Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2023/00457

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2023/00457

Орхон аймаг

 

 

 

 

2023 03 27 142/ШШ2023/00457

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: , *******/-ын

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр суманд байрлах ******* ******* /РД:*******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: тэтгэмж 23,214,685 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-н өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Я.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Оюумаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Я.******* нь хариуцагч ******* *******-т холбогдуулан тэтгэмж 23,214,685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

2. Нэхэмжлэгч Я.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1994 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Монгол Зөвлөлтийн хамтарсан *******ийн Хүдрийн ил уурхайн эмульсийн тэсрэх бодисын заводод ачигчаар анх ажилд орсон. Би тус үйлдвэрт химийн бодис, тэсрэх бодистой гардаж, хүнд хортой нөхцөлд нийт 27 жил 04 сар ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өндөр насны тэтгэвэрт суух тухай өргөдлөө өгсөн юм. Би тухайн үедээ өргөдлөө өгөөд тэтгэвэрт гарахдаа 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэвэрт сууна, тэгэхээр шинэ хөдөлмөрийн гэрээний биелэлтийн дагуу нэг удаагийн тэтгэмж авна тооцсон юм. ******* *******-ын Ерөнхий захирлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/1965 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын 1 дэх заалтаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр заасан. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцэгдэн батлагдсан ******* *******-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 11.6-д энэхүү гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөнө гэж заасан. Иймд намайг ажлаас чөлөөлсөн тушаал нь шинэ хамтын гэрээ хэрэгжиж эхэлсэн өдөртэй давхцаж байгаа тул ажилтанд ашигтай байдлыг харгалзан 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцэгдэн батлагдсан ******* *******-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 7.12 дах хэсгийн 7.12.5-д зааснаар 25 буюу түүнээс дээш жил бол 25 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нь нэг удаа олгоно гэж заасны дагуу 25 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг өгөх ёстой. Би тус үйлдвэрт 1994-2000 оны хооронд ачигч, 2000-2015 оны хооронд уулын тэсэлгээчин, 2015-2021 оны хооронд эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрт оператор тэсэлгээчнээр ажиллаж байсан, миний хувьд амь насанд аюултай, эрүүл мэндэд хортой хүнд нөхцөлд олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад ажилтны хувьд намайг тэтгэвэрт гаргахдаа миний эрх ашгийг дээрдүүлсэн нөхцөлөөр тэтгэмжийг тогтоож өгөх ёстой байсан юм. Тухайн үед намайг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэвэрт сууна гэхэд Хүний нөөцийн менежер Мөнхчимэг нэг хүнтэй миний хажууд гар утсаар асууж лавласан, тэгэхэд Мөнхчимэг ярьж байгаа хүндээ ******* гэдэг хүн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэвэрт суух гэж байгаа юм байна, тэтгэмжийг нь шинэ гэрээгээр тооцох юм уу гэхэд цаад хүн нь зөвшөөрсөн бололтой байсан, Мөнхчимэг надад шинэ хамтын гэрээгээр тэтгэмжийг нь тооцох юм байна гэж хэлж байсан. Надад ерөнхий захирлын тушаал гарсан талаар 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдөр гар утсаар үйлдвэрээс ярьж хэлсэн, би сүүлд буюу 2022 оны 01 дүгээр сарын 03- ны өдөр тушаалыг гардаж авсан. Тэгээд би хуучин гэрээгээр тэтгэмжийг олгохоор заасан байсан тул Ил уурхайг хариуцсан цалин хөлсний нягтлан бодогч над руу гар утсаар яриад таны тушаал шинэ хамтын гэрээ хоёр чинь зөрчилдөөд байна, та энэ тушаалаа залруулга хийлгэ, 2 дахь заалтаа өөрчлүүл, тэгэхгүй бол хуучин гэрээний заалтаар тэтгэмжийг чинь бодно шүү гэхээр нь би тус үйлдвэрийн Хүний нөөцийн хэлтэст ерөнхий захирлын тушаалын 2 дах заалтыг өөрчилж шинэ гэрээний заалтаар 25 жил болгож өгөхийг хүсч өргөдөл гаргасан. Тус хэлтсээс надад таны өргөдлийг тань Хуулийн хэлтэст шилжүүлсэн, тэндээс дүгнэлт гаргуулж байж танд хариу өгнө гэж хэлсэн, тэгээд би хэсэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна. Иймд миний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэрээ буюу ******* *******-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 7.12 дах хэсгийн 7.12.5-д зааснаар 25 сарын хугацаатай тэтгэмжийг шаардах эрх үүсч байгаа юм, би 17 сарын хугацаатай тэтгэмжээ авсан одоо зөрүү болох 8 сарын тэтгэмж болох 23,214,685 төгрөгийг ******* *******-аас гаргуулж авмаар байна... гэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн тайлбарыг сонслоо. 2020-2021 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг баримтлах нь 1997 оны хуучин Хөдөлмөрийн тухай хуулиар харилцааг дуусгавар болгох ёстой гэж хариуцагч талаас тайлбарлаж байна. Гэтэл тийм биш бөгөөд, учир нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр *******ыг ажлаас гаргасан тушаал гарсан. 2022-2023 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг хариуцагч талаас хэлж байна. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хэрэгжиж батлагдсан гэж байна. 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Я.*******ыг ажлаас халах тушаал гаргасан, уг тушаал хавтаст хэргийн 5 хуудаст авагдсан. Уг тушаалын 3-т *******ын ажлыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлцэхээр заасан. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаа хүлээлцэнэ гэдэг нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ******* ажиллаж байна гэсэн үг. Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч, ажилтанд ажлаас халбал эрх зүйн харилцааг дуусгавар болох хүртэл ажилтныг ажилласанд тооцохоор хуульд заасан. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Я.******* ажлаас халагдсан. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хамтын гэрээ нь хэрэгжиж эхэлсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хуучин гэрээ биш, ажилтанд ашигтай байдлаар буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажилласан гэдгээр тооцох ёстой юм. Хариуцагч талаас урд талын буюу 2020-2021 онд хамтын гэрээний үед тэтгэвэртээ гарсан гэж ярьж байна. Энэ гэрээний үед тэтгэвэртээ суух өргөдлөө өгсөн. Өргөдлөө өгч байгаа нь тэтгэвэрт гарч байгаа асуудал биш юм. Эрх зүйн харилцаа тушаалд заасан өдрөөр дуусгавар болдог. Тэгэхээр 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр буюу шинэ хамтын гэрээ хэрэгжиж эхэлсэн өдөр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болсон. Бүртгэлийн тухай ярьж байна. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 21-ний хооронд 5, 5 хоногоор явж, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэрээг бүртгүүлсэн гэж ярьж байна. Хариуцагч талаас 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэрээг бүртгүүлсэн учраас 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс хойш шинэ хамтын гэрээ хэрэгжих ёстой гэж байна. Тэгвэл 2022 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хоорондох 3 сарын хугацаанд гарсан маргааныг ямар гэрээгээр шийдэх вэ, бүртгүүлээгүй байгаа бол энэ гэрээ хэрэгжихгүй гэвэл 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл өмнөх 2020-2021 оны хамтын гэрээгээр 2023 оны харилцааг дүгнэж, шийдэх юм уу. Бүртгэлд орохоос өмнө уг гэрээ хүчингүй байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Шинэ хууль, гэрээний дагуу нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 17 сарын тэтгэмж өгч эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж байна. Хэрвээ ******* *******-с 27 жил хүнд хортой нөхцөлд ажиллаж гарсан ахмад ажилтнуудын эрх зүйн байдлыг дэрдүүлье гэвэл 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хамтын гэрээний дагуу 25 сарын тэтгэмжийг өгвөл эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзнэ. Хэрвээ нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө тэтгэвэртээ гарсан байсан бол ямар нэг маргаан үүсэхгүй байсан. Гэтэл нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр буюу шинэ гэрээ хэрэгжиж эхэлсэн үеэс буюу гэрээний 11 дүгээр зүйлийн 11.6-д 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ гэж заасан. Энэ гэрээний дагуу ажилтны эрх зүйн байдлыг дээрдүүлье гэж бодож байгаа бол шинэ хамтын гэрээний дагуу тэтгэмжийг олгох ёстой юм. Хариуцагч талаас нэхэмжлэгчийг хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж өргөдлөө гаргаагүй гэж байна. Өмнөх хурал дээр хариуцагч талаас өргөдөл ямар хамааралтай юм, өргөдөл энэ хэрэгт ямар ч ач холбогдолгүй гэж байсан. Гэтэл өнөөдөр ач холбогдолгүй гэсэн өргөдлөө миний хэлж байсан шиг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйл, хөдөлмөрийн маргаан таслах комиссийг ярьж байна. Хариуцагчаас өөрсдийнх нь эсрэг шийдэж болох өргөдлийг гаргаж өгөхгүй байгаа юм. Нэхэмжлэгчээс итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримт гаргуулъя гээгүй, харин хөдөлмөрийн ил уурхайн хүний нөөцөөс гаргуулъя гэж байхад итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө гаргаж өгч байна. Болдбаатар, ******* дарга нар ямар үүрэг даалгавар чиглэл өгдөгийг мэдэхгүй байна. Заавал ингэж ажилчныхаа эсрэг чиглэсэн байдал гаргаж болохгүй. Өргөдлийг өгсөн бол өнөөдрийн хувьд юу гэж ярихыг мэдэхгүй байна. Дарга нар нь юу гэж ярь гэж заавар, чиглэл өгсөн юм байгаан, хэрвээ худлаа яривал хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг мэдэж байгаа байх. Я.******* өргөдлөө Мөнхчимэгт өгөөд Чинбатыг өгөөрэй гэсэн байсан. Өмнө нь хариуцагч талаас өргөдөл хамаагүй, өргөдлөө өгөөгүй учраас нэхэмжлэл чинь хэрэгсэхгүй болно гэж ярьж байсан боловч одоо нөгөө өргөдөл хамгийн чухал асуудал болж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 158.1.3-д дараах хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх хянан шийдэхээр заасан байдаг. Үүнд 158.1.3-д хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээний нөхцөл, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нь хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн тухай ажилтны гомдлыг шүүх хянан шийдвэрлэхээр заасан. Хамтын гэрээ хэлэлцээрийн дагуу хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчиж байгаа маргааны асуудлыг тавьж байгаа. Я.******* нь өргөдлийг өгсөн, хариуцагч талаас өргөдлийг гаргаж өгөхгүй байгаа бөгөөд ажилтны хувьд хандах ёстой газраа хандсан. Мөн шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-д зааснаар шууд хянан шийдвэрлэх боломжтой учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Я.******* нь ******* *******-т 27 жил 4 сар ажиллаж өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул хөдөлмөрийн гэрээг цуцлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ******* *******-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд хандаж хүсэлт гаргасан байдаг. Тус хүсэлтдээ Я.******* нь: Миний бие ******* *******-т 27 жил 4 сар ажиллаж байна. Тэтгэвэр тогтоолгох болзлоо хангасан тул 2022 оны 1 дүгээр сарын 01 -ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, Хамтын гэрээний 8.11.4 дэх заалтыг үндэслэн 17 сарын тэтгэмж олгож өгнө үү гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Я.******* нь 2020-2021 онд буюу тухайн цаг үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хамтын гэрээний 8.11.4 дэх заалтыг үндэслэн 17 сарын тэтгэмж авах тухай хүсэлтээ тодорхой илэрхийлсэн. Улмаар Ерөнхий захирлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/1965 дугаар тушаалаар тухайн цаг үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлаж, мөн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ******* *******-ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг үндэслэн 17 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь хуульд нийцнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 32.1-т Хамтын гэрээ, аймаг, сум, нийслэл, дүүргийн хамтын хэлэлцээрийг харьяа нутаг дэвсгэрийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн байгууллагад, салбар, салбар дундын хамтын хэлэлцээрийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэхээр ажлын 10 өдрийн дотор ажилтны төлөөлөгч, эсхүл ажил олгогчийн төлөөлөгч хүргүүлнэ. 32.2-т Бүртгэх эрх бүхий байгууллага хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг ажлын таван өдрийн дотор хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянаж, нийцэж байвал тухайн хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг бүртгэж, мэдээллийн санд оруулна. Ийнхүү бүртгэснээр уг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр хүчин төгөлдөр болно гэж заасан байна. Мөн ******* *******-ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний Нэгдүгээр бүлгийн 1.6-д Хамтын гэрээ нь оролцогч талын бүх төлөөлөгчид гарын үсэг зурж, Хөдөлмөрийн тухай хуулийн 32.1-т заасан байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно... гэж тус тус заасан байна. ******* *******-ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар 2022 оны 03 дугаар сарын 01-ний бүртгэсэн байдаг. Эндээс дүгнэж үзвэл Я.*******ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал гарсан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2022-2023 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ хүчин төгөлдөр болоогүй байсан төдийгүй 2020-2021 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний үйлчлэх хугацаа дуусаагүй байсан нь нотлогдож байгаа юм. Иймд 2022-2023 онд хэрэгжүүлэх хүчин төгөлдөр болоогүй, мөрдөгдөж эхлээгүй хамтын гэрээг үндэслэл болгож тэтгэмж олгох боломжгүй юм. ******* ******* нь хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээнээс дордуулахгүйгээр ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаа, түүнээс илүү нөхцөлөөр хангах, хуулиар шууд зохицуулагдаагүй бусад харилцааг зохицуулах зорилгоор Хамтын гэрээг байгуулж, хэрэгжүүлж ажилладаг. ******* ******* нь өндөр насны тэтгэвэрт гарч, хөдөлмөрийн эрхийн харилцаа нь цуцлагдаж буй ажилтандаа ажилласан жилээс нь шалтгаалан үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож байгаа нь хэдий хэмжээний тэтгэмж олгож байгаагаас үл хамааран Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтанд олгогдсон баталгааг дээрдүүлсэн баталгаа юм. Өөрөөр хэлбэл Я.*******од 17 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосноор түүний эрх ашиг сонирхлыг хөндөөгүй харин ч Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангасан болох нь нотлогдож байна. Дээрх үндэслэлүүдээр Я.*******ын гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэгч Я.*******ыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажиллаж байсан гэх зүйлийг ярьж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлд ажил хүлээлцэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон тухай шийдвэр гаргах талаар зохицуулсан. Мөн хуулийн 83.2-т Ажилтан ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон аливаа ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж, 83.4-т Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно гэж, 83.5-т Ажил олгогч ажилтанд энэ хуулийн 83.3-т заасан хугацааны цалин хөлсийг тооцож олгоно гэж тус тус заасан байдаг. Ажлаас халах тухай шийдвэрт ажил хүлээлцэх хугацааг зааж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 83.3-т зааснаар ажил хүлээлцэх хугацаанд заасан хугацааны цалинг тооцож олгосон. Өргөдлийн тухай ярьж байна. Миний саяны ярьсан зүйл бол хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаагүй гэдэг нь Я.*******ын өргөдөл өгсөн эсэхтэй ямар ч холбоогүй. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тушаал гарсан байхад шүүхэд 2022 оны 08 дугаар сард буюу 8 сарын дараа шүүхэд хандсан. Я.******* нь Мөнхчимэг гэх хүнд нэг өргөдөл өгсөн гэж ярьдаг. Б.Мөнхчимэг гэдэг хүн ******* ******* биш, мөн хүний нөөц захиргааны хэлтэс биш юм. Б.Мөнхчимэг гэх хүн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх эрхтэй хүн биш юм. Өмнөх хурал дээр ч ярьж байсан Я.******* үнэхээр өргөдөл өгсөн юм уу, өргөдлийн талаар ямар хариу өгсөн бэ гэдэг дээр хэд хэдэн байдлаар бүх талаар нь судалж, үнэхээр өргөдөл байхгүй байсан тохиолдолд ажиллагааг хийсэн. Энэ талаар өмнөх шүүх хурал дээр хэлж байсан. Түүнээс энэ хүний өргөдлийг аваад дараад нуусан зүйл байхгүй. ******* ******* өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх журамтай байдаг. Энэ журмын 4.1-т ....газрын ажилтнаас ерөнхий захирал, түүний орлогч, захиргаа хүний нөөцийн бодлогын газарт гаргасан өргөдлийг дараах хэлбэрээр хүлээж авахаар заасан байдаг. Бичгээр гаргасан өргөдөл нь захиргаа хүний нөөцийн бодлогын газрын дотоод зохион байгуулалтын албаны өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн ажлын өдрүүдэд ажлын цагаар хүлээж авахаар заасан. Өргөдөл гомдлыг архив, албан хэрэг хөтлөлтийн мэдээллийн нэгдсэн системд цахимаар бүртгэж, бүртгэлийн дугаар авах, баримт бичгийн эхний хуудаст баталгааны тэмдэг дарж тэмдэглэж гарын үсэг зурна. Журмын 4.3-т зааснаар бүртгэсэн өргөдөл гомдлыг үйлдвэрийн газрын ерөнхий захирал, түүний орлогч, эрх бүхий бүтцийн нэгж, удирдлагаар тус тус дамжуулан цахимаар шилжүүлнэ. Шилжүлсэн өргөдөл гомдлыг ерөнхий захирал, түүний орлогч дарга бүтцийн нэгж, удирдлага нь ажилтандаа цохолт хийж хуваарилна, ажилтнаас үйлдвэрийн нэгж бүтцийн нэгжид гарсан өргөдөл гомдлыг тухайн бүтцийн нэгжийн бичиг хэргийн ажилтан хуваарилна. Өргөдөл гомдлыг тухайн бүтцийн нэгжийн бичиг хэргийн ажилтан хүлээж авах зохицуулалттай. Энэ журамд заасан шаардлагыг заавал хүлээн авах шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Өргөдөл гомдолтой холбоотой асуудал нь нарийн асуудал байдаг. Тиймээс дотоод зохион байгуулалтаар өргөдөл гомдлыг бүртгэж авах, шийдвэрлэх журмыг нарийн зохицуулж өгсөн. Энэ тохиолдлоор яваагүй өргөдөл гомдол гарвал хэн нь энийг хариуцах, ямар шийдвэр гарсан, яаж хариу өгөх тал дээр асуудалтай учраас өргөдөл гаргагч тухайн журмын дагуу хандаж бүртгэлд оруулсан бол ямар нэгэн байдлаар бүртгэгдэж шийдвэрлэгдэх ёстой. Энэ дагуу өргөдөл гомдлыг хүлээж авсан байдлыг судлахад бүртгэгдээгүй байсан. Энэ өргөдөл гомдол байхгүй байлаа гэж бодоход сонирхол татаж байгаа зүйл нь Я.******* нь яагаад тухайн асуудлаар дахиж хандаагүй вэ, 8 сарын хугацаанд яагаад хандаагүй вэ гэдэг асуудал гарч ирнэ. Захиргаа хүний нөөцийн хэлтэст гаргасан өргөдөл гэж ярьж байгаа. Тэгвэл Хөдөлмөрийн хуулиар ерөнхий захирлын тушаалаар хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссийг ******* ******* байгуулсан, уг комисс өөрийн гэсэн дүрэм журамтай, Засгийн газрын тогтоолын дагуу батлагдсан, гаргасан өргөдлийг шийдвэрлэдэг. Хүний нөөцийн газарт гаргасан өргөдлийг яагаад тусдаа өгсөн өргөдөлтэй адилтгаж байгааг ойлгохгүй байна. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслан комисст ирсэн гомдлыг шийдэхээс аль өөр газар өгсөн гомдлыг авч шийдвэрлэх үндэслэл байхгүй. Өөрийнхөө гомдлыг шийдвэрлүүлэхээр хүний нөөц, хөдөлмөрийн маргаан таслан комисст хандсан бол уг асуудал шийдэгдэх боломжтой байсан. Эсхүл захиргаа хүний нөөц, хуулийн хэлтсээр таны гомдлыг шийдвэрлэсний дараа таны гомдлыг хүлээн авна гэх дамжлаг байхгүй. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэхэд хуулиар шийдвэрлэгдээд явна. Харин хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргасан өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлээд явах бүрэн боломжтой байсан. Я.******* энэ эрхээ хэрэгжүүлээгүйд ******* ******* ямар ч буруугүй. Ийм учраас нэхэмжлэл болон нэхэмжлэлийн үндэслэл нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна гэв.

5. Нэхэмжлэгчээс: 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 274,023 төгрөг төлсөн баримт /хх-3/, Я.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, ******* *******-ын Ерөнхий захирлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/1965 дугаартай тушаал, ******* *******-ын Төрөлжсөн архивын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 47 дугаартай архивын лавлагаа /хх-6-12/, Монгол-Оросын хамтрасан *******ийн хүдрийн ил уурхайн даргын 2006 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 54/к дугаартай тушаал /хх-10/, ******* ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/1565 дугаартай тушаал /хх-11/, ******* *******-ын ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/1678 дугаартай тушаал /хх-12/, Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас /хх-14/, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 10/19/132 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-15-18/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-19/, Я.*******ын 2021 оны 12 дугаар сар, 2022 оны 01 дүгээр сарын цалин хөлсний тооцооны хуудас, 2022 оны 1 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Голомт банкны дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

6. Хариуцагчаас: 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ХБ-117-12/3952 дугаартай итгэмжлэл /хх-25/, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар /хх-29-30/, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* *******-ын захиргаа, үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ /хх-31-43/, ******* *******, Хүний нөөц, захиргааны хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 113/497 дугаартай албан бичиг, Я.*******ын 2021 оны 12 дугаар сарын 16-нд ******* *******-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд гаргасан өргөдөл /хх-50/, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* *******-ын захиргаа, үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ /хх-51-63/, ******* *******-ын Ерөнхий захирлын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/384 дугаартай тушаал, ******* ******* Ерөнхий захирлын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/312 дугаартай тушаал, ******* *******-ын Ерөнхий захирлын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/156 дугаартай тушаал, ******* *******-т өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх журам зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

7. Шүүхээс: зохигчийн хүсэлтээр ******* *******-ын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 117/251 дугаартай албан бичиг, ******* *******-ын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 113/497 дугаартай албан бичиг, ******* *******-ын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 113/178 дугаартай дугаартай албан бичиг, түүний хавсралтаар Өргөдлийн товъёог, ******* *******-ын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10/215 дугаартай албан бичгийг нотлох баримтаар бүрдүүлж хэрэгт хавсаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Я.******* нь хариуцагч ******* *******-т холбогдуулан тэтгэмжийн зөрүү 23,214,685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Я.******* би 1994 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Монгол Зөвлөлтийн хамтарсан *******ийн Хүдрийн ил уурхайн эмульсийн тэсрэх бодисын заводад ачигчаар анх ажилд орж, тус үйлдвэрт химийн бодис, тэсрэх бодистой гардаж, хүнд хортой нөхцөлд нийт 27 жил 04 сар ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өндөр насны тэтгэвэрт суух хүсэлтээ өгч ******* *******-ын Ерөнхий захирлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/1965 дугаартай тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлж, уг тушаалын 2 дахь заалтаар надад хамтын гэрээнд заасан 17 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор заасан. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцэгдэн батлагдсан ******* *******-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 11.6-д энэхүү гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөнө гэж заасан. Иймд намайг ажлаас чөлөөлсөн тушаал нь шинэ хамтын гэрээ хэрэгжиж эхэлсэн өдөртэй давхцаж байгаа тул ажилтанд ашигтай байдлыг харгалзан 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцэгдэн батлагдсан ******* *******-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 7.12 дах хэсгийн 7.12.5-д 25 буюу түүнээс дээш жил бол 25 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нь нэг удаа олгоно гэж заасны дагуу 25 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох ёстой, иймд тэтгэмжийн зөрүү 23,214,685 төгрөгийг ******* *******-аас гаргуулж өгнө үү... гэсэн.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ...Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлтээ 2021 оны 12 дугаар сарын 16-нд гаргаж, ерөнхий захирлын тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс цуцалж, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хамтын гэрээний заалтад үндэслэн 17 сарын тэтгэмж олгосон, 2022 онд үйлчлэх хамтын гэрээ нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал гарахад хүчин төгөлдөр болоогүй байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Я.******* нь Монгол-Зөвлөлийн хамтарсан *******ийн Хүдрийн ил уурхайн даргын 1994 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 115-к дугаартай тушаалаар 1994 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тус уурхайн эмульсын тэсрэх бодисын заводад ачигчаар ажилд орж, Монгол-Оросын хамтарсан *******ийн Хүдрийн ил уурхайн даргын 2000 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 85-к дугаартай тушаалаар өрөмдлөг тэсэлгээний хэсэгт 4 дүгээр зэргийн тэсэлгээчнээр шилжин ажиллаж, Монгол-Оросын хамтарсан *******ийн хүдрийн ил уурхайн даргын 2006 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 54/к тушаалаар 6-р зэргийн тэсэлгээчнээр дэвшин ажиллаж байгаад ******* ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/1565 дугаартай тушаалаар 6 дугаар зэргийн тэсэлгээчин-оператороор ажиллаж байгаад түүнийг ******* *******-ын Ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/1678 дугаартай тушаалаар Ил уурхайн өрөмдлөг тэсэлгээний хэсэгт 6 дугаар зэргийн тэсэлгээчин-оператороор ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан байна.

 

Я.******* нь 2021 оны 12 дугаар сарын 16-нд ******* *******-ын Ерөнхий захиралд ажлаас чөлөөлүүлэх хүсэлт гаргаж, тус үйлдвэрийн газрын ерөнхий захирлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/1965 дугаартай тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэж, хүсэлт гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнд үйлдвэрийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулагдсан 2020-2021 онд үйлчлэх хамтын гэрээнд зааснаар 17 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон, энэ талаар зохигч маргахгүй байна.

 

5. Хариуцагч тал нэхэмжлэгч нь тухайн гомдлоо эхлээд байгууллагын дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж шийдвэрлүүлэх ёстой байсан боловч шийдвэрлүүлээгүй, гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарласан.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д шүүх шууд хянан шийдвэрлэх хөдөлмөрийн маргааныг заасан бөгөөд хуулийн 158.1.3-т хамтын гэрээ, ...хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн тухай ажилтны гомдол гэж заасан бөгөөд зохигч хамтын гэрээний хэрэгжиж эхлэх хугацаа, үйлчлэх хугацааны талаар маргаж байх тул зохигчийн хооронд үүссэн маргаан нь шүүх шууд хүлээн авч хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байх тул нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлүүлэхгүйгээр шууд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нь зөв бөгөөд тухайн маргааны талаар Хөдөлмөрийн тухай хуульд шүүхэд гомдол гаргах хугацааг тухайлан заагаагүй байна.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Хамтын гэрээ, аймаг, нийслэл, сум, дүүргийн хамтын хэлэлцээрийг харьяа нутаг дэвсгэрийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн байгууллагад, салбар, салбар дундын хамтын хэлэлцээрийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэхээр ажлын 10 өдрийн дотор ажилтны төлөөлөгч, эсхүл ажил олгогчийн төлөөлөгч хүргүүлнэ. 32.2-т Бүртгэх эрх бүхий байгууллага хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг ажлын таван өдрийн дотор хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянаж, нийцэж байвал тухайн хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг бүртгэж, мэдээллийн санд оруулна. Ийнхүү бүртгэснээр уг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр хүчин төгөлдөр болно. гэж тус тус заасан.

 

8. Хэрэгт нотлох баримтаар авагдсан ******* *******-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээнд Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар 2022 оны 03 сарын 01-нд бүртгэсэн тэмдэг дарагдсан байх боловч уг хамтын гэрээний 11.6-д энэхүү гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөнө. гэж заасан байна.

 

9. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Я.*******ыг ажлаас чөлөөлсөн ******* *******-ын Ерөнхий захирлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/1965 дугаартай тушаалд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс цуцлахаар заасан байх тул ******* *******-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний заалт хамаарахаар байна гэж шүүх дүгнэлээ.

 

10. Иймд тус хамтын гэрээний 7.12 дах хэсгийн 7.12.5-д 25 буюу түүнээс дээш жил бол 25 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нь нэг удаа олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч Я.*******од 25 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг хариуцагч байгууллага олгох ёстой байжээ.

 

11. Нэхэмжлэгч 17 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авсан болохоо хүлээн зөвшөөрдөг ба тэрээр зөрүү 8 сарын тэтгэмжид 23,214,685 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

12. Хэрэгт нотлох баримтаар авагдсан ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулагдсан 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 10/19/132 дугаартай хөдөлмөрийн гэрээний 1.4-т ажилтны албан тушаалын үндсэн цалинг нэг цагт 12,855.03 төгрөг байхаар талууд тохиролцсонд үндэслэн тооцоход /12,855.03*8цаг*22хоног/ нэхэмжлэгчийн сарын үндсэн цалин 2,262,485 төгрөг байх ба зөрүү 8сарын тэтгэмжийг тооцоход=18,099,880 төгрөг болж байна.

 

13. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч ******* *******-аас тэтгэмжийн зөрүү 18,099,880 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.*******од олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,114,805 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274,023 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 248,449 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.4, 158 дугаар зүйлийн 158.1.3-т заасныг баримтлан ******* *******-аас тэтгэмжийн зөрүү 18,099,880 /арван найман сая ерэн есөн мянга найман зуун ная/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.*******од олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,114,805 /таван сая нэг зуун арван дөрвөн мянга найман зуун тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Я.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274,023 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* *******-аас улсын тэмдэгтийн хураамж 248,449 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.*******од олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН