Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2022/01334

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2022/01334

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,,-д холбогдох хөөрөгний үнэ 850 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч хариуцагч д холбогдуулан хөөрөгний үнэ 850 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: би д 1 200 000 төгрөгөөр хуучны манан хөөрөг, зүү ороосон оёдол, зоосон ширээний сүлжмэл эмжээртэй шинэ даалинтай хамт зарсан бөгөөд урьдчилгаа 350 000 төгрөгийг миний өөрийн 5031323543 дансанд шилжүүлсэн үлдэгдэл 850 000 төгрөгийг өгье гэж хэлсэн боловч утас, фейсбүүк чатыг блок хийн одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Иймд үлдсэн 850 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч миний бие иргэн тай дээрх хөөргийг нь үнэ тохирч худалдаж авахаар болсон нь үнэн боловч нь тухайн өдөр ломбарданд байгаа тэрийг тавьсан мөнгө 350 000 төгрөгөөр ломбарднаас нь авна гээд мөнгө дансандаа авсан. Маргааш өглөө нь би залгаад энэ хөөргийг чинь авахаа болилоо гэхэд надад мөнгө байхгүй чи наад хөөргөө ломбарданд тавиад мөнгөө олоод ав гэсэн. Би 2,3 ломбард орсон боловч авах ломбард олдоогүй. Тэгээд мөнгөө нэхээд чи энэ хөөргөө ав гэж удаа дараа залгахад утсаа авахгүй авлаа ч мөнгө байхгүй чи наадхаа зараад мөнгө олж ав гэсэн.Би өөрийн нь хөөргийг авахаа болиод мөнгөө авъя гэхэд өөрөө мөнгө байхгүй гэснээр одоо ч хүртэл 350 000 төгрөгийг буцааж өгөөгүй. Дээрх хөөргийг би ломбарданд тавих гэж гадуур явж байхдаа хөдөөний бололтой эмээ өвөө хоёрт 350 000 төгрөгөөр Түвшинбаярын хэлсний дагуу зарсан. нь надад тухайн цаг үед нь мөнгөө өгөөд хөөргөө ав гэхэд өгөлгүй явж нилээдгүй хоносон. Мөн зарж юм уу, ломбарданд тавиад мөнгөө гаргаж ав гэснээр нь би зараад мөнгөө гаргаж авсан. гэжээ.

3.Нэхэмжлэгчээс ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, мессежний хуулбар /хх-4-5, 16/, хөөрөгний зуураг /хх-5/, ын дансны хуулбар /хх-7/, шүүхэд гаргасан тодорхойлолт /хх-15/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч ....Б.Батжаргалаас хөөрөгний үнийн үлдэгдэл болох 850 000 төгрөгийг гаргуулна гэж шаардах эрхээ тодорхойлж байгаа.

3.Хариуцагч ...би хөөргийг буцаан өгч, 350 000 төгрөгөө нэхэмжлэгчээс гаргуулна гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, ын дансны хуулга зэрэг баримтаар хариуцагч Б.Батжаргал 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч аас даалинтай хөөргийг 1 200 000 төгрөгөөр худалдан авсан үйл баримт тогтоогдож байна.

5. Хариуцагч нэхэмжлэгч аас 1 200 000 төгрөгийн хөөрөг худалдан авсан үйл баримтын талаар маргаагүй, харин ...би хөөргийг авах шаардлагагүй болсон учраас маргааш нь хөөргийг буцааж өгөхөөр нэхэмжлэгчтэй холбогдсон. Одоо би хөөргийг буцааж өгөөд нэхэмжлэгчид өгсөн 350 000 төгрөгөө буцааж авах хүсэлтэй байна гэж маргаж байгаа.

6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

7.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэгт хамаарах ба нэхэмжлэгч хөөргийг шилжүүлэн өгсөн тул үнийг хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч үнийг төлөх үүрэгтэй.

8.Хариуцагч худалдан авсан хөрөнгийн үнээс 350 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа тул хариуцагчаас үлдэгдэл төлбөр 850 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгож, шийдвэрлэв.

9.Хариуцагч шүүхэд ...би хөөрөг авах шаардлагагүй болсон тул буцаах хүсэлтэй байна гэсэн тайлбар гаргасан боловч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээн, үүргээ биелүүлсэн байна.

10.Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үздэг. Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.Иймд доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэн авсан худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

11.Харин худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй. Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй ба хариуцагчийн ...хөөргийг худалдан авах шаардлагагүй болсон гэсэн тайлбар нь гэрээг цуцлах үндэслэл болохгүй юм.

12.Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч аас 24 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч аас 850 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч аас 24 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА