Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 273

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа

Улсын яллагч А.Нямсүрэн

Хохирогч Г.Бямбажаргал

Шүүгдэгч О.Батбаатар түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 2002 оны Чингэлтэй дүүргийн прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Энхбатад холбогдох эрүүгийн 201725030162 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.           

      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овгийн Оюунгэрэлийн Батбаатар нь 1984 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд тарсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх уулын 2-545 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: СП86040511,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Батбаатар нь согтуугаар, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж 2017 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 17 дугаар сургуулийн автобусны буудал орчимд хохирогч Г.Бямбажаргалыг шалтаг шалтгаангүйгээр нүүрэн /баруун нүд, хөмсөг, дух/ тус газарт пивоны шилээр цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл, хохирогч Б.Батхуягын зүүн мөр хэсэгт пивоны шилээр зүсэж зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:      

   

Шүүгдэгч О.Батбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хохирогч Г.Бямбажаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн өдрийн шөнө ажлаа тараад АТМ-с бэлэн мөнгө авах гэж 7 буудлын ойролцоо ирсэн. Машинаасаа буугаад ирэхэд өмнөөс нүд харанхуйлсан. Босоод ирэхэд нүүр цус болчихсон байсан. Манай 2 дүү Батбаатарыг барьж авсан. Би эмчилгээнд орсон тул биеийн байдал хэвийн байгаа гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Бямбажаргалын мэдүүлэг: 2017 оны 01 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө 02 цагт гэртээ байж байхад манай дүү Нямбаяр мөнгө зээлээч гэхээр нь танил дүү Сүхээ гэгчийг машинтай нь дуудаад АТМ ороод мөнгө аваадахъя гэж хэлээд 17 дугаар сургуулийн автобусны буудал дээр ирээд машинаас буугаад явган хүний замаар бэлэн мөнгөний машинруу очих гэж байхад замд зогсож байсан намхандуу нуруутай туранхайдуу залуу ямар зүйл хэлэхгүйгээр миний өөдөөс гар далайх шиг болоход миний баруун талаас халуу дүүгээд явах шиг болоод би хойшоогоо зам дээр ар дагзаараа унасан юм. Тэгээд би орилоод хашгирахад манай хоёр дүү араас нь тэр залууг хөөгөөд гүйх шиг л болсон бөгөөд хэсэг хугацааны дараа өндийгөөд босоод замын эсрэг талд явж байсан залуу надад хандаад цагдааруу орсон гэж хэлээд би тус цагдаагийн хэлтэс дээр ирсэн юм. Тэр үед жижүүр цагдаа нүд чинь аймаар болчихсон байна та эмнэлэгрүү яаралтай яв гэж хэлэхээр нь би өөрийн 2 дүүгийн хамт гэмтлийн эмнэлэг дээр очоод баруун талын нүдний орчимд 26 ширхэг оёдол тавиад уг гэмтэл нь гүнзгий, олон оёдол тавьсан болохоор эмнэлэгт хэвтэж гам барих шаардлагатай гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очиход шилээр зүссэн гэмтэл байна гээд шилийг нь эмч авах шиг болсон.Би уг залуутай хэрүүл маргаан, зодоон үүсгээгүй юм. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ гомдолтой байна. /хх-16/

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Батхуягын мэдүүлэг: ...Бямбажаргал ах та нар сууж бай би мөнгийг нь шилжүүлчихээд ороод ирье гээд машинаас буугаад араар нь тойрч гарсан. Тэр үед доороос хоёр залуугаар түшүүлээд явж байсан үл таних намхан нуруутай залуу барьж явсан пивоны шилийг хагалах үед түшиж явсан хоёр залуу зугтаатал Бямбаа ахыг хагалсан шилээрээ нүүрэн тус газарт цохьсон. Түүнийг харангуутаа би, жолооч Зоригоо, Баясгалан бид 3 буутал нөгөө залууг би барьж авахад тэр залуу миний гарлуу шилээрээ цохьчихоод Цагдаагийн хэлтэсрүү зугтаагаад ороход цуг араас нь хөөж орсон юм. Бямбажаргал ахын нүдний орчим хэсгээр маш олон тооны оёдол хийлгэсэн юм. Би зүүн мөр хэсэгтээ дотроо 4 оёдол, гаднаа 3 оёдол тавиулчихаад шууд гэртээ харьсан. ...Тухайн хэргийн сэжигтэн залууг сугадаж явсан 2 залуу нь пивны шилийг хагалахад нь зугтаасан. ...Уг зодоонд тухайн хоёр залуу ямар ч оролцоо байхгүй юм. Одоо надад гомдол санал байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүл дүгнэлт гаргуулахгүй. /хх-75/

 

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Баясгалангийн мэдүүлэг: ...Бямбажаргал ах намайг АТМ орж мөнгө аваад ирье гэж хэлээд одоо машинтай хүн ирж байгаа гэхээр нь за тэгье гэж хэлээд Батхуягын найз Зоригоо гэх залуугийн "Приус-20" машинтай Дамбадаржаагийн эцсээс АТМ хайж явсаар ...17 дугаар сургуулийн автобусны буудал дээр байрлах Хаан банкны АТМ орох гээд харалдаа зам дээр зогссон юм. Бямбажаргал ах машины хойд талаар тойроод замын баруун талруу гарсан. Тэр үед доороос хойшоо 3 залуу хоорондоо хэрэлдсэн маягтай чанга чангаар яриад явж байгаа харагдсан. Тэгсэн чинь Батхуяг Бямбаа ах цохиулчихлаа буугаад ирээ гэж хэлсэн. Тэр үед би буугаад очиход Бямбаа ахын нүднээс маш их цус гарсан байдалтай гараараа нэг удаа таглаад дахин дээш өндийхөд дахин нэг удаа шилээрээ нүдрүү нь цохьсон. Батхуяг салгах гээд очиход түүний гарлуу шилээрээ зоосон, би очоод бариад авах гэтэл миний хацарлуу шилээ бариад дайрахад миний нүүрийг онох шахаад би өөрөө хойшоо гэдийхэд миний нүүрний урдуур өнгөрсөн. Тэгээд дахин күртикнээс бариад зулгаах шиг болоод хойшоо эргээд зугтаагаад цагдаагийн хэлтэсрүү орсон бөгөөд хэлтэс дотор орж ирээд энэ хүмүүс намайг алах гээд байна гэж хэлж байсан. ...Бид нарын хувьд тэр залууг зодсон асуудал байхгүй. ...Би харснаар Бямбажаргал ахыг 2 удаа пивоны хагархай шилээр цохьсон. Батхуягын зүүн гаран дээр нэг удаа цохьсон. /хх-29/

 

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Зоригтбаатарын мэдүүлэг: ...Бямбаа ах жолоочийн эсрэг талын суудлаас буугаад машины хойгуур тойроод буугаад явахад урдаас хоёр залуугаар түшүүлээд 3 залуу доороос ирж байгаа харагдсан. Тэгээд Бямбаа ахыг тэр залуучуудын голынх нь намхан залуу цохьчихлоо гээд манай найз Батхуяг надад хэлсэн. Бид 3 машинаас буухад хамт явсан хоёр залуу нь зам хөндлөн гарч зугтаасан. Бямбаа ах тонгойчихсон нүүрний орчмоос их хэмжээний цус гарч байсан. Батхуяг явж очиход шилээрээ ширвээд байх шиг байсан. /хх-30/

 

Мөрдөн байцаалтанд гэрч Н.Тамирын мэдүүлэг: Би 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст мэдээлэл хүлээн авагчаар 24 цагаар хонож үүрэг гүйцэтгэсэн юм. Шөнийн 03 цагийн орчимд гаднаас үл таних залуу гүйгээд ороод ирсэн. Түүний араас 2-3 залуу гүйж орж ирээд хамгийн эхэлж орж ирсэн намхан нуруутай залуутай барьцалдаад авсан. Түүний араас удалгүй төд удалгүй нүүрээ даавуу мэт зүйлээр дарчихсан нэг залуу орж ирсэн. Тухайн үед жижүүрийн ахлахаар гарч байсан х/ч Амгаланбаяр гарч уулзаад нүүрнээс нь цус гарсан хүнийг хамт явсан залуусын хамт ГССҮТ дээр оёдол эмчилгээ хийлгэ гээд явуулсан. Харин түрүүлж орж ирсэн залуу согтуу байсан болохоор мөн уг хүнийг зодсон гэсэн асуудлаар саатуулахаар явуулсан юм. /хх-77/

 

      2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1761 дугаартай Шинжээчийн дүгнэлт:

1.Бямбажаргалын биед баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи хөмсгийг хамарсан шарх, духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо, ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-35/

 

2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлэгийн 294 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт:

-Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1761 тоот дүгнэлт үндэслэлтэй ба харин Г.Бямбажаргалын биед учирсан баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, /баруун нүдний ухархайн дотор ханыг нөхөх мэс ажилбар 2017-01-26/ болон хамар ясны хугарал гэмтлүүд нь дүгнэлтэнд тусгагдаагүй байна.

 

-Г.Бямбажаргалын биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи хөмсгийг хамарсан шарх, духанд гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Г.Бямбажаргалын зүүн нүдний хараа бууралт 6/6 буюу 1,0 хэвийн байна. Баруун нүдний харааны бууралт 6/15 буюу 0,4 байгаа нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварийн тогтонги 10 хувь алдагдуулна.

-Дээрх гэмтэл нь мохоо болон ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. /хх-39/

 

         2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт:

- Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-т нүүр засаршгүй гэмтэж нүүрний төрх алдагдах Үүнд: нүүрэнд учирсан гэмтлийн улмаас үүссэн сорви нь тухайн хүний нүүрний төрхийг илтэд өөрчилсөн, нүүрний тэгш хэмийг алдагдуулсан, нүдний зовхи, аньсага, хамрын самсаа, уруулын хэлбэрийг алдагдуулсан буюу арьсны түвшингээс дээш овойж хатуурч, эсхүл доош татагдаж хонхойсон сорви үүссэн, нүүрний дүр төрхийг сэргээх мэс засал зайлшгүй хийгдэх засрах боломжтой гэмтүүлд хамаарна. Харин нүүрний дүр төрхийг алдагдуулаагүй сорвиуд хамаарахгүй гэсэн байдаг. Иймээс Г.Бямбажаргалын нүүрэнд учирсан сорви нь нүүр засаршгүй гэмтэлд хамаарахгүй бөгөөд ердийн явцаараа арилахгүй болно. /хх-80/

 

  Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд нь эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар зөвшөөрөгдсөн арга хэрэгсэл, хэлбэрээр гаргуулсан цуглуулсан, уг хэрэгт шууд хамааралтай байх тул дээрхи нотлох баримтуудыг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.       

 

Шүүгдэгч О.Батбаатар нь согтуугаар, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж 2017 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 17 дугаар сургуулийн автобусны буудал орчимд хохирогч Г.Бямбажаргалыг шалтаг шалтгаангүйгээр нүүрэн /баруун нүд, хөмсөг, дух/ тус газарт пивоны шилээр цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл, хохирогч Б.Батхуягын зүүн мөр хэсэгт пивоны шилээр зүсэж зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан болох нь хохирогч Г.Бямбажаргалын өгсөн… явган хүний замаар бэлэн мөнгөний машинруу очих гэж байхад замд зогсож байсан намхандуу нуруутай туранхайдуу залуу ямар зүйл хэлэхгүйгээр миний өөдөөс гар далайх шиг болоход миний баруун талаас халуу дүүгээд явах шиг болоод би хойшоогоо зам дээр ар дагзаараа унасан юм. 2 дүүгийн хамт гэмтлийн эмнэлэг дээр очоод баруун талын нүдний орчимд 26 ширхэг оёдол тавиад уг гэмтэл нь гүнзгий, олон оёдол тавьсан болохоор эмнэлэгт хэвтэж гам барих шаардлагатай гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очиход шилээр зүссэн гэмтэл байна гээд шилийг нь эмч авах шиг болсон.Би уг залуутай хэрүүл маргаан, зодоон үүсгээгүй юм. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ гомдолтой байна гэсэн мэдүүлэг хх-16, хохирогч Б.Батхуягын өгсөн… Түүнийг харангуутаа би, жолооч Зоригоо, Баясгалан бид 3 буутал нөгөө залууг би барьж авахад тэр залуу миний гарлуу шилээрээ цохьчихоод Цагдаагийн хэлтэсрүү зугтаагаад ороход цуг араас нь хөөж орсон юм. Бямбажаргал ахын нүдний орчим хэсгээр маш олон тооны оёдол хийлгэсэн юм. Би зүүн мөр хэсэгтээ дотроо 4 оёдол, гаднаа 3 оёдол тавиулчихаад шууд гэртээ харьсан. ...Тухайн хэргийн сэжигтэн залууг сугадаж явсан 2 залуу нь пивны шилийг хагалахад нь зугтаасан. ...Уг зодоонд тухайн хоёр залуу ямар ч оролцоо байхгүй юм. Одоо надад гомдол санал байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулахгүй хх-75, зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн хэрэг нь тогтоогдож байна.

 

            О.Батбаатар нь  архидан согтуурсан үедээ, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр уг  хэргийг үйлдсэн гэж үзэв.

                       

            Шүүгдэгч О.Батбаатарт зодуулсны улмаас Г.Бямбажаргалын  биемахбодид хөнгөн гэмтэл учирч  эрүүл мэнд нь түр хугацаагаар сарнисан болох нь  шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1761 тоот шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.        

 

            2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус тодорхойлж өгчээ.

 

       Харин О.Батбаатарын үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.

      2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хамгийн хүнд төрлийн ял болох хорих ял, шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь багассан нь түүний үйлдлийг дээрх хуулийн зүйл, хэсгээр зүйлчлэх үндэслэл болов.

 

              Иймд шүүхээс шүүгдэгч О.Батбаатарыг хүний биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээхээр тогтов.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна.

Шүүгдэгч О.Батбаатарт хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

           

            Шүүгдэгч О.Батбаатар нь нийт 39 хоног цагдан хоригдсон байна.