Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00919

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 03 210/МА2023/00919

 

 

Ч.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/00654 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ч.*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ХХК, ******* ******* ХХК-д тус тус холбогдох

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.бат, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Ч.******* нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ******* ******* ******* ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, дүүргэг, 11 дүгээр хороо, хотхон 522 дугаар байр, 82 тоотод байрлах, 21.1 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцож, орон сууцны үнэд 35,, төгрөг төлсөн.

1.2. 2022 оны 02 дугаар сард хариуцагч нь орон сууцыг нэр дээр чинь шилжүүлэн өгөх боломжгүй, учир нь манай байгууллагатай гэрээ байгуулсан ХХК ажлаа бүрэн гүйцэтгээгүйгээс гэрээг цуцалж, ХХК-аас орон сууцыг буцаан авсан гэсэн.

1.3. Нэхэмжлэгч Ч.******* нь гэрэ заасан төлбөрийг бүрэн төлсөн учир дээр дурдсан орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг ******* ******* ******* ХХК болон ******* ******* ХХК-д тус тус даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* ******* ******* ХХК нь Ч.*******гийн эрх, ашиг сонирхолд хохирол учруулаагүй бөгөөд уг хэргийн жинхэнэ хариуцагч биш.

******* ******* ХХК болон ХХК-иуд нь гэрээт ажлын хөлсний үнийн дүнгийн тодорхой хувийг бартер (орон сууц)-аар төлөх, бартерын буюу орон сууцны захиалгын гэрээг ******* ******* ******* ХХК-тай байгуулахаар тохиролцсон.

2.2. ******* ******* ******* ХХК нь ХХК болон Ч.*******гийн хүсэлтийг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Ч.*******тэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дүүрэг, 11 дүгээр хороо, ******* хотхон 522 дугаар байр, 82 тоотод байрлах, 21.1 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг ,, төгрөгөөр худалдахаар тохирсон.

2.3. Гэтэл ХХК нь ******* ******* ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ зөрчсөн. ХХК-ийн захирал П.-ын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хүсэлтийн дагуу ******* ******* ******* ХХК нь Ч.*******тэй байгуулсан гэрээг цуцалж, өөр этгээдтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Иймээс Ч.******* нь ******* ******* ХХК болон ******* ******* ******* ХХК-аас орон сууц шаардах үндэслэлгүй, ХХК-аас шаардах нь зүйтэй. Ч.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.*******г дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, ******* хотхоны 522 дугаар байрны 82 тоотод байрлах, 21.1 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, тухайн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ******* ******* ******* ХХК болон ******* ******* ХХК-д тус тус даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК болон ******* ******* ХХК-аас 332,950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Ч.*******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн. Ч.******* нь П.-ын дансанд 35,, төгрөг шилжүүлсэн баримт, мөнгө хүлээлгэн өгсөн тухай Ч.*******, П.- нарын баримтыг ******* ******* ******* ХХК-д огт үзүүлж байгаагүй. Гэтэл шүүх уг баримтуудыг огт үндэслэлгүй дүгнэж шийдвэрийн үндэслэл болгосон. Уг асуудлыг ******* ******* ******* ХХК мэдээгүй учир П.-ыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хүлээж аваагүй. П.-ыг гэрчээр асууж хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй, хариуцагчийн мэтгэлцэх, хариу тайлбараа нотлох эрхийг хангаагүй.

4.2. ХХК гэрээт ажлаа хугацаанд нь гүйцэтгээгүй, гэрээний үүргээ зөрчсөн учир ******* ******* ХХК-аас түүнтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ХХК-ийн гүйцэтгэх захирал П.- нь Ч.*******гийн орон сууц худалдах худалдан авах захиалгын гэрээг цуцлуулах хүсэлт гаргасан тул ******* ******* ******* ХХК-ийн зүгээс Ч.*******тэй байгуулсан 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалсан.

4.3. Анхан шатны шүүх гэрээг цуцлах талаар тохиролцсон гэрээний 3.2.9 дэх заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэхдээ хууль зүйн дүгнэлт огт өгөлгүй, зөвхөн нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэн хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. ******* ******* ХХК нь Ч.*******тэй орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй, манай компанид мөнгө шилжүүлээгүй, түүний өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Ч.******* нь ХХК-ийн гүйцэтгэх захирал П.-оос тус орон сууцыг худалдаж авсныг ******* ******* ХХК мэдээгүй бөгөөд борлуулалт хариуцсан ******* ******* ******* ХХК-д ч мэдэгдээгүй.

5.2. ******* ******* ХХК-тай байгуулсан ХХК-ийн гэрээ цуцлагдсан учир маргаан бүхий орон сууцыг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Д.д худалдсан. оо орон сууц нь иргэн Б.зоригтын өмчлөлд байгаа бөгөөд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитоор үнэлээгүй, хэт нэг талын байр суурийг барьж хуулийг буруу тайлбарлаж, илт үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэс гомдолтой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй худал тайлбаруудыг мэдүүлж байна.

Ч.******* нь ХХК-д төлбөр төлсөн учраас ******* мортгейж ******* ХХК-аас худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээний 2.4.2-т гэрээний төлбөрийг бартераар төлөхөөр тохиролцсон.

6.2. Анхан шатны шүүхээс гэрээний 3.2.9 дэх заалтыг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлээр гэрээний чөлөөт байдлын зарчим хязгаарлагдана. Талуудын гэрэ хөндлөнгөөс оролцож, гэрээг цуцлах эрх зүйн үндэслэл байхгүй. Хариуцагчийн зүгээс гэрээг цуцалж, цуцалсан тухай мэдэгдсэн гэх боловч энэ талаар хэрэгт баримт авагдаагүй.

6.3. Мөн нэхэмжлэгчийн зүгээс тухайн орон сууцанд урьдчилан тэмдэглэгээ хийлгэсэн. Уг орон сууц ашиглалтад орж улсын комисс хүлээж аваагүй тул өөр этгээдэд шилжээгүй.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК, ******* ******* ХХК-д тус тус холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* ******* ******* ХХК, Ч.******* нар 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч ******* ******* ******* ХХК нь дүүрэг, 11 дүгээр хороо, ******* орон сууцны хотхоны 522 дугаар байр, 82 тоотод байрлах, 21.1 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг худалдах, худалдан авагч Ч.******* нь ,, төгрөгийг бартераар буюу ажлын гүйцэтгэлд тооцуулах нөхцөлөөр төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хариуцагч нь ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж барилгын дотор заслын ажил хийлгэсэн бөгөөд маргаан бүхий орон сууцыг төлбөртөө тооцож өгсөн гэж тодорхойлсон ба ХХК-ийн үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор хариуцагчид орон сууцыг өмчлөх эрх шилжсэн эсэх, эсхүл тухайн гэрээ цуцлагдсан эсэхэд шүүхээс дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

Гэвч тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ХХК оролцоогүй ба шүүх уг этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэх талаар зохигчоос тодруулаагүй байна. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боловч шүүхээс гарах шийдвэр эрх, үүрэгт нь сөргөөр нөлөөлөх этгээдийн талаар шүүх зохигчдод сануулах учиртай.

 

5. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/00654 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* ******* ******* ХХК, ******* ******* ХХК тус бүрээс төлсөн 332,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Д.ЗОЛЗАЯА