Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 130/ШШ2023/00287

 

 

 

 

 

 

 

 

2023 3 24

130/ШШ2023/00287

 

 

 

 

 

         

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.К .Хаяг: Б аймаг, Ц сум 0 дугаар  багт оршин суух,

Хариуцагч: Б аймгийн Ц сумын Засаг дарга (Засаг дарга Т.А ),

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 00 дугаартай “сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогч нар:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С ,

Хариуцагч Б аймгийн Ц сумын Засаг дарга Т.А ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Т.К нь хариуцагч Б аймгийн Ц сумын Засаг дарга Т.А д холбогдуулан тус Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №00 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие Б аймгийн Засаг даргын  2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 00 дугаартай захирамжаар Ц сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон одоо хүртэл ажиллаж байна. Б аймгийн Ц сумын Засаг дарга Т.А  нь албан тушаалд томилогдсон цагаас эхэлж Т.К надад удаа дараа хүүхдийн цэцэрлэгийн ажлаа өг гэсэн хууль бус шаардлага тавьж, ялгаварлан гадуурхах бодлого баримталж ирсэн болно.

1.2.Миний бие тухайн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн цагаас хойш тус Хүүхдийн цэцэрлэгийн ажлыг хэвийн хэмжээнд явуулж ирсэн ба өнгөрсөн хугацаанд ажлын хариуцлага алдаж, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно. Өнгөрсөн онд би сахилгын зөрчил гаргаагүй байхад сумын Засаг даргын захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсныг иргэний шүүхээс хүчингүй болгож байсан.

1.3.Гэтэл Ц сумын Засаг дарга Т.А  нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр №00 дугаартай захирамжаар Т.К нь тамга, тэмдэг ашиглах журам зөрчсөн гэсэн үндэслэл зааж миний үндсэн цалинг гурван сар хүртэлх хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан явдалд гомдолтой байна.

1.4.Ажил олгогчийн маргаан бүхий гэх 2022 оны 00 дугаартай захирамж нь Т.К нь тэмдэг ашиглах журам зөрчсөн гэж аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс торгуулийн шийтгэвэр оногдуулсан байхад давхардуулан дахин арга хэмжээ оногдуулсан явдлыг зөвшөөрөхгүй байна.

1.5 Урьд нь энэ асуудлаар шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан байсан ба анхан шатны шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан юм. Иймд уг нэхэмжлэлийг шүүх хянан хэлцээгүй буцаасан тул шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан болно.

1.2 Дээрх зөрчлийг ажил олгогч 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр мэдсэн байгаа. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хариуцлага тооцсон нь хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан зөрчлийг илрүүлснээсээ хойш 1 сарын дотор арга хэмжээ авах хэрэгтэй гэснийг зөрчиж байгаа. 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн өөрт нь хаягласан албан тоот очсон байгаа. Хавсралтад нэхэмжлэгчийн цэцэрлэгчийн тэмдэг дарагдсан байгаа. Үүнийг хариуцагч өөрөө шүүхэд ирсэн тайлбартаа тодорхой дурдсан байгаа. Мөн эдгээр асуудлаас болж нэхэмжлэгч улсад хохирол учруулсан асуудал байхгүй. Зөрчлийн шийтгэвэр оногдуулсан байсныг төлж барагдуулсан байгаа. Энэ талаарх эрх бүхий  байгууллагаас арга хэмжээ авсны дараа дахин арга хэмжээ авч байгаа нь үндэслэлгүй юм.

1.7 Иймд Б аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №00 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн байна.

 

2.Хариуцагч Б аймгийн Ц сумын Засаг дарга Т.А  болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М ийн хариу тайлбар, татгалзал:

2.1.Тус сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн цэцэрлэгийн эрхлэгч С.А сумын Засаг даргад ирүүлсэн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаар бүхий албан бичиг нь Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн албан бичигт бичигдэж, 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.А өөрөө гарын үсэг зурсан боловч Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн тамга тэмдгийг тус тус дарсан бөгөөд цэцэрлэгийн эрхлэгч, эцэг эх, харгалзан дэмжигч болон баг хооронд хийгдсэн гуравласан гэрээнд 2 дугаар цэцэрлэгийн тамга тэмдэг дарагдсан байдалтай байсан.

2.2.Дээрх зөрчлийн талаар Засга даргын зүгээс 2022 оны 10 дугаар сарын 10-ны үед мэдсэн ба энэ тухай Ц сумын 1 дүгээр цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан С.А нь мэдэгдсэн. Үүний дагуу сумын Засаг даргын зүгээс сонсох ажиллагаа явуулсан боловч эрхлэгч нарын зүгээс бичгээр тайлбар өгнө гэсэн. Сумын Засаг даргын хувьд Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх хэрэглэх журам зөрчсөн эсэхийг шууд тогтоох боломжгүй байсан тул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст зөрчил мөн эсэхийг  тогтоолгохоор хандсан. 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн албан бичгийг засаг дарга зөрчил мөн эсэхийг нь шууд илрүүлэх боломжгүй байгаа. Яагаад гэвэл төрийн албан хэрэг хөтлөлтийн ерөнхий журмын дагуу эхлээд ирсэн албан бичиг нь санхүүгийн хяналтын албаны даргад цохогдож, үүний дараа засаг даргад ирүүлдэг. Мөн тухайн цэцэрлэгийн тамга дарагдсан албан тоотод дарагдсан тамга тэмдгийг ялгах боломжгүй байдаг.

2.3 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр засаг даргаас хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар сонсох ажиллагаа явуулсан. Сонсох ажиллагаагаар тамга тэмдэг ашиглах журам зөрчсөн мэдүүлэг авахад эрхлэгч нар тайлбар авахаас татгалзаж, дараа нь бичгээр тайлбар өгье гэсэн. Үүний дараа сумын засаг дарга зөрчлийг шууд илрүүлэх боломжгүй болж байгаа тул 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зөрчил шалган шийдвэрлүүлэхээр Улсын бүртгэлийн газрын А д хандсан байдаг. Харин А  нь хяналтын байцаагч Е д цохолт хийж Е  нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Үүний дараа нэхэмжлэгч нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Зөрчил тогтоогдсоны дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Засаг даргаас дахин сонсох ажиллагаа явуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар өөрөөс нь тайлбар авч, сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар Бид нарын зүгээс 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр сахилгын зөрчил гаргасан. Үүнийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр буюу улсын бүртгэлийн хэлтсээс зөрчлийн хэрэг нээж нэхэмжлэгчид хариуцлага хүлээлгэсэн даруйд зөрчил илрүүлсэн гэж үзэж байгаа. Үүний дараа 10 дугаар сарын 31-ний өдөр сахилгын шийтгэл оногдуулсан хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзэж байгаа.

2.4 Т.К ын үйлдэл нь МГ-ын 2021 оны 00 дугаар тогтоолоор батлагдсан Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам-ын 6 дугаар зүйлийн 6.1-д Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудсыг ажлын байранд цоожтой шүүгээ, сейфт хадгална, 6.2-т Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудсыг албан бус хэрэгцээнд ашиглах бусдад шилжүүлэх болон Нотариатын тухай хуулийн 5.2 дахь хэсэг, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газраас иргэдэд консулын үйлчилгээ гарахыг хориглоно... гэснийг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас  2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 00 дугаар шийтгэлийн хуудсаар Т.К ыг 50 нэгжээр буюу 50000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

2.5. Мөн Т.К нь тэмдэг ашиглах журам зөрчсөн гэж аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс торгуулийн шийтгэвэр оногдуулсан байхад давхардуулан дахин арга хэмжээ оногдуулсан явдлыг зөвшөөрөхгүй байна гэсэн ба Т.К ын сахилгын шийтгэл ногдуулсан нь давхардуулан шийтгэл оногдуулж байгаа явдал биш бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас гаргасан зөрчилд нь торгох шийтгэвэр оногдуулсан нь ажил ологчийн хувьд сахилгын шийтгэл ногдуулахад саад болохгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

3.Нэхэмжлэгч Т.К аас Б аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №00 дугаартай Т.К ыг ажилд түр томилох тухай захирамж, Төрийн албан зөвлөлийн Б аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” 01 дүгээр тогтоол, Б аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №00 дугаартай Т.К ыг ажилд томилох тухай захирамж, Б аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №00 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 00 дугаартай “Нэхэмжлэлийг буцаах тухай” шүүгчийн захирамж, Т.К ын Я.С  2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр олгосон 00 дугаартай итгэмжлэл зэрэг бичиг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4.Хариуцагч Б аймгийн Алтай сумын Засаг дарга  Т.А  нь 2023 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн 000 дугаар албан бичгээр ирүүлсэн хариу тайлбар,хариуцагчаас 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 00 дугаар албан бичгээр Е.М  олгосон итгэмжлэл, 00 дугаартай иргэний хэргээс хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн Алтай сумын Засаг даргын зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 0 дугаартай “эрх нь  хөндөгдөж байгаа 1,2,4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нарт сонсох ажиллагаа явуулах тухай” тэмдэглэл, мөн зөвлөлийн хурлын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “эрх нь  хөндөгдөж байгаа 1,2,4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нарт 2 дахь удаагийн сонсох ажиллагаа явуулах тухай” тэмдэглэл, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №0 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс  ирүүлсэн 00 хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн тухай 17 хуудас бүхий материал зэрэг бичиг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.Нэхэмжлэгч Т.К дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Т.А  нь Б аймгийн Ц сумын Засаг даргын албан тушаалд томилогдсон цагаас эхэлж надад удаа дараа хүүхдийн цэцэрлэгийн ажлаа өг гэсэн хууль бус шаардлага тавьж, ялгаварлан гадуурхах бодлого баримталж ирсэн болно. Намайг тэмдэг ашиглах журам зөрчсөн гэж аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс торгуулийн шийтгэвэр оногдуулсан байхад  ажил олгогч Ц сумын Засаг дарга Т.А  нь давхардуулан дахин 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр №00 дугаартай захирамжаар намайг тамга, тэмдэг ашиглах журам зөрчсөн гэсэн үндэслэл зааж миний үндсэн цалинг гурван сар хүртэлх хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг оногдуулсан явдлыг зөвшөөрөхгүй тул шүүхэд хандсан гэж тайлбарлажээ.

7.Хариуцагч Ц сумын Засаг дарга Т.А   нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Т.К ыг тэмдэг ашиглах журам зөрчсөн гэж эрх бүхий албан тушаалтнаас гаргасан зөрчилд нь торгох шийтгэвэр оногдуулсан нь ажил ологчийн хувьд сахилгын шийтгэл ногдуулахад саад болохгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1 Нэхэмжлэгч Т.К ыг Төрийн албан зөвлөлийн Б аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0 дугаартай тогтоолыг үндэслэн Б аймгийн Засаг даргаас 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 00 дугаар захирамжаар мөн өдрөөс эхлэн Ц сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд томилсон ба улмаар хариуцагч буюу ажил олгогч Б аймгийн Ц сумын Засаг дарга Т.А тай 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр №0 дугаартай Хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан байна.

8.2 Улмаар ажил олгогч Б аймгийн Ц сумын Засаг дарга Т.А  нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.10, 59.1.20, 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн албаны тухай хуулийн 48.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.3, 123.3, эрхлэгч Т.К ай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дах заалтыг тус тус үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №00 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжаар Ц сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.К нь хууль, журам, албан тушаалын тодорхойлолтод заасан эрх үүргээ биелүүлээгүй, засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам-ын 8 дугаар зүйлийн 8.1.7, Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам-ын 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгүүдийг зөрчиж байгууллагын тэмдгийг зохих журмын дагуу хадгалаагүй, бусдад дамжуулан, ашиглуулсан зөрчил гаргасан нь тогтоогдсон тул үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан ба түүнийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байна.

8.3 Ажил олгогч Б аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 00 дугаартай захирамжаар ажилтан Ц сумын 2 дугаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Т.К ыг байгууллагын тэмдгийг зохих журмын дагуу хадгалаагүй, бусдад дамжуулан, ашиглуулсан зөрчлийг гаргасан гэсэн үндэслэлээр түүний үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.3, 123.3 дахь зохицуулалтад нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Учир нь, ажилтан нь хууль, журам, албан тушаалын тодорхойлолтод заасан эрх үүргээ биелүүлээгүй, З газрын 2020 оны 0 дугаар тогтоолоор батлагдсан Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам-ын 8 дугаар зүйлийн 8.1.7, З газрын 2021 оны 0 дугаар тогтоолоор батлагдсан Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам-ын 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгүүдийг зөрчиж, 2 дугаар цэцэрлэгийн тэмдгийг зохих журмын дагуу хадгалаагүй, бусдад дамжуулан, 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.А д ашиглуулж ажлын хариуцлага алдсан болох нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 0 дугаартай, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0 дугаартай Б аймгийн Ц сумын Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч А.Е ийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 0145182 дугаартай шийтгэлийн хуудас зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар  тогтоогдсон.

9.Харин нэхэмжлэгч Т.К аас ажил олгогч буюу хариуцагч Ц сумын Засаг дарга Т.А  нь  2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өөрт нь хаяглан ирүүлсэн Ц сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 0 дугаар бүхий албан бичигт тус цэцэрлэгийн эрхлэгч өөрөө гарын үсэг зурсан боловч Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн тамга тэмдгийг, уг албан бичгийн хавсралтад Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн тамга тэмдгийг дарагдсан гэдгийг мэдсэн буюу илрүүлсэн атлаа 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр  надад сахилгын арга хэмжээ авсан нь сахилгын арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрүүлсэн гэжээ.

10.Гэвч ажил олгогч Ц сумын Засаг дарга Т.А  нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр сонсох ажиллагаа явуулж, Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр №0 дугаартай Зөрчил шалгуулах тухай албан бичгийг Улсын бүртгэлийн хэлтсийн даргад явуулснаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч А.Е  нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зөрчлийг тогтоож, хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэж Т.К ыг 50 нэгжээр буюу 50000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

11.Улмаар хариуцагч Ц сумын Засаг дарга нь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчаас зөрчлийг тогтоосны дараа 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дахин сонсох ажиллагаа явуулж, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр сахилгын шийтгэл оногдуулсан байна.

12.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т ...ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна., мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д Энэ хуулийн 123.4, 123.5-д заасан "хугацаа нь ...сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий байгууллагаас шалгах хугацаанд тасалдан” гэж зааснаас үзэхэд ажилтны гаргасан зөрчил нь эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоогдсоноос хойш нэг сарын дотор буюу /19 хоногийн/ дараа хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

13.Мөн нэхэмжлэгч Т.К нь ... тэмдэг ашиглах журам зөрчсөн гэж аймгийн улсын бүртгэлтийн хэлтсээс торгуулийн шийтгэл оногдуулсан байхад давхардуулан дахин арга хэмжээ авсанд гомдолтой байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг  боловч Улсын бүртгэлтийн хэлтсийн улсын байцаагч нь эрх бүхий албан тушаалтны хувьд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэсэн, харин ажилтан Т.К нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хөдөлмөрлөх явцдаа зөрчсөн  учир ажил олгогчийн хувьд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д заасан сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй гэсэн заалтад хамаарахгүй гэж шүүх дүгнэлээ.

14.Иймд зохигчид өөрийн шаардлага ба татгалзлыг өөрөө нотлох үүрэгтэй тул шүүхээс талуудын гаргаж өгсөн бичгийн нотлох баримтыг дээрх үндэслэлээр хууль зүйн дүгнэлт хийж,  нэхэмжлэгч Т.К ын Б аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 00 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

15.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул  нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Т.К ын Б аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 00 дугаартай “сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.К ын энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.Ж