Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2023/00027

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 23 өдөр Дугаар 183/ШШ2023/00027 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, * дугаар гудамж, * тоотод оршин суух, Б овогт Б.Ц /РД:***/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *дүгээр хороо, *, * зам гудамж, *****, * апартмент, *дүгээр байр, * тоотод оршин суух, Б овогт Ц.Т /РД:*********/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, ****, *** гудамж, ***** апартмент *дүгээр байр, * тоотод оршин суух, Н овогт Д.Ч /РД:******/ нарт холбогдох,

 

Орон сууц захиалгаар бариулах гэрээний үүрэгт 57,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 52,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н,

Хариуцагч Ц.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г

Хариуцагч Д.Чийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г

Хариуцагч нарын өмгөөлөгч Ц.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Ц нь орон сууц захиалгаар барих гэрээний үүрэгт 57,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ****** ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээг байгуулж Хан-Уул дүүргийн **** хороо, ****, **** гудамж **** урд баригдаж буй **** апартмент төслийн орон сууцны барилгын 1 дүгээр ээлжийн 1 дүгээр блок 10 давхар 123 мкв 1 дүгээр ээлжийн 1 дүгээр блокийн 9 дүгээр давхрын 106 мкв, 1 дүгээр ээлжийн 1 блокийн 9 давхрын 145 мкв талбай бүхий 3 ширхэг орон сууцыг мкв талбайг 2,300,000 төгрөгөөр тооцож захиалан бариулахаар харилцан тохиролцсон. 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ****** ХХК-ийн зөвшөөрлийн үндсэн дээр 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээний 1 үл хөдлөх эд хөрөнгө Хан-Уул дүүргийн **** хороо **** **** гудамж, **** урд баригдаж буй **** апартмент төслийн орон сууцны барилгын 1 дүгээр ээлжийн 1 дүгээр блокийн 10 дугаар давхрын 123 мкв орон сууцыг 335,000,000 төгрөгөөр өмчлөх эрхийг Ц.Т, Д.Ч нарт шилжүүлэхээр орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Ц.Т, Д.Ч нартай орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээний дагуу хариуцагч нараас 125,000,000 төгрөгийг бэлнээр, гэрээ байгуулах үед 150,000,000 төгрөгт тооцуулж Ланд криузер маркийн ****** УНА улсын дугаартай автомашиныг гэрээ байгуулах үед, 60,000,000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авах үед төлөхөөр тус тус тохиролцсон ба үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарснаас хойш 3,000,000 төгрөгийн төлөлтийг хийж үлдэгдэл 57,000,000 төгрөгийг өгнө гэсэн боловч өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Иймд хариуцагч Ц.Т, Д.Ч нараас 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 57,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..Б.Ц нь ****** ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр "Орон сууц захиалгаар барих гэрээ'-г байгуулж Хан-Уул дүүрэг, **** хороо ****, **** гудамж, **** урд баригдаж буй **** апартмент төслийн орон сууцны барилгын 1 дүгээр ээлжийн 1 дүгээр блок 10 давхар 123 м.кв, 1 дүгээр ээлжийн 1 дүгээр блокийн 9 дүгээр давхрын 106 м.кв, 1 дүгээр ээлжийн 1 блокийн 9 давхрын 145 м.кв талбай бүхий 3 ширхэг орон сууцыг м.кв талбайг 2,300,000 төгрөгөөр тооцож захиалан бариулахаар харилцан тохиролцсон. 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ****** ХХК-ийн зөвшөөрлийн үндсэн дээр 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан "Орон сууц захиалгаар барих гэрээ"-ний 1 үл хөдлөх эд хөрөнгө болох Хан-уул дүүрэг, **** хороо, ****, **** гудамж, **** урд баригдаж буй **** апартмент төслийн орон сууцны барилгын 1 дүгээр ээлжийн 1 дүгээр блокийн 10 дугаар давхрын 123 м.кв орон сууцыг 335,000,000 төгрөгөөр өмчлөх эрхийг Ц.Т, Д.Ч нарт шилжүүлэхээр "Орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан. Ц.Т, Д.Ч нартай "Орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээ'-ний дагуу хариуцагч нараас 335,000,000 төгрөгийг 125,000,000 төгрөгийг бэлнээр, гэрээ байгуулах үед 150,000,000 төгрөгөөр тооцуулж Ланд криузер маркийн ****** УНА улсын дугаартай автомашиныг, 60,000,000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авах үед төлөхөөр тус тус тохиролцсон ба үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарснаас хойш 3,000,000 төгрөгийн төлөлтийг хийж өгнө гэсэн боловч өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Иймд хариуцагч нараас 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээний үүрэгт 57,000,000 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч нарын хувьд гэр бүлийн 2 хүн байгаа юм. гэжээ.

3.Хариуцагч Ц.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр **** ХХК-д ажилладаг Б.Цтой Хан-Уул дүүргийн **** апартментийн ***-ийн *** тоот байрыг худалдан авахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь үнэн болно. Байр худалдан авахдаа урьдчилгаа болох 125,000,000 төгрөгийг бэлнээр, 150,000,000 төгрөгөөр үнэлүүлж Ланд крузер 200 маркийн автомашиныг шилжүүлэн гэрээ байгуулсан. Б.Цгоор тухайн сард /хана буулгуулах ажлын хөлс/ 3,000,000 төгрөгийг дансруу шилжүүлсэн. Гэрээ байгуулахдаа орон сууцны эрхийн гэрчилгээ гарсны дагуу үлдэгдэл 57,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон. Гэрчилгээ 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гарсан. Гэрчилгээ гарахаас өмнө 2019 оны намраас өнөөг хүртэл Б.Цг манай байрны /***-р байрны *** тоот/ цонхны сийгэлт, цанталт, бохир үнэртээд байгааг халаалтыг хэвийн ажиллуулаад засварлаад өгөөч гэж бичгээр болон мэйлээр Б.Цд болон *****ХХК-д удаа дараа мэдэгдэж байсан боловч өнөөг хүртэл дутагдалтай зүйлсийг засварлан шийдэж өгсөнгүй. Иймд Б овгийн Б.Цгоор ***-р байрны *** тоот байранд доголдолтой байгаа зүйлсийг хэвийн ажиллагаатай болгуулж засварлуулах хүсэлттэй байна. Худалдан авсан жилийн өвөл 2019-2020 онд халаалт янзлаад өгнө гээд хүн явуулж үзүүлдэг боловч арга хэмжээ аваагүй. Сүүлдээ ор сураггүй алга болсон. Б.Цд манай гэрийг халдаг болгоод өгөөч, манайх хоёр нялх хүүхэдтэй өвөлдөө маш хүйтэн байна засварлаж өгөөч гэж 3 жил гуйсан, засварлаж өгөх боломжгүй бол гэрээгээ буцаах тал дээр хүртэл ярилцаж байсан. Б.Цд үлдэгдэл төлбөр 57,000,000 төгрөг төлөхгүй гэж нэгч удаа хэлж байгаагүй. Дутагдалтай зүйлүүд душны ус доошлохгүй мөөгөнцөр үүсдэг, үнэр гардаг доод айлруу ус алддаг. Дээвэр дээр ус хуримтлагддаг, хоёр өрөөний гадна агааржуулалтаас бохирын үнэр маш ихээр үнэртдэг, цонх онгойлгох боломжгүй, паарнууд халдаггүй байнга хий авдаг 7 хоногт 2 удаа *** дуудаж хий авхуулдаг, болконы 2 дээврээс бороо орох болгонд дусаал гойждог, жижиг өрөөний цонхны завсраар сийгэлт өгдөг маш их дулаан алддаг. Эдгээр дутагдалтай зүйлсийг засаж хэвийн ажиллагаанд оруулж өгнө үү. Манай талаас доголдолтой зүйлсийг засварлан хэвийн ажиллагаатай болгосон тохиолдолд үлдэгдэл 57,000,000 төгрөгийг гаргахад асуудалгүй шийдэх боломжтой. гэжээ.

Хариуцагч Ц.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл ойлгомжгүй байна. Тодруулбал тус шүүхийн шүүгчийн 14180 дугаартай иргэний хэрэг үүсгэж ажиллагаа явуулж байхад нэхэмжлэлийн шаардлага нь орон сууц захиалан бариулах гэрээний төлбөр нэхээд байна уу, эсвэл өөр гэрээний төлбөрийг нэхээд байна уу, гэдгийг огт ойлгохгүй байгаа. Б.Цгийн хариуцагч нартай байгуулсан гэрээ нь орон сууц захиалан бариулах эрхийг шилжүүлэх гэрээ гэсэн нэртэй байдаг боловч улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь орон сууцны үнэ гаргуулна гээд байгаа боловч Б.Ц нь өөрөө орон сууцны өмчлөгч байгаагүй байдаг. Үл хөдлөх хөрөнгийн үнэ 335,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов гээд байгаа нь эрх шилжүүлэх гэрээ нь хоорондоо  Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар Б.Ц өөртөө өмчлөх эрх үүсээгүй байхад бусдад худалдах ёсгүй. Ц.Төд үл хөдлөх хөрөнгө бүртгэгдсэн нь үнэн гэхдээ орон сууц захиалан бариулах төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн байгаа юм. Үүрэг шилжихдээ Ц.Т нь 123.1 мкв талбай бүхий орон сууцны 1 мкв талбайг 2,300,000 төгрөгөөр тооцвол 282,900,000 төгрөгийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн. Захиалагчийн эрхийг шилжүүлэх гэрээ хийсэн болохоос орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Тухайн байгуулсан гэрээнд м2 хэмжээ үнийг тодорхойлсон байж нийт үнийг 335,000,000 төгрөг гэж бичсэн байна. Эрх шилжүүлэх тухай гэрээнд 1м2 үнийг бичихгүйгээр нуусан байдаг. Гэтэл м2 үнийн зөрүү 423,577 төгрөг байна. Үүнийг бодоход 52,100,000 төгрөгийг Иргэний хуулийн 59.2 зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэл бий болж байна. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна. Тиймээс хүчин төгөлдөр болоогүй байна. Орон сууц захиалгын гэрээний 2.1 дэх заалт буюу орон сууцны гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ орон сууц нь өмчлөх эрхтэй гэсэн боловч энэ гэрээ улсын бүртгэлд  бүртгэгдэж байж гэрээ хүчин төгөлдөр болно гэсэн байна. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй учраас гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар энэ гэрээ нь  анхнаасаа хүчин төгөлдөр гэх нь үндэслэлгүй байна.  Б.Ц шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байна. Гэтэл Б.Ц нь гэрээний үүргийг биелүүлсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Захиалагчийн эрх үүргийг Ц.Төөс Б.Ц шаардаж байгаа нь ойлгомжгүй. Захиалан байгуулах гэрээний төлбөрийг гаргуулах гэж байгаа бол 5,000,000 төгрөгийн асуудал яригдана, эрх шилжүүлэх гэрээний төлбөрийг нэхэмжилж байгаа бол нэг ч төгрөгийн асуудал байхгүй болно. гэв.  

Хариуцагч Д.Чийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрх шилжүүлэх гэрээ байгаа. Д.Чийн хувьд эрх үүсээгүй байна. Улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол өмчлөх эрх үүснэ. Гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Д.Чээс юу шаардаад яваад байсныг ойлгомжгүй байсан тул хариу тайлбарыг өгөөгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлага 57.000.000 төгрөгийг төлөх боломжгүй байна. гэв.

3.Хариуцагч Ц.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлд: Ц.Т, Д.Чтэй хамт Б.Цтой орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээг 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан. Ингэхдээ уг эрх шилжүүлэх гэрээний үндсэн нөхцөл нь Б.Цгийн **** ХХК-тай 2018 оны 9 дүгээр 06-ны өдрийн орон сууц захиалгаар барих гэрээ ЗБГ-18/28 тоот гэрээг үндэслэн байгуулсан. Уг гэрээний үндсэн зохицуулалт нь Б.Ц нь **** ХХК-ийн Хан-Уул дүүрэг, **** хороо, **** **** гудамж, **** замын урд баригдаж буй **** апартмент төслийн орон сууцны барилгын 1 дүгээр ээлжийн 1 дүгээр блокийн 10 дугаар давхарын 123 мкв талбай бүхий орон сууцыг захиалан бариулах, 1 мкв талбайг 2,300,000 төгрөгөөр тооцохоор тохиролцон гэрээг байгуулсан байдаг. Ингээд Б.Ц нь уг орон сууц захиалан бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээг Ц.Т, Д.Ч нартай байгуулахдаа ****** ХХК-тай байгуулсан гэрээний захиалагчийн эрхийг шилжүүлэхээр тохиролцон, улмаар Б.Цгийн **** ХХК-тай байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн орон сууц захиалгаар барих гэрээг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Түүнээс биш орон сууцны үнийг нэмж худалдах тухай тохиролцоогүй, гэрээ байгуулаагүй юм. Гэтэл нэхэмжлэгч Б.Ц нь 1 мкв талбайн үнийг 2,300,000 төгрөгөөр тооцож байсан атлаа эрх шилжүүлэх гэрээнд 1 мкв талбайн үнийг заахгүйгээр нийт дүнг 335,000,000 төгрөг байхаар тогтоосон нь үндэслэлгүй эрх хүлээн авагч талын эрхийг зөрчсэн байна. Учир нь 335,000,000 төгрөгөөр 123 мкв талбай бүхий орон сууцыг тооцоход 1 мкв талбайн үнэ нь 2,723,577 төгрөг болох ба талуудын хооронд байгуулагдсан орон сууцны захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээний 1.1-д заасан зорилгод харш, заалтыг тус гэрээний 2.1-т зааж байгуулсан байна Уг нөхцөл байдлыг Б.Цгийн зүгээс нуун дарагдуулж, 1 мкв талбайн үнийг зөрүүтэйгээр тогтоосонг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Б.Ц нь ****** ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээний захиалагчийн эрхийг шилжүүлэх гэрээг байгуулахдаа бодит байдал болох 1 мкв талбайн үнийг өсгөсөн заалтаа далдалж, 1 мкв талбайн үнийг бус харин нийт үнийг бичиж уг гэрээг байгуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Хэрэв ийнхүү Б.Ц нь ****** ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээнд заагдаагүй нийт үнийг үнэнээр нь тооцож гаргасан бол хариуцагч нар нь 282,900,000 төгрөг төлөх үүргийг Орон сууц захиалан барих гэрээний эрх шилжүүлэх гэрээгээр хүлээх ёстой. Гэтэл гэрээний 2.1-т 335,000,000 төгрөг гэж бичсэн жинхэнэ бодит байдлыг халхавчилж заасан нь Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Энэ тохиололд талуудын хооронд 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээний жинхэнэ үнэ нь 282,900,000 төгрөг байх ёстой байтал даруй 52,100,000 төгрөгийн зөрүүтэй заалтыг оруулж гэрээ байгуулсан нь Иргэний хуульд зааснаар эрх шилжүүлэх гэрээний агуулга, зорилгод нийцэхгүй байна. Нөгөө талаас халхавчлагдаж буй гэрээний дүн нь 282,900,000 төгрөг бөгөөд уг дүнг халхавчилж 335,000,000 төгрөг гэж заасан тул зөрүү 52,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч Б.Ц болон хариуцагч Ц.Т, Д.Ч нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээний 3.1, 3.2, 3.3 дахь заалтууд нь хэрэгжих боломжгүй заалтууд бөгөөд уг үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, **** хороо, **** **** гудамж, Хүннү маллын замын урд баригдаж буй **** апартмент төслийн орон сууцны барилгын 1 дүгээр ээлжийн 1 дүгээр блокийн 10 дугаар давхарын 123 мкв талбай бүхий орон сууц нь гэрээг байгуулж байх үед өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, Б.Цд өмчлөх эрх үүсээгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээний 3.1-т зааснаар төлбөр тооцоо дууссан албан бичгээр нотлогдсон гэж, эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй гэж тус тус бодит байдлаас зөрүүтэй, биет байдлын доголдолтой, эрх нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар, уг гэрээний 2.2-т заасан нөхцөлтэй зөрүүтэй байгаа нь уг гэрээг Иргэний хуулийн 243-261 дэх хэсэгт заасан гэрээний үүрэгт, 262-26**** зүйлд заасан гэрээний төрөлд тус тус хамааруулан үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд уг заалтууд эрх үүрэг үүсэхгүй, эрх зүйн үр дагаваргүй, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх үүсэхгүй хүчин төгөлдөр болоогүй байна. Уг гэрээний заалтууд нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн бөгөөд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бусад хэлцэлд үндэслэн нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Б.Цгийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээний 2.1 дэх заалтын 52,100,000 төгрөгт холбогдох хэсэг нь хүчин төгөлдөр бус байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймээс 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Б.Ц болон Ц.Т, Д.Ч нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалан барих гэрээний эрх шилжүүлэх гэрээний 2.1 дэх заалтын 52,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. гэж тайлбарласан.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасантай хамааралтайгаар эс зөвшөөрч доорх тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь ****** ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээг байгуулж Хан-Уул дүүрэг, **** хороо, ****, **** гудамж, **** урд баригдаж буй **** апартмент төслийн орон сууцны барилгын 1 дүгээр ээлжийн 1 дүгээр блок 10 давхар 123м.кв, 1 дүгээр ээлжийн 1 дүгээр блокийн 9 дүгээр давхрын 145м.кв, 1 дүгээр ээлжийн 1 блокийн 9 давхрын 145 мкв талбай бүхий 3 ширхэг орон сууцыг мкв талбайг 2,300,000 төгрөгөөр тооцож захиалан бариулахаар харилцан тохиролцсон. 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ****** ХХК-ийн зөвшөөрлийн үндсэн дээр 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээний 1 үл хөдлөх эд хөрөнгө болох Хан-уул дүүрэг, **** хороо, ****, **** гудамж, **** урд баригдаж буй **** апартмент төслийн орон сууцны барилгын 1 дүгээр ээлжийн 1 дүгээр блокийн 10 дугаар давхрын 123 мкв орон сууцыг 335,000,000 төгрөгөөр өмчлөх эрхийг Ц.Т, Д.Ч нарт шилжүүлэхээр орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс анхнаасаа ****** ХХК-аас 1м.кв талбайг 2,300,000 төгрөгөөр тооцож авах гэрээг нууцлаагүй, гэрээнд заасан үнийн дүнг хариуцагч нар мэдэж байсан. Эрх хүлээн авагч буюу Ц.Т, Д.Ч нарын эрхийг зөрчсөн байх боломжгүй. Иргэний хуулийн дагуу гэрээний нэг заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл тодорхойгүй, зохих этгээдийн зөвшөөрөлтэй хийгдсэн хэлцэл гэж үзэж байгаа учраас ****** ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх боломжгүй юм. Нөгөөтэйгүүр талуудын хооронд байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт нь орон сууц захиалан бариулах гэрээний шилжүүлэн өгч байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь эрх шилжүүлэгчийн өмч болох нь гэрээгээр нотлогдсон тухай дурдсан, Иргэний хуулийн 110 дугаар зүйлиин 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу Ц.Тийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн ********* дүгээр дугаартайгаар 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэнээр тухайн орон сууцны өмчлөлийн хувьд маргаангүй. Нэхэмжлэл гаргаж буй этгээдийн хувьд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлох үүргийг хүлээдэг ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан аль үндэслэлд хамаарч байгаа нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй байх, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу гэрээг болон гэрээний зүйл заалт бүрийг уншиж танилцаж, бүрэн зөвшөерч гарын үсэг зурсан талаар гэрээнд тэмдэглэсэн нь талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож хэлцэл байгуулсан, байгуулсан хэлцэл нь хүчин төгөлдөр байгаа, хүчин төгөлдөр хэлцлийн үүргийн гүйцэтгэлийг шаардаж нэхэмжлэгч шүүхэд хандсан, хариуцагч Ц.Т, Д.Ч нар нь гэрээний үнийн дүнгийн хувьд маргаагүй, хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага болох 57,000,000 төгрөгийг дутуу төлсөн талаараа дурдсаныг шүүх анхаарч үзэхийг хүсэхийн сацуу хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэсэн тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгчээс татвар төлөлтийн мэдээлэл /хх-03/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-04/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх-05/, Б.Цгийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-06/, Орон сууц захиалгаар барих гэрээ /хх-7-13/, Орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээ /хх-14/, тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ /хх-15/, шүүхэд гаргасан гомдол /хх-17,18/, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 11578 дугаартай захирамжийн хуулбар /хх-19,20/, 92918082 дугаартай чатаар харилцсан болон залгасан зураг /хх-21-23/, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар зэрэг баримтуудыг

Хариуцагч нараас итгэмжлэл /хх-32/, сөрөг нэхэмжлэл /хх-38,39/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-40/, хариу тайлбар /хх-44,45/, цахим шуудангаар хавсаргасан зураг /хх-46/, *****ХХК-д гаргасаж байсан зураг бүхий хүсэлт /хх-47-53/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-54/, гэрэл зураг /хх-55-69/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хүсэлт /хх-70-72/, итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, нэмэлт тайлбар зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Цгоос Ц.Т, Д.Ч нарт холбогдуулан орон сууц захиалгаар бариулах гэрээний үүрэгт 57,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч нараас 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 52,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

1.Шүүх нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.Ц нь ****** ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан бөгөөд гэрээгээр Хан-Уул дүүргийн **** хороо, ****, **** гудамж, **** урд баригдаж буй **** апартмент төслийн орон сууцны барилгын 1 дүгээр ээлжийн 1 дүгээр блок 10 давхар 123 мкв орон сууц, нийт 3 орон сууцыг захиалан бариулахаар тохиролцсон. 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ****** ХХК-ийн зөвшөөрлийн үндсэн дээр 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээ-нд дурдсан 1 үл хөдлөх хөрөнгө болох **** апартмент төслийн орон сууцны барилгын 1 дүгээр ээлжийн 1 дүгээр блок 10 давхар 123 мкв орон сууцыг 335,000,000 төгрөгөөр Ц.Т, Д.Ч нарт шилжүүлэхээр Орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу 278,000,000 төгрөгийг төлж, үлдэх 57,000,000 төгрөгийг төлөөгүй байх тул орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээний төлбөр 57,000,000 төгрөг гаргуулж өгнө үү. гэж тайлбарлажээ.

3.Хариуцагч Ц.Т нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Манай байрны цонхны сийгэлт, цанталт, бохир үнэртээд байгааг халаалтыг хэвийн ажиллууллаад засварлаад өгөөч гэж бичгээр болон мэйлээр Б.Цд болон *****ХХК-д удаа дараа мэдэгдэж байсан боловч өнөөг хүртэл дутагдалтай зүйлсийг засварлан шийдэж өгөөгүй. Халаалт янзалж өгнө гэж хүн явуулдаг боловч арга хэмжээ авдаггүй.

Нэхэмжлэлийн шаардлага нь орон сууц захиалан бариулах гэрээний төлбөр нэхээд байна уу, эсвэл өөр гэрээний төлбөрийг нэхээд байна уу гэдэг ойлгомжгүй. Нэхэмжлэгч орон сууцны үнэ гаргуулна гэдэг ч Б.Ц нь өөрөө орон сууцны өмчлөгч биш. Д.Чийн хувьд эрх үүсээгүй байна. Улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол өмчлөх эрх үүснэ. Гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Д.Чээс юу шаардаад яваад байсан нь ойлгомжгүй байсан тул хариу тайлбарыг өгөөгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлага 57.000.000 төгрөгийг төлөх боломжгүй байна. гэжээ.

4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Хариуцагч Б.Ц нь ****** ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Орон сууц захиалгаар барих ЗБГ-18/28 тоот гэрээг байгуулсан бөгөөд гэрээгээр Хан-Уул дүүрэг, 4-р хороо, ****, **** гудамж, **** урд баригдаж буй ****** төслийн орон сууцны дүгээр ээлжийн 1 дүгээр блокын 10 давхрын 123 мкв талбай бүхий орон сууцыг 1 мкв талбайг 2,300,000 төгрөгөөр тооцож бариулахаар тохиролцсон. Харин нэхэмжлэгч Б.Ц болон хариуцагч Ц.Т, Д.Ч нар нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээгээр дээрх орон сууцны захиалагчийн эрхийг шилжүүлэхээр тохиролцсон. Түүнээс биш орон сууцын үнийг нэмэхээр тохиролцоогүй. Харин Б.Ц нь Ц.Т, Д.Ч нартай Орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулахдаа дээрх үнийг хэлээгүй нуун далдалсан бөгөөд 1 мкв талбайг 2,723,577 төгрөгөөр бодож худалдсан. Б.Ц нь эрх шилжүүлэх гэрээнд 1 мкв талбайн үнийг заахгүйгээр нийт дүнг 335,000,000 төгрөг гэж заасан нь тус гэрээний 1.1-д заасан зорилгод харш юм. 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээнд заагдаагүй үнийг Орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээнд тооцож тусгасан. Тус гэрээний жинхэнэ үнэ 282,900,000 төгрөг бөгөөд гэрээнд 335,000,000 төгрөг гэж бичсэн нь жинхэнэ бодит байдлыг хавхавчилж заасан бөгөөд Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна. Иймд зөрүү 52,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээний 3.1, 3.2, 3.3 дахь заалтууд хэрэгжих боломжгүй бөгөөд гэрээг байгуулж байх үед тус орон сууц нь өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, Б.Цд өмчлөх эрх үүсээгүй байсан. Иймд эрхийн зөрчилгүй, биет байдлыг доголдолгүй гэж бодит байдлаас зөрүүтэй, доголдолтой, эрх нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэрээ бөгөөд талуудад эрх үүрэг үүсэхгүй, эрх зүйн үр дагаваргүй, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх үүсэхгүй, хүчин төгөлдөр болоогүй байна. гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг Нэхэмжлэгч анхнаасаа ****** ХХК-иас 1 мкв талбайг 2,300,000 төгрөгөөр тооцож авах гэрээг нууцлаагүй, тус үнийг хариуцагч нар мэдэж байсан, Иргэний хуулийн дагуу хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэл тогтоогдохгүй байна. Зохих этгээдийн зөвшөөрөлтэй хийгдсэн хэлцэл тул ****** ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх боломжгүй. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар Ц.Тийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн ********* дугаартайгаар 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэнээр тухайн орон сууцны өмчлөлд маргаангүй. Сөрөг нэхэмжлэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн аль хэсэгт хамаарч байгаа нь тодорхойгүй, тус хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу гэрээ болон гэрээний зүйл заалт бүрийг уншиж танилцаж, бүрэн зөвшөөрч гарын үсэг зурсан. Хэлцэл хүчин төгөлдөр байгаа, хариуцагч нар гэрээний үнийн дүн дээр маргаагүй. гэх үндэслэлээр няцаасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Ц **** *** ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, Хан-Уул дүүүрэг, **** хороо, ****, **** гудамж, **** урд баригдаж буй **** апартмент төслийн орон сууцны барилгын 1 дүгээр ээлжийн 1 дүгээр блок 10 давхар 123 мкв талбайтай орон сууцыг захиалгаар бариулахаар харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Ц.Т, Д.Ч нартай 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулж, тус гэрээгээр Хан-Уул дүүүрэг, **** хороо, ****, **** гудамж, **** урд баригдаж буй **** апартмент төслийн орон сууцны барилгын 1 дүгээр ээлжийн 1 дүгээр блок 10 давхар 123 мкв талбайтай орон сууцыг захиалгаар бариулах эрхийг буюу 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээний эрхийг Ц.Т, Д.Ч нарт шилжүүлэхээр тохиролцжээ.

Талууд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээний үнэ болон гэрээний 2 дугаар зүйлийн 52,100,000 төгрөгт холбогдох хэсгээс бусад хэсгийг хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй.

Тус гэрээгээр нэхэмжлэгч Б.Цгоос **** *** ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээний эрхийг буюу Хан-Уул дүүрэг, **** хороо, ****, **** гудамж, **** урд баригдаж буй **** апартмент төслийн орон сууцны барилгын 1 дүгээр ээлжийн 1 дүгээр блок 10 давхар 123 мкв талбайтай орон сууцыг захиалгаар бариулах эрхийг Ц.Т, Д.Ч нарт шилжүүлэх, хариуд нь хариуцагч Ц.Т, Д.Ч нараас 335,000,000 төгрөг шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсоноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан бөгөөд хариуцагч Ц.Т, Д.Ч нар нь Орон сууц захиалгаар барих гэрээний эрхийг шилжүүлэх гэрээний дагуу 278,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Цд шилжүүлэн өгсөн байна. Харин үлдэх 57,000,000 төгрөгийг тус гэрээний 2.2-д зааснаар эд хөрөнгийн улсын бүртгэлд улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахаар өгөх үед төлж дуусгахаар заасан.

Тус Хан-Уул дүүрэг, **** хороо, ****, **** гудамж, **** урд баригдаж буй **** апартмент төслийн орон сууцны барилгын 1 дүгээр ээлжийн 1 дүгээр блок 10 давхар 123 мкв талбайтай орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэн авч 2020 оны 03 дугаар сарын 09-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон талаар талууд маргаагүй. Иймд хариуцагч Ц.Т, Д.Ч нар Орон сууц захиалгаар барих гэрээний эрхийг шилжүүлэхээр гэрээгээр хүлээсэн үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ биелүүлэх хугацаа хэтэрсэн байна.

Хариуцагчаас тус орон сууцны цонх сийгдэг, цантдаг, бохир үнэртдэг бөгөөд энэ талаар Б.Ц болон *****ХХК-д хандаж байсан зэрэг чанар, ашиглалттай холбоотой тайлбар гаргаж байх боловч уг тайлбар нь үндсэн нэхэмжлэлтэй холбоогүй байна.

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Орон сууц захиалан бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээний дагуу үлдэгдэл 57,000,000 төгрөгөө шаардсан байх бөгөөд энэ талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойгүй гэж үзэх боломжгүй.

Иймд иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ц.Т, Д.Ч нараас 57,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цд олгох үндэслэлтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаас татгалзах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Б.Ц нь **** *** ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ЗБГ-18/28 тоот Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулахдаа тус гэрээний 3.1-д 1 мкв талбайн үнийг 2,300,000 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Ц.Т, Д.Ч нартай 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулахдаа орон сууцны үнийг нэмж 123 мкв орон сууцыг 335,000,000 төгрөг байхаар талууд тохиролцсон.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж заасан бөгөөд талууд гэрээний нөхцөлөө өөрсдөө чөлөөтэй тогтоох эрхтэй. Өөрөөр хэлбэл Орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулахдаа гэрээний үнийг талууд өөрсдөө тохиролцон тогтоох эрхтэй. Хариуцагчаас үндсэн гэрээ болох Орон сууц захиалгаар бариулах гэрээнд Б.Ц болон **** ХХК нар 1 мкв талбайг 2,300,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон үнийн нөхцөлийг хариуцагч нар Б.Цгоос шаардах нь гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцэхгүй.

Мөн талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээний зүйл нь Орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх байх бөгөөд хариуцагч нарыг гэрээтэй танилцах боломжоор хангасан, хариуцагч нар нь гэрээний үнийн талаар мэдэх боломжтой байна.

Мөн нэхэмжлэгч Б.Ц нь үндсэн гэрээнд 2,300,000 төгрөг гэж заасныг нуун далдалсан болох нь тогоогдоогүй.

Иймд хариуцагчийн гаргасан орон сууцны үнийг нэмж 335,000,000 төгрөг болгосон нь хууль бус гэх тайлбар үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичиг, ..., гэж, 260 дугаар зүйлийн 260.1-д Үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авахад эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна. гэж заасан тул Б.Цгийн орон сууц захиалгаар бариулах эрх нь гэрээний зүйл мөн гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Б.Ц орон сууц бариулах гэрээний эрхээ хариуцагч нарт шилжүүлсэн бөгөөд тус орон сууц ашиглалтад ороход Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар анхны өмчлөгчөөр Ц.Т бүртгэгдэж эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай гэрчилгээ олгогдсон талаар талууд маргаагүй. Иймд Б.Цг орон сууц бариулах гэрээний эрхийг өмчилж байсан гэж дүгнэв.

Иймд Б.Ц нь өмчлөгч биш тул гэрээ хүчин төгөлдөр бус гэх сөрөг нэхэмжлэлийн үндэслэл үндэслэлгүй байна.

Хэлцэл хүчин төгөлдөр бус байх тохиолдлуудыг Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлд зааснаар тодорхойлох бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас 52,100,000 төгрөгт холбогдох хэлцлийг дээрх зүйлийн аль хэсэгт хамаарч байгааг тодорхойлоогүй. Сөрөг нэхэмжлэлийн агуулгаас үзвэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл; гэж үндэслэсэн гэж үзлээ. Өөр хэлцлийг хавхавчлах зорилгоор хэлцэл хийгдсэн бол энэ хэлцлээр хэлцэл хийгч тал түүнийг хэрэгжүүлэх , ямарваа эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй байдаг. Дүр үзүүлсэн хэлцлийн нэгэн адил гадна талдаа хэлцлийн дүр үзүүлдэг.

Б.Ц болон Ц.Т, Д.Ч нарын хооронд байгуулсан гэрээнээс үзэхэд 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээний 2.2 дахь заалтын нийт үнэ 335,000,000 төгрөг гэх хэсгээр нийт дүн 282,900,000 төгрөг гэх хэсгийг халхавчсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн сөрөг нэхэмжлэлд Орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээг зохих этгээдийн буюу **** ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр хийсэн тул хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчийн зүгээс **** ХХК-ийн зөвшөөрлийг авсан гэж тайлбарлаж байх ба тус орон сууц Ц.Тийн өмчлөлийнх болох нь улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байх ба зохих этгээдийн зөвшөөрлийг авсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл; гэж үзэх үндэслэлгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 52,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Ц.Т, Д.Ч нараас 57,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цд олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.8-д зааснаар 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 52,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442,950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 418,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Т, Д.Ч нараас 442,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Цд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА