Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 104/ШШ2023/00143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод байрлах, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******, *******нд байрлах, ******* /РД:/-т холбогдох

 

Ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.,

Гэрч Б.,

Гэрч О.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.******* нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Ц.******* миний бие 2013 оноос эхлэн 2022 оны 11 сарыг дуустал -т хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа сахилгын болон гэмт хэргийн ял, шийтгэл эдэлж байгаагүй.

Би ажлын байрны тодорхойлолтын дагуу мөн байгууллагын захирлын тушаалаар, батлагдсан бүтэц орон тоонд тулгуурлан хүний нөөцийг бүрдүүлэн ажилладаг төрийн албан хаагч биш, нийтийн албан тушаалтан ч биш, хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөггүй, гүйцэтгэх албан тушаалтан.

Намайг 2013 онд анх ажилд ороход энэ байгууллагын ус түгээгч, орлогын байцаагч, машинистууд ээлжийн амралт эдлэх болон өвчтэй, чөлөөтэй байх хугацаанд өөрийн хүүхэд, нөхөр, ах дүүгийнхээ нэр дээр тушаал гаргуулан өөрсдөө ажиллан цалингаа авч ирсэн. Одоо ч гэсэн энэ маягаар ажиллаж байгаа бөгөөд үүнийг захирал сайн мэддэг ба уламжлал болгоод ажилгүй хүн гэрт чинь байна түүнийхээ нэр дээр тушаал гаргаад ажиллуул гээд шахдаг. Миний хувьд захирал, менежер юу гэж үүрэг өгнө тэр болгоныг л хийдэг байсан. Эсэргүүцэх тохиолдолд ажлаас чөлөөлнө гэж дарамталдаг, зарим тушаалыг албадан гаргуулж байсан. Гэтэл Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 06/15586 тоот албан бичиг ирсэнээр миний бие -н захирлын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/202 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд байна. Үүнийг миний бие дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг албан бичгийг гаргахдаа байцаагч Ж. намайг дуудаж нэг ч асуугаагүй надтай холбоотой асуудал байхад, мөн уг асуудалд холбоотой хүмүүсээс асууж тодруулсан зүйлгүй гомдол гаргагчийн хүмүүстэй уулзаад л яваад байсан мөртлөө ийм албан бичиг өгсөнд гомдолтой байна. 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 25-н хүртэл хугацаанд Б/198, А/48, нийт 246 тушаалууд гаргасан. Энэ олон тушаал гарах тоолонд менежер, хуулийн зөвлөхөөр хянуулж, захирлаар батлуулж, ерөнхий нягтлан бодогч цалинг олгодог. Миний бие яагаад ч дээрх байдлуудаас үүдэлтэй удирдлагыг төөрөгдөлд оруулж, залилан мэхлэж тушаалуудыг батлуулах боломжгүй.

Миний хүү А. нь хөгжлийн бэрхшээлтэй. Сэтгэцийн эмчийн хяналтад байдаг. Миний эгчийн нөхөр Н. нь 2019-2022 онд цэвэрлэх байгууламжийн операторчноор амраагчаар ажилласан. Ээлжийн амралт, өвчтэй,чөлөөтэй үед амраагчаар ажилладаг. Миний эгч Ц. нь 2019-2022 онуудад тус байгууллагад ажиллаж байгаагүй. А., Ц., Н. нарын нэр дээр Р., Б., Ө., С., Д. нар нярав, орлогын байцаагч, ус түгээгч, галчаар ажиллаж цалинг өөрсдөө авч байсан. Одоо эдгээр хүмүүс тус байгууллагад ажиллаж байгаа. Эдгээр хүмүүсийг ажиллуулснаар байгууллагад ямар нэгэн хохирол гарч, ажлын хариуцлага алдаж, ажил цалгардаж байгаагүй. Намайг өөрсдийн ёс зүйгүй бусармаг үйлдлийг хэлснээр удаа дараа дарамталж ямар нэгэн өө хайж дүүргийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудит болон Тамгын газраар шалгуулсан боловч зөрчил гараагүй учир Авлигалтай тэмцэх газар-т өргөдөл өгч ажлаас халуулсанд гомдолтой байна.

... Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т зааснаар Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ, 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж заасны дагуу налайх дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороогоор дамжуулахгүйгээр шууд шүүхэд хандаж байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, Ц.******* намайг урьд эрхэлж байсан -т хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн томилуулах, ажлаас халагдсан бүх хугацаатай тэнцэх олговорт ажлаас халагдсан өдрөөс хойш эгүүлэн ажилд авах хүртэл хугацаагаар гаргуулж, дээрх хугацааны Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг хуульд зааснаар дээрх хугацаагаар гаргуулж өгөхөөр шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

 

 2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарын агуулга: Ц.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл баримтаар тогтоогдсон учир ажил олгогч хууль зүйн дүгнэлт бүхий шийдвэр гаргасан. Үүнд: Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг ажил олгогчийн санаачилгаар 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр цуцалсан хууль зүйн үндэслэл нь: Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 80 дугаар ч 80.1.4, 80.1.5, 83 дугаар зүйлийн 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.2.2, 12.1, Захирлын тийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дүгээр хурлын тэмдэглэл, 3. Хөдөлмөрийн гэрээний 5.3, 8.3.5, дахь заалт.

Нэхэмжлэгч Ц.******* нь Хөдөлмөрийн гэрээний 5.3.1-д албан тушаалын тодорхойлолтод заасан үндсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, 5.3.9-д албан тушаалаа урвуулан ашигласан нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон, ажил олгогчийн итгэлийг эвдэн залилан мэхэлсэн, 5.3.11-д байгууллагын өмч хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан, байрнаас авч гарсан, өөр газар байлгасан, зохион байгуулалттайгаар эд хөрөнгөнд халдах оролдлого гаргасан, хамжиж, тусалсан, 5 3.18-д бусад ажиллагсад, хамт олонд зүй бусаар дарамт шахалт, доромжлох, гүтгэх, бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчлүүдийг үйлдэж, гэрээний 8.2.2, 8.2.9, 8.2.10-д заасан сахилгын зөрчил гаргасан.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 11 дүгээр 08-ны өдрийн 06/15586 дугаартай Хууль тогтоомж хэрэгжүүлэх тухай, бусад бичгийн баримтаар нотлогдон тогтоогдсон. Тухайлбал: Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн журам, ажлын байрны тодорхойлолтод заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ ёс зүйгүй байдлыг удаа дараа гаргаж байсан.

Нэхэмжлэгч албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн ажилчдын хувийн байдал болох гэр бүлийн байдлаар нь гэр бүл салгагч, дагавар хүүхэдтэй биеэ үнэлэгч, бөгсөөрөө ажил хийдэг гэх мэт ёс бус үгээр удаа дараа хэлж байсан. Нэхэмжлэгч албан үүргийн дагуу тушаал шийдвэрийн төсөл боловсруулахдаа холбогдох ажилтнуудаар хянуулахгүй шууд гаргадаг. Нэг ч удаа тушаалын төсөл гаргаж хянуулж байгаагүй. Ажил хүлээлцэхэд хүлээлцсэн гэж ярих тушаалын визийг хүлээлгэн өгөөгүй.

Төрсөн хүү А.ийг хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн өвчтэй, хийдэггүй гэж нэхэмжлэлийн үндэслэлд заасан атал түүний нэр дээр 2019 оны 7, 8, 9, 10, 11 дүгээр саруудад нийт 1,881,183 төгрөгийн цалин гаргуулсан, нийгмийн даатгал, бусад шимтгэл, суутгал төлөгдсөнөөр нотлогдоно. Төрсөн эгчийн нөхөр Н.ийг байгууллагад ажилладаг мэтээр галчаар материал бүрдуүлж 2019-2022 оны хооронд нийт 13,652,018 цалин гаргасан бөгөөд ажилчид Н. гэх этгээдийг нэг ч удаа харж байгаагүй, ажиллаж байгаагүйг нотолдог. Нэхэмжлэгчийн нөхөр П.ын 2 хурууг таниулж, Н. болон өөрийнх нь хурууг бүртгүүлж байсныг IT инженер Д. нотолдог. Өөрийн төрсөн эгч Ц.гаар ажил үүрэг гүйцэтгүүлээгүй бөгөөд 2020 оны 1, 2, 3 дугаар саруудад нийт 1,727,009 төгрөгийн цалин олгосон, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь баримтаар нотлогдож байхад манай байгууллагад ажиллаж байгаагүй гэж нэхэмжлэлдээ бичсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Ц.******* нь ажил, албан тушаалын давуу байдлаа ашиглан төрсөн эгч Ц., төрсөн эгчийн нөхөр Н., төрсөн хүү А., найзын нөхөр А., цалингийн нягтлан Ө.ийн төрсөн эгч Ө. нарыг байгууллагын ээлжийн амралт авсан ажилтны оронд ажиллаж байгаа мэтээр удирдах ажилтанг төөрүүлж хуурамчаар цагийн бүртгэл, ээлжийн график бусад материалуудыг гарган байгууллагад одоогоор нийтдээ 23,479,764.95 төгрөгийн цалин хөлс гаргаж, огт ажиллаагүй хүний нэрээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлсөн зэрэг үйл баримтуудыг эрх бүхий этгээдээр шалгуулахаар 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигчид шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд заасан хувь хүнтэй холбогдох мэдээллийн талаар эрх бүхий байгууллагад гомдол гаргах эсэхийг тусдаа шийдвэрлэнэ. Иймд хөдөлмөрийн харилцааг цуцалсан байгууллагын шийдвэр үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч тал 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 06/15586 дугаартай Авлигатай тэмцэх газар, мөрдөн шалгах хэлтсийн албан тоот, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 202 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Ц.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4/3668 дугаартай Нийслэлийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Ц.*******ын гаргасан 2 хуудас өргөдөл, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дугаартай хүсэлт зэргийг шүүхэд өгсөн.

 

 Хариуцагч тал 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02, 03 дугаартай итгэмжлэл, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 32 дугаартай итгэмжлэл, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А44 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журам, хавсралт, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/49 дугаартай Ажлыг хүлээлцэх, ажлын хэсэг байгуулах тухай захирлын тушаал, хавсралт, тэмдэглэл, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 5 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 455 дугаартай албан бичиг, Н., Ц., Ө., А., А. нарын цалингийн карт, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 28/126 дугаартай Хас банк ХХК-ийн албан тоот, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 02/1386 дугаартай албан бичиг, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ******* дотоод Аудитын албаны илтгэх хуудас, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний А/21 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, хавсралт 1, хавсралт 2, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, цагийн бүртгэл, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/281 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/264 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/254 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/249 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/244 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/251 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/224 дугаартай захирлын тушаал, 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/186 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Б/156 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал,2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/86 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2021 оным 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/59 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/44 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/16 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Б/184 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/169 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Б/147 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/95 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/65 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/53 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/21 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/03 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/182 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/163 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/141 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/114 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/194 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/170 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Б/156 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/117 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/90 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/49 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/26 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/252 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/226 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/202 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/152 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/96 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/68 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/57 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/11 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/123 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/104 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/80 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/79 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/57 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/18 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/09 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 55 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын албан тоот, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/224 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/186 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Б/156 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/127 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/107 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/251 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/10 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/10 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/11 дугаартай Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирлын тушаал, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0001390 дугаартай шийтгэлийн хуудас, захирлын А/11 дугаартай тушаал, тушаалын хавсралт, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын тушаал, хавсралт, гүйцэтгэх хуудас, ажил хүлээлцсэн тухай тэмдэглэл, 106 ажилтны хувийн хэрэг, 10 ажилтын нэрс, ажил орох хүний анкет, 20 өргөдөл, 43 өргөдөл, хуулийн хавтас 1, ёс зүйн зөвлөлийн хавтас, эд зүйлийг жагсаасан өргөдөл, ашиглалтын бүртгэл, нөүтбүүк хүлээлгэн өгсөн баримт зэргийг баримтаар өгсөн.

Шүүхийн журмаар Н., А., Ц., Ө. нарын Хас банк ХХК-ийн А.ийн Төрийн банк ХХК-ийн харилцах дансны хуулга, Зөрчлийн хэргийн товъёог, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн өргөдөл, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Налайх дүүргийн Засаг даргын А/201 дугаартай захирамж, илтгэх хуудасны дүгнэлт, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийсэн ажлын тайлан, Чандмань Налайх ОНӨААТҮГ-аас Ц.*******д олгосон албан бичиг, 2022 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн 392 дугаартай тодорхойлолт, Ц.*******ын ажлын үнэмлэхийн хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 22070000379 дугаартай зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн З.ын мэдүүлэг, З.ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0001390 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны даалгавар, Зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлэх тухай тогтоол, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын ******* дэх мэргэжлийн хяналтын хэлтэст гаргасан албан бичиг, бичгийн баримт, гэрч Н.ийн мэдүүлэг, Ц.*******ын гэрчийн мэдүүлэг, Хүний нөөцийн менежерийн ажлын байр, албан тушаалын тодорхойлолтын хуулбар, Н.ийн гаргасан өргөдөл, гэрч А.ийн мэдүүлэг, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Хэргийн материалтай танилцах тухай тэмдэглэл, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн гэрч Н., Ө., , Д., Р., Б., Д., О., Д., Б., О. нарын гэрчийн мэдүүлэг, , , , , нарын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2.    Нэхэмжлэгч тал Чандмань Налайх ОНӨААТҮГ-т холбогдуулан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

  

3.  Хариуцагч тал  албан тушаалаа урвуулан ашиглаж, ажил олгогчийн итгэлийг эвдэн залилан мэхэлсэн, байгууллагад хохирол учруулсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргаж байна.

 

4.  Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

-2022 оны 04 сарын 01 өдөр Чандмань налайх ОНӨААТҮГ Ц.*******тай Хүний нөөцийн менежер албан тушаалын ажил үүргийг гүйцэтгүүлэхээр хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулжээ.

 

-2022 оны 11 сарын 25 өдрийн Чандмань Налайх ОНӨААТҮГ-н захирлын 202 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4., Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4., 80 дугаар зүйлийн 80.1.4., 80.1.5., 83 дугаар зүйлийн 83.3., 123 дугаар зүйлийн 123.2.5., ... -ыг үндэслэн хүний нөөцийн менежер албан тушаалтай Ц.*******ын хөдөлмөрийн гэрээг 2022 оны 11 сарын 25 өдрөөр тасалбар болгон цуцалжээ.

 

-Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны 11 сарын 18 өдөр 06/15586 дугаартай албан бичгээр Хүний нөөцийн менежер Ц.******* нь хөдөлмөрийн гэрээний 3.2.1, 3.2.2, 5.3.9, хүний нөөцийн менежерийн ажлын байрны тодорхойлолтын 1.5, 1.7, 1.9, 2.1, -н хөдөлмөрийн дотоод журмын 11.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасныг зөрчсөн тул хариуцлага тооцож 2022 оны 12 сарын 18 өдрийн дотор хариу ирүүлэхийг мэдэгджээ.  

 

-2022 оны 10 сарын 24 өдрийн 0001390 дугаартай шийтгэлийн хуудсаар Чандмань Налайх ОНӨААТҮГ-г хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй зөрчилд 1500 нэгжтэй тэнцэх мөнгөн торгууль оногдуулсан байна.

 

-Чандмань Налайх ОНӨААТҮГ-нь Хас банк дахь 5000921473 дансаараа Н.эд 2019-2022 онуудад 10,876,148.79 төгрөгийн, А.д 2022 онд 2,141,220.53 төгрөгийн, И.д 2020 онд 1,396,682.57 төгрөгийн, Ө.д 2020 онд 2,449,745.40 төгрөгийн цалинг тус тус олгожээ.

 

-Чандмань Налайх ОНӨААТҮГ-с Ө.д 2020 оны 2-6, 8-10 саруудад, Ц.д 2020 оны 1-3 саруудад, А.д 2019 оны 7-11, 2022 оны 5 саруудад, А.д 2022 оны 7-10 саруудад, Н.эд 2019 оны 11-12, сар, 2020 оны 1-9 саруудад, 2021 оны 1-5, 8-9, 11-12 саруудад, 2022 оны 1, 4-7 саруудад тус тус цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож төлсөн байна.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан; 80.1.5.-д ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар зохицуулжээ.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-д 19 төрлийн зөрчлийг ноцтой зөрчилд тооцохоор талууд тохиролцсон байна.

 

Хариуцагч тал хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.1 Албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, 5.3.9 Албан тушаалаа урвуулан ашигласан нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон, ажил олгогчийн итгэлийг эвдэн залилан мэхэлсэн, 5.3.11 байгуулгын өмч хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан, байрнаас авч гарсан, зохион байгуулалттайгаар эд хөрөнгөд халдах оролдлого гаргасан, хамжиж тусалсан, 5.3.17 ажлаас хоцорсон, ажлын цаг дуусахаас өмнө ажлаас гарсан цаг нэг сард 3 цагт хүрсэн, 5.3.18 хамт ажиллагсдадаа зүй бусаар шахалт үзүүлсэн, доромжлох, гүтгэх, бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан гэх ноцтой зөрчлүүдийг үйлдсэн гэж дүгнэн Ц.*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргажээ.

 

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад хариуцагч тал ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй, өөрийн төрсөн хүү , хүргэн Н., найзын нөхөр , эгч , цалингийн нягтлан Ө.ийн эгч Ө. нарыг ээлжийн амралт авсан ажилтны оронд ажиллаж байгаа мэтээр хуурамч цагийн бүртгэл, бусад материалуудыг гарган удирдах ажилтанг төөрөгдүүлж, байгууллагад 23,479,764.95 төгрөгийн цалингийн хохирол учруулсан, ажлын компьютерийг зөвшөөрөлгүй ажлаас хэдэн сараар авч явсан, байгууллагын ажилчдыг сүрдүүлж, доромжилж байсан, 2022 оны 11 сарын ажиллаагүй цаг 3 цагаас хэтэрсэн зэрэг зөрчлийг гаргасан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан Чандмань Налайх ОНӨААТҮГ-н хүний нөөцийн менежерийн ажлын байрны тодорхойлолтод ажлын байрны чиг үүрэг: байгууллагын хүний нөөцийг бүрдүүлэх, удирдлагаар хангах; ажлын байрны гол үйл ажиллагаа: удирдлагатай хамтран байгууллагын хүний нөөцийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих гэж заажээ.

Мөн ажлын байрны тодорхойлолтын 1-р үндсэн зорилтын хүрээнд 10 ажил үүргийг гүйцэтгэхээр заасан байна.

 

Хариуцагч талын ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй гэх татгалзлыг нэхэмжлэгч тал эрс үгүйсгэн ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ хувийн хэрэгт нь байгаа гэх тайлбар гаргасан, хариуцагч тал нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгээгүй, татгалзлаа баримтаар нотлоогүй. Чандмань Налайх ОНӨААТҮГ-с ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан эсэх талаарх баримтыг нэхэмжлэгч тал бүрдүүлэх боломжгүй, хариуцагч тал өөрийн татгалзлыг нотлох үүргээ биелүүлээгүй. Мөн хариуцагч талын төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хууль хяналтын байгууллагад шалгагдаж байх үедээ хөдөлмөрийн гэрээг нөхөж байгуулсан талаар тайлбар гаргасан тул 2022 оны 11 сарын 25 байдлаар хөдөлмөрийн шинэчилсэн гэрээ байгуулаагүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Хариуцагч талын албан хэрэгцээний компьютерийг жирэмсний амралтаа авах үед авч явсан, шаардахад өгдөггүй гэх тайлбарыг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч ээлжийн болон жирэмсний, амаржсаны амралттай байх үедээ гэрээсээ албаны зарим үүргээ /албан бичгийг хаах/ гүйцэтгэхдээ хэрэглэж байсан, дараа нь нярав Ариунтуяад өгч хадгалуулсан гэх нэхэмжлэгч талын тайлбарыг баримтаар няцаагаагүй болно.

 

Хариуцагч тал 2022 оны 11 дүгээр сард нэхэмжлэгч Ц.******* 4 цаг 37 минут ажиллаагүй нь /хоцорсон болон ажлын цаг дуусахаас өмнө гарч явсан/ сахилгын ноцтой зөрчил гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч Ц.******* 2022 оны 12 сард ажиллаагүй гэдэгтэй хариуцагч тал маргахгүй байгаа бөгөөд 2022 оны 12 дугаар сард Ц.******* 26 цаг ажилласнаар бүртгэгдсэн байх тул хариуцагч талаас ирүүлсэн 2022 оны 11 сарын цагийн бүртгэлийн баримт эргэлзээ төрүүлж байна. Иймд 2022 оны 11 сарын Ц.*******ын 4 цаг 37 минутын хоцролт, таслалтын цагийн бүртгэлийн баримтыг нотлох баримтаар үнэлэхээс татгалзав.

 

Хариуцагч талын Н., А., Ц., А., Ө. нарыг амраагчаар ажиллуулахаар тушаал шийдвэр гаргуулсан боловч дээрхи иргэд нь албан үүргийг гүйцэтгээгүй, байгууллагад 23,479,764.95 төгрөгийн цалингийн хохирол учруулсан гэх тайлбарт нэхэмжлэгчийг шууд буруутгах үндэслэлгүй.

Гэрч Ө., Д., Р., Б. нарын мэдүүлгээр дээрхи ажилтнууд байгууллагын захиралтай тохиролцож ээлжийн амралтын хугацаандаа бусдын нэр /Ө., Н., Ц., А./ дээр тушаал гаргуулан албан үүргээ гүйцэтгэж байсан болох нь гэрч Д.гийн мэдүүлгээр Н.ийн нэр дээр 2019 онд ын хурууны хээг ын хүсэлтээр тохируулж байсан болох нь тус тус нотлогдож байна.

 

Ажилтнуудын ээлжийн амралттай байх хугацаанд түр ажиллахаар томилогдсон этгээд ажил, албан үүргийг гүйцэтгээгүй /ажилтан бусдын нэр дээр өөрийн ажил үүргээ гүйцэтгэсэн/ үйлдэлд хүний нөөцийн менежерыг буруутгах үндэслэлгүй. Мөн хүний нөөцийн менежер цалин олгох үндэслэл болсон цагийн балансыг батлах эрх бүхий этгээд биш болох нь ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Иймд Чандмань Налайх ОНӨААТҮГ-н удирдлага /захирал/-ыг төөрөгдүүлж, ажил үүрэг гүйцэтгээгүй этгээдийн нэр дээр цалин гаргуулсан үйлдэлд нэхэмжлэгч буруутай гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

 

Түүнчлэн гэрч нарын мэдүүлэг хуульд заасан арга журмын дагуу авагдсан, гэрч Н., Ө., Д., Р., Б. нарын өгсөн мэдүүлэг хооронд зөрүү гараагүй, нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан үйл баримттай тохирч байх тул тэдгээрийн мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой нотлох баримтаар үнэлсэн болохыг дурдвал зохино.

 

Гэрч Д. цалин олгох ажиллагаанд нэхэмжлэгчийн оролцоо байхгүй бөгөөд үндсэн ажилтны оронд амраагч ажиллах тухай захирлын тушаалыг хүний нөөцийн менежер Ц.******* утсаар мэдэгддэг, Н., А. нарын нэрээр А. ажил үүргийг гүйцэтгэсэн тухай мэдүүлсэн бөгөөд дээрхи мэдүүлгээр хүний нөөцийн менежер Ц.*******ыг буруутгах боломжгүй.

 

Гэрч О.ын мэдүүлэг тодорхой бус /О. хяналт шалгалт хийх эрх бүхий этгээд эсэх нь, хяналт шалгалтыг 2022 оны 09 сарын хэдний өдөр, ямар удирдамжаар хийсэн болох нь тодорхойгүй/ байна.

Мөн гэрч О. Н.ийг ажилд томилсон 2021 оны 07 дугаар сарын тушаалыг нягтлан ийн заавраар гаргасан, мөн амраагчаар ажиллах хүнээ ажилчид өөрсдөө авчирдаг талаар мэдүүлсэн.

 

Гэрч Б.ийн мэдүүлгийн зарим хэсэг хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн материалтай тохирч байгаа бөгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Н.тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулсан зөрчилд Чандмань Налайх ОНӨААТҮГ-г 1,500,000 төгрөгөөр торгож шийтгэсэн үйл баримттай зохигчид маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Ц.******* нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийнхээ дагуу ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд амраагч ажилтан Н.тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй зөрчил гаргасныг 2022 оны 10 сарын 24 өдөр оролцогч тал /Чандмань Налайх ОНӨААТҮГ-н төлөөлөгч Б./ мэдсэн байна.

 

Хариуцагч Чандмань Налайх ОНӨААТҮГ-с хүний нөөцийн менежер Ц.*******д 2022 оны 11 сарын 25 өдөр 202 дугаар тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4.д заасан /...ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна.../-тай нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.******* хамт ажиллагсад болон хамт олонд зүй бусаар дарамт шахалт үзүүлсэн, бусдыг доромжилсон, гүтгэсэн, бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэл гаргасан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар /эрх бүхий байгууллагаас шалган тогтоож шийтгэл оногдуулсан баримт/ тогтоогдоогүй болно.

 

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн 2022 оны 11 сарын 18 өдрийн 06/15586 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч Ц.*******ыг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан, буруутай гэж шууд дүгнэх нь учир дутагдалтай бөгөөд ажил олгогч сахилгын зөрчлийг шалган тогтоолгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсан байна.

 

Нэхэмжлэгч Ц.*******д хамаарах хөдөлмөрийн сахилгын зөрчил урьд өмнө нь гаргасан, сахилгын шийтгэл ноогдуулсан тухай баримт хэрэгт авагдаагүй, болно.

 

Иймд нэхэмжлэгч Ц.*******дыг Чандмань Налайх ОНӨААТҮГ-н хүний нөөцийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ц.******* ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.******* 2022 оны 9-11 саруудад нийт 4,205,980 төгрөгийн цалин авсан бөгөөд нэг сарын дундаж цалин 1,401,995 төгрөг байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 3 сар 19 хоногын цалингийн олговор 5,140,653 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, 5.140.653 төгрөгийн олговроос эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган нэхэмжлэгчийн эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгов.

 

 6.  Нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн төсвийн орлогод үлдээж,  хариуцагч Чандмань Налайх ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамж 171,720 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид 70,200 төгрөгийг төсвийн орлогод 101,520 төгрөгийг олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2., 127 дугаар зүйлийн 127.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ыг Чандмань Налайх ОНӨААТҮГ-т хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор 5,140,653 /таван сая нэг зуун дөчин мянга зургаан зуун тавин гурав/ төгрөгийг хариуцагч талаас гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгож, олговор 5,140,653 төгрөгөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутгаж нэхэмжлэгчийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Чандмань Налайх ОНӨААТҮГ-т даалгасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2., хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч талаас 171,720 төгрөгийг гаргуулан 101,520 төгрөгийг улсын төсөвт, 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Г.БАЯРДАВАА