Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2023/00542

 

 

Нэхэмжлэгч  "ТБК" ХХК 

                       

Хариуцагч Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн 3 дугаар гудамж, НШШГГт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                        

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А

Шинжээч Ц.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч "ТБК" ХХК, хариуцагч НШШГГт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгсэхгүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

 

          2.Нэхэмжлэгч "ТБК" ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан. Бид гурван үндэслэл ярина.

‘’Д’’ ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах.

Энэ үнэлгээг хийхдээ шийдвэр гүйцэтгэлийн зүгээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0 дугаартай Шүүгчийн захирамжийн дагуу хийсэн байдаг.

Энэхүү захирамжаар  826.428.264 төгрөгийг гаргуулж мөн 2021 ооны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 0 дугаартай Шүүгчийн захирамжаар 600.000.000 төгрөг гаргуулах хоёр  ажиллагааны дагуу үнэлгээ явуулсан гэж нэхэмжлэгчийн зүгээс харж байна.

 Шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 0 дугаартай Тогтоолоор ‘’Д’’ ХХК шинжээч  н.Тийг томилсон гэж бичсэн байдаг.

Энэ тогтоолын дагуу шинжээч 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 0 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан гаргаж, энэ тайлангаар нийт 8 техникийг үнэлсэн.

Үүнд ямар техник байдаг бэ? гэхээр 0 улсын дугаартай техникийг 1.267.987.241.74 төгрөгөөр мөн 0 улсын дугаартай техникийг 696.299.855.32 төгрөг, 0 улсын дугаартай техникийг 1.013.589.793.39 төгрөг, 0 улсын дугаартай техникийг 37.490.750 төгрөг, 0 улсын дугаартай техникийг 257.666.726.15, 0 улсын дугаартай техникийг  277.487.243.55 төгрөг, 0 улсын дугаартай техникийг 237.600.000, 0 улсын дугаартай техникийг 623.316.257.83 төгрөг нийт 4.410.348.867.98 төгрөгөөр үнэлж тогтоосон. 

Яагаад энэ үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа бэ? гэхээр 2017 онд ‘’Т’’ ХХК-аас тоног төхөөрөмж  худалдах, худалдан авах  гэрээгээр жагсаалтын нэгээс гурав дахь 0 улсын дугаартай техникийг мөн 0 улсын дугаартай техникийг бид нар 2450 ам доллар буюу тухайн үеийн зах зээлийн ханшаар 6.490.907.500 төгрөг, үүнд НӨАТ багтсан үнийн дүнгээр худалдан авсан.

Үнэлгээ хийсэн шинжээчийн зүгээс тээврийн хэрэгслийг 3.512.030.860.15 төгрөгөөр буюу анх худалдан авсан үнийн дүнгээс 2.111.156.882.02 төгрөгийн зөрүүтэй буруулсан. 

Мөн 67-87-УА улсын дугаартай техникийг бусдаас 68.000.000 төгрөгөөр  худалдаж авсан.

Шинжээч 30.598.250 төгрөг болгож буруулсан байдаг тул тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авсан зах зээлийн өртгөөс хэт багаар үнэлсэн асуудлыг тавьж шүүхэд гомдол гаргасан.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээ хийх хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэт зүйлийг тогтооход чиглэсэн үнэлгээчний  хараат бус үйл ажиллагаа мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт зааснаар  үнэ цэнэ гэж хөрөнгийн үнэлгээ хийсний  үр дүнд тогтоосон  хөрөнгийн үнэлгээний зүйлийг тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх  үнийн дүн.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар  хөрөнгийн үнэлгээ хийхэд олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний үндэсний стандартын аргачлалыг удирдлага болгоно, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээг тухайн үеийн үнэлгээний зүйлийн шинж байдал,  онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний жишиг үнийг  орлогын агуулгыг  хослуулан Олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт  энэ хуулийн 8 дугаар зүйлийн  8.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний аргачлал нийцүүлэн тодорхойлон гэж заасны дагуу зөрчсөн гэж эхний үндэслэлийг тайлбарлаж байна. 

Шийдвэр гүйцэтгэх албанаас 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр явуулсан Үнэ хаялцах дуудлага худалдааны хоёр дахь өдөр дуудлага худалдаа  явагдсан.

Энэ дээр юу яригддаг бэ? гэхээр шийдвэр гүйцэтгэх албанаас  хэрэгт авагдсан баримтаар 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр анхны дуудлага худалдааг явуулсан.

Үнэд хүрэх хэмжээний үнэлгээ ирээгүй гэдэг үндэслэлээр тухайн дуудлага худалдааг явуулж үнэлгээ ирээгүй гэж дуудлага худалдааг явуулсан.

Анхны дуудлага худалдаа дээр Б.Б, Б.О нарыг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан байдаг.

           Энэ дуудлага худалдаа дээр Б.Б нэг дэх дуудлага худалдаанд гэрчээр оролцсон байдаг. 

2022 оны  05 дугаар сарын 20-ны өдөр хоёр дахь дуудлага худалдаа явагдсан.

Үүнд ‘’Б’’ ХХК болон ‘’Л’’ ХХК-иуд оролцсон.

‘’Б ‘’ ХХК 440.321.380 төгрөгийн үнийн санал өгч ялагч болсон.

 Хэрэгт авагдсан материалаас харахад анхны дуудлага худалдаанд Б.О гэдэг хүн гэрчээр оролцсон.

Мөн хоёр дахь дуудлага худалдаанд мөн Б.О орсон.

Хөндлөнгийн гэрч гэж яг ямар хүн бэ? гэдгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд тодорхой зааснаар иргэний эрх зүйн чадамжтай, тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажлын талаар хувийн ашиг сонирхол байхгүй , өөр хоорондоо эсхүл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад оролцогчтой төрөл садны эсхүл ажил үүргийн холбоогүй хүнийг оролцуулна гэж заасан.

Б.О анхны дуудлага худалдаанд оролцоод хоёр дахь дуудлага ‘’Б‘’ ХХК-ийн төлөөлөгчөө оруулж ирээд ялагч болсон.

          Төлбөр төлөгчийн зүгээс харахад хүн хохироож байгаа мэт харагдаж байгаа боловч ном журамд заасан ажиллагаа явуулах талаар хариуцагчид хэлж шаардлага тавьсан.

Үүнээс харахад НШШГГ аль хэдийн ‘’Б‘’ ХХК-тай тохиролцсон байна.

Анхны дуудлага худалдааг ингэж явуулна. Хоёр дахь дуудлага худалдаан  дээр танай хөндлөнгийн гэрчийг магадгүй энэ итгэмжлэлийг аваад ороод ир бид нар та нарыг ялагч болгоно гэдэг асуудал яригдсан гэж бидний зүгээс хардлага төрсөн.

Энэ талаар Авлигатай тэмцэх газар гомдол өгч шалгуулсан.

Хариуг бид нарт өгсөн. Мөрдөгчийн зүгээс яаж шалгасан талаар мэдэхгүй байна.

Ямар ч байсан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн байдаг. Бид нар одоо хүртэл гомдолтой байна.

Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд төлбөр төлөгчийн ямар хөрөнгөөс төлбөрийг барагдуулах талаар тодорхой заасан.

 Нэхэмжлэгчийн зарагдсан техник тэсэлгээ хийх компанийн үндсэн техник байсан бөгөөд тэсэлгээний үйл ажиллагаа явуулж байсан.

Гэтэл хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж өнөөдрийн байдлаар худалдан борлуулах ажиллагаа хийсэн.

Иймээс энэ гурван үндэслэлээр ажиллагаа хууль зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү, гэжээ.

 

          3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

                Үнэлгээний талаар 2021 оны  2138, 2848 дугаартай Шүүгчийн захирамжуудын дагуу явагдсан ажиллагаа юм.

          Төлбөр төлөгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөрөө төлөөгүйн улмаас дуудан ирүүлж шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс эд хөрөнгийн мэдүүлэг болон байгууллагын хөрөнгийн талаарх мэдээллийг хүргүүлэх, авах, арилжааны банк дахь данснуудыг хаалгах  дахин нээхгүй байх зэрэг арга хэмжээг авсан байдаг.

          Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлд хөрөнгийн дараалал, 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт хөрөнгийг захиран зарцуулах болон хүрээ, хугацаа, шинж чанар, гүйцэтгэх баримт бичигт бие дааж шийдвэрлэх боломжтой талаар заасан. Хариуцагчийн зүгээс хуульд заасан арга хэмжээг бүрэн авсан.

         Мөн төлбөр төлөгчид хуульд заасан эрхийг эдлүүлсэн бөгөөд үнэлгээний талаар санал авч талууд тохиролцоогүй учраас эрх бүхий байгууллага шинжээч томилсон. Шинжээч дүгнэлтээ хэнээс ч хараат бусаар гаргадаг.

        Түүнчлэн нэхэмжлэгчид өөрийн хөрөнгөө бие даан худалдан борлуулах нэг сарын хугацаа олгосон боловч худалдан борлуулж чадаагүй, төлбөрөө төлөөгүй тул үнэ хаялцуулах дуудлага худалдаа зарласан.

         Дуудлага худалдаагаар тухайн компанийн эзэмшлийн нэг ширхэг тээврийн хэрэгсэл борлогдож, албадан дуудлага худалдааны ялагчид техникийг шилжүүлж хүлээлцээд, төлбөр хаагдаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

         Нэхэмжлэгчийн мэдүүлсэн техник дотроос борлогдсон техникээс бусад техник ажиллахгүй доголдолтой шаардлага хангахгүй, дуудлага худалдаанд оруулаад хүн авахгүй байсан тул шийдвэрийн биелэлтийг хангуулах боломжгүй байсан.

        Хариуцагчийн зүгээс төлбөр төлөгчид эрх, үүрэг тайлбарласан бас энэ талаараа мэдэгдсэн.

         Иргэний хуулийн 197 дугаар зүйлд зааснаар дуудлага худалдааг нээлттэй болон хааллтай явуулж болно. Энэ дуудлага худалдаанд хэн ч оролцож болохоор заасан. Хөндлөнгийн гэрчийг оролцуулахгүй гэсэн асуудал байхгүй.

           Өнөөдрийн байдлаар төлбөр авагчийн өр төлбөр төлөгдөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2022 оны 07 дугаар сард дууссан.

           Иймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж шийдвэрийн биелэлт хангагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

          4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Хэргийн материалтай танилцсан хүмүүсээс мэдээлэл авсан. Нөхцөлийн дагуу явуулсан. Дараалалд гомдол гаргах эрх байсан. Дуудлага худалдаа хоёр дахь удаагаа явагдсан. Шударгаар хийсэн асуудал байгаа. Нэхэмжлэгч өөрсдөө тусгайлсан ямар нэг бүрэлдэхүүн байхгүй гэж хэлсэн. Энэ талаар маргах шаардлага байхгүй. Хууль ёсны дагуу явагдсан дуудлага худалдаа, гэжээ.

             

          5.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн гэрчилгээ, "ТБК" ХХК-ийн дүрэм, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/0 дугаартай Шүүгчийн захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/0 дугаартай Шүүгчийн захирамж, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Мэдэгдэл”, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4-0 дугаартай Албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0дугаартай Албан бичиг, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 0 дугаартай “Үнэ хаялцуулах дуудлага худалдаа явуулах тухай” Тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0 дугаартай Албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0 дугаартай “Үнэ хаялцуулах дуудлага худалдаа явуулах тухай” Тогтоол, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5/3 дугаартай “Үнэ хаялцуулах дуудлага худалдаа зохион байгуулах тухай” Тогтоол, “Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ”, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Төлбөрийн даалгавар, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Төлбөрийн даалгавар, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Төлбөрийн даалгавар, 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Төлбөрийн даалгавар, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх "ТБК" ХХК-ийн Хаан банкны депозит дансны хуулга, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн "ТБК" ХХК-ийн Хаан банкны депозит дансны хуулга, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Б.Бт олгосон Итгэмжлэл, Авлигатьай тэмцэх газрын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 0 дугаартай Албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Э.Жд олгосон “Итгэмжлэл”, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 0дугаартай Албан бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 0 дугаартай “Хариу мэдэгдэх тухай” Албан бичиг, "ТБК" ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн “Үндсэн хөрөнгийн тооллогын хуудас” "ТБК" ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх “Үндсэн хөрөнгийн товчоо тайлан”, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 

       

7.Хариуцагчаас 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр М.Э, И.Г нарт олгосон Итгэмжлэл,  ийн 0 дугаартай Албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаартай “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” Тушаал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0 дугаартай Гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0 дугаартай Шүүгчийн захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0 дугаартай Шүүгчийн захирамж, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай” Тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0 дугаартай Албан бичиг, Тээврийн хэрэгслийн лавлагаа, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0 дугаартай Гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0 дугаартай Шүүгчийн захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 0 дугаартай Шүүгчийн захирамж, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай” Тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 0 дугаартай “Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай” Тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0 дугаартай “Шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар”, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0 дугаартай “Шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар”, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай” Тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”, 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө хураах тухай” Тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, 20221 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0 дугаартай “Шинжээч томилох тухай” Тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт”, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт”, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл”, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт”, “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0 дугаартай ”Хөрөнгийн үнэлгээний тайлан”,  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”, "ТБК" ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаартай Албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 0 дугаартай “Үнэ хаялцуулах дуудлага худалдаа явуулах тухай” Тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0 дугаартай Албан бичиг, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0 дугаартай Албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0 дугаартай Албан бичиг, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0 дугаартай “Үнэ хаялцуулах дуудлага худалдаа зохион байгуулах тухай” Тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, 

   

8.Нэхэмжлэгчийн хүсэлтээр “Худалдаа хөгжлийн” банк ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Дипозит дансны хуулга, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Дипозит дансны хуулга, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Дипозит дансны хуулга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0 дугаартай “Түр журамж батлах тухай” Тушаал, Коронавирусын халдвар COVID-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед ажиллах түр журам, Хөрөнгийн үнэлгээний ажлын газар дээрх үзлэгийн акт  

 

9.Гуравдагч этгээдээс 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр А.А, О.А нарт олгосон Итгэмжлэл, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр А.А, О.А нарт олгосон Итгэмжлэл, “Б” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээг өгчээ.               

ҮНДЭСЛЭХ нь:

 

 1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчиж явуулсан. Үнэлгээг хийхэд манай саналыг тусгаагүй зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн. Үнэлгээг хийсэн тайлан алдаатай.Төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн. Хуульд заасан журмыг зөрчсөн” гэж тайлбарлав.

 

          3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Нэхэмжлэгч зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэдгээ баримтаар нотлож чадаагүй. Дэнчингийн мөнгийг хугацаандаа байршуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж хаагдсан. Төлбөр бүрэн төлөгдсөн. 30-аад техникийг хурааж битүүмжилсэн боловч борлогдсон нэг тээврийн хэрэгслээс бусад нь ажиллахгүй доголдолтой байсан.Мөн үнэ хаялцуулах дуудлага худалдаа хуульд заасан журмаар явагдсан. Гэрчийг дуудлагад худалдаанд оролцуулахгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй” гэж татгалзлаа илэрхийлж байна.

 

         4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч  А.А ”Бид хуульд зааснаар дэнчингээ байршуулаад дуудлага худалдаанд оролцон тээврийн хэрэгслийг худалдан авч, өөрийн өмчлөлдөө шилжүүлсэн авсан. Хариуцагчтай санал нэг байна” гэж тайлбарлав.

 

 5.Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

          6.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 0 дугаартай Шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “М” ХХК нэхэмжлэлийн шаардлага 900.000.000 төгрөгийнхөө алданги 300.000.000 төгрөгнөөс татгалзаж, 600.000.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 4.657.950 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Т” ХХК 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 300,000.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дотор 4.657.950 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дотор 300.000.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хурааамжид төлсөн 4.657.950 төгрөгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

        7.Нэхэмжлэгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөрөө сайн дураараа төлөөгүй харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад бүрэн төлсөн талаар талуудын хэн аль нь маргаагүй боловч төлбөр төлүүлэх шийдвэр гүйцэтгэл ажиллагаа бүхэлдээ хууль зөрчсөн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэтгэлцэж байна.

 

        8.Төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн....дугаар зүйлийн..... дахь хэсэгт зааснаар гомдол гаргах эрхтэй.

        

        9.Зохигчдын тайлбар, бичгийн баримтаас үзвэл хариуцагч маргаан бүхий хөдлөх хөрөнгүүдэд доорхи ажиллагааг явуулжээ.    

 

        10.НШШГГт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0 дугаартай Шүүгчийн захирамжийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0 дугаартай “Гүйцэтгэх хуудас”-ын хамт хүргүүлж, тус байгууллага 0 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Яд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг нээн, 0 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” тогтоолыг гарсан байна.

 

      11.Тэрээр шийдвэр гүйцэтгэгч 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0 дугаартай Шийдвэр гүйцэтгэх албаны Мэдээлэл, лавлагаа, дүн шинжилгээний хэлтэст хүргүүлсэн “Эрх түдгэлзүүлэх тухай” Албан бичигтээ “"ТБК" ХХК-ийн нийт 30 ширхэг тээврийн хэрэгслийн бүртгэлд өөрчлөлт хийх эрхийг түдгэлзүүлж, хариуг ирүүлнэ үү” гэж, мөн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 0 дугаартай Арилжааны банкуудад төлбөр төлөгч "ТБК" ХХК-ийн мөнгөн хадгаламж, харилцах дансны мэдээллийг ирүүлж, данс эзэмшдэг тохиолдолд зарлагын гүйлгээг төлбөрийн үлдэгдэл 600.000.000 төгрөг, ажиллагааны зардал 800.000 төгрөг нийт 600.800.000 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилж дахин шинээр данс нээхгүй байхыг мэдэгдсэн нь бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

     12.Хариуцагч 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0 дугаартай Шийвдэр гүйцэтгэгчийн даалгавраар төлбөр төлөгч "ТБК" ХХК-ийн эзэмшлийн Өмнөговь аймгийн Цогтцэцээ сумын “Ухаа худаг”-ийн уурхайд байрлах улсын дугаартай Шийвдэр гүйцэтгэгчийн даалгавраар төлбөр төлөгчийн эзэмшлийн Ховд аймгийн Цэцэг сумын “Хөшөөт”-ийн уурхайд байрлах  маркийн тээврийн хэрэгсэл, машин механизмыг битүүмжлэх, хураах, хадгалалт хамгаалалтанд үлдээх, гэрэл зургаар баримтжуулах ажиллагааг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 27 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Г.Б, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 0 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.О нарт хийж гүйцэтгэхийг даалгажээ.

 

       13.Дээрх шийдвэр гүйцэтгэгч нар 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор Өмнөговь аймгийн Цогтцэцээ сумын 0 дугаар баг, "ТБК" ХХК-ийн кемпийн хашаанд байрлах машин зэрэг хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж хураан, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан нь тогтоогдож байна.

         

        14.Тодруулбал, хариуцагч байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан талуудад үнийн саналаа ирүүлэх “Мэдэгдэл”-ийг хүргүүлэх ажиллагааг явуулсан нь бичгийн баримтаар тогтоогдож хуульд нийцсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна гэж үзлээ.

 

          15.Төлбөр төлөгч “Мэдэгдэл”-ийн дагуу төлбөрөө төлөөгүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 0 дугаартай “Шинжээч томилох тухай” тогтоолыг гарч, “Дамно” ХХК-ийг шинжээчээр томилж, эрх бүхий байгууллагаас томилсон шинжээч 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 0 дугаартай Шинжээчийн дүгнэлтийг ирүүлж, төлбөр авагч, төлбөр төлөгч нарт 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0 дугаартай Албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж хураасан "ТБК" ХХК-ийн 0 улсын дугаартай,  маркийн машин механизмыг 1266.987.241.74 төгрөг, 0 улсын дугаартай маркийн машин механизмыг 696.299.855.32 төгрөг, 0 улсын дугаартай, 0 маркийн машин механизмыг 1.013.589.793.39 төгрөг,  улсын дугаартай, “Hyundai-8 ton” маркийн машин механизмыг 37.401.750 төгрөг, 0 улсын дугаартай, SandvikDP1500 маркийн машин механизмыг 257.666.726.15 төгрөг, 0 улсын дугаартай SandvikDP1500 маркийн машин механизмыг 277.487.243.55 төгрөг, 0 улсын дугаартай, Камаз-43118 маркийн машин механизмыг 237.600.000 төгрөг, 0 улсын дугаартай, “Hino FY2PUUMMQZ маркийн машин механизмыг 623.316.257.83 төгрөгөөр үнэлэснийг мэдэгдэн, төлбөрийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дотор төлөөгүй тохиолдолд хөдлөх хөрөнгүүдийг “Үнэ хаялцуулах дуудлага худалдааг”-гаар худалдан борлуулахыг тайлбарлахад 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаартай Албан бичгээр төлбөр төлөгч “Дамно” ХХК-ийн үнэлгээг эс зөвшөөрч, өөрсдөө техник хэрэгслүүдээ зарж борлуулах 30 хоногийн хугацаа олгох хүсэлт гаргасныг хариуцагч 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0 дугаартай Албан бичгээр хүсэлтийг зөвшөөрсөн хариуг өгчээ.

         16.Тэрээр заасан хугацаанд төлбөр төлөгч үүргээ биелүүлээгүй тул 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 0 дугаартай Үнэ хаялцуулах дуудлага худалдаа явуулах тогтоолыг талуудад 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0 дугаартай “Мэдэгдэл”-ээр хүргүүлсэн байна.

        17.Үүний дараагаар буюу 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Үнэ хаялцуулах дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаартай “Мэдэгдэл”-ээр төлбөр төлөгчид мэдэгдэн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтөлсөн баримтууд хэрэгт авагдсан байна.

         18.Ингээд 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт Үнэ хаялцуулах дуудлага худалдаа эхэлж, Б.О С.А нарыг хөндлөнгийн гэрчээр оролцуулан дэнчингийн хайрцагийг нээн, хайрцагаас 4 санал гарч, Үнэ хаялцуулах дуудлага худалдааны 10 дугаарт бичигдсэн “Hino FY2PUUMMOZ” маркийн  улсын дугаартай, 2015 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Монгол улсад орж ирсэн, ачааны тээврийн хэрэгсэлд нийт 2 санал ирж, өсгөн дуудах доод үнэ 436.321.380 төгрөг, дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчөөс өгсөн дуудах үнэ 1.000.000 төгрөгөөр тогтоохоор зарласныг оролцогчид хүлээн зөвшөөрч, тусгайлан санал гаргаагүй бөгөөд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О 438.321.380 төгрөг, 440.321.380 төгрөг, “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.А 437.321.380 төгрөг, 439.321.380 төгрөгөөр худалдан авах саналыг гаргаснаар “Б” ХХК 440.321.380 төгрөгөөр худалдан авах эрхтэй болсон нь Үнэ хаялцуулах албадан дуудлага худалдааны Хурлын тэмдэглэлээр нотлогдож, энэ тухай Шийдвэр гүйцэтгэх газар 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 0 дугаартай “Мэдэгдэл”-ээр "ТБК" ХХК-ийн захирал Г.Эад мэдэгдсэн үйл баримт тогтоогдож байна.

       19.Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж шийдвэр гүйцэтгэх ажиллагаааг хүчингүй болгох нэхэмжлэлийн үндэслэлээ дэнчингийн мөнгийг дуудлага худалдаа болсны маргааш шилжүүлсэн, төлбөр төлөгчид зарах хугацаа олгоогүй, дуудлага худалдаанд оролцсон гэрч тээврийн хэрэгслийг худалдан авсан, хүний үнэтэй эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн учраас шүүхэд хандсан гэж маргаж байна.

    

       20.Шинжээч............мэдүүлэг, шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас харахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасанчлан нэхэмжлэгч зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэдгийг өөрөөр хэлбэл эд хөрөнгүүд шинжээчийн тогтоосон үнээс илүү үнээр зарагдах байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй мөн 1 дүгээр хавтас хэргийн 182,202, 217-220, 222-223, 233, 2 дугаар хавтас хэргийн 117,118,212,124-127,131-133,135-136,138,140 дугаартай хуудсанд авагдсан 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Б” ХХК-ийн хүсэлт, “Б” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дэнчингийн үнэ 43.640.000 төгрөг тушаасан кассын орлогын ордер болон Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.20 дахь хэсэгт үнэ хаялцуулах ажиллагаанд ялсан этгээд гарын үсэг зурсанаар тэмдэглэл гэрээний адил хүчинтэй болж гэрээг байгуулсанд тооцохоор хуульчилсаны дагуу техникийг ялагчид шилжүүлж 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол үйлдсэнд хариуцагчийг буруутгах  боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан үндэслэл нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

       21.Иргэний хуулийн 197 дугаар зүйл 197.11 дэх хэсэгт нээлттэй дуудлага худалдаа, уралдаанд ямар ч этгээд оролцож болохоор заасан байх ба Үнэ хаялцуулах дуудлага худалдаанд оролцсон гэрч тээврийн хэрэгслийг худалдан авсныг хуулиар тогтоосон дүрэм журмыг зөрчиж явуулсан гэж үзэх боломжгүй байна.

 

       22.Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, хуулийн этгээдэд мэдэгдэн, ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлаж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлж, хууль бусаар бусдад давуу эрх олгох үйлдлийг гаргахгүйгээр төлбөр авагчийн эрхийг хангасан байна гэж дүгнэлээ.

 

     23.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

           

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 

           115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1, 6.2.2,  6.2.6, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "ТБК" ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.АРИУНАА