Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 104/ШШ2023/00152

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 104/ШШ2023/00152

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, 412 байр од оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******нд байрлах, ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс /РД:/-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай, Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б., Ж.,

Гуравдагч этгээд , ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.,

Гуравдагч этгээд: Д.,

Гэрч :Л. /цахим/, Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О.******* 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн *******, дугаар байр, , 69.35 м.кв 2 өрөө орон сууцыг 97,080,000 төгрөгөөр Л.аас худалдаж авахаар тохирч нотариатаар орж, 60,000,000 төгрөгийг бэлнээр урьдчилгаанд төлж, шууд байранд нүүж орсноор 3 жил гаруй хугацаанд амьдарч байна. Уг байрыг би хууль бусаар эзэмшээгүй, байрнаас нүүлгэн гаргах нэхэмжлэл гаргаагүй, байрыг чөлөөлүүлэх шүүхийн шийдвэр гараагүй. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд , ХХК болон 290 дугаар нотариатч Б.д холбогдох нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, хохирол 69,000,000 төгрөг нэхэмжилсэн хэрэг хянагдаж байгаа. , ХХК нь /төлбөр авагч/ зээлдэгч Л.т /төлбөр төлөгч/ маргаан бүхий байрыг зарахыг зөвшөөрч, нотариатчид зөвшөөрлөө хүргүүлсэн эсэх маргаан хянагдаж дуусахаас нааш ******* дэх Шийдвэр гүйцэтгэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа зогсох учиртай болно. Өмч хөрөнгө худалдаж авсантай холбоотой маргаан шийдүүлж байгаа иргэний хувьд миний бие ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт хандан Хан-Уул дүүргийн *******, дугаар байр, , 69.35 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөх эрх шилжүүлсэн ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Эрх бүхий этгээдүүд болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 3-2/1794 дугаартай албан бичиг, ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 02/856 тоот хариу мэдэгдэх хуудас илгээснийг нь Монгол шуудангаас 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гомдлоо гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх хөрөнгө худалдан авагч О.******* миний өмчлөх эрх хөндөгдсөнийг хүндэтгэн үзэж шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх эрхийг зааж өгсөн учир нэн даруй нэхэмжлэл гаргалаа. Иймд ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн Үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан ******* *******, байрны од байрлах, 69.35 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрх шилжүүлэх тухай 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү шаардлагаа дэмжиж байна. Иргэн О.******* нь гэрч Л.тай *******, *******, 412 дугаар байр, , 69 м.кв орон сууцыг 97,080,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, нотариатаар орж 60,000,000 төгрөгийг бэлнээр урьдчилгаанд төлж, нүүж орсон. Уг байрандаа 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл тухайн байрандаа амьдарч байна. Шийдвэр гүйцэтгэх хэлтсээс үл хөдлөх хөрөнгө худалдан авагчийн эрх хөндөгдөж байгаа талаар мэдэгдээгүй. Төлбөр төлөгч Л.т шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эрх, үүргийг тайлбарлаж, хөрөнгөтэй холбоотой бүхий л мэдээллийг мэдэгдэхийг сануулсан гэж ойлгож байна. Л. нь төлбөр төлөгчийн хувьд энэ байрыг төлбөрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн хэдий ч 97,080,000 төгрөгөөр О.*******д зарсан гэдгээ шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад танилцуулаагүй, мэдэгдэх үүрэгтэй байсан. О.******* нь байрыг худалдан авсан гэдгийг мэдэгдсэн бол О.******* нь энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхтэй байсан. Үл хөдлөх хөрөнгө албадан дуудлага худалдаагаар орж, нэхэмжлэгч нь энэ эрхээ хэрэгжүүлж чадаагүй. Албадан дуудлага худалдаагаар гуравдагч этгээд Д. нь байрыг худалдан авсан нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн ноцтой зөрчил болсон. Шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа гол зорилго нь ХХК-д барьцаалагдсан байрыг яагаад бусдад худалдах болов гээд шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатч Б. нь ХХК-ийн зөвшөөрлийг авсан гэж тайлбарлаад байгаа юм. ХХК-ийн эдийн засагч болон хуулийн зөвлөхийн зөвшөөрлийг нь авч гэрээг хуульд нийцүүлэн гэрчилсэн гэж тайлбарлаад байгаа юм. Сахилгын хороонд нотариатч Б.г өгөхөд тэрээр Үл хөдлөх хөрөнгийг харж байгаад гэрчилсэн гэж хэлдэг. Мөн тус шүүхэд тайлбар өгөхдөө эх гэрчилгээ байсан гэх тайлбарыг өгөөд байгаа юм. ХХК нь гэрчилгээг гаргаснаас болоод нотариат үйлдэл хийсэн юм болов уу гэж харах болсон. Төлбөр төлөгч Л.т шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эрх, үүргийг тайлбарлаж өгөөд байхад О.******* гэх хүн оролцох ёстой гэдгийг хэлээгүй. Мөн энэ байрыг О.******* худалдаж авсан гэдгийг мэдсээр байж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан. ХХК нь тухайн байрыг худалдаж авахыг зөвшөөрсөн юм бол О.*******ын байр худалдаж авахдаа өгсөн 60,000,000 төгрөгийг ХХК нь авах ёстой шүү дээ. Одоо шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэх дуусах юм бол нэхэмжлэгч гудамжинд гарах юм уу, тэгэхээр энэ 60,000,000 төгрөгийн хохирлыг яах вэ? Үл хөдлөх эрхийн гэрчилгээ эх хувиараа байсан, байрыг худалдан борлуулах зөвшөөрөл өгсөн эсэх нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдэгдчих юм бол дараа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, албадан дуудлага худалдаа зэрэг нь хуулийн дагуу явагдсан уу эсхүл хууль зөрчсөн гэдэг нь асуудал яригдана. ХХК нь тухайн байрыг худалдан борлуулах зөвшөөрлийг өгчхөөд дараа нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийлгүүлж байгаа нь хууль бус юм гэдэг нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх хэрэг шийдвэрлэгдсэнээр тогтоогдоно. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх маргаан эцэслэн шийдвэрлэгдтэл дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх хэрэг маргааныг түдгэлзүүлж өгөх шаардлагатай байна. Иймд уг хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэж өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байсан. Эдгээр маргаан нь хоорондоо уялдаа холбоотой салгаж болохгүй маргаан юм. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь О.*******ын эрхийг зөрчсөн. О.******* нь 97,080,000 төгрөгийн байрны 60,000,000 төгрөгийг төлсөн гэдэг нь 50-с дээш хувийг төлчихсөн өмчлөх эрхтэй болж байгаа юм. Үүнийг нь ХХК мэдэж байсан. ХХК нь гэрчилгээг эх хувиар нь гаргаагүй, байрыг худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэдгийг мэдээгүй гэдгээ нотлох хэрэгтэй. Нотолж чадахгүй байгаа бол хохирлыг ХХК-иас нэхэмжлэнэ. Нэхэмжлэгч маань 30 гаран насны залуу гэр бүл, дөнгөж байраа олоод амьдрах гэж хичээж яваа хүн юм. Гэтэл өнөөдөр хохирчихсон ийм байдалтай байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд манай зүгээс оролцох ёстой байсан. Анхны дуудлага худалдаа яагаад хүчингүй болсон талаар баримт байхгүй. 2 дахь албадан дуудлага худалдаа хэрхэн явагдсан талаарх тодорхой зүйл байхгүй. Монгол улсын Үндсэн хуульд өмч хөрөнгийг шударгаар олж авна гэж заасан байдаг. О.******* нь нөхөр Б.ын хамт цуглуулсан байсан 60,000,000 төгрөгийг ХХК-ийн зөвшөөрлөөр хийсэн гэх худалдах, худалдан авах гэрээний төлбөрт төлчихсөн. ХХК нь зөвшөөрөл өгсөн гэж нотариатч Б. надад хэлж энэ талаар надтай байнга маргалдаж байгаа. Нотариатч Б. нь тус шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө эх гэрчилгээ байсан гэх мэдүүлгийг өгсөн учраас эргэлзэж байна. ХХК нь гэрчилгээг эх хувиар нь гаргаагүй гэдгээ нотлох үүрэгтэй. Гэтэл энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг урьдаас зохион байгуулалттай байсан гэж харж байна. Гуравдагч этгээд Д. нь ХХК-ийн ажилтан байж магадгүй гэж би хардаж байгаа. Яагаад гэхээр эн хоёр хүн өнөөдрийн шүүх хуралдаанд нэг машинаас хамт бууж ирж байсан. ******* дэх шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь ХХК-тай хуйвалдаж, гуравдагч этгээд Д.т байрыг худалдсан гэж хардаж байна. 97,080,000 төгрөгөөр авсан байрыг 76,000,000 төгрөгөөр худалдана гэдэг чинь санаатай үйлдэл юм. ХХК болон гуравдагч этгээд Д. нь нэг этгээд байх магадлалтай. Дуудлага худалдаанд гуравдагч этгээд Д.ыг ялагч болсон гэдгийг хэрхэн нотолж байгаа нь мэдэгдэхгүй байна. Хүний байрыг дуудлага худалдаагаар маш хямдхан авч байна. Тэгэхээр дуудлага худалдааг хуульд нийцэж явагдаагүй гэж үзэж байна. Ялагч нь 76,000,000 төгрөгөөр хэрхэн ялагч болсныг мэдэхгүй байна. Ийм учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцэж явагдаагүй гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15,16, 69, 70, 71 дүгээр зүйлийг уншиж судалбал шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа яаж явагдах ёстой нь харагдах байх. Гуравдагч этгээд Д., Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я. нарыг нэг машинаас хамт буухад нь би их гайхсан. Яагаад энэ хүмүүс хамт явж байна вэ? Эдгээр хүмүүс нь нэг тал юм байна. Монгол улсад шударга ёс гэж байна уу? Нэг машинаас хамт явж байгаа хүмүүсийг хараад хардах сэтгэл төрж байна. Ийм учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Ж. нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дугаар захирамжаар гийн зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 89.642.037,39 төгрөгийг нэхэмжлэгч БСБ финанс ББСБ-д төлөх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө /Хан-Уул дүүргийн *******, Буянт ухаа 412 дугаар байрны , 69.35 м.кв талбайтай, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрсэн шийдвэр гарсан. Манай байгууллагаас Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2/928 дугаар албан бичгээр дээрх орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1234 дугаар албан бичгээр БСБ финанс ББСБ ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 05 өдрийн зээлийн гэрээгээр үүрэг ноогдуулсан байна. Захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж хариу ирүүлсэн. Дээрх шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг албадан гүйцэтгүүлэхээр , дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст төлбөр авагч ХХК-иас 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр холбогдох гүйцэтгэх бичиг ирүүлснийг тухайн өдөрт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар барагдуулахыг удаа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй. Төлбөр төлөгчийн нэр дээрх барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот Хан-уул дүүргийн 5 дугаар хороо буянт ухаа 412 дугаар байр хаягт байрлах улсын дугаартай 69,35 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 20310310/03 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 20310310/07 дугаар тогтоолоор хөрөнгө хураах тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээ дээр харилцан тохиролцоогүй тул 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 08/05 дугаар тогтоолоор үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг Мөнх оргил трейд ХХК-иар үнэлүүлэхэд 131,192,800 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2021 оны ... дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг албан тоотоор талуудад үнэлгээг мэдэгдсэн. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасны дагуу тэргүүн ээлжид барьцаалагчийн өрийг барагдуулсан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болно гэж үзэж байна. Мөн иргэн О.******* нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа талаар мэдэж байсан бөгөөд түүний бичгээр гаргаж өгсөн тайлбар байгаа. Энэ тайлбар нь гүйцэтгэх баримт бичигт эх хувиараа байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Гуравдагч этгээд Д. шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ маргаан бүхий байрыг 2021 оны 6 дугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан дуудлага худалдаагаар 76,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Би ХХК-тай ямар нэг нь хамааралгүй. Энэ хэргийн шүүх хуралдаан 7-8 удаа хойшилсон. Олон удаа хойшлоход энэ хүнийг таньдаг болсон. Би гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.тай шүүх хуралдаанд оролцох гэж хотоос хамт ирсэн нь үнэн. Я. нь нүдний хагалгаанд орсон гээд машин барьж болохгүй, таксигаар руу ирж байгаа гэхээр нь би надтай хамт явчих гэж хэлсэн. Би албан дуудлага худалдаанд оролцож 2 удаа үнэ хэлж ялагч болж тухайн байрыг авсан. Тэрнээс биш би хэргийн оролцогч нарыг ямар нэг нь байдлаар танихгүй. Би энэ байрыг авахын тулд зээл авч байрны мөнгөө төлсөн. Гэтэл байрандаа орж чадаагүй хохирч, түрээсийн байранд амьдарч байгаа. Би төрийн байгууллагад 2013 оноос хойш ажиллаж байгаад, одоо Монгол улсын Их сургуульд сурч байгаа. Надад ХХК-тай ямар нэг нь байдлаар холбоо хамаарал байхгүй. Хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

5. Гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я. шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд Д. болон хэргийн оролцогч нарыг холбоо хамааралтай гэх ноцтой зүйлийг ярьж байна. Хэрэв гэмт хэргийн шинжтэй гэж харж байгаа бол зохих газар нь хандаж шалгуулах хэрэгтэй байх. Заавал хууль ч өмгөөлөгч гээд хүмүүс рүү үсчээд байгаа нь зохимжгүй харагдаж байна. О.*******ын эрх ашиг сонирхол хөндөгдсөн байлаа гээд О.******* нь дуудлага худалдаа, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны бүх процесс зэргийг анхнаасаа мэдэж байсан байгаа юм. 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохоос биш, хураах, битүүмжлэх, дуудлага худалдааны ажиллагаа зэрэгт гомдол гаргахгүй байгаа юм. Би хохирсон юм чинь дуудлага худалдааг хүчингүй болгуулъя гэдэг таамаг байдлаар хэрэгт хандаж байна. Би төлбөр авагч байгууллагын хүрээнд ч гэсэн тодорхой хэмжээгээр оролцох эрх нь байгаа. Дуудлага худалдаанд 2 болон түүнээс дээш хүн оролцож болно. Хуулиар олгогдсон боломж байгаа гэдгийг хуульч хүний хувьд ойлгох хэрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлага нь дуудлага худалдааг хүчингүй болгуулах гээд байна уу, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах гээд байгаа юм уу яах гээд байгаа нь тодорхойгүй зүйл яриад байна. Нэхэмжлэгч тал хаана хэнийг шүүхэд өгөхөд нь өөрсдийнх асуудал байх. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл шаардлага өөрөө тодорхой бус байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байх гэв.

 

6.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Үүнд:

 

6.1 Худалдагч Л., худалдан авагч О.******* нарын байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 04 хуудас)

6.2 Талуудын 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн мөнгө хүлээлцсэн баримт, нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 05 хуудас)

6.3 Л.ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн *******, Буянт ухаа /17120/ 412 байр, , 69.36 м.кв 2 өрөө, орон сууцны зориулалтай гэх үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 06 хуудас)

6.4 ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/824 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 07 хуудас)

6.5 ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 02/856 дугаартай хүсэлтийн хариу хүргүүлэх тухай албан бичгийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 08 хуудас)

6.6 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 3-2/1794 дугаартай гомдолд хариу хүргүүлэх тухай албан бичгийн нотариатаар батлуулсан хуулбар, шуудангийн дугтуй (хх-ийн 09 -10 хуудас)

6.7 Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 00513 дугаартай магадлалын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 11-12 хуудас)

6.8 О.*******ын Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хамтран хариуцагч татаж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан нэг хуудас нэхэмжлэл (хх-ийн 13 хуудас)

6.9 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай тогтоолын хуулбар (хх-ийн 75-76 хуудас)

 

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбар татгалзлаа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна. Үүнд:

7.1 Хариуцагч талын хариу тайлбар (хх-ийн 33-34 хуудас)

7.2 дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Хан-Уул дүүргийн дугаартай гүйцэтгэх хуудас, нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 35 хуудас)

7.3 дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 256 дугаартай хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай захирамжийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 36-40 хуудас)

7.4 , дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 20310310 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 41 хуудас)

7.5 Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1234 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан тоот нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 42 хуудас)

7.6 Шүүхийн шийдвэр биелүүлэх 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай мэдэгдлийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 43 хуудас)

7.8 Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 20310310/03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 44-45 хуудас)

7.9 Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 07 дугаар сарын 20-ны өдрийн 20310310/07 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 46-47 хуудас)

7.10 Л.ын , дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хүсэлт нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 48 хуудас)

7.11 ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 21/1044 дугаартай хөндлөнгийн шинжээч томилуулах тухай албан бичиг нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 49 хуудас)

7.12 , дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 08/05 дугаартай шинжээч томилох тухай тогтоол нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 102 хуудас)

7.13 Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2021 оны Хөрөнгийн үнэлгээ тайлан №25/Ш нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 51-52 хуудас)

7.14 , дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2020 оны 08 дугаар сарын 02-ны 2/686 дугаартай Л.т хүргүүлсэн мэдэгдэл нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 53 хуудас)

7.15 , дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2020 оны 08 дугаар сарын 02-ны 2/686 дугаартай ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 54 хуудас)

7.16 Л.ын , дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан хүсэлт, нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 55 хуудас)

7.18 , дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны 01/470 дугаартай Л.т хүргүүлсэн мэдэгдэл нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 56 хуудас)

7.19 , дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05/01 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 57 хуудас)

7.20 , дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02/505, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/641 дугаартай Л.т хүргүүлсэн мэдэгдэл нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 58-59 хуудас)

7.21 , дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/639 дугаартай ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 60 хуудас)

7.22 , дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/640 дугаартай Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн мэдэгдэл нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 61 хуудас)

7.23 , дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 06/03 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 62 хуудас)

7.24 , дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/696 дугаартай ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 63 хуудас)

7.25 , дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/697 дугаартай Л.т хүргүүлсэн мэдэгдэл нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 64 хуудас)

7.26 , дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/825 дугаартай ХХК-д хүргүүлсэн тогтоол хүргүүлсэн албан бичиг нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 65 хуудас)

7.27 , дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 02/784 дугаартай Л.т хүргүүлсэн мэдэгдэл нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 66 хуудас)

7.28 , дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 02/781 дугаартай Д.т хүргүүлсэн мэдэгдэл нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 67 хуудас)

7.29 , дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 68 хуудас)

7.30 , дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/824 дугаартай О.*******, Ууганбаярт нарт хүргүүлсэн мэдэгдэл нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 69 хуудас)

7.31 , дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01/962, 01/961 дугаартай Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан тоот нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 70-71 хуудас)

 

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед цугларсан баримтууд

8.1 дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн шүүгчийн 1342 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж (хх-ийн 21-23 хуудас)

8.2 Гуравдагч этгээд Д.ын тайлбар (хх-ийн 85-87 хуудас)

8.3 Гуравдагч этгээд Я.ы тайлбар (хх-ийн 133 хуудас)

8.4 Гэрч Б.гийн ...мэдүүлэг (хх-ийн 145-146 хуудас)

8.5 , дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/22 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хүлээлгэн өгөх тухай албан бичиг (хх-ийн 166 хуудас)

8.6 Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл (хх-ийн 167-168 хуудас)

8.7 Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 6/605 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 177-179 хуудас) зэрэг болно.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.******* хариуцагч ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай, Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Нэхэмжлэгч О.******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ..... 2019 онд Л.тай нотариат дээр худалдах худалдан авах гэрээ хийсний үндсэн дээр Хан-Уул дүүргийн 16 хороо, Буянт Ухаа 412 дугаар байрны хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг худалдан авсан. Гэтэл дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг Д.т шилжүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй, албадан дуудлага худалдааг хуйвалданаар зохион байгуулж танил талдаа байрыг шилжүүлсэн тул уг тогтоолыг хүчингүй болгуулна... гэж

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 265 дугаар захирамжаар Л. нь БСБ финанс ББСБ-д төлөх төлбөр 89,980,217 төгрөгт уг эд хөрөнгийг битүүмжилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.4, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу тэргүүн ээлжинд барьцаалагчийн төлбөрийг барагдуулахаар дуудлага худалдааг зохион байгуулж, дуудлага худалдааны ялагч гарсан тул уг үл хөдлөхийг шилжүүлэн өгсөн... гэж маргаж байна.

Өөрөөр хэлбэл зохигч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцэж явагдсан эсэхэд маргаж байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

5. Нэхэмжлэгч БСБ финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.т холбогдох иргэний хэргийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянаад, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/0256 дугаар шийдвэрээр хариуцагч Л.аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 89,642,037.39 төгрөг гаргуулж, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Хан-Уул дүрэг, *******, Буянт ухаа 412 байрны , 69.35 м.кв талбайтай, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улысн бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 2 өрө орон сууц, улсын дугаартай, 5UXFE83597LZ41133 арлын дугаартай, маркийн хар өнгөтэй автомашин/-өөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. (хх-ийн 36-40 хуудас)

6.Шүүхийн дээрх шийдвэр хүчин төгөлдөр болж, шийдвэрийн дагуу 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай гүйцэтгэх хуудас олгогдож, Шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 20310310 дугаар тогтоолоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна. (хх-ийн 41 хуудас)

7. дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн албан бичгийн дагуу Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1234 дүгээр албан бичгээр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа 412 дугаар байр, 21 тоот, 69.36 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлжээ.

2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг Л.т хүргүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 2020 оны 10 дугаар сарын 20ы өдрийн 20310310/03 дугаартай Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор барьцаа хөрөнгийг битүүмжилж, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 20310310/07 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх хөрөнгийг хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулан битүүмжилж хураасан байна. /хх-44-47/

8.Төлбөр төлөгч Л. болон төлбөр авагч БСБ финанс ББСБ нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст барьцаа хөрөнгийг үнэлэх боломжгүй гэдэг үндэслэлээр хөрөнгийн үнэлгээний шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 08/05 дугаар тогтоолоор дээр үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоохоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

Хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-иас хөрөнгийг 131,192,800 төгрөгөөр үнэлж ирүүлсэн, уг үнэлгээг төлбөр төлөгч Л.т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу мэдэгдэхэд Л. нь уг үнэлгээнээс дээгүүр үнэлгээгээр өөрөө худалдан борлуулахаар нэг сарын хугацаа олгох хүсэлт гаргасны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02/5050 дугаар албан бичгээр нэг сарын худалдан борлуулах хугацаа олгож, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 01/470 дугаар албан бичгээр нэг сарын дотор худалдан борлуулаагүй бол албадан дуудлаг худалдаагаар худалдан борлуулахыг мэдэгджээ./хх-ийн 48-56, 58 хуудас/

9.******* дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05/01 дүгээр Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоол гарч, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 01/641, 01/639, 01/640 дүгээр албан бичгээр Л., БСБ финанс ББСБ, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст анхны дуудлага худалдааг зохион байгуулах тухай мэдэгдэл хүргүүлсэн байна. (хх-ийн 59-61 хуудас)

10. Анхны дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй гэдэг үндэслэлээр 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 06/03 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулах тогтоол гарч, хоёр дахь дуудлага худалдаа зохион байгуулах мэдэгдлийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 04/696, 697 дугаар албан бичгээр төлбөр авагч, төлбөр төлөгч нарт мэдэгдэл хүргүүлсэн байна. (62-64 хуудас)

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/825, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 02/784 дүгээр албан бичгээр барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 131,192,800 төгрөгийн 50 хувь болох 65,596,400 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулж, 76,000,000 төгрөгийн үнээр ялагч тодорсон тухай БСБ финанс ББСБ ХХК болон Л. нарт, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 02/781 дүгээр албан бичгээр дуудлага худалдааны ялагч Д.т барьцаа хөрөнгийн төлбөрийг шилжүүлэх тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байна. (хх-ийн 65-68 хуудас)

11.Ийнхүү ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тогтоолоор дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагч Дорждагвын т шилжүүлжээ.

12.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 20310310/03 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 44/-ыг нэхэмжлэгч О.******* танилцуулж, гарын үсэг зурсан байх бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хийж байгааг нэхэмжлэгч мэдсэн байна.

13.Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг нэхэмжлэгч О.******* нь эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан, уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээ нь ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол хуульд нийцэж гарсан эсэхээр тодорхойлогдоно.

13.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах, гомдлыг хянан хэлэлцэх хүрээ, харьяаллын талаар зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж заасан байдаг.

14.Нэхэмжлэгч О.******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... уг үл хөдлөх хөрөнгийг би нотариат дээр худалдах худалдан авах гэрээ хийж Л.аас худалдан авсан ... хэмээн тайлбарлах боловч Л. нь уг үл хөдлөх эд хөрөнгийг БСБ финанс ББСБ-д зээлийн барьцаанд барьцаалсан, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 265 дугаар шийдвэрэрээр хариуцагч Л.аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 89,642,037.39 төгрөг гаргуулж, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Хан-Уул дүрэг, *******, Буянт ухаа 412 байрны , 69.35 м.кв талбайтай, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 2 өрө орон сууцаар хангуулахаар эвлэрэн хэлэлцсэн шүүхийн шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагджээ.

15.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. нь ....шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй, ...албадан дуудлага худалдааг хуйвалдааны журмаар зохион байгуулсан тул маргаан бүхий өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлах боловч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа гэдэгт талууд маргаагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг Улсын бүртгэлийн байгууллагаар түдгэлзүүлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг төлбөр төлөгч Л.т мэдэгдсэн /хх-ийн 43/, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т зааснар Эд хөрөнгийг битүүмжилсэн /хх-ийн 44/ энэ тухай талуудад мэдэгдсэн, талууд нь барьцаа хөрөнгөд хөрөнгийн үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасны дагуу Хөрөнгийг хөндлөгийн байгууллагаар үнэлүүлсэн /хх-ийн 52/, төлбөр төлөгч Л. нь үнэлгээг зөвшөөрөхгүй хэмээн дээрх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу хугацаа авсан боловч худалдан борлуулаагүй тул хариуцагч байгууллагаас 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-т анхны санал болгосон үнэд хүрэх санал гараагүй үндэслэлээр дуудлага худалдааг зохион байгуулагч нь дуудлага худалдааг хүчингүйд тооцож хоёр дахь дуудлага дуудлага худалдааг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулж ялагчаар Д. тодорсон тул дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тогтоол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2, 71 дүгээр зүйлийн 71.14-т заасантай нийцсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдсан үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдохгүй байна.

16.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчид зохих журмын дагуу мэдэгдсэн баримт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хэрэгт авагдсан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л. нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдолгүй тухайгаа мэдүүлж байна.

17.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар нэхэмжлэгч О.******* нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулахаар маргах ба мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2.төлбөрт хураагдсан хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд шүүхэд гомдол гаргах хэдий ч ..... тухайн орон сууцны өмчлөх эрхийн зөрчилтэй холбогдуулан шүүхэд шаардлага гаргах эрх нь орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээдэд байна гэж үзнэ.

18.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан хэдий ч мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1.Орон сууцыг дангаар өмчлөх эрх хууль буюу хэлцлийн үндсэн дээр үүснэ, 145.2.Орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлнэ. гэж заасан боловч нэхэмжлэгч нь уг үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж, өөрийн өмчлөх эрхийг баримтаар нотлоогүй, хэрэгт авагдсан /179 дүгээр хуудас/ дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Монгол овогт Дорждагвын болох нь үл хөдлөх эрх дөхөргийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

19.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заажээ.

20.Нэхэмжлэгч О.******* нь Хан-Уул дүүргийн *******, 412 дугаар байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгээ баримтаар нотлогдоогүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны О.******* нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эрх ашиг нь зөрчигдсөн гуравдагч этгээд гэж үзэх үндэслэлгүй, талууд буюу төлбөр төлөгч төлбөр авагч нар гомдлын шаардлага гаргах эрхтэй ба О.******* нь уг шүүхийн гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш, гуравдагч этгээд Д.Намнансүрэн нь уг орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар өөрийн өмчлөлд шилжүүлсэн, энэ тухай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэдгийг нотлох баримт авагдсан /хх-ийн 179/ дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай тогтоол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

21.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1342 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гаря, хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд бүхэлд нь түдгэлзүүлэх шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан ба уг арга хэмжээ нь мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд үргэлжлэхийг зохигчид тайлбарлах нь зүйтэй.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлдээ нотариат Б., БСБ финанс ХХК-д холбогдох хэргийн маргааныг үндэслэл болгон тайлбарлах боловч уг маргаан буюу худалдах худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл хуульд нийцсэн эсэх нь тусдаа үйл баримт тул шүүхээс уг үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар О.*******ын нэхэмжлэлтэй, дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс холбогдох 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай, Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА