Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 207/МА2023/00061

 

Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч А.Н, А.Б нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Он аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Булган аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Он аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ...................... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Н, А.Б нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 7.955.857.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Я.Э-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Х.Т /цахим/, нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.

ТОДОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл боолон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн А.Н нь Х банктай 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ................. дугаартай зээлийн гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 12,890,436=82 төгрөг, зээлийн хүү 8,138,551=60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,254=48 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш ................. дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Банкны зүгээс утсаар сануулж, удаа дараа гэрээр нь очиж зээлийн төлбөрөө төлөхийг шаардаж, хэд хэдэн удаа шаардах хуудас өгсөн байна. 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 7.109.563,18 төгрөг, зээлийн хүү 821.259,20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25.035,14 төгрөгийг хугацаа хэтрүүлээд 215 хоног болсон байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөр 7.955.857,52 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Н, А.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие А.Н нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 20,000,000 төгрөгийн цалингийн зээл зээлсэн нь үнэн. Би зээлээ сар бүр цалингаасаа төлдөг байсан бөгөөд жирэмсний амралт авснаас хойш төлөлт хийх боломжгүй болсон. Мөн короногийн үед нөхрийн ажил зогсож төлөлт хийх боломжгүй болж хүндэрсэн. Гэвч би чадах чинээгээрээ мөнгө олдвол төлөлтийг хийсээр ирсэн. Хамгийн сүүлд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагадаа намайг үндсэн зээлд 12,890,436.82 төгрөг, зээлийн хүү 8,138,551.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,254.48 төгрөгийг төлсөн гэсэн байна. Зээлдэгч намайг 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, удаа дараа сануулж, гэрээр нь очиж зээлийн төлбөрөө төлөхийг шаардаж, хэд хэдэн удаа шаардах хуудас өгсөн гэсэн байна. Намайг төлбөр төлөх боломжгүй болсон тухайг мэдэж байгаа атлаа нэг талын санаачилгаар гэрээгээ цуцалж шүүхэд намайг өгөх боломжтой байсан бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлж ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч үүнээс болж хугацаа хэтэрсэн гэж үзэж байгаа нь үндэслэлтэй юм. Тиймээс мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдахыг хуульд заасныг шүүх баримтлах нь хуульд нийцнэ. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дугаар зүйлийн 224.2.3, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг заасан байдаг. Х банк намайг төлөлт хийх боломжгүйг 2022 оны 07 сараас хойш мэдсээр атал өнөөдрийг хүртэл ямар нэгэн үйлдэл хийхгүй байсаар, нэг талаас гэрээгээ цуцлах боломжтой байхад 7 сарын дараа шүүхэд хандаж хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмэгдүүлж нэхэмжилсэн нь илтэд надад хохиролтой байна. Би үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө, харин нь 2022.07.02-ны өдрөөс хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэжээ.

Он аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ...................... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч А.Н, А.Б нараас зээлийн гэрээний төлбөр 7.955.857,52 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142.243,72 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.Н, А.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 142.243,72 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Я.Э- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Он аймаг дахь сум дундын Ирфний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.04-ний өдрийн .... дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна. Үүнд: Анхан шатны шийдвэр хууль ёсны бөгөөд хууль ёсны байна гэснийг зөрчсөн. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу. Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Н, А.Б-д холбогдох 7.955.857 төгрөгийг бүхэлд нь хангасаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. А.Н нь 2018.12.21-ний өдөр 20 сая төгрөгийн цалингийн зээл зээлсэн нь үнэн. Зээлээ сар бүр цалингаасаа төлдөг байсан бөгөөд жирэмсний амралт авснаас хойш төлөлт хийх боломжгүй болсон. Мөн коронагийн үед нөхрийнх нь ажил зогсож төлөлт хийх боломжгүй болж хүндэрсэн. Гэвч зээлдэгч чадах чинээгээрээ мөнгө олдвол төлөлтийг хийж байсан болно. Нэхэмжлийн шаардлагадаа үндсэн зээлд-12.890.436,82 төгрөг, зээлийн хүү 8.138.551.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30.254,48 төгрөгийг төлсөн гэжээ. Зээлдэгч 2022.07.02-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, удаа дараа сануулж, гэрээр нь очиж зээлийн төлбөрөө төлөхийг шаардаж хэд хэдэн удаа шаардах хуудас өгсөн гэсэн байна. Нэхэмжлэгч шаардлагаа гаргахдаа 2022.07.02-ны өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэсэн байдаг. Зээлийн эргэн төлөлтийн хуваариас харахад 2022.07.02-ний өдрөөс хойш 2023.02.02-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 7.109.563,18 үлдэгдэлтэй байна гэснийг ойлгохгүй байна. А.Нийн хамгийн сүүлд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1.000.000 төгрөгийг Хаад 7.109.563 үлдсэн гэж шүүх хуралд тайлбарласан. Хэрвээ үндсэн мөнгөнөөс Хаж тооцсон бол 6.729.149,86 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл байх ёстой юм. Гэтэл шүүх үүн дээр үнэлэлт дүгнэлт хийгээгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан нь шийдвэр бодит байдалд нийцээгүй дүгнэлт болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжпэлийн шаардагадаа 2023.02.02-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 7.109.563,18, зээлийн хүү 821.259,20, нэмэгдүүлсэн хүү 25.035,11 төгрөгийг нэхэмжилсэн гэдэг боловч энэ талаарх тооцооны задаргаагаа тодОй дэлгэрэнгүй тайлбарлаж чаддаггүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаа тодОйлж, нотолж тайлбарлаж чадахгүй байхад шүүх шаардлагыг бүрэн хангасан нь ИХШХШТХ-ийн 25.2.2, мөн хуулийн 38.1-д заасныг зөрчсөн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас хариуцагч А.Нд удаа дараа төлөлтөө хийхийг шаардсан мэдэгдэл өгч байсан атлаа төлөлтийг хийх боломжгүйг мэдсэн мөртлөө шүүхэд хандах боломжтой байсан ба ямар нэгэн үйлдэл хийхгүй байсаар, нэг талэас гэрээгээ цуцлахгүйгээр 7 сарын дараа шүүхэд хандаж хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмэгдүүлж нэхэмжилсэн нь А.Нд илтэд хохиролтой болсон. Үүнийг шүүх хуралд тайлбарлаж энэ үүргээ биелүүлээгүйн улмаас үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлж ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан юм. Гэтэл шүүх үүнийг үзэхдээ үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэх талаар банк ямар нэг үйлдэл хийх ёстой байгаагүй зээлдэгч зээлийн төлбөрийг төлж чадахгүй болсонд банкийг буруутгах үндэслэл байхгүй гэсэн нь буруу. Зээлийн төлбөрт өгсөн 1.000.000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс Хахдаа буруу Хаж байгаа нь зээлдэгчийн төлбөрөө төлж буй эрхэнд шууд халдаж байгаа нь банкны хууль бус үйлдэл, шударга бус байгааг хэлэх нь зүйд нийцэх байх. Төлбөр төлөх боломжгүйг мэдсээр байгаа атлаа нэг талын санаачлагаар гэрээгээ цуцалж шүүхэд өгөх боломжтой байсан бөгөөд мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдахыг хуулинд заасныг шүүх банкинд хамаарахгүй гэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. /Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дугаар зүйлийн 224.2.3/. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг заасан байдаг. Шүүх үүнийг тайлбарлахдаа энэ эрхээ хэрэгжүүлсэн мэтээр дурьдсан байдаг. Хамгийн гол маргаад байгаа үндэслэл нь Х банк ХХК нь А.Нийг төлөлтийг хийх боломжгүйг 2022 оны 07 дугаар сараас хойш мэдсэнийг нэхэмжлэлийн шаардлагадаа дурьдсан байхад шүүх Иргэний хуулийн 223.2, 224.2.3-д заасан заасныг нэхэмжлэгчид хамаарахгүй гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй юм. Иймд Он аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.04-ний өдрийн .... дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Н, А.Б нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 7.955.857,52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч А.Н, А.Б нараас зээлийн гэрээний төлбөр 7.955.857,52 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Н нь Х банк ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 21-нд ................. дугаар зээлийн гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлжээ. Хариуцагч А.Б нь Х банк ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 21-нд .................-01 дугаар батлан даалтын гэрээг байгуулсан байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн ба дээрх гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч А.Н нь үндсэн зээлд 12.890.436 төгрөг, зээлийн хүүнд 8.138.551 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 30.254 төгрөгийг төлсөн бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш ................. дугаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэгч талаас 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус тус зээл төлөхтэй холбоотой мэдэгдлийг өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч А.Б нь Х банк ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 21-нд .................-01 дугаар батлан даалтын гэрээ байгуулсан байх ба шүүх түүнийг хамтран хариуцагч гэж үзсэн нь зөв байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагч А.Н, А.Б нараас зээлийн үлдэгдэл 7.109.563,18 төгрөг, зээлийн хүү 821.259,20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25.035,14 төгрөг, нийт 7.955.857,52 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банк ХХК-д олгож шийдвэрлэсэн нь 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасантай нийцжээ.

Харин Х банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг цуцлуулах шаардлагыг шүүх орхигдуулсан байх тул зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ................. дугаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Я.Э- нь ...Он аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн .... дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 8.109.563,18 төгрөг байснаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч 1.000.000 төгрөг төлж зээлийн үлдэгдэл 7.109.563,18 төгрөг үлдсэн болох нь х/х-ийн 14 дүгээр хуудсанд авагджээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Я.Э-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 142.250 төгрөгийг буцаан олгох зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Он аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ...................... дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч А.Н, А.Б нараас зээлийн гэрээний төлбөр 7.955.857,52 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зохигчдын хооронд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан ................. дугаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч А.Н, А.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 7.955.857,52 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай... гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 142.250 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б