Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2023/00500

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2023/00500

Орхон аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:1987 оны 10 дугаар сарын 22-нд төрсөн, 36 настай, Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/,

 

Хариуцагч:1989 оны 12 дугаар сарын 02-нд төрсөн, 34 настай, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-18-123 тоотод оршин суух, ******* овогт /РД:/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн төлбөр 7,955,857.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд шүүхэд өөрийнхөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч А.*******, А. нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 7,109,563.18 төгрөг, зээлийн хүү 821,259.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,035.14 төгрөг, нийт 7,955,857.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн А.******* нь *******тай 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1130047340 дугаартай зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 12,890,436=82 төгрөг, зээлийн хүү 8,138,551=60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,254=48 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 1130047340 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Банкны зүгээс утсаар сануулж, удаа дараа гэрээр нь очиж зээлийн төлбөрөө төлөхийг шаардаж, хэд хэдэн удаа шаардах хуудас өгсөн байна. 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 7,109,563.18 төгрөг, зээлийн хүү 821,259.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,035.14 төгрөгийг хугацаа хэтрүүлээд 215 хоног болсон байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөр 7,955,857.52 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

3.Хариуцагч А.*******, А. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие А.******* нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 20,000,000 төгрөгийн цалингийн зээл зээлсэн нь үнэн. Би зээлээ сар бүр цалингаасаа төлдөг байсан бөгөөд жирэмсний амралт авснаас хойш төлөлт хийх боломжгүй болсон. Мөн короногийн үед нөхрийн ажил зогсож төлөлт хийх боломжгүй болж хүндэрсэн. Гэвч би чадах чинээгээрээ мөнгө олдвол төлөлтийг хийсээр ирсэн. Хамгийн сүүлд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагадаа намайг үндсэн зээлд 12,890,436.82 төгрөг, зээлийн хүү 8,138,551.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,254.48 төгрөгийг төлсөн гэсэн байна. Зээлдэгч намайг 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, удаа дараа сануулж, гэрээр нь очиж зээлийн төлбөрөө төлөхийг шаардаж, хэд хэдэн удаа шаардах хуудас өгсөн гэсэн байна. Намайг төлбөр төлөх боломжгүй болсон тухайг мэдэж байгаа атлаа нэг талын санаачилгаар гэрээгээ цуцалж шүүхэд намайг өгөх боломжтой байсан бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлж ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч үүнээс болж хугацаа хэтэрсэн гэж үзэж байгаа нь үндэслэлтэй юм. Тиймээс мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдахыг хуульд заасныг шүүх баримтлах нь хуульд нийцнэ. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дугаар зүйлийн 224.2.3, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг заасан байдаг. ******* намайг төлөлт хийх боломжгүйг 2022 оны 07 сараас хойш мэдсээр атал өнөөдрийг хүртэл ямар нэгэн үйлдэл хийхгүй байсаар, нэг талаас гэрээгээ цуцлах боломжтой байхад 7 сарын дараа шүүхэд хандаж хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмэгдүүлж нэхэмжилсэн нь илтэд надад хохиролтой байна. Би үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө, харин нь 2022.07.02-ны өдрөөс хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй... гэжээ.

 

4.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын өмгөөлөгчөөр өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр цалингийн зээлд 20.000.000 төгрөг авснаа хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн. Батлан даагчаар А.ыг холбогдуулах шаардлага байхгүй. Уг мөнгийг би авсан учир өөрөө төлнө, А. нь энэ мөнгөнөөс огт мөнгө авч хэрэглээгүй учир түүнийг хамтран хариуцагчаар татсаныг хүчингүй болгож өгнө үү гэсэн байр суурийг А.******* илэрхийлж байгаа. 2018 оноос хойш төлөлтийг хийсээр байсан ба 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар төлөлт хийгдэлгүй зогссон. Учир нь энэ үед ковидын нөхцөл байдал үүссэн, нялх хүүхэдтэй байсан, нөхөр нь хөдөө байсан зэргээс шалтгаалан мөнгө орж ирэхгүйгээс үүдэн төлөлтийг хийх боломжгүй болсон. Энэ талаараа банкинд хэлж байсан. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцаагчийг нэмэгдүүлсэн хүүд 40.250 төгрөг, үндсэн зээлээс 12.890.036 төгрөгийг төлсөн гэж үзсэн байна. 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэлд 7.109.563 төгрөгийг нэхэмжилж байгаа юм байна. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 1.000.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцоогүй байна. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1-т хугацаанд нь гүйцэтгүүлсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй бол, 223.2-т үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй гэж заасан. Сүүлийн төлөлтөөс хойш 7 сар өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлийн төлөлтийг хийхгүй байгааг мэдсэн, хугацаа хэтэрсэн талаар мэдэгдэх хуудас өгч байсан. Тиймээс зээлийн гэрээг цуцалж эрт шүүхэд хандах боломжтой байсан. Үүрэг гүйцэтгүүлэгч нь эрхээ эдлээгүй. Хэрэв энэ үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь хүү болон анз авах эрхээ алдах талаар хуулиар зохицуулсан. Тиймээс сүүлд төлсөн төлөлтөөс хойшхи хүү болон анзын төлбөрийг төлөхгүй, харин 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 1.000.000 төгрөгийг хасаад 6.109.563 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэсэн байр суурийг хариуцагч илэрхийлж байгаа гэв.

 

5. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, ******* *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1130047340 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 1130047340-01 дугаартай батлан даалтын гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, А.*******ын зээлийн дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Иргэн А.******* нь *******тай 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1130047340 дугаартай зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 12,890,436.82 төгрөг, зээлийн хүү 8,138,551.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,254.48 төгрөгийг төлсөн бөгөөд гэрээний үүргээ 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш зөрчиж эхэлсэн бөгөөд банкны зүгээс утсаар сануулж, удаа дараа гэрээр нь очиж зээлийн төлбөрөө төлөхийг шаардаж, хэд хэдэн удаа шаардах хуудас өгсөн боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул банк зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 7,109,563.18 төгрөг, зээлийн хүү 821,259.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,035.14 төгрөг, нийт зээлийн төлөр 7,955,857.52 төгрөгийг хариуцагч А.*******, батлан даагч А. нараас гаргуулж өгнө үү... гэсэн.

 

3. Хариуцагч А.*******, А. нар нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 6,109,563 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зээлдэгч А.******* нь ******* *******-тай 2018 оны 12 дугаар сарын 21-нд 1130047340 дугаартай зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан, хариуцагч А. нь ******* *******-тай 2018 оны 12 дугаар сарын 21-нд 1130047340-01 дугаартай батлан даалтын гэрээг байгуулсан байна.

 

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэрээний харилцаа үүссэн, үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч ******* ******* нь зээлдэгч А.*******, батлан даагч А. нараас шаардах эрхтэй байна.

 

6. Хариуцагч А.******* нь жирэмсний амралт авсан шалтгаанаар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй болох нь зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны харилцагчийн хуулгаар тогтоогдож байна.

 

7. Хариуцагч А.*******ь, А. нар нь банк зээлээ төлөх боломжгүй болсныг мэдсээр байж гэрээгээ цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул Иргэний хуулийн 223.2, 224.2.3-т зааснаар хүү, анз авах эрхээ алдсан. Иймд 2022 оны 7 сараас хойш 7 сарын дараа шүүхэд хандаж хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмэгдүүлж нэхэмжилснийг төлөхгүй... гэсэн.

 

8. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ., 224 дүгээр зүйлийн 224.2.3-т мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах гэж тус тус заасан заалт нь нэхэмжлэгч ******* *******-д хамаарахгүй юм. Учир нь үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх талаар банк ямар нэг үйлдэл хийх ёстой байгаагүй, зээлдэгч зээлийн төлбөрийг төлж чадахгүй болсонд банкийг буруутгах үндэслэл байхгүй байна.

 

9. Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа нь 60 сар буюу 2024 оны 01 дүгээр сарын 02-нд дуусахаар байсан ба банк зээлдэгч зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй учир Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний төлбөрийг хариуцагч нараас шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

10. Хариуцагч А. нь ******* *******-тай 2018 оны 12 дугаар сарын 21-нд 1130047340-01 дугаартай батлан даалтын гэрээ байгуулсан байх ба Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458 дугаар зүйлийн 458.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ. гэж, мөн талуудын хооронд байгуулсан батлан даалтын гэрээний 3.1, 3.2-т зээлдэгч нь үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд банк түүнийг үүргийн гүйцэтгэлийг зээлдэгчтэй хамт хангахыг батлан даагчаас шаардах, ...банк нь батлан даагчаас төлбөрийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн шаардах эрхтэй гэж зааснаар ******* ******* нь хариуцагч А.өөс зээлийн төлбөрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй гэж үзнэ.

 

11. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр зээлийн үлдэгдэл 7,109,563.18 төгрөг, зээлийн хүү 821,259.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,035.14 төгрөг, нийт 7,955,857.52 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба зээлдүүлэгч ******* ******* нь зээлдэгч А.*******д 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус тус зээл төлөхтэй холбоотой мэдэгдлийг өгсөн байна.

 

12. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч А.*******, А. нараас зээлийн үлдэгдэл 7,109,563.18 төгрөг, зээлийн хүү 821,259.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,035.14 төгрөг, нийт 7,955,857.52 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* *******-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

13. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,243.72 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.*******, А. нараас улсын тэмдэгтийн хураамж 142,243.72 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* *******-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч А.*******, А. нараас зээлийн гэрээний төлбөр 7,955,857.52 /долоон сая есөн зуун тавин таван мянга найман зуун тавин долоон төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* *******-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,243.72 /нэг зуун дөчин хоёр мянга хоёр зуун дөчин гурван төгрөг далан хоёр мөнгө/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.*******, А. нараас улсын тэмдэгтийн хураамж 142,243.72 /нэг зуун дөчин хоёр мянга хоёр зуун дөчин гурван төгрөг далан хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ