Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 132/ШШ2023/00147

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр дж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж*******ийн Г******* -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Ш******* *******” ХХК,

Хариуцагч: Л*******гийн Н*******,

Хариуцагч: Л*******гийн Н******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ******* тоот нэгж талбарын дугаартай *******. мкв газрыг нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшилд шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагатай, Газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай 132/2022/00297/и индесктэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ж.Г*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О,

Хариуцагч Ш******* Амжилт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н,

Хариуцагч Л.Н*******, Л.Н******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Р.П /цахимаар/,

Шүүх хуралдааны н бичгийн дарга Ж.Л******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.Г******* нь Ш******* ******* ХХК, Л.Н*******, Л.Н******* нарт холбогдуулан ******* тоот нэгж талбарын дугаартай *******. мкв газрыг нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшилд шилжүүлэхийг хариуцагчид даалгахаар, хариуцагч нь газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

“Ш******* *******” ХХК-ийн захирал П.Ц /агсан/ нь 201 оноос эхлэн өөрийн компани дахь “тариалангийн зориулалттай газар”-ыг зарах саналыг надад удаа дараа тавьж байсан. Учир нь “Ш******* *******” ХХК нь банкинд их зээлтэй тул зээл нэмж авах боломжгүй болсон учир компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд газар зарах шаардлагатай байна гэж 2 удаа санал тавьж байсан. Тухайн үед тэр санал тавьсан газрыг худалдан авах гэхэд “Ш******* *******” ХХК нь банкинд зээлтэй, газар нь банкны барьцаанд байсан учир гэрчилгээг надад шилжүүлэх боломжгүй байна гэж бодоод татгалзаж байсан.

Харин 2019 оны эхээр “Ш******* *******” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ц /агсан/ нь Тсумын Х багийн Н хд байрлах ******* тоот нэгж талбарын дугаар бүхий *******. м2 талбай бүхий газрын 1м2 талбайг 600,000 төгрөгөөр нийт 43,000,000 төгрөгөөр худалдан авахыг надад санал болгосон.

Тухайн үед Компани нь банкинд өртэй боловч 2019 оны намар тариа, будаагаа хураан авч мөнгийг нь банкинд төлж банкны битүүмжлэлээс чөлөөлж, хүмүүсийн газрын гэрчилгээг хүлээлгэж өгнө, банкны зээлээ дарах боломжтой гэж хэлж байсан. Тиймээс би “Ш******* *******” ХХК-ийн санхүүгийн асуудал дээрдсэн мөн тэр жил тус компани нь 1000 гаруй га газарт тариалан эрхлэх төлөвлөлттэй, цаг агаарын нөхцөл байдал сайтай жил байсан тул 2019 оны тариалан хураалтын үед газрын эрхийг надад шилжүүлэх боломжтой гэж бодож түүний саналыг хүлээн авсан.

Бид 2 газрын төлбөрийг урьдчилан төлж, харин П.Ц надад компанийн ургац хурааж дууссаны дараа газрын эрхийг шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон.

Ингээд би “Ш******* *******” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ц /агсан/-тай 2019 оны дугаар сарын 31-ний өдөр “газар худалдах, худалдан авах”-аар эрх шилжүүлэх гэрээ байгуулсан.

Тухайн үед “Ш******* *******” ХХК-ийн захирал П.Ц агсан нь манай компани банкны зээлийн хугацаа хэтрэлттэй байгаа учир компанийн дансаар мөнгө шилжүүлж болохгүй байна” гээд өөрийн эхнэр Л.Н*******ийн төрсөн дүү Л.Н*******ийн дансанд мөнгийг шилжүүлэн авсан.

Миний бие тухайн үед танай Компанийн дансанд мөнгө шилжүүлнэ гэсэн боловч П.Ц нь “Компанийн дансаар болохгүй, эхнэрийн дүүгийн дансыг би Компанийн үйл ажиллагаанд ашигладаг юм ямар ч асуудалгүй, компанийн дансаар мөнгө орвол банк татчихаад байгаа юм” гэж хэлсэн. Ингээд 2019 оны намар газрын гэрчилгээг чөлөөлж өгнө гэж хэлсэн тул Газрын төлбөрийг Л.Н*******ийн Хаан банкны дугаарын дансруу дараах байдлаар шилжүүлсэн.

-2019.06.04-ний өдөр 1,00,000 төгрөг

-2019.06.07-ны өдөр 19,00,000 төгрөг

-2019.07.19-ний өдөр 1,00,000 төгрөг

-2019.07.31-ний өдөр ,000,000 төгрөг

-2019.08.01-ний өдөр 1,300,000 төгрөг

-2019.08.03-ны өдөр 70,000 төгрөг

-2019.08.14-ний өдөр 6,40,000 төгрөг

-2019.09.09-ний өдөр 6,000,000 төгрөг

-2019.09.21-ний өдөр 1,000,000 төгрөг нийт 43,000,000 төгрөг төлсөн.

 

Гэтэл 2019 оны 12 сард П.Ц нь өвчний улмаас гэнэт нас барсан байсан. Ц захиралтай гэрээ байгуулаад мөнгөө өгсөн учир 2020 оны хавар худалдаж авсан газар дээрээ улаан буудайг тариалж хураан авсан. Тухайн үед маргаан гаргаагүй бөгөөд би газрынхаа мөнгийг түүний амьд сэрүүнд өгсөн учир газрыг надад шилжүүлэхгүй гэж огт бодоогүй, банкны хязгаарлалт нь дуусахаар газрын гэрчилгээг өгнө гэж ойлгож байсан. Надаас гадна “Ш******* *******” ХХК-аас газрын эрхээ шилжүүлж авах хүн олон байсан боловч амьд байхад нь газрын эрхийг өөрсдийн нэр дээр шилжүүлэн авч амжаагүй юм.

 

2020 оны зун “Ш******* *******” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар П.Э гэдэг хүн томилогдсон гэсэн сургаар П.Этай уулзаж талийгаач П.Цаас Тсумын Х багийн Н хд байрлах ******* тоот нэгж талбарын дугаартай *******. м2 талбай бүхий газрыг 1м2 талбайг 600,000 төгрөгөөр худалдаж авсан, гэрчилгээг нь шилжүүлээгүй байгаа тул газрын эрхийг миний нэр рүү шилжүүлж өгнө үү гэж хүсэлт гаргасан. Гэтэл П.Э нь тухайн үед “газар худалдаж авсан нотлох баримт болон тайлбараа бичээд өргөдөл бичээд өгчих, бид судалж байгаад хариуг нь өгий” гэж хэлсэн.

 

Гэтэл 2021 оны хавар “Ш******* *******” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Э нь газрыг чөлөөл, хууль бусаар газрыг авсан тул манай компани газраа таньд өгөхгүй ба төлбөрийг манай компани аваагүй хувь хүний дансанд орсон байгаа тул та Цын өв залгамжлагчтай ярилцах хэрэгтэй гэж татгалзах болсон.

Ингээд “Ш******* *******” ХХК-аас 2021.02.1-ны өдрийн 02/03 дугаар “мэдээлэл хүргүүлэх тухай”, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 03/07 дугаартай “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр газар чөлөөлөх тухай мэдэгдэл ирүүлсэн.

Миний бие Ш******* ******* ХХК-тай хууль ёсны дагуу хэлцэл хийсэн. Тохирсон ёсоор газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулсан, харин Ш******* ******* ХХК-ий зүгээс өмнөх захирал нас барснаар далимдуулан газрын эрхийг надад шилжүүлж өгөхгүй байна.

П.Э нь тухайн газрын маргааныг шийдвэрлэж дуустал энэ газарт түрээсийн гэрээ байгуулах хэрэгтэй, үгүй бол газраа чөлөөл, газрын мөнгийг компани ашиглаагүй, мэдэхгүй учир түрээс төл гэж байсан ба эхний ээлжинд тухайн газарт дүр үзүүлэн түрээсийн гэрээ байгуулъя, тэгэхгүй бол бусдад зарлаа өөр хүнд ашиглууллаа гэж тулгасан.

Тсуманд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ш******* *******” ХХК нь цар хүрээ томтой, тариалангийн газар ихтэй тул тэр компаниас олон тариаланч газар худалдан авч тариа тарьсан. Тсумын тариаланчид П.Ц захирлыг нас барснаас хойш П.Э захиралтай олон удаа уулзалт зохион байгуулсан боловч бидэнд газрын эрхийг шилжүүлэхгүй, харин ч тухайн газрынхаа түрээсийн төлбөрийг төл гэж хууль бус шаардлага тавьдаг.

 

...“Ш******* *******” ХХК нь надтай харилцан тохиролцож хэлцэл хийсэн, хэлцлийн үр дүнд би төлөх ёстой төлбөрийг хугацаанд нь төлсөн боловч “Ш******* *******” ХХК нь надад хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Хүчин төгөлдөр хэлцлээс татгалзаж үхсэн хүн үг хэлэхгүй гэсэн байдлаар хандаж байна. Хэдийгээр миний харилцан тохиролцсон хүн нас барсан боловч би тухайн компаний нэр дээрх газрын эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон тул тус компаниас газрын эрхийг шаардаж байгаа билээ.

Иймд миний хууль ёсны, хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр эзэмших ёстой “Ш******* *******” ХХК-ийн нэр дээр байгаа Тсумын Х багийн Н хд байрлах ******* нэгж талбар бүхий *******. м2 газар тариалангийн үйлдвэрлэлийн зориулалттай газрын эрхийг миний нэр дээр шилжүүлэн өгөхийг хүсэж байна гэв.

2.Хариуцагч Ш******* ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно.

1.Компаний захирлаар ажиллаж байсан П.Ц агсан нь гүйцэтгэх захирлын эрх хэмжээг хэтрүүлэн, хууль тогтоомжийг зөрчиж компанийн эзэмшлийн төрийн өмчийн газрыг Ж.Г*******эд үнэлэн худалдах гэрээ хийсэн нь хууль бус бөгөөд энэ талаар энэ хэрэгт сөрөг нэхэмжлэл гаргасан.

2.Газрын үнэ гэх ямар ч мөнгө "Ш******* *******" ХХК-ийн дансанд ороогүй бөгөөд мөнгө хүлээн авах талаар Л.Н*******т эрх олгосон, итгэмжлэл өгсөн зүйл байхгүй.

3.Ж.Г******* нь газар худалдсан нь хууль бус болсныг ойлгож компанитай 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр худалдан авсан гэх манай компанийн эзэмшлийн *******.148 кв.м газрыг 42 сарын хугацаатай түрээслэх гэрээг байгуулсан. Тэрээр энэ гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй тул уг гэрээ гэрээний 7.1 дэх заалтаар түрээслүүлэгч талаас гэрээ цуцлагдсан.

Иргэн Ж.Г*******эд "Ш******* Амжилт" ХХК-ийн эзэмшлийн (******* байсан) тоот нэгж талбарын дугаартай *******.148 кв.м газраас ямар нэгэн үүрэг шаардах эрх хэмжээ байхгүй болно.

Иймд Ж.Г*******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу.

3.Хариуцагч Л.Н******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Л*******гийн Н******* миний бие иргэн Ж.Г*******ийн “Ш*******-Амжилт” ХХК-д холбогдох “Тсумын Х багийн Н хд байрлах ******* тоот нэгж талбарын *******.м2 талбайтай газрын эрхийг нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшилд шилжүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлагатай нэхэмжлэлийг Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэгдүгээрт, Нэхэмжлэлд дурдагдсан газрыг хувь иргэн миний бие эзэмшдэггүй учраас “Тсумын Х багийн Н хд байрлах ******* тоот нэгж талбарын *******.м2 талбайтай газрын эрхийг нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшилд шилжүүлэх” эрх хэмжээ надад байхгүй билээ.

Хоёрдугаарт, Миний бие “Ш*******-Амжилт” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, талийгаач нөхөр П.Ц болон иргэн Ж.Г******* хоёрын дунд ямар асуудал өрнөснийг мэдэхгүй, газар худалдах худалдан авах тухай гэрээ байгуулсан тухайгаа ч надад ярьж байгаагүй бөгөөд шүүхийн материалтай танилцах явцад гэрээг анх олж мэдлээ. Тэгээд ч иргэн Ж.Г******* надтай газар худалдах, эзэмших эрх шилжүүлэх талаар огт ярилцаж байгаагүй болно. Миний нөхөр компанийн үйл ажиллагаагаа өөрөө удирддаг, намайг оролцуулдаггүй байсан.

Харин нэхэмжлэлд дурдагдсан манай компанийн эзэмшлийн газарт иргэн Ж.Г******* буудай тариалсан, 2021 онд одоогийн гүйцэтгэх захирал П.Эгай түрээсийн гэрээ байгуулсан гэж сонссон, компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй байгаа тул үүнээс өөр зүйлийг би мэдэхгүй байна.

Гуравдугаарт, Миний нөхөр П.Ц нь 2019.12.21-ний өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд “Ш*******-Амжилт” ХХК-ийн хувьцааны тодорхой хувийг эзэмшиж байсныг миний бие Л.Н*******, охин Ц.Эгшиглэн нарт өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ бичигдсэн боловч уг асуудал Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, энэ асуудал одоог хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа. Өөрөөр хэлбэл, “Ш*******-Амжилт” ХХК-ийн өөрийн нөхөрт ногдох хувьцааг ч албан ёсоор өвлөн аваагүй.

Дөрөвдүгээрт, “Ш*******-Амжилт” ХХК нь шүүхийн хоригтой, компанийн албан ёсны данс хаагдсан байсантай холбогдуулан миний дүү Л.Н*******ийн ХААН банкин дахь дансыг манай нөхөр ашигладаг байсан бөгөөд уг дансаар 2019.06.04-нд 1,00,000 төгрөг, 2019.06.07-нд 19,00,000 төгрөг, 2019.07.19-нд 1,00,000 төгрөг, 2019.07.31-нд ,000,000 төгрөг, 2019.08.01-нд 1,300,000 төгрөг, 2019.08.03-нд 70,000 төгрөг, 2019.08.14-нд 6,40,000 төгрөг, 2019.09.09-нд 6,000,000 төгрөг, 2019.09.21-нд 1,000,000 төгрөг, нийт 43,000,000 төгрөг орж ирсэн байсныг тухайн үед “Ш******* Амжилт” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан миний нөхөр П.Ц хэрхэн зарцуулсан талаарх баримтыг банкны шилжүүлгийн мэдээллээр гарган энэхүү тайлбарт хавсралтаар нотлох баримт болгон гаргаж Шүүхэд хүргүүллээ.

Тавдугаарт, Миний бие Л.Н*******, миний дүү Л.Н******* бид уг мөнгийг хувьдаа ашиглаагүй бөгөөд нөхрийн хийсэн гүйлгээ, шилжүүлгээс харахад компанийн үйл ажиллагаанд зарцуулж байсан нь тодорхой байна.

Л*******гийн Н******* би нь хэдийгээр “Ш*******-Амжилг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч ч гэсэн “Ш*******-Амжилт” ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй, гардан удирддаггүй, Ж.Г*******ийн нэхэмжлэлд дурдагдсан газрыг хэн нэгэн этгээдэд шилжүүлэх эрх хэмжээ байхгүй, мөн дурдагдсан мөнгийг хувьдаа ашиглаагүй тул намайг хариуцагчаар тодорхойлсон энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, дүүгийн нэр дээрх банкны дансанд шилжүүлсэн 43,000,000 төгрөг нь “Ш*******-Амжилт” компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан нь баримтаар тогтоогдож байгаа, миний бие хуулийн этгээдийн өмнөөс хариуцагч болох үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.Хариуцагч Л.Н******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Л*******гийн Н******* миний бие иргэн Ж.Г*******ийн “Ш*******-Амжилт” ХХК-д холбогдох “Тсумын Х багийн н хд байрлах ******* тоот нэгж талбарын дугаартай *******.м2 талбайтай газрын эрхийг нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшилд шилжүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлагатай нэхэмжлэлийг Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэгдүгээрт, Нэхэмжлэлд дурдагдсан газар нь иргэн миний эзэмшилд байдаггүй, миний бие Б аймгийн Тсуманд тариалангийн зориулалтаар ямар ч газар эзэмшдэггүй болно.

Хоёрдугаарт, “Ш******* Амжилт” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, хүргэн ах талийгаач П.Ц (төрсөн эгч Л.Н*******ийн нөхөр) нь компани шүүхийн хоригтой, компанийн албан ёсны данс ашиглах боломжгүй байна гэсэн шалтгаанаар Хаан банкны миний нэр дээрх дансыг ашиглаж байсан юм. Өөрөөр хэлбэл, хүргэн ахын хүсэлтээр өөрийн эзэмшлийн дансаа ашиглуулж байсан ч “Ш******* Амжилт” ХХК-тай ямар ч холбоогүй билээ.

Гуравдугаарт, Миний бие тухайн үед орж ирсэн мөнгө, түүний зарцуулалтыг банкны шилжүүлгийн мэдээллээр гаргаж өгсөн бөгөөд эгч Л.Н******* нь Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022.06.30-ны өдөр гаргаж өгсөн баримтдаа бүгдийг хавсарган хүргүүлсэн болно.

Л*******гийн Н******* би “Ш*******-Амжилт” ХХК-д огт хамааралгүй, иргэн Ж.Г*******ийн нэхэмжлэлд дурдагдсан газрыг иргэн миний бие эзэмшдэггүй, мөн дурдагдсан мөнгийг хувьдаа ашиглаагүй тул намайг хариуцагчаар тодорхойлсон энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, миний бие өөрт хамааралгүй хуулийн эттээдийн өмнөөс хариуцагч болох үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

.Хариуцагч Ш******* ******* ХХК нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

Ж*******ийн Г******* нь тус шүүхэд 2022 оны дугаар сарын 19-ний өдөр манай "Ш******* *******" ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргажээ. Энэ нэхэмжлэлийн агуулга, үндэслэл нь 2019 оны дугаар сарын 31-ний өдрийн "Газар худалдах, худалдан авах гэрээ”-ээс үүрэг шаардсан байна. "Ш******* *******" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан П.Ц 2019 оны 12 дугаар сард нас барсны дараа энэ гэрээ нь компаний бусад хувьцаа эзэмшигчдэд мэдэгдсэн ба гэрээ нь хууль бус болох нь илэрхий байсан тул гүйцэтгэх захирлаар томилогдсон П.Э миний бие эрх үүргийн дагуу Ж.Г*******эд 2021.03.19-ний өдөр Н хн *******.148 м.кв газрыг ашиглуулах боломжгүй тухай мэдэгдсэн. Энэ мэдэгдэлийг хүлээн аваад Ж.Г******* учрыг ойлгож манайтай тохиролцон 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 2012/13 тоот газрын "Түрээсийн гэрээ" байгуулсан.

Ж.Г******* нь түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2022 оны 02 сарын 1-ны өдөр түрээсийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тул түрээсийн төлбөрөө төлөхийг шаардаж, хэрэв үүргээ биелүүлэхгүй бол гэрээний 7.1-д зааснаар гэрээг нэг талаас цуцлахыг мэдэгдсэн. Ж.Г******* түрээсийн төлбөр төлөөгүй тул одоо 2021/13 тоот гэрээ цуцлагдсан. Мөнгө хүлээн авсан гэх иргэн Л.Н******* манай компанид газрын үнэ ямар нэгэн мөнгө шилжүүлээгүй, "Ш******* Амжилт" ХХК нь Ж.Г*******, Л.Н******* нартай төлбөрийн эрх үүрэг шилжүүлсэн ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй. Компанийн захирлаар ажиллаж байсан П.Цад төрөөс зөвхөн гэрээ, гэрчилгээгээр тодорхой зориулалтаар эзэмшиж байгаа газрыг бусдад худалдах эрхийг "Ш******* Амжилт" ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болон нутаг дэвсгэрийн Засаг дарга, газрын асуудал эрхэлсэн төрийн байгууллагаас олгосон явдал байхгүй.

Иймд "Ш******* Амжилт" ХХК болон иргэн Ж.Г******* нарын хооронд 2019 оны дугаар сарын 31-ний өдөр байгуулсан "Газар худалдах, худалдан авах гэрээ" нь Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан үндэслэлээр хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул хүчингүй болгоно уу.

Ж.Г******* нь мөнгөө "Ш******* Амжилт" ХХК-ийн ямар нэгэн итгэмжлэлгүй этгээд Л.Н*******т шилжүүлэн өгсөн гэх тул түүнээс нэхэмжлэн авах эрх нь нээлттэй гэжээ.

 

6.Нэхэмжлэгч Ж.Г******* нь сөрөг нэхэмжлэлийн татгалзлаа дараах байдлаар тодорхойлсон.

Талийгаач Ц нь Ш******* ******* ХХК-ийн нэрийн өмнөөс надтай газар худалдах гэрээ байгуулах бүрэн эрхтэй хүн байсан түүнийхээ дагуу ч бид 2019.0.31-ний өдөр гэрээ байгуулсан. Би гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 43,000,000 төгрөгийг П.Цад шилжүүлсэн.

Харин П.Ц нь надад газрын эрхийг шилжүүлэхдээ тухайн газрын гэрчилгээ барьцаанаас суллагдсаны дараа шилжүүлэхээр тохиролцсон байдаг. Гэвч талийгаач П.Ц нь тухайн газрын барьцаалбар суллагдаж гарахаас өмнө нас барчихсан. Хэрвээ нас бараагүй байсан бол бидний харилцаа хууль ёсны дагуу хэвийн явагдаж байгаа.

Харин “Ш******* *******” ХХК-ийн захирал нас барсан хүн үг хэлэх биш гэсэн байдлаар хандаж байгаад харамсалтай байна. Би “Ш******* *******” ХХК-ийн захирал талийгаач П.Цтай хийсэн гэрээ Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхээс гадна худалдааны зүйлийг тодорхой хугацааны дараа шилжүүлэхээр тохиролцсон болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзэж байна.

Хариуцагч тал тухайн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд  миний Ш******* ******* ХХК-д төлсөн 43,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсанаас гадна тухайн мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарладаг.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ шүүхээс уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзвэл надад 43,000,000 төгрөгийг буцаан өгөх ёстой юм гэв.

 

7.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар дараах баримтуудыг гаргаж өгсөн.

-Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 6-р хуудас/,

-2019 оны дугаар сарын 31-ний өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээ /1-р хавтаст хэргийн 7-8-р хуудас/

-2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/13 дугаартай Түрээсийн гэрээ /1-р хавтаст хэргийн 9-10-р хуудас/,

-Ж.Г*******ийн эзэмшлийн Хаан банк дахь дугаар дансны 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны дансны хуулга /1-р хавтаст хэргийн 11-17-р хуудас/,

-2022 оны дугаар сарын 19-ний өдрийн 22/33 дугаартай Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /1-р хавтаст хэргийн 18-20-р хуудас/,

-Тсумын газрын даамал Г.Агийн тодорхойлолт /2-р хавтаст хэргийн 9-р хуудас/,

-Гын Нгийн эзэмшлийн Хаан банк дахь дугаартай дансны 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн дансны хуулга /4-р хавтаст хэргийн 67-р хуудас/,

-Б.Ш*******баярын тодорхойлолт /4-р хавтаст хэргийн 68-р хуудас/,

-Сын Дын эзэмшлийн Төрийн банк дахь дугаартай дансны 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн дансны хуулга /69-р хавтаст хэргийн 67-р хуудас/,

-Ш******* ******* ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 04/16 дугаартай албан бичгийн хуулбар /4-р хавтаст хэргийн 70-71-р хуудас/,

-Б.Мийн тодорхойлолт /4-р хавтаст хэргийн 72-р хуудас/,

 

8.Хариуцагч Ш******* ******* ХХК дараах нотлох баримтыг гаргаж өгсөн.

-“Ш******* *******” ХХК-ий хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хавтаст хэргийн 39-р хуудас /

-2019 оны дугаар сарын 31-ний өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээ /1-р хавтаст хэргийн 40-41-р хуудас/,

-“Ш******* *******” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 1-ны өдрийн 02/03 дугаартай Мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг /1-р хавтаст хэргийн 42-р хуудас/,

-Тсумын газрын даамал Г.Агийн тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 43-р хуудас/,

- дугаартай ААН-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /1-р хавтаст хэргийн 44-р хуудас/,

-2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 06337-2022/00149 дугаартай Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрийн зурагны хуулбар /1-р хавтаст хэргийн 4-47-р хуудас/,

-2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 06337--2-1401-22-0001 дугаартай мэдэгдэх хуудасны хуулбар /1-р хавтаст хэргийн 48-р хуудас/,

-Ш******* ******* ХХК-ийн эзэмшлийн Хаан банк дахь дугаар дансны 201 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны дансны хуулга /1-р хавтаст хэргийн 247-р хуудас/,

-Ш******* ******* ХХК-ийн эзэмшлийн Төрийн банк дахь дугаар дансны 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны дансны хуулга /1-р хавтаст хэргийн 248-р хуудас/,

-Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын -ны өдрийн 347 дугаартай тушаал, тушаалын хавсралт /2-р хавтаст хэргийн 97-107-р хуудас/,

-Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийдвэрийн хуулбар, /4-р хавтаст хэргийн 8-88-р хуудас/

 

9.Хариуцагч Л.Н******* дараах нотлох баримтыг гаргаж өгсөн.

-Зардлын төрөл, зарлага /төгрөгөөр гэх баримт /1-р хавтаст хэргийн 182-р хуудас /,

-Л*******гийн Н*******ийн Хаан банк дахь дугаар дансны 2019 оны 6 дугаар сарын 4, 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх, 2019 оны 6 дугаар сарын 21, 2019 оны 7 дугаар сарын 19, 2019 оны 7 дугаар сарын 27, 2019 оны 7 дугаар сарын 31, 2019 оны 8 дугаар сарын 01, 2019 оны 8 дугаар сарын 3, 2019 оны 8 дугаар сарын , 2019 оны 8 дугаар сарын 12, 2019 оны 8 дугаар сарын 19, 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс 9 дүгээр сарын 11-ний өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн  дансны хуулга /1-р хавтаст хэргийн 183-196-р хуудас/,

 

10.Хариуцагч Л.Н******* нотлох баримтыг гаргаж өгөөгүй болно.

 

11.Хариуцагч Л.Н*******, Л.Н******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б дараах нотлох баримтыг гаргаж өгсөн.

-2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 11-16072167 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Зээлийн гэрээний хуулбар /2-р хавтаст хэргийн 80-82-р хуудас /,

-Ш******* ******* ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн 03, 02 дугаартай ТУЗ-ын тогтоолын хуулбар /2-р хавтаст хэргийн 83-84-р хуудас /,

-Ш******* ******* ХХК-ийн 2011 оны 10 дугаар сарын -ны өдрийн 10/01 дугаартай ТУЗ-ын Хурлын тогтоолын хуулбар /2-р хавтаст хэргийн 8-р хуудас /,

-Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар /2-р хавтаст хэргийн 86-89-р хуудас /,

-Ш******* ******* ХХК-ийн захирал П.Цын бор цүнхэнд байсан бичиг баримт эд зүйл 2019.12.18 гэх жагсаалт болон бусад баримтын хуулбар /2-р хавтаст хэргийн 111-11-р хуудас /,

-Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийдвэрийн хуулбар, /4-р хавтаст хэргийн 89-96-р хуудас/,

-2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр татвар төлсөн баримт /4-р хавтаст хэргийн 97-99-р хуудас/,

-Л*******гийн Н*******ийн Хаан банк дахь дугаар дансны 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 30, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 31, 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 31, 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны дансны хуулга /4-р хавтаст хэргийн 100-128-р хуудас/,

-Л*******гийн Н*******ийн Хаан банк дахь 720406960 дугаар дансны 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 30, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 30, 2018 оны 7 сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31, 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны дансны хуулга /4-р хавтаст хэргийн 129-1-р хуудас/

 

12.Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Хаан банкны Б аймаг дахь салбараас “Ш******* *******” ХХК-ийн нэр дээр байрлах Тсумын Х багийн Н хд байрлах ******* нэгж талбарын дугаартай *******. м2 талбайтай газрын гэрчилгээг тус компанийн харилцагч банк болох Хаан банкинд барьцаанд байсан лавлагаа, Б аймгийн Тариалан эрхлэх сангаас ”Ш******* *******” ХХК нь 2012 оноос хойш Б аймгийн Тариалан эрхлэх сангаас зээл авч байсан ба уг компанийн зээлийн болон харилцах дансны мэдээллийг, Б аймгийн Төрийн сангийн хэлтсээс “Ш******* *******” ХХК-ийн 2018 оноос хойших санхүүгийн үйл ажиллагааны тайлан, Б аймгийн Татварын хэлтсээс ”Ш******* *******” ХХК-ийн 2018 оноос хойших борлуулалтын орлогын буюу аж хуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, “Ш******* *******” ХХК-ийн татварын цахим баримт олголтын талаарх (е- баримтын тайлан) тайлан, Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Ш******* *******” ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны журмаар хийгдэж байсан ажиллагааны талаар лавлагаа болон өр төлбөртэй эсэх лавлагаа /1-р хавтаст хэргийн 77-161, 170-171, 208-230-р хуудас/, Хаан банкны Б салбараас “Ш******* *******” ХХК-ийн 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хаагдсан Хаан банкны төслийн зээлийн хувийн хэрэг, П.Цын 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 32,2 сая орон сууцны зээл, 2009 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 30,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл, 2008 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 0,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл, 2007 оны 6 дугаар сарын -ны өдрийн 0,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл, 2003 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 7 сая төгрөгийн бизнесийн зээлийн мэдээлэл, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, П.Цын 281020371, 2701417*******, 07624189, 0290088, 02900869, 281073094 тоот данснуудын дансыг нээж ашигласан үеийн нийт хугацааны мэдээлэл буюу дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн -69, 77-р хуудас, хэрэгт хавсаргагдсан 2012 оны 01 дүгээр сарын 2-ны өдрийн 706 дугаар бүхий зээлийн гэрээний материал/, Б аймгийн Төрийн сангийн хэлтсээс тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 132/ШЗ2022/01330 дугаартай шүүгчийн захирамжийн биелэлтийг хангаж “Ш******* *******” ХХК-ийн 2019 оны 1-3 дугаар улирлын санхүүгийн тайланг, тодруулгын хамт, Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 08 сарын 16-ны өдрийн 01/781 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт дурдсан 17040138 дугаартай, 17040307 дугаартай, 20040336 дугаартай гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан хувийн хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бгийн хүсэлтээр Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс “Ш*******-Амжилт”ХХК-ий өмчлөлийн Ү-, Ү-, Ү-041200002 эрхийн улсын бүртгэлийн дугааруудад бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг ХААН банкны 330,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд барьцаалуулахыг зөвшөөрсөн “Ш*******-Амжилт”ХХК-ий 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Тогтоол”-ын хуулбар, “Ш*******-Амжилт”ХХК-ний 2012 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр ХААН банкны Б салбараас авсан “Зээлийн гэрээ”, мөн уг зээлийн “Барьцааны гэрээ”-нүүдийн хуулбар, 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Пүрэвдоржийн Мөнхцэцэгээс Пүрэвсүрэнгийн Эад “Хаан банкнаас авах зээлийн гэрээ болон ипотекийн гэрээ, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах, тухайн зээлтэй холбоотой бүх үйлдэлд“ 1 жилийн хугацаатай өөрийгөө төлөөлүүлэхээр олгосон итгэмжлэлийн хуулбаруудыг, Ш*******-Амжилт ХХК-ний Л.Цын эзэмшлийн хувьцааг Л.Н******* өвлөн авсан бүртгэл хийгдсэн эсэх лавлагааг, ХААН банкны Б аймаг дахь салбараас РД: регистрийн дугаар бүхий Маарамба овгийн Пүрэвсүрэнгийн Эын эзэмшдэг дансны дугаарын, РД: регистрийн дугаар бүхий Хотгойд овгийн Пүрэвдоржийн Мөнхцэцэгийн эзэмшдэг дансны дугаарын, 06309406 тоот данс эзэмшигчийн мэдээлэл /2-р хавтаст хэргийн 142-227, 3-р хавтаст хэргийн 19-20, 4-р хавтаст хэргийн 1-24-р хуудас/

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх гэрч Э.С, Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бгийн хүсэлтээр гэрч Т.Ш, Л.Н нараас нараас мэдүүлэг авсан.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.Г*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Л.Н*******, Л.Н******* нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

2.Нэхэмжлэгч Ж.Г******* нь хариуцагч Ш******* ******* ХХК-ийн захирал асан П.Цтай Газар худалдах, худалдан авах гэрээ байгуулж гэрээний үнэд 43,000,000 төгрөгийг П.Ц захиралын хүсэлтээр Л.Н*******ийн дансанд шилжүүлсэн тул тус гэрээний дагуу газрын эрхийг шилжүүлэн авна гэв.

 

3.Хариуцагч Ш******* ******* ХХК нь тус компаний өмнөх захирал П.Ц нь өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн Газар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба гэрээний үнэ компаний дансанд шилжиж ороогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

4.Хариуцагч Л.Н******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ш******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч ч гэсэн компаний өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй, энэ газрын маргаантай холбоотой гэрээний талаар мэдэхгүй, хариуцах ёсгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

.Хариуцагч Л.Н******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ш******* ******* ХХК-тай ямар ч хамааралгүй ба хүргэн ахын хүсэлтээр зөвхөн өөрийн эзэмшлийн дансыг ашиглуулдаг байсан тул би энэ маргаанд хамааралгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

6.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  "Ш******* Амжилт" ХХК нь Ж.Г*******, Л.Н******* нартай төлбөрийн эрх үүрэг шилжүүлсэн ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй. Компанийн захирлаар ажиллаж байсан П.Цад төрөөс зөвхөн гэрээ, гэрчилгээгээр тодорхой зориулалтаар эзэмшиж байгаа газрыг бусдад худалдах эрхийг "Ш******* Амжилт" ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болон нутаг дэвсгэрийн Засаг дарга, газрын асуудал эрхэлсэн төрийн байгууллагаас олгоогүй тул Ш******* Амжилт" ХХК болон иргэн Ж.Г******* нарын хооронд 2019 оны дугаар сарын 31-ний өдөр байгуулсан "Газар худалдах, худалдан авах гэрээ"-г хүчингүй болгож өгнө үү гэв.

 

7.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг талийгаач Ц нь Ш******* ******* ХХК-ийн нэрийн өмнөөс надтай газар худалдах гэрээ байгуулах бүрэн эрхтэй хүн байсан түүнийхээ дагуу ч бид 2019.0.31-ний өдөр гэрээ байгуулсан. Би гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 43,000,000 төгрөгийг П.Цад шилжүүлсэн тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж няцаасан.

 

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

        Ш*******-Амжилт ХХК-нийг төлөөлж Пүрэвдоржийн Ц, нэхэмжлэгч Ж.Г******* нарын хооронд нэгж талбарын ******* /одоогийн / дугаартай Б аймгийн Тсумын Х багийн Н х гэх газар байрлалтай газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ буюу худалдах, худалдан авах гэрээ 2019 оны дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан байна.

     

        9.Зохигч Ш*******-Амжилт ХХК-ийг төлөөлж Пүрэвдоржийн Ц, нэхэмжлэгч Ж.Г******* нарын хооронд 2019 оны дугаар сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний үнэ Л.Н*******ийн дансанд шилжсэн талаар маргадаггүй. Харин П.Ц нь өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн Газар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба гэрээний үнэ компаний дансанд шилжиж ороогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргадаг.

 

       10.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу  бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.

 

       Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

       11.П.Ц нь Ш*******-Амжилт ХХК-ний захирлаар 2008 оноос хойш 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан бөгөөд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй этгээд байсан болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбараар нотлогдож байна /3-р хх-ийн 191-р хуудас/.

 

        П.Эыг Ш*******-Амжилт ХХК-ний гүйцэтгэх захирлаар 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр бүртгэсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 39-р хуудас/-аар тогтоогдож байна.

 

       12.Ш*******-Амжилт ХХК-ний хувьцаа эзэмшигчээр П.Ц, Л.Н*******, П.Э нар байсан талаар зохигч маргаагүй.

 

13.Ш*******-Амжилт ХХК нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг П.Цыг захирлаар ажиллаж байх хугацаанд хийж байгаагүй бөгөөд гүйцэтгэх удирдлагатай төлөөлөн удирдах зөвлөл болон хувьцаа эзэмшигчдийн хурлаас өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрх хэмжээ олгосон гэрээ байгуулаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нгийн Ш*******-Амжилт ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдсан тухай нотлох баримт байдаггүй гэх тайлбараар тогтоогдож байна.

Мөн хэрэгт хариуцагч Ш*******-Амжилт ХХК нь гүйцэтгэх удирдагыг хэрэгжүүлж байсан П.Цтай төлөөлөн удирдах зөвлөл болон хувьцаа эзэмшигчдийн хурлаас өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрх хэмжээ олгосон гэрээ байгуулсан талаарх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.2-т зааснаар гаргаж өгөөгүй байна.

 

14.Ш*******-Амжилт ХХК-ний захирлаар ажиллаж байсан П.Ц нь тухайн компаний өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахдаа бизнесийн шийдвэр гаргах дүрмийн дагуу  хэрэгжүүлж байсан байна гэж дүгнэхээр байна.

 

Бизнесийн шийдвэр гаргах дүрэм гэдэг нь байнгын эрсдэлтэй нөхцөлд ашиг олох явдал юм. Хэрэв ямар ч эрсдэлгүй нөхцөл байгаад тэр нь бизнес болвол түүнийг хүн болгон хийх боломжтой. Бодит байдал тийм биш учир тэрхүү эрсдэлтэй байдлаас зугтвал компаний үйл ажиллагаа доголдоно. Тиймээс компаний удирдах албан тушаалтан бол компаний үйл ажиллагааг хэвийн бөгөөд ашиг олох хэмжээнд удирдан зохион байгуулах үүрэгтэй.

 

1.Компаний тухай хуулийн 87 дугаар зүйлд зааснаар их хэмжээний хэлцлийг гүйцэтгэх захирал хийх эрхгүй байна. Их хэмжээний хэлцэл гэдэг нь хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 2 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбоотой хэлцлийг хэлнэ.

       

        Ш*******-Амжилт ХХК-ний 2018 оны жилийн эцсийн актив буюу нийт хөрөнгө нь 1,623,410,000 төгрөг байсан болох нь Ш*******-Амжилт ХХК-ний 2019 оны 4-р улирлын санхүүгийн тайлангийн хуулбар /2-р хх-ийн 146-р худас/-аар нотлогдож байх тул Ш*******-Амжилт ХХК, нэхэмжлэгч Ж.Г******* нарын хооронд 2019 оны дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан 42,600,000 төгрөгийг үнэ бүхий газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ буюу худалдах, худалдан авах гэрээ нь их хэмжээний хэлцэлд тооцогдохооргүй байна.

 

         16.Иймээс П.Ц нь Ш*******-Амжилт ХХК-ний өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд  нэхэмжлэгч Ж.Г*******тэй нэгж талбарын ******* /одоогийн / дугаартай Б аймгийн Тсумын Х багийн Н х гэх газар байршилтай газрын эрх шилжүүлэх гэрээ буюу худалдах, худалдан авах гэрээ хийх эрхтэй байна.

 

        Энэхүү гэрээг хийхдээ  П.Цад  ямар нэг хувийн сонирхолтой байгаагүй, тухайн нөхцөл байдалд тохирсон шийдвэрийг гаргасан бөгөөд бизнесийн шийдвэр нь компаний ашиг сонирхолд нийцсэн байх гэсэн шаардлагыг хангаж, ажиллаж байсан гэж үзэхээр байна.

        Учир нь П.Цыг захирлаар ажиллаж байх хугацаанд бусад хувьцаа эзэмшигчдээс П.Цын гаргасан шийдвэртэй холбогдуулсан гомдлыг гаргаж байсан тухай нотлох баримт хариуцагч тал хэрэгт өгөөгүй байна.

 

        17.Б аймгийн Тсумын Х багийн Н хд орших газрын  нэгж талбарын дугаар ******* гэж байсан нь болж өөрчлөгдсөн болох нь Тсумын газрын даамал Г.Агийн тодорхойолт /1-р хх-ийн 43-р хуудас/-аар нотлогдож байна.

 

         18.Маргаан бүхий газар нь 2012 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр Ш*******-Амжилт ХХК-ний ХААН банкнаас авсан 330,000,000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд байсан /1-р хх-ийн 16-161-р хуудас/ бөгөөд тухайн зээлийн төлбөр 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болсон болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар /3-р хх-ийн 20, 166-р хуудас/-аар тогтоогдож байх тул П.Ц ажиллаж байх хугацаандаа тухайн газрын эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх боломжгүй байсан байна.

 

        19.Хариуцагч Ш*******-Амжилт ХХК нь гэрээний үнийг хариуцагчийн дансанд хийгээгүй болох нь 1-р хавтаст хэргийн 247-248-р хуудсанд авагдсан тус компаний дансны хуулгаар нотлогдох тул тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

   

         Гэрээний үнэ болох 43,000,000 төгрөг Л.Н*******ийн дансанд орсон талаар зохигчийн хэн аль нь маргаагүй. Хариуцагч Л.Н******* өөрийн ХААН банкны дугаартай дансыг П.Цад ашиглуулж байсан гэж тайлбарласан. Тухайн дансыг П.Ц ашиглах болсон шалтгааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь Ш*******-Амжилт ХХК, П.Ц, П.Э, Л.Н*******, П.Мөнхцэцэг нарын данс битүүмжлэлтэй байсан учраас Л.Н*******ийн дансаар гүйлгээ хийгдэж, компаний үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарласан.

 

        Дээрх тайлбар нь Ш*******-Амжилт ХХК, хувьцаа эзэмшигчдийн  харилцах болон хадгаламжийн данс нь 2018 оноос хойш битүүмжлэгдсэн байсан бөгөөд тухайн битүүмжлэл нь 2022 оны 11 дүгээр сарын 9-ны өдөр чөлөөлөгдсөн болох нь битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоолын хуулбар /3-р хх-ийн 228-р хуудас/-аар нотлогдож байна.

 

        ХААН банкнаас 2012 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр 330,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд тухайн зээлийн хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр дууссан /1-р хх-ийн 18-р хуудас/ бөгөөд Хаан банк ХХК-аас авсан 330,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөрт төлбөр төлөгчөөр Ш*******-Амжилт ХХК, П.Ц, Л.Н*******, П.Э, П.Мөнхцэцэг нар байсан болох нь 2020 оны дугаар сарын 21-ний өдөр Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар /3-р хх-ийн 20-р хуудас/-аар тогтоогдож байна.

 

        Тухайн зээлийн төлбөр 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болсон болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар /3-р хх-ийн 20, 166-р хуудас/-аар тогтоогдож байна.

      

         Мөн Ш*******-Амжилт ХХК нь Хөдөө аж ахуйг дэмжих сан болон бусад газруудад өр төлбөртай байсан талаар зохигч маргаагүй. Иймээс Ш*******-Амжилт ХХК болон хувьцаа эзэмшигчдийн дансаар 2017 оноос хойших хугацаанд орлогын гүйлгээ хийж болох байсан хэдий ч зарлагын гүйлгээ хийх боломжгүй байсан гэж шүүх  дүгнэлээ.

 

        Хариуцагч Л.Н*******ийн дансанд нэхэмжлэгч Ж.Г*******ээс шилжүүлсэн 43,000,000 төгрөг орсон байх бөгөөд тухайн мөнгө хоол, хүнс, хандив, түрээс, бензин, сэлбэг, түлш зэрэгт Ш*******-Амжилт ХХК болон Цэ гэсэн нэрээр зарцуулагдсан болох нь Л.Н*******ийн дансны хуулга /1-р хх-ийн 183-196-р хуудас/-аар тогтоогдож байна.

 

         20.Ш*******-Амжилт ХХК-ний данс болон хувьцаа эзэмшигчдийн дансаар гүйлгээ хийдэггүй байсан болох нь хэргийн 42-р хуудсан авагдсан мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг мөн компаний дансаар гүйлгээ хийгээгүй атлаа 2019 онд 32,872,34 төгрөгийн орлого олж байсан тухай орлогын албан татварын тайлан /1-р хх-ийн 142-р хуудас/-аар  нотлогдож байх тул компаний данснаас өөр данс ашиглаж байсан болох нь тогтоогдож байна.

 

          21.Л.Н*******ийн дансанд гэрээний үнэ 43,000,000 төгрөгийг шилжүүлэхийг Ц аман хэлбэрээр нэхэмжлэгч Ж.Г*******эд зөвшөөрсөн бөгөөд гэрээний үнийг аваагүй талаар П.Цыг ажиллаж байх хугацаанд Л.Н*******т холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй тул гэрээний үнийг Ш*******-Амжилт ХХК-ийг хүлээн авсанд тооцож, Л.Н*******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

 

          22.Л.Н******* нь Ш*******-Амжилт ХХК-ний хувьцаа эзэмшигч бөгөөд мөн П.Цын хууль ёсны өв залгамжлагч. Гэхдээ П.Цын хувьцааг өвлөж аваагүй болох нь Улсын бүртгэлийн хэлстийн албан бичгээр /2-р хх-ийн 216-р хуудас/ тогтоогдож байна. Л.Н******* компаний хувьцаа эзэмшигчийн мөн П.Цын өв залгамжлагчийн хувьд ч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах хууль зүйн үндэслэлгүй болно.

        

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

          23.П.Ц нь Ш*******-Амжилт ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулах бүрэн эрхийн хүрээнд Газар худалдах худалдан авах гэрээг байгуулсан боловч эрхийн гэрчилгээг шилжүүлэхээс өмнө нас барсан байна. Энэ байдал нь Ш*******-Амжилт ХХК-аас гэрээний зүйл болох Тсумын Х багийн Н хд байрлах ******* /одоогийн / нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлэхэд саад болохгүй гэж үзсэн. Учир нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт хэлцэл хийснээс хойш нас барсан этгээдийн урьд нь хийсэн хэлцэл хүчин төгөлдөр хэвээр байхаар, 42 дугаар зүйлийн 42.-д нотариатаар гэрчлүүлэхээр заасан хэлцлийг талуудын аль нэг тал үүргээ бүрэн биелүүлсэн бол шүүх уг хэлцлийг хийгдсэнд тооцно гэж тус тус хуульчилсан. Мөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан зохицуулалт бол газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх үед хийгдэх процесс ажиллагаа юм. 

 

          Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

 24.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 372,90 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 370,90 төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ш*******-Амжилт ХХК-аас 372,90 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд илүү  төлсөн 10,60 төгрөгийг Төрийн сангаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор  шийдвэрлэлээ.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.1, 11.2.2, 11.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон     

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хариуцагч Ш******* ******* ХХК-д ******* /одоогийн / нэгж талбарын дугаартай *******. мкв газрыг нэхэмжлэгч Ж.Г*******ийн хууль ёсны эзэмшилд шилжүүлэхийг даалгаж, хариуцагч Л.Н*******, Л.Н******* нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372,90 /гурван зуун далан хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг, хариуцагч Ш******* ******* ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 370,90 /гурван зуун далан мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ш******* ******* ХХК-аас 372,90 /гурван зуун далан хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 10,60 /арван мянга зургаан зуун тавь/ төгрөгийг Төрийн сангаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР