Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2023/00487

 

 

  Нэхэмжлэгч И.Б

  

  Хариуцагч УБТЗ холбогдох

 

  Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч И.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Б.Н

Гэрч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч И.Б, хариуцагч УБТЗт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлж байна.

 

2.Нэхэмжлэгч И.Б нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч И.Б: Миний бие “УБТЗ” ХНН-ийн удирдах газрын Дотоод аудит хяналт шалгалтын албаны Дотоод хяналт шалгалтын байцаагчаар 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ажилласан.

 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0 дугаартай Замын даргын тушаал гарч Ажлын байрны тодорхойлолт болон “Хөдөлмөрийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргасан.

Дээрх гарсан тушаал холбогдох хууль, дүрэм, журамд нийцээгүй бөгөөд илтэд ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн үйлдэл гаргасан.

Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч даргаар томилогдсон С.Т 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр албаны өрөөндөө дуудан Дотоод  хяналт шалгалтын албаны Дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга А.Бы албан тушаалыг авах гэж байгаа урьд нь хийж байсан шалгалтын ажилд хууль бус шийдвэр өгдөг байсан гэж тайлбар бичиж өгөхийг надад тулгасан.

Хууль бус шийдвэр гаргаж байсан асуудлаар тайлбар бичиж өгөхийг зөвшөөрөөгүй тул “2021 оны 6 дугаар сард Дотоод хяналт шалгалтын байцаагч В.А та хоёрыг хийсэн шалгалтын материал дээр чинь гомдол үүсгэж хамт ажлаас чинь халах болно” гэж сүрдүүлсэн.

Би худал тайлбар бичиж өгөхгүй гэдгээ хэлтсийн дарга О.Бн, хяналт шалгалтын байцаагч В.А нарт хэлсэн.  

Ингээд “та гурвыг ажлаас чинь халахаар болсон О.Болдсайхан та залуу хүн байж ажлаа бодоод өргөдлөө өгсөн дээр” гэж хэлээд ажлаас халсан. Шүүхээс урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн байна гээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан учраас Удирдах газрын маргаан таслах комисст гомдол гаргахад уг маргааныг хоёр тал эвлэрээгүй гэдэг шалтгаанаар гомдлыг хангахгүй орхисон.

Иймээс хуулийн дагуу буюу дараагийн шат Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан боловч одоогоор маргаан таслах комисс байгуулаагүй гэх үндэслэлээр хүлээн аваагүй.

Миний Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа асуудлыг шийдэж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Мөн миний бие гэрээнд заасан болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажилласан, гэжээ.

 

           3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэгч И.Б Дотоод аудит хяналт шалгалтын байцаагчаар ажиллаж байхдаа ажилтан Б.Бын гэр бүлийн хүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэрчийн мэдүүлэг, байцаалт авсан.

           Мөн тэдний гэр бүлийн хүнээс дансны хуулгыг танай хүнийг шоронд явуулахгүй  ажилтай нь байлгана гэдэг үндэслэлээр хууль бусаар шаардаж авсан. Мөн Б.Бтой найз нөхдийн холбоотой байсан хүмүүсээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмаар мэдүүлэг, байцаалт авсан.

           Үндсэн хуулийн 16 зүйлийн 13 дахь хэсэгт заасан халдашгүй байх мөн Хувь хүний нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт тухайн хүний банк санхүүгийн мэдээлэл нууц байх тухай, энэ мэдээллийг хууль бусаар авч хүний эрхийг ноцтой зөрчсөн нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4, шалгалт зохион байгуулах журмын 1 дүгээр зүйлийн 1.5, 4 дүгээр зүйлийн 4.3, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.11, 4.1.4, 5 дугаар зүйлийн 5.3.10, 5.3.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргасан.

          2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тухайн асуудлыг хэлэлцэхэд нэхэмжлэгч Улаанбаатар төмөр замын системд алба болон гүйцэтгэх ажиллагааны мэдээлэгч элсүүлсэн нь тогтоогдсон.

         Өөрөөр хэлбэл, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хүний нөөцийн албанд н.У гэдэг мэдээлэгчийг буюу гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар Улаанбаатар төмөр замд явуулж байсан  тул тушаал дээр хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэл заасан.

         Тухайн цагдаагийн албанд ажиллаж байсан иргэн, иргэний эрх зүйн харилцааны байгууллага дотор эрүүгийн төлөөлөгчийн зарчмаар гүйцэтгэх ажиллагааны зарчмаар явагддаг мэдээлэгч элсүүлсэн.

         Мэдээлэгчээс мэдээлэл авч,  Улаанбаатар төмөр замын ажилтнуудыг хууль бусаар мөрдөн шалгаж, эрхшээлдээ байлгах үйл ажиллагаа явуулсан. Хуулиар хориглосон буюу Монгол улсын төрийн тусгай албанд явуулдаг буюу прокурорын хяналтанд байдаг үйл ажиллагааг  Улаанбаатар төмөр зам дээр ямар нэгэн хяналт байхгүйгээр  явуулсан.

         Нэхэмжлэгч бусдын халдашгүй эрхэд  халдаж, төрийн байгууллага, иргэнээс мэдүүлэг авах, байцаалт тодруулга авах, хууль сануулах, өгсөн мэдүүлэгтэй танилцуулах, Эрүүгийн хуулийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явагдсан мөрдөн байцаах, цагдаа, тагнуул, авилагтай тэмцэх байгууллага гэсэн гурван субъектийн эрхийг эдэлсэн.

         Цаашлаад банкны дансны хуулгыг хууран мэхлэх замаар авсан. Б.Бын гэр бүлийн хүнийг оройн цагаар дуудаж, харилцаа холбооны хяналттай хэлбэрээр чанга дуугарагч дээр тавьж эгч, дүү хоёрыг яриулж хоорондоо ярьж байсан яриаг нээлттэй чанга дугарагчаар сонсож байгаад Чойр өртөө рүү томилолтоор явж тэндээс нь эгчийг нь танай хүргэнийг ажлаас нь халуулахгүй, шоронд явуулахгүй” гэж хууран мэхлэх замаар дансны хуулгыг авсан нь тогтоогдсон.

         Хөдөлмөрийн маргаан таслах комисст И.Б гомдол гаргасан.  2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Хөдөлмөрийн маргаан таслах комиссын тэмдэглэл дээр юу? гэж тэмдэглэсэн бэ? гэхээр ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн. Улаанбаатар төмөр замд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан байна гэж үзээд ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй тул маргаан таслах комисс нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүйгээр шийдвэрлэсэн.

        Замын даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн сахилгын шийтгэл оногдуулсан тушаал хууль зүйн үндэслэлтэй. Энэ тушаал хууль хэрэглээний алдаагүй бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоосон, тухайн үйл баримтанд зөв хэрэглэсэн байгаа учраас тушаал хууль ёсны бөгөөд зөв гарсан тжл нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэмж хэлэх тайлбар байхгүй. О.Бийг тайлбарыг дэмжиж байна, гэжээ.

          4.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

5.Нэхэмжлэгчээс Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0 дугаартай “И.Бын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”, Ажлын байрны тодорхойлолт, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “УБТЗ”-ын дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл”

 

6.Хариуцагчаас 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр О.Б, Б.Н нарт олгосон “Итгэмжлэл”, 2022 оны 07 дугаар сарын 19-ны өдөр О.Б, Б.Н нарт олгосон “Итгэмжлэл”, хариу тайлбар, Тээврийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0 дугаартай “Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай” Тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/00 дугаартай Шийдвэр, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Илтгэх хуудас”, 2021 он 06 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаартай “Төлөвлөгөөт бус шалгалтын удирдамж, И.Бын тайлбар, О.Бн тайлбар, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2 дугаартай “Хурлын протокол”, Д.Эгийн тайлбар, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Тэмдэглэл”, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б.Бтын тайлбар, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Тендерийн урилга”, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Тэмдэглэл”, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн И.Бын тэмдэглэл, П.Цын тайлбар, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Дипломын хуулбар, Б.Бын иргэний үнэмлэхний хуулбар, Ажилтны анкет, Нууцын гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б.Бын тайлбар, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн  дугаартай “Хуралдааны тэмдэглэл”, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0 дугаартай “Ж.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажилд түр авах тухай” Тушаал, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0 дугаартай “Б.Бод сахилгын шийтгэл ногдуулах тухай” Тушаал, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаартай “Б.Быг ажилд авах тухай” Тушаал 

 

7.Нэхэмжлэгчийн хүсэлтээр Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрэм, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай “Хуралдааны тэмдэглэл”, “УБТЗ” ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дүрэм, “УБТЗ” ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтыг зохион байгуулах журам, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0 дугаартай “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай” тушаал, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн0 дугаартай “Дархан-Уул аймаг, Хонгор сумын салхит 0-р багийн нутаг дэвсгэрт баригдах 00 айлын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Тайлбар авсан тухай тэмдэглэл”, Ажлын байрны тодорхойлолт, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Үнэлгээний зөвлөмж, дүгнэлт хүргүүлэх тухай” хүсэлт, Ажлын байрны тодорхойлолт, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Ц.Бын тайлбар, О.Дийн тайлбар, Н.Уын тайлбар, Д.Эийн тайлбар, П.Цын тайлбар, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн И.Бын тэмдэглэл, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн И.Бын тайлбар, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн В.Аийн тайлбар, В.Бын гомдол, Д.Эгийн тайлбар, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай “Хурлын протокол”, Иргэн Б.Боос гаргасан Дотоод аудит, хяналт шалгалтын албаны Дотоод хяналтын хэлтсийн дарга О.Б, шалгалт явуулсан байцаагч нар албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн гэх асуудлыг шалгасан тайлан, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тайлан”, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Хаан банкны 0 дугаартай дансны хуулга, Тээврийн прокурорын газрын Прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” Тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Тендерийн урилга”, 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Худалдан авалт борлуулалтын албаны менежер Б.Бын оны ажлын төлөвлөгөө”, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Илтгэх хуудас”, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Тайлбар авсан тухай” тэмдэглэл, Дипломын хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Албаны нууцын баталгаа”, Б.Бын иргэний үнэмлэхний хуулбар, Ажилтны анкет, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамж”, Ажлын байрны тодорхойлолт, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б.Бын тайлбар, Ажлын байрны тодорхойлолт, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаартай “Төлөвлөгөөт бус шалгалтын удирдамж”, Б.Бын тайлбар, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Д.Э0гийн тайлбар, Сангийн яамны албан бичиг, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Тэмдэглэл”, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 0 дугаартай “Дүрэм хүчингүй болгож, шинэчлэн батлах тухай” Тушаал, Удирдах ажилтны ёс зүйн дүрэм, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 0 дугаартай “УБТЗ” ХНН-ийн дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн И.Бын гомдол, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Эгийн гомдол, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”, Тээврийн прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 0 дугаартай Албан бичиг, Тээврийн прокурорын газрын Прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” Тогтоол, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл”, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Гэрчид эр, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа”, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б.Бын тайлбар, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаартай “Төлөвлөгөөт бус шалгалтын удирдамж”, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Илтгэх хуудас, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Хаан банкны 0 дугаартай дансны хуулга, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Тэмдэглэл”, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 0 дугаартай “Дархан-Уул аймаг, Хонгор сумын салхит 0-р багийн нутаг дэвсгэрт баригдах 00 айлын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Худалдан авалт борлуулалтын албаны менежер Б.Бын оны ажлын төлөвлөгөө, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”, Ажлын байрны тодорхойлолт, Б.Бын тодорхойлолт, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2 дугаартай “Хурлын протокол, О.Бгийн тодорхойлолт, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаартай “Б.Бод ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай”, Тушаал, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б-I-33 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажилд авах тухай” Тушаал, Ажлын байрны тодорхойлолт, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Үзлэгийн тэмдэглэл”, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Нууцын гэрээ, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын  дугаартай “Эрхийн үнэмлэх”, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 0 дугаартай “Эрхийн үнэмлэх”, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 0 дугаартай “Эрхийн үнэмлэх”           

 

       8.Шүүхийн журмаар 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-г гаргуулжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  

       1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

       2.Нэхэмжлэгч И.Б нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Миний бие байгууллагатай байгуулсан гэрээ, дүрэм, журмыг биелүүлж ажилласан. Ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй. Удирдлагын өгсөн үүрэг, удирдамжийн дагуу ажилласан” гэж тайлбарлав.

 

       3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа “Нэхэмжлэгч хүний эрхийг ноцтой зөрчсөн, байгууллагад мэдээлэгч бэлтгэсэн, хуулийн дагуу ажиллаагүй учраас ажлаас халах шийдвэр гаргасан нь үндэслэлтэй” гэж маргаж байна.     

 

      4.Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

       5.2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ажилтан И.Бтай, ажил олгогч “Хөдөлмөрийн гэрээ” байгуулж, Дотоод аудит, хяналтын албаны дотоод хяналтын шалгалтын байцаагчийн ажилд сарын цалин 1.399.800 төгрөг, сарын үр дүнгийн шагналт цалингийн 50 хувийг олгохоор, ажиллах нөхцөл хэвийн, хөдөлмөрийн гэрээ хугацаагүй, гэрээний 1.2 дахь хэсгийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэхээр томилсон болох нь гэрээ, замын даргын тушаалаар тогтоогдож байна.

     

       6.Хариуцагч УБТЗийн дарга 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 0 дугаартай “Тушаал”-ыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.1.4, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.4, 5 дугаар зүйлийн 5.3.10, 5.3.4, Хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын дүрмийн 22 дугаар зүйлийн “а”, “з”,”и” заалт, Дотоод аудит, хяналт шалгалтын  албаны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.14, Дотоод аудит, хяналт шалгалтын зохион байгуулах журмын 1 дүгээр зүйлийн 1.15, 4 дүгээр зүйлийн 4.3, Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Н.Эын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр удирдан хийсэн шуурхай хурлын тэмдэглэлийг үндэслэж, Дотоод аудит, хяналтын шалгалтын албаны дотоод хяналтын шалгалтын байцаагч И.Б ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлан нэхэмжлэгчийг ажлаас халжээ.

 

         7.Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай бөгөөд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт ажилтныг ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл бий болдог. 

 

        8.Ажил олгогч гэрээг цуцлахдаа, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн хуульд заасан үндэслэл бүхий тушаал гаргах ёстой.

 

          9.Нэхэмжлэгч И.Б ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй зөвшөөрөхгүй гэж маргаан үүсгэж байна.

 

        10.Талуудын тайлбар, бичгийн баримтаас үзвэл, ажил олгогч, ажилтан И.Бд 21 дугаартай “Эрхийн үнэмлэх”-ийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байхаар УБТЗ-ын дарга Х.Х гарын үсгээ зурж баталгаажуулан үнэмлэхэд заасан эрхийг эдлэхээр олгосон нь тогтоогдож байна.

 

        11.Иймээс нэхэмжлэгч 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаартай УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Мйн баталсан Төлөвлөгөөт бус шалгалтын удирдамжийн зорилго хэсэгт “УБТЗ” ХНН-ийн худалдан авалт, борлуулалтын албаны захиалга, нийлүүлэлтийн менежер албан тушаалтай Б.Б, эхнэр Д.Эийн хамт албан тушаалаа ашиглан худалдан авалтын хууль бус үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээллийг шалгаж дүнг удирдлагад танилцуулах бөгөөд “УБТЗ” ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтыг зохион байгуулах журмын 7 дугаар зүйлийн 7.1, 7.7.1 дэх хэсэгт зааснаар дотоод хяналт шалгалтыг явуулан тайлан бичиж танилцуулж, шалгах ажлын хамрах хүрээ, чиглэл нь Б.Б, эхнэр Д.Эгийн хамт хувьдаа материаллаг болон бусад ашиг хонжоо олох зорилгоор Нийгэмлэгийн нэр болон ажил үүргийн эрх мэдэл давуу талаа ашиглан үйл ажиллагаа явуулдаг эсэх, дотоод хяналт шалгалтанд хамрагдаж байгаа алба, хэлтэс, салбар нэгж, төв түүний ажилтан, албан тушаалтнаас тайлбар гаргуулан авах, шаардлагатай тохиолдолд тайлбар авч тэмдэглэл үйлдэх, лавлагаа мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах, ярилцлага хийх, нотлох баримтуудад тулгуурлан баталгаажуулах зэрэг арга хандлага, горимуудыг ашиглан тухайн төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Дотоод аудит, хяналт шалгалтын албаны Дотоод хяналт шалгалтын байцаагч И.Быг хийж гүйцэтгэх үүрэг өгч, шалгалтын үр дүнгийн талаар тайлагнан бичиж, нотлох баримтууд болон шалгалтын бусад материалыг хавсарган удирдлагад танилцуулсанаар хяналт шалгалтын ажил дуусгавар болно” гэсэн удирдамжийг Дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга О.Б, Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.П нар боловсруулан гарын үсгээ зурсан удирдамжийн дагуу ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан эрх үүргээ хэрэгжүүлж, хяналт шалгалтын ажлаа явуулж хийсэн болох нь бичгийн баримтаар нотлогдож байна.

 

         12.Өөрөөр хэлбэл, ажилтныг албанаас өгсөн чиг үүрэг, даалгаврыг биелүүлж холбогдох иргэдээс тайлбар авч, иргэд өөрсдийн хүсэл зоригийн дагуу баримтаа өгсөн үйл баримтад буруутгах үндэслэлгүй юм. Учир нь:

 

         13.Ажилтан Б.Б байцаагчид өгсөн тайлбартаа “Өөрийн гэр бүлийн гишүүн эхнэрээс тайлбар авахыг зөвшөөрсөн. Эхнэр надад хэлэхдээ П.аас Г.Н гэдэг найз хүүхнээрээ дамжуулж 6.5 сая төгрөг зээлсэн гэж хэлсэн. Түүнээс манай эхнэр тэднээс мөнгө аваагүй гэсэн. Миний хувьд эхнэртээ худалдан авалтын төлөвлөгөөг өгсөн зүйлгүй. Миний зөөврийн компьютер гэрт байдаг. Ажилтай холбоотой баримт сэлт бий. Ямар ч хүн нэвтрээд миний ажлын холбогдолтой баримт бичгийг хуулбарлан авах боломжтой. Нэвтрэх нууц үг байхгүй. Манай эхнэр миний зөвшөөрөлгүй зөөврийн компьютероос худалдан авах төлөвлөгөөг авсан байж магадгүй. Миний суурин компьютер дээр байгаа файль эхнэр Д.Э емэйл хаягаараа дамжуулан Г.Н гэх хүнд явуулсан файль мөн байна. Нууцлалын дүрэм, журам, гэрээг мэднэ, танилцсан. Хайнга хандсанаа хүлээн зөвшөөрч байна”,

 

      14. Иргэн Д.Э ”Тайлбар өгөхөд татгалзах зүйлгүй. 2021 оны 3-4 дүгээр сарын үед Г.Нх надаас үйлдвэр барина хэрэгцээний мөнгө хэрэгтэй байна гээд П.Цын дансаар дамжуулан 6.5 сая төгрөг зээлсэн. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг манай нөхөр Б.Б надад өгөөгүй. Г.Н над руу емэйлээр явуулсан. “Н” ХХК-ийг 2021 оны 3-4 дүгээр сард Г.Н надад танилцуулсан”,

    

       15.Иргэн Г.Н “2021 оны 02 дугаар сарын 20-ны үед Д.Э гэх эмэгтэй миний утас руу залган танилцаж тендерийн ажлын санал тавьсан. Тэр нь “Салхит” өртөөнд баригдах 40 айлын орон сууц барих аж ахуйн нэгж сонгон шалгаруулах тендер. 2021 оны 03 дугаар сард ажил зарлагдахад 7 хоногийн хугацаа дутуу байхад орох компани байна уу? гэсэн. Ингээд П.Ц хуурай ахдаа бичиг баримт бүрдүүлж өгөөд оруулсан.Үүний дараа харилцаа тогтоож чадахгүй болохоор Д.Эгийн “E” гэх емэйл руу мессеж бичихэд намайг блоколсон байсан. Энэ емэйлдээ “Чи одоо ичмээр юмаа болгож өгнө гээд хүнээс мөнгө авчихаад ажлыг бүтээхгүй мөртлөө утас блок хийгээд. Чамайг зохих журмын дагуу холбогдох байгууллагад хэлнэ гэх зэргээр бичихэд блокийг гаргаж өөр утсаар залгаж “Нэгэнт болоогүй юмыг яахав дээ. Дахиж зарлах хүртэл хүлээ. Өөр яриа байхгүй гэж хэлсэн”,

 

          16. Иргэн Д.Э “Би хувиараа бөс барааны дэлгүүр ажиллуулдаг. Надад 6.500.000 төгрөг байгаагүй. Миний дансанд байсан 1.000.000 төгрөг тэгээд 3 хадгаламж тус бүрээс 1.7, 1.9, 600.000 төгрөг, дүү Д.Эаас 1.000.000 төгрөгийг аваад миний төрсөн дүү Д.Эийн гуйснаар П.Ц гэдэг хүний дансанд 6.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Би өөрийн дансны мэдээлэлээ гаргаж өгсөн нь үнэн”,

 

         17. Иргэн П.Ц “Миний бие “Нь" ХХК-ийн захирал албан тушаалтай. 2021 оны 3 дугаар сард Г.Н гэж багын найз холбогдоод төмөр замын худалдан авахаас зарласан ажил руу танай компаниар орох санал тавьсан тендерийн материалыг Д.Э гэх эмэгтэй бэлдээд орно.Тендерийн бичиг баримт бэлдсэн 1.5 сая төгрөг, баталгаа 5 сая гээд 6.5 сая төгрөг авсан. Тэр орсон ажил нь худлаа байсан учир би 6.5 сая төгрөгөө эргүүлж төл гэж хэлэхэд өгөхгүй байсан тул найз Г.Нод хэлэхэд удаан хугацааны дараа холбогдон 4 дүгээр сарын 13-ны өдөр миний “Хаан” банкны 00 дугаартай дансанд П.Ц гүйлгээний утгатай, 65.000 төгрөгийг андуурч хийгээд 1.5 сая төгрөгийг найз Г.Н0д, 5 сая төгрөгийг бэлнээр ХАА-н яамны үүдэнд Г.Нын хамт байгаад өгсөн” гэх тайлбар тэмдэглэл,

 

         18.Мөн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2 дугаартай Хурлын протоколд УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас хийсэн төлөвлөгөөт бус шалгалтын тайлангийн талаар хэлэлцээд ажилтан Б.Быг Нууцын гэрээний нууцыг хадгалах тухай заалтыг зөрчсөн тул 2 сарын хугацаагаар үндсэн цалинг 20 хувиар бууруулж, хурлын тэмдэглэлийг Хүний нөөцийн албанд албан бичгээр хүргүүлэхээр шийдвэрлэснийг Замын нэгдүгээр орлогч дарга И.В.Мийн удирдсан 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 0дугаартай Цахим хурлаар худалдан авалт, борлуулалтын албаны мэргэжилтэн Б.Бой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрийг өөрчилж, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 0 дугаартай “Тушаал”-аар худалдан авалт, борлуулалтын албаны мэргэжилтэн Б.Быг тендер шалгаруулалт явуулах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байхдаа ажил үүргийн хуваарийн дагуу хариуцаж буй байгууллагын баримт бичиг, мэдээ мэдээлэлийн нууцлалыг хадгалах түүний түлхүүр, нууц кодыг бусдад ашиглуулахаас сэрэмжлэх, хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй үндэслэлээр ажлаас халах шийдвэр гаргасан зэргээс харахад нэхэмжлэгчийн хийсэн төлөвлөгөөт бус шалгалтын үр дүнг хүлээн зөвшөөрсөн нь тогтоогдож байна.

 

       19.Тодруулбал, нэхэмжлэгч И.Быг үүргээ биелүүлээгүй, хуулиар хориглосон ямар үйл ажиллагаа явуулсан, иргэдээс тайлбар мэдүүлэг авсан, айлган сүрдүүлсэн, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан түүнчлэн ажилтан эрх бүхий албан тушаалтны өгсөн ямар тушаал, шийдвэрийг дагаж мөрдөөгүй, байгууллагад мэдээлэгч бэлтгэсэн, хувь хүний нууцад халдан эрхийг зөрчсөн гэх нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нотлох баримтаар үгүйсгэж няцааж чадахгүй байна.

 

        20.Харин нэхэмжлэгч ажил олгогчтой байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.4, 4.1.9, 4.1.11, 1 дүгээр хавтас хэргийн 205-207 хуудсанд авагдсан Ажлын байрны тодорхойлолтын Ажлын байрны үндсэн зорилтын 1, үндсэн чиг үүргийн 1,1, 1.5, Дотоод аудит, хяналт шалгалтын зохион байгуулах журмын 1.7,1.9, 1.12, 3.2.1, Замын дарга Х.Хийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны хяналт шалгалтын байцаагч нарт тусгайлан олгосон “Эрхийн үнэмлэх”-д заасан “...албан тушаалтан, иргэдээс тайлбар авах, санхүүгийн болон бусад баримт бичиг, эд зүйл, ачаа тээшинд үзлэг хийх, зөрчилд холбогдох баримт сэлт эд зүйлийг түр хураан авах, согтуурсан, мансуурсан этгээдийг түр саатуулан холбогдох байгууллага, албан тушаалтанд хүлээлгэн өгөх зэрэг хяналт шалгалтыг явуулах эрхийг хэрэгжүүлэн шалгалтыг хийж, тэмдэглэл бичин, байгууллагын удирдамжид дурдсан ажилтан болон түүнтэй холбоотой иргэдээс тайлбар авч үүргээ биелүүлсэн болох нь зохигчдын тайлбар, тайлангаар нотлогдож байна.

 

        21.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б “Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг зөрчиж, гэр бүлийн гишүүнээс тайлбар авч, иргэдийн дансны хуулгыг авсан” гэж мэтгэлцэж байгаа боловч Б.Б, Д.Э, Д.Э нарын хувь хүмүүс өөрсдөө зөвшөөрч, хяналт шалгалтын байцаагч И.Бд тайлбар өгч, дансны хуулгаа гаргаж өгсөн үйлдэлд ажилтныг хүний эрх зөрчсөн, өөртөө давуу байдлыг бий болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

        22.Иймээс хэргийн баримтаар хариуцагч, нэхэмжлэгчтэй 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хоёр удаа “Хөдөлмөрийн гэрээ” байгуулсан байх бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх Хөдөлмөрийн тухай хуульд “шинэчилсэн найруулга/ зааснаар “Хөдөлмөрийн гэрээ”-г дахин байгуулаагүй боловч ажилтан хяналт шалгалтын байцаагчийн ажлыг 2019 оноос эхлээд ажлаас халагдах хүртэл үүргээ гүйцэтгэсэн учраас талуудыг амаар тохиролцсон байна гэж шүүх дүгнээд, амаар тохиролцсон үеэс эхлэн хөдөлмөрийн харилцааг тооцож зохигчдын хоорондын маргааныг 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

       23.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дүгээр зүйлийн 123.2-123.2.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч сахилгын шийтгэлийг нэхэмжлэгчид ногдуулахдаа шат дараалсан арга хэмжээг аваагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзээд, ажилгүй байсан үеийн олговрыг олгох нь зүйтэй байна.

 

         24.Нөхөн олговрыг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын “Дундаж цалин хөлс тодорхойлох тухай журам”, зохигчдын шүүхэд гаргаж өгсөн баримтаар 2022 оны 2, 3, 4 дүгээр сарын цалингаас тооцоход, сүүлийн гурван сарын цалинг нэмээд, гуравт хуваахад 9.550.775:3= 3.183.592 төгрөг /нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин/, дундаж цалингаа ажлын өдрийн дунджаар хуваахад 3.183.592:21.5= 148.074 төгрөг / нэг өдрийн цалин/

       

        Ажлаас чөлөөлөгдсөн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин ажлын 201 /хоног/ х 148.074 /нэг өдрийн цалин/=29.762.874 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

       25.Нэхэмжлэгч тус шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргаж урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн үндэслэлээр шүүх хүлээх авахаас татгалзаж улмаар Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 0 дугаартай  “Хүсэлт шийдвэрлэх боломжгүй тухай” Албан бичгийг хүлээн аваад 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзээд хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж дүгнэлээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

 

       26.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 29.762.874 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 306.761 төгрөгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

     

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн      

       115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

        1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч И.Быг УБТЗийн Дотоод аудит, хяналтын албаны Дотоод хяналтын шалгалтын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

        2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дүгээр зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 29.762.874 төгрөгийг хариуцагч УБТЗээс гаргуулж, нэхэмжлэгч И.Бд олгосугай.

 

        3.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 46.2.7 хэсэгт зааснаар нэхэмжлэгч И.Бын олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийхийг хариуцагч УБТЗт даалгасугай.

 

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 306.764 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

         5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АРИУНАА