Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2023/00053

 

 

2022 оны 12 сарын 28 өдөр Дугаар 183/ШШ2023/00053 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ***** хороо, ******** гудамж, ***байр ** тоот хаягт оршин суух Б овогт Б.Г /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн ***** хороо, ***** гудамж, *** тоот хаягт оршин суух, М.Д овогт М.У /РД:******/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага Зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 15,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 29,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х,

Хариуцагч М.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.

Нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Г нь худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 15,000,000 төгрөгөө буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г нь М.Утэй 2022 оны 0***** сарын 27-ны өдөр Сдүүргийн ***** хороо **** гудамжны *** тоот хаягт байршилтай 232 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг зээлээр худалдан авахаар харилцан тохиролцож үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Тус газрыг нийт 35,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож түүнээс 15,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан 2022 оны 0***** сарын 27-ны өдөр, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр гэрээний төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа газрыг шилжүүлэн өгөхөөр тус тус талууд харилцан тохиролцжээ. Улмаар худалдан авагч Б.Г нь гэрээ байгуулсан 0***** сарын 27-ны өдрөө гэрээний урьдчилгаа төлбөр 15,000,000 төгрөгийг өөрийн эхнэрийн Хаан банкин дахь ****** тоот данснаас худалдагч М.У Хаан банкны ***** тоот дансанд шилжүүлсэн байна. Б.Г нь гэрээний үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөгийг бусдаас авах авлагаа авсны үндсэн дээр төлөх байсан боловч бусдаас авах авлага нь цаг хугацааны хувьд хойшилж, 1 жилийн дараа авлагаа авахаар болсон тул үлдэгдэл төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн. Тиймээс гэрээний үүргээ биелүүлж, үлдэгдэл төлбөрийг хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн. Тиймээс гэрээний үүргээ биелүүлж, үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөх боломжгүй байгаагаа мэдэгдэж, гэрээнээс татгалзах талаар хэлэхээр М.У *******1*****ын утас руу 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн залгасан боловч тэрээр орон нутагт ажиллаж байснаас шалтгаалан утас нь холбогдохгүй байсаар мөн оны 06 дугаар сарын 27-ны өдөр л холбогдсон байна. Ийнхүү холбогдоод М.У ажлын байр болох *****-ийн байранд 06 дугаар сарын 27-ны өдөр очиж түүнтэй уулзан гэрээний үүргээ биелүүлэх боломжгүйд хүрсэн талаар учир байдлаа хэлж, гэрээнээс татгалзаж, өгсөн урьдчилгаа төлбөрийг буцаан өгөхийг хүссэн боловч юу яриад байна би таны тоглоом биш, хурдан үлдэгдэл мөнгөө өг, би урьдчилгаа мөнгийг өгч чадахгүй шүүх цагдаад хандаад аваарай хэмээн татгалзсан байна. Аргагүйн эрхэнд Б.Г нь үлдэгдэл төлбөрт чинь машинаа 10,000,000 төгрөгөөр, өөрт байсан 2 газрынхаа нэгийг 5,000,000 төгрөгөөр тус тус зараад, үлдсэн 5,000,000 төгрөгт нь нэг газраа өгье гэсэн саналыг тавьсан ч татгалзсан тул гэрээгээр шилжүүлэн авахаар тохиролцсон газрыг нь бусдад худалдан төлбөрийг нь төлж барагдуулахаар фэйсбүүк дэх зарын группүүд болон www.unegui.mn сайтад зар байршуулсан боловч газар нь зарагдахгүй байсан тул 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дахин хандаж, газар чинь зарагдахгүй байна. Үлдэгдэл төлбөрийг төлж чадахгүй байна хэмээн гэрээнээс татгалзаж, өгсөн урьдчилгаа төлбөр болох 15,000,000 төгрөгөө буцаан авах хүсэлттэй байгаа талаараа өөрийн 9696-2828 дугаарын утаснаас түүний *******1*****ын утас руу мессеж хүргүүлэх байдлаар мэдэгдсэн байна. Үүнээс хойш олон ч удаа утсаар болон мессеж, фэйсбүүк дэх хаягаар нь мессеж хүргүүлж уулзахыг оролдсон боловч М.У нь гэрээг цуцлахгүй урьдчилгаа төлбөрийг чинь буцааж өгөхгүй хэмээн уулзахаас татгалзаж, зугтсаар байсан. Хамгийн сүүлд 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мөнгөө авахаар мессеж бичихэд өмгөөлөгчтэйгөө уулзаад 08 дугаар сарын 15-ны өдөр хариу өгнө гэж хэлсэн боловч одоог хүртэл мөнгөө өгөхгүй, өгөхөөс татгалзаж зугтсаар байгаа тул ийнхүү шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд 2022 оны 0***** сарын 27-ны өдрийн зээлээр худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

2.Хариуцагч М.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Б.Гийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Миний бие нь маргаан бүхий Сдүүргийн ***** хороо **** гудамжны *** тоот хаягт байршилтай 232 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Б.Гт худалдан авах зээлийн гэрээ хийж урьдчилгаа 15,000,000 төгрөгийг хүлээн авч 20,000,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авахаар тохиролцож зээлээр худалдан авах гэрээ хийсэн. Гэтэл зээлийн гэрээний хугацаа дуусахад янз бүрийн шалтаг хайсаар мөнгөө өгөхгүй байж байгаад гэнэт наймаагаа буцаах санал тавьсан. Нэгэнт зээлээр худалдах худалдан авах гэрээ хийсэн гэрээний хугацаа дууссан тул гэрээнээс татгалзах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3.Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ М.У миний бие Б.Гтой 2022 оны 0***** сарын 27-ны өдөр Нийслэлийн Сдүүргийн ***** хороо **** гудамжны *** тоот хаягт байршилтай 232 м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг зээлээр худалдахаар харилцан тохиролцож үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Б.Г нь дээрх газрыг нийт 35 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 15 сая төгрөгийг 2022 оны 0***** сарын 27-ны өдөр шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 20 сая төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өгөхөөр болсон. Гэтэл өдийг хүртэл бидний хооронд байгуулсан 2022 оны 0***** сарын 27-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл 20 сая төгрөгийг төлөөгүй байх тул гэрээний үлдэгдэл төлбөр болох 20 сая төгрөг, Зээлээр худалдах, худалдан авахаар гэрээний 3.6-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги болох 9,200,000 төгрөг нийт 29,200,000 төгрөгийг Б.Гоос гаргуулж өгнө үү. гэж тайлбарласан.

4.Нэхэмжлэгч Б.Г хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд Б.Г нь М.Утэй байгуулсан зээлээр худалдах худалдан авах гэрээнээс татгалзах тухайгаа гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2022 оны 06 дугаар сарын 27 өдөр, мөн 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд мэдэгдэж, гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж чадахгүй болсон тухайгаа илэрхийлсээр ирсэн. Гэтэл М.У нь тухайн тайлбарыг огт хүлээж авахгүйгээр барахгүй шүүх, цагдаагийн байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ гэсэн атлаа 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Б.Гтой уулзахгүй, шүүхэд хандахгүй явсаар ирсэн нь зөвхөн алданги тооцож авах зорилготой байсан гэж үзэхэд хүргэж байна. Б.Гийн тухайд гэрээнээс татгалзаж, үлдэгдэл төлбөрөө тодорхой хэмжээний торгуулийг нь суутгуулан авах хүсэлттэй байгаагаа 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн илэрхийлж ирсэн, нэгэнт тэдний хооронд байгуулагдсан гэрээний харилцаа дуусгавар болсон. Гэрээгээр шилжүүлэхээр тохиролцсон эд хөрөнгө буюу газар, газрын өмчлөх эрх гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд М.Уд хэвээр байгаа. Тэрээр газраа эзэмшиж ашигласан хэвээр байгаа тул шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргасан.

Нэхэмжлэгчээс шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх-05/, зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх-06/, 000603898 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хаан банкны дансны хуулга /хх-08/, фэйсбүүк чат болон зурвас /хх-9-12/, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар /хх-35/ зэрэг баримтуудыг

Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар /хх-13/, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн тодорхойлолт /хх-18/, хариу тайлбар /хх-24/, сөрөг нэхэмжлэл /хх-31/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-32,33/ шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн гар утсанд үзлэг хийж нотлох баримтыг бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.Г нь 2022 оны 0***** сарын 27-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөгийг бусдаас авах авлагаа авсны үндсэн дээр төлөх байсан боловч бусдаас авах авлага нь цаг хугацааны хувьд хойшилж, 1 жилийн дараа авлагаа авахаар болсон тул үлдэгдэл төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн. Тиймээс гэрээний үүргээ биелүүлж, үлдэгдэл төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй байгаагаа мэдэгдэж, гэрээнээс татгалзах талаар хэлэхээр М.Урүү 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн залгасан боловч тэрээр орон нутагт ажиллаж байснаас шалтгаалан 06 дугаар сарын 27-ны өдөр холбогдсон. Үлдэгдэл төлбөрт машинаа 10,000,000 төгрөгөөр, газрыг 5,000,000 төгрөгөөр, нэг газраа 5,000,000 төгрөгөөр зарж төлбөрөө төлөх хүртэл санал тавьсан. Үүнээс хойш олон удаа татгалзах саналаа тавьсан. гэж тайлбарлажээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээ хийсэн. Гэтэл зээлийн гэрээний хугацаа дуусахад янз бүрийн шалтаг хайсаар мөнгөө өгөхгүй байж байгаад гэнэт наймаагаа буцаах санал тавьсан. Нэгэнт зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэрээний хугацаа дууссан тул гэрээнээс татгалзах боломжгүй. гэжээ.

4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Сдүүргийн ***** хороо **** гудамжны *** тоот хаягт байршилтай 232 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Г нь дээрх газрыг 35,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 15 сая төгрөгийг шилжүүлсэн бөгөөд 20 сая төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өгөхөөр болсон. Гэтэл төлбөрийг төлөөгүй байх тул гэрээний үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөг, Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги болох 9,200,000 төгрөг, нийт 29,200,000 төгрөгийг Б.Гоос гаргуулна. гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг Б.Г нь М.Утэй байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах тухайгаа гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр, 07 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэж, гэрээний үүргээ төлж чадахгүй байсан тухайгаа илэрхийлсээр байсан. Гэтэл М.У огт хүлээж аваагүй, цагдаад хандаж шийдвэрлүүлнэ гэсэн атлаа уулзахгүй явсан нь хугацаа авч, алданги тооцох зорилготой гэж үзэж байна. Б.Г нь тодорхой хэмжээний торгуулийг суутгуулан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан, гэрээгээр тохиолцсон газар одоо болтол М.Уд хэвээр байгаа. Тэрээр газраа эзэмшсээр байгаа гэх үндэслэлээр няцаасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Г болон М.У нарын хооронд 2022 оны 0***** сарын 27-ны өдөр 0854 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ. Тус гэрээний дагуу хариуцагч М.У нь Сдүүргийн 5-р хороо, **** гудамж *** тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201043369 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 232 мкв газрыг нэхэмжлэгч Б.Гт шилжүүлэх, Б.Гоос 2022 оны 0***** сарны 27-ний өдөр 15,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийг М.Уд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна.

Зохигчийн дунд хүчин төгөлдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, тус гэрээний дагуу Б.Гоос М.Уд 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн, 20,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа зэрэг үйл баримтын талаар талууд маргаагүй.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 24***** зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч Б.Г нь гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Б.Г нь зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах, гэрээний дагуу урьд төлсөн 15,000,000 төгрөгийг буцаан шилжүүлэх талаар хариуцагч М.Уд мэдэгджээ.

Гэрээ байгуулж байгаа талууд гэрээнээс татгалзах үндэслэлийг Иргэний хуулийн 226 дугаар зүйлд тодорхойлсон байна. Гэрээ байгуулж буй талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.

Нэхэмжлэгч Б.Ууган-Эрдэнэ нь гэрээний үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл үүссэний улмаас гэрээнээс татгалзах талаар хариуцагч талд илэрхийлсэн боловч түүний үндэслэл Иргэний хуулийн 226 дугаар зүйлд хамаарахгүй байна.

Мөн нэхэмжлэгч Б.Г нь гэрээнээс татгалзах хүсэлтээ 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч М.Уд мэдэгдсэн гэж, хариуцагч М.У гэрээнээс татгалзах талаар 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр надад мэдэгдсэн гэж талууд маргасан. Хариуцагчийн тайлбар болон нэхэмжлэгчийн гар утсанд хийсэн үзлэгээр гэрээнээс татгалзах талаар М.Уд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдсэн болох нь тогтоогдож байна.

Зохигч 2022 оны 0***** сарын 27-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байх ба гэрээний сүүлийн төлбөрийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр биелүүлэхээр тохиролцсон байхад нэхэмжлэгчээс тус өдөр гэрээнээс татгалзах санал гаргасан нь гэрээнээс татгалзах боломжит хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах шаардлага үгүйсгэгдэж байх тул гэрээний үүрэгт шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

Зохигчдын дунд хүчин төгөлдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 24***** зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж, Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.2-д ... үлдэгдэл 20,000,000 төгрөгийг 2022.07.01-ний дотор төлөхөөр талууд тохиролцов... гэж заасан байх тул нэхэмжлэгч Б.Г нь үлдэх 20,000,000 төгрөгийн төлбөрийг хариуцагч М.Уд шилжүүлэх үндэслэлтэй.

Мөн Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.6-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө. гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүрэг болох 20,000,000 төгрөгөөс 0,5 хувийн алданги тооцож 9,200,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч М.У гэрээнээс татгалзах саналыг огт хүлээж аваагүй, цагдаад хандаж шийдвэрлүүлнэ гэж уулзахгүй явсан нь хугацаа авч, алданги тооцох зорилготой байсан гэж үзэж тайлбарлаж байх боловч баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн талуудын хооронд байгуулсан Зээлээр худалдах худалдан авах гэрээний 3.4-д гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх: төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа Улсын бүртгэлд гэрээг бүртгүүлж өмчлөх эрхийг шилжүүлнэ. гэж заасан байна. Хариуцагч М.У нь нэхэмжлэгч Б.Гийг тухайн газрыг ашиглах нь нээлттэй байсан гэж тайлбар гаргасан, нэхэмжлэгчийн гар утсанд хийсэн үзлэг зэргээс үзэхэд Б.Г нь тус газрын эзэмшиж ашиглаж байсан гэж үзэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11***** зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 204 дугаар зүйлийн 204.1, 225.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Гийн гаргасан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 24***** зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М.У гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч Б.Гоос 29,200,000 төгрөг гаргуулан хариуцагч М.Уд олгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,000 төгрөгөөс 303,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Гоос 303,950 төгрөг, улсын төсвийн орлогоос 50 төгрөг тус тус гаргуулж хариуцагч М.Уд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА