Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2023/00535

 

 

 

 

2023 оны 02 сарын 10 өдөр                Дугаар 183/ШШ2023/00535                    Улаанбаатар хот

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүрэг,  өөрийн байранд байрлах, М ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг,  өөрийн байранд байрлах, Э ХХК /РД:*******/,

Хариуцагч: Б дүүрэг,  901 тоотод оршин суух Б.Э нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 202 948 213 458 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай,

Хариуцагч: Х дүүрэг, 3 дугаар хороо,  өөрийн байранд байрлах, Э ХХК /РД: *******/-ийн,

Нэхэмжлэгч: С дүүрэг,  өөрийн байранд байрлах, М ХХК /РД:******/-д холбогдох

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулж 757 703 934 төгрөгийг гаргуулах, хууль бусаар суутган авсан 12 963 678 төгрөгийг гаргуулах тухай,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ч дүүрэг, Улсын ерөнхий прокурор нарт холбогдох нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Б.Б, Г.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Я, Б.Ц, Г.Ч,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, Н.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Үүрийнцолмон нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Э ХХК, Б.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 202 948 213 458 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.М нь /цаашид "Х банк” гэх/ Э ХХК-тай 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 3-БҮК-ХО 2013-143 тоот зээлийн гэрээ байгуулж 14 000 000 ам.долларын зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай олгосон. Зээлийн гэрээнд 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр болон 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 3-БҮК-ХО 2013-143-1 дугаартай гэрээг байгуулж үндсэн гэрээний холбогдох заалт болон үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа болон зээлийн эргэн төлөлтийн хуваарьт нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Б-БУК-ХО 2013-144 дугаартай барьцааны гэрээ байгуулж эрхийн улсын бүртгэлийн Ү-****** Ү-***** Ү-******дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг болон Зам талбай, дулааны шугам, цэвэр усны шугам, бохирын шугам, ЕВА WE БУК тоног төхөөрөмж, шинээр худалдан авах тээврийн хэрэгслүүд, БҮК-1 эргэлтийн хөрөнгө /Бараа материал/, Дансны авлага, борлуулалтын орлого, Э банк дахь харилцах данс, дансны орлого, МУХБ-ны зээлээр санхүүжсэн БҮК-1 төслийн үр дүнд бий болох эд хөрөнгүүдийг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш өнөөдрийг хүртэл 6 удаагийн төлөлтөөр зээлийн үндсэн хүүд 709 334.75 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 9 521.02 ам.доллар нийт 718 854.35 ам доллар төлсөн. 

 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 3-БҮК-ХО2014-49 дугаартай "Аккредитивийн зээлийн эрх нээх" гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр А-БҮК-ХО 2014-50 дугаартай "Эх үүсвэргүй аккредитив нээх үйлчилгээ үзүүлэх гэрээ"-г тус тус байгуулж 13 115 000 еврогийн зээлийг жилийн 4.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай олгохоор шийдвэрлэж зээлдэгчид 13 047 123.50 еврогийн гадаад худалдааны санхүүжилтийг /зээл/ олгосон. Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээнд 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр болон 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр, Эх үүсвэргүй аккредитив нээх үйлчилгээ үзүүлэх гэрээнд 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр үндсэн гэрээний холбогдох заалтад нэмэлт, өөрчлөлт тус тус оруулсан. Уг аккредитивын зээлийн эрх нээх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Б-БҮК-ХО 2014-52 дугаартай барьцааны гэрээ байгуулж EBAWE Anlagentechnik GmbH компанитай байгуулсан 24130043 тоот "Худалдах-худалдан авах гэрээ"-ний дагуу худалдан авч байгаа БҮК-1 төслийн бүх тоног төхөөрөмж, Шинээр худалдан авах хүнд даацын 10 тээврийн хэрэгсэл, БҮК-1 төслийн эргэлтийн хөрөнгө, Хөгжлийн банкин дахь 36*****00850, 360****449 тоот дансан дахь мөнгөн хөрөнгүүд, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Зээлдэгчийн харилцах данс барьцаалах тухай гурван талт гэрээ"-г байгуулж Э ХХК-ний Төрийн банкан дахь төгрөгийн 106*****462 дансан дахь мөнгөн хөрөнгө, ам.долларын 10600******470 дансан дахь мөнгөн хөрөнгө, орлогуудыг болон 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б-БҮК-ХО 2014-51 дугаартай "Ипотекийн гэрээ”-гээр эрхийн улсын бүртгэлийн Ү- 22****260, Y-22*****62, Y-22****33, Y-22******7263, Y-220****927 бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг, Х дүүрэг  нэгж талбарын 178****73 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-******82 дугаарт бүртгэгдсэн 1489 м.кв талбай бүхий газар, Х дүүрэг нэгж талбарын 17802******74 дугаартай, эрхийн улсын Э-220*****87 дугаарт бүртгэгдсэн 17347 м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалсан. Мөн иргэн Б.Э нь аккредитивийн зээлийн эрх нээх гэрээний үүргийг гүйцэтгэхээр Хөгжлийн банктай 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Б-БУК-ХО 2014-54 дугаартай "Батлан даалтын гэрээ"-г байгуулсан болно. Зээлдэгч нь зээл авснаас хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээл болон хүүний төлбөрөөс огт төлөлт хийгээгүй.

2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 3-БҮК-ХО 2015-82 дугаартай "Зээлийн гэрээ"-г байгуулж 9 000 000 ам.долларыг жилийн 8.17 хувийн хүүтэй, 80 сарын хугацаатай олгосон. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б-БҮК-ХО 2015-83 дугаартай "Барьцааны гэрээ"-г байгуулж Хөгжлийн банкнаас БҮК-1 төсөлд зориулан олгосон зээлийн хөрөнгөөр худалдан авсан болон гүйцэтгүүлсэн ажлын үр дүнд бий болсон хөрөнгө зэрэг уг санхүүжилтээр ирээдүйд бий болох бүх хөрөнгүүд, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б-БУК-ХО 2015-84 дугаартай "Зээлдэгчийн харилцах дансны орлого барьцаалах тухай гэрээ"-г байгуулж "Э" ХХК-ийн Ариг банкан дахь ам.долларын 210******0268 дугаартай дансан дахь мөнгөн хөрөнгө, орлогуудыг мөн 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б-БҮК-ХО 2017-218 дугаартай "Газар эзэмших эрх барьцаалах гэрээ”-нд тусгагдсан Х дүүрэг эрхийн улсын Э-22****987 дугаарт бүртгэгдсэн 17347 м.кв талбай бүхий газар, Х дүүрэг эрхийн улсын Э-*** дугаарт бүртгэгдсэн 8303. м.кв талбай бүхий газар, Х дүүрэг 3 дугаар хороонд байрших эрхийн улсын Э-22*****дугаарт бүртгэгдсэн 1166 м.кв талбай бүхий газар, Х дүүрэг  эрхийн улсын Э-220*****982 дугаарт бүртгэгдсэн 1489 м.кв талбай бүхий газар, Х дүүрэг 3 дугаар хороонд байрших эрхийн улсын Э-22*****985 дугаарт бүртгэгдсэн 300 м.кв талбай бүхий газруудыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь өнөөдрийг хүртэл үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг огт төлөөгүй. Зээлийн гэрээнүүдийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар тасалбар болгон тооцвол:

1.3-БҮК-ХО 2013-143 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээлийн төлбөрт 14 000 000 ам.доллар, үндсэн хүүгийн төлбөрт 7 388 887.47 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 236 043.08 ам.доллар,

2.3-БҮК-ХО 2014-49 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээлийн төлбөрт 13 047 123.50 евро, үндсэн хүүгийн төлбөрт 305 878.73 евро, коммитмент хүүгийн төлбөрт 8 938.04 евро, аккредитивийн үйлчилгээ шимтгэл зардал 14 317.15 евро,

3.3-БҮК-ХО 2015-82 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээлийн төлбөрт 9 000 000 ам.доллар, үндсэн хүүгийн төлбөрт 3 696 355.82 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 159 049.48 ам.долларыг тус тус төлөөгүй байна.

Э ХХК нь Засгийн газраас гаргасан "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтод хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд БҮК-1 төслийг хэрэгжүүлэн, үйлдвэрийг албан ёсоор ашиглалтад оруулсан, зээлдүүлэгчийн зүгээс зээлийн төлбөрийг төлөх талаар удаа дараа мэдэгдэл өгсөн боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй болно.

Иймд Иргэний хуулийн 221 дүгээр зүйл, 451 дүгээр зүйл, 453 дугаар зүйл, 449 дүгээр зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Э ХХК-тай байгуулсан 3-БҮК-ХО 2013-143 дугаартай зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцлуулж, зээлийн үндсэн төлбөрт 14 000 000 ам.доллар, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 7 388 887.47 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 236 043.08 ам.доллар, нийт 21 624 930.55 ам.доллар, МУХБ-аас 2013 оны 8 дугаар сарын 20-нд 14 000 000 ам долларыг 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаатай, жилд 8.00 хувь, сард 0.66667%, хоногт 0.02222% хүүтэйгээр олгосон бөгөөд 2013 оны 8 дугаар сарын 20-ноос 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх 2 603 хоногт тооцон бодогдсон зээлийн хүүгийн төлбөрт нийт 8 098 222.22 ам долларын төлбөр төлөхөөс 2013 оны 8 дугаар сарын 20-ноос 2014 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх 228 хоногийн 709 334.75 ам долларын хүүг төлж, 2014 оны 4 дүгээр сарын 05-наас хойш 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх 2 375 хоногийн 7 388 887.47 ам.долларын хүүгийн төлбөрийг төлөөгүй байна. Зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу 2015 оны 1 дүгээр сарын 05-ээс эхлэн улирал бүрд төлөх 518 700 ам долларыг 2015 оны 8 дугаар сарын 21-нийг хүртэл хугацаанд төлөөгүйгээс зөрчигдсөн дүнд үндсэн хүүгийн 20%-иар тооцон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9 486.06 ам долларыг төлж, эргэн төлөлтийн хуваарийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэхээр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэвч шинэчилсэн эргэн төлөлтийн хуваарь эхэлсэн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлээс төлөх ёстой байсан 10 892 700 ам.долларын зөрчигдсөн дүнгийн хүүгийн төлбөрт тооцогдсон 1 272 хоногийн 236 043.08 долларын нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй байна.

Э ХХК-тай байгуулсан 3-БҮК-ХО 2015-82 дугаартай зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцлуулж, зээлийн үндсэн төлбөрт 9 000 000 ам.доллар, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 3 696 355.82 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 159 049.48 ам.доллар, нийт 12 855 409.48 ам.доллар, ХМУБ-аас 2015 оны 10 дугаар сарын 21-нд 7 356 000 ам долларыг 2015 оны 10 дугаар сарын 28-нд 1 644 000 ам.долларыг нийт 9 000 000 ам долларын 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаатай, жилд 8.17 хувь, сард 0.680833%, хоногт 0.0226944% хүүтэйгээр олгосон бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 21-ooc 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх 1 811 хоногт тооцон бодогдсон хүүгийн төлбөрт нийт 3 696 355.82 ам.долларын төлбөр төлөхөөс огт төлбөр төлөөгүй байна. Зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу 2017 оны 8 дугаар сарын 15-наас эхлэн 3 сар тутамд төлөх 450 000 ам.долларыг төлөөгүйгээс нийт зөрчигдсөн 5 850 000 ам.долларт тооцон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх 1 147 хоногийн 159 049.48 долларын нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй байна. Э ХХК-тай байгуулсан 3-БҮК-ХО 2014-49 дугаартай зээлийн гэрээний үүрэг болох зээлийн үндсэн төлбөр 13 047 123.50 евро, зээлийн үндсэн хүүгийн төлбөр 3 356 478.02 евро, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 305 878.73 евро, коммитмент хүү 8 938.04 евро, аккредитивийн үйлчилгээний шимтгэл зардал 14 317.15 евро, нийт 16 732 735.43 евро, МУХБ-aac 13 115 000 еврогийн аккредитивийн зээлийн эрх нээх гэрээний дагуу жилийн 4.4%+6 cap EURIBOR нэмсэнтэй тэнцүү хүүтэйгээр, зээлийн хүүг 360 хоногоор тооцон, 60 сарын хугацаатайгаар олгох 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан гэрээний дагуу эхний ээлжийн 970 000 еврогийн санхүүжилтийг 2014 оны 6 дугаар сарын 6-нд 230 242.13 евро. 2014 оны 6 дугаар сарын 27-нд 671 881.31 еврогийн санхүүжилт нийт 902 123.50 еврог олгосон. Эх үүсвэргүй аккредитив нээх үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу 12 145 000 еврогийн санхүүжилтийг 2014 оны 7 дугаар сарын 17-ноос эхлэн 2016 оны 9 дүгээр сарын 29-ны хооронд 26 удаагийн гүйлгээгээр санхүүжүүлсэн бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 06-аас 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх 2 313 хоногт тооцон бодогдсон хүүгийн төлбөрт нийт 3 356 478.02 еврогийн төлбөр төлөхөөс огт төлбөр төлөөгүй байна. Гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн улирал бүрд төлөх дүнг төлөөгүйгээс зөрчигдсөн дүнд тооцсон 7 564.66 еврогийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төлж, эргэн төлөлтийн хуваарийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэхээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэвч шинэчилсэн эргэн төлөлтийн хуваарь эхэлсэн 2016 оны 7 дугаар  сарын 05-ны өдрөөс хойш 1 553 хоногт тооцогдсон 305 878.73 долларын нэмэгдуулсэн хүүг төлөөгүй байна.

Коммитмент хүүгийн тооцоолол талууд гарын үсэг зурсан өдрөөс хойш зээл бүрэн олгогдож дуусах хүртэлх хугацаанд ашиглагдаагүй зээлийн дүнгээс жилийн 1% хүүгээр 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл тооцогдсон нийт 97 678.51 еврогийн коммитмент хүүгийн төлбөрөөс 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 88 740.46 еврог төлж, 2015 оны 7 дугаар сарын 01-ээс 2015 оны 10 дугаар сарын 21 хүртэлх 8 938.04 еврогийн коммитмент хүүг төлөөгүй байна./ Нийт 34 480 335.85 ам.доллар болон 16 732 735.43 евро буюу 2020 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн Монголбанкны албан ханш /1 ам.доллар = 2 854.92 төгрөг, 1 евро = 3 346.68 төгрөг/-аар төгрөгт хөрвүүлж нийт 154 437 711 433.75 төгрөгийг Э ХХК-аас М инд гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хөрөнгөөр сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгөөр буюу барьцааны гэрээнд тусгагдсан үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрх, хөдлөх эд хөрөнгө болон бусад эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажшлагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 3-БҮК-ХО 2013-143 дугаартай “Зээлийн гэрээ”-г шүүхийн журмаар цуцалж, зээлийн үндсэн төлбөрт 14.000.000 ам.доллар, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 7 388 887.47 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 236 043.08 ам.доллар, нийт 21 624 930.55 ам.доллар Э ХХК-аас гаргуулах, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3-БҮК-ХО 2015-82 дугаартай “Зээлийн гэрээ”-г шүүхийн журмаар цуцалж, зээлийн үндсэн төлбөрт 9 000 000 ам.доллар, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 3 696 355.82 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 159 049.48 ам.доллар, нийт 12 855 405.3 ам.доллар, нийт 34 480 335.85 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах өдрийн (2020.10.05) Монголбанкны албан ханшид /1ам.доллар=2,854.92/ хөрвүүлж 98 438 600 425 төгрөгийг гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хөрөнгөөр сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгөөр буюу барьцааны гэрээнд тусгагдсан нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Монгол Улсын Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 458 дугаар зүйлийн 460 дугаар зүйлийн 460.1-т заасны дагуу 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б-БҮК-ХО 2014-54 дугаартай "Батлан даалтын гэрээ”-ний дагуу Э ХХК-тай байгуулсан 3-БҮК-ХО 2014-49 дугаартай зээлийн гэрээний үүрэг болох зээлийн үндсэн төлбөр болох 13 047 123.50 евро, зээлийн үндсэн хүүгийн төлбөр 3 356 478.02 евро, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 305 878.73 евро, коммитмент хүү 8 938.04 евро, аккредиитивийн үйлчилгээний шимтгэл зардал 14 317.15 евро нийт  6 732 735.43 евро буюу нэхэмжлэл гаргах өдрийн (2020.10.05) Монголбанкны албан ханшид /1евро=3,346.68/ хөрвүүлж 55 999 111 009 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн,

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасны дагуу Зээлийн гэрээнүүдийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн байдлаар тооцвол  2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 3-БҮК-ХО 2013-143 дугаартай “Зээлийн гэрээ ”-ний үүрэг болох зээлийн үндсэн төлбөрт 14 000 000 ам.доллар, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 8 511 998.58 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 437 192.96 ам.доллар, хуримтлагдсан хүү 15 555.56 ам.доллар, нийт 22 964 747.10 ам.доллар Э ХХК-аас гаргуулах, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3-БҮК-ХО 2015-82 дугаартай "Зээлийн гэрээ”-г шүухийн журмаар цуцлуулж зээлийн үндсэн төлбөрт 9 000 000 ам.доллар, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 4 337 700.82 ам.доллар, хуримтлагдсан хүү 106 210 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 271 632.08 ам.доллар, нийт 13 715 542.90 ам.долларыг Э ХХК-аас гаргуулах, нийт 36 680 290 ам.доллар буюу нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн өдрийн (2021.10.06) Монголбанкны албан ханшид /1ам.доллар=2,848.72/ хөрвүүлж 104 491 875 728 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б-БҮК-ХО 2014-54 дугаартай "Батлан даалтын гэрээ”-ний дагуу Э ХХК-тай байгуулсан 3-БҮК-ХО 2014-49 дугаартай зээлийн гэрээний нөхөх хариуцлага болох зээлийн үндсэн төлбөр болох 13 047 123.50 евро, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 3 932 146.10 евро, хуримтлагдсан хүү 7,973.24 евро, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 422 606.99 евро, көммитмент хүү 8,938.04 евро, аккредитивийн үйлчилгээний шимтгэл зардал 14,317.15 еврө нийт 17 433 105.02 евро буюу нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн өдрийн (2021.10.06) Монголбанкны албан ханшид /1евро=3,298.53/ хөрвүүлж 57 503 619 901.6 иргэн Б.Эаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн,

1.3.Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасны дагуу Зээлийн гэрээнүүдийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар тооцвол 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 3-БҮК-ХО 2013-143 дугаартай “Зээлийн гэрээ”-ний үүрэг болох зээлийн үндсэн төлбөрт 14 000 000 ам.доллар, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 8 511 998.58 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 437 192.96 ам.доллар, хуримтлагдсан хүү 15 555.56 ам.доллар, нийт 22 964 747.10 ам.доллар Э  ХХК-наас гаргуулах, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3-БҮК-ХО 2015-82 дугаартай “Зээлийн гэрээ "-г шүүхийн журмаар цуцлуулж зээлийн үндсэн толбөрт 9 000 000 ам.доллар, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 4 337 700.82 ам.доллар, хуримтлагдсан хүү 106,210 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 271 632.08 ам.доллар, нийт 13 715 542.90 ам.долларыг  Э ХХК-аас гаргуулах, 2014 оны 4 дүгээр сарьт 28-ны өдрийн 3-БҮК-Х02014-49 “Зээлийн гэрээ ”-ний үүрэг болох зээлийн үндсэн төлбор болох 13 047 123.50 евро, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 3 932 146.10 евро, хуримтлагдсан хүү 7 973.24 евро, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 422 606.99 евро, коммитмент хүү 8 938.04 евро, аккредитивийн үйлчилгээний шимтгэл зардал 14 317.15 евро нийт 17 433 105.02 еврө буюу нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн өдрийн (2021.10.06) Монголбанкны албан ханшид /1евро=3,298.53/ хөрвүүлж 57 503 619 901.6 төгрөг, Э ХХК-наас 36 680 290  ам.доллар буюу нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн өдрийн (2021.10.06) I олбанкны апбан ханшид /1 ам.доллар=2,848. 72/ хөрвүүлж 104 491 875 728 төгрөг, мөн 17 433 105.02 евро буюу нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн (2021.10.06) Монголбанкны албан ханшид /1евро=3,298.53/ хөрвүүлж  5 619 901.6  төгрөг буюу нэмж нэгтгэн нийт 5 495 629.00 төгрөгийг Э ХХК-наас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн Бадарч овогтой Эрдэнэбатыг хариуцагчаар татахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар өөрчилсөн.

1.4.Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасны дагуу Зээлийн гэрээнүүдийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцвол 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3-БҮК-ХО 2015-82 дугаартай “Зээлийн гэрээ”-г шүүхийн журмаар цуцлуулж зээлийн үндсэн төлбөрт 9 000 000 ам.доллар, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 4 805 433.32 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 336 808.25 ам.доллар, нийт 14 142 241.57 ам.долларыг Э ХХК-аас гаргуулах, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3-БҮК-Х02014-49 “Зээлийн гэрээ”-ний үүрэг болох зээлийн үндсэн төлбөр болох 13 047 123.50 евро, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 4 222 372.11 евро, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 479 057.55 евро, коммитмент хүү 8 938.04 евро, аккредитивийн үйлчилгээний шимтгэл зардал 14 317.15 евро нийт 17 771 808.35 евро буюу нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн өдрийн (2022.03.15) Монголбанкны албан ханшид /1евро=3,162.16/ хөрвүүлж 56 197 301 492.00 төгрөг, бүгд 37,767,788.67 ам.доллар буюу нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн өдрийн (2022.03.15) Монголбанкны албан ханшид /1ам.доллар=2,892.70/ хөрвүүлж 109 250 882 285 төгрөг; мөн 17 771 808.35 евро евро буюу нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн өдрийн (2022.03.15) Монголбанкны албан ханшид 1евро=3,162.16/ хөрвүүлж 56 197 301 492.00  төгрөг буюу нэмж нэгтгэн нийт 165 448 183,777.00  төгрөгийг Э ХХК-аас гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хөрөнгөөр сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгөөр буюу барьцааны гэрээнд тусгагдсан нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн,

1.5.Монгол улсын Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т тус тус заасны дагуу Зээлийн гэрээнүүдийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар тооцвол 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 3-БҮК-ХО 2013-143 дугаартай “Зээлийн гэрээ "-ний үүрэг болох зээлийн үндсэн төлбөрт 14 000 000.00 ам.доллар, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 9 339 554.14 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 599592.96 ам.доллар, нийт 23 939 147.10 ам.долларыг Э ХХК-аас гаргуулах, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3-БҮК-ХО 2015-82 дугаартай “Зээлийн гэрээ”-г шүүхийн журмаар цуцлуулж зээлийн үндсэн төлбөрт 9 000 000.00 ам.доллар, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 4 977 003.32 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 369 610.80 ам.доллар, нийт 14 346 614.12 ам.долларыг Э ХХК-аас гаргуулах, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3-БҮК-Х02014-49 “Зээлийн гэрээ ”-ний үүрэг болох зээлийн үндсэн төлбөр болох 13 047 123.50 евро, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 4 356 322.58 евро, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 505 847.64 евро, коммитмент хүү 8 938.04 евро, аккредитивийн үйлчилгээний шимтгэл зардал 14 317.15 евро нийт 17 932 548.91 еврог Э ХХК-аас гаргуулах, Э ХХК-аас 38 285 761.22 ам.доллар буюу нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн өдрийн (2022.06.07) Монголбанкны албан ханшид /1ам.доллар=3,120.52/ хөрвүүлж 119 471 483 602 төгрөг; мөн 17 932 548.91 евро буюу нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн өдрийн (2022.06.07) Монголбанкны албан ханшид /1евро=3,352.22/ хөрвүүлж 60 113 849 107.00 төгрөг буюу нэмж нэгтгэн нийт 179 585 332 720 төгрөгийг Э  ХХК-аас гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хөрөнгөөр сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгөөр буюу барьцааны гэрээнд тусгагдсан нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа  нэмэгдүүлсэн,

1.6. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 451 дугаар зүйлийн 451.1, 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн  шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т ы дагуу Зээлийн гэрээнүүдийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2022 оны 9 дүгээр 24-ний өдрийн байдлаар тооцвол 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 3-БҮК-ХО 2013-143 дугаартай “Зээлийн гэрээ”-ний үүрэг болох зээлийн үндсэн төлбөрт 14 000 000 ам.доллар, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 9 625 776.36 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 656 837.41 ам.доллар, нийт 24 282 613.77 ам.доллар Э ХХК-наас гаргуулах, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3-БҮК-ХО 2015-82 дугаартай “Зээлийн гэрээ”-г шүүхийн журмаар цуцлуулж зээлийн үндсэн төлбөрт 9 000 000 ам.доллар, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 5 164 913.32 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 407 192.80 ам.доллар, нийт 14 572 106.12 ам.долларыг Э ХХК-наас гаргуулах, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3-БҮК-Х02014-49 “Зээлийн гэрээ”-ний үүрэг болох зээлийн үндсэн төлбөр болох 13,047,123.50 евро, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 4 503 030.24 еврө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 535 189.17 евро, коммитмент хүү 8 938.04 евро, аккредитивийн үйлчилгээний шимтгэл зардал 14 317.15 еврө нийт 18 108 598.10 еврог Э ХХК-наас гаргуулах, бүгд 38 854 719.89 ам.доллар буюу нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн өдрийн (2022.08.24) Монголбанкны албан ханшид /1ам.доллар=3,192.74/ ) хөрвүүлж 124 053 018 382 төгрөг, мөн 18 108,598.10 евро буюу нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн өдрийн 12.08.24) Монголбанкны албан ханшид /1евро=3,171.67/ хөрвүүлж 57 434 497 336.00 төгрөг нэмж нэгтгэн нийт 181 487 515 718  төгрөгийг Э ХХК-аас гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хөрөнгөөр сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгөөр буюу баръцааны гэрээнд тусгагдсан нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн,

1.7.Нэхэмжлэгч, төрийн 100 хувийн өмчит М ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 16.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3, 21 дүгээр зүйлийн 21.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дахин нэмэгдүүлж байна. 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 3-БҮК-ХО 2013-143 дугаартай “Зээлийн гэрээ”-ний үүрэг болох зээлийн үндсэн төлбөрт 14 000 000.00 ам.доллар, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 9 930 665.25 ам доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 717 815.19 ам доллар, нийт 24 648 480.44 ам долларыг Э ХХК-аас гаргуулах, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3-БҮК-ХО 2015-82 дугаартай “Зээлийн гэрээ”-ний үүрэг болох зээлийн үндсэн төлбөрт 9 000 000.00 ам.доллар, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 5 365 078.32 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 447 225.80 ам.доллар, нийт 14 812 304.12 ам.долларыг Э ХХК-аас гаргуулах, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3-БҮК-ХО 2014-49 дугаартай “Зээлийн гэрээ”-ний үүрэг болох зээлийн үндсэн төлбөрт 13 047 123.50 евро, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 4 659 305.78 евро, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 566 444.28 евро, коммитмент хүү 8 938.04 евро, аккредитивийн үйлчилгээний шимтгэл зардал 14,317.15 евро нийт 18 296 128.75 еврог Э ХХК-аас гаргуулах, бүгд 39 460 784.56 ам.доллар буюу нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн өдрийн (2022.12.30) Монголбанкны албан ханшид /1 ам доллар = 3,443.37 төгрөг/ хөрвүүлж 135 878 081 719  төгрөг, мөн 18 296 128.75 евро буюу нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн өдрийн (2022.12.30) Монголбанкны албан ханшид /1 евро = 3,665.81 төгрөг/ хөрвүүлж 67 070 131 739  төгрөг буюу нэмж нэгтгэн нийт 202 948 213 458 төгрөгийг Э ХХК-аас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

1.8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

М наас Байшин үйлдвэрлэх комбинатын бүтээн байгуулалтад гурван удаагийн санхүүжилтийг олгосон байгаа. Үүнд, 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 3-БҮК-ХО 2013-143 дугаартай зээлийн гэрээг байгуулж 14 000 000 ам.долларыг жилийн 8 хувийн хүүтэй 96 сарын хугацаатай олгосон бөгөөд зээлд 2 удаа өөрчлөлт оруулсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн З-БҮК-ХО 2013-144 дугаартай барьцааны гэрээгээр тус үйлдвэрийн 5 үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан  үл хөдлөхүүд байна. Дээрх зээлийн гэрээний хугацаа 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон бөгөөд тус зээлийн гэрээний дагуу төлөх ёстой байснаас зээлдэгч нь эхний гурван удаагийн улирлын хүүг төлөөд 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээлийн хүү болоод үндсэн зээлийн төлбөрөөс төлөлт хийгээгүй байна. Үндсэн зээлийн төлбөрийг төлөөгүйгээс үүдээд 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүү бодсон байгаа. Ингээд үндсэн зээл 14 000 000 ам.доллар, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 9 930 665.25 ам доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 717 815.19 ам доллар, нийт 24 648 480.43 ам долларыг төлөөгүй байгаа болно.  

2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3-БҮК-ХО 2014-49 дугаартай аккредитивийн зээлийн эрх нээх гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А-БҮК-ХО 2014-50 дугаартай аккредитивийн үйлчилгээ үзүүлэх гэрээг тус тус байгуулж 13 115 000 еврог жилийн 4.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай олгохоор шийдвэрлэж 13 047 123.50 евро аккредитивийг олгож, аккредитивийн зээлийн гэрээгээр бүртгэж тухайн зээлийг олгосон байгаа. аккредитивийн зээлийн гэрээнд 2 удаа өөрчлөлт орсон бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болсон байгаа. Ингээд өнөөдрийг хүртэл уг зээлэнд төлөх ёстой байсан 13 047 123.50 евро болох үндсэн зээл төлөгдөөгүй. Мөн тухайн үед зээл олгосноос хойших хугацаанд зээлийн хүү төлөглөөгүй 4 659 305.78 евро, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 566 444.28 евро төлөгдөөгүй байна. Аккредитивийн гүйлгээ нь хэсэгчилсэн байдлаар санхүүжилт авагддаг бөгөөд 28 удаагийн аккредитивийг Хөгжлийн банкнаас хэсэгчлэн олгосон байгаа. Аккретив тус болгон дээр гүйцэтгэгч талаас бараа үйлдчилгээ, тоног төхөөрөмжийг ирсэн даруйд нь шилжүүлдэг. Үүнттэй холбогдуулаад баримт бичгийн төлбөр болох аккредитивийн үйлчилгээний шимтгэл зардал 14 317.15 еврог мөн төлөөгүй байгаа. Дээр дурдсан аккредитивийн зээл нь хэсэгчилж санхүүжилт хийгддэг шууд бүхэлд нь олгодгүй бөгөөд тоног төхөөрөмж, бараа ирсэн тохиолдолд тухай бүр нь олгодог юм. Ингээд тэнд төлөгдөөгүй коммитмент хүү 8 938.04 евро. Ингээд нийт 18 296 128.75 еврог төлөөгүйг нэхэмжилж байгаа.  Мөн аккредитивийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б-БҮК-ХО 2014-52 дугаартай барьцааны гэрээг байгуулж тус Японы компаниас оруулж ирсэн тоног төхөөрөмж, шинээр худалдаж авах тээврийн хэрэгсэлүүд, мөн эргэлтийн хөрөнгө, Хөгжлийн банк дахь харилцах данснууд түүнчлэн 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн зээлдэгчийн харилцах данс барьцаалах тухай гурван талт гэрээг байгуулж, Э ХХК-ийн төрийн банк дахь төгрөгийн данс, ирээдүйд олох орлогийг 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б-БҮК-ХО 2014-51 дугаартай ипотекийн гэрээгээр өмнөх 5-н үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэн улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн улсын бүртгэлийн барьцаагаар бүртгүүлсэн байгаа. Уг гэрээтэй холбогдуулан Б.Э нь аккредитивийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр БҮК-ХО 2014-54 дугаартай батлан даалтын гэрээг мөн байгуулсан. Дээр дурдсан зээл нь өнөөдрийг болтол төлөгдөөгүй байна. 

Дараагаар нь 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3-БҮК-ХО 2015-82 дугаартай гэрээгээр 9 000 000 ам.долларыг 8.17 хувийн хүүтэй, 80 сарын хугацаатай зээлсэн байна. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн З-БҮК-ХО 2015-83 дугаартай барьцааны гэрээг байгуулж санхүүжилтийг олгосон. Уг зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацаа 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон бөгөөд зээл олгосон өдрөөс хойш хүүний төлбөр төлөөгүй, ингээд үндсэн зээл 9 000 000 ам. доллар, зээлийн Үндсэн хүүгийн төлбөрт 5 365 078.32 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 447 225.80 ам.доллар, нийт 14 812 304.12 ам.доллар өнөөдрийг болтол төлөөгүй байна. Ингээд Иргэний хуулийн 221 дүгээр зүйл, 451 дүгээр зүйл, 453 дугаар зүйл, 449 дүгээр зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.1 дэх хэсэг, зээлийн гэрээний 6.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ам.долларын хоёр зээлийг нэгтгэн 23 000 000 ам.долларийн үндсэн хүү 15 295 743.57 ам. доллар, нэмэгдүүлсэн хүү 1 165 040.99 ам.доллар нийт 39 460 784.56 ам.долларийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Монгол банкны ханшаар төгрөгт хөрвүүлбэл тухайн өдрийн Монгол бакны ханш нь 3 443.37 төгрөгөөр тооцоход 135 878 081 719 төгрөг болж байна. Еврогийн зээлийг бодвол 13 047 123.50 евро, үндсэн хүү 4 659 305.78 евро, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 566 444.28 евро, коммитмент хүү болон бичиг баримтны зардалд 23 255.19 евро ингээд нийт 18 296 128.75 еврог 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Монгол банкны хашаар төгрөгт хөрвүүлбэл тухайн өдрийн Монгол бакны ханш нь 3 665.81 төгрөгөөр тооцоход 67 070 131 739 төгрөг болж байгаа болно.

Эцэст нь дээрх зээлүүдийг нэмж нэгтгэхэд 202 948 213 458 төгрөгийг Э ХХК-аас гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг мөнгөн хөрөнгөөр эс биелүүлсэн тохиолдолд барьцааны гэрээнд тусгагдсан өмнө нь дурдсан үл хөдлөх хөрөнгүүд, газар эзэмших эрх болон бусад эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Хариуцагчийн болон өмгөөлөгч нарын гаргасан тайлбар нь үндэслэлгүй, М нь хуульд заасны дагуу л үйл ажиллагаагаа явуулсан. Хууль зөрчөөгүй, банкнаас олгосон зээл учраас эрх бүхий этгээдээс олгосон зээл гэж хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон. Тиймээс хариуцагч гэрээний үүргээ биелүүлж авсан зээлээ эргүүлж төлөх нь зүйд нийцнэ гэв.

 

2.Хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Давааням шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М ны зүгээс М ХХК болон Э ХХК-иудын хооронд байгуулсан 3-БҮК-ХО 2013-143, 3-БУК-ХО 2015-82, дугаартай зээлийн гэрээг тус тус цуцлуулж, 3-БҮК-ХО 2013-143, 3-БҮК-ХО 2015-82, 3-БҮК-ХО 2014-49 дугаартай гэрээнүүдийн үндсэн төлбөр, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, коммитмент хүү, үйлчилгээний шимтгэл зэрэг нийт 34 480 335.85 ам доллар болон 16 732 735.43 евро буюу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 154 437 711 433 төгрөгийг нэхэмжилж байна гэсний хүү нэмэгдүүлсэн хүү, үйлчилгээний шимтгэл зэргийг үл зөвшөөрч тайлбар гаргаж байна. Дээрх М ХХК зээл олгох болсон нөхцөл байдал, бидний хүү, нэмэгдүүлсэн хүү, үйлчилгээний шимтгэл зэргийг үл зөвшөөрч байгаа шалтгаан нөхцөлийг тайлбарлахын тулд хэд хэдэн зүйлийг тодруулж, тайлбарлах нь зүйтэй юм. 1963 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Улаанбаатар хотыг барилгажуулах ерөнхий төлөвлөгөөний дагуу Зөвлөлтийн барилгын 2-р трестийн "Байшин үйлдвэрлэх комбинат-1" байгуулагдсан. Улаанбаатар хотын 80 орчим хувийг барьж байгуулсан арвин түүхтэй үйлдвэр бөгөөд 1994 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн өмч хувьчлалын дуудлага худалдаанаас Э ББХК худалдан авч өмчлөх болсон түүхтэй. Үйлдвэрийг шинэчлэхтэй холбоотой уулзалт, хүсэлт, урилга Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлээс Э ХХК-д 2013 онд ирснээр үйлдвэрийг шинэчлэх төсөл эхэлсэн. Дурьдвал: 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Э ХХК /тухайн үед/-ийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч Б.Эыг Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл "Хөгжлийн төлөө түншлэл" нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт нэртэй уулзалт болох гэж байна та хүрэлцэн ирж оролцооч хэмээн урьсан байдаг. Тухайн урилгыг Э ХХК-ийн төлөөлөл хүлээн авч хүрэлцэн очиход "Улаанбаатар хотын тохижолтын ерөнхий төлөвлөгөө", "Нийслэлийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар" ярьсан. Түүнчлэн "Хот байгуулалт-Хамтын ажиллагаа 2013" гэсэн сэдвээр хотын дарга маань танилцуулга хийж Улаанбаатар хотын 184 000 өрх гэр хороололд амьдарч байна. Үүнээс болоод хотын экологийн тэнцвэрт байдал, иргэдийн эрүүл аюулгүй орчин амьдрах эрх ноцтой зөрчигдөж байна. Тиймээс манай хотод гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж гэр хорооллыг барилгажуулвал иргэдийн амьдарч буй агаар, хөрсний бохирдол, хог хаягдалтай орчин өөрчлөгдөж, иргэд аюулгүй амгалан, ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Дээрх гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийхэд манай оронд байгаа үйлдвэрүүдийн хүчин чадал дутагдалтай тиймээс Э ХХК өөрийн Байшин үйлдвэрлэх комбинат-1 үйлдвэрийг шинэчлэн дээрх ажлыг монгол орны иргэдийн сайн сайхны төлөө хийж гүйцэтгээсээ хэмээн хүсэж байна. "Байшин үйлдвэрлэх комбинат-1" /цаашид БҮК-1/ үйлдвэр Улаанбаатар хотын 80 гаруй хувийг барьж байгуулсан түүхтэй, туршлагатай үйлдвэр билээ. Э ХХК Чингис бондоос олгох хугацаагүй, хөнгөлөлттэй зээлийн шалгуурт яв цав нийцнэ тиймээс "БҮК-1" төсөлд санхүүжилт авч үйлдвэрээ шинэчлэн ажиллахыг хүсэж байна. Үйлдвэрээ шинэчлэхэд шаардлагатай санхүүжилт босгох, гэр хорооллын дахин телевлелтийн газрыг бэлэн болгох зэрэг ажилд Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн засаг даргын тамгын газраас танай компанийг бүрэн дэмжин ажиллах болно гэснээр Э ХХК-ийн "Байшин үйлдвэрлэх комбинат-1" төсөл шинэчлэгдэж эхлэл тавигдсан юм. 2013 оны мөн үеэр М ХХК Э ХХК-д хүсэлт тавьсны дагуу уулзалт хийхэд Хөгжлийн банк бол бодлогын банк бөгөөд тусгай зориулалтын санхүүгийн байгууллага бөгөөд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, дэд бүтэц, хүрээлэн буй орчныг хамгаалах, орон сууцжуулах зэрэг тусгайлсан зохион байгуулалт бүхий байгууллага юм. М ны тухай хуулийг 2011 онд баталж, Хөгжлийн банкыг Монгол улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй гэж зааж өгсөн. Мөн хөгжлийн банк бол зээлийн хэмжээ их, хүү бага, хугацаа хамааралгүй зээл олгоно, барьцаа хөрөнгөд тавих шаардлага уян хатан юм. Танай компанийг бүх талаар дэмжиж ажиллах болно та бухэн төслөө хэрэгжүүлэх нь Монгол улса чухал хэрэгтэй гэж үзэж байна. Засгийн газраас шийдвэр гармагц бид бүх талаар дэмжин ажиллах болно гэж мэдэгдэж байлаа. Биднээс Засгийн газар "БҮК-1" төслийг хэрэгжүүлэхэд хичнээн хэмжээтэй санхүүжилт хэрэгтэй байгаа талаар мэдээллээ ирүүлэхийг хүсэхэд бидний зүгээс 43.2 сая ам.долларын санхүүжилт хэрэгтэй байгаа талаар үйлдвэрийн төслийн тооцооллыг хүргүүлсэн. Засгийн газраас бидэнд 2012 оны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолоор төслийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний санхүүжилтыг Хөгжлийн банкнаас гуравны хоёрыг бусад эх үүсвэр болон компани өөрөөсөө гаргана гэж заасан байна. Тиймээс эхний ээлжинд 14 сая ам.долларыг олгох боломжтой гэж мэдэгдсэн.  Улмаар 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Засгийн газрын 180 дугаар "Орон сууцны үйлдвэрлэлийг дэмжих тухай" нэртэй тогтоол гарсан. Тогтоолд шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын засгийн газраас Тогтоох нь иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд "Байшин үйлдвэрлэх комбинат-1 (БҮК-1) төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 14 000 000 хүртэл ам.доллартай тэнцэх төгрөгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжлуулан шууд зээлийн гэрээ хийж, 2013 онд санхүүжүүлэх арга хэмжэээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй" гэжээ.  Монгол улсын засгийн газрын тогтоол гарсны дараа М ХХК-аас дурьдсан 14 000 000 доллартай тэнцэх хэмжээний төгрөгийн зээлээ авахаар хүсэлт гаргахад бид зээлээ эргэн төлүүлэхэд ямар нэгэн барьцаа, баталгаа хэрэгтэй байна гэх болсон. Э ХХК-ийн зүгээс төслийг эхлүүлэхээр ихээхэн ажил нэгэнт хийгдэж эхэлсэн байсан тул Монгол улсын засгийн газарт тухайн үйлвэр ашиглалтад орж өвөл, зун, өглөө оройгүй ажиллаж байж гэр хорооллыг орон сууцжуулна мөн ашигтай ажиллах боломжтой болно. Түүнчлэн Хөгжлийн банкнаас баталгаа хүсэж байна тиймээс засгийн газрын зүгээс манай үйлдвэр ашиглалтад ороход гэр, хорооллыг барилгажуулахад шаардлагатай барилгыг захиалан бариулах баталгаа гаргаж өгөхийг хүссэн. Түүний дагуу засгийн газраас буюу Монгол Улсын барилга, хот байгуулалтын сайдаас М ХХК-д 2013 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 1/2009 дугаар "Байшин үйлдвэрлэх комбинат-1"-ийн тухай албан бичгээр "Улаанбаатар хотод 184,000 айл өрхийг орон сууцаар хангаж ажлын хүрээнд жил бүр 150000 м2-аас доошгүй талбай бүхий олон нийт, орон сууцны барилга байгууламжууд, 5000 айлын амины орон сууцыг тус үйлдвэрт захиалан тухайн үеийн зах зээлийн үнээр худалдаж авах болно" гэж баталгаа гаргаж өгсний дагуу М ХХК-тай Э ХХК 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 3-БҮК-ХО 2013-143 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Монгол улсын засгийн газрын тогтоол 14 000 000 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөг зээлэхийг зөвшөөрсөн ч тогтоолыг зөрчин бидэнд долларын зээлийг олгосон. Бид төгрөгийг зээл авах хүсэлтээ тухайн үед тавьж байсан ч үйлдвэр шинэчлэлтийн ажлын хугацаа хойшилж байсан тул арга буюу зээлийг доллараар авсан. Түүнчлэн 14 000 000 доллар манай дансанд бүтэн орж ирээгүй бөгөөд бидний зөвшөөрөл, гарын үсэггүйгээр 42 000 ам.долларыг суутган авсан байдаг. 2012 оны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолоор төслийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний санхүүжилтыг Хөгжлийн банкнаас гуравны хоёрыг бусад эх үүсвэр болон компани өөрөөсөө гаргана гэж заасан гэсний дагуу бид үлдэх санхүүжилтийг олох шаардлага гарсан тул Э ХХК-ийн зүгээс Холбооны бүгд найрамдах герман улсын Коммерцбанк /Commerzbank/-аас зээл хүсч олон удаа хандаж, герман улсруу төлөөлөгч нар очиж уулзалт хийж, тоног төхөөрөмж худалдан авахаар тохирсон байсан ХБНГУ-ын Ибави /EBAWE/ компани мен Коммерзбанк-д хүсэлт гаргасны дагуу Коммерзбанк Э ХХК-д 13 115 000 еврогийн зээл олгохоо болсон. Коммерзбанкны зүгээс Худалдаа хөгжлийн банк, Голомт банкаар дамжуулан зээлийг өгнө гэхэд М ХХК-аас нэг төслийн хяналтыг 2 тусдаа банк хийж болохгүй хэрэв өөр банкаар дамжуулан зээл авах бол бид олгосон 14 000 000 долларын зээлийн гэрээг цуцлах болно гэсэн. Тиймээс бид Коммерзбанк-д хүсэлт гаргаж, Монгол улсын засгийн газраас Коммерзбанк-д М ХХК бол төрийн мэдлийн банк тиймээс дамжуулан зээлээ олгож өгнө үү хэмээн хүсэлт гаргасаны дагуу зээлийг дамжуулан олгохоор болсон. Ингээд 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Монгол улсын засгийн газрын 113 дугаар "Зээл авах тухай зөвшөөрөл олгох тухай" тогтоол гарсан. Коммерзбанкаас Э ХХК-д олгохоор тохирсон зээлийг М ХХК өөрийн дансаар дамжуулан зээлдүүлэхдээ Коммерзбанктай Э ХХК тохиролцсон байсан зээлийн хүүг 2.5 дахин нэмэгдүүлэн гэрээ байгуулахыг тулган хэрэв зээлийн хүүг өндөрөөр тохирч зээл авахгүй бол бид зээлийг дамжуулж олгохгүй, өмнөх гэрээг цуцална хэмээн төсөл хэрэгжиж эхэлсэн байхад аргагүй байдалд оруулан 3-БҮК-ХО 2014-49 дугаартай гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулан зээлийг дамжуулан олгосон. Ингээд төсөл хэрэгжиж байх шатанд БҮК-1 төслийн анхны төсөвт өртөг болох 43,2 сая ам доллар нь 68,6 сая ам доллар болж нэмэгдсэнтэй холбогдуулан Хөгжлийн банкнаас зээлийн эх үүсвэр нэмж олгуулахаар арилжааны банкны гаргасан хүсэлтийг Монгол улсын засгийн газар хуралдаанаар хэлэлцээд 2015 оны 01 дүгээр сарны 07-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд шийдвэрлэсэн нь төслийн өртөг нэмэгдсэн үндэслэлийг нягтлан шалгаж, мэргэжлийн шинжилгээ, дүгнэлт гаргуулахыг Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Хөгжлийн банк тус тус даалгав. Төслийн төсөвт өртгийн талаар мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлтийг үндэслэн нэмэлт санхүүжилтын асуудлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэхийг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд даалгав гэжээ". Дээрх засгийн газрын тэмдэглэлийг хэрэгжүүлэн Монгол улсын барилга хот байгуулалтын яамны 2015 оны 01 дүгээр сарын 10-ны 2/33 дугаартай төсөвт өртгийн дугнэлтийг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлсэн байдаг бөгөөд нийт төслийн төсөвт өртөг 68.6 сая ам.доллар болж нэмэгдсэн. Э ХХК-ийн зүгээс Олон улсын Хөрөнгө оруулалтын банкинд хүсэлт тавьсны дагуу зээл олгох зөвшөөрөл олгосон. Мөн л М ХХК-аар дамжуул гэсэн шаардлагын дагуу дамжуулахаар болсон. 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Монгол улсын засгийн газрын 319 дүгээр "Зээлийн шугам нээх зөвшөөрөл олгох тухай" тогтоол гарсан. Тогтоолд: 1. Монгол улсын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд шаардагдах эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Олон улсын Хөрөнгө оруулалтын банкинд 20 хүртэлх сая еврогийн зээлийн шугам нээхийг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй"  Тогтоолыг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3-БҮК-ХО 2015-82 дугаартай гэрээ байгуулан 9 сая ам.долларыг зээлсэн. Байшин үйлдвэрлэх комбинат төсөл маань хэрэгжиж төсөл дуусахад тун ойрхон болсон бөгөөд 2012 оны Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу 68 600 000 ам.долларын төсөвт Засгийн өртөгтэй төслийн гуравны нэг буюу 22 900 000 ам.долларын санхүүжилтийн асуудлыг газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс буюу М санхүүжүүлэх үүрэг хүлээсэн байсан билээ. Үүний дагуу үлдэгдэл болох 22 900 000 ам.доллараас 14 000 000 ам.долларыг хасаж үлдсэн 8 900 000 долларын санхүүжилтыг М наас авч байж төсөл хэрэгжиж Байшин үйлдвэрлэх комбинат-1 төсөл дуусах байв. Бидний зүгээс М ХХК, Монгол улсын засгийн газарт удаа дараа хүсэлт тавьж байсан боловч үүргээ биелүүлж санхүүжилтыг олгохгүй байсаар байв. Ингээд 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Монгол улсын засгийн газрын 254 дугаар "Төслийн нэмэлт санхүүжилтын тухай" тогтоол гарч төслийн нэмэлт санхүүжилтэд зориулж 6 300 000 хүртэлх ам.доллартай тэнцэх хэмжээтэй зээл олгохыг зөвшөөрсөн юм. Монгол улсын засгийн газрын 2016 оны 254 дүгээр тогтоолийг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэлгүй өдийг хүрч байгаа бөгөөд М ХХК-ийн Э ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үйлдвэр ашиглалт орж чадалгүй их цаг хугацаа, хөрөнгө, өр, зээлэнд орж хохирсоор байгаа юм. Э ХХК-ийн "Байшин үйлдвэрлэх комбинат-1" төслийг хэрэгжүүлж дуусгахад шаардлагатай хөрөнгийг бусад эх үүсвэр буюу өөрийн хөрөнгөөр үргэлжлүүлэн босгож үйлдвэр 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад орсон. Тухайн "Байшин үйлдвэрлэх комбинат-1" төсөл амжилттай хэрэгжсэнийг үнэлэн Монгол улсын засгийн газар, Монгол улсын ерөнхийлогч нар үнэлэн төрийн алтан гэрэгэ зэрэг бүхий л шагналыг авсан. М ХХК үүргээ зөрчсөнөөс үйлвэр эргэлтийн хөрөнгөгүй болж үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байгаа талаар 2016 оноос хойш удаа дараа бид Монгол улсын ерөнхийлөгч, Их хурлын дарга, Засгийн газар, Хөгжлийн банканд мэдэгдсээр ирсэн. Тиймээс Э ХХК-ийн зүгээс үүргээ биелүүлээгүй М ХХК-ийн өмнө үүрэг хүлээхгүй М ХХК болон Э ХХК-иудын хооронд байгуулсан 3-БҮК-ХО 2013-143, 3-БҮК-ХО 2015-82, дугаартай зээлийн гэрээг тус тус цуцлуулж, 3-БҮК-ХО 2013-143, 3-БҮК-ХО 2015-82, 3-БҮК-ХО 2014-49 дугаартай гэрээнүүдийн үндсэн төлбөр, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, коммитмент хүү, үйлчилгээний шимтгэл зэрэг нийт 34 480 335.85 ам доллар болон 16 732 735.43 евро буюу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 154 437 711 433 төгрөгийг нэхэмжилж байна гэсний хүү, нэмэгдүүлсэн хүү, үйлчилгээний шимтгэл зэргийг үл зөвшөөрч тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс Ковид-19 цар тахлын улмаас компанийн нягтлан бодогч, архивын ажилтнуудтай хамтран ажиллах боломжгүйгээс зээлийн төлбөр түүний нарийн тооцоолол, холбогдох баримтыг гарган өгөх боломжгүй байх тул хөл хорионы дэглэмийг цуцалсан үед холбогдох бусад баримт тооцооллыг гарган өгөх болно гэжээ.

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг бол зөвшөөрч байгаа, зарим хэсгийг нь зөвшөөрөхгүй. Миний хувьд нөхцөл байдлаа эхнээс товч танилцуулах зүйтэй гэж бодож байна. Энэ төсөл бол Улаанбаатар хотын агаарын бохирдлыг буруулаар УИХ-ийн боомдын зөвлөлөөр ороод иргэдийн орон сууцжуулах хүрээнд эхний 14 000 000 ам.доллартай тэнцэх төгрөгийг олгохоор Засгийн газрын тогтоол гарсан.  Үүнээс өмнө Э ХХК нь жилдээ 200-500 айлын орон сууц бариад ямар нэгэн өр зээлгүй байдаг байсан. Гэтэл хөгжлийн түншлэлийн төлөө төртэй хамт нийгмийн хариуцлагадаа хөрөнгө оруулалт хийгээч гэх хүсэлт  өгсөн бөгөөд  үүний дагуу урилгатайгаар Улаанбаатар хотын 184 000 өрхийг барилгажуулах зураг төслийг 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нийслэлийн засаг даргын тамгын газар, нийслэлийн ерөнхий хөдөлгөөний газар, нийслэлийн хөрөнгө оруулалтын газар гардуулж өгсөн. Энэ үеэр Хөгжлийн банк энэ танилцуулагатай танилцсан. Тэгээд бид өнөөдөр танай төслийг засгийн газрын стратегийн чухал ач холбогдолтой төсөл мөн агаар, хөрс, усны бохирдлыг буруулах чухал төсөл байх бөгөөд манай банк бол нийгмийн болоод экологийн төслийг санхүүжүүлэх зориулалттай байгуулагдсан гэж өөрийнхөө байгууллагыг танилцуулсан. Түүнчлэн өөрслийгөө арилжааны банкнаас ялгаатай олон улсаас засгийн газрын үнэт цаас гаргаж ирсэн бонд, хамгийн бага хүүтэй, хугацаагүй, барьцаа хөрөнгө тавих шаардлагын хувьд уян хатан гэх нөхцөлтэйгөөр зээл олгоно гэж байсан. Энэ төслийг 30 гаруй жилийн хугацаанд барьхаар болсон. 2014 онд Хотоо эзэнтэй болгоё гээд Эдийн засгийн хөгжлийн яам, Барилга хот үйлдвэлэлтийн яам хамтраад энэхүү сэтгүүлийг гаргаж урилгатай нь хамт гардуулсан.  Уур амьсгалын өөрчлөлтөөр Байгаль орчны яамнаас Монгол Улсын засгийн газар парисын хэлэлцээр байх бөгөөд тэр нь англи, монгол хэл дээр байна. Яг үүний дагуу тухайн барилга баригдсан. Мөн тухайн үед агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гээд байгаль орчны яамнаас үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан. Зөвлөмжийн хувьд холдогдох аймаг орон нутагт тусгайлан үүрэг өгч, онцгой дэглэмээр барилгажуулая гэсэн байсан. Ингээд энэ үед утаагүй түлш, утаагүй зуух, утаагүй яндан гэх төслүүд хэрэгжиж байсан. Энэ төслийг УИХ-ийн 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тогтоолоор хүчингүй болгосон. Учир нь утаагүй зуух, яндан зэрэг нь биш юм байна үүний оронд барилгажуулах нь зүйтэй юм байна гэх агуулга бүхий УИХ –ийн тогтоолыг үндэслээд 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр тогтоолоор барилгын материал үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг засгийн газрын бүх гишүүдэд үүрэг болгосон.  Үүнтэй давхцаад 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр УИХ дээр 5 000 000 000 төгрөг засгийн газрын үнэт цаасыг олон улсад гаргаж байгаа, оруулж ирсэн үнэт цаас нь 1 500 000 000 төгрөг орж ирсэн. Тухайн үед энэ мөнгөн хөрөнгө нь ямар нэгэн төсөлгүйгээр орж ирсэн. Ингээд тухайн үеийн бүх барилга байгууламжуудаар явж дүгнэлт судалгаа хийсний үндсэн дээр манай төсөл гарсан юм.

Ингээд 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Засгийн газрын 180 дугаар тогтоолоор Орон сууцны үйлдьэрлэлтийг дэмжих тухай, Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд Байшин үйлдвэрлэх комбинат-1 (БҮК-1) төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 14 000 000 хүртэл ам доллартай тэнцэх төгрөгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан шууд зээлийн гэрээ хийж 2013 онд санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл Б.Шинэбаатарт зөвшөөрсүгэй. Хоёрт нь БҮК-1-ийн санхүүжилтийг барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой уялдуулан зохион байгуулж, зээлийн зарцуулалт, эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл Б.Шинэбаатард тус тус даалгасугай гэх Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтахуяг, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын тогтоолоор шууд олгогдож байгаа юм.

Ингээд Улсын Их Хурлын хоёр тогтоол, Засгийн газрын хоёрт тогтоолыг үндэслээд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан гаргасан. Энийг 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1/2009 гэх албан тоотоор Хөгжлийн банкинд хүргүүлсэн. Энэхүү албан тоотон дээр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах тухай УИХ-ын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолыг үндэслэн гаргасан Засгийн газрын 2013 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 180 дугаар тогтоолоор хот, суурин газрын иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд Э ХХК-ийн Байшин үйлдвэрлэх комбинат-1 (БҮК-1)-ийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 14 000 000 ам.доллартай тэнцэх төгрөгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс танай банкаар дамжуулан шууд зээлийн гэрээ хийж, 2013 онд санхүүжүүлэхээр шийдвэрлээд байна. Уг төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн агаар, хөрс, усны бохирдлыг бууруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэх бөгөөд "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотод 184 000 айл өрхийг орон сууцаар хангах ажлын хүрээнд жил бүр 150 000 м2-аас доошгүй талбай бүхий олон нийт, орон сууцны барилга байгууламжууд, 5 000 айлын амины орон сууцыг тус үйлдвэрт захиалан тухайн үеийн зах зээлийн үнээр худалдаж авах болно гэх албан тоот гаргасан.  Үүний дараагаар Хөгжлийн банкнаас 08 дугаар сарын 16-ны зээлийг гэрээг хийсэн юм. Энэ зээлийн гэрээг 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг зөвлөлийн 28/20 дугаартай зөвлөмж гарч Монгол Улсын Засгийн газар, холбогдох орон нутгийн байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн. Үүгээр Засгийн газраас гарсан үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөнөөс Засгийн газрын хүлээх эрсдэлийг бууруулж хөрөнгө оруулалтын орчинг дэмжих зориулалтаар нэг төсөлд хөтөлбөрийг санхүүжүүлэх нэг санхүүжилтийн гуравны нэгээс хэтрэхгүй байна гэж заасан. Ингээд 68 600 000 ам.доллар батлагдсан. 

Дараагаар нь Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас 1995 оноос хойш гурван удаагийн зээл авч мөн хариуцлагатай зээлдэгч гэж үнэлэгдэсний үндсэн дээр, мөн дээр дурдсан хоёр тогтоолы зэргээр БҮК-д хоёр дахь зээлийг олгож шийдвэрлэсэн.  Үүний дагуу Хөгжлийн банкаар дамжуулаад 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 9 000 000 ам.доллар зээлийн гэрээ хийгдсэн. Энэ дээр Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 319 дүгээр тогтоолыг үндэслээд 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 9 000 000 ам.долларийн зээлийн гэрээ хийгдсэн. Барилгын яам танилцуулаад би тухайн үед бондоос зээл авья гэдэг санаачлага гаргаагүй бөгөөд дээрх урилга бас зарим зүйлийг үндэслээд нийгмийн хариуцагын үүднээс хийгээч гэсний дагуу хийгдсэн. Тэгээд барилгын яам, бондын зөвлөлд танилцуулсан.  Засгийн газрын 68 300 000 ам.доллар нь Э ХХК 23 000 000 ам.доллар, гаднаас олон улсын банкнаас 23 000 000 ам.доллар, Хөгжлийн банкнаас 23 000 000 ам.долларыг авахаар тухайн аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр байгаа. Гэтэл Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх ёстой 23 000 000 ам.долларын үлдэгдэл 6 300 000 ам.доллар 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 254 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн байхад үүнийг олгоогүй. Бид энэ үйлдвэрийг барихын тулд Герман улсаас зүгээр худалдаж авсан зүйл байхгүй. Монгол улсын цаг уурын нөхцөл байдал, газар хөдлөлтийн балл зэргийг харгалзаад манай зураг төслийн инженерүүд бүх зураг төслийн хийсэн. Ингээд Орос болон Германы зургийн студитэй хамтраад Германы Эбау гэх үйлдвэрт захиалгаа өгөөд, ингээд бидний захиалсан зургийн дагуу тухайн тоног төхөөрөмж орж ирсэн юм.  Энэ дээр бол оюуны өмчийн зохиогчийн гэрчилгээ, 2017 оны 08 дугаар сарын 19-ны А/723 тоот тушаарлаар улсын бүртгэлд бүртгэж авсан. Зохигчийн эрхийн гэрчилгээний дугаар нь 8866, бүтээлийн нэр нь Э ХХК-ийн байшин Байшин үйлдвэрлэх комбинат-1, туурвисан огноо 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, бүтээлийн төрөл нь тайлбар толь, лавлах зохиолын цомирлог, өгөгдөхүүн, мэдээдллийн сангийн эмхэтгэлүүд, бүтээлийн өмчлөгч нь Э ХХК гэх баримт байгаа. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтанд орсон.

Барилга хот байгуулалтын яамаар газар хөдлөлтийн ямар ямар байгааг судлаад хийцийг тодруулсан. Ингээд шинжлэх ухаан техникийн зөвлөлөөр батлуулсан. 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тушаарлаар Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэг, шинжлэх ухаан техникийн зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 06/2018 дугаар хуралдааныг зөлөлийн тус тус үндэслэн тушаах, нэгт, угсармал төмөр бетон хавтааж хийж, бүтэцийн хэсэгчилсэн цомгийн хавсралтаар баталсугай, хоёрт, дээрх цомгийг холбогдох байгууллагад хүргүүлж бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийн дарга Билэгжаргалд  даалгасугай, гуравт, эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдийн захиргааны хэм хэмжээ тогтоосон атыг хуульд нийцсэний дагуу албан ёсоор  нийтэд суртчилах ажлыг албан ёсоор мэдэгдэх, суртчилах, тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг төрийн нарийн бичгийн дарга Магнайсүрэнд үүрэг болгосугай, дөрөвт, дээрх цомог батлагдсантай хобогдуулан барилгын материалын үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгож, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Монголын барилгын материалын хөгжлийн холбооны н.Түмэнжаргалд даалгасугай гэх байдлаар Сайд Х.Баделхан гэж олгосон байгаа юм. Хавсралтанд 200 гаруй хуудас цомог байгаа бөгөөд энэ их зүйл болж байж БҮК барилгын хийц хийх эрхээ авч байгаа. Эдгээрээр юу тайлбарлах гэж байгаа вэ гэвэл энэ бол ганц тоног төхөөрөмж авсан зүйл биш энэ бол оюуны том бүтээл юм.  2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1/1425 Монгол Улсын хууль зүйн сайд, дотоод хэргийн сайд Нямдорж, барига хот байгуулалтын сайдын 2019 оны цомог батлах тухай 52 дугаар тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу хянан үзэж, захиргааны хэм хэмжээний акт нь улсын нэгдсэн бүртгэлийн 4330 дугаар зөвшөөрөл гарсан. Ингээд БҮК ашиглалтанд ороод нийтийн орон сууц болох 3-н давхар байрыг Гандангийн хашаан дотор шашны нэгдсэн багш нарын байрыг барьсан. Сая хамгийн сүүлд гэвэл 2022 оны 12 дугаар сард Германы хамтын ажиллагааны нийслэлийн орон сууцны корпорац, Улаанбаатар хоттой нийлээд  амины орон сууц 712 айлын хөтөлбөрийн эхний ээлжийн 20 айлын газрыг Германы хамгийн орчин үеийн стандартаар барьсан. Түрүүн засгийн газрын 180 дугаар тогтоол нь 2012 оноос 2016 он хүртэлх үйл ажиллагааны хэрэгжилт нь он, оноороо тусгагдсан. Үүний дараагаар 2016 оны 10 дугаар сарын 26-ны 121 дүгээр тогтоолоор дуусгасан. Энэ дээр бүх сайдад үүрэг өгсөн бөгөөд үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.80.7 дахь хэсэгт угсармал барилгын үйлдвэрийг дэмжих 2017-2020 он гээд гадаад зээл 14 000 000 ам.доллар засгийн газраас олгох гэж тусгаснаас гадна барилга байгууламжын өөрийн өртгийг бууруулах, барилгын үйлдвэрлэлийн хугацааг уртасгах, барилгын жинг хөнгөрүүлэх, дулаан зарцуулалтыг бууруулах, галд тэсвэрлэлтйг сайжруулах чиглэлд барилгын материалын үйлдвэрийг хөгжүүлэх бодлого боловсруулан хэрэгжүүлнэ гээд он оноор нь жагсаасан. 2019 онд угсармал барилгын шинэ техник технологыг нэвтрүүлнэ гээд бид 100 хувь хэрэгжүүлсэн. Гэтэл засгийн газар хоёр дахь удаагийн дөрвөн жилийг хэрэгжүүлээгүй, бөгөөд дараагаар нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний 202 дугаар үндэсний хөтөлбөр батлах тухай тогтоолоор 150 000 айлын орон сууцны үндэсний хөтөлбөр гэж нэрлэсэн. Ингээд үүнийг 2016 оноос 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Энэ жагсаалтаар Э ХХК нь 2019 оноос эхлээд жил болгон 2 500, 2 500 гээд 4 жилд 10 000 айлын орон сууцыг хариуцаж барихаар баталсан. Үүний хөрөнгийг Азийн хөгжлийн банкны Улсын Их Хурлаас батлагдсан зээлийн эх үүсвэрээр барина гэж Улсын Их Хурлаас 1 400 000 000 000 төгрөгийг гаргаж батлана гэснээс нэг ч айлын захилга хийгдээгүй, нэг ч айл баригдаагүй, энэ нь засгийн газрын хэрэгжүүлэх үүрэг мөн үйлдвэр ашиглалтанд орцон гэдгийг дурдах нь зүйтэй байх.  Сүүлд нь 2020 оноос 2024 он хүртэл 150 000 айлын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтан, хувийн хэвшлийг оролцуулан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өглөө 7 цагт уулзалт болсон. Ерөнхий сайд н.Оюун-Эрдэнэ, Хэрэг эрхлэх газрын дарга н.Нямдорж, Сангийн сайд н.Жавхлан, Барилгын сайд н.Мөнхбаатар, Эрчим хүчний сайд гээд бүх сайд оролцсон бөгөөд үүнд эхний ээлжинд Залуус-1 гэх хорооллыг барихаар шийдсэн. 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Э ХХК Залуус-1 хорооллыг барих шийдвэр ирсэн.

Дараагаар нь Буян-Ухаа-1 баригдах зураг төсөл нь батлагдсан байхад Засгийн газраас санхүү хүндрэлд орсон. Олон улс дайны нөхцөл байдалд байна. Тиймээс эдгээр нь барилга хөгжлийн төв батлагдаж гарсан. бичиг цаас зургийн хувьд энэ хэрэгжээгүй 2-3 жил болсон. Зарим хэсгийг Засгийн газартай хамт барьсан. Ийм олон жил хэрэгжээгүйгээс болоод энэ нь албаар хэрэгжээгүй юм шиг зүйл ярьж байна. Энэ том үйлдвэр нь 500 000 хүнтэй ажилтыг би яах юм, энэ бол нийгмийн хариуцлагатай үйлдвэр гэж Засгийн газраас өгсөн урилга өгөөд тэрийг нь би хүлээж авсныхаа төлөө өнөөдөр намайг хүчээр зогсоогоод 5 жил орлогогүй байгаа, ямар бизнесч хүн ийм төлөвлөгөө зохиогоод сууж байх юм бэ. 2018 оны барилгын материалын шилдэг аж ахуйн нэгж болсон. 2017 онд Монгол Улсын төрөөс үндэсний бүтээн байгуулалтын дээд шагналыг манай компанид олгосон байсан. Дээр дурдсан хүндэтгэх шалтгаан, нөхцөл байдлаас болоод үйлдвэр ашиглалтанд орсноос хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээлийн хүү, зээлийн алданги хохирлыг төлөх үндэслэлгүй. Би үйлдвэр ашиглалтанд орох хүртэл буюу 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх гурван зээлийн үндсэн зээлийг хүүтэй нь бүх юмтай нь төлнө. Дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгаануудыг хавтаст хэрэгт нотлох баримтыг гаргаж өгсөн байгаа.  Мөн гуравдагч этгээдээр прокурор, Хөгжлийн банкнаас бас төлөлөгч нар түүнчлэн шүүгч байгаа болохоор би энэ бүх болсон процессыг ярьсан. Сая би хэлсний дагуу Оюун-Эрдэнэ ерөнхий сайд байж байхад төр хувийн хэвшил болгоно гэх тушаал гарсан. Энэ тушаалын дагуу төр, хувийн хэвшил болгоно гэж 4-н удаа хурал хийсэн. Дөрөв дөх удаа дээрээ Төрийн өмчийн хороо, Улаанбаатар хотын захиргаа, барилгын яам бол төрийн хувийн хэвшил болоод өгсөн зээлээ төрийн байгууллагын, олон улсаас орж ирсэн зээлийг өөрийнх нь байгууллагаар гээд хамтраад явья гээд ажлын хэсэгт үүрэг өгсөн. Үүнийг бид одоо болтол хүлээгээд байж байгаа, сүүлд хэлэхэд энэ асуудал арай дээшээ орохгүй байна гэсэн. Тэгээд Монгол Улсын засгийн газар мөнгөгүй байна гэсэн учир 2018 онд Дубай сангаас мөнгө олж ирээд Хөгжлийн банканд хандаж хоёр удаа аудитын хурал хийсэн.

Тэрүүн дээр хамгийн бага хүүтэйгээр санхүүжүүлье гэсэн мөн ямар дүнтэй зээл авах уу, ямар хугацаатай зээл авах уу, ямар хүүтэй зээл авах уу гэх энэ гурван зүйлийг асуусан. Үүнд Хөгжлийн банкнаас Батбаясгалан хариулаагүй. Харин өнөөдөөр ажиллаж байгаа Тэмүүжин захирал бид 2018 онд олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт орсон тийм учир бидэнд гаднаас зээл авахад хязгаарлалтанд орсон 200 000 000 ам.доллараас дээш зээл авах боломжгүй гэсэн. Тухайн үед Дубай сангаас 500 000 000-аас 1 000 000 000 ам.доллар өгч болно гэсэн санал тавьсан. Засгийн газрын тогтоол хэрэгжээгүйгээс болоод тухайн хөтөлбөр зогссон тэр мөнгийг нь би оруулаад ирье гэсэн тэгээд тэр  мөнгө ороод ирсэн бол бүх зүйл боломжтой байсан.  Сүүлд нь хэлэхэд би бол хэзээ ч зүүгээр суудаггүй хүн, явж хөөцөлдөөгүй газар гэж байхгүй. Тэгээд дээр дурдсан хангалттай хүндэтгэн үзэх нөхцөл байдал байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага зөвшөөрөхгүй боломжгүй байна гэв.

 

2.2.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2012 оны Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр төслийн нийт санхүүжилт нь хэд болох юм, бусад зүйлийг тодорхой тусгасан байдаг. М түүний 100 хувийн хувьцаа эзэмшигч бол Засгийн газар, тэгээд Засгийн газраас болоод 22 800 000 сая ам.долларийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд 14 000 000 ам.долларийг нь 2013 оны 180 дугаар тогтоолоор олгохоор шийдвэрлэсэн байна. Төсөл маань хэрэгжээд тухайн бүтээн байгуулалт нь дуусаад үйлдвэрлэл явагдаж байж зээл төлөгдөх ёстой. Гэтэл Засгийн газар, Хөгжлийн банк нь өөрийн үүргээ биелүүлээгүй учир зээл төлөгдөх боломжгүй нөхцөл байдал бий болсон. 2016 оны 254 дүгээр тогтоолын гол зүйл бол Засгийн газраас гаргасан тогтоолыг Хөгжлийн банк биелүүлээгүйгээс болоод үйлдвэр хугацаандаа ашиглалтанд ороогүй. Дараагаар нь Э ХХК өөрийнхөө нөөц бололцоогоор 6 300 000 ам.долларийг нөхөж үйлдвэрийг ашиглалтанд оруулснаар эргэлтийн хөрөнгөгүй болсон. Тэгэхээр энэ болгонд Хөгжлийн банкны буруутай үйл ажиллагаа байсан юм. Ингээд хууль зүйн үндэслэлийг өмгөөлөгчийн нараас тусгай зөвшөөрөлтэй холбоотой тайлбараас эхлээд хэлээд явна гэв.

2.3.Хариуцагчийн өмгөөлөгч С.Я шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээл эргэн төлөх үүрэгтэй холбоотой асуудал бол үүрэг гүйцэтгүүлэгч талаас үүрэг гүйцэтгэгдээгүй бол зээл эргэн төлөгдөх нөхцөлгүй болох юм. Энийг хоёр үйл баримтанд тулгуурлаж ярьж байгаа юм. Нэгт, санхүүжилт олгох үүргээ дутуу биелүүлж явсан. М гэвэл Засгийн газрыг ойлгоно. Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой зээл олгохоос өмнө болсон процесс нь тухайн төслийг хэрэгжүүлж ажиллая, хэрэв хэрэгжүүлэхээр бол зээл санхүүжилт олгоно эргээд тухайн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой ажил буюу захиалга өгч ажилтай байлгана гэх тохиролцоог М буюу Засгийн газар Э ХХК-д шийдвэр гаргаж өгч байсан. Энэ нь 2016 оны 06 дугаар сарын 24-нд буюу анхны зээлийн гэрээ байгуулагдахаас 50 хоногийн өмнө болсон процесс юм. Гэрээний харилцаанд орохоос өмнө зээл олгогч буюу засгийн газар үүрэг хүлээсэн байгаа. Энэ хоёр үүргээ биелүүлээгүй зөрчсөн тул зээл эргэн төлөгдөх боломжгүй болсон гэдэг нь харагдаж байгаа. Нөгөө талаас зээл зориулалтын дагуу ашиглагдаад БҮК-1 төсөл ашиглалтанд орсон гэдэг дээр талууд үл маргаж байгаа гэж ойлгож байгаа.  Түүнчлэн зээл авсан бол гэм буруутай гэж ойлгож болохгүй. Тэгэхээр гэм буруугийн асуудал дээр анхаарах нь зүйтэй юм. Гэм буруугүй байхад үүрэг гүйцэтгүүлэгч тал нь өөрөө тодорхой үйл ажиллагаа явуулах, үйлдэл хэрэгжүүлэх зээлдэгч тийм үүрэгтэй байгаад үүргээ биелүүлээгүй бол Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэг, 221 дүгээр зүйлийн 221.2.3 дахь хэсэгт зааснаар хүү тооцож авах эрхээ алдах үндэслэл бүрдэж байгаа.  Нэхэмжлэгч өөрсдийгөө арилжааны банк гэж тодорхойлж байна. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн хуульд зээл олгох, төсөл хөтөлбөр санхүүжүүлэх эрх нь ч гэсэн байгаа. Тэр хуулийн зохиуцуулалт, М хуулийн зохицуулалт ялгаагүй. Энэ дээр бид үзлэг хийж тэмдэглэлд тусгасан зүйлээс харвал н.Лхагвасүрэн нь Монгол банкны харьяанд бол Хөгжлийн банк 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хууль батлагдах хүртэл орж ирээгүй гэх тайлбарыг хийж байгаа. Тэгэхээр энэ хүн яагаад ингэж хэлээд байна вэ гэвэл 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн М ны тухай хууль батлагдахтай зэрэгцээд Банкны тухай хуулинд нэмэлт орж байсан. Гэхдээ М ны үйл ажиллагааг банкны тухай хуулиар зохицуулахгүй гэсэн хууль гарч ирж байсан. Одоо бол Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг яриад байгаа. Гэхдээ өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг хэрэглэх боломжгүй учир нь Иргэний хууль нь хууль буцаан хэрэглэх боломж байхгүй. Тэгэхээр 2013 онд ямар хууль хэрэгжиж байсан тэр хуулийг барих нь зүйтэй.

Түүнчлэн 2017 онд Хөгжлийн банкны тухай хууль шинэчлэгдэж гарснаар Банкны тухай хуулинд мөн нэмэлт орсон. Энэ нь Монгол УлсынХөгжлийн банкны тухай хуулинд тусгайлан заагаагүй асуудлаар банкны тухай хуулийг үйлд ажиллагаанд хэрэглэж болно гэсэн агуулгатай нэмэлт өөрчлөлт ороод тэрийг н.Лхагвасүрэн гэх хүн одоо Хөгжлийн банк Монгол банкны хяналтанд орж ирлээ, тусгай зөвшөөрөл авлаа гэсэн. Тэгэхээр тухайн үед хэрэгжиж байсан хуулиар бол Арилжааны банк буюу банкны эрхтэй этгээд биш. Тийм учраас тусгай зөвшөөрөлтэй юу, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй юу гэх асуудлаас үүсэх үр дагаврыг ярих шаардлагатай болж байгаа. Энэ дээр бол нэмэгдүүлсэн хүү яриад орж ирж байгаа нь  Арилжааны банк шиг 451-ийг бариад орж ирж байна.  2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хүү тооцож орж байгаа нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш арилжааны банкны эрхгүй бол хүү тооцох эрхгүй байхад хүү тооцож байгаа асуудал байгаа. Мөн дараагаар нь вальютаар зээл олгох эрх нь арилжааны банканд байх бөгөөд бусад этгээд бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоонд оролцох үүрэгтэй, тэр үүргээ биелүүлээгүй бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус болох үр дагавартай юм. Тэгээд мөн засгийн газрын шийдвэр дээр төгрөгөөр олго гэсэн байхад зээлийн хорооны харилцагч валютаар олгож байгаа нь засгийн газрын шйидвэрийг биелүүлээгүй зөрчилтэй байна. Зээлийн гэрээн дээр бол 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг шинэчлэн найруулж орж ирсэн. Энэ дээрмөн адил өмнөх 1995 оны хууль яригдах юм учир нь зээл нь 2013 онд зээл олгосон байхад 2021 оны хуулийн асуудал яригдахгүй юм. 2021 оны зохицуулалт хэрэглэгдэхгүй бөгөөд нэгт, банкны үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд биш, хоёрт, 1995 оны хууль хэрэглэгдсэн ч гэсэн хүү тооцох эрхээ алдсан нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа. Сүүлд нь хэлэхэд нэхэмжлэгч байгууллага шударга оролцох хэрэгтэй, нэхэмжлэлийн шаардлага 2020 онд анх гаргасан бөгөөд тухайн хэргийг ханшийн зөрүүтэй байдлаар өөрчилж оруулж ирж байгаа нь тухайн үед болсон үйл баримтыг хожуу үед ахин өөрчилж болохгүй гэж үзэж байна. Ийм зүйл нь ихэсгэсэн шаардлага гэж явж байгаа энэ тал дээр шударга байх ёстой. Тиймээс энэ нөхцөл байдлыг харгалзаж үзэх хэрэгтэй гэв.

2.4.Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2020 оны 10 дугаар сарын 16-нд нэхэмжлэл гаргаснаас хойш нийт нэхэмжлэлийн шаардлагаа 8 удаа өөрчилсөн бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, 2021 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр,  2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр, 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдөр, 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдөр, сүүлд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гээд нэмэгдүүлж өөрчилж орж ирсэн байгаа.  Өөрчилж байгаа үндэслэл нь бол ханшийн зөрүү байх бөгөөд анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэг долларийг 2 854.92 төгрөг гээд, нэг еврог 3 346.68 төгрөг гэж тооцож нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байсан хэдий ч одоо бол 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн албан ханшаар гээд 3443.3 төгрөгөөр үржүүлж төгрөгрүү хөрвүүлж, мөн еврог 3 665.8 төгрөг гэж тооцож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаань хуульд нийцэхгүй байна.

Анх 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2/1280 тоот албан бичгээр нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжэл гаргахдаа хоёр хариуцагч буюу Э ХХК болон Б.Э хоёрыг хариуцагчаар тодорхойлж байсан. Ингээд нэхэмжлэл гаргахдаа 2 хариуцагч татсан байсан. 2021 оны 4 дүгээр сарын 19-нд 2/365 тоот албан бичгээр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ хариуцагч нарыг байлгаж байсан. 2021 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр нэмэгдүүлж өөрчлөхдөө З-БҮК-ХО 2013-143 дугаартай зээлийн гэрээг цуцалж Э ХХК-аас 21 624 930.55 төгрөг гаргуулах, мөн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн З-БҮК-ХО 2015-82 дугаартай зээлийн гэрээг цуцалж Э ХХК-аас 34 480 335.85 ам.доллар буюу 98 438 600 425 төгрөг гаргуулах, харин З-БҮК-ХО 2014-54 дугаартай Батлан даалтын гэрээний дагуу Б.Эаас 16 732 735.43 еврог гаргуулая гэсэн байсан ба өмнө нь зээлийн гэрээний үүргийг Э ХХК болон Б.Эаас гаргуулая гэж байснаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө Э ХХК-аас шаардаж байсан З-БҮК-ХО 49 тоот евроны зээлийн гэрээний үүргээс татгалзаад зээлийн гэрээний үүрэг шаардахаа болиод батлан даалтын гэрээний үүргийг шаардсан. Тэгэхээр анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гурван зээлийн гэрээний үүргийг Э ХХК болон Б.Э нараас шаардаж байгаад 2021 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр дээр дурдсан байдлаар өөрчилсөн. Энэ асуудал үргэлжилж байгаад 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаар Эрдэнбат гэх хүнийг гаргаад зөвхөн Э ХХК-аас үүргийн гүйцэтгэлийг шаардсан. Тиймээс дээр дурдсан нэмэмжлэлийн шаардлага гаргасан өдөр евротой холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан учир евротой холбоотой асуудлыг шүүх шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэж байна. Дараагаар нь сая шүүхэд нотлох баримт гаргуулах шаардлага гаргасан хэдий ч шүүх үүнийг хүлээж авсангүй. Хэрвээ тэр нотлох баримт байсан бол илүү тодорхой болох байсан хэдий ч шүүх үүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзээд хүлээж авсангүй. Ингээд хуулинд байгаагаар тодорхойлох юм бол М бол Төрийн өмчит хуулийн этгээд боловч 2017 оны 11 дүгээр сард тусгай зөвшөөрөл авсан гэж үзлэг хийсэн бичлэгт дурдсан бөгөөд үүнээс өмнөх хугацааг банкны үйл ажиллагаа эрхлэх эрхгүй төрийн өмчит хуулийн этгээд байсан гэж үзэхээс өөр аргагүй юм. Яагаад гэвэл банк гэдэг бол Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ гэж заасанг Хөгжлийн банк хангахгүй байна.  Ингээд үзэх юм бол Монгол Улсын төлбөр тооцоог үндэсний мөнгөн дэвсгэртээр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт гадаад валют, 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт гадаадын мөнгөн тэмдэгт гэж юу болохыг тодорхой тусгасан байгаа бөгөөд гадаад валютаар үүргийн гүйцэтгэлийг хүлээж авах, зээл олгох энэ эрхийг энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт банканд тусгай эрх олгохоор заасан. Энэ хуулиар арилжааны банканд эрх олгож байгаа вэ гэвэл энэ нь Банкны тухай хуультай уялдаж байгаа юм. Тэгэхээр М бол банкны статусгүй төрийн өмчит хуулийн этгээдийн статустай гэж үзэх юм бол энэ гадаад валютаар зээл олгох эрхтэй этгээд биш байна. Монгол Улсын төлбөр тооцоог үндэсний мөнгөн дэвсгэртээр гүйцэтгэх тухай хуулиар бол гадаад валютаар үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалт байгаа юм. Хориглосон заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хамаарах бөгөөд энэ заалтыг Дээд шүүх тайлбарлахдаа аливаа хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн буюу 56.1.1т заасны дагуу хууль зөрчсөн гэх ангилалд хамаарна гэж тайлбарласан. Тэгэхээр Монгол Улсын төлбөр тооцоог үндэсний мөнгөн дэвсгэртээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасанг зөрчиж байгаа учир энэ гэрээний заалт нь өөрөө хүчин төгөлдөр бус юм. Валютаар мөнгө олгох, мөнгөн дэвсгэртээр мөнгө олгох асуудал нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт зааснаар гэрээний гол нөхцөлд хамаарна. Ингээд гэрээний гол нөхцөл хүчин төгөлдөр бус байх юм бол гэрээ нь өөрөө дагаад хүчин төгөлдөр бус болох үндэслэлтэй.  

Засгийн газрын 2013 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн 180 тоот орон сууцны үйлдвэрлэлийг дэмжиж тухай тогтоолд Иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд Байшин үйлдвэрлэх комбинат-1 (БҮК-1) төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 14 000 000 хүртэл ам доллартай тэнцэх төгрөгийг гээд төгрөгийг гэсэн байхад доллараар олгоод байгаа нь ханшийн эрсдэлд орж байгаа асуудлыг үүсгэж байгаа юм. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ дүгнэх хэрэгтэй. Бид бол үүнтэй холбоотой сөрөг нэхэмжлэл гаргаагүй ч гэсэн талуудын хооронд байгуулагдсан гэрээ хууль, нийцэж байна уу гэдэгт шүүх дүгнэлт хийж байж хүчин төгөлдөр гэрээ гэх асуудал нь цаашдаа хэрэг маргааныг шийдэх асуудал болох учир энэ талаар тайлбар өгсөн юм.  Дараагаар нь энэ маргаанд гурван зээлийн гэрээний асуудал яригдаж байгаа бөгөөд З-БҮК-ХО 2014-143 тоот 14 000 000 ам.долларийн зээлийн гэрээг 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан байхад энийг нэхэмжлэгчийн төлөөлөгч яаж бодоод 08 дугаар сарын 05 гэсэнг мэдэхгүй байна. Энэ нь 96 сар гээд үзэхээр 8 жилийн хугацаатай гэхээр 08 дугаар сарын 05 биш 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болохоор байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 10 дугаар сарын 16-нд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас 5 сарын өмнө нэхэмжлэгч З-БҮК-ХО 2014-143 гэх гэрээг цуцалсан. Ингээд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсантай холбоотой асуудлыг нэхэмжлэгчийн зүгээс дахин нэхэмжлэх эрхгүй. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээг цуцалснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж байхад үүнийг ахин нэхэмжлэх эрх байхгүй. Гэрээ дуусгавар болсноос хойш хүү, алданги тооцох ёсгүй. Улсын дээд шүүх дээр эдгээр асуудал яригдаад хууль батлагдахаас өмнө гарсан хуулийг буцаан хэрэглэх тухай асуудал яригдахгүй. Тэр хуулийн заалтуудыг баримталж нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байгаа нь үндэслэлгүй байна. Нэг харилцааг хоёр хуулиар зохицуулж байгаа бол аль хууль аль асуудлыг зохицуулж байгааг тодорхойлох хэрэгтэй. Гэрээнээс татгалзсан бол татгалзсанаас хойш үр дагаврыг ярихгүйгээр энэ гэрээг байгуулагдаагүй гэж үзэж өгсөн авсан зүйлээ буцаах асуудал яригдана. Цуцалсан тохиолдолд цуцлах хүртэлх үр дагаврийг яриад түүнээс хойш гэрээний үр дагаврыг ярихгүй гэдэг Улсын дээд шүүхийн зөвлөмж гарсан байдаг. Тиймээс 2020 оны 10 дугаар сарын 16-нд цуцлагдаснаар энэ өдрөөс хойших үр дагавар яригдахгүй учир нэмэгдүүлсэн шаардлага нь тооцогдох ёсгүй бөгөөд энэ нь хуульд нийцэхгүй асуудал юм. Харин З-БҮК-ХО 2015-82 тоот 9 000 000 ам.долларийн хувьд зээлийн гэрээ нь 2022 оны 06 дугаар сарын 14-нд дуусаж байгаа гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цуцалсан буюу 1 жил 6 сарын өмнө цуцалсан гэж үзээд үүнээс хойших үр дагаврыг ярих боломжгүй гэж үзэж байх тул нэмэгдүүлсэн шаардлага хуульд нийцэхгүй. Нөгөө гэрээний хувьд бол 2019 оны 04 дүгээр сарын 28-нд дууссан. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 8 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэ дээр 451 дүгээр зүйл үү, 281 дүгээр зүйл үү гэдгийн алийг нь  үндэслэж байгааг тодорхой болгох хэрэгтэй. Бидний хувьд нэхэмжлэгч талыг төрийн өмчит  хуулийн этгээд гэж үзэж байгаа учир Иргэний хуулийн 281 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ хугацаа дууссанаас хойш хүү тооцохгүй эрх байхгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

2.Хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэг. Монгол Улсын хуулийн этгээд болох Э ХХК нь М ХХК-тай 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 3-БҮК-ХО 2013-143 тоот Зээлийн гэрээг байгуулж, уг гэрээний дагуу 14 000 000 ам.долларын төслийн зээлийг, жилийн 8 хувийн хүүтэйгээр, 96 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдүүлэгч М ХХК-ийн зүгээс ийнхүү зээл олгохдоо нэг бүтээгдэхүүндээ 2 янзын үнэ буюу жилийн 8 хувийн хүү гэж жилд 1 120 000 ам.доллар буюу 3 157 481 600 төгрөгийг төлүүлэхээр гэрээнд заасан атлаа зээл олгосны шимтгэл хэмээн гэрээний үнийн дүнгийн 0.3 хувь буюу 42 000 ам.долларыг суутган авч зээлдэгчийг хохироож байна. Өөрөөр хэлбэл үйлчилгээний шимтгэлд 119 664 720 /2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Монголбанкнаас зарласан ханшаар 1 ам.доллар нь 2 849.16 төгрөгтэй тэнцүү байна/ төгрөгийг Хөгжлийн банкны зүгээс 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гүйлгээ хийхдээ суутган авсан байна. Тодруулбал, 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Э ХХК-ийн харилцах дансанд Хөгжлийн банкны зүгээс "Хөгжлийн банк-Урт хугацаат зээл" гэж гүйлгээ хийхдээ 13 958 000 ам.долларыг шилжүүлсэн байдаг. Энэ нь Хөгжлийн банкны зүгээс бодит байдал дээр Э ХХК-нд 14 000 000 ам.долларыг зээлэх үүрэгтэй байсан атлаа 13 958 000 ам.долларын зээлийг олгосон гэсэн үг. Хөгжлийн банкны уг зээлийн дүнг дутуу олгосон үйлдэл нь Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т "... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх ...". Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т мөнгөн хөрөнгийг хуульд заасан ундэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх заасныг гэж тус тус зөрчсөн үйлдэл болсон. Түүнчлэн Хөгжлийн банкны зүгээс зээлийн бүтээгдэхүүнд "Хүү авахаас гадна "Шимтгэл" авч буй үйлдэл нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж,  төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т. "Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно" гэж заасныг шууд зөрчсөн үйлдэл. Учир нь, Хүү бол зээлийн бүтээгдэхүүнийг авч ашигласны хариу төлбөр буюу үнэ юм. Гэтэл Хөгжлийн банкны зүгээс нэг бүтээгдэхүүнд 2 үнэ тавьж, 2 үнэ суутган авсан үйлдэл гаргасан. Энэ нь Э ХХК-ийн эрхийг дордуулсан, эдийн засгийн хувьд алдагдалтай нөхцөл болсон.Иймд, Э ХХК болон М ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 3-БҮК-ХО 2013-143 тоот Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.12 дах заалтыг хүчин төгөлдөр бус байх элцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, 19 664 720 төгрөг гаргуулж өгнө үү.

Хоёр. Монгол улсын хуулийн этгээд болох Э ХХК нь М ХХК-тай 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 3-БҮК-ХО-2013- 143 тоот Зээлийн гэрээг байгуулж, уг гэрээний дагуу 14 000 000 ам.долларын төслийн зээлийг, жилийн 8 хувийн хүүтэйгээр, 96 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдүүлэгч М ХХК-ийн зүгээс ийнхүү зээл олгохдоо нэг бүтээгдэхүүндээ 2 янзын үнэ буюу жилийн 8 хувийн хүү гэж жилд 1 120 000 ам.доллар буюу 3 157 481 600 төгрөгийг төлүүлэхээр гэрээнд заасан атлаа зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахад төлөх шимтгэл хэмээн 2015 оны 08 сарын 20-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл дунгийн 0.3 хувь буюу 15 561 ам.долларыг суутган авч зээлдэгчийг хохироож байна. Өөрөөр хэлбэл гэрээнд өөрчлөлт оруулсны шимтгэлд 44 335 778.76 /2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Монголбанкнаас зарласан ханшаар 1 ам.доллар нь 2 849.16 төгрөгтэй тэнцүү байна/ төгрөгийг Хөгжлийн банкны зүгээс 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр авсан байна. Энэ нь Хөгжлийн банкны зүгээс зээлийн бүтээгдэхүүнд "Хүү" авахаас гадна "Шимтгэл" авч буй үйлдэл нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т "Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно" гэж заасныг шууд зөрчсөн үйлдэл. Учир нь, Хүү бол зээлийн бүтээгдэхүүнийг авч ашигласны хариу төлбөр буюу үнэ юм. Гэтэл Хөгжлийн банкны зүгээс нэг бүтээгдэхүүнд 2 үнэ тавьж, 2 үнэ суутган авсан үйлдэл гаргасан. Энэ нь "Э" ХХК-ийн эрхийг дордуулсан, эдийн засгийн хувьд алдагдалтай нөхцөл болсон. Иймд Э ХХК болон М ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 3-БҮК-ХО-2013-143-1 тоот "3-БҮК-ХО-2013-143 тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ"-ний 2.1.3. дах заалт, 3.1 дах заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, 44 335 778.76 төгрөг гаргуулж өгнө үү.

Гурав. Э ХХК болон М ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 3-БҮК-ХО 2015-82 тоот Зээлийн гэрээг байгуулж, уг гэрээний дагуу 9 000 000 ам.долларын төслийн зээлийг, жилийн EURIBOR 3М+8.17 хувийн хүүтэйгээр, 80 сарын хугацаатайгаар зээлсэн.

Зээлдүүлэгч М ХХК-ийн зүгээс ийнхүү зээл олгохдоо нэг бүтээгдэхүүндээ 2 янзын үнэ буюу жилийн EURIBOR 3M+8.17 хувийн хүүг төлүүлэхээр гэрээнд заасан атлаа зээл олгосны шимтгэл хэмээн гэрээний Үнийн дүнгийн 0.3 хувь буюу 27 000 ам.долларыг суутган авч зээлдэгчийг хохироож байна. Өөрөөр хэлбэл үйлчилгээний шимтгэлд 76 927 320 /2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Монголбанкнаас зарласан ханшаар 1 ам.доллар нь 2 849.16 төгрөгтэй тэнцүү байна/ төгрөгийг Хөгжлийн банкны зүгээс 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдөр гүйлгээ хийхдээ суутган авсан байна. Тодруулбал, 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Э ХХК-ийн харилцах дансанд Хөгжлийн банкны зүгээс "Хөгжлийн банк урт хугацаат зээл" гэж гүйлгээ хийхдээ 7 333 932 ам. доллароор нэг удаа 1 639 068 ам.доллароор нэг удаа нийт 8 973 000 ам.долларыг шилжүүлсэн байдаг.

Энэ нь Хөгжлийн банкны зүгээс бодит байдал дээр Э ХХК-нд 9 000 000 ам.долларыг зээлэх үүрэгтэй байсан атлаа 8 973 000 ам.долларын зээлийг олгосон гэсэн үг. Хөгжлийн банкны уг зээлийн дүнг дутуу олгосон үйлдэл нь Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх ...", Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т "... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх...." гэж заасныг тус тус зөрчсөн үйлдэл болсон. Түүнчлэн Хөгжлийн банкны зүгээс зээлийн бүтээгдэхүүнд "Хүү авахаас гадна "Шимтгэл" авч буй үйлдэл нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т "Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно" гэж заасныг шууд зөрчсөн үйлдэл. Учир нь, Хүү бол зээлийн бүтээгдэхүүнийг авч ашигласны хариу төлбөр буюу үнэ юм. Гэтэл Хөгжлийн банкны зүгээс нэг бүтээгдэхүүнд 2 үнэ тавьж, 2 үнэ суутган авсан үйлдэл гаргасан. Энэ нь Э ХХК-ийн эрхийг дордуулсан, эдийн засгийн хувьд алдагдалтай нөхцөл болсон. Иймд, Э ХХК болон М ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 3-БҮК-ХО 2015-82 тоот Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, 76 927 320 төгрөг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч тал нь Э ХХК-ийн МУ-ын хөгжлийн банкинд эзэмшдэг 3600000449 тоот данснаас "хуулийн зардал" гэх нэрийдлээр хууль бусаар 4 550 ам.доллар (1ам.доллар 2 849.16 төгрөг) буюу 12 963 678 төгрөгийг суутган авч үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Данс эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн гүйлгээ хийж, суутгал хийсэн байгаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй байна. Аливаа данс эзэмшигчийн баталгаат гарын үсэг бүхий зөвшөөрөлгүйгээр гүйлгээ хийх эрх хэнд ч байх учиргүй юм. Иймд, Нэхэмжлэгчээс хууль бусаар суутан авсан 12 963 678 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэсэн.

Мөн Э ХХК нь М ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3-БҮК-ХО 2014-49 тоот Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээг байгуулж, уг гэрээний дагуу 13 115 000 еврогийн төслийн зээлийг, 60 сарын хугацаатайгаар аккредитивийн зээлийн эрх нээх нөхцөлөөр зээлэхээр тохиролцсон. Зээлдүүлэгч М ХХК-ийн зүгээс ийнхүү зээл олгохдоо зээлийн хүү авахаар заасан атлаа үйлчилгээний шимтгэл нэрийдлээр гэрээний үнийн дүнгийн 1.2 хувь буюу 157 380 еврог суутган авч зээлдэгчийг хохироож байна. Өөрөөр хэлбэл үйлчилгээний шимтгэлд 157 380 евро /2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Монголбанкнаас зарласан ханшаар 1 евро нь 3 283.62 төгрөгтэй тэнцүү байна/ төгрөгийг суутган авсан байна. Энэхүү шимтгэл нэрийдлээр суутган хууль бус үйлдлээ 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 3-БҮК-ХО 2014-49 тоот "Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээ"-ний 3.1.10-т "Үйлчилгээний шимтгэл Гэрээний 3.1.1-т заасан зээлийн үнийн дүнгийн 1.2 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг нэг удаа Зээлдэгчээс урьдчилан авна" гэж зөвтгөн оруулсан байгаа юм. Энэ нь Хөгжлийн банкны зүгээс бодит байдал дээр Э ХХК-нд 13 115 000 еврог зээлэх үүрэгтэй байсан атлаа 12 957 320 еврогийн зээлийг олгосон гэсэн үг. Хөгжлийн банкны уг зээлийн дүнг дутуу олгосон үйлдэл нь Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т "... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх" Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т "...мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх заасныг гэж тус тус зөрчсөн үйлдэл болсон. Түүнчлэн Хөгжлийн банкны зүгээс зээлийн бүтээгдэхүүнд Хүү авахаас гадна "Шимтгэл" авч буй үйлдэл нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т "Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно" гэж заасныг шууд зөрчсөн үйлдэл. Учир нь, "Хүү" бол зээлийн бүтээгдэхүүнийг авч ашигласны хариу төлбөр буюу Үнэ юм. Гэтэл Хөгжлийн банкны зүгээс нэг бүтээгдэхүүнд 2 үнэ тавьж, 2 үнэ суутган авсан үйлдэл гаргасан. Энэ нь Э ХХК-ийн эрхийг дордуулсан, эдийн засгийн хувьд алдагдалтай нөхцөл болсон. Иймд, Э ХХК болон М ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 3-БҮК-ХО 2014-49 тоот "Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээ"-ний 3 дугаар зүйлийн 3.1.10 дах заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, 157 380 евро буюу (Монголбанкны албан ханш 3 283.62) 516 776 116 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн.

 

2.1 Хариуцагчийн өмгөөлөгч С.Я шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай талаас нийт 5 тусдаа шаардлага гаргасан бөгөөд нэгт, 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.12 дахь заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, 119 664 720 төгрөг гаргуулах, хоёрт, 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний 2.1.3 дахь заалт, 3.1 дэх заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулащж 44 335 778.76 төгрөг гаргуулах, гуравт, 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн зээлийн гэрээний 3 зугаар зүйлийн 3.1.9 дэх заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, 76 927 320 төгрөг гаргуулах, дөрөвт, хуулийн зардал гэх нэрийдлээр хууль бусаар суутган авсан 4 550 ам.доллар буюу 12 963 678 төгрөг гаргуулах, тав дахь шаардлагыг 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэмэгдүүлсэн бөгөөд үүнд 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.10 дахь заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, 157 380 евро буюу 516 776 116 төгрөг гаргуулах тухай гээл нийт 5-н сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа.  Эдгээрийн хууль зүйн үндэслэлийг дурдвал дөрвөн шаардлага нь утга ойролцоо үйлчилгээний шимтгэл, зээлийн шимтгэл гэх агуулгатай, нэг зардал бол хуулийн зардал гэсэн байгаа. Эдгээр зардлыг Э ХХК 360****499 тоот данснаас баталгаат гарын үсэггүй, данс эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хууль зөрчиж, хувийн эрхэнд нь халдаж суутгаж авсан байдаг. Хуулийн зардлын хувьд бол гүйлгээний утган дээр хуулийн зардал гэх боловч цаанаа Хөгжлийн банк хуулийн зөвөлгөө авсан юм уу, хөгжлийн банк хуулийн зардал гаргаж байгаа юм уу цаанаа ямар гэрээ хэлцэлтэй вэ гэх талаар баримт цуглуулаад гаргаж өгөөч гэж шүүхийн журмаар хүсэлт тавьсан ч байхгүй байгаа. Энэ гэрээ хэлцэл нь манайд байдаггүй гэдэг. Үүний үндэслэлийг тайлбарлаж чаддаггүй. Нөгөө гэрээ хэлцэлүүд нь бол зээлийн үйл ажиллагааны зардал гэж ойлгож байгаа. Энийгээ мөн адил нотлох үүрэгтэй. Улсын дээд шүүх 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн шимтгэлтэй холбоотой асуудлыг анх удаа зээлдэгч иргэний талд шийдсэн. 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр 2 дахь удаагаа шийдсэн энэ нь нөгө тал зардлаа нотлох үүрэгтэй холбоотой. Энэ хүрээнд бид нар хүсэлт тавьсан бөгөөд тухайн зардлыг юунд нотлож байгаа нь тодорхойгүй байгаа. Учир нь 516 000 000 төгрөгийн зардал байгаа тул үүнийгээ нотлох хэрэгтэй. Тиймээс дээрх үндэслэлүүдээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2.2 Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл дээр ганц зүйлийг нэмж хэлье. Сая ярьсан ямар тохиолдолд шимтгэл авах вэ, гэвэл өмнөх төлөөлөгч болон шүүх хуралдаан дээр яригдаж байсан зүйлийг харвал Монгол банкны ерөнхийлөгчийн баталсан хүү, шимтгэл тооцох журмыг ярьж байгаа. Тэгэхээр 2013,14,15 онд олгосон зээлтэй холбоотой асуудал дээр ахиад Хөгжлийн банк банк уу гэдэг асуудал яригдах гээд байгаа. Ингээд Монгол банкны ерөнхийлөгчийн баталсан хүү, шимтгэл тооцох аргачлалын дагуу МУ-ын Хөгжлийн банк шимтгэл авах эрх хуулиар олгогдсон уу гэдэг асуудал байгаа. 2011 оны 02,10 МУ-Хөгжлийн банкны тухай хуулин дээр харвал шимтгэлтэй холбоотой нэг ч заалт байхгүй байгаа бөгөөд зээл олгох, зээл нь ямар шалгуур хангахын гэдэг нөхцөлүүдийг заагаад өгсөн байгаа. Тэгэхээр энэ заалтуудыг харвал М өөрөө шимтгэл авах эрхтэй юу гэдэг зүйл яригдана. Хуулийн этгээдийн хооронд эсхүл хуулийн этгээд, иргэн хоёрын хооронд шимтгэл авах уу эсхүл авахгүй юу гэдэг асуудал яригдана тэгээд эн тохиолдолд шүүхээс шимтгэл авах эрх байхгүй гэж үздэг. Арилжааны банкууд бол журам ярьдаг, манай хэргийн хувьд төрийн өмчит хуулийн этгээдийн хувьд бол хуулиар шимтгэл авах эрх байхгүй мөн зардлаа нотлох хэрэгтэй гэтэл нотлоогүй нь тухайн шимтгэл орлого болж орж байгаа асуудал юм. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

3.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Банк мөн эсэх дээр буюу хариуцагч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлээр шаардах эсэх, 451 дүгээр зүйлээр шаардах эсэх асуудал дээр маргаж байна. Нэхэмжлэгч Хөгжлийн банк бол банк мөн, холбогдох хуулиуд дээр энэ талаар заасан байгаа, Монгол банкны тухай хуулинд ч М ны тухай хуульд ч аль алинд нь заасан. Банкны тухай хуульд Хөгжлийн банкны хуулиар явна гэсэн байдаг.  Хөгжлийн банкны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Хөгжлийн банкны хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ, 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө, 3.1-т Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар, энэ хуульд өөрөөр заагаагүй бол бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна, 5.1-т Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой, энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө хуулийн этгээд байна” гэж заасан журмын дагуу зохицуулна. Эдгээр нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасантай нийцэж байгаа гэж ойлгож байгаа, угаасаа зохигчийн хооронд гэрээ байгуулагдах зээл олгогдох төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх үед 2011 оны Хөгжлийн банкны тухай хууль хүчин төгөлдөр байсан, тэр хуулиараа л явсан. Тэгээд ч хууль зөрчөөгүй, иргэний хэргийн эрх бүхий этгээдийн олгосон зээлийн маргаан гэж харж байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох ямар ч хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Хариуцагч нар валютаар зээл олгосон гэхээр тусгайлсан хуулиар явна тиймээс хүчин төгөлдөр биш гэж үзэж байна. Гэтэл энэ талаар гэрээндээ тохирсон гэж нэхэмжлэгчийн хэлж байгаа нь үндэслэлтэй, гэрээндээ ч заасан байна. Тиймээс хууль зөрчөөгүй гэж үзнэ. Мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцлах гэсэн байдаг боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний хугацаа дууссан, тиймээс ихэсгэсэн шаардлага дээрээ гэрээний үүргээ л шаардсан байгаа. Гэтэл хариуцагч нар нь  гэрээнээс татгалзах, цуцлах гээд ойлгомжгүй зүйл яриад байна. Нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссан, энэ хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй гээд л шүүхэд хандсан, ийм л асуудал байгаа. Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч нь тэс өөр асуудлыг Улсын дээд шүүхийн зөвлөмж гээд яриад байна. Зөвлөмж өөрөө шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Мөн нэхэмжлэлийг байн байн шаардлагаа нэмэгдүүлсэн, удаашруулсан гэж байгаа боловч энэ хуульд заасан эрх нь бөгөөд хэрэг удаашрах болсон шалтгаан нөхцөл нь хэнд байгааг ойлгох хэрэгтэй, тиймээс энэ хугацаанд нэхэмжлэгч мөнгөө нэмэх боломжтой, хуульд ч энэ талаар заасан байдаг. Хүү, нэмэгдүүлсэн хүүгийн асуудал дээр бол хуулиараа болон зээлийн гэрээнд зааснаар төлөх үүрэгтэй, гэхдээ хариуцагч талтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байсан, эргэн төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэдгийг бол анхаарах л хэрэгтэй байх. Монгол улсад хэрэгтэй зүйл хийсэн гэдэг дээр бол маргах зүйлгүй. Тэгэхээр зээлийн гэрээний үүргийг хэрхэн хангах эсэхийг шүүх л шийдвэрлэх байх. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх болгонд тухайн өдрийн ханшаар бодож ирж байгаа нь үндэслэлгүй гээд хариуцагч нарын өмгөөлөгч нар маргаж байна. Үүнийг шүүх  шийдвэрлэх байх гэж үзэж байна, энэ талаар тусгайлан хэлэх тайлбар байхгүй гэв.

 

4.Нэхэмжлэгчээс Б.Г, Ц.И, Д.Г нарт олгосон итгэмжлэл, 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Барьцааны гэрээнүүд, 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Зээлдэгчийн харилцах данс барьцаалах тухай гурван талт хороо, Б.Э, Д.С  нарын иргэний үнэмлэхний хуулбар, 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн З-БҮК-ХО 2013-143 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн З-БҮК-ХО 2013-143 тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн З-БҮК-ХО 2014-49 тот Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн З-БҮК-ХО 2014-49 тоот Аккредитивийн зээлийн эрх нээр гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А-БҮК-ХО 2014-50 тоот Эх үүсвэргүй аккредитив нээх үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн З-БҮК-ХО 2014-49-1 тоот Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А-БҮК-ХО 2014-50-2 тоот А-БҮК-ХО 2014-50 тоот Эх үүсвэргүй аккредитив нээх үйлчилгээ үзүүлэх гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б-БҮК-ХО 2014-52 тоот Барьцааны гэрээ, Б-БҮК-ХО 2014-54 тоот Батлан даалтын гэрээ, Б-БҮК-ХО 2014-51 тоот Ипотекийн гэрээ, Б-БҮК-ХО 2014-53/762 тоот Зээлдэгчийн харилцах данс барьцаалах тухай гурван талт гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн З-БҮК-ХО 2015-82 тоот Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Б-БҮК-ХО 2015-83 тоот Барьцааны гэрээ, Б-БҮК-ХО 2015-84 тоот Зээлдэгчийн харилцах дансны орлого барьцаалах тухай гэрээ, Ү-22*****07260, Ү-220*****7262, Ү-220*****233, Ү-2206*****3, Ү-2206****27 дугаартай Э ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Э-220****987, Э-22060****64, Э-22060*****90, Э-220****2, Э-22060*****85 дугаартай Э ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээ, 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б-БҮК-ХО 20107-218 тоот Газар эзэмших эрх барьцаалах гэрээ, Б-БҮК-ХО 2017 тоот Газар эзэмших эрх барьцаалах гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, М ны 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2/414 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 6/50 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 6/976 тоот албан бичиг, 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 6/858 тоот Төлбөх төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 6/859 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Э ХХК-ийн 36000****50 тоот,    360021*****01 тоот, 360*****891 тоот, 36*****24 тоот, 3600****449 тоот, 36*****50 тоот, 3600****6 тоот дансны хуулгууд, М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Э ХХК-ийн 3600000450 тоот дансны Зээл, зээлийн хүүгийн тооцоолол, 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Монголбанкнаас зарласан ханш, Төрийн мэдээлэл сангийн Монголбанкнаас зарласан ханшийн лавлагаа, 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар, М ны 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолуудад өөрчлөлт оруулах, аккредитивийн хугацааг сунгах тухай 61 дүгээр тогтоол, М ны 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Зээлийн хорооны хурлын товч тэмдэглэл, төлбөрийн даалгавар, М ны 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дүгээр Хүү шимтгэлийн ерөнхий нөхцлийн журам болон Эрсдлийн удирдлагын бодлогыг батлах тухай тогтоол, Хүү шимтгэлийн ерөнхий журам, М ны ТУЗ-ийн 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 49 дүгээр Э ХХК-д зээл олгох зөвшөөрөл олгох тухай тогтоол, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 84 дүгээр Зээл олгох зөвшөөрөл олгох тухай тогтоол, 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Зээлийн хорооны шийдвэр, 36******0449 тоот дансны хуулга, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханш, хавсралт, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Монголбанкнаас зарласан ханш, 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбар, 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Төлбөрийн баримт, Телефаксууд, Мемориалын баримтууд,  2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, хавсралт, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2/411 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 3/710 тоот албан бичгийн хариу, М ны 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2/949 тоот Санал хүргүүлэх тухай албан бичиг, 2/250 тоот Хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, 2/951 тоот Хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, Монгол улсын Сангийн сайдын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 8-1/5726 тоот албан бичиг, М ны 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2/1033 тоот албан бичиг, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 3/710 тоот албан бичиг, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 3/465 тоот албан бичиг, Барилга хот байгуулалтын яамны 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 03/516 тоот албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 02-01/3806 тоот албан бичиг,  Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 01/3484 тоот албан бичиг, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, хавсралт, Г.С, Б.Б нарт олгосон итгэмжлэл, М ны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А-79 тоот Эрх олгох тухай тушаал, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 49 дүгээр Албан томилолтоор ажиллуулах тухай тогтоол, З.Б, Д.Г, Ц.А нарт олгосон итгэмжлэл, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, хавсралт /1хх-ийн 10-120, 167-170, 2хх-ийн 15-32, 38-50, 53-56, 3хх-ийн 83-87, 107, 110-247, 4хх-ийн 1-12, 59-75, 76-97, 140-159, 172-174, 204, 207-221-р хуудас гэсэн баримтуудыг/,

Хариуцагчаас Д.Д-д олгосон итгэмжлэл, Э ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Э ХХК-ийн дүрэм, хариу тайлбар, Б.Эаас Б.Цд олгосон итгэмжлэл, 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан харуи тайлбар, 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, төлбөрийн даалгаварууд, Барилга, хот байгуулалтын яамны 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн албан бичиг, Э ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 289 дүгээр албан бичиг, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 276 тоот албан бичиг, Байшин үйлдвэрлэх комбинат БҮК-1 Техник эдийн засгийн үндэслэл, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А-1/4126 тоот албан бичиг, 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №716/003/001 тоот Зээлийн тусгай гэрээ, хавсралтууд, 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №716/003 тоот Зээлийн үндсэн гэрээ, хавсралт /баталгаат орчуулгын тэмдэглэгээтэй, 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрий №716/003/001 тоот Зээлийн тусгай гэрээ, хавсралт /нотариатаар батлуулсан/, 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №716/003 тоот Зээлийн үндсэн гэрээ, хавсралт, 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, Б.Эад олгосон итгэмжлэл, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн нэмэлт тайлбар, хавсралт /1хх-ийн 126-130, 137-142, 152, 209-214, 218-239, 2хх-ийн 65-88, 190-239, 243-248, 3хх-ийн 1-38, 94-98, 4хх-ийн 14, 17-35-р хуудас/ гэсэн баримтуудыг, мөн Э ХХК БҮК-1 /1, 2, 3, 4 хавтас/, Байшин үйлдвэрлэх комбинат-1 БҮК-1 төслийн талаарх хамтран ажиллах тухай албан бичгүүд бусад баримтуудын хавтас гэсэн баримтуудыг,

            Гуравдагч этгээдээс Ш.О-д олгосон итгэмжлэл, Б.Б-д олгосон итгэмжлэл, Н.Гд олгосон итгэмжлэл /2хх-ийн 3-р хуудас, 4хх-ийн 133, 234-р/ хуудас гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхээс хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Барилга, хот байгуулалтын яамнаас 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1/2009 тоот Байшин үйлдвэрлэх комбинат-1-ийн тухай албан бичиг, 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1/1961 тоот Дэмжлэг үзүүлэх тухай албан бичиг, 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 01/2050 дугаар Үндэсний үйлдвэрийг дэмжиж хамтран ажиллах тухай албан бичиг, 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 01/3484 тоот Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж ажиллах тухай албан бичиг, Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 180 дугаар Орон сууцны үйлдвэрлэлийг дэмжих тухай тогтоол, 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 113 дугаар Зээл аюах зөвшөөрөл олгох тухай тогтоол, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 319 дүгээр Зээлийн шугам нээх зөвшөөрөл олгох тухай тогтоол, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 254 дүгээр Төслийн нэмэлт санхүүжилтийн тухай тогтоол, Монгол улсын Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээс гэх албан бичиг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 02-01/3806 тоот Санал хүргүүлэх тухай албан бичиг, Хамтын ажиллагааны санамж бичиг, М ХХК-иас 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаар тогтоол, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2/417 дугаартай албан бичиг, М болон ХБНГУ-ын Коммербек нарын хооронд байгуулагдсан 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан Basing Loan Agreement гэрээ, Individual Loan Agreement гэрээ /англи хэл дээрх/, хариуцагчийн хүсэлтээр М ХХК-иас М болон Э ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн З-БҮК-ХО 2013-143 дугаар Зээлийн гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн З-БҮК-ХО 2014-49 дүгээр Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн З-БҮК-ХО 2015-82 дугаартай Зээлийн гэрээний хувийн хэргийг, хариуцагчийн хүсэлтээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 28/20 дугаар Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн “Засгийн газрын үнэт цаасны талаар авах зарим арга хэмжээний тухай”  зөвлөмж, Барилга, хот байгуулалтын яамнаас Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 125 дугаар Төлөвлөгөө батлах тухай тушаал, хавсралт, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 03/516 тоот Төсөл дэмжин уламжлах тухай албан бичиг, 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 01/2050 тоот Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж хамтран ажиллах тухай албан бичиг, 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 01/3484 тоот Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж ажиллах тухай албан бичиг, Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр Ажлын хэсэг байгуулах тухай тушаал, Mon-legal Service хууль зүйн фирмийн дүгнэлт, хавсралт, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхэд гаргаж өгсөн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 07 минут 44 секунд, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 12 минут 45 секундын бичлэгт үзлэг хийж тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан байна. /2хх-ийн 120-188, 3хх-ийн 54-82, 4хх-ийн 98-131, сүүлийн 8 хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлээс 171 277 769 821 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 31 670 443 637 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Э ХХК, Б.Э нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Эаас татгалзсан тул хэргийг хариуцагч Э ХХК-нд холбогдуулан шийдвэрлэсэн болно.

2.Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

-2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №З-БҮК-ХО 2013-143 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 14 000 000 ам.доллар, зээлийн хүү 9 930 665,25 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 717 815,19 ам.доллар, нийт 24 648 480,44 ам.доллар,

-2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №З-БҮК-ХО 2015-82 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9 000 000  ам.доллар, зээлийн хүү 5 365 078,32 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 447 225,80 ам.доллар, нийт 14 812 304,12 ам.доллар,

-2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №З-БҮК-ХО 2014-49 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 13 047 123,50 евро, зээлийн хүү 4 659 305,78 евро, нэмэгдүүлсэн хүү 566 444,28 евро, коммитмент хүү 8 938,04 евро, аккредитивийн үйлчилгээний шимтгэл зардал 14 317,15 евро, нийт 18 296 128,75 еврог гаргуулах,

-нийт хариуцагч Э ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 39 460 784,56 ам.доллар буюу 135 878 081 719 төгрөг, 18 296 128,75 евро буюу 67 070 131 739 төгрөг, нийт 202 948 213 458 төгрөгийг гаргуулах,

-үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсан.

 3.Хариуцагч Э ХХК нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, М нь банк биш, банкны үйл ажиллагаа явуулах эрхгүй, тиймээс хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртлэх хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй, төгрөгөөр олгох зээлийг ам.доллараар олгосон нь хууль зөрчсөн, хариуцагч үүргээ гүйцэтгэх боломжгүйд нэхэмжлэгч буюу М , Засгийн газрын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үгүйсгэсэн.

 

4.Хариуцагч Э ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ:

-2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн З-БҮК-ХО 2013-143 тоот Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.12 дахь заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, 119 664 720 төгрөг гаргуулах,

-2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн З-БҮК-ХО 2013-143-1 тоот З-БҮК-ХО 2013-143 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний 2.1.3 дахь заалт, 3.1 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулж, 44 335 778,76 төгрөгийг гаргуулах,

-2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн З-БҮК-ХО 2015-82 тоот Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж 76 927 320 төгрөг гаргуулах,

-3600000449 тоот данснаас хуулийн зардал гэх нэрийдлээр хууль бусаар суутган авсан 4 550 ам.доллар буюу 12 963 678 төгрөгийг гаргуулах,

-2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн З-БҮК-ХО 2014-49 тоот Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.10 дах заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, 157 380 евро буюу 516 776 116 төгрөгийг гаргуулахаар тодорхойлсон.

5.Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр, хариуцагч өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээгээ байгуулсан, мөн хууль бусаар мөнгө суутган аваагүй, энэ талаар талуудын хооронд байгуулсан гэрээнд харилцан тохиролцсоны дагуу суутган авсан гэж маргасан.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр №З-БҮК-ХО 2013-143 дугаартай Зээлийн гэрээг нэг талаас М , нөгөө талаас Э ХХК нар харилцан тохиролцож, М наас Э ХХК-нд “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийн санхүүжилтыг олгох зорилгоор 14 000 000 ам.долларыг жилийн 8,0 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатайгаар зээлийн олголт хийгдсэн өдрөөс хойш 15 сар үндсэн төлбөрөөс чөлөөлөхөөр, үндсэн төлбөрийг улирал тутамд 518 700 ам.долларыг хавсралтад зааснаар төлөхөөр, зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр байгуулжээ.

Мөн 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр №Б-БҮК-ХО 2013-144 дугаартай Барьцааны гэрээг нэг талаас М , нөгөө талаас Э ХХК нар 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан З-БҮК-ХО 2013-143 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож,  хөрөнгө барьцаалсан.

2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №Б-БҮК-ХО 2013-145 дугаартай зээлдэгчийн харилцах данс барьцаалах тухай гурван талт гэрээг тус тус байгуулжээ.

2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр №З-БҮК-ХО2013-143-1 дугаартай З-БҮК-ХО 2013-143 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг Хөгжлийн банк, Э ХХК нар байгуулж 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №З-БҮК-ХО 2013-143-1 дугаартай З-БҮК-ХО 2013-143 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд гэж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, хүүгийн төлбөрийг төлнө гэж өөрчилж, зээлийн болон барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн тохиолдолд зээлдэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 0,3-тай тэнцэх хэмжээний шимтгэлийг төлөхөөр, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гэрээний хавсралт №1-р шинэчлэн баталсан байна.

 

2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр №З-БҮК-ХО 2014-49 тоот Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээг М , Э ХХК нар харилцан тохиролцож, зээлдэгч нь “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ХБНГУ-ын EBAWE Anlagentechinik GmbH компаниас байшин үйлдвэрлэх комбинатын тоног төхөөрөмж худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг худалдах, худалдан авах гэрээний нийт үнийн дүнгийн 70 хувийг EULER HERMES компанид төлөх экспортын зээлийн даатгалын шимтгэлийг хамт санхүүжүүлэхээр банк нь ХБНГУ-ын Коммерзбанкнаас зээл авах замаар зээлдэгчид дамжуулан зээлдүүлэхээр харилцан тохиролцож, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Банк нь ХБНГУ-ын Коммерзбанктай 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 716/003 дугаартай зээлийн ерөнхий гэрээ /Basic Loan Agreement/, 716/003/001 дугаартай зээлийн тусгай гэрээг /Individual loan Agreement/ тус тус байгуулсан байна.

/Хэрэгт нотлох баримтаар 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №716/003 дугаартай Зээлийн үндсэн гэрээ буюу М , Коммерзбанк актингеселшафт хоорондын экспорт санхүүжүүлэх гэрээ, 2014 оны 4 сарын 11-ний өдрийн №716/003/001 дугаартай Зээлийн тусгай гэрээ буюу М болон Актленгезеллшафт Франкпурт /Малн/ нарын хооронд байгуулсан гэрээ авагдсан/

Дээрх гэрээгээр зээлийн эрхийн хэмжээ 13 115 000 евро, коммитмент хүү жилийн 1 хувь байна, зээлийн эрхийн зохицуулалт нь аккредитив нээх, нээсэн аккредитивийн дагуу санхүүжилт хийх, экспортын агентлагын даатгалын төлбөрийг төлөх , зээлийн хэмжээ нь 13 115 000 евро, зээлийн хүү 6 сарын EURIBOR хүүн дээр жилийн 4,4 хувь нэмсэнтэй тэнцүү байна, зээлийн хугацаа 60 сар, зээлийн зориулалт нь “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийн хүрээнд зээлдэгчээс EBAWE Anlagentechinik GmbH компанитай байгуулсан тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний нийт үнийн дүнгийн 70 хувийг аккредитивийн үйлчилгээ үзүүлэх нөхцөлөөр санхүүжүүлэх, EULER HERMES компанид төлөх экспортын зээлийн даатгалын шимтгэл төлөх зориулалтаар, зээлдэгч болон EBAWE Anlagentechinik GmbH компанитай байгуулсан тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний нийт дүнгийн 70 хувь буюу 12 145 000  еврогийн төлбөрийг 2014 оны 4 сарын 24-ний өдөр А-БҮК-ХО 2014-50 дугаартай “Эх үүсвэргүй аккредитив нээх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний дагуу аккредитивийн төлбөр гүйцэтгэж эхэлсэн өдрөөр тус зээлийг олгосонд тооцох ба төлбөр гүйцэтгэх өдрөөс өмнө Банк нь EULER HERMES экспортын агентлагын даатгалын төлбөр болох 970 000 еврогийн төлбөрийг төлсөн тохиолдолд тус өдрөөс эхлэн төлөгдсөн төлбөрийн хэмжээгээр зээл бэлэн бусаар олгосонд тооцно гэжээ.

2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр №А-БҮК-ХО 2014-50 тоот Эх үүсвэргүй аккредитив нээх үйлчилгээ үзүүлэх гэрээг М , Э ХХК нар байгуулж, банк нь үүрэг гүйцэтгэгчийн ХБНГУ-ын хуулийн этгээд болох EBAWE Anlagentechinik GmbH компанитай 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 24130043 дугаартай тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах тухай гэрээг үндэслэн тохиролцсон нөхцлийн дагуу эх үүсвэргүй аккредитив нээх үйлчилгээ үзүүлэхээр, банк 12 145 000 евро хүртэл дүнгээр Э ХХК болон ХБНГУ-ын EBAWE Anlagentechinik GmbH компанитай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хавсралт4а-д заасны дагуу аккредитивийг бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн нээхээр аккредитивийн хүчинтэй байх хугацаа нь нээснээс хойш 16 сар байхаар харилцан тохиролцсон байна.

2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр №З-БҮК-ХО2014-49-1 дугаартай З-БҮК-ХО 2014-49 тоот Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулсан.

2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр №З-БҮК-ХО 2014-49-1 тоот З-БҮК-ХО 2014-49 тоот Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, М , Э ХХК нар зээлдэгч нь Үндсэн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсны шимтгэлийг банкны зээлийн хорооны хурлын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 2015/66-1 тоот шийдвэрийн дагуу хойшлуулж буй үндсэн зээл болох 4 371 666 еврогийн дүнгээс 0,3 хувиар тооцсон 13 115 еврогийн шимтгэлийг энэхүү гэрээг байгуулсан өдрийг хүртэл хуримтлуулсан, нэмэгдүүлсэн хүүгийн хамт энэхүү гэрээг байгуулагдсан өдөр төлөхөөр харилцан тохиролцжээ.

2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр №А-БҮК-ХО 2014-50-2 тоот А-БҮК-ХО 2014-50 тоот Эх үүсвэргүй аккредитив нээх үйлчилгээ үзүүлэх гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг М , Э ХХК нар байгуулж, үндсэн гэрээний 2.1 дэх хэсгийн “Аккредитивийн хүчинтэй байх хугацаа 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэл байна” гэснийг “Аккредитивийн хүчинтэй байх хугацаа 2017 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл байна” гэж өөрчилсөн байна. 

Мөн 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан №Б-БҮК-ХО 2014-52 тоот Барьцааны гэрээгээр М , Э ХХК нар EBAWE Anlagentechinik GmbH компанитай байгуулсан 24130043 тоот Худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авч байгаа БҮК-1 төслийн бүх тоног төхөөрөмж, шинээр худалдан авах хүнд даацын 10 ширхэг тээврийн хэрэгсэл, БҮК-1 эргэлтийн хөрөнгө /бараа материал/, М ин дахь 3600000850, 3600000449 тоот данснууд дахь мөнгөн хөрөнгийг барьцаалсан байна.

2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр №Б-БҮК-ХО 2014-54 дугаартай Батлан даалтын гэрээг М , Б.Э нарын хооронд байгуулж, батлан даагч нь үүрэг гүйцэтгүүлэгч, Э ХХК нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан З-БҮК-ХО 2014-49 тоот Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгчийг нийт 13 115 000 еврогийн зээл, үүн дээр нэмж зээлийн эрх нээх гэрээгээр тогтоосон хугацаанд төлөх хүүний төлбөр, шимтгэлийн хамт хугацаанд нь бүрэн төлнө гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн.

2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр №Б-БҮК-ХО 2014-51 дугаартай Ипотекийн гэрээг М , Э ХХК нар байгуулж,  хөрөнгүүдийг барьцаалжээ.

2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр №Б-БҮК-ХО 2014-53/762 дугаартай Зээлдэгчийн харилцах данс барьцаалах тухай гурван талт гэрээг М, Э ХХК, Төрийн банк нар харилцан тохиролцож, хариуцагчийн 106000026462 дугаартай Төрийн банк дахь харилцах дансан дахь мөнгөн хөрөнгө, дансны орлогууд, 10600******70 дугаартай Төрийн банк дахь харилцах дансан дахь мөнгөн хөрөнгө дансны орлогуудыг барьцаалсан байна.

 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр №З-БҮК-ХО 2015-82 дугаар Зээлийн гэрээг М , Э ХХК нар байгуулж, Э ХХК-ийн хэрэгжүүлж буй “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийн ажлын санхүүжүүлэхээр 9 000 000 ам.долларын зээлийг EURIBOR 3M+8,17 хувийн жилийн хүүтэй, 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хүртэл зээлэхээр харилцан тохиролцжээ.

Мөн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр №Б-БҮК-ХО 2015-83 дугаартай Барьцааны гэрээг М , Э ХХК нар байгуулж, талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан З-БҮК-ХО 2015-82 дугаар Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон МУХБ-наас БҮК 1 төсөлд зориулан олгосон зээлийн хөрөнгөөр худалдан авсан болон гүйцэтгүүлсэн ажлын үр дүнд бий болсон хөрөнгө зэрэг уг санхүүжилтээр ирээдүйд бий болох бүх хөрөнгүүд барьцаалсан.

2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр №Б-БҮК-ХО 2015-84 тоот Зээлдэгчийн харилцах дансны орлого барьцаалах тухай гэрээг М , Э ХХК, Ариг банк ХХК нар байгуулж, Ариг банк дахь хариуцагчийн ам.доллорын 2104000268 дугаартай харилцах дансан дахь мөнгөн хөрөнгө, дансны орлогууд барьцаалсан байна.

2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр №Б-БҮК-ХО 2017-218 тоот Газар эзэмших эрх барьцаалах гэрээг М , Э ХХК нар харилцан тохиролцож 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан З-БҮК-ХО 2015-82 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон хөрөнгө барьцаалсан.

2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр №Б-БҮК-ХО 2017-01 дугаартай Б-БҮК-ХО 2017 тоот Газар эзэмших эрх барьцаалах гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг М, Э ХХК нар нь Б-БҮК-ХО 2017 тоот үндсэн гэрээний 2.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгосон газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний дугаар өөрчлөгдсөн тул дараах өөрчлөлтийг үндсэн гэрээнд оруулахаар талууд харилцан тохиролцсон.  

7.Талуудын маргааны зүйл нь М нь банк мөн эсэх, банкны үйл ажиллагаа эрхлэх эрхтэй эсэх, хууль зөрчиж хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан, ам.доллараар зээлийг олгосон талаар байна, зээлийн болон аккредитивийн гэрээ байгуулсан, мөнгө шилжүүлсэн, хүлээн авсан талаараа маргаагүй.

 8.Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451-д зааснаар зээлийн гэрээ, 449 дүгээр зүйлийн 449.1-д зааснаар аккредитивийн зээлийн эрх нээх гэрээ, 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар барьцааны гэрээ тус тус байгуулагдсан байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, аккреддитивийн зээлийн эрх нээх гэрээ, нэмэлт өөрчлөлтүүд, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, М ны Э ХХК-нд хүргүүлсэн зээл төлөх талаарх 2017 оны, 2016 оны мэдэгдлүүд, дотоодын дансны хуулга, зээлийн дансны хуулга, Э ХХК-с Хөгжлийн банкинд төлөх коммитмент хүүгийн тооцоолол, зээл зээлийн хүү тооцоолол гэсэн баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, Иргэний хуулийн 449 дүгээр зүйлийн 449.1-д “аккредитив нээсэн банк нь үйлчлүүлэгчийн гаргасан хүсэлт, өгсөн үүрэг, зааврын дагуу гуравдагч этгээд /төлбөр авагч/-ээс тодорхой бичиг баримт хүлээн авч, хариуд нь түүнд буюу түүний заасан этгээдэд мөнгө шилжүүлэх, төлбөр авагчийн бичсэн шилжих вексельд заасан төлбөрийг төлөх буюу зөвшөөрөх, эсхүл уг гүйлгээг гүйцэтгэхийг өөр банкинд даалгах үүрэг хүлээнэ” гэж заажээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь нэхэмжлэгч М нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд биш, өөрөөр хэлбэл банк биш тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451-д зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь үндэслэлгүй, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн нь үндэслэлгүй, ам.доллараар зээл олгосон нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно, банк зээлийн үйл ажиллагааг эрхлэх эрхгүй гэдэг нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр нотлогдоно гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан хариуцагчийн шүүхэд ирүүлсэн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Монгол улсын Их хурлын хянан шалгах түр хорооны Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримт шинжлэн судлах сонсголын бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлд “...Б.Лхагвасүрэн: ...өнөөдөр Монгол улсад мөрдөгдөж буй эрх зүйн хүрээнд 12 арилжааны банк Монгол банкнаас тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байна. Хөгжлийн банк 2017 оны 2 сард гарсан хуулийн өөрчлөлтийн дагуу 2017 оны 11 сарын 03-наас хойш банк гэсэн статустй болсон. 2011 оны хуулиар Монгол банк тайлан хүлээж авдаг байгууллага байсан бол 2017 оны өөрчлөлтөөр тусгай зөвшөөрөл өгч 2 жил тутам хяналт шалгалт хийдэг статустай болсон. Үүнээс өмнө Хөгжлийн банк гэх оноосон нэртэй банкны зөвшөөрөлгүй байгууллага байсан. Хөгжлийн банкны удирдлага, ТУЗ нь зээл олгох шийдвэр гаргах хуулийн зохицуулалт байхгүй, 2017 оны Хөгжлийн банкны хуульд өөрчлөлт хүртэл Хөгжлийн банк гэх оноосон нэртэй байснаас банкны зөвшөөрөл байгаагүй. Зээл гаргах шийдвэр энэ хуулийн дагуу УИХ ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хөтөлбөрийг гаргаж өгдөг. Бас ЗГ-с шийдвэр гардаг. Тэр шийдвэр нь Хөгжлийн банкинд ирж зээлийн хороо эцсийн шийдвэр гаргадаг, эрх зүйн зохицуулалттай байсан” гэжээ.

Нэхэмжлэгч нар нь үзлэгийн тэмдэглэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй, эх сурвалж нь тодорхойгүй гэж мэтгэлцсэн боловч Монгол улсын Их хурлын хяналт шалгалтын тухай хуулинд хянан шалгах түр хорооны хуралдаанаар  нотлох баримтыг сонсголоор шинжлэн судална гэж заасан бөгөөд мөн хуулийн 39 дүгээр зүйлд заасан уг сонсголд гэрчээр дуудагдсан этгээдийн мэдүүлэг тул нотлох баримтаар үнэлэгдэнэ гэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Гэвч үзлэгийн тэмдэглэлд илэрсэн нотлох баримтаар нэхэмжлэгч М ийг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд гэж дүгнэх үндэслэлгүй бөгөөд зохигч талуудыг зээлийн гэрээ байгуулах үед 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан М ны тухай хууль хүчин төгөлдөр байсан бөгөөд 2011 оны М ны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Хөгжлийн банк нь энэ хуулийн 8.1-д заасан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилго бүхий энэ хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байна” гэж заасан, мөн хуулийн 7.1-д Хөгжлийн банк дараахь үйл ажиллагааг эрхэлнэ, 7.1.1-д зээл олгох, авах гэж заасан байна.

Мөн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална” гэж зааснаар нэхэмжлэгч М нь хариуцагч Э ХХК-нд зээл олгосон нь хууль зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Энэ нь хэрэгт авагдсан 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №180 дугаартай “Орон сууцны үйлдвэрийг дэмжих тухай” Монгол улсын Засгийн газрын тогтоолд “1.Иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд “Байшин үйлдвэрлэх комбинат-1 БҮК-1 төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 14 сая хүртлэх ам.доллартай тэнцэх төгрөгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан шууд зээлийн гэрээ хийж, 2013 онд санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсүгэй”,

2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн №113 дугаартай “Зээл авах зөвшөөрөл олгох тухай” Монгол улсын Засгийн газрын тогтоолд “Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд “Байшин үйлдвэрлэх комбинат-1 БҮК-1” төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор ХБНГУ-ын Коммерзбанкнаас авах 13 115 000 еврогийн зээлийн гэрээ байгуулахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсүгэй”,

2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №254 дугаартай “Төслийн нэмэлт санхүүжилтийн тухай” Монгол улсын Засгийн газрын тогтоолд “Э ХХК-ийн хэрэгжүүлж байгаа Байшин үйлдвэрлэх комбинат-1 БҮК-1 төслийн нэмэлт санхүүжилтад зориулж 6,3 хүртлэх сая ам.доллартай тэнцэх хэмжээтэй төгрөгийн зээл олгох асуудлыг судлаж шийдвэрлэх”,

2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн №319 дугаартай “Зээлийн шугам нээх зөвшөөрөл олгох тухай” Монгол улсын Засгийн газрын тогтоолд “Монгол улсын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд шаардагдах эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Олон улсын Хөрөнгө оруулалтын банкинд 20 хүртэл сая еврогийн зээлийн шугам нээхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсүгэй”,

2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №10 дугаартай М ны төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолд “Экспортыг дэмжих, импортыг орлох 2,0 тэрбум төгрөгнөөс дээш санхүүжилтийн хүсэлт бүхий төслүүдийг санхүүжүүлэх ажлын хүрээнд Э ХХК-ийн БҮК-1 төсөлд зориулан Хаан банкинд зээл олгохыг зөвшөөрөх тухай” 1.Э ХХК-ийн БҮК-1 төсөлд зориулан Хаан банкинд 13 000 000 000 төгрөгийн зээлийг дараах нөхцөлтэйгээр олгохыг гүйцэтгэх удирдлагад зөвшөөрсүгэй” гэсэн баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж үзсэн болно.

 

Иймд нэхэмжлэгч М нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Э ХХК-иас зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд нь хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг буюу үндсэн зээл, түүнийг ашигласан хугацааны хүү, зээлээ хугацаандаа төлөөгүй тул нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

 

9.Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн зээлийн тооцоололд 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №З-БҮК-ХО 2013-143 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 14 000 000 ам.доллар, зээлийн хүү 9 930 665,25 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 717 815,19 ам.доллар, нийт 24 648 480,44 ам.доллар,

2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №З-БҮК-ХО 2015-82 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9 000 000  ам.доллар, зээлийн хүү 5 365 078,32 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 447 225,80 ам.доллар, нийт 14 812 304,12 ам.доллар,

2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №З-БҮК-ХО 2014-49 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 13 047 123,50 евро, зээлийн хүү 4 659 305,78 евро, нэмэгдүүлсэн хүү 566 444,28 евро, коммитмент хүү 8 938,04 евро, аккредитивийн үйлчилгээний шимтгэл зардал 14 317,15 евро, нийт 18 296 128,75 еврог гаргуулах буюу хариуцагч Э ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 39 460 784,56 ам.доллар, 18 296 128,75 еврог гаргуулахаар шаардаж дээрх ам.доллар буюу еврог нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн өдрийн /2023 оны 1 сарын 05-ны өдрийн/ Монгол банкны ханшаар тооцож нийт 202 948 213 458 төгрөгийг гаргуулахаар шаардсан. / 39 460 784,56 ам.доллар х 3 443,37 төгрөг =135 878 081 719 төгрөг, 18 296 128,75 евро х 3 665,81= 67 070 131 739 төгрөг, 135 878 081 719+67 070 131 739=202 948 213 458/

Хариуцагчийн өмгөөлөгч нар нь нэхэмжлэгчийг хариуцагчид холбогдуулан гаргасан 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №З-БҮК-ХО 2014-49 дугаартай зээлийн гэрээний үүргийг шаардсан шаардлагаас татгалзсан тул шүүх шийдвэрлэх шаардлагагүй гэсэн боловч нэхэмжлэгч нь хариуцагч Э ХХК болон Б.Э нараас зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан, хариуцагч Б.Эаас татгалзсан болохоос хариуцагч Э ХХК-иас зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа гэж тайлбарласан болно.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь зээлийн тооцооллын талаар маргаагүй боловч зээлийг ашигласан хугацааны хүүг гэрээний хугацаа дууссанаас хойш төлөх үндэслэлгүй, үйлдвэр ашиглалтад орох хүртэл буюу 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртлэх хүүг төлнө, зээлээ хугацаандаа төлөөгүйд Монгол улсын Засгийн газар буюу нэхэмжлэгч өөрөө буруутай гэсэн боловч 2011 оны М ны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “Хөгжлийн банкны төлбөр тооцооны үйл ажиллагааг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан журмын дагуу зохицуулна” гэж заасан, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” бөгөөд хариуцагч Э ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ хугацаандаа төлөөгүйд нэхэмжлэгч М ийг буруутай гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь Засгийн газар хөтөлбөрийг дэмжээгүй, төсөл хөтөлбөр хэрэгжээгүйд улс төр нөлөөлсөн гэх боловч энэ нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй болно.

Мөн хариуцагчийн өмгөөлөгч нар нь зээлийг буюу мөнгөн хөрөнгийг ам.доллараар олгосон нь хууль зөрчсөн, Засгийн газрын тогтоолд “...ам.доллартай тэнцэх төгрөгийг” гэсэн байхад ам.доллараар олгож нэхэмжлэгч нь хууль зөрчсөн гэх боловч зохигч талууд зээлийн гэрээнүүдийг байгуулахдаа зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг ам.доллараар хүлээн авахаар гэрээндээ харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцэж байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 449 дүгээр зүйлийн 449.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Э ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 39 460 784,56 ам.доллар, 18 296 128,75 еврог гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нар нь нэхэмжлэгчийг ам.доллар болон еврогийн ханшийг нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэхдээ тухайн өдрийн ханшаар тооцон нэмэгдүүлж байгаа нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж зааснаар гэрээ байгуулах үеийн ханшаар тооцно гэж маргасан боловч шүүх ханшийг тооцохдоо нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцох нь зүйтэй гэж үзсэн болно.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д нэхэмжлэлийн үнийг тодорхойлохдоо гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно гэж заасан байх ба “тухайн үеийн ханшийг баримтлах гэдэг нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханш” гэж ойлгоно.

 

Иймд нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Монголбанкнаас зарласан ханшийн лавлагааг шүүхэд ирүүлсэн байх тул /ам.доллар 2 854,92 төгрөг, евро 3 346,68 төгрөг/ 39 460 784,56 ам.доллар х 2 854,92 төгрөг=112 657 383 056 төгрөг, 18 296 128 евро х 3 346,68 төгрөг=61 231 288 165 төгрөг, 112 657 383 056+61 231 288 165=нийт 173 888 671 221 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Гэвч хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгч М наас БҮК-1 төсөл хэрэгжүүлэхээр зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан байх ба хариуцагч нь “Байшин үйлдвэрлэх комбинат БҮК-1” төслийг хэрэгжүүлж, зээлийн мөнгөн хөрөнгийг төслийг хэрэгжүүлэхэд зарцуулсан болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, БҮК төслийн танилцуулгаар тогтоогдож байх бөгөөд зээлийг зориулалтын дагуу захиран зарцуулсан талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нар болон гуравдагч этгээдийн төлөөлөгч нар нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй, уг хөтөлбөрийг дэмжин ажиллах талаар хариуцагч нь холбогдох бүхий л байгууллага, албан тушаалтанд санал, хүсэлт хүргүүлж байсан болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Мөн 2019-2021 онд дэлхий нийтэд гарсан цар тахалтай холбоотой аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдсон, иргэд аж ахуйн нэгжийн эдийн засгийн байдалд хүндрэл учирсан болох нь нийтэд илэрхий үйл баримт тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага буюу зээлийн гэрээний үүрэг 173 888 671 221 төгрөгнөөс нэмэгдүүлсэн хүүгийн 50 хувийг хасч тооцох нь зүйтэй гэж үзэв.

Үүнд: нэмэгдүүлсэн хүү болох 717 815 ам.доллар+447 225 ам.доллар=1 165 040 ам.доллар :2=582 520 ам.доллар буюу 1 663 047 998 төгрөг, 566 444,28 евро:2=283 222 евро буюу 947 853 402 төгрөг, нийт 2 610 901 400 төгрөгийг хасч тооцохоор шийдвэрлэв.

Иймд хариуцагч Э ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 171 277 769 821 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүгийн 50 хувь болох 2 610 901 400 төгрөг, ханшийн зөрүү 29 059 542 237 төгрөг, нийт 31 670 443 637 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

10.Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгч М тай 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр №Б-БҮК-ХО 2013-144 дугаартай Барьцааны гэрээг байгуулж, 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан З-БҮК-ХО 2013-143 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож,  хөрөнгө барьцаалсан.

2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №Б-БҮК-ХО 2013-145 дугаартай зээлдэгчийн харилцах данс барьцаалах тухай гурван талт гэрээг тус тус байгуулжээ.

Мөн 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан №Б-БҮК-ХО 2014-52 тоот Барьцааны гэрээгээр М , Э ХХК нар EBAWE Anlagentechinik GmbH компанитай байгуулсан 24130043 тоот Худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авч байгаа БҮК-1 төслийн бүх тоног төхөөрөмж, шинээр худалдан авах хүнд даацын 10 ширхэг тээврийн хэрэгсэл, БҮК-1 эргэлтийн хөрөнгө /бараа материал/, М ин дахь 3600000850, 3600000449 тоот данснууд дахь мөнгөн хөрөнгийг барьцаалсан байна.

2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр №Б-БҮК-ХО 2014-51 дугаартай Ипотекийн гэрээг М , Э ХХК нар байгуулж, ******* хөрөнгүүдийг барьцаалжээ.

2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр №Б-БҮК-ХО 2014-53/762 дугаартай Зээлдэгчийн харилцах данс барьцаалах тухай гурван талт гэрээг М , Э ХХК, Төрийн банк нар харилцан тохиролцож, хариуцагчийн 106000026462 дугаартай Төрийн банк дахь харилцах дансан дахь мөнгөн хөрөнгө, дансны орлогууд, 106000026470 дугаартай Төрийн банк дахь харилцах дансан дахь мөнгөн хөрөнгө дансны орлогуудыг барьцаалсан байна.

Мөн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр №Б-БҮК-ХО 2015-83 дугаартай Барьцааны гэрээг М , Э ХХК нар байгуулж, талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан З-БҮК-ХО 2015-82 дугаар Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон МУХБ-наас БҮК 1 төсөлд зориулан олгосон зээлийн хөрөнгөөр худалдан авсан болон гүйцэтгүүлсэн ажлын үр дүнд бий болсон хөрөнгө зэрэг уг санхүүжилтээр ирээдүйд бий болох бүх хөрөнгүүд барьцаалсан.

2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр №Б-БҮК-ХО 2015-84 тоот Зээлдэгчийн харилцах дансны орлого барьцаалах тухай гэрээг М , Э ХХК, Ариг банк ХХК нар байгуулж, Ариг банк дахь хариуцагчийн ам.доллорын 2104000268 дугаартай харилцах дансан дахь мөнгөн хөрөнгө, дансны орлогууд барьцаалсан байна.

2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр №Б-БҮК-ХО 2017-218 тоот Газар эзэмших эрх барьцаалах гэрээг М , Э ХХК нар харилцан тохиролцож 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан З-БҮК-ХО 2015-82 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон ************** тус тус барьцаалсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь барьцааны гэрээнүүдийг байгуулсан талаараа маргаагүй, барьцааны гэрээнүүд нь хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Э ХХК-тай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө, хөрөнгийг хариуцагч Э ХХК нь үүргээ гүйцэтгэхгүй бол албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №З-БҮК-ХО 2013-143 дугаартай зээлийн гэрээнийн 6.4, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №А-БҮК-ХО 2014-50 дугаартай Эх үүсвэргүй аккредитив нээх үйлчилгээ үзүүлэх гэрээний 3.3, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №З-БҮК-ХО 2015-82 дугаартай зээлийн гэрээний 10.3-д энэ талаар харилцан тохиролцсон байна.

            Иймд хариуцагч Э ХХК-ийг үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны гэрээний үйл болох үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

11.Хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгч М ХХК-нд холбогдуулан 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн З-БҮК-ХО 2013-143 тоот Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.12 дахь заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, 119 664 720 төгрөг гаргуулах

2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн З-БҮК-ХО 2013-143-1 тоот З-БҮК-ХО 2013-143 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний 2.1.3 дахь заалт, 3.1 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулж, 44 335 778,76 төгрөгийг гаргуулах

2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн З-БҮК-ХО 2015-82 тоот Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж 76 927 320 төгрөг гаргуулах

3600000449 тоот данснаас хуулийн зардал гэх нэрийдлээр хууль бусаар суутган авсан 4 550 ам.доллар буюу 12 963 678 төгрөгийг гаргуулах

2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн З-БҮК-ХО 2014-49 тоот Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.10 дах заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, 157 380 евро буюу 516 776 116 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй, гэрээний заалтууд хууль зөрчөөгүй, хэн аль нь хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан гэж мэтгэлцсэн.

 

Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №З-БҮК-ХО 2013-143 тоот Зээлийн гэрээний 2.1.12-д “үйлчилгээний шимтгэл:Гэрээний үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг нэг удаа, эхний олголтоос суутган авна” гэж, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №З-БҮК-ХО 2013-143-1 тоот З-БҮК-ХО 2013-143 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний 2.1.3-д “үндсэн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.23 дахь заалтын “зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахад төлөх шимтгэл” зээлийн болон барьцааны гэрээнд зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн тохиолдолд зээлдэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг нэг удаа Талууд гэрээнд өөрчлөлт оруулж баталгаажуулсан банкинд төлнө” гэснийг “Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахад төлөх шимтгэл:Зээлийн болон барьцааны гэрээнд зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулсны шимтгэлийн нөхцөл, хэмжээг талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж баталгаажуулна” гэж өөрчилжээ.

Мөн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №З-БҮК-ХО 2015-82 тоот Зээлийн гэрээний 3.1.9-д “үйлчилгээний шимтгэл:олгосон зээлийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг нэг удаа банкинд төлөх бөгөөд банк нь зээлийн олголт хийх үед үл маргах журмаар суутган авахаар зээлдэгчтэй харилцан тохиролцов”, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №З-БҮК-ХО 2014-49 тоот Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээний 3.1.10-д “үйлчилгээний шимтгэл:гэрээний 3.1.1-т заасан зээлийн дүнгийн 1,2 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг нэг удаа зээлдэгчээс урьдчилан авна” гэж тус тус заажээ.

 

Хариуцагч нар нь дээрх шимтгэлийг зээлийн үйл ажиллагааны зардал гэсэн боловч үүнийгээ нотлоогүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ, мөн банкны үйл ажиллагаа эрхлэх эрхгүй учир зээлийн гэрээний шимтгэл авсан нь хууль зөрчсөн тул гэрээний заалтууд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”-ийг шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох бөгөөд энэ зүйлийн “хууль зөрчсөн” гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй байхыг ойлгоно.

 

Хэрэгт авагдсан 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн №49 дугаартай М ны төлөөлөн удирдах зөвлөлийн “Э ХХК-д зээл олгох зөвшөөрөл олгох тухай” тогтоолд “...үйлчилгээний шимтгэл 0,3 хувь” гэж, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 84 дугаартай “Зээл олгох зөвшөөрөл олгох тухай” М ны төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолд “...үйл ажиллагааны шимтгэл олгосон зээлийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг нэг удаа” гэж, Зээлийн хорооны №2015/66 дугаартай хурлын шийдвэрт “шимтгэл Олгосон зээлийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг нэг удаа” гэж тус заасан, мөн зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдэд харилцан тохиролцсон зээл олгосны шимтгэлийг тус тус “зээл олгов, урт хугацааны зээл, зээлийн шимтгэл суутгав” гэсэн утгатайгаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны гүйлгээний хуулгаар тогтоогдож байна.

Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлийн шимтгэлийн хэмжээг нэхэмжлэгчээс гэрээндээ тодорхой заасан, хариуцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувиар илэрхийлэгдэх бөгөөд энэ нь зээлийн бодит өртгийн нэг бүрэлдэхүүн болдог гэх нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын тайлбар үндэслэлтэй байх тул шимтгэл тогтоосныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй, талууд гэрээндээ шимтгэл тохирсныг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй болно.

Зээлийн шимтгэлийг тогтооход зээлийн бүтээгдэхүүний, санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн төрөл, онцлогоос шалтгаалж, тодорхой шалгуур үзүүлэлтийг баримтлах шаардлагатай бөгөөд бодит зардалд нийцсэн байх шаардлагатай бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч нар нь шимтгэлийг юунд зарцуулсан нь тодорхойгүй, бодит зардал гарсан эсэх нь эргэлзээтэй гэсэн боловч 2011 оны М ны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрт тавих шаардлагыг хангасан эсэх ажиллагааны зардалд ашиглагдана гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч нар тайлбарласан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан М ны төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, зээлийн хорооны хурлын тэмдэглэл, Монгол улсын Засгийн газрын тогтоол, төсөл, хөтөлбөрийн мэдээлэл, танилцуулга зэрэг баримтаар тогтоогдож байна гэж дүгнэв.

Хариуцагч нь 360*******49 тоот данснаас хуулийн зардал гэх нэрийдлээр хууль бусаар суутган авсан 4 550 ам.доллар буюу 12 963 678 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг зардлыг гэрээнд харилцан тохиролцсноор суутган авсан гэж нэхэмжлэгч тайлбарласан.

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №А-БҮК-ХО 2014-50 дугаартай Эх үүсвэргүй аккредитив нээх үйлчилгээ үзүүлэх гэрээний 3.2-д “банк нь зээлийн эрх нээх гэрээний дагуу авсан зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр, аккредитивийн үйлчилгээ үзүүүлсэнтэй холбоотой гарсан бусад зардлыг үүрэг гүйцэтгэгчийн банкин дахь 360*****850, 360*******449 тоот данс болон Төрийн банкин дахь 106*****6470 тоот ам.долларын, 106*******26462 тоот данснаас үл маргах журмаар суутган авна” гэж заасан байх бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Төлбөрийн даалгавар 01 гэсэн баримтаар М 4 550 ам.доллар /коммерц банканд төлсөн хуулийн үйлчилгээний зардал/ гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлэн авсан байх тул хууль бусаар суутган авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Э ХХК-ийн нэхэмжлэгч М ХХК-нд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулж 757 703 934 төгрөгийг гаргуулах, хууль бусаар суутган авсан 12 963 678 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

12.Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Эаас татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн хариуцагч Б.Эад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн болно.

Харин нэхэмжлэгч нь хариуцагч Б.Эад холбогдуулан түүнээс батлан даалтын гэрээний үүргийг шаардахад дээрх заалт нь саад болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрх нь нээлттэй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 

13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар нэхэмжлэгч М нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 993 688 төгрөгийг /542 586+70 200+70 200+70 200+70 200+756 273+379 629+222 369+70 200+2 741 831= 4 993 688/ улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 856 553 799 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 449 дүгээр зүйлийн 449.1-д зааснаар хариуцагч Э ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 171 277 769 821 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31 670 443 637 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч Э ХХК-ийн нэхэмжлэгч М ХХК-нд холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулах, 757 703 934 төгрөгийг гаргуулах, хууль бусаар суутган авсан 12 963 678 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч Б.Э-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Э ХХК нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хариуцагчийн барьцааны гэрээний зүйл болох *********** бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрх, хөдлөх эд хөрөнгө болон бусад эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар нэхэмжлэгч М ХХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул хариуцагч Э ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 993 688 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 856 553 799  төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.                                       

                                                                                                                  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХУЛАН