Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2023/00355

 

 

 

 

 

  Нэхэмжлэгч Б.Э

 

Хариуцагч Т.Н холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 4.350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад 

 

           Шүүх хуралдаанд оролцогчид:

            Нэхэмжлэгч Б.Э

            Хариуцагч Т.Н

            Хариуцагчийн өмгөөлөгч О.О

            Гэрч Б.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн

ТОДОРХОЙЛОХ нь:

        

 1.Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Т.д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 4.350.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.

 

          2.Нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Миний бие 2019 онд 7.000.000 төгрөг Т.Н зээлээд, буцааж 11 дүгээр сарын 13-ны өдөр 3.350.000 төгрөг шилжүүлж авсан.

         Гэвч 3.350.000 төгрөгийг буцааж төлөхдөө дахин 6.000.000 төгрөгийг зээлж авахдаа одоо энэ мөнгийг банкнаас авах гэж байгаа зээлээс өгнө гээд авсан.Ингээд мөнгийг өгөхгүй алга болсон.

         Үүний дараагаар би 2021 онд Т.Нийг цагдаад өгсөн.

         Хариуцагч цагдаа дээр байхдаа 2 удаагийн гүйлгээгээр 2022 оны 02  дугаар сард 2.000.000 төгрөг, 04 дүгээр сард 3.000.000 төгрөг төлсөн.

         Иймээс үлдэгдэл 4.350.000 төгрөгийг авахын тулд шүүхэд нэхэмжилж гаргасан.

        Т.Нд бэлнээр мөнгөө өгсөн.

        Тухайн үед манай бэрийн хамаатан гэж өөрийгөө танилцуулаад бараа авах гэсэн юмаа мөнгө өгч туслаач, зээлээ хаана гээд авсан. Мөнгө авснаас хойш утас нь холбогдохгүй болсон.

          Цагдаагийн байгууллага шалгаад надад 5.000.000 төгрөгийг олж өгсөн. Дараа нь прокуророос шүүхээр шийдүүл гэж шийдвэр гаргасан тул шүүхэд хандсан. Иймээс үлдэгдэл 4.350.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

          Бид нар гэрээ байгуулаагүй. Мөн би энэ хугацааны ямар ч хүү, алданги нэхээгүй.

          2019 оноос хойш харицагчаас хүүгийн төлбөр авсан зүйл байхгүй.

          Үндсэн мөнгө нэхэмжилж байгаа гэв.

 

Хариуцагч Т.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр анх би Хятад улс руу явахдаа Б.Эгаас 7.000.000 төгрөг зээлж авсан.

Авсан мөнгөнөөсөө 3.000.000 гаруй төгрөгийг өгсөн.

Тухайн үед бараа авчирсан боловч хүйтрэхгүй байсан учраас орлого муудсан.

Тэгээд ‘’Худалдаа хөгжлийн” банк ХХК-аас зээл авахаар хүсэлтээ өгсөн.

Миний материалыг банк шалгаж үзээд зээл авахад хангалттай, та кредит картын зээлээ хаагаад хүрээд ир гэхээр нь Б.Эгаас дахиад 6.000.000 төгрөгийг зээлж авсан. 

Картын зээлээ хаасан талаар банкинд хэлэхэд маргааш хурлаар орно гэж хэлсэн.

Ингээд хүлээж байтал банкнаас сарын сүүл болоод таны зээлийг гаргахаас татгалзсан гэж хэлсэн.

Яагаад татгалзсан талаар асуухад тухайн үед Монгол улсад “Ковид-19” цар тахал гарсан.

Б.Этай уулзаад учир байдлаа хэлэхэд намайг залилан хийсэн гэж хэлээд хэрүүл маргаан болсон.

Хамгийн сүүлд манай дэлгүүрийн нүүр хуудас дээр миний зургийг тавьсан. Яагаад миний нэр төрд халдаж байгаа юм бэ? гэхэд ойлгоогүй.

Би хүүтэй мөнгө аваад хүүгийн төлбөрийг төлдөг талаар нэхэмжлэгчид хэлсэн.

Анх 2019 оны 07 дугаар сараас Б.Эгаас хүүтэй мөнгө авч эхэлсэн. Визэнд орохдоо, банкны хүү хаахдаа хүртэл өдрийн 1 хувийн хүүтэй мөнгө аваад эргүүлж төлдөг байсан.

Дандаа бэлнээр мөнгө авдаг.

Тухайн үед ‘’Улаанбаатар” банк гэдэг байсан. Одоо ‘’Худалдаа хөгжлийн” банк’’ болсон. ’

“Улаанбаатар” банкнаас посс машин авч хэрэглэн орлого, зарлага оруулж гаргадаг.

Энэ байдлыг банк хараад зээл гаргах боломжтой гэж хэлсэн боловч сүүлдээ зээл гаргахаас татгалзсан хариу өгсөн нь надад хүндрэл авчирсан.

Үүнд нь бухимдаад зээлийн эдийн засагчтай хэрүүл маргаан үүсгэсэн боловч үр дүнд хүрээгүй.

Мөн 2019 оны 12 дугаар сард манай ажил хүн муутай байсан учраас ажлын газрын хүмүүстэй нийлээд хөзөр тоглож байтал Б.Э, н.Буянаа гэдэг эмэгтэй дүүтэйгээ хамт ирээд надаас мөнгөндөө бараа аваад явсан.

Энэ байдлыг гэрчлэх н.С гэдэг хүн байгаа.

Миний хажууд бидний бараа өгсөн, авсан талаар гараараа бичиж байсан.

Бид таарамжгүй байгаа бөгөөд гэрчийн мэдүүлэг өгч туслаач гэж хэлэхээр өгөхгүй гэж хариулсан.

Миний санаж байгаагаар 1.800.000 гаруй төгрөгийн барааг өгсөн.

Хавар зээлээ хөөцөлдөж явахдаа тэмдэглэл бичдэг бор дэвтрээ алга болгосон тул шүүхэд гаргаж өгөх нотлох баримт байдаггүй.

Одоо шүүх хуралдаан дээр хамт ажиллаж байсан хүнээрээ энэ талаар нотлуулна.

Нэхэмжлэлийн шаардлагаас 1.800.000 төгрөгийг хасаж тооцвол үлдэгдэл мөнгийг төлөхийг зөвшөөрнө, гэжээ.

        

         4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд:

 

         5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0 дугаартай “Хариу мэдэгдэх хуудас”, 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Хаан банкны  дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Хаан банкны дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Хаан банкны  дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Баянгол дүүргийн Прокурорын газрын “Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай” Прокурорын тогтоол, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0 дугаартай “Зээлийн гэрээ”, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх Б.Эгийн “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа”, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх “Зээл төлөлтийн дансны хуулга”

 

         6.Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Худалдаа, үйлчилгээний талбай түрээслэх гэрээ”, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б.Бд олгосон “Итгэмжлэл”  

 

         7.Нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, Т.Нийн тайлбар, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

          2.Нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэлийн шаардах эрхээ “Миний бие хариуцагчийг мөнгө зээлээч гэж гуйгаад байхаар нь түүний дансаар 9.350.000 төгрөгийг явуулсан.Төлбөрөө төлөөгүй учраас шүүхэд хандсан. Мөн цагдаад өгөх явцад 5.000.000 төгрөгийг төлсөн. Би бараа аваагүй, хүү тооцоогүй. Хэрэг болоод удахгүй буцаагаад өгнө гэхээр нь итгэсэн. Мөнгөө авмаар байна” гэж тайлбарлав.

 

 3.Хариуцагч Т.Н нэхэмжлэлийн татгалзлаа “Мөнгө зээлсэн. Банкнаас үлдэгдэл хэдэн төгрөгийг төлөхөөр зээл олгоно гэсэн учраас нэхэмжлэгчээс авсан үнэн. Гэтэл банк зээлийг зөвшөөрсөн гэж хэлсэн атлаа эргээд холбогдоход зөвшөөрөхгүй боломжгүй гэсэн хариуг өгөөд мөнгийг төлж чадаагүй. Б.Э байнга яриад хэл ам хэрүүл хийгээд байхаар нь ажил дээрээ дуудаад 1.700.-1.800.000 орчим төгрөгийн бараа өгсөн. Бид нар өгсөн, авсан баримт үйлдээгүй. Гэрч нар харж байсан. Энэ мөнгийг хасуулаад үлдэгдэл төлбөрийг төлөх хүсэлтэй” гэж илэрхийлж байна.

 

          4.Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

             

          5.Нэхэмжлэгч Б.Э 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч Т.Нд 7.000.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 3.650.000 төгрөгийг шилжүүлж, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч 3.650.000 төгрөгийг эргүүлэн төлж дахин 6.000.000 төгрөгийг нэмж аваад 9.350.000 төгрөг болсноос 2 удаагийн гүйлгээр хариуцагч 5.000.000 төгрөгийг төлж 4.350.000 төгрөг үлдсэнд талууд маргахгүй байна.

 

         6.Иймээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

        7.Учир нь талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй хэдий ч мөн хуулийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн нэхэмжлэгч, хариуцагчийн эзэмшлийн “Хаан “банкны 0 дугаартай данс руу мөнгийг шилжүүлсэн үйл баримтаар зээлийн харилцаа бий болсон нь тогтоогдож, зээлээ төлөхийг шаардах эрхтэй.

        

       8.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын мэтгэлцээнээс үзвэл хариуцагч зээлийн төлбөрөөс 4.350.000 төгрөг төлөөгүй талаар зөвшөөрч харин 1.800.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг төлбөрөөс хасуулахаар тохиролцоод нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, үгүйсгэх үндэслэлээ баримтаар нотлоогүй мөн гэрч Б.Т “Энэ эмэгтэйг /нэхэмжлэгч/ таньж байна. Хацар дээрх гүн сорвиор нь уучлаарай. Манай хажуу лангууны Т.Н дээр нэг охинтой хамт ирээд намайг очиход бараа аваад уутлаж байсан. Ямар бараа авсныг мэдэхгүй. Т.Нээс цөм хийж байна уу? гэж асуухад үгүй өрөндөө өгч байна гэж хариулсан. Ингээд би яваад өгсөн” гэх мэдүүлгээр хэдэн төгрөгийн ямар барааг өр төлбөртөө авсан, өгсөн эсэхийг тогтоох боломжгүй байна.

 

      9.Иймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч зээлийн төлбөрийг төлөхөө илэрхийлж татгалзаагүй мөн зээлээ төлөх үүрэгтэй байх тул 4.350.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

       10.Түүнчлэн дээрх хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зохигчид хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алддаг учраас нэхэмжлэгч хүү нэхэмжлэх эрхгүйг дурдах нь зүйтэй.

 

        11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.600 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 85.600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн     
      115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1.Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Нээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 4.350.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эд олгосугай. 

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.600  төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 85.600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.АРИУНАА