Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2022/01229

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2022/01229

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1*******,*******,*******,*******-д холбогдох 2 500 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* нэхэмжлэгч 3 145 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн миний бие д 2,500,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр зээлсэн юм. 2021-11-09-нд 1,500,000 төгрөгийг нь банкны зээлийн төлөлтөнд хийгээд өгөөч, удаахгүй буцаагаад өгнө гэсэн тул түүнд итгэж түүний нэрийн Капитрон банкны зээлийн данс руу өөрийн ХААН банкны 5023107612 тоот данснаас шилжүүлсэн бөгөөд 2021-11-11-нд мөн нь 1,000,000 төгрөг хэрэг болоод байна, урд авсан буюу зээлийн төлөлт хийлгэсэн 1,500,000 төгрөгний хамт удахгүй буцаагаад өгнө гэж гуйгаад байсан тул итгээд мөн өөрийн ХААН банкны 5023107612 тоот данснаас ******* эзэмшилийн ХААН банкны 5063230694 тоот данс руу 1,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн юм. нь манай нөхөр Ц.Алдарцогтын төрсөн дүү нь тул нөхрөө бодоод өгчихсөн юм. Гэтэл нь одоог болтол надаас авсан 2,500,000 төгрөгийг өгөхгүй, өгч чадахгүй шүүхээр яваад аваарай гэсэн тул нэхэмжлэл гаргаж байна. Иймд аас 2,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч надад олгож өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: нь миний төрсөн ахын эхнэр бөгөөд тэрээр зарим зүйлийг мартаж санаж буруу зөрүү ойлгоод байдаг юм. нь надаас авлагатай биш бөгөөд би авах авлага зөндөө би өөрийн төрсөн ахын эхнэр тул шүүхийн байгууллагад хандаж бие биенээ зовоогоод яахав гэж бодоод тэвчиж дуугүй явсаар ирсэн. Гэтэл нэхэмжлэгч нь надаас өөрийгөө авлагтай гээд нэхэмжлэл гаргасан нь авсан мөнгөө мартаж буруу зөрүү нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. Бидний хооронд ах дүү хамаатан сандангийн холбоо байдаг тул бие биедээ мөнгө зээлдүүлж буцааж авч байсан явдал цөөнгүй бий бөгөөд би тооцоогоо гаргавал харин ч нэхэмжлэгчээс авах тооцоо гарна. Түүний нэхэмжилж байгаа 2 500 000 төгрөг нь надаас зээлж аваад буцааж төлсөн мөнгөнүүд байна. Ийнхүү түүний гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь бодит үнэнд нийцэхгүй худал болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

3. Хариуцагч У.Ариунзул шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие нь тай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс юм. Тодруулбал хариуцагч нь миний төрсөн ах Ц.Алдарцогтын эхнэр буюу бэр эгч билээ. Тиймээс бие биедээ мөнгө хэрэгтэй үед нь зээлдэг. Манай ах Ц.Алдарцогт нь надаас мөнгө зээлж авч байсан удаа байхгүй ба харин түүний эхнэр нь нөхрийнхөө эзэмшлийн хаан банкны 5037211893 .дугаартай дансаар дамжуулан аас 1 145 000 мөнгө зээлж байсан. Тухайн зээлсэн мөнгөө одоог хүртэл буцааж өгөөгүй. Мөн намайг Тамхины бөөний төв ажиллуулдаг байхад нь бэр эгч нь 2 000 000 төгрөгний тамхийг зээлээр авсан. зээлүүлсэн мөнгө, зээлж авсан тамхины мөнгөө авья гэж хэлэхээр ах/нөхөр/ Ц.Алдарцогтод намайг мөнгө нэхээд байна гэх мэтчилэнгээр хов зөөж төрсөн ахаар минь загнуулж, дарамтлуулдаг, зодуулдаг. нь миний төрсөн ахын минь эхнэр миний бэр эгч юм чинь буцаагаад өгөх байх гээд шүүхэд нэхэмжлэл гаргаад яах уу дээ гэж бодоод өдийг хүрсэн. Иймд 3 145 000 төгрөгийг гаргуулж д олгож өгөхийг хүсье. гэжээ

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч аас гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцлаа. Надад Ариунзулаас зээлсэн мөнгөө байхгүй, эсрэгээрээ л надаас бэлэн мөнгө эсхүл бараа материал /куртик/ зээлээр авч байсан болохоос би өөрөө гуйж зээлсэн төлбөр мөнгө тооцоо байхгүй. Мөн би тамхи авч байгаагүй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ

5.Нэхэмжлэгчээс гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, гийн 5023107612 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-5-6, 41-47/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

6. Хариуцагчаас ******* 5063230694 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-30-38/ шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ...хариуцагч аас түүнд зээлсэн 2 500 000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж байгаа.

3.Хариуцагч ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь надаас зээлсэн мөнгөө буцааж өгсөн.Түүнээс биш би 2 500 000 төгрөгийг зээлж аваагүй гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа.

4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ... нь миний ахын эхнэр. Тэрээр нөхрийнхөө эзэмшлийн хаан банкны 5037211893 дугаартай дансаар дамжуулан надаас 1 145 000 мөнгө зээлж байсан. Тухайн зээлсэн мөнгөө одоог хүртэл буцааж өгөөгүй. Мөн намайг Тамхины бөөний төв ажиллуулдаг байхад нь нь 2 000 000 төгрөгний тамхийг зээлээр авсан. Иймд 3 145 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэж тодорхойлсон.

5.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг ...надад аас зээлсэн мөнгөө байхгүй, мөн би тамхи авч байгаагүй болно гэж маргасан.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, гийн 5023107612 тоот дансны депозит дансны хуулгаар нэхэмжлэгч ******* Хаан банкны 5063230694 тоот данс руу 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1 000 000 төгрөг, Капитрон банкны 3054005248 данс руу 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 1 500 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

7.Нэхэмжлэгч дээрхи 2 500 000 төгрөгийг хариуцагч зээл төлөх зорилгоор болон зээлж авсан гэж, хариуцагч ...би өмнө нь д зээлсэн мөнгөө 2021 оны 09 дүгээр сарын 11, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрүүдэд буцааж авсан гэж маргаж байгаа.

8. Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч өөрийн хаан банкны 5063230694 тоот дансаар 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1 000 000 төгрөг авсан, Капитрон банкны 3054005248 дансаар 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 1 500 000 төгрөгийг зээл төлүүлж, шилжүүлэн авсан талаар маргаагүй. Нэхэмжлэгч дээрх мөнгүүдийг шилжүүлсэн гүйлгээний утгыг зээл төлөлт Анхзул, Анхаа эгч зээл гэж бичсэн байна. Хариуцагч ...өмнө нь д мөнгө зээлсэн, үүнийг буцааж авсан гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.

9. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

10.Хариуцагч 2 500 000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлээгүй гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул үндсэн нэхэмжлэлийг хангаж,

харин хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага буюу нэхэмжлэгчид 1 145 000 төгрөг зээлсэн, 2 000 000 төгрөгийн тамхи зээлээр өгсөн гэсэн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.Түүний шүүхэд ирүүлсэн 5063230694 тоот депозит дансны хуулгаас тэрээр нэхэмжлэгч д мөнгө шилжүүлсэн нь, түүнчлэн нэхэмжлэгчид 2 000 000 төгрөгийн тамхи зээлээр өгсөн нь нотлогдоогүй.

11. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4.Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

12.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрөөр хэлбэл нэхэмжлэгч д 1 145 000 төгрөг шилжүүлсэн, түүнчлэн 2 000 000 төгрөгийн тамхи зээлээр өгсөн гэдгээ нотлогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13. Үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч аас 54 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 270 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан хариуцагч аас 2 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул ******* 3 145 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 65 270 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч аас 54 950 гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА