Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2023/00311

 

  

Нэхэмжлэгч “ОП” ХХК

  

  Хариуцагч Б.Т

 

  Хариуцагч “Э” ХХК-д холбогдох

 

  Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 127.796.486 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай

 

  Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Нэг хувийн шимтгэлд суутгасан 2.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

 

            Шүүх хуралдаанд оролцогч:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.О

            Хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч Б.Т

           Хариуцагч нарын өмгөөлөгч М.Ж

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн  

ТОДОРХОЙЛОХ нь:

       

 1.Нэхэмжлэгч ОП ХХК, хариуцагч Б.Т, ЭК ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 127.796.486 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, хариуцагч Б.Т нэг хувийн шимтгэлд суутгасан 2.000.000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.

 

          2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Д.А нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Зээлдэгч Б.Т 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний дагуу ББ ХХК-аас жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 200.000.000 төгрөгийн зээл авсан.

            Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгч Б.Тын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр хороолол,  дугаар хороо,  гудамжны  дугаар байрны  тоот, 79.9 метр квадрат талбайтай, 4 өрөө орон сууц мөн дүүргийн  дүгээр хороолол,  дугаар хороо, гудамжны  дугаар байрны  тоот, 68 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан.

          Хариуцагч ‘’ЭК’ ХХК, Б.Тын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд баталгаа гарган 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “Батлан даалтын гэрээ” байгуулж батлан даасан.

          Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээл 119.523.030 төгрөг, хүү 6.948.998 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.295.957 төгрөг, нотариатын зардал 28.500 төгрөг нийт 127.796.486 төгрөгийг хариуцагч Б.Т, ’ЭК’’ ХХК-аас гаргуулж,  барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлээ дэмжиж байна, гэжээ.

 

        3.Хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээл авсан. Харин зээлийн тооцоолол дээр маргаж байна.

Миний бие банкнаас зээл авснаас хойш нийт 179.545.000 төгрөгийг үндсэн төлбөр, нэмэгдүүлсэн хүү, хүүгийн төлбөрт төлсөн байна.

2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр орон сууцаа борлуулж, 80.000.000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулах гэж өгсөн.

Тэгтэл 60, 70 хувийг шууд хүүгийн төлбөрт суутган авсан. 

Би гурван орон сууц барьцаалж нэг орон сууцыг “Ипотекийн зээл”-ээр 80.000.000 орчим төгрөгөөр зарсан.

Байр зарсан мөнгөний 80.000.000 төгрөгийг үндсэн зээлээс хасахаар тохиролцож өгсөн.

Гэтэл 80.000.000 төгрөгнөөс 47.000.000 төгрөгийг шууд хүүгийн төлбөрөөс хассанд гомдолтой байна.

Яагаад байраа зарах хэмжээнд очтол хүнд нөхцөл байдалд орсон бэ? гэхээр  хөл хорио тогтоож  төлж чадахгүй болсны эцэст арга барсны үндсэн дээр төлбөрөө төлөх боломжгүй болоод байрыг зарсан.

Ийм хэцүү нөхцөл байдал үүсэж төлбөр төлж чадахгүй болоход байрны үнийг хүүгээс хасуулах уу? Үндсэн зээлийн төлбөрөөсөө хасуулах уу? гэх сонгох эрх надад байдаг гэж бодож байна. 

Энэ бодол санааг минь банк ойлгоод, харилцан ярилцаж байрыг зарахаар үндсэн төлбөрөөс хасахыг зөвшөөрсөн.

Гэтэл байр зарсны дараа үндсэн зээлийн төлбөрөөс хасахыг хэлэхэд шууд  хүүгийн төлбөрөөс хассан.

2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дахин нэг орон сууцаа зарах гэж оролдсон болоогүй.

Намайг 15.000.000 төгрөг өгвөл дээрх орон сууцыг худалдан борлуулах эрх үүргийг өгнө гэж аваад тэр 15.000.000 төгрөгийг бараг бүгдийг хүүгийн төлбөрөөс хасахаар үнэхээр гайхсан.

Өгсөн бүх мөнгөний дийлэнх хувийг хүүгийн төлбөрөөс хасаж тооцсон байсан.

Миний хүсэл ямар байсан бэ? гэхээр цар тахалтай хүнд үед үндсэн төлбөрөөс хасахыг шаардсан. 

2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ‘’Б” банкнаас хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар хүсэлт гаргасан.

Энэ хүсэлтийн хариуд надад нийт 81.793.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг хэлсэн.

Тэр цагаас  хойш тодорхой хэмжээний төлөлт хийсэн бөгөөд ихэнх нь хүүгийн төлбөрөөс хасагдсан.

Нэхэмжлэл тооцоололын хувьд зөрүүтэй байна.

40.000.000 төгрөгийн хүү бодогдсонд гомдолтой байна.

Миний тооцоололоор 90.000.000-95.000.000 төгрөгийг төлөх буюу үүнээс шимтгэлийг хасаад 93.000.000 төгрөгийг төлөх боломжтой байна, гэжээ.

 

         4.Хариуцагч Б.Т шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ББ ХХК-тай гэрээ байгуулсанд маргахгүй.

Банкны хувьд гэрээ байгуулсны дараа зээлийн гэрээн дээр хууль ёсны зохицуулалт буюу банк зээл олгосны хариуд нэг хувийн шимтгэл авах талаар бичсэн.

Банк мөнгөн хадгаламж зээлийн үйлчилгээний тухай хуульд нийцээгүй шимтгэлийг авсан байна.

Хэдийгээр банк шимтгэл авч болох ч эрх бүхий байгууллагын гаргасан тогтоол шийдвэртэй нийцсэн байх ёстой.

Гэтэл банк сөрөг нэхэмжлэл гаргасан цагаас хойш  яагаад шимтгэл авсан талаар нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд өгөөгүй.

Банк зээлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага. 

Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлд банкны тодорхой үйлчилгээг хуулиар зохицуулсан.

Үүнд зээлийн үйлчилгээ хамаарна гэж бодож байна.

Банк үндсэн үүргээ хэрэгжүүлэх явцдаа ямар нэгэн шимтгэл авах зохицуулалт байхгүй. 

Надад 200.000.000 төгрөгийн зээл олгохдоо 2.000.000 төгрөгийн шимтгэл буцаан авсан нь хууль зөрчиж байна.

Иймээс энэ шимтгэлийг буцаан гаргуулж өгнө үү, гэжээ.

 

       5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

Манайх 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ББ ХХК-тай чанаргүй зээлийн багц худалдах авах гэрээ байгуулсан.

 Гэрээний хавсралтад заасан нийт 27 хэрэглэгчийн чанаргүй зээлийн багцыг худалдаж авсан.

ББ ХХК-ийг зээлийн шимтгэлд нэг хувь авсан гэж байна.

 Энэ нь манай компанид  хамааралгүй гэж үзэж байна.

 Гэрээ байгуулах үеийн эрх, үүргийг худалдаж авсан.

 Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож, 2.000.000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг ББ ХХК-д холбогдуулан тусдаа нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байгаа тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

      6.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд

 

      7.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Б.Нд олгосон “Итгэмжлэл”, “Б” банк ХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Зээл, зээлийн хүүгийн тооцоолол, төлбөрийн баримт, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 0 дугаартай “Зээлийн гэрээ”, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0 дугаартай “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 0 дугаартай “Барьцааны гэрээ”, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Барьцаалбар, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 0 дугаартай “Барьцааны гэрээ”, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Барьцаалбар, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 0 дугаартай “Батлан даалтын гэрээ”, ЭК ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, ЭК ХХК-ийн дүрэм, Зээлийн өргөдөл, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх “Зээлийн дансны хуулга”, “Богд” банк ХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаартай “Мэдэгдэл”, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх “Зээлийн дансны хуулга”, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б.Нд олгосон “Итгэмжлэл”, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Д.Ад олгосон “Итгэмжлэл”, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0 дугаартай “Чанаргүй зээлийн багц худалдах, худалдан авах гэрээ”, Чанаргүй зээлийн багцын мэдээлэл, ОП ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ

 

      7.Хариуцагчаас ЭК ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 0 дугаартай Шийдвэр, “Богд” банк ХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0 дугаартай “Мэдэгдэл”, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

 

      8.Хариуцагчийн хүсэлтээр 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б.Тын “Б” банк ХК-д гаргасан тайлбар, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б.Тын “Б” банк ХК-д гаргасан хүсэлт

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг  хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

2.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн тул зээлээ төлөх үүрэгтэй” гэж тайлбарлав. 

    

         4.Хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч Б.Т нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа “Би зээл авсанд маргахгүй. Харин миний бие удаа дараа банкинд хандан зээлийн хүүг зогсоох өргөдөл гаргасныг шийдээгүй. Мөн барьцаанд байгаа нэг байраа суллуулаад үндсэн зээлээс хасуулахаар тохиролцоод хасаагүй шууд зээл, хүүд тооцож 80.000.000 төгрөг авсныг зөвшөөрөхгүй. Миний тооцооллоор 95.000.000 төгрөг төлөхөд татгалзахгүй” гэж илэрхийлж байна.

       

        5.Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

        6.Тус шүүхэд анх “Б” банк ХК, хариуцагч Б.Т,ЭК ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 127.796.486 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх залгамжлагчаар ОП ХХК-ийг тогтоолгох хүсэлт гаргасныг мөн шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШЗ2023/00 дугаартай Шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.

 

       7.“Б” банк ХК зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй хуулийн этгээд болох нь хавтас хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан Улсын бүртгэлийн гэрчилгээгээр батлагдаж байна.

 

       8.Нэхэмжлэгч “Б" банк ХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, үүргээ ОП ХХК-д шилжүүлж тухайн хуулийн этгээд иргэний хэргийн оролцогчийн эрх залгамжлагч болсноор хуульд заасан эрхээ хэрэгжүүлэн зээл төлөхийг шаардах эрхтэй.

 

       9.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч нар “Б” банк ХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 0 дугаартай “Зээл болон Барьцааны гэрээ” байгуулж, 200.000.000 төгрөгийг, жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Сонгинохайрхан дүүрэг, 0 дүгээр хороолол, 0 дугаар хороо, 0 гудамжны 0 дугаар байрны 0 тоот, 79.9 метр квадрат талбайтай, улсын бүртгэлийн  Ү-0 дугаартай, 4 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 0 дүгээр хороолол, 0 дугаар хороо,  гудамжны 0 дугаар байрны 0 тоот, 68 метр квадрат талбайтай, улсын бүртгэлийн Ү0 дугаартай, 3 өрөө орон сууцнуудаар хангуулахаар барьцаалсан нь бичгийн баримтаар нотлогдож байна.

 

        10.Иймээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд “Зээлийн гэрээ”-ний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж шүүх дүгнэлээ.

 

       11.Мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1,156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх үндэслэл шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах эрхтэй.

    

        12.Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч зээлийн үнийн дүнд маргаж мөн зээл эргэн төлөлтийн хуваарийг зөрчин төлбөрөө төлөөгүй байх тул зээлийг төлөх үүрэгтэй.

 

        13.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэрээний хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлээд 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дуусаж улмаар талууд гэрээний хугацааг сунгаагүй байна.

 

             -Зээлийн тооцоололыг бодоход:

 

            -2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хариуцагч үндсэн зээлд 44.034.399 төгрөг, хүүд 46.935.913 төгрөгийг төлсөн буюу 20 сар 8 хоног буюу 2 жил 4 хоног байна.

 

               -200.000.000 төгрөгийн жилийн хүү 20.4 хувь, сарын хүү 1.7 хувь.

               -200.000.000 төгрөг /үндсэн зээл/ х 1.7 % = 3.400.000 төгрөг / сарын хүү/

               -3.400.000 төгрөг / сарын хүү/:30 /хоног/= 113.333 төгрөг /өдрийн хүү/

               -2 жил х 40.800.000 = 81.600.000 төгрөг

               -4 хоног х 133.333 = 453.332 төгрөг

               -81.600.000 төгрөг + 133.333 төгрөг = 82.053.322 төгрөг /хүү/

               -82.053.322 төгрөг – 46.135.913 төгрөг / төлсөн хүү/ = 35.917.419 төгрөг /хүү/

        

        Б.2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн зөвшөөрлийн дагуу хариуцагч Б.Т барьцааны хөрөнгө болох нэг орон сууцыг чөлөөлүүлж 80.000.000 төгрөгт борлуулаад үндсэн зээлээс хасуулахаар тохиролцсон гэх тайлбарыг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар үгүйсгэж няцаагаагүй тул үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

                 -2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 7 сар 22 хоног байна.

 

                 -200.000.000 төгрөг – 44.034.399 төгрөг /үндсэн зээлд төлсөн/ = 155.965.601 төгрөг /үндсэн зээл/

                 -155.965.601 төгрөг -80.000.000 төгрөг = 75.965.601 төгрөг /үндсэн зээл/

                   -75.965.601 төгрөг х 20.4% = 15.496.983 төгрөг /жилийн хүү/

                   -15.496.983 төгрөг : 12 сар = 1.291.416 төгрөг / сарын хүү/

                   -1.291.416 төгрөг : 30 хоног = 43.047 төгрөг /хоногийн хүү/

                  

                   -7 сар х 1.291.416 төгрөг = 9.039.912  төгрөг

                   -22 хоног х 43.047 төгрөг = 947.034 төгрөг

                   -9.039.912 төгрөг +947.034 төгрөг = 9.986.046 төгрөг /хүү/

                   -75.965.601 төгрөг /үндсэн зээл/ +9.986.046 төгрөг /хүү/ = 85.951.655 төгрөг

                   -85.951.655 төгрөг + 35.917.419 төгрөг  =121.869.074 төгрөг

                   -121.869.074 төгрөг-1.295.957 төгрөг /нэмэгдүүлсэн хүү/ = 120.573.117 төгрөгийг төлөхөөр байна.

       

       16.Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 0 дугаартай “Тогтоол”-ын 8 дугаарт банк, банк бус, санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж заасны дагуу зээлийн төлбөрөөс нэмэгдүүлсэн хүү 1.295.957 төгрөгийг чөлөөлөх боломжтой байна.

 

       17.Тиймээс хариуцагч нараас зээлийн төлбөрт 120.573.117 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, үлдсэн 127.796.486 төгрөг-120.573.117 төгрөг = 7.223.369 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэлээ.

 

       18.Улмаар талуудын байгуулсан гэрээний хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дуусаж, нэхэмжлэгч нэхэмжлэлээ тус шүүхэд 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гаргасан ба хуульд зааснаар гэрээний хугацаа дуусах хүртэл гэрээний харилцаа хэвээр үлдэж түүнээс хойш нэхэмжлэгчийн шаардах эрх дуусгавар болох тул 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл зээлийн тооцоололыг бодсоныг дурдах нь зүйтэй байна.

 

        19.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

20.Хариуцагч Б.Тын зээлийн гэрээ байгуулахад нэг хувийн шимтгэлд суутгасан 2.000.000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч  ОП ХХК манайх төлөх ёсгүй. Энэ мөнгийг аваагүй гэж маргаж байна.

        21.Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч шаардах эрх шилжихэд татгалзал, хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах эрхтэй.

22.Зохигчдын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зээлийн хүсэлтийг судлуулсны төлөө гэрээнд заасан зээлийн нийт дүнгийн нэг хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг төлөхөөр талууд тохиролцжээ.

        23.Нэхэмжлэгч ОП ХХК зээлийн шимтгэлд 2.000.000 төгрөгийг хариуцагч төлсөн эсэх талаар маргаагүй, нэхэмжлэлийн татгалзлаа хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтаар үгүйсгэж чадахгүй байна.

        24.Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаартай Тушаалаар баталсан “банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамж мэдээллийн ил тод байдлын журам”-ын 1.3.17 дахь хэсэгт зааснаар “шимтгэл” гэж санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувийг хэлнэ гэж тодорхойлжээ.

        25.Хэрвээ хариуцагчаар дээрх зардлыг төлүүлж байгаа тохиолдолд зардлын хэмжээг гэрээний үнийн дүнгээс тооцож байгаа нь бодиттой зардал байх зарчимд нийцээгүй бөгөөд зардал тодорхой, бодит гарсан байх ёстой тул гэрээний үнийн дүнгээс баримт судалгаанд үндэслэлгүйгээр хувиар тогтоож гэрээнээс суутган авсан нэг хувийн шимтгэлийг буцаан олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

        26.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 867.133 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 120.573.117 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 831.016 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч ОП ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 46.950 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.Тт олгохоор шийдвэрлэв.          

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

           115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Т, ЭК ХХК-аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 120.573.117 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ОП ХХК-д олгож, үлдсэн 7.223.369 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Тын нэг хувийн шимтгэлд суутгасан 2.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

         

        2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Сонгинохайрхан дүүрэг, 0 дүгээр хороолол, 0 дугаар хороо, 0ийн гудамжны 0 дугаар байрны 0 тоот, метр квадрат талбайтай, улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, 4 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 0 дүгээр хороолол, 0 дугаар хороо, 0гудамжны 0 дугаар байрны 0 тоот, 68 метр квадрат талбайтай, Ү-улсын бүртгэлийн  дугаартай, 3 өрөө орон сууцнуудыг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

 

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 867.133 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 46.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 831.016 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч ОП ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 46.950 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.Тт олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА