Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2023/00654

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2023/00654

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ч.б нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Б  ХХК,

Хариуцагч:  Б  ХХК-д тус тус холбогдох,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ч  хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Ч.Б  нь хариуцагч Б ХХК, Б  ХХК тус тус холбогдуулан Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч Ч.Б  миний бие 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Б  ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 522 дугаар байрны 82 тоотод байрлах, 21,1 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцож, орон сууцны үнэ 35.000.000 төгрөгийг төлсөн. Тодруулбал, хариуцагч байгууллага тухайн барилгыг барих явцдаа туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан Ч  ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр өөрийн барьж буй барилгаас байр өгөх замаар ажил гүйцэтгэх гэрээний төлбөр тооцоог хийсэн байдаг. Тус төлбөрт тооцож өгсөн байр нь нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж буй орон сууц болно. Хариуцагч нь нэхэмжлэгтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулах үедээ Тус орон сууцны төлбөр болох 35.000.000 төгрөгийг Ч  ХХК-д шилжүүлснээр төлбөрийг төлж барагдуулсанд тооцно, байрыг манай компанийн зүгээс ашиглалтад оруулах үед өмчлөлийг чинь нэр дээр чинь шилжүүлж өгнө гэсэн санал тавьсан тул нэхэмжлэгч миний бие уг нөхцөлийг хүлээн зөвшөөрч, Ч ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Ба  Х ХХК дахь 000000 тоот дансанд 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр бүх төлбөрийг төлж барагдуулсан. Гэтэл 2022 оны 2 дугаар сарын дундуур намайг тус компанитай холбогдон байрны ашиглалтад орох явцыг лавлан асуутал Байрыг нэр дээр чинь шилжүүлэн өгөх боломжгүй, учир нь манай байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан Ч  ХХК нь гэрээний дагуу барилгын дотор заслын ажлыг бүрэн гүйцэтгээгүй, тиймээс бид гэрээгээ цуцалсан. Гэрээ цуцалсан учир Ч  ХХК-д шилжүүлсэн чиний худалдан авсан орон сууцыг бид компанидаа буцаан авсан гэсэн. Миний бие нэгэнт байрны төлбөрийг бүрэн төлсөн учир энэхүү тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд худалдан авсан байраа өмчлөлдөө шилжүүлэн авах шаардлагыг удаа дараа гаргасан боловч миний шаардлагыг огт хүлээн аваагүй. Иймд Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Хангай хотхоны 522 дугаар байрны 0 тоотод байрлах, 21,1 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагч Б  ХХК болон Б  ХХК-д тус тус даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б ХХК болон Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О  шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч компаниудын зүгээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заажээ. Дээрх хуулийн заалтаас харахад хариуцагч нь дараах 2 этгээд хамаарахаар байна. Үүнд: 1. Нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, 2. Үүргээ зохих ёсоор биелүүлээгүй этгээд. Гэтэл нэхэмжлэгч хариуцагчаар Б  ХХК-ийг татсан. Манай компани иргэн Ч.Б эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан зүйл байхгүй бөгөөд тухайн хэргийн жинхэнэ хариуцагч биш. Б  ХХК болон Ч  ХХК-иуд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр №BG1931 дугаар Барилгын дотор засал, өрлөг, шавардлагын ажил гүйцэтгэх гэрээ-ний нэмэлт Бартерын гэрээ-г байгуулсан ба гэрээт ажлын үнийн дүнгээс тодорхой хувийг бартер /орон сууц/-аар төлөхөөр тохиролцож, бартерын буюу орон сууцны захиалгын гэрээг Б ХХК-тай байгуулахаар тус тус тохиролцсон. BG1934/20-01 дугаар нэмэлт бартерын гэрээний дагуу Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Хангай хотхоны 522 дугаар байрны 00 тоотод байрлах, 21,1 м.кв талбайтай нэг өрөө, 39.035.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хариуцагч Б  ХХК нь Ч ХХК болон Ч.Б  хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч Ч.Б  2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 21 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Өөрөөр хэлбэл, Ч  ХХК нь Б ХХК-тай байгуулсан гэрээний дагуу гэрээт ажлын төлбөрт шилжүүлэн авсан орон сууцны худалдах, худалдан авах гэрээг иргэн Ч.Б  нэр дээр хийлгэж байна гэж манай компани ойлгосон. Гэтэл Ч  ХХК нь Б ХХК-тай байгуулсан BG1931 дугаартай гэрээний дагуу гэрээт ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй бөгөөд шалтгаангүйгээр ажлыг удаашруулж, гэрээний үүргээ зөрчсөн. Мөн Чин мэргэн хаш ХХК-ийн захирал П.Б  нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ... 522 дугаар байрны 00 тоотод байрлах орон сууцны Ч.Б байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцлаж өгнө үү гэх хүсэлт гаргасны дагуу   ХХК-ийн зүгээс Ч.Б байгуулсан гэрээг цуцалсан ба өөр этгээдтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байгаа. Иймээс иргэн Ч.Б  нь Б  ХХК болон Б  ХХК-иас шаардах үндэслэлгүй бөгөөд Ч  х  ХХК-иас шаардах нь зүйтэй. Манай компанид уг асуудал хамааралгүй тул Ч.Б  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 332.950 төгрөг төлсөн баримт, Ч.Б болон Б ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 21 дүгээр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, орон сууцны үнэ 35.000.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт, Ч.Б  П.Б  нарын мөнгө хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан тухай баримт, Ч.Б  иргэний үнэмлэхний хуулбар, Ч.Б  Б.А олгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн.

 

4. Хариуцагч талаас Б  ХХК-иас иргэн Ө.О  олгосон итгэмжлэл, Бэрэн констракшн энд автомэшн ХХК-ийн Чин мэргэн хаш ХХК-д хүргүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 18 дугаар Гэрээт ажлуудын зарим хэсгийг цуцлах тухай мэдэгдэл-ийн хуулбар, мөн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар Гэрээ цуцлах тухай мэдэгдэл-ийн хуулбар, Ч  ХХК-ийн Б  ХХК-д хүргүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Хүсэлт гаргах тухай албан бичгийн хуулбар, Б  ХХК болон Ч ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн BG-1931/20-01 дүгээр Барилгын дотор засал, засвар, өрлөг, шавардлагын ажил гүйцэтгэх №BG1931 тоот гэрээний нэмэлт бартерын гэрээ-ний хуулбар, Б  ХХК болон Ч  ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн BG-1931 дүгээр Барилгын дотор засал, засвар, өрлөг, шавардлагын ажил гүйцэтгэх гэрээ-ний хуулбар, гэрээний хавсралтуудын хамт, Б  ХХК болон Б  ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 92/13-01 дүгээр №92/13 тоот барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ-ний хуулбар, Б ХХК болон Б  ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 92/13 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ-ний хуулбар, Б  ХХК болон Б  ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 166/01 дүгээр 166 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулах гэрээний нэмэлт гэрээ-ний хуулбар, Б  ХХК болон Бэ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 166 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулах гэрээний нэмэлт, өөрчлөлт-ийн хуулбар, Б  ХХК болон Б  ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 166 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдан боруулах гэрээ-ний хуулбар, Б ХХК-ийн дүрмийн хуулбар, Б ХХК-ийн иргэн Ч.Б  байгуулсан 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 21 дүгээр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар, хавсралтын хамт, Ч  ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Б Б ХХК-д хүргүүлсэн хүсэлт, Б ХХК-иас Ө.О  олгосон итгэмжлэл, Б  ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Гүйцэтгэх захирал чөлөөлж, сонгох тухай тогтоолын хуулбар зэргийг ирүүлсэн.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжийн дагуу бүрдсэн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1599 дүгээр лавлагаа, Б  ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 135 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, Б  ХХК, Б  ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 113 дугаар лавлагаа зэрэг баримт бүрдсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ч.Б  нь хариуцагч Б ХХК-тай 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 21 дүгээр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 522 дугаар байрны 00 тоотод байрлах, 21,1 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 м.кв-ын үнэ 1.850.000 төгрөг буюу 39.035.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцжээ.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

3. Нэхэмжлэгч нь тухайн гэрээний дагуу худалдан авч буй орон сууцны үнэ 35.000.000 төгрөгийг Чин мэргэн хаш ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Б  Хаан банк ХХК дахь 000000000 тоот дансанд 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн нь хэргийн 10-11 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдов.

Энэхүү гэрээний дагуу төлбөр төлөгдсөн эсэхийг Ч  ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Б  тодруулж, түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал гэрчээр оролцуулах шаардлагагүй бөгөөд нэхэмжлэгч нь П.Б данс руу мөнгөө шилжүүлсэн, мөн П.Б  нь мөнгөө хүлээн авсан тухай тодорхойлолт өгсөн нь нотлох баримтын шаардлага хангасан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзсэн болно.

Мөн худалдах-худалдан авах гэрээний дагуу орон сууцны үнийг Ч  ХХК буюу П.Б төлснийг хариуцагч Б  ХХК нь мэдсэн, хариуцагч компанийн зөвшөөрлийн дагуу нэхэмжлэгч нь Ч  ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Б  орон сууцны үнийг төлсөн байна.

Түүнчлэн хариуцагч Б  ХХК нь 2020 оноос хойш өдий хүртэл хугацаанд нэхэмжлэгч Ч.Б  худалдах-худалдан авах гэрээний үнийг шаардаж байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй нөхцөл байдлаас үзэхэд тухайн орон сууцны үнийг төлөгдсөн гэж хариуцагч компани хүлээн зөвшөөрснийг илтгэж байна.

Иймээс нэхэмжлэгч Ч.Б гэрээний дагуу төлбөрөө төлсөн гэж шүүх үзсэн бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б  ХХК болон Б  ХХК-иас тус тус орон сууцыг шаардах эрхтэй гэж үзлээ.

Мөн Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан ба талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний 3.1.8-д Орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ авахад худалдагч талын зүгээс шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгнө гэж, мөн гэрээний 4.4-т Энэхүү гэрээний 2.2-т заасан орон сууцны төлбөрийг бүрэн төлсний дараа орон сууц худалдан авагч талын эзэмшилд бүрэн шилжих бөгөөд гэрээнд заасан нөхцөлийн дагуу уг орон сууцыг худалдан авагч тал үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ гарснаар худалдан авагчийн өмчлөлд бүрэн шилжинэ гэж зааснаар нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авахад шаардлагатай баримт бичгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

4. Хариуцагч Б  ХХК нь ... Ч  ХХК нь Б  ХХК-тай байгуулсан BG1931 дугаартай гэрээний дагуу гэрээт ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй бөгөөд шалтгаангүйгээр ажлыг удаашруулж, гэрээний үүргээ зөрчсөн. Мөн Ч  ХХК-ийн захирал П.Б  нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ... 522 дугаар байрны 82 тоотод байрлах орон сууцны Ч.Б  байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцлаж өгнө үү гэх хүсэлт гаргасны дагуу Б  ХХК-ийн зүгээс Ч.Б  байгуулсан гэрээг цуцалсан хэмээн тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

5. Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 21 дугаартай гэрээний 2.4, 2.4.2 дахь хэсэгт зааснаар орон сууцны үнийг бартераар буюу ажлын гүйцэтгэлд тооцуулж байгааг дурдаад, мөн гэрээний 3.2.9-д Бартераар буюу ажлын гүйцэтгэлд тооцуулж, барилгын гүйцэтгэгч компанид шилжүүлсэн байрыг барилгын гүйцэтгэгч компаниас худалдан авч байгаа худалдан авагч нь /тухайн ажлыг бартераар шилжүүлэн авсан гүйцэтгэгч, эсхүл худалдагч тал нь ажлыг гүйцэтгээгүй, барааг нийлүүлээгүйгээс үүдэн тухайн ажил гүйцэтгэх гэрээ, эсхүл бараа нийлүүлэх гэрээ нь цуцлагдсан, гэрээнээс татгалзсан, тухайн гэрээний үнийн дүнд дүйцэх хэмжээний ажлыг, эсхүл барааг нийлүүлээгүй тохиолдолд/ энэхүү гэрээ мөн адил цуцлагдах тул орон сууцыг худалдагчийн заасан хугацаанд нэн даруй суллан, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан эсэх нь нөлөөлөхгүй болно гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, дээрх гэрээний заалтыг үндэслэн хариуцагч Б  ХХК нь Ч ХХК-ийг гүйцэтгэх ёстой ажлаа гүйцэтгээгүй, дутуу гүйцэтгэснээс тухайн компанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан, улмаар ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн хийсэн нэмэлт гэрээ буюу Б  ХХК болон Ч  ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн BG-1931/20-01 дүгээр Барилгын дотор засал, засвар, өрлөг, шавардлагын ажил гүйцэтгэх №BG1931 тоот гэрээний нэмэлт бартерын гэрээ-г цуцлагдсан хэмээн тайлбарласан.

Гэтэл гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах эрх гагцхүү гэрээний оролцогч талуудад хадгалагдах бөгөөд хоёр компанийн хооронд байгуулагдсан гэрээ биелэгдэх боломжгүй болсон нөхцөл байдал нь иргэн Ч.Б байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй.

Нөгөө талаар, Б  ХХК болон Ч  ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсаны улмаас өөртэй нь байгуулсан худалдах-худалдан авах гэрээ цуцлагдаж байгаа тухай мэдэгдлийг хариуцагч Б  ХХК-иас нэхэмжлэгч Ч.Б  мэдэгдээгүй, түүнд мэдэгдэл хүргүүлсэн тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан журам зөрчигдсөн байна.

Мөн Ч  ХХК нь гэрээний дагуу ажлаа гүйцэтгээгүйгээс учирсан хохирлын талаар эрх бүхий этгээд шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй бөгөөд тухайн компани үүргээ гүйцэтгээгүйд нэхэмжлэгч Ч.Б буруугүй болно.

Иймээс Ч.Б  байгуулсан худалдах-худалдан авах гэрээний 3.2.9 дэх заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар тухайн хэсгээрээ хүчин төгөлдөр бус байна гэж үзлээ.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжийн дагуу бүрдсэн буюу Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1599 дүгээр лавлагаа болон Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 113 дугаар лавлагаанаас тус тус үзэхэд эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 144 айлын 5438 м.кв талбай бүхий, 522 дугаартай 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөгч нь Бэрэн групп ХХК байх бөгөөд тухайн 522 дугаартай байрыг орон сууцны захиалагч иргэдийн өмчлөлд тус тусад нь салгаж бүртгэсэн бүртгэл хийгдээгүй байна.

Мөн Б  ХХК нь Б ХХК-тай 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 166 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдан боруулах гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 166 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулах гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 166/01 дүгээр 166 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулах гэрээний нэмэлт гэрээ-ний дагуу Б  ХХК-ийн өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулах үүргийг хариуцагч Б ХХК хүлээдэг нь тогтоогдсон.

Түүнчлэн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б  ХХК болон Б ХХК нь энэхүү хэргийн хариуцагч биш хэмээн маргах боловч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагч Б ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, мөн тухайн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж буй үл хөдлөх эд хөрөнгө нь Б  ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй болох нь тогтоогдсон тул эдгээр хариуцагчид нь энэхүү иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд мөн байна.

7. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Б  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Хангай хотхоны 522 дугаар байрны 00 тоотод байрлах, 21,1 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, тухайн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч Б ХХК болон Б  ХХК-д тус тус даалгав.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Б  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б  ХХК болон Б ХХК-иас 332.950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Ч.Б  олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Баасанхүүг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Хангай хотхоны 522 дугаар байрны 00 тоотод байрлах, 21,1 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, тухайн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч Б  ХХК болон Б  ХХК-д тус тус даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Б  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК болон Б ХХК-иас 332.950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Ч.Б  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА