Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2023/00101

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2023/00101 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Гуравдагч этгээд: Ж.Ч,

 

Гуравдагч этгээд: Ц.Э,

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Ч түүний өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Б нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ..."М ХХК нь Х ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн ард байрлах нэгж талбарын 30/0007 тоот дугаартай, 01732590 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, 1566 м.кв талбай бүхий газарт 2013-2016 онуудын хооронд эхний ээлжийн 16 давхар барилгыг 100%-ийн өөрийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулсан бөгөөд Х ХХК нь уг барилгад хөрөнгө оруулсан нийт үнийн дүндээ 13 ширхэг орон сууцыг өөрийн мэдэлд авч худалдан борлуулах эрхтэй, үлдэх хэсэг буюу 7815,36 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Монхауз ХХК бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч болсон. Гэтэл Х ХХК-ийн захирал Ц.Э нь иргэн Ж.Чтой шүүхэд маргаантай байсан, уг маргаан нь шүүхийн журмаар эвлэрэн хэлэлцэж дуусгавар болсон байх ба Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2015/07939 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Ц.Э нь Сонгинохайрхан дүүргийн 2 давхрын 66,21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэг, 10 дугаар давхрын 66,21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэг, 6 дугаар давхрын 63.73 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэгийг улсын комиссоор оруулан хүлээлгэн өгөхөөр тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шүүгчийн захирамжийг биелүүлэхээр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Ц.Эн өмчлөлийн бус, талбайн хэмжээ илт зөрүүтэй 60,55 м.кв бүхий 37 тоот, 65,11 м.кв бүхий 38 тоот, 65,84 м.кв бүхий 74 тоот орон сууцнуудыг дур мэдэн битүүмжилж, Ж.Чн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарган шилжүүлсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдаж, М ХХК-ийн өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. М ХХК нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсан талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт удаа дараа гомдол гаргаж байсан боловч гомдлыг хүлээж аваагүй. М ХХК нь Ж.Ч, Ц.Э нарын хоорондын төлбөр тооцооны асуудалд ямар ч хамааралгүй атлаа эд хөрөнгөөрөө хохирч байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү... гэв.

 

2. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/07939 дүгээр захирамжаар Ц.Э нь Сонгинохайрхан дүүргийн  талбайтай гурван өрөө орон сууц 1 ширхэг, 10 дугаар давхрын 66.21 м.кв талбайтай гурван өрөө орон сууц 1 ширхэг, 6 дугаар давхрын 63.73 м.кв талбайтай гурван өрөө орон сууц 1 ширхэгийг улсын комиссоор оруулан хүлээлгэн өгч, Ц.Эс 516 228 төгрөгийг гаргуулж Ж.Чт олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Ц.Эд төлбөр төлөхийг мэдэгдэж, шүүгчийн захирамжид дурдсан орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 11-ний едрийн 190/07 тоот "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоолоор битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 190/08 тоот "Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хурааж, 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 190/17-01 тоот Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид болон төлөгчид шилжүүлсэн тухай" тогтоолоор төлбөр авагчид шилжүүлэн өгсөн байна. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт Сонгинохайрхан дүүргийн  3 ширхэг орон сууцны өрөөний тоо, м.кв, давхрыг тодорхой заасан. 3 орон сууцны талбайн хэмжээ Ж.Чт өмчлүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-, Y-, Y- дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд заасан хэмжээтэй зөрүүгүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Чинзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2015/07939 дугаар шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.1.5-д зааснаар шийдвэрт заасан тодорхой эд хөрөнгийг төлбөр төлөгчөөс гаргуулж, төлбөр авагчид шилжүүлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр дуусгавар болж энэ үеэс эхлэн эдгээр гурван орон сууцыг эзэмшиж эхэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Э шүүхэд тайлбар өгөөгүй байна.

 

5. Нэхэмжлэгч талаас, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 2017.01.18-ны өдрийн №10/2017 дугаар М ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга хурандаа Ж.Нт хаягласан Хүсэлт гаргах тухай албан бичиг, 2019.06.24-ний өдрийн 85/2019 дугаар М ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга хошууч Р.Эд хаягласан Гомдол гаргах тухай албан бичиг, 2017.01.27-ны өдрийн 1/3985 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас М ХХК-д хаягласан Хүсэлт хариу албан бичиг, 2019.08.19-ний өдрийн 2/497 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэх хуудас, 2019.06.06-ны өдөр 19/031 дугаар Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл, дүгнэлт, орон сууцны бүдүүвч зураг, 2019.08.15-ны өдрийн 19/049 дугаар Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл, орон сууцны бүдүүвч зураг, дүгнэлт, 2019.06.06-ны өдрийн 19/031 дугаар Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл, орон сууцны бүдүүвч зургууд, Эй Би Эн дизайн ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, 2019.02.25-ны өдрийн ЗТ17-116/19 дугаар Тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээ, №УЭЛ-046:2016 дугаар Стандарт хэмжил зүйн газрын Шалгалт тохируулгын гэрчилгээ, №19/031 дугаар Нэхэмжлэх, №19/049 дугаар Нэхэмжлэх, 2019.09.04-ний өдрийн 184/ШЗ2019/09692 дугаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2019.10.17-ны өдрийн 128/2019 дугаар М ХХК-ийн Итгэмжлэл олгох тухай албан тоот, 2013.04.15-ны өдрийн №ХО-01/2013 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээ, 2014.04.23-ны өдрийн №02/2014 дугаар Нэмэлт гэрээ, 2015.08.31-ний өдрийн Хэлцэл, 2015.12.22-ны өдрийн №04/2015 дугаар Нэмэлт гэрээ, түүний хавсралт, 2015.12.22-ны өдрийн №Д-31/2015 дугаар Орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээ, 2016.11.04-ний өдрийн 2016/480 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, 2017.03.27-ны өдрийн 454 дугаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн М ХХК-д хаягласан албан бичиг, 2017.04.24-ний өдрийн 68/2017 дугаар М ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хаягласан Хүсэлт гаргах тухай албан бичиг, 2018.11.20-ны өдрийн №11-1315452 дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлстээс М ХХК-д хаягласан албан бичиг, 2017.09.01-ний өдрийн 1963 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магалдал, Х ХХК-ийн Эрхэс хотхоны 126 айлын орон сууцны бүдүүвч зураг, 2022.03.11-ний өдрийн 1/497 дугаар Барилгын хөгжлийн төвөөс М ХХК-д хаягласан албан бичиг, 2017.05.01-ний өдрийн 184/ШЗ2017/04632 дугаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2020.08.24-ний өдрийн 184/ШЗ2020/10817 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2017.06.06-ны өдрийн 184/ШЗ2017/06049 дугаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2014.05.08-ны өдрийн №02 дугаар Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, 2014.05.08-ны өдрийн Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол, 2013.04.15-ны өдрийн №01 дугаар Х ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, Х ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2017.04.05-ны өдрийн 1/10441 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Сонгинохайрхан дүүргийн услын бүртгэлийн хэлтэст хаягласан албан бичиг, 000305229 дугаар Х ХХК-ийн Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2014.08.19-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэ газар эзэмшүүлэх гэрээ, 2014.08.14-ний өприйн А/704 дугаар Нийслэлийн Засаг даргын захирамж, түүний хавсралт зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас, 2019.10.02-ны өдрийн 1/326 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Итгэмжлэл олгох тухай албан тоот, №16290882 дугаар Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг, 2016.09.14-ний өдрийн 299 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас, 2015.12.14-ний өдрийн 102/ШШ2015/07939 дугаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2016.09.20-ны өдрийн 16290882 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2016.10.04-ний өдрийн 3/31289 дугаар Нийслэлийн шүүхийн гүйцэтгэх албаны Ц.Эд хаягласан Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай албан бичиг, 2016.04.27-ны өдрийн 190/07 дугаар Шүүхийн шийдвэр тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, 2016.09.27-ны 190/08 дугаар 2016.09.27-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2016.10.11-ний өдрийн 190/07 дугаар Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, 2016.10.11-ний өдрийн 3/32297 дугаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай, 2016.10.02-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2016.12.23-ны өдрийн 190/68 дугаар Эд хөрөнгийг хураасан тогтоол, 2016.12.23-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2017.01.07-ны өдрийн 190/17-01 дугаар Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид болон төлөгчид шилжүүлсэн тухай тогтоол, 2017.04.25-ны өдрийн 258 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тухай тогтоол, 2021.01.05-ны өдрийн №01 дугаар Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022.06.10-ны өдрийн 1-155/267 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Итгэмлэл олгох тухай албан бичиг, 2022.10.18-ны өдрийн 1-179/408 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Итгэмжлэл олгох тухай албан бичиг, зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

2021.11.02-ны өдрийн 183/ШЗ2021/13348 дугаар захирамжаар Сонгионхайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хот байгуулалт, хөгжлийн газар, Баянгол, Хан-Уул дүүгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архиваас нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж, шүүх түүнийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа Ц.Эн өмчлөлийн бус, талбайн хэмжээ илт зөрүүтэй 60,55 м.кв бүхий 37 тоот, 65,11 м.кв бүхий 38 тоот, 65,84 м.кв бүхий 74 тоот орон сууцыг дур мэдэн битүүмжилж, Ж.Чн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарган шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн хууль бус ажиллагаа тул шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахаар шаардсан... гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн тайлбарыг шүүхэд гаргасан. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Ч нь хариуцагчийн тайлбарыг дэмжин Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2015/07939 дугаар шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.1.5-д зааснаар шийдвэрт заасан тодорхой эд хөрөнгийг төлбөр төлөгчөөс гаргуулж, төлбөр авагчид шилжүүлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргав.

 

4. Нэхэмжлэгчийг дэмжиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон Ц.Э шүүхэд тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааныг товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээ хэрэгжүүлээгүй болно.

 

5. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1. М ХХК-ийн захирал Н.Э, Х ХХК-ийн захирал Ц.Э нар 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ХО-01/2013 дугаартай, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр талууд Сонгинохайрхан дүүгийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт, нэгж талбарын 30/0007 тоот дугаартай, эзэмших эрхийн гэрчилгээтэй газарт Х ХХК-ийн үйлчилгээтэй, 378-н айлын гурван блок, 15 давхар орон сууцны Эрхэс хотхоны барилгын ажилд хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар тохирсон байх ба улмаар талууд 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр, 2015 оны 08 дугаар сарын 31-ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тус тус хэлцэл, нэмэлт гэрээ гэх баримтаар оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлон, тухайн барилгаас хэн, хэдэн хувийг захиран зарцуулах эрхтэй болохоо тодорхойлсон байна. /1-р хх-ийн 94-103/

 

Тодруулбал, Х ХХК нь ...нэгдүгээр ээлжийн барилгын суурийг талуудыг гэрээ байгуулахаас хийсэн байсан. Хийгдсэн барилгын суурийн үнэлгээг Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үеийн ханшаар бодож 503 000 000 төгрөгийг тооцсон болно. Барилгад өнөөдрийг хүртэл оруулсан 762 000 000 төгрөгийг 1 м.кв талбайг 1 050 000 тооцон нийт 725,7 м.кв талбай буюу 13 ширхэг орон сууц Х ХХК захиран зарцуулах эрхтэй... гэж тохиролцжээ.

 

5.2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 102/ШЗ2015/07939 шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Ж.Ч нь Ц.Эд холбогдуулан 250 м.кв ашигтай талбай бүхий орон сууц гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ ...2008 оны 07 дугаар сарын 30-ны Х ХХК-тай гэрээ байгуулж, 100 000 000 төгрөгийн хөрөнгө оруулж, барилга ашиглалтад орох үед м.кв-ын үнийг 400 000 төгрөгөөр тооцож, оруулсан хөрөнгөө биет байдлаар буцаан авах агуулгатай гэрээ хийсэн... гэж тайлбарласан, хариуцагч Ц.Э ...100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээг Х ХХК-иар байгуулсан. Гэхдээ би хариуцагч биш гэж маргахгүй. Учир нь Х ХХК бол миний компани бөгөөд би захирал нь юм. Тиймээс компанийн эд хөрөнгө бол миний эд хөрөнгө... гэж, мөн тухайн 100 000 000 төгрөгийг барилгын суурийн ажилд зарцуулсан талаар тус тус шүүхэд мэдүүлжээ.

 

Уламаар, ...нэхэмжлэгч Ж.Чг нь хариуцагч Ц.Э холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 250 м.кв талбай бүхий орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 53.85 м.кв талбайгаас татгалзаж, хариуцагч Ц.Э нь Сонгинохайрхан дүүргийн  6 давхрын 66,21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэг, 10 дугаар давхрын 66,21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэг, 6 дугаар давхрын 63.73 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхгийг улсын комиссоор оруулан хүлээлгэн өгөхөөр зохигчид эвлэрснийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2015/07939 дугаар шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /1-р хх-ийн 51/

 

5.3. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч болох Ц.Э нь сайн дураар биелүүлээгүйгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2016 оны 09 сарын 20-ны өдөр үүсгэн, шүүхийн шийдвэрт нэр заасан хөрөнгүүдэд гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэн өгч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон нь тухайн үед үйлчилж байсан 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.1.5-д шийдвэр гүйцэтгэгч шийдвэрт нэр заасан тодорхой эд хөрөнгийг төлбөр төлөгчөөс гаргуулж төлбөр авагчид шилжүүлэх үйл ажиллагааг явуулж болно гэж заасан.

 

Дээр дүгнэсэнчлэн төлбөр төлөгч Ц.Э нь Х ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэгч М ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу нийт 725,7 м.кв талбай буюу 13 ширхэг орон сууцыг захиран зарцуулах эрхийн хүрээнд төлбөр авагч Ж.Чн өмнө хүлээсэн үүрэгт 3 орон сууцыг шилжүүлэхээр тохирсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэрт заасан орон сууцуудыг төлбөр авагч Ж.Чт шилжүүлсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /1-р хх-ийн 83-85/

 

Тодруулбал, шийдвэрт заасан Сонгинохайрхан дүүргийн давхрын 66,21м.кв талбайтай 3-н өрөө орон сууц нь 38 тоот Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 10 дугаар давхрын 66,21 м.кв талбайтай 3-н өрөө орон сууц нь 74 тоот Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 6 давхрын 63,73 м.кв талбайтай 3-н өрөө орон сууц нь 37 тоот Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт тус тус бүртгэгдсэн байгаагаас дүгнэхэд нэхэмжлэгчийн ...шийдвэрт заасан хөрөнгө биш м.кв зөрүүтэй... гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

5.5. Түүнчлэн, нэхэмжлэгч М ХХК нь Сонгинохайрхан дүүргийн  тоот хаягт байршилтай 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй 7815,36 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгүүлж байсан болох нь Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн  дугаар гэрчилгээгээр тогтоогдож байх боловч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөр авагч Ж.Чгт шилжүүлсэн дээрх 3 орон сууц нь нэхэмжлэгч М ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй болно.

 

5.6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч М ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.1.5-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ