Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 207/МА2022/00121

 

Я.Э нэхэмжлэлтэй,

хариуцагч “Э Ү” ТӨҮГ-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.О даргалж, шүүгч С.У, ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд 14 цаг 00 минутад эхлэв.

Даргалагчаас: Шүүх хуралдааныг нээж, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2022/01269 дугаар шийдвэртэй, Я.Э нэхэмжлэлтэй, хариуцагч “Э Ү” ТӨҮГ-д холбогдох, тэтгэмж 23.214.685 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Я.Э түүний өмгөөлөгч Б.Б нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ гэв.

Даргалагчаас: Нарийн бичгийн даргаас шүүх хуралдаанд оролцогчдын ирцийг илтгэе гэхэд

Нарийн бичгийн даргаас: Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О нар ирсэн байна. Нэхэмжлэгч Я.Э шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй байна. шүүх хуралдаанд өөр дуудагдсан хүнгүй болохыг илтгэв.

Даргалагчаас: Шүүх хуралдааны ирцтэй холбогдуулан гаргах санал байна уу? гэхэд

Оролцогчид: Байхгүй гэв.

Даргалагчаас: Шүүх бүрэлдэхүүн болон нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж, хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асуухад:

Оролцогчид: Байхгүй гэв.

Даргалагчаас: Хэрэг хэлэлцэж эхлэхтэй холбогдуулан гаргах хүсэлт байна уу? гэхэд:

Оролцогчид: Байхгүй гэв.

Даргалагчаас: Илтгэгч шүүгчээс хэргийн талаар илтгэе гэв.

Илтгэгч шүүгчээс: Хэргийн агуулгыг дэлгэрэнгүй илтгэж, анхан шатны шүүхийн шийдвэр, нэхэмжлэгч Я.Э түүний өмгөөлөгч Б.Б нарын давж заалдсан гомдол, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын талаар уншин танилцуулав.

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдсан гомдлынхоо үндэслэлийг тайлбарлана уу? гэхэд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2022/01269 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Анхан шатны шүүх хурал эхэлэхээс өмнө “Э Ү” ТӨҮГ-ын Хүний нөөцийн захиргааны хэлтсын газраас Я.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ямар нэгэн өргөдөл өгөөгүй болно гэсэн албан бичиг ирүүлсэн. Тэгэхлээр нь би Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.2., 158 дугаар зүйлийн 158.1.-т заасан үндэслэлээр мэтгэлзэх гэж байгаа юм гэж ойлгоод анхан шатны шүүх хурал дээр хүсэлт гаргасан. Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Х.М дараа нь н.Ч гэдэг хүнтэй утсаар яриулахад өргөдлыг чинь хүлээж аваад шилжүүлсэн байгаа гэсэн утасны ярианы бичлэгийг шалгуулах хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх хүсэлтийг хангасан, хангаагүй талаараа шийдвэр гаргалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Хурал үргэлжлэлээд мэтгэлзээд явж байх үед хариуцагч талаас өргөдөлөө гараагүй гэж ярьж эхэлхээр нь манай талаас хүсэлт гаргасан хүсэлтийг шийдсэнгүй хэргийн оролцогчийн эрхийг хангасангүй гэж хэлээд утасны бичлэгээ сонсгож болох уу гэж хэлээд сонсгосон. Хүсэлт гаргасан асуудал дээр шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах заалтыг анхан шатны шүүх зөрчиж, зохигчдын хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр хурлыг үргэлжлүүлэн хийсэн. Анхан шатны шүүх хүсэлтийг хангасан болон хангаагүй талаараа ямар нэгэн тайлбар хэлэлгүй шүүх хуралдааныг дуусгасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7.-д энэ хуулийн 38.6.-д хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн.“Э Ү” ТӨҮГ–ийн ерөнхий захирлын тушаал дээр 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр харилцааг дуусгавар болгосон ба  2022 оны 01 дүгээр сарын Я.Э цалин хөлсний тооцооны хуудас дээр 2022 оны 01 дүгээр сард 12 цаг ажилласан болон түүний амралт эцсийн тооцоог бодож 2.692.164 төгрөгийг тооцсон баримт байгаа нь Я.Эыг 2022 оны 01 дүгээр сард ажилласан болохыг тодорхойлж байгаа юм. Хөдөлмөрийн туха хуулийн 82 дугаар зүйлийн 82.3.т .Хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр энэ хуулийн 82.1, 82.2-т заасан тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн олгохоор тогтоож болно. Мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.5.-д Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон ажилтанд ажил олгогч энэ хуулийн 82.1-д заасан хэмжээний тэтгэмж олгоно гэж заасны дагуу хамтын гэрээнд 25 сарын тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заасан тохиолдолд “Э Ү” ТӨҮГ нь хамтын гэрээний заалтаа баримтлан Я.Э өгөх үүргийг хүлээнэ. Нэг удаагийн тэтгэмж олгохоос чөлөөлөгдөх үндэслэл байхгүй. Иймд Я.Э эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, ажилтныг илүү таатай нөхцлөөр хангасан гэрээ буюу “Э Ү” ТӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 7 дугаар бүлгийн 7.12., 7.12.5.-д зааснаар 25 сарын хугацаатай тэтгэмжийг олгох хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Я.Э нь 17 сарын хугацаатай тэтгэмжээ авсан, зөрүү болох 8 сарын тэтгэмж болох 28.214.685 төгрөгийг “Э Ү” ТӨҮГ-аас гаргуулах үндэслэл байгаа гэж үзэж давж заалдах гомдол гаргасан гэв.

Даргалагчаас: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О давж заалдсан гомдолтой холбогдуулан хариу тайлбар байна уу? гэхэд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хэлье. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан үндэслэлээр нотлох баримт бүрдүүлэх талаар хэрэгт авагдсан нотлох баримт бүрдүүлэх талаараа шүүхэд хүсэлт гараагүй ба энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй. Иймд нотлох баримт бүрдүүлэх болон үнэлэх хуулийг зөрчсөн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тал бичлэгийн тухай яриад байдаг. Анхан шатны шүүх хуралдаан нь дээр хүний нөөцийн ажилтан хоёр хүнтэй ярьсан бичлэгийн сонсгосон. Яг энэ хоёр хүн мөн биш нь тодорхой биш энэ нотлох баримтыг хуурамчаар цуглуулсан. Шүүх хуралд хэлсэн нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т Хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. Мөн 38.5.-т нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэдэг нь хуульд нийцэж байгаа юм. “Э Ү” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандах эрх нь нээлттэй байсан энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдөл гаргаж өгөөгүй учир шүүх урьдчилан шийдвэрлэх журмаа зөрчсөн байна гэдэг нь үндэслэлтэй. “Эрдэнэт үйлдэр” ТӨҮГ-ын Ерөнхий захиралын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/1965 дугаар тушаал тухайн цаг үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. “Э Ү ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг үндэслэн 17 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон түүний эрх ашгийг хөндөөгүй. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2022/01269 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

Даргалагчаас: Оролцогч нарт харилцан бие биенээсээ асуух асуулт байна уу? гэхэд:

Оролцогч нар: Асуух асуултгүй гэв.

Даргалагчаас: Шүүгч нарт оролцогчоос асуух асуулт байна уу? гэхэд:

Илтгэгч шүүгчээс: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс асууя. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож өгнө үү, гомдлыг хангаж өгнө үү гэсэн хоёр асууудал шийдүүлэх гээд байгаа юм шиг ойлгомжгүй зүйл яриад байна энэ талаар тайлбарлана уу? гэхэд

Нэмэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б: Анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан. Энэ гомдлоо дэмжиж байна гэв.

Илтгэгч шүүгчээс:  Өөр асуултгүй гэв.

Даргалагчаас: Нэмэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баас асууя. Шүүх хуралдаан болохоос өмнө өргөдлийн хариугаа “Э Ү” ТӨҮГ-аас авъя гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаагүй байж, яг шүүх хурал болох үед нөгөө хүмүүстэй холбогдсон гээд утасны бичлэг сонсгоод байдаг талаараа тайлбарлана уу? гэхэд

Нэмэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б: Өргөдлийн хариугаа авъя гэхэд нэг нь ээлжийн амралтай нөгөө ажил дээрээ байхгүй байна гээд утсаар яриад утас нь дээр ярианы бичлэгийг хурааж авсан гэв.

Даргалагчаас: Урьдчилан шийдвэрлэх ажиллагааг журмын дагуу хийсэн байна. Маргаан таслах комисс байгуулагдаагүй учир шүүх нэхэмжлэлийг чинь хүлээж авсан. Нотлох баримтаа шүүх хуралдаан эхэлэхээс өмнө яагаад гаргаж болоогүй юм бэ? гэхэд

Нэмэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б: Хүсэлтээ шүүхэд гаргахад шүүх хангасан, хангаагүй гэдэг тайлбараа хэлээгүй гэв.

Даргалагчаас: Өөр асуултгүй гээд. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулах нотлох баримт байна уу? гэхэд

Нэмэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б: Хавтас хэргийн 5 дугаар хуудаснд “Э Ү” ТӨҮГ-ын ерөхний захиралын тушаал, 6 дугаар хуудаснд Нийгмиийн даатгалын хэлтсийн баримт, Я.Этой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.2., 1.5., 2.1., 2.2, 2.2.6., 2.4.2., 7.1., 7.2., зүйл заалтууд, 72 дугаар хуудаснд байгаа анхан шатны хурлын тэмдэглэлд гар утасны бичлэг үзлэг хийв гээл орхисон байсан. Эдгээр нотлох баримтуудыг шинжлэн судлуулъя гэв.

Илтгэгч шүүгчээс: Нотлох баримтуудыг уншин танилцуулж, шинжлэн судлав.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О: Хавтас хэргийн 50 дах талд Я.Э өргөдөл, 51 дэх талд 2021-2022 оны Хамтын гэрээний 8.11.4. дэх заалт, Хамтын гэрээний ар талын гарын үсэг зэрэг эдгээр нотлох бармитыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдааныг түр завсарлуулж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөнө гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдааныг үргэлжлүүлж, даргалагч шүүгчээс магадлалын тогтоох хэсгийн агуулгыг уншиж танилцуулав.

МАГАДЛАЛД: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2022/01269 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж, нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274.023 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдэж, шүүх хуралдааныг 15 цаг 00 минутад хаав.                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                С.У     

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                            Ө.О