Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2022/01507

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2022/01507

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн 103 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:*******-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,*******-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9 582 049 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг байлцуулахгүйгээр нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримтыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******-аас хариуцагч холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 9 582 049 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Зээлдэгч нь 2018 оны 2 сарын 02-ны өдөр ЗГ201843399989-тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 3,500,000 /Гурван сая таван зуун мянган/ төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр авсан, 2018 оны 3 сарын 02-ны өдөр ЗГ201843439035 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 5,445,428.77 /Таван сая дөрвөн зуун дөчин таван мянга дөрвөн зуун хорин найм зууны далан долоон/ төгрөгийн нэмэлт цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр авсан, 2018 оны 4 сарын 10-ны өдөр ЗГ201843529898-тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 13,359,620.44 /Арван гурван сая гурван зуун тавин есөн мянга зургаан зуун хорь зууны дөчин дөрвөн/ төгрөгийн нэмэлт цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр авсан, 2018 оны 5 сарын 17-ны өдөр ЗГ201843610417-тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 13,384,067.12 /Арван гурван сая гурван зуун наян дөрвөн мянга жаран долоо зууны арван хоёр/ төгрөгийн нэмэлт цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэйгээр авсан, 2018 оны 6 сарын 11-ний өдөр ЗГ201843650261-тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 17,644,271.27 /Арван долоон сая зургаан зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун далан нэг зууны хорин долоон/ төгрөгийн нэмэлт цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэйгээр тус тус авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1-дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 16,208,769.01 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,981,112.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,240.41 төгрөг, нийт 18,193,122 төгрөгийн төлбөрийг хийсэн байна. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоод 132 хоног өнгөрсөн, Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг 7 удаа шаардаж, 2020 оны 10-р сарын 20- ны өдөр, 2020 оны 10-р сарын 26-ны өдөр, 2021 оны 02-р сарын 18-ны өдөр, 2021 оны 08-р сарын 17-ны өдөр, 2021 оны 10-р сарын 05-ны өдөр, 2022 оны 01-р сарын 04-ний өдөр, тус тус мэдэгдэх хуудсыг өгсөн, мөн удаа дараа утсаар холбогдож мэдэгдсэн боловч зээлдэгч зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсгийг зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймээс зээлдэгч П.Сувданзаягаас 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар дараахь хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: үндсэн зээлийн төлбөр 1,891,230.99 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 7,511,175.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 179,643.02 төгрөг, нийт 9,582,049.82 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: миний бие нь нэхэмжлэлтэй танилцлаа. Тухайн мөнгөн дүнг бүтнээр нь төлөх боломжгүй тул 9 582 049 төгрөгөнд нэмж хүү тооцуулахгүй сард 500 000 төгрөгөөр төлөх хүсэлттэй байна. Иймд хүсэлтийг минь хүлээн авч шийдэж өгнө үү. гэжээ.

3.Нэхэмжлэгчээс 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ201843399989 дугаартай зээлийн гэрээ /хх-4-5/, зээл буцаан төлөх хуваарь /хх-6/, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн БГ201843399989 дугаартай барьцааны гэрээ /хх-7-8/, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ201843439035 дугаартай зээлийн гэрээ /хх-9-10/, зээл буцаан төлөх хуваарь /хх-11/, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн БГ201843439035 дугаартай барьцааны гэрээ /хх-12-13/, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ЗГ201843529898 дугаартай зээлийн гэрээ /хх-14-15/, зээлийн төлөх хуваарь /хх-16/, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн БГҮ201843529898 барьцааны зээлийн гэрээ /хх-17-18/, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ЗГ201843610417 дугаартай зээлийн гэрээ /хх-19-21/, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр БГХ201843610417 дугаартай барьцааны гэрээ /хх-22-23/, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ201843650261 дугаартай зээлийн гэрээ /хх-24-25/, зээлийн буцаан төлөх хуваарь /хх-26/, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн БГХ201843650261 дугаартай барьцааны гэрээ /хх-27-28/, Хаан банк ХХК-иас хүргүүлсэн мэдэгдэл /хх-29, 30, 31, 32, 34, 36/, Хаан банк ХХК-д гаргасан хүсэлт /хх-33/, зээлдэгчтэй холбоо барьсан болон уулзалт хийсэн тэмдэглэл /хх-35/, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-37/, зээлийн бүртгэлийн карт /хх-38/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39/, Хаан банк ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-43/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ201843399989 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн БГ201843399989 дугаартай барьцааны гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ201843439035 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн БГ201843439035 дугаартай барьцааны гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ЗГ201843529898 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн БГҮ201843529898 барьцааны зээлийн гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ЗГ201843610417 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр БГХ201843610417 дугаартай барьцааны гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ201843650261 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн БГХ201843650261 дугаартай барьцааны гэрээнүүдийг, үндэслэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 9 582 049 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэж шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч шүүхэд: миний бие нь нэхэмжлэлтэй танилцлаа. Тухайн мөнгөн дүнг бүтнээр нь төлөх боломжгүй тул 9 582 049 төгрөгөнд нэмж хүү тооцуулахгүй сард 500 000 төгрөгөөр төлөх хүсэлттэй байна. Иймд хүсэлтийг минь хүлээн авч шийдэж өгнө үү. гэсэн тайлбар гаргасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээнүүд, зээл буцаан төлөх хуваарь, барьцааны гэрээнүүд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, мэдэгдэл зэрэг баримтаар хариуцагч нь 2018 оны 02 сарын 02-ны өдөр ЗГ№201843399989 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 3 500 000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр авсан, 2018 оны 03 сарын 02-ны өдөр ЗГ№201843439035 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан өмнөх зээл 3 445 428 дээр нэмж 2 000 000 төгрөг зээлж, нийт зээлийн үлдэгдэл 5 445 428 төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр авсан, 2018 оны 04 сарын 10-ны өдөр ЗГ№201843529898 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан өмнөх зээл дээр нэмж 8 000 000 төгрөгийн зээл авч нийт 13 359 620 төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр авсан, 2018 оны 05 сарын 17-ны өдөр ЗГ№201843610417 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан өмнөх зээл дээр 1 000 000 төгрөг нэмж зээлж, нийт 13 384 067 төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэйгээр авсан, 2018 оны 06 сарын 11-ний өдөр ЗГ№201843650261 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан өмнөх зээл дээр 4 500 000 төгрөг нэмж нийт 17 644 271 төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэйгээр тус тус авсан, зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 16 208 769 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1 981 112 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3 240 төгрөг, нийт 18 193 122 төгрөгийн төлбөрийг төлсөн үйл баримт тогтоогдсон.

5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй.

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг Хаан банк ХХК хариуцагчаас шаардах эрхтэй байна.

7.Нэхэмжлэгч Хаан банк ХХК зээлдэгчид 2020 оны 10 дугаар сарын 20, 2021 оны 02 дугаар сарын 18, 2021 оны 08 дугаар сарын 17, 2021 оны 10 дугаар сарын 05, 2022 оны 01 дүгээр сарын 04-нд удаа дараа зээл төлөх мэдэгдэл өгсөн байна.

8. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ, 224.2.Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараахь үүрэг, үр дагавар үүснэ, 224.2.3.мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах гэж заасан.

9.Нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1.-д заасан үүргээ гүйцэтгээгүйгээс мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдсан, тодруулбал хариуцагч 2019 оны 01 дүгээр сараас хойш хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөхгүй байхад нэхэмжлэгч эрх нь зөрчигдснийг мэдсээр байж шүүхэд нэхэмжлэл гаргаагүйгээс зээлийн хугацаа хэтэрч, хүү нэмэгдсэн, энэ нь үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх, мөн мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах үндэслэл болно гэж дүгнэв.

10.Хариуцагч шүүхэд ... миний бие нь нэхэмжлэлтэй танилцлаа. Тухайн мөнгөн дүнг бүтнээр нь төлөх боломжгүй тул 9 582 049 төгрөгөнд нэмж хүү тооцуулахгүй сард 500 000 төгрөгөөр төлөх хүсэлттэй байна. Иймд хүсэлтийг минь хүлээн авч шийдэж өгнө үү гэсэн тайлбар гаргасан боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч шүүх хуралдаанд оролцоогүй учраас шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэх боломжгүй болохыг дурьдав.

11.Иймд хариуцагч гаас үндсэн зээлийн үлдэгдэл 1 891 230 төгрөг гаргуулж *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 690 819 төгрөг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 262 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч гаас 45 210 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1., 223 дугаар зүйлийн 223.2., 224 дүгээр зүйлийн 224.2.3-д заасныг баримтлан хариуцагч гаас зээлийн гэрээний үүрэгт 1 891 230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 690 819 төгрөг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 262 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч гаас 45 210 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА