрээ эсвэл баталгаа болгосны үндсэн дээр орон сууцыг шилжүүлсэн гэх тайлбар хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлогдохгүй байна. Баталгаа байгаа тохиолдолд барьцааны гэрээ Улсын бүртгэлд бүртгэгдэнэ. Шүүхийн журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас бусад арга хэмжээг хэрэглэхийн тулд өөрөө худалдан борлуулах эрхтэй байхын тулд хуульд заасны дагуу заавал барьцаалбар гэх зүйлийг үйлдэх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар барьцаалбар болон барьцааны гэрээ Улсын бүргэлд бүртгэгдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлд маш тодорхой дурдсан бөгөөд бичгээр тавигдах наад захын хэлцлийн шаардлагыг хангахгүй хэлцэл байгаад байна. Иймээс хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдож, түүний үр дагаврыг шаардсан. Тухайн маргаан бүхий орон сууц нь Санхүү эдийн засгийн сургуулийн замын урд талд байрлах, хотын А зэрэглэлийн бүсэд байрлах бөгөөд метр квадрат нь том 3 өрөө байр. 155,000,000 төгрөгөөр бусдад худалдсан гэдэгтэй нь бидний зүгээс эргэлзээтэй байгаа. Тухайн үеийн үнэ ханшаар ийм багаар үнэлэгдэх ёсгүй. Гэхдээ хариуцагчийн төлөөлөгч 180,000,000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрдөг. Маргаан бүхий үйл баримтуудыг зөвөөр тодорхойлох ёстой. Магадгүй гуравдагч этгээд ... ХХК-ийн зүгээс гэрээний үүргийн гүйцэтгэлээ шаардаж байгаа бол тусдаа шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байсан шигээ явах бүрэн боломжтой. Гол нь бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээ буюу лифт, арматур хэдэн төгрөгөөр шилжүүлсэн гэдэн нь гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдохгүй байна. Хүлээж авсан зарлагын баримтууд баримтын шаардлага хангахгүй байна. Тэдгээр баримтууд нь зөвхөн нэг талын гаргаж өгсөн баримтууд байгаа. Мөн лифтний асуудлыг маш их ярьдаг бөгөөд бодит байдал дээр 2 лифтний нэг нь огт ажиллагаагүй. Би өөрөө Амар амгалан хотхонд нэг удаа хамаатны ахындаа очиж үзсэн. Гэтэл 1 лифт нь огт ажиллаагүй бөгөөд 1 нь байнга засвартай байдаг. Тус орон сууцын дээд давхарт ажилладаг оршин суугчид бүгд үгээ идэж, байнга шатаар өгсөж, урууддаг. Тэгэхээр маргаан бүхий яриад байгаа доголдол, дутуу өгсөн арматур зэргийг тусад нь нэхэмжлэл гаргаж, шүүхийн журмаар шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Үүний дагуу эрхээ хэрэгжүүлээд явах байх. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2 байр өгсөн бөгөөд 1 байр нь одоог хүртэл Б....ийн өмчлөлд байгаа гэлээ. Тэр талаар миний бие мэдэхгүй. Надад олгосон итгэмжлэлийн хүрээнд би 3... байрны А30 тоот хаягт байрлах орон сууцын гэрээтэй холбоотой маргаанаар шүүхэд төлөөлж байгаа. Ийм тодорхойгүй баримтаар нотлогдохгүй тайлбаруудыг тавьж байгаа нь өөрөө үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...гэв.

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа:

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б....хариуцагчийг төлөөлөн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр бичгээр гаргасан хариу тайлбартаа: Иргэн миний бие Б.... ... ХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай. Д.... ... ХХК-ийн захирал ажилтай. Д.... 2018 онд ажил хэргийн шугамаар анх надтай холбогдож ажил дээр ирж уулзан, арматур болон цахилгаан шат худалдан авахаар харилцан тохиролцож, барааны үнийг тодорхой хугацааны дараа буюу зээлээр өгөх, гэрээний үүргийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн орон сууцыг миний нэр дээр сайн дураараа шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Би орон сууцыг 180,000,000 төгрөгөөр худалдан авах ямар ч хүсэл ...гүй байсан бөгөөд тийм шаардлага ч байхгүй. Ингээд ... ХХК буюу Д.... арматур, цахилгаан шатаа авч, Баянзүрх дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 3... байрны а-30 тоот, 90,59 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр шиилжүүлсэн. ... ХХК буюу захирал Д.... гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу арматурын төлбөр 112,234,500 төгрөг (алданги 56,117,250), цахилгаан шатны төлбөрөөс 15,400 ам.доллар (алданги 7,700 ам.доллар)-ыг тус тус төлөөгүй 2 жил болсон учраас Барьцааны гэрээний 2-т зааснаар орон сууцыг худалдан борлуулсан. Миний хувьд гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, хангалттай хугацаанд хүлээсэн. Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээний 3-т орон сууцны төлбөрийг талууд харилцан тохиролцсоны дагуу мөнгө эсхүл эд хөрөнгийн хэлбэрээр хийж болно гэж заасан байна. Орон сууцны төлбөрийг эд хөрөнгөөр буюу арматур бетон зуурмагаар хийсэн гэж ойлгож болно. Иймд Д.... 180,000,000 төгрөгийг иргэн надаас үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

2.2. Хариуцагч Б.... 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бичгээр гаргасан нэмэлт хариу тайлбартаа: Барилгын лифт болон арматурын төлбөрийг буцаан төлөх баталгаа болгож 2018/33-1 тоот барьцааны гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн ... тоот 65,13 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн ... хороо, ... гудамж 3... байрны а-30 тоот ... м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. Уг барьцааны гэрээгээ нотариатаар гэрчлүүлж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт зохих журмын дагуу тэмдэглэгээ хийлгэхээр талууд харилцан тохиролцож, үл хөдлөх хөрөнгө оршин байгаа газрын буюу Баянзүрх дүүргийн тойргийн нотариат дээр очихоор цаг товлосон. Гэтэл Д.... барьцааны гэрээнд заагдсан 2 орон сууцны өмчлөх эрхийг Б.... миний нэр дээр өөрөө сайн дураараа шилжүүлэн нотариат очихоос өмнө авчирсан бөгөөд тухайн үед тайлбарлахдаа бидэнд арматурын хэрэгцээ нэн чухал байна аа, нотариат ороод үл хөдлөх орохоор цаг хугацаа алдах гээд байна, иймд би таны нэр дээр шилжүүлээд аваад ирлээ. Илүү баталгаатай шүү дээ, та лифтний үлдэгдэл үнэ, арматурын төлбөрийг төлөхгүй бол зараад мөнгөө гаргаад авахад гомдолгүй, та санаа зоволтгүйгээр манай арматурыг гаргаад өгчих гэж гуйсан. Би болон манай байгууллагын зүгээс өмчлөх эрхийг шилжүүл гэсэн ямар нэгэн шаардлагыг огт тавиагүй, манай байгууллага хувьцаат компани, аливаа гэрээ хэлцэл, ажил бүхэн маань дотоод аудит болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хяналтан дор явж байдаг. Бид хууль бус нэг ч үйл ажиллагаа явуулж байгаагүй өдий 64 жил болж байна. Д.... өөрөө сайн дураараа миний нэр дээр шилжүүлсэн хөрөнгийг би өр төлбөрөө өгөхгүй 2 жилилйн хугацаа өнгөрсөн учраас худалдан борлуулж, мөнгийг компанийнхаа дансанд шилжүүлсэн тул миний бие үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй. ... ХХК-ийн захирал Д.... нь төлбөрөө төлөхгүй 2 жил гаруй болсон, миний бие манай байгууллага энэ хугацаанд төлбөр төлөхийг хүлээцтэйгээр хүлээсэн, цаг үеийн нөхцөл байдлыг ч харгалзан үзсэн. Д....той холбоотой эрүүгийн хэрэг үүссэн гэдгийг олж мэдсэн байсан тул асуудлыг шийдвэрлэж дуусах байх гэж итгэж, найдан хүлээсээр байсан. Манай байгууллагыг ... ХХК, түүний захирал Д.... нар 150,272,500 төгрөгийн барааны үнэ, 75,136,250 төгрөгийн алданги, нийт 225,408,750 төгрөгийг төлөхгүйгээр хохироосон нь үнэн. Иймд миний нэр дээр сайн дураараа шилжүүлэн өгсөн 2 орон сууцны нэг буюу Баянзүрх дүүргийн ... хороо, .... байрны .. тоот 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үнийг ... ХК-ийн дансанд шилжүүлсэн бөгөөд иргэн Б.... миний бие үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй болно. Талуудыг гэрээ байгуулах үед Д.... нь ... ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд хувьцаа эзэмшигчийн бүх эрхийг Д.... хэрэгжүүлэх эрхтэй этгээд байсан. Мөн манай байгууллагын ТУЗ-ийн зөвшөөрлөөр орон сууцыг барьцаалах, шилжүүлэх, захиран зарцуулах эрх Б.... миний эрх хэмжээний асуудал байсан болно...гэжээ.

2.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбараа дэмжиж байна. Уг хэрэг Анхан шатны шүүхээр хэлэлцэгдээд Давж заалдах шатны шүүхээс тодорхой зүйлүүдийг тодруулах шаардлагатай байна гэх үндэслэлээр Анхан шатны шүүхрүү буцаж, 2 дахь удаагаа хэлэлцэгдэж байна. Нэхэмжлэгч талын зүгээс 2 иргэн хоорондоо 3 өрөө байрыг 180,000,000 төгрөгөөр худалдаж худалдан авахаар хэлцэл хийчхээд хэлцэл хийсэн нэг тал нь гарын үсгээ зураагүй тэгээд хүчин төгөлдөр бусд тооцуулъя гэх асуудлыг яриад байна. Гэтэл Б.... гэх хүний өмчлөлд уг орон сууц яагаад шилжиж ирэх болов оо? Гэх үндсэн хүсэл ... хаанаас эхлээд ямар байдлаар энэ хүнд шилжиж ирсэн бэ? Энэ хүсэл ...ийг зайлшгүй тодруулах шаардлагатай. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт иргэний Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл ...оо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж заасан. Тэгэхээр ямар хүсэл ... байгаад Б.... өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлсэн бэ? Д.... гэх хүнд ямар хүсэл ... байсан бэ? Энэ 2 хүний хооронд 180,000,000 төгрөгөөр байраа худалдаад, нэг нь худалдан авах гэж байгаа юм уу? гэвч огт ийм хүсэл ... байгаагүй. Б...., Д.... нар хоёулаа компанийн захирал байсан бөгөөд гэрээ хэлцлийн хувьд 2 компанийг төлөөлөх эрхтэй этгээдүүдийн хооронд зээлээр арматур худалдах худалдан авах гэрээ, лифт нийлүүлэх гэрээ хийгдсэн. Эдгээр гэрээг өмчлөх эрх шилжихээс өмнө байгуулсан. Шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох ёстой. Ямар хүсэл ... байсан гэдгийг гэрчийн өгсөн мэдүүлэг болон хэргийн нотлох баримтаас харахад ... ХХК нь ... ХХК-д арматур нийлүүлж, арматурын үнэд 3 өрөө орон сууцын өмчлөх эрхийг шилжүүлсэн хүсэл ... байсан тул Б....т өмчлөх эрх шилжсэн. Худалдах худалдан авах, арилжааны гэрээнд хэлцлийн хэлбэрийн шаардлага байхгүй бөгөөд амаар болон бичгээр хэлцэл хийж болно. Үнэхээр арматурыг 2 орон сууцын үнэд арилжаа, бартер хэлбэрээр шилжүүлсэн бол хэлцэл яагаад байхгүй байна вэ? Амаар хэлцэл байгуулагдсан байна. Энэ хэлцэл байгуулагдсан учраас өмчлөх эрх шилжүүлэгдсэн байна. Харин өмчлөх эрхийг шилжүүлэхдээ үл хөдлөх гэрчилгээ шилжүүлж авахад байгуулагдсан хэлцэл нь худалдах худалдан авах гэрээ, уг гэрээг Д.... байгуулсан байна. Б.... захирлын хувьд би орон сууцыг 180,000,000 төгрөгөөр худалдаж авах хэлцэл байгуулаагүй. Би харин арматурын үнэд уг 3 өрөө орон сууцыг шилжүүлэх хүсэл ...той байсан. Энэ хүсэл ...оор шилжүүлж өгсөн гэдэг. 2018 онд үнэхээр худалдах худалдан авах гэрээ 180,000,000 төгрөг байсан бол ядаж урьдчилгаа өгөх байсан. Гэтэл ийм баримт байхгүй. Улмаар 2018 оноос 2020 оны хооронд Б.... захирлаас Д.... нарын хооронд 180,000,000 төгрөгийг шилжүүлэхийг шаардсан ямар ч баримт байхгүй. Нөгөөх нь ч бартераар шилжүүлсэн тул шилжүүлэх үүрэггүй байсан тул бие биеэсээ юу ч шаардаагүй. Талуудын хооронд арматур, лифтний мөнгийг төлбөл байраа буцааж аваарай, би татгалзахгүй гэх зүйл бий. Тэгээд мөнгө нь төлөгдөөгүй тул орон сууцыг худалдаж борлуулсан. Ийм л нөхцөл байдал болсон. Д....ын хувьд Амар амгалан хотхоны байрыг барихтай холбогдуулж шийтгэх тогтоолоор хорих ял эдэлж байгаа тул уулзах боломжгүй байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...гэв.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ... ХХК-иас шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс гаргасан тайлбартаа:

... ХК-ийн гүйцэтгэх захирал Б....ийн шүүхэд гаргасан тайлбар бодит байдалтай нийцэхгүй, их хэмжээний алдангийг хууль бусаар үүсгэж, суутгасан гэх худал тайлбарыг шүүхэд гаргасан нь үнэн зөв тайлбар мэдүүлэг гаргах үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал: ... ХК болон ... ХХК нар нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2018/33 дугаар Зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж арматур нийлүүлэхээр харилцан тохиролцсон нь үнэн боловч энэхүү гэрээ нь бодит байдал дээр огт хэрэгжээгүй. Гэтэл энэ гэрээг хэрэгжсэн мэтээр тайлбарлаж буй нь үндэслэлгүй бөгөөд худал тайлбар байна. Мөн иргэний хэргийн хавтаст материалын 216, 218 дахь талд авагдсан Зарлагын баримт гэх баримтыг ... ХК нь хуурамчаар үйлдсэн байна. Манай компанид тус зарлагын баримтад дурдсан хэмжээгээр арматур төмөр хүлээлгэж өгч байгаагүй бөгөөд эдгээр баримтуудын хүлээн авагч хэсэгт хэн гэдэг нь мэдэгдэхгүй хуурамч гарын үсэг зурж, шүүхэд хуурамч нотлох баримтыг бүрдүүлж өгсөн байна. ... ХХК болон ... ХК нарын хооронд 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Бүтээгдэхүүн нийлүүлэх угсралтын ажил гүйцэтгэх тухай... тоот гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, ... байранд тавигдах 2 лифтийг нийт 129,428,000 төгрөгөөр нийлүүлэхээр талууд харилцан тохиролцсон. Тус гэрээний төлбөрт манай компани нь 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 52,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 24-ний өдөр 40,480,000 төгрөг, нийт 92,480,000 төгрөгийг ... ХК-ийн данс руу шилжүүлсэн. Бид 2 ширхэг лифтийг хүлээн авсны дараа эд хөрөнгийн доголдлууд илэрсэн. Энэ талаар ... ХК-д утсаар болон албан тоотоор мэдэгдэж байсан. Тодруулбал лифт заасан давхарт зогсохгүй, гэнэт хүчтэй огцом унах, гацах, хаалга онгойхгүй байх зэрэг цаашид ашиглах боломжгүй байдалтай байсан тул шинээр сольж өгөх, эсхүл засаж өгөх талаар шаардлага тавьж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл сольж өгөөгүй бөгөөд лифт суурилагдсан 101А байрны оршин суугчид өргөдөл, гомдол гаргасаар байна. Хэвийн ашиглах боломжгүй, биет байдлын доголдолтой хөрөнгийг хүлээлгэн өгсөн байж үндэслэлгүйгээр их хэмжээний алданги суутгасан талаар тайлбар гаргасан нь үндэслэлгүй байна. Тус иргэний хэрэгт хариуцагч Б.... нь дээрх ... ХХК-тай байгуулсан гэрээг үндэслэн худал тайлбар гаргаж, Баянзүрх дүүргийн ... хороо, 63 дугаар байрны а-30 тоот хаягт байршилтай 90,59 мкв талбай бүхий зах зээлийн ашигтай байршилд байрлах 3 өрөө орон сууцыг үнэгүйгээр өөртөө авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих санаатай байна. Манай компанийн зүгээс дээрх гэрээнүүдтэй холбоотой маргааныг ... ХК-д холбогдуулан тусдаа иргэний маргаан шүүхэд үүсгэх болно. Учир нь Б....т холбогдох орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлсэн маргаантай хамтад нь шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Хариуцагч Б...., ... ХК нар огт хэрэгжээгүй гэрээг үндэслэн алданги, арматурын төлбөр шаардаж, мөн биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй мөртлөө үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө шаардсан нь шударга ёс, хуульд нийцэх зарчмыг зөрчиж байна. Иймд Д....ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Талуудын хооронд анх иргэд хоорондын харилцаа үүсэж, үл хөдлөх эд хөрөнгийг нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжүүлэх орон сууц худалдах худалдан авах гэрээ буюу тус хэлцлийг байгуулсан. Хэрэгт авагдсан баримтаар тус хэлцэл дээр хариуцагч Б....ийн удаа дараагийн хэрэгт өгсөн тайлбар болон шинжээчийн дүгнэлтээр тус хэлцэл дээр Б.... гарын үсэг зураагүй, Б.... тус орон сууцыг өөрийн өмчлөлд авах хүсэл ... байгаагүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Тэгсэн хэдий ч 2020 онд тус орон сууцыг цааш нь н.... гэх хүнд 155,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, тухайн эд хөрөнгийн үр шимийг өмчлөгчийн хувьд хүртсэн байгаа нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлд заасан гэрээг байгуулагдсан гэж үзэж, түүнээс үр шимээ хүртсэн гэх агуулга харагдаж байна. Хэрэгт авагдсан тус гэрээнд талууд 180,000,000 төгрөгөөр орон сууцын үнийг тохирсон. Гэрээг хүчин төгөлдөр бустай маргаж байгаа учраас нэхэмжлэгч талын зүгээс тус орон сууцын үнийг тогтоолгох нь зүйд нийцнэ гэж хүсэлт гаргасан. Гэтэл хариуцагч нарын зүгээс орон сууцын тухайн үеийн зах зээлийн үнэлгээ нь 180,000,000 төгрөг байсан гэдэгтэй ямар нэг маргаан байхгүй, тэр үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа, гэхдээ би хүсэж өмчлөлдөө шилжүүлээгүй гэдэг. Гэрээ хэлцэл гэдэг нь талуудын хүсэл ...ийн илэрхийлэл, нэг этгээд нөгөө этгээдийн хүсэл ...ийг хүлээн зөвшөөрснөөр гэрээ байгуулагдана. Гэтэл 2 талын хэлцэл дээр нэг этгээд хүсэл ...оо илэрхийлээгүй, хүсэл ... байгаагүй гэдэг нь бусад баримтуудаар тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 5... зүйлийн 56.1, 56.5 дахь хэсэгт зааснаар өгсөн авсан зүйлээ буцааж Д.... Б....оос гаргуулан авах нь зүйлд нийцнэ. Гэвч орон сууц нь энэ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэдгийг мэдээгүй гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн байх тул бид орон сууцыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах нь зохисгүй гэж үзэж, хүчин төгөлдөр хэлцлийн үр дүнд буюу орон сууцын үнийг Б....оос гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан үүнийг дэмжиж байна...гэв.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ... ХК-иас шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа:

Тус компани ... ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Зээлээр худалдах, худалдан авах тухай ... тоот гэрээ байгуулж, 112,234,500 төгрөгийн 64,134 тонн арматур зээлээр худалдан борлуулсан. Мөн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Бүтээгдэхүүн нийлүүлэх, угсралтын ажил гүйцэтгэх тухай ... тоот гэрээ байгуулж 52,400 ам.долларын 2 ширхэг хүн зөөврийн цахилгаан шатыг нийлүүлж угсарсан. Дээрх хоёр гэрээний үүрэгт улсын бүртгэлийн ... дугаартай Баянзүрх дүүргийн ... м.кв 2 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн ... дугаартай Баянзүрх дүүргийн ... хороо, ... м.кв 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалахаар тохиролцсон боловч ... ХХК-ийн захирал Д.... нь өөрийн өмчлөлийн 2 орон сууцаа гүйцэтгэх захирал Б....ийн нэр дээр төлбөртөө тооцон шилжүүлсэн. Худалдан авагч ... ХХК лифтний үнээс 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 21,000 ам.доллар, 9 дүгээр сарын 24-ний өдөр 40,480,000 төгрөг буюу тухайн өдрийн ханшаар 16,000 ам.долларыг тус тус төлж, 15,400 ам.долларыг, арматурын үнэ 112,234,500 төгрөгийн хамт төлөөгүй. Монгол банкны 2022 оны ... сарын 15-ны өдрийн ам.долларын ханш 3,120.57 төгрөг байх ба ... ХХК 15,400 ам.долларыг энэ ханшаар тооцвол 48,056,778 төгрөгийн лифтний үнийн үлдэгдэлтэй. Үүнээс гэрээгээр тохиролцсон алдангийг 50 хувиар тооцоход 24,028,389 төгрөг, нийт лифтний үлдэгдэл 72,085,167 төгрөг төлөгдөөгүй. Арматурын гэрээний үнэ 112,234,500 төгрөг, алданги 56,117,250 төгрөг, нийт арматурын гэрээний үлдэгдэл 168,351,750 төгрөг байсан. ... ХХК нь ... ХК-д нийт 240,436,917 төгрөгийн өр төлбөрөөс Баянзүрх дүүргийн ... хороо, 63 дугаар байрны а-30 тоот 90,59 м.кв 3 өрөө орон сууцыг 2021 онд 155,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, үнийг ... ХХК-ийн өр төлбөрөөс хасаж тооцсон.

... ХХК, ... ХК нарын хооронд бараа материал зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. ... ХК гэрээний үүргээ биелүүлсэн. ... ХХК зээлээр авах барааны төлбөрт үнийн дүнг тооцож хоёр орон сууцыг шилжүүлсэн. Үүргийн гүйцэтгэлийг хангаагүй хоёр жил болсон тул худалдан борлуулах шугамаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж арматурын төлбөрийг төлсөн. Өнөөдрийг хүртэл хоёр жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар арматур зээлээр аваагүй байсан бол Д....ын нэр дээр шилжүүлээд зарах боломж байсан. Д...., ... ХХК нь ... ХК-д өртэй учраас энэ байрнууд нь Б.... гэдэг хүний өмчлөлд байгаа гэдгийг мэддэг байсан учраас өнөөдрийг хүртэл орон сууцтай холбоотой буцаан нэхсэн зүйл байхгүй. Удаа дараа шилжүүлж авна гэдэг тайлбарыг гуравдагч этгээдийн өмгөөлөгч хэлж байна. Ийм зүйл болоогүй. Хувийн харилцаатай уулздаг байсан болохоос ийм байраа шилжүүлж авна гэж нэг ч удаа уулзаж байгаагүй. Зээлээр олгосон барааны өр төлбөрт тооцож орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулсан гэж ойлгож байна. Манай байгууллага ... ХХК-д холбогдуулан хоёр ч удаа нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Баянгол дүүргийн шүүхэд 2021 оны 06 сард нэхэмжлэл гаргаж байсныг дурдмаар байна. Лифтений ажилладаг, ажилладаггүй байсан талаар ярьж байна. Энэ талаар бид нар өнөөдөр энд ярихгүй ээ, энэ талаар тусдаа акт хүлээлцсэн баримт байгаа. Баримтын дагуу ярина. Энэ талаар өнөөдөр ярих нь хэрэгт хамааралгүй. Жолооч нартай манай компани ямар ч хамаарал байхгүй. Д.... өөрөө арматур ачдаг машин нь онцлог байдаг тул нэг портер аваад ачдаг бараа бүтээгдэхүүн биш. Арматур ачдаг цөөхөн хэдэн машин байдаг. Би өөрөө энэ жолооч нарыг машины дугаараар хайж явж, гэрчээр асуух хүсэлт гаргасан. Энэ жолооч нарыг Д.... өөрөө авчирсан тул гэрчээр асуух хүсэлт гаргасан. О.... гэрчийн тухайд борлуулалт хийгээд гэрээ хэлцэл хийгээд энэ хүний үүрэг ингээд дуусгавар болно. Хаашаа хаана бараа материал хашаанаас гарснаас хойш хаана ашиглана уу, өөр өр төлбөрт өгнө үү гэдэг нь худалдагч талд хамааралгүй зүйл. Борлуулалт хийсэн гэдэг гэрчийн мэдүүлэг үнэн байна гэж үзэж байна. Барьцааны зүйлийн үнэлгээ гэж 180,000,000 төгрөг гэж яриад байна. Худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр биш бол 180,000,000 төгрөг хаанаас гарч ирээд байгаа вэ? манайх зах зээлийн үнэлгээгээр 155,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Энэ мөнгө ... ХК-ийн данс руу орсон уу орсон байна. ... ХК нь ... ХХК-ийн өр төлбөрөөс 155,000,000 төгрөгийг хасаж тооцсон. Иргэн хуулийн этгээд хүсэл ...оо илэрхийлээд гарын үсэг зурсан нь тооцож гэрээн дээр хэн гарын үсэг зурсан байна. Барьцааны гэрээг хийсэн байсан. Барьцааны гэрээг хийсний дараа н.... гэдэг хүнээс Д.... өөрөө шилжүүлж аваад арай илүү хурдтай байсан тул шилжүүлэн авсан. Шилжүүлэн авсан гэдэг нь хэрвээ би зээлээр авсан барааны үнийг төлж чадахгүй бол та захиран зарцуул гэсэн үг. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгоно уу...гэв.

5. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан дараах баримтуудыг гаргасан байна. Үүнд:

- Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1-р хх-3/, Д.... Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-4/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны ... сарын 30-ны өдрийн 01688 дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар /1-р хх-197/, Д....ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2-р хх-116/, Д....ын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /2-р хх-118-120/,

6. Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан дараах баримтуудыг гаргасан байна. Үүнд:

- ... ХК, ... ХХК нарын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хийгдсэн 2018/33 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1-р хх-25-26/, мөн өдрийн ... тоот Барьцааны гэрээний хуулбар /1-р хх-27-28/, ... ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-213/, ... ХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн... тоот тодорхойлолт /1-р хх-214/, ... ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 08 тоот Эрх олгох тухай тогтоол /1-р хх-215/, ... тоот Зарлагын баримтын нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар /1-р хх-216/, Б....ийн Хаан банк ХХК дахь депозит дансны хуулга /1-р хх-217/, ... тоот Зарлагын баримт /1-р хх-221/, Б.... Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-222/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2021 оны ... сарын 02-ны өдрийн ... тоот Гомдлын хариу /1-р хх-223/, ... ХК, ... ХХК нарын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хийсэн ... тоот Бүтээгдэхүүн нийлүүлэх, угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /1-р хх-231-236/

7. Гуравдагч этгээд ... ХХК-иас тайлбартайгаа холбоотой дараах баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан дараах баримтуудыг гаргасан байна. Үүнд:

- ... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2-р хх-49/, Нэгэн дээвэр дор СӨХ-ны ... ХХК-д гаргасан хүсэлт /2-р хх-66/, Амар амгалан 101А байр оршин суугчдын жагсаалт /2-р хх-67-69/, Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /2-р хх-70/, Нарны хүү, сарны охин ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк ХХК дахь харилцах дансны хуулга /2-р хх-71/, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн гүйлгээний баримт /2-р хх-72/, Оршин суугчдын өргөдөл, гомдол /2-р хх-73-77/, Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл /2-р хх-165-187/, ... ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2018 оны 11 дүгээр сарын тайлан, ажиллаж буй даатгуулагчдын Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /2-р хх-188-189/,

8. Гуравдагч этгээд ... ХК-иас тайлбартайгаа холбоотой дараах баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотлох баримтаар гаргасан. /2-р хх-45-46/

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос гаргасан хүсэлтийн дагуу шүүх дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд:

9.1. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар маргаан бүхий орон сууцны хувийн хэргийг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж /1-р хх-41, 55/, захирамжийн дагуу Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс хувийн хэргийг хүргүүлсэн байна. /1-р хх-70-152/

9.2. Хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2021 оны ... сарын 14-ний өдрийн ... дугаар захирамжаар маргаан бүхий Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж /1-р хх-154/, 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 1840 тоот Шинжээчийн дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлжээ. /1-р хх-156-166/

9.3. Хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн... дугаар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /1-р хх-203-204/, захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ... ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар ирүүлсэн байна. /1-р хх-208-210/

9.4. Хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ... нарыг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэж /2-р хх-134/, Х....ыг гэрчээр 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр /2-р хх-135-137/, Б...., Б.... нарыг гэрчээр 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр /2-р хх-159-163/ тус тус асуусан.

9.5. Хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ө....ыг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэж /2-р хх-196-197/, түүнийг 2023 оны 3 дугаар сарын 06-ны энэ өдөр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрчээр асуусан.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг нэгтгэн дүгнээд

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх Д....ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Д.... нь хариуцагч Б....т холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж 180,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тус тус шаарджээ.

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ маргаан бүхий гэрээ нь иргэд хооронд байгуулагдсан, худалдан авагч Б....ын гэрээнд зурагдсан гарын үсэг түүний гарын үсэгтэй тохирохгүй гэх шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд Б....оос хүлээн авсан иргэний үнэмлэхээр гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд Д....оос Б....ийн өмчлөлд шилжиж бүртгэгдсэн учир Иргэний хуулийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Мөн хариуцагчийн тайлбарт дурдсан Арилжааны гэрээ аман хэлбэрээр хийгдсэн, уг гэрээний дагуу шилжүүлж авсан гэх тохиолдолд Иргэний хуулийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх тул хүчин төгөлдөр бус байна гэж, мөн гэрээний зүйл болох орон сууцыг Б.... өөрийн өмчлөлд хүлээн авч, улмаар бусдад худалдан борлуулснаар Иргэний хуулийн 199.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарлан, нэгэнт бусдад худалдан борлуулсан учир гэрээний үнэ 180,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

4. Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ маргаан бүхий Орон сууц худалдах, худалдан авах гэрээг Б.... байгуулаагүй, уг гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээний зүйл болох орон сууц нь ... ХХК болон ... ХК нарын аман хэлбэрээр хийгдсэн арилжааны гэрээний дагуу Д....оос Б....т шилжсэн, энэ тохиролцооны дагуу өмчлөлд шилжүүлсэн учир Б....ийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримтыг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргахгүй. Харин Д.... болон Б.... нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй учир уг нэхэмжлэлийг Б.... хариуцахгүй. Өмчлөлд шилжүүлж авсан хөрөнгийг зарж, мөнгийг ... ХК-д шилжүүлсэн учир Б.... үндэслэлгүй хөрөнгөжөөгүй гэж тайлбарлан маргаж байна.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос гаргасан хүсэлтийн дагуу ... ХХК болон ... ХК нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан.

5.1. ... ХХК-ийн зүгээс ... ХК-тай цахилгаан шат нийлүүлэх болон Арматур зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нэг цахилгаан шат ажиллагаагүй болсон учир үлдэгдэл 38,000,000 төгрөгийг төлөөгүй. Арматур зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу арматурыг нийлүүлэгчээс хүлээн аваагүй гэж тайлбарлаж байна.

5.2. Харин ... ХК-ийн зүгээс ... ХХК-тай Арматур зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, тухайн гэрээний барьцаанд 2 үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч ... ХХК-ийн захирал Д....оос санал тавьсныг хүлээн авч гэрээ байгуулаад, улсын бүртгэлд бүртгүүлэх гэхэд эхлээд бараагаа хүлээж авъя гэсэн санал гаргаж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр тохиролцсон өдөр ... ХК-ийн захирал Б....ийн нэр дээр орон сууцны өмчлөл шилжүүлээд гэрчилгээг авчирсан байсан учир арматурыг хүлээлгэж өгсөн. Гэрээний дагуу ... ХХК төлбөрөө төлөхгүй байсан учир Б....ийн өмчлөлд шилжүүлсэн орон сууцыг төлбөрт тооцон бусдад худалдан борлуулж, төлбөрийг ... ХК-ийн дансанд хүлээн авч ... ХХК-ийн төлбөрөөс суутган тооцсон. Арматур зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу гэрээний зүйл болох арматурыг 2 тээврийн хэрэгсэлд /Д....ын авчирсан/ хувааж, бараа хүлээлцсэн актанд жолоочоор гарын үсэг зуруулсан. Энэ нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдоно гэж тайлбарласан.

6. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Д...., Б.... нарын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, ... ХХК, ... ХК нарын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Барьцааны гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Зарлагын баримт /1-р хх-221/, маргааны зүйл болох 3 өрөө орон сууцны улсын бүртгэлийн хувийн хэргийн хуулбар, ... ХХК-ийн Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, зохигчдын тайлбар, гарын үсгийн шинжээчийн дүгнэлт зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

6.1. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ бичгээр хийгдэж, гэрээний худалдагч тал Д....оос худалдан авагч тал Б....ийн өмчлөлд Баянзүрх дүүргийн ... хороо, ... /.../ гудамж, ... м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг шилжүүлэх, Б.... нь төлбөр 180,000,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлж дуусгахаар тохирч, гэрээний талууд гарын үсэг зурж, гэрээг нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөл нь Д....оос Б....т шилжжээ.

6.2. Дээрх гэрээнд худалдан авагч Б.... гарын үсэг зураагүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй.

6.3. Маргаан бүхий орон сууцыг Б.... нь 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Ц....тай байгуулан, түүнд 155,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, Ц.... нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс уг хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.

6.4. ... ХХК, ... ХК нарын хооронд 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Бүтээгдэхүүн нийлүүлэх, угсралтын ажил гүйцэтгэх ... тоот гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу нийлүүлэгч ... ХК нь худалдан авагчид ... компанийн үйлдвэрийн 2 ширхэг цахилгаан шат нийлүүлж угсрах үүрэг, худалдан авагч ... ХХК нь төлбөр 52,400 ам.доллар буюу 129,428,000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээжээ.

6.5. Уг гэрээний дагуу 2 ширхэг цахилгаан шат нийлүүлэгдсэн, төлбөрөөс 36,948,000 төгрөг төлөгдөөгүй болох нь ... ХХК-ийн Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /2-р хх-70/ гэх баримтаар тогтоогдох ба зохигчид энэ талаар маргаагүй. Мөн гэрээний дагуу нийлүүлэгдсэн нэг цахилгаан шат ажиллагаагүй байдаг талаар тухайн орон сууцны байшинд амьдардаг оршин суугч гэх иргэдийн гомдол, Сууц өмчлөгчдийн холбооны албан бичгийг гуравдагч этгээд ... ХХК-иас нотлох баримтаар гаргасан байна.

6.6. ... ХХК болон ... ХК нарын хооронд дахин 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу нийлүүлэгч ... ХК нь худалдан авагчид 96 тонн арматур нийлүүлэх, худалдан авагч ... ХХК нь төлбөрт 1 тонн арматурт 1,750,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, гэрээ байгуулснаас хойш 55 хоногийн дотор худалдан авагч нь үнийн дүнг 100 хувь худалдагч талд төлөх үүрэг хүлээсэн байна. Худалдагч тал нь худалдан авагчид ... ХК-ийн хашаан дотор хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн байна.

6.7. Гуравдагч этгээд ... ХК-ийн зүгээс ... дугаар бүхий Зарлагын баримтыг нотлох баримтаар шүүхэд гаргасан /1-р хх-216/ боловч уг баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй буюу нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар хувь байсны улмаас шүүхэд зарлагын баримтыг дахин гаргасан байна. Гэвч тухайн шинээр гаргасан зарлагын баримт нь өмнөх... дугаар бүхий баримттай адил утгатай боловч №98 гэх зөрүүтэй дугаартай /1-р хх-221/ байна. ... ХК-ийн зүгээс уг зарлагын баримтаар Арматур зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагч талд шилжүүлсэн гэж тайлбарлав.

6.8. Дээрх үйл баримтыг тогтоолгохоор арматур хүлээн авсан жолооч гэх Б...., Б.... нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтийн дагуу гэрчээр асуусан.

6.8.1. Б.... гэрчээр: ... дугаарын автомашиныг эзэмшдэг, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зарлагын баримт дээрх гарын үсэг минийх мөн, ... ХК-ийн хашаанаас арматур тээвэрлэсэн. 20-30 тонн байсан байх, утсаар яриад л ачиж тээвэрлэсэн. Офицеруудын ордны хойд талд буулгасан... гэж мэдүүлсэн.

6.8.2. Б.... гэрчээр: ... тээврийн хэрэгслийг эзэмшдэг. 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зарлагын баримт дээр зурсан гарын үсэг мөн байна. ... ХК-ийн хашаанаас арматур ачиж тээвэрлэснийг санахгүй байна. Хувиараа ажилладаг учир дэлгэрэнгүй мэдэхгүй, санахгүй байна гэж мэдүүлсэн.

7. Талууд Д...., Б.... нарын хооронд маргаан бүхий орон сууцыг худалдан авах хүсэл ... байгаагүй, Орон сууц худалдах, худалдан авах гэрээнд худалдан авагч талд зурсан гарын үсэг Б....ийн гарын үсэг биш, мөн уг гэрээний дагуу маргаан бүхий гэрээний зүйл болох орон сууцны өмчлөл Д....оос Б....т шилжиж, улсын бүртгэлд бүртгэгдсэнээр Б.... өмчлөгч болсон зэрэг үйл баримтын талаар маргахгүй.

8. Харин тухайн маргаан бүхий гэрээний талууд ямар хүсэл ...той байсан талаар өөр өөрийн үндэслэл зааж маргасан.

8.1. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн өмчлөлийн орон сууцыг худалдах хүсэл ...той байсан бөгөөд хариуцагч иргэний үнэмлэхээ өгсөн учир түүний дагуу гэрээг нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлж шилжүүлсэн гэж,

8.2. Хариуцагчийн зүгээс иргэний үнэмлэхээ нэхэмжлэгчид өгсөн эсэх талаар маргаж тайлбарлаагүй ба няцаагаагүй ч уг гэрээг нэхэмжлэгчтэй байгуулаагүй учир хариуцах этгээд биш, мөн өмчлөлд шилжүүлж авахдаа ... ХХК, ... ХК нарын захирлуудын хооронд аман хэлбэрээр хийгдсэн арилжааны гэрээний дагуу Зээлээр худалдах, худалдан авах гэрээний барьцаа болгож түр шилжүүлэн авсан гэх агуулга бүхий тайлбар гарган маргаж байна.

9. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан бөгөөд талуудын байгуулсан гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэнээр гэрээний зүйлийн өмчлөл хариуцагч Б....т шилжжээ.

10. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бөгөөд уг гэрээг бичгээр байгуулахыг хуулиар шаардаагүй. Хариуцагч талын тайлбарлаж буй ... ХХК, ... ХК нарын удирдах албан тушаалтнуудын хооронд аман хэлбэрээр хийгдсэн гэх Арилжааны гэрээний дагуу тухайн орон сууцыг шилжүүлсэн гэх тайлбар хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдохгүй байхын зэрэгцээ Иргэний хуулийн 5... зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэхээр байна.

11. Иргэний хуулийн 5... зүйлийн 56.1.3, 56.3 дахь хэсгүүдэд зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус бөгөөд тухайн хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл ...оо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэж хуульчилсан. Гэвч гэрээний нэг тал болох Б.... нь уг хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардаж байгаа учир хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй юм.

12. ... ХХК, ... ХК нарын байгуулсан гэх хэлцлийн үүрэгт маргаан бүхий орон сууцыг тооцон шилжүүлсэн байх нөхцөл байдал хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй, хэрэгт баримтаар авагдсан Б....ийн Хаан банк ХХК дахь харилцах дансны хуулгад Б.... нь 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 145,000,000 төгрөгийг тус тус ... ХК-ийн дансанд Төлбөр Гурван марал ХК гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байх бөгөөд энэхүү баримтаар маргаан бүхий орон сууцыг ... ХХК-ийн төлбөрт тооцон суутгасан гэх тайлбар бүрэн нотлогдсонгүй.

13. Түүнчлэн, орон сууц худалдах худалдан авах гэрээнд зурагдсан худалдан авагчийн гарын үсэг Б....ийн гарын үсэг биш болох нь шинжээчийн дүгнэлтээр болон зохигчдын тайлбараар тогтоогдсон учир Иргэний хуулийн 5... зүйлийн 56.1.8 дахь хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь ... ХХК, ... ХК нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Барьцааны гэрээ байгуулагдах үед барьцаалагдаж буй үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн гэрээ байгуулагдахаас өмнө 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б....ийн өмчлөлд шилжсэн ба уг барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй болох нь орон сууцны хувийн хэргээр тогтоогдсон.

14. Иймд хоёр компанийн хооронд хийгдсэн Зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу Барьцааны гэрээ хийгдэж барьцаалсан гэх хариуцагч талын тайлбар тухайн Барьцааны гэрээнд маргаан бүхий 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээний талаар тусгаагүй, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй зэрэг үйл баримтуудаар няцаагдаж байх тул Д...., Б.... нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэслэлтэй байна.

15. Гэрээний зүйл болох орон сууцыг бусдад худалдан борлуулсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 5... зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээний зүйлийн үнэ 180,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэв.

16. Гуравдагч этгээд ... ХХК, ... ХХК нар нь хоорондын байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой маргаанаа жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

17. Шүүх Д....ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,128,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,128,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 5... зүйлийн 56.1.3, 56.1.8, 56.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Д...., Б.... нарын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч Б....оос 180,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д....од олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5... зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,128,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,128,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА