Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01093

 

 

 

 

 

 

 

2023 0******* 02 210/МА2023/01093

 

 

Д.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 0*******-ны өдрийн 181/ШШ2023/00919 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.*******т холбогдох

Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 180,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бүжин, нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч Б.Уранзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.баясгалан, гуравдагч этгээд - ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лхагвачулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Д.******* нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******гийн /13372/ гудамж, 3******* дугаар байр, а-30 тоот хаягт байрлах, 90.59 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг Б.*******той байгуулж, хуульд заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн.

1.2. Гэрээнд Б.******* гарын үсэг зураагүй тул Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх эрх зүйн үр дагавар мөн зүйлийн 5*******.4, 5*******.5, 5*******.******* дахь хэсэгт зохицуулсан. Хариуцагч Б.******* маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээд Ц.Цэцэгбаярт 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 155,000,000 төгрөгөөр худалдаж, улсын бүртгэлд бүртгүүлж, орон сууц шинэ өмчлөгчид шилжсэн байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцыг буцаан авах боломжгүй байх тул орон сууцны үнийг шаардах нь зүйтэй. Орон сууцны үнэ 180,000,000 төгрөг, талбайн хэмжээ 90.59 м.кв гэдэг дээр хариуцагч маргахгүй хүлээн зөвшөөрсөн.

Иймд зохигчдын хооронд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагчаас 180,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* ******* ХХК-ийн захирал Д.******* нь 2018 онд арматур болон цахилгаан шат худалдан авах, барааны үнийг тодорхой хугацааны дараа буюу зээлээр төлөх, гэрээний үүргийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагчийн нэр дээр шилжүүлж өгөхөөр тохиролцсон.

2.2. ******* ******* ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, арматурын төлбөр 112,234,500 төгрөг, цахилгаан шатны төлбөр 15,400 ам.доллар тус тус - ХК-д төлөөгүй учир барьцааны гэрээний 2-т зааснаар орон сууцыг худалдан борлуулсан.

2.3. Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээний 3-т зааснаар орон сууцны төлбөрийг эд хөрөнгөөр хийсэн. Надад орон сууцыг 180,000,000 төгрөгөөр худалдан авах ямар ч хүсэл зориг байгаагүй бөгөөд тийм шаардлага ч байхгүй.

Иймд Д.******* нь 180,000,000 төгрөгийг Б.*******оос үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ******* ХХК-ийн тайлбарын агуулга:

3.1. - ХК-ийн гүйцэтгэх захирал Б.*******ийн шүүхэд гаргасан тайлбар бодит байдалтай нийцэхгүй, их хэмжээний алдангийг хууль бусаар үүсгэж суутгасан гэж үзэж байна. - ХК болон ******* ******* ХХК нар нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2018/33 дугаар Зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж арматур нийлүүлэхээр харилцан тохиролцсон нь үнэн боловч энэ гэрээ бодит байдал дээр огт хэрэгжээгүй. Гэтэл энэ гэрээг хэрэгжсэн мэтээр тайлбарлаж буй нь үндэслэлгүй. Мөн хэргийн 21*******, 218 дахь талд авагдсан зарлагын баримт гэх баримтыг - ХК хуурамчаар үйлдсэн байна. Манай компанид тус зарлагын баримтад дурдсан хэмжээгээр арматур төмөр хүлээлгэж өгч байгаагүй, эдгээр баримтуудын хүлээн авагч хэсэгт хэн гэдэг нь мэдэгдэхгүй хуурамч гарын үсэг зурсан байна.

3.2. ******* ******* ХХК болон - ХК нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Бүтээгдэхүүн нийлүүлэх угсралтын ажил гүйцэтгэх тухай 2018/32 тоот гэрээний дагуу ******* дүүрэг, 22 дугаар хороо, хотхон-1, 101А байранд тавигдах 2 лифтийг нийт 129,428,000 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцсон. Тус гэрээний төлбөрт манай компани нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 52,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 24-ний өдөр 40,480,000 төгрөг, нийт 92,480,000 төгрөгийг - ХК-ийн данс руу шилжүүлсэн. Бид 2 ширхэг лифтийг хүлээн авсны дараа эд хөрөнгийн доголдлууд илэрсэн. Энэ талаар - ХК-д утсаар болон албан тоотоор мэдэгдэж байсан.

Хариуцагч Б.******* нь дээрх ******* ******* ХХК-тай байгуулсан гэрээг үндэслэн худал тайлбар гаргаж, орон сууцыг үнэгүйгээр өөртөө авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих санаатай байна. Манай компанийн зүгээс дээрх гэрээнүүдтэй холбоотой маргааныг - ХК-д холбогдуулан тусдаа гаргах болно.

Иймд Д.*******ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд - ХК-ийн тайлбарын агуулга:

4.1. Тус компани ******* ******* ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Зээлээр худалдах, худалдан авах тухай 2018/33 тоот гэрээ байгуулж, 112,234,500 төгрөгийн *******4,134 тонн арматур зээлээр худалдан борлуулсан. Мөн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Бүтээгдэхүүн нийлүүлэх, угсралтын ажил гүйцэтгэх тухай 2018/32 тоот гэрээ байгуулж 52,400 ам.долларын 2 ширхэг хүн зөөврийн цахилгаан шатыг нийлүүлж угсарсан. Дээрх 2 гэрээний үүрэгт улсын бүртгэлийн Ү- дугаартай, ******* дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, 99 дүгээр байрны 133 тоот дахь *******5.13 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-220402*******111 дугаартай, ******* дүүрэг, ******* дугаар хороо, *******3 дугаар байрны А-30 тоот дахь 90.59 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалахаар тохиролцсон боловч ******* ******* ХХК-ийн захирал Д.******* нь өөрийн өмчлөлийн 2 орон сууцаа гүйцэтгэх захирал Б.*******ийн нэр дээр төлбөртөө тооцон шилжүүлсэн.

4.2. Худалдан авагч ******* ******* ХХК лифтний үнээс 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 21,000 ам.доллар, 09 дүгээр сарын 24-ний өдөр 40,480,000 төгрөг буюу тухайн өдрийн ханшаар 1*******,000 ам.долларыг тус тус төлж, 15,400 ам.доллар болон арматурын үнэ 112,234,500 төгрөг төлөөгүй.

******* ******* ХХК үүргийн гүйцэтгэлийг хангаагүй 2 жил болсон тул орон сууцыг худалдан борлуулж арматурын төлбөрийг төлсөн.

Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1.3, 5*******.1.8, 5*******.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Д.*******, Б.******* нарын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч Б.*******оос 180,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******од олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******0 дугаар зүйлийн *******0.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,128,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,128,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

*******. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

*******.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.******* нь хариуцагчтай эвлэрэн хэлэлцэх санал гаргаж байсан бөгөөд ******* ******* ХХК 2018 онд арматур, лифт авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, байрны өмчлөлд маргаагүйгээ илэрхийлж байсан. Д.*******той уулзах боломж хязгаарлагдмал, түүнийг төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа гэдэг нь эргэлзээтэй байсан тул шүүх хуралдаанд Д.*******ыг оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хүлээж аваагүй.

*******.2. Д.******* нь орон сууцыг 180,000,000 төгрөгөөр зарах тохиролцоо хийсэн хүсэл зоригийн илэрхийллээ нотлоогүй ба орон сууцыг ямар учир шалтгааны улмаас Б.*******т шилжүүлсэн, хаана ямар байдлаар тохиролцоо хийсэн, яагаад 2 жилийн хугацаа болоход орон сууцны мөнгөө нэхэмжлээгүй, яагаад урьдчилгаа аваагүй нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй байхад өмчлөх эрхийг шилжүүлэх болсон зэрэг наад захын ч баримтыг гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн нотлох баримтыг шүүхэд өгөөгүй.

*******.3. Шүүх хариуцагчийн гаргасан Б., Б. нарыг гэрчээр асуух хүсэлтийг хангаж, хариуцагчийн зүгээс асуух асуултыг хүргүүлсэн бөгөөд гэрч асуух талаар талуудад мэдэгдээгүй ба зөвхөн хариуцагчаас асуусан асуултаар хязгаарлаж асуусан, шүүх гэрчүүдээс хэргийн нөхцөл байдлын талаар тодруулаагүй нь учир дутагдалтай.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Хариуцагч нь 2 компанийн хооронд байгуулагдсан гэрээнүүдийн эрх зүйн үр дагаварт орон сууцны өмчлөх эрх шилжсэн гэж тайлбарладаг. Гэвч улсын бүртгэлд бүртгэгдсэн Д.*******оос Б.*******т орон сууцны өмчлөх эрх шилжсэн гэрээ хэлцэл нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ юм. Өөрөөр хэлбэл, 2 компанийн хооронд хийгдсэн барьцааны гэрээ, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээ, зээлийн гэрээний үр дагаварт тухайн орон сууцны өмчлөх эрх Б.*******т шилжээгүй болох нь улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргээс тодорхой харагддаг. Иймд уг гэрээ хэлцэл нь хууль ёсны дагуу байсан эсэх асуудал яригдах учиртай. Талуудын хооронд хийгдсэн хууль эрх зүйн баримт бичиг хуульд нийцэх нь эрх зүйт төрийн зарчим юм.

7.2. Анхан шатны шүүх өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ гэж, 12.3 дахь хэсэгт Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан. Хоёр компанийн хооронд байгуулсан барьцааны гэрээ нь нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул үүгээр энэ гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбар няцаагдана.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж, 42.10 дахь хэсэгт Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө гэж, 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хийсэн гэж үзнэ гэж тус тус заасныг зөрчсөн. Б.******* нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн гэрээнд гарын үсэг зураагүй гэдгээ хариу тайлбартаа хэлсэн ба үүнийг шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр нотолсон. Улсын бүртгэлд бүртгэгдэж эрх зүйн үр дагавар үүсгэсэн хэлцэл нь хууль зөрчсөн гэдгийг нэхэмжлэгч тал тайлбарладаг. Дээр дурдсанаар хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдох бөгөөд үүний үр дагаварт орон сууцны үнийг хариуцагчаас шаардсан. Хариуцагч талаас орон сууцны үнэ болон м.кв-ын талаар тайлбар гаргаагүй бөгөөд хүлээн зөвшөөрсөн асуудлын талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан.

Арматур нийлүүлсэн гэж маргаж байгаа бол гэрээний нөгөө тал болох Нарны хүү, сарны охин ХХК-аас хуульд заасны дагуу арматурын үнийг нэхэмжлэх боломжтой.

7.3. Хариуцагч тал гэрчүүдээс асуух асуултаа бэлдэж өгсөн ба хууль сануулж гэрчийг асуусан тул хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гараагүй гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ******* ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

8.1. Компаниудын хооронд бүтээгдэхүүн нийлүүлэх, угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж хэрэгжсэн, гэрээний үнэ 129,428,000 төгрөг байсан, үүнээс ******* ******* ХХК 92,480,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хэргийн баримтаар нотлогддог. Хоёр цахилгаан шатны нэг нь ажилладаггүй, эвдрэлтэй байсан нь СӨХ болон иргэдээс гаргаж өгсөн баримтаар тогтоогддог тул үлдэх 3*******,948,000 төгрөгийг төлөөгүй. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн арматур худалдах, худалдан авах гэрээ бодит нөхцөлд хэрэгжээгүй буюу ******* ******* ХХК-д арматур нийлүүлээгүй тул арматур хүлээлцсэн баримт байдаггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас 383 дугаартай болон 98 дугаартай зөрүүтэй зарлагын баримт гаргаж өгсөн, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ******* ******* од ХХК-д хүлээлгэн өгсөн байдаг. Мөн урьд бичигдсэн арматурын үнийг урвуулан бичиж хуурамчаар үйлдсэн. ******* ******* ХХК нь арматур хүлээн аваагүй тул үнийг төлөх боломжгүй. Тухайн цаг үед суурийн арматурыг хэрэглэх боломжгүй байсан нь барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлээр тогтоогддог. Уг тэмдэглэлээр тухайн цаг хугацаанд барилга дээшээ баригдсан байсан нь тодорхой харагддаг. Иймд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөр арматураар төлөгдсөн гэх хариуцагчийн хариу тайлбар няцаагддаг.

8.2. Хоёр компани болон иргэдийн хооронд хийгдсэн гэрээ хэлцэл тусдаа болох нь тогтоогддог. Эрх зүйн харилцаанд оролцогч талууд, хэн хэнээс юу шаардах болон гэрээний үүргийг сольсон асуудал байхгүй тул нэхэмжлэгч, хариуцагч нар тус тусдаа шаардах эрхээ хэрэгжүүлэх ёстой. - ХК нь арматур нийлүүлсэн төлбөрөө авч чадаагүй бол уг төлбөрийг ******* ******* ХХК-аас тусдаа нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд - ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

9.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэргийн бодит үнэнийг тогтоолгох хүсэлттэй байна. Энэ асуудал нь Д.*******, Б.******* гэх хоёр иргэний хоорондын асуудал биш бөгөөд маргаан бүхий орон сууцаас гадна дахин нэг орон сууц байдаг. Б.*******ийн өмчлөлд Д.*******ын шилжүүлж өгсөн орон сууцны нэг нь одоог хүртэл Б.*******ийн өмчлөлд хэвээр байгаа.

9.2. Д.******* нь Б., Б. гэх хоёр жолоочийг авч ирээд арматурыг ачиж явсан, хотхонд арматур хүргэсэн гэдгээ гэрчилдэг. 2019 онд ******* дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* ******* ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахад Д.******* ирж уулзаад шүүхэд битгий нэхэмжлэл гаргаач гэж гуйсан. Мөн ******* ******* ХХК-ийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд Д.*******ыг гуйсан учраас хүлээцтэй хандаж эрэн сурвалжлуулаагүй. Б.******* нь Д.*******той уулзаад өр төлбөртөө орон сууцыг тооцохоор ярилцахад хүлээн зөвшөөрөөд нөгөө орон сууцыг битгий худалдаарай гэж гуйсан. Д.******* эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа манай компани дээр 2-3 удаа ирж уулзаж байсан. Нэг орон сууц нь манай эгчийнх байсан, үүнийг зарахад асуудалгүй, өрөө ингээд даръя, би эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа тул энэ асуудлаар танай талтай маргаангүй гэдгээ хэд хэдэн удаа илэрхийлсэн. Ингээд орон сууцыг 155,000,000 төгрөгөөр худалдаж, энэ үнийн дүнгээр ******* ******* ХХК-ийн арматурын үнэ гээд - ХК руу шилжүүлсэн санхүүгийн баримт байдаг.

Иймд хэргийн бодит үнэнийг тогтоож, ******* ******* ХХК, - ХК-уудын хоорондын барааны өр төлбөрийг захирлууд болох иргэд хоорондын маргаан гэж үзэхгүй байхыг хүсэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 180,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна.

3.1. Шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШЗ2022/17071 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, Б., Б., Х. нарыг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч гэрч Б., Б. нар Өмнөговь аймагт ажиллаж байгаа гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШЗ2022/19480 дугаар захирамжаар гэрч асуух ажиллагааг гүйцэтгэхийг Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхийн даалгавар биелэгдэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлжээ.

3.2. Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 02 дугаар сарын 0*******-ны өдөр Б., Б. нараас гэрчийн мэдүүлэг авч, улмаар шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШЗ2023/03079 дугаар захирамжаар гэрч нарыг асуусан үндэслэл зааж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.3 дахь хэсэгт зааснаар өөр орон нутгаас нотлох баримт бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байвал зохигчийн хүсэлтийг үндэслэн шүүгч захирамж гарган тодорхой ажиллагаа гүйцэтгэхийг зохих шүүхэд даалгах бөгөөд шүүхийн даалгавар хүлээн авсан шүүх түүнийг тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй.

Шүүхийн даалгаварт заасан ажиллагааг явуулах хугацаанд дээрх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.8 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх ба уг шалтгаан арилмагц шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай захирамжийг мөн хуулийн 80.3 дахь хэсэгт зааснаар гаргах журамтай.

Анхан шатны шүүх хуульд заасан дээрх журмыг зөрчсөн тул гэрч Б., Б. нарын мэдүүлэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй.

3.3. Үүнээс гадна шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээнд гарын үсэг зурж гэрээг байгуулаагүй гэх үндэслэлээр орон сууцны үнэ 180,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж буй нөхцөлд нэхэмжлэгч ямар баримтаар орон сууцны үнийг ийнхүү тодорхойлсон нь тодорхой бус байна.

Нэхэмжлэлийн талаархи тайлбарыг гагцхүү зохигч гаргах бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байвал шүүх тодруулах ажиллагааг гүйцэтгэх учиртай.

 

4. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хуульд нийцээгүй гэх хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******8 дугаар зүйлийн 1*******8.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******7 дугаар зүйлийн 1*******7.1.5, 1*******8 дугаар зүйлийн 1*******8.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 0*******-ны өдрийн 181/ШШ2023/00919 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,128,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******7 дугаар зүйлийн 1*******7.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА