Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 142/ШШ2022/00925

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 142/ШШ2022/00925

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******

Нэхэмжлэгч: *******,*******,******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,,

Хариуцагч: *******,*******,, нарт холбогдох гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, өмчлөх эрхийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын Орхон аймгийн Баян-Өндөр сум тоотод орон сууцыг өмчлөх эрхийг сэргээж, өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгч нарын өмгөөлөгч , хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нар хариуцагч, нарт холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, өмчлөх эрхийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарыг Орхон аймгийн Баян-Өндөр сум тоотод орон сууцыг өмчлөх эрхийг сэргээж, өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэл,

Хариуцагч нэхэмжлэгч, нарт холбогдуулан Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бидний ойрын хамаатан О.Отгонзул болон түүний нөхөр нар нь 2015 оны 04 дүгээр сард орон сууцаа барьцаалах тухай хүсэлийг ээжт тавьсан ба түүнийг бид огт зөвшөөрөөгүй. Гэтэл өдөр шөнөгүй гуйж бидний амьдралыг дэмжээч, бичил цайны газрыг ажиллуулах гэж байгаа юм, хөрөнгө оруулалт хэрэгтэй байна, тоног төхөөрөмжөө авах, эд материалаа авах шаардлагатай байна, 10 000 000 төгрөгөнд барьцаалах гэж байгаа юм, нэг жил барьцаална гэсэн. Үүний дараа ээжтэй зөвлөлдөхөд төрсөн дүү О.Отгонзулын амьдралыг бодоод зөвшөөрөөч гэсний дагуу бид зөвлөлдөөдт барьцаалахыг зөвшөөрсөн. Зөвшөөрсний дараа барьцаалах орон сууц өөрийн нэр дээр байх шаардлагатай байна, та туслаач гэсэн. Нэгэнт барьцаалахыг зөвшөөрсөн болохоор төрсөн дүүдээ итгэж, тэдний 3 нялх хүүхдийг нь бодож, мөн удахгүй өгнө , барьцаагаа гялс төлөөд буцаагаад өгнө гэхээр ньт түр хугацаагаар буюу нэг жилийн хугацаагаар шилжүүлэхийг зөвшөөрч, гэрээг байгуулсан. Нэг жил өнгөрсөн боловч орон сууцыг шилжүүлж өгөхгүй байсан учир орон сууцыг шилжүүлж өгөхийг шаардсан. Удахгүй шилжүүлж өгнө гэсээр дахин нэг жил өнгөрсөн учир цагдаагийн байгууллагад хандтал Орхон аймгийн прокурорын газраас 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/102 тоот прокурорын тогтоол гарч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Уг шийдвэрт гомдол гаргаагүй учир нь удахгүй суллаад өгнө, барьцаалсан хүн энэ хүн байгаа юм гээд ээжтээ гэх хүнтэй уулзсан. ээж уулзахад барьцаалсан байгаа нь үнэн, зээлийн гэрээний хоорондын асуудал та нарт хамаагүй, барьцаалсныг мэдэх гэж ирж байгаа бол мэдэх зүйлээ мэдлээ, одоо уулзах уулзаа байхгүй, яах гэж ирсэн юм гэхээр нь энэ байр ээж минийх гэсэн. Таны байр эсэх надад хамаагүй, би барьцаалсны дагуу мөнгөө авна, тэгээд болоо, мөнгө төлөгдсний дараа ах дүүс учраа олж байраа авна биз гэж хэлсэн гэсэн. Ингээд барьцаалсан нь үнэн юм байна гэж итгээд цааш цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй. нь энэ хугацаанд та санаа зоволтгүй зээлээ төлж байгаа барьцаа удахгүй чөлөөлөгдөнө гэсэн. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас явж байна гэх 2 эмэгтэй орж ирээд, бидний байрыг суллаж өгөхийг шаардсан. Тухайн хүмүүсээс асуутал бусдад байрыг шилжүүлсэн албадах ажиллагаа хийж байна гэсэн. Бидт худалдаагүй, зараагүй, тэр хүн бусдад өгөх эрхгүй гэхэд бид мэдэхгүй гэсэн.тай ярихад бусдад шилжүүлээгүй зээлээ би төлж байгаа гэх хэлээд утсаа тавьсан. бид нарын хооронд байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ нь хууль зөрчсөн гэрээ гэж үзэж байх тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэжээ.

2. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Бидний өмч хөрөнгө болох Орхон аймаг Баян өндөр сум тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн талаарх баримтыг хэрэгт ирүүлсэн эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа баримтаас мэдлээ. нь тухайн орон сууцыг бусдад барьцаална гэж хэлж байснаас өөрөөр буюу өмчлөх эрхийг маань бусдад шилжүүлж, өөр өмчлөгчтэй болсон талаар мэдээд үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Өөрөөс нь лавлахаар бусдаас их хэмжээний мөнгө зээлсэн үүний барьцаанд тавьсан гэж хариулах ба анх биднээс банкнаас мөнгө авах зорилгоор орон сууцыг шилжүүлэн авсан. Гэтэл одоо 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр худалдах худалдан авах гэрээ хийж иргэн өмчлөх эрхийг шилжүүлсэн байна. Иймд болон 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн иргэн Түмэнөлзий овогтой Мөнхчимэг нарын хооронд хийгдсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101011541 дугаартай 000496636 тоот үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авсан худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бусад тооцож, өмчлөх эрх хүчингүй болгож, нэхэмжпэгч нарын Орхон аймаг Баян өндөр сум тоот орон сууцыг өмчлөх эрхийг сэргээж , өмчлөгчөөр тогтоож өгнө үү. гэжээ.

3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь нь 2005 оноос хойш хамтран амьдарч дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Отгонзул бид 2 хувиараа Бичил цайны газрыг ажиллуулж байсан. 2015 оны 04 дүгээр сард Отгонзул нь өөрийн төрсөн эгчтэй Орхон аймгийн тоот орон сууцаа барьцаалж бизнес хийхээр тохиролцсон. Тухайн орон сууцаа барьцаалж зээл авах гэтэл О.Отгонзул, нар нь банкинд зээлийн хар түүхтэй буюу найдваргүй зээлдэгч гэсэн хариу гарсан. Иймд миний биеын нэр дээр орон сууцаа шилжүүлэхийг тохиролцож зээл авах гэтэл худалдаж авснаас хойш 6 сарын дараа эрх нээгдэнэ гэсэн хариу өгсөн. О.Отгонзул нь зар дээрээс гэж хүнтэй яриад машин үзэхээр болсон. дээр надтай хамт очсон. ас бид бэлэн мөнгө аваагүй. RANGE ROVER маркийн автомашин Оюунгэрэл гэж хүний данс руу 8 000 000 төгрөг ас шилжүүлсэн. д 5 000 000 төгрөг, мөн махны зориулалттай хөлдөөгч болон нийт 8 000 000 төгрөг өгсөн. Зээл авснаас хойш 2017 онд миний бөөрний дутагдалд орж 2 жил хөдөлмөр эрхлэх чадамжгүй байсан. Үүнээс хойш 2015 оны сүүлээр О.Отгонзул бид 2 тусдаа амьдрах болсон. Миний хүсэлт өрийг бага багаар харилцан тохиролцож төлөх хүсэлттэй байна. Одоогоор миний бие барилгын ажил хийдэг. Ажлууд 4 сарын дунд үеэс эхэлж байна. гэжээ

4. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:, нар нь ямар ч үндэслэлгүй худал нэхэмжлэл гаргасан гэж би үзэж байна. Учир нь миний бие 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэн, нарын хууль ёсны өмч болох Орхон аймгийн Баян-Өндөр сум 1-р баг Зэст 19-41 тоот 38м2 талбайтай 3 өрөө байрыг үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр бэлнээр 60 000 000 (жаран сая) төгрөг тоолж өгөөд авсан юм.Тодруулбал тус гэрээний 2.2, 2.3-т тусгасан байгаа. Би өөрийн нэр дээрээ улсын бүртгэлд бүртгүүлэн Ү-2101011541 дугаарт бүртгэлтэй 000496636 дугаар бүхий гэрчилгээг авсан юм. Тус гэрчилгээ болон худалдах, худалдан авах гэрээний хуулбарыг хавсаргасан болно. Хууль ёсны эдгээр бичиг баримтыг нотлох баримтаар үнэлж шийдэж өгнө үү. нь түхайн үед манай хадам эгчийг байртай болтол нь түр суулгаж байгаач гэж гуйсан учраас би *******од амьдардаг тус байранд засвар хийх материал татах гээд 2 сар гаруй хугацаа байсан тул зөвшөөрсөн юм. Дараа нь байрандаа орох гэтэл хүмүүс нь суллаж өгөхгүй өдийг хүрлээ. Би 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд эдгээр хүмүүсийг албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байсан боловч Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 13-ны өдрийн дугаар 142/11132019/02497 захирамжаар бүрдүүлбэр хангаагүй, хэнийг албадан гаргах нь тодорхой бус гэж үзэн буцаасан юм. Тухайн үед би, нарын нэрийг мэддэггүй байсан юм. Миний бие иргэний хуулийн 89-р зүйлийн 1, 90-р зүйлийн 1-д заасны дагуу уг үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу худалдаж авсан тул шударга (эзэмшигч), өмчлөгч болно. Ийм учраас дээрх хүмүүс надаас уг орон сууцыг нэхэмжлэх эрхгүй билээ., нарын гаргасан ямарч үндэслэлгүй худал нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

5. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: миний бие 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэн , нарын хууль ёсны өмч болох Орхон аймаг Баян - Өндөр сум 1-р баг Зэст 19-41тоот 38мкв 3-өрөө байрыг үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр бэлэн 60 000 000 (жаран сая) төгрөг тоолж өгөөд авсан юм. Тодруулбал тус гэрээний 2.2 , 2.3-т тодорхой түсгасан байгаа. би улсын бүртгэлд бүртгүүлэн Ү-2101011541 дугаарт бүртгэлтэй 000496636 дугаар бүхий гэрчилгээг авсан юм. , Манай хадам эгчийг түр байртай болтол нь суулгаж байгаач гэж гуйсан учраас би *******од амьдардаг, тус байранд засвар хийх материал татах гээд 2 сар гаруй хугацаа байсан тул зөвшөөрсөн юм. Дараа нь байрандаа орох гэтэл эдгээр хүмүүс нь суллаж өгөхгүй өдийг хүрлээ.Би 2019.05.05нд тус шүүхэд эдгээр хүмүүсийг албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байсан боловч Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.13ны өдрийн дугаар 142/ш32019/02497 захирамжаар бүрдүүлбэр хангаагүй, хэнийг албадан гаргах нь тодорхой бус гэж үзэн буцаасан юм. Тухайн үед би, нарын нэрийг мэддэггүй байсан юм. Ийм учраас миний хууль ёсны өмч болох Орхон аймаг Баян - Өндөр сум 1-р баг Зэст 19-41тоот байранд хууль бусаар амьдарч байгаа, нарыг албадан гаргаж миний өмчлөх эрхээ эдлэх боломжийг минь хангаж өгнө үү гэжээ

6. Нэхэмжлэгч, нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Бидний өмч хөрөнгө болох ******* тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн талаарх баримтыг хэрэгт ирүүлсэн эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа баримтаас мэдсэн. нь тухайн орон сууцыг бусдад барьцаална гэж хэлж байснаас өөрөөр буюу өмчлөх эрхийг маань бусдад 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлснийг,т холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар өөр өмчлөгчтэй болсныг мэдээд үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Өөрөөс нь лавлахаар бусдаас их хэмжээний мөнгө зээлсэн үүний барьцаанд тавьсан гэж хариулах ба анх биднээс банкнаас зээл авах зорилгоор орон сууцыг шилжүүлэн авсан. Гэтэл 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр худалдах худалдан авах гэрээ хийж иргэн г өмчлөх эрхийг шилжүүлсэн байна. Хариуцагч нэхэмжлэл гаргахдаа худлаа бичсэн байна. Тухайн орон сууцыг худалдан аваагүй. Хэрвээ орон сууц худалдан авах бол орон сууцыг үзэж харах, эзэмших, хэн амьдарч байгааг мэдэх, эд хөрөнгөө гэж үзэж байсан бол ядаж эргэж тойрч харж үзэж анхаарах байхаа. Гэтэл орон сууцыг үзэж харж байгаагүй бөгөөд шүүхээс биднийг нэг ч удаа дуудаж байгаагүй. Бид орон сууцандаа өнөөдрийг хүртэл 38 жил амьдарч байгаа. 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэн г нарын хооронд хийгдсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101011541 дугаартай 000496636 тоот үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авсан худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Түмэн-Өлзий овогтой Мөнхчимэгийн нөхөр Гантулга гэх хүнд Ганбаяр түүний эхнэр Отгонзул нар өртэй, зээлээ төлөхөө илэрхийлж, шүүхийн шийдвэр гаргасан баримттай танилцсан бөгөөд энэхүү гэрээ байгуулахаас өмнө 30 000 000 төгрөгийг Ганбаяр Отгонзул нар Мөнхчимэгийн нөхөр зээл авсан. Уг зээлээ төлөөгүй шүүхийн шийдвэр гаргасан нь хэрэгт авагдсан баримттай байхад худалдаж авсан мэт худлаа бичсэн байгаа нь үндэслэлгүй. Маргаан бүхий орон сууцны жинхэнэ өмчлөгч нэхэмжлэгч бид нар мөн тул орон сууцнаас албадан гаргах нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

7. Нэхэмжлэгч нараас, нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн орон сууц, худалдах, худалдан авах гэрээ /хх-5/, Орхон аймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоол 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/102 дугаартай тогтоол /хх-6-7/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-8/,ээс д олгосон итгэмжлэл /хх-118/, Орхон аймаг, Баян-Өндөр сумын Зэст багийн засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 21-нний өдрийн 187 дугаартай албан бичиг /хх-153/, хүн, ам өрхийн бүртгэлийн дэвтэр /хх-153-154/, нь Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-д сар бүр төлбөр төлж байсан /хх-155-162/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

8. Хариуцагчаасээс О.Отгонзулд олгосон итгэмжлэл /хх-23/, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн , О.Отгонзул нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээ /хх-24/, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ /хх-25/, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-105/, эмнэлгийн үзлэгийн тэмдэглэл /хх-106/, 5027107255 тоот данс руу орлого хийсэн баримт /хх-165-168/, 5096203978 тоот депозит дансны хуулга /хх-198-200/ зэрэг баримтуудыг шүүхэд өгсөн байна.

9. Хариуцагчээс Ч.Батцэцэгт олгосон итгэмжлэл /хх-121/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШЗ2019/02497 дугаартай захирамж /хх-128-129/, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-130/, *******ын Зэст багийн 1-19-41 тоотод орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-131/,ээс Б.Урантуяад олгосон итгэмжлэл /хх-163/ баримтуудыг гаргаж өгсөн.

10. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн албан бичиг /хх-38/, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс *******, тоот орон сууцны түүхчилсэн лавлагаа /хх-39-41/, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангиас 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 901 дугаартай гүйцэтгэх хуудастай хувийн хэргийн материал /хх-54-63/, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс *******, тоот орон сууцны түүхчилсэн лавлагаа /хх-64-69, 75-80/, Авто тээвийн төвөөс тээврийн хэрэгсэл дэлгэрэнгүй лавлагаа /хх-184-192/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрчээр асуусан.

ҮНДЭСЛЭХ нь

1.  Нэхэмжлэгч, нар хариуцагч, нарт холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, өмчлөх эрхийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарыг Орхон аймгийн Баян-Өндөр сум тоотод орон сууцыг өмчлөх эрхийг сэргээж, өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэл,

Хариуцагч нэхэмжлэгч, нарт холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргасныг дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

2. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1. Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101011541 дугаарт ******* 1-р баг Зэст 19 байрны 41 тоотод байрлах 38 м.кв орон сууц бүртгэгдсэн байх бөгөөд төрөөс хувьчилсан орон сууц өмчлөх эрхийг анх удаа 2007 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Очирбат Чулуунцэцэг, Өсөхбаяр, Загдсүрэн, Өсөхбаяр Чинзориг нарт шилжүүлж, өмчлөгчөөр бүртгэжээ.

2.2. Улмаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлж, 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр тухайн орон сууцны 35%-ийг өмчлөх эрхтэйгээр хамтран өмчлөгч нэмж оруулахаар байгуулсан хэлцлийн дагуу хамтран өмчлөгчөөр бүртгэж, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр хариуцагчийг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000496636 дугаартай гэрчилгээг олгосон нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

2.3. Нэхэмжлэгч, нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тухайн үл хөдлөх эд хөрөнгийг анхнаасаат шилжүүлэх хүсэл, зорилгогүй, цайны газрын үйл ажиллагааны дэмжих зорилгоор банкнаас зээл авахад барьцаа болгох зорилгоор итгэмжлэл болон 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан хэмээн тайлбарласан бөгөөд хариуцагч ...Тухайн орон сууцаа барьцаалж зээл авах гэтэл О.Отгонзул, нар нь банкинд зээлийн хар түүхтэй буюу найдваргүй зээлдэгч гэсэн хариу гарсан. Иймд миний биеын нэр дээр орон сууцаа шилжүүлэхийг тохиролцож зээл авах гэтэл худалдаж авснаас хойш 6 сарын дараа эрх нээгдэнэ гэсэн хариу өгсөн гэж, хариуцагч ...миний бие 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэн, нарын хууль ёсны өмч болох Орхон аймгийн Баян-Өндөр сум 1-р баг Зэст 19-41 тоот 38м2 талбайтай 3 өрөө байрыг үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр бэлнээр 60 000 000 (жаран сая) төгрөг тоолж өгөөд авсан гэж тус тус тайлбарлан маргасан.

2.4. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэг нь талууд гэрээний эрх, үүргийг хүлээх зорилгогүй, цаашид хууль зүйн аливаа үр дагавар гаргахыг хүсээгүй, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлгоно.

2.5. Нэхэмжлэгч, болон нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн бусдад буюут шилжүүлэн өгөх, хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 85 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нарт төлөх зорилгогүй, цаашид буюу хариуцагчт шилжүүлэх аливаа үр дагавар гаргахыг хүсээгүй, О.Отгонзул, түүний нөхөр нарт зээл авахад барьцаа болгох зорилгыг агуулсан буюу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн О.Отгонзулд олгосон ...орон сууцыг барьцаанд тавих, барьцаалбар бүртгүүлэх, зээлийн барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг олгосон итгэмжлэл зэргээр нотлогдож байна.

2.6. Мөн маргаж буй 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр, П.Оюунгэрэл болон нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 853 дугаартай захирамж / О.Отгонзул, нарийн нөхөр ас 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 30 000 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 3 000 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 2 000 000 төгрөгийг зээлсэн/, хариуцагчын шүүхэд гаргасан ...орон сууцыг худалдаагүй, ас уг байрыг барьцаалж 17 саяд range rover маркийн машиныг П.Оюунгэрэл гэж хүний данс руу данснаас 8 сая төгрөгийг шилжүүлж авсан. ас бэлэн мөнгө аваагүй, уг машин болон нарын нэрээс миний хуучин эхнэр О.Отгонзулын нэр дээр шилжиж байсан гэх хариу тайлбар, тээврийн хэрэгслийн лавлагаа, Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулга зэргээр нотлогдож байх бөгөөд хариуцагч гэрээний гол нөхцөл болох 60 000 000 сая төгрөгийг бэлнээр төлсөн гэх боловч үүнийгээ өөр баримтаар нотолж чадаагүй.

2.7. Иймд дээрх үндэслэлүүдээр ******* 1-р баг Зэст 19 байрны 41 тоотод байрлах 38 м.кв орон сууцны нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийг 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу , 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч эрхийг хариуцагчт нарт шилжүүлсэн хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцох нь зүйтэй юм.

2.8. Нэгэнт үл хөдлөх өмчлөх эрхийг шилжүүлсэн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцсон, уг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсоны эрх зүйн үр дагавар нь өмчлөх эрхийг анхнаасаа шилжүүлээгүй гэж үзэх тул хариуцагч нарт өмчлөх эрхийг шилжүүлэхээр бүртгэсэн бүртгэл болон гэрчилгээнүүдийг хүчингүй болгож,, нарын ******* 1-р баг Зэст 19 байрны 41 тоотод байрлах 38 м.кв орон сууцыг өмчлөх эрхийг сэргээж, гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

3.1. Хариуцагч нэхэмжлэгч нарт холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээний дагуу тухайн орон сууцыг бэлэн 60 000 000 төгрөгөөр худалдан авсан, улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан тул миний хууль ёсны эзэмшлийн орон сууцыг хууль бус эзэмшигч, нараас албадан чөлөөлөх үндэслэлтэй гэж, нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...Тухайн орон сууцыг худалдан аваагүй. Хэрвээ орон сууц худалдан авах бол орон сууцыг үзэж харах, эзэмших, хэн амьдарч байгааг мэдэх, эд хөрөнгөө гэж үзэж байсан бол ядаж эргэж тойрч харж үзэж анхаарах байхаа. Гэтэл орон сууцыг үзэж харж байгаагүй бөгөөд шүүхээс биднийг нэг ч удаа дуудаж байгаагүй. Бид орон сууцандаа өнөөдрийг хүртэл 38 жил амьдарч байгаа ... зээлээ төлөөгүй шүүхийн шийдвэр гаргасан нь хэрэгт авагдсан баримттай байхад худалдаж авсан мэт худлаа бичсэн байгаа нь үндэслэлгүй. Маргаан бүхий орон сууцны жинхэнэ өмчлөгч нэхэмжлэгч бид нар мөн тул орон сууцнаас албадан гаргах хууль зүйн үндэслэлгүй гэж тус тус тайлбарлан маргасан.

3.2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй., 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.3-д Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна. гэж тус тус зааснаас үзвэл өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд уг эрх нь зөрчигдсөн хэвээр байвал шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хуульчилсан байна.

3.3. Хэргийн энэ тохиолдолд хариуцагч маргаж буй хөрөнгийн өмчлөгчөөр 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000496636 дугаартай гэрчилгээг авсан боловч, гол үл хөдлөх эд хөрөнгө олж авсан 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцогдсон тул хариуцагчийг ******* 1-р баг Зэст 19 байрны 41 тоотод байрлах 38 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэн түүний өмчлөх эрх зөрчигдсөн хэвээр байна гэж үзэн шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.

4. Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 1 111 150 төгрөгийг, хариуцагчээс төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 555 575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч, нарын хариуцагч,т нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* 1-р баг Зэст 19 байрны 41 тоотод байрлах 38 м.кв орон сууцны нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийг 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу , 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч эрхийг хариуцагчт нарт шилжүүлсэн хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцсугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5-д заасныг баримтлан ******* 1-р баг Зэст 19 байрны 41 тоотод байрлах 38 м.кв орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн хариуцагч, нарын бүртгэл болон түүнийг үндэслэн олгосон үл хөдлөх өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000496636, 000359443 дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгож,, нарын тухайн орон сууцны өмчлөх эрхийг сэргээж, гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-д заасныг баримтлан хариуцагчийн нэхэмжлэгч, нарт холбогдуулан гаргасан бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 1 111 150 төгрөгийг, хариуцагчээс төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 555 575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төрөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА