Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2023/01097

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:................... оршин суух, Б ургийн овогтой Д.Э,

Нэхэмжлэгч: ......................оршин суух, Б ургийн овогтой Ц.Г,

Нэхэмжлэгч: ....................... оршин суух, Ц ургийн овогтой А.Г нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:.............................өөрийн байранд байрлах, У ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 31,108,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э,

Иргэдийн төлөөлөгч М.А, Л.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Э , А.Г, Ц. Г нар нь хариуцагч У ХХК-д холбогдуулан 31,108,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

2.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: 2012 оны 4 дүгээр сарын 22-нд Д аймаг дах У ХХК-ийн ын харьяа Б тасгийн ажилчид гал түймрийн улмаас хамгаалах цурам тавьж байгаад гал алдсан. Үүнээс болж Д аймгийн зүүн талын 4 сум шатсан. 4 дүгээр сарын 17-ны өдөр О тамхи татаж байгаад гал алдсан байдаг. Тэр түймрийг унтраасан байдаг. У ХХК-ийн ын гал түймэр 4 дүгээр сарын 22-нд гарсан. Энэ түймрийг Ч , Д хоёр сум дайрсан. Иргэн О гийн түймэр Ч сум руу ороогүй. Хариуцагч тал О гийн түймэр У ХХК-ийн ын түймэр хоёр нийлж шатаасан гэж ярьдаг. Тухайн үед сум, сум дундын цагдаагийн газар, онцгой байдлын газар, Д аймгийн төмөр замын удирдлагууд нийлж түймэрт өртсөн айл, нутаг дэвсгэр сумуудаар явж хохирлыг үзэж газар дээр нь хохирлыг тогтоож, тодорхойлсон. Тухайн үеийн байдлыг тус тусдаа томилогдсон ажлын хэсэг зургаар бэхжүүлж баталгаажуулсан. Энэ түймэрт төмөр замынхаа ур талд буюу зүүн талд байсан айлууд шатсан. Нэхэмжлэгч Д.Э малын хашаа саравч, пин сав, эмээл хазаар, цэрэг эмээл, мал, шатсан. Мөн гүн өрмийн худаг, байшин цахилгаан мотортой, онгоц хашаатай хамт шатсан байдаг. Нийт 20,973,000 төгрөгийн хохирлыг цагдаагийн байгууллага тодорхойлж гаргаж өгсөн. Нэхэмжлэгч Ц.Г мал, гэр орноо гал түймрээс авч үлдсэн. Гэхдээ гадна талын пин, саванд байсан хоол хүнсний зүйл, мотоциклын сэлбэг, өөр зуурын хэрэгцээний зүйл, хувцас хунар, мод, хөрзөн гэх мэт зүйлүүд шатсан учир нийлээд 4,570,000 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч Ц.Г-ын малын хашаа, саравч, өвсний хашаа саравч гэх мэт зүйлүүд шатсан, цөөхөн хэдэн тооны мал байсан бүхэлдээ шатсан нийт 5,565,000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага багасгах үндэслэл гарсан. Үнэлгээтэй холбоотой элэгдэл, хорогдлыг хасаж тооцоод 16,415,00 төгрөгөөр багасан. Үнэлгээгээр 9,335,000 төгрөг багасан, мөн төслийн худаг өөрсдөө бариулсан, тодорхой хэмжээгээр төлөөд явбал өөрсдийнхөн өмч болох байсан. Үүнийг хохирогч нар үнэлгээний байгууллагын үнэлүүлэхэд 7,080,000 төгрөгөөр үнэлсэн. Эдгээрийг хасаж тооцохоор нэхэмжлэл шаардлага 16,415,000 төгрөгөөр багасан. 31,108,000 төгрөгийн хохирол нэхэмжилснээс 14,693,000 төгрөгийн хохирол болгож нэхэмжлэлийн шаардлага багасгаж байна. Нэхэмжлэгч Д.Э 20,973,000 төгрөгөөс 7,729,000 болгон нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Нэхэмжлэгч Ц.Г 4,570,00 төгрөг нэхэмжилснээс 3,245,000 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч Ц.Г 5,565,000 төгрөг нэхэмжилснээс 3,719,000 төгрөг нэхэмжилж байна. Нийт 14,693,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэм хорын хохирлыг гэм хор учруулагч нь хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Хэрэгт нэхэмжлэгчийн өгсөн 2012 онд эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан, ялагдагчаар сэжигтнээр татагдсан этгээд нь нэр бүхий 42 иргэн байдаг. Эдгээр нэр бүхий 42 иргэний санаатай болон болгоомжгүй үйлдэл тогтоогдсон уу гэдгийг шалгах хэрэгтэй. Мөрдөгчийн мөрдөн байцаалтын прокурорын тогтоолоор гэм буруутай байна гэж үздэг боловч шүүхийн байгууллагаар эцэслэн тогтоогдоогүй. Гэм буруутай нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй. Ийм учраас манай байгууллага эдгээр иргэдийн үйлдэл болон Улаанбаатар төмөр нийгэмлэг гэм хорыг харилцан арилгах үүрэггүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг шалгах явцад У ХХК-ийн ыг иргэний хариуцагчаар татаж шалгаагүй. Нэр бүхий 42 иргэн шалгасан прокурорын тогтоол болон шүүхээс буцаасан захирамж дээр тодорхой заасан. Хариуцагчаар тогтоовол зохих хуулийн этгээдийг тогтоохгүй, иргэдийг иргэний хариуцагчаар татсан нь хууль зөрчсөн байна гэж буцаасан байдаг. Иргэний хуулийн 497, 514 дүгээр зүйлд зааснаар манай байгууллага хариуцагчаар татагдах хуулийн этгээд мөн үү гэдгийг анхаарах шаардлагатай байна. Мөн ойн хээрийн түймрийг Б тасгийн ажилтнаас эхтэй гэдэг. Хэрэгт сум сум дундын шүүхийн тогтоол авагдсан байгаа. Ямар учиртай шүүхийн шийтгэх тогтоол вэ гэхээр 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Д аймгийн Д.Г сумын түймэр тавьсан О гэх этгээдтэй холбоотой шүүхийн шийтгэх тогтоол байдаг. Энэ этгээдийн тавьсан түймэр Д аймгийн зарим сумд тархсан байдаг. Энэ түймрээс сэргийлэх У ХХК-ийн ын холбооны шугам, зам түймрийн аюулд өртөхөөс сэргийлж аюулгүй нь тасаг нь цурам тавих ажиллагаа явуулж байсан. Энэ түймрийг аюулгүй нь тасгийн ажилчид тавьсан гэдэг агуулгаар тавиад байгааг зөвшөөрөхгүй байна. Иргэн О гийн түймэр, Төмөр замын тасгийн түймэр хоёрыг ялгасан тухайн үеийн шинжээчийн дүгнэлтээр тодорхой болохгүй байгаа юм. Одоо шийдвэрлэгдэж байгаа хэрэг дээр шинжээчийн тогтоол гаргаагүй. 2012 онд авагдсан шинжээчийн тогтоол шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр үнэн гэж тогтоогдоогүй. Тэдгээр баримтыг үнэлээд иргэний нотлох баримтын хэмжээнд үнэлэх үндэслэл болохгүй гэж үзээд байна. Хохирлыг шаардаж байгаа үндэслэл тухайн үед үйлчилж байсан засгийн газрын 2010 оны 254 дүгээр тогтоол гэж байдаг. Энэ тогтоол ойн хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох журам гэж байдаг. Тухайн бүс нутагт ой хээрийн түймэр ямар нэг байгалийн давагдашгүй хүчин зүйл бий болуул хохирлыг тухайн аймгийн эрх бүхий захиргааны байгууллагаас ажлын хэсэг томилж хохирлыг тооцож, нарийвчлан заасан журам байгаа. Энэ журмын 3 дугаар хэсэгт ойн хээрийн хохирлыг тооцож тодорхойлно гэсний Ойн хээрийн түймрээс хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу зохих шатны засаг даргын шийдвэрээр байгуулсан ажлын хэсэг гүйцэтгэнэ гэж заасан. Энэ заалтын дагуу Ч сумын засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр А53 захирамжаар ажлын хэсгийн комиссыг байгуулсан. Ажлын хэсгийн комиссын гишүүд хохирлыг тооцож гаргасан байдаг. Хэргийн 18 дугаар талд хээрийн түймэрт өртсөн иргэн Д-ийн суурь гэсэн агуулгаар хохирлын үнэлгээ гарсан байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д гийн эхнэр Д.Э гэж тайлбарлаж байна. Хохирол тогтоох ажлын хэсэг хохирогчоор Б.Д гэж хүнийг тогтоочхоод байна. Хуульд заасан журмаар хохирлыг шаардах эрх нь Б.Д гэдэг иргэнд хадгалагдаж байна. Гэтэл ажлын хэсгийн хохирогчоор тогтоогдоогүй иргэн Д.Э яагаад хохирлыг шаардаад байгаа юм бэ, хохирол шаардах эрхтэй юу гэдгийн анхаарах шаардлагатай. Хохиролд нэр бүхий зүйл шатсан гэж шаарддаг. Үүн дотор мотоцикл гэж заасан байдаг. Мотоцикл өөрөө тээврийн хэрэгсэл юм. Тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж байгаа хүн бүр тээврийн гэрчилгээ гэж авто тээврийн үндэсний төвөөс авдаг. Д.Э гэдэг хүн дээр 1279 гэсэн дугаар бүхий мотоцикл бүртгэлтэй байсан эсэх талаар нэхэмжлэгч тал өөрсдөө нотолж чадаагүй. Авто тээврийн хэрэгсэлд хохирол учирсан гэдгээ баримтаар нотолж чадаагүй учир энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Гурван нэхэмжлэгч нь учирсан хохиролтой холбоотой хохирлоо баримтаар нотолж чадаагүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэжээ.

 

4.Иргэдийн төлөөлөгч М.Ашүүхэд гаргасан дүгнэлтдээ: Хавтатс хэрэгт багтсан нотлох баримтууд хангалттай гэж үзэж нэхэмжлэгчийн талд хэргийг шийдэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

 

5.Иргэдийн төлөөлөгч Л.Т шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн гаргасан шийдвэрийг дэмжиж байна гэжээ.

 

            6.Хэрэгт нэхэмжлэгчээс 2012 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хохирол болон хууль ёсны төлөөлөгч тогтоох тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 11/, 2012 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хохирогчийг байцаасан тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 12/, 2012 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хохирогчийг дахин байцаасан тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 14/, 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хохирогчийг дахин байцаасан тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 15/, 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 16-20/, Д аймгийн Ч сумын Ц багийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн мал тооллогын баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 21/, 2012 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хохирол болон хууль ёсны төлөөлөгч тогтоох тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 22/, 2012 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хохирогч А.Г-ын мэдүүлэг /хх-ийн 23,24/, 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хохирогчийг дахин байцаасан тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 25,26/, 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хохирогчийг дахин байцаасан тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 27/, 2013 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 28-31/, 2012 онд Ц.Г нь Ц багийн А гэх газарт өвөлжиж, хаваржиж байсан газрын зургийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 32/, 2012 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хохирогч болон хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 33/, 2012 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хохирогчийг байцаасан тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 34-36/, 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хохирогчийг дахин байцаасан тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 37/, 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хохирогчийг дахин байцаасан тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 39/, 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 40-42/, 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн рогчийг дахин байцаасан тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 43,44/, 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 45-48/, 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 49/, 2012-04-22-нд гарсан хээрийн гал түймрийн эхлэлийн цэгийн байршлын схемийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 50/, 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хээрийн түймрийн шалтгаан нөхцлийг шалгасан тухай танилцуулгын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 51/, 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Д аймгийн Чойбалсан сумын энгэр шанд баг хавирга гэх газарт гарсан хээрийн түймрийн шалтгаан нөхцлийг шалгасан тухай танилцуулгын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 52,53/, 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шинжилгээ хийх шинжээч томилох тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 54/, 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн галын шинжээчийн дүгнэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 55,56/, 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн нэмэлт шинжилгээ хийх шинжээч томилох тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 57/, 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн галын шинжээчийн нэмэлт дүгнэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 58/, 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 60/, 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ой хээрийн түймрийн хохирлын актын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 62-64/, Ч суманд 2012 оны 4 сарын 22-23-нд гарсан түймэрт шатсан айл өрхийн гэр, хашаа саравч, пингийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 65/, түймэрт өртсөн иргэдийн хохирлын мөнгөн дүнгийн нэгтгэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 66/, түймэрт өртсөн малын тоо, ангилалын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 67/, Ч сумын хохирол тогтоох ажлын хэсгийн 2012 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн малчид, иргэдийн хохирол тогтоосон тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 68/, У ХХК-ийн ын Б тасгийн даргын 2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А16 дугаар тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 69/, У ХХК-ийн ын Б тасгийн 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 87/52 тоот албан бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 70/, 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн галын аюултай ажил явуулахад олгох зөвшөөрлийн хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 71/, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн иргэний хариуцагчаар татах тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 72/, У ХХК-ийн ын 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 10/615 тоот албан бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 73/, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн иргэний хариуцагчаар татах тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 74/, У ХХК-ийн ын даргын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Б-II-64 дугаар тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 75/, Д аймгийн прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 05/91 тоот прокурорын тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 76/, Д аймгийн прокурорын газрын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 5/35 тоот прокурорын тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 78/, Д аймгийн прокурорын газрын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 5/107 тоот хариу мэдэгдэх хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 80-82/, 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн гэрчийг байцаасан тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 83/, 2013 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хохирогчийг байцаасан тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 84/, 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн гэрчийг байцаасан тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 85/, 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн яллагдагчаар татах тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 86,87/, Д аймаг Ч сумын Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 30-ны А/54 тоот захирамжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 88/, 2012 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн түймэрт шатсан малын сэг, зэмийг утсгасан тухай илтгэх хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 89/, хавсралт /хх-ийн 90/, хариуцагчаас мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2012 оны тооллогын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 175-178/, Д аймаг Ч сумын Ц багийн Засаг даргын 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 27 дугаар тодорхойлолт /хх-ийн 179/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 180/, мал тооллогын маягт /хх-ийн 181/, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2012 оны тооллогын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 182-184/, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл /хх-ийн 185/, 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаар шийтгэх тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 187-193/, мал тооллогын маягтын хуулбар /хх-ийн 214/, шүүхээс “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 134-150/, Н.Н-ийн гэрчийн мэдүүлэг /хх-ийн 153,154/, Ү.Б-ы гэрчийн мэдүүлэг /хх-ийн 155-157/, Х.Б-ын гэрчийн мэдүүлэг /хх-ийн 158-161/, Д аймаг дахь Ч сумын Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/53 дугаар захирамжийн хуулбар /хх-ийн 165/, Ч сумын хохирол тогтоох ажлын хэсгийн 2012 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн малчид, иргэдийн хохирол тогтоосон тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 208/, Ч сумын хохирол тогтоох ажлын хэсгийн 2012 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн малчид, иргэдийн хохирол тогтоосон тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 211/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Д.Э , А.Г, Ц.Г нар нь хариуцагч У ХХК-д холбогдуулан 31,108,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Э 20,973,000 төгрөг төгрөг гаргуулах шаардлагаа  багасгаж 7,729,000 төгрөг, нэхэмжлэгч Ц.Г 4,570,00 төгрөг гаргуулах шаардлагаа багасгаж 3,245,000 төгрөг, нэхэмжлэгч Ц.Г 5,565,000 төгрөг гаргуулах шаардлагаа багасгаж 3,719,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.  

                       

3.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2012 оны 4 дүгээр сарын 22-нд Д аймаг дах У ХХК-ийн ын харьяа Б тасгийн ажилчид гал түймрээс хамгаалах цурам тавьж байгаад гал алдсан. Үүнээс болж Д аймгийн зүүн талын 4 сум шатсан. 4 дүгээр сарын 17-ны өдөр О тамхи татаж байгаад гал алдсан байдаг. Тэр түймрийг унтраасан байсан. У ХХК-ийн ын гал түймэр 4 дүгээр сарын 22-нд гарсан. Энэ түймэр Ч , Д  хоёр сум дайрсан. Иргэн О гийн түймэр Ч сум руу ороогүй. ...Нэхэмжлэгч Д.Э малын хашаа саравч, пин сав, эмээл хазаар, цэрэг эмээл, мал, шатсан. Мөн гүн өрмийн худаг, байшин цахилгаан мотортой, онгоц хашаатай хамт шатсан. Нийт 20,973,000 төгрөгийн хохирлыг цагдаагийн байгууллага тодорхойлж гаргаж өгсөн. Нэхэмжлэгч А.Гын пин, саванд байсан хоол хүнсний зүйл, мотоциклын сэлбэг, өөр зуурын хэрэгцээний зүйл, хувцас хунар, мод, хөрзөн гэх мэт зүйлүүд шатсан. Нийт 4,570,000 төгрөгийг хохирол нэхэмжилсэн. Нэхэмжлэгч Ц.Гантулгын малын хашаа, саравч, өвсний хашаа саравч гэх мэт зүйлүүд шатсан, цөөхөн хэдэн тооны мал байсан бүхэлдээ шатсан нийт 5,565,000 төгрөг нэхэмжилсэн. Шүүхийн журмаар тогтоолгосон үнэлгээгээр 9,335,000 төгрөг багасан, мөн төслийн худаг үнэлгээний байгууллагын үнэлүүлэхэд 7,080,000 төгрөгөөр үнэлсэн. Эдгээрийг хасаж, нэхэмжлэл шаардлага 16,415,000 төгрөгөөр багасгасан. Иймд нэхэмжлэгч Д.Э 7,729,000 төгрөг, нэхэмжлэгч Ц.Г 3,245,000 төгрөг, нэхэмжлэгч Ц.Г 3,719,000 төгрөг нийт 14,693,000 төгрөг нэхэмжилж байна” гэж тайлбарласан.

 

4.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ “...Гэм хорын хохирлыг гэм хор учруулагч нь хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. 2012 онд эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан, ялагдагчаар сэжигтнээр татагдсан этгээд нь нэр бүхий 42 иргэн байдаг. Гэм буруутай нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй. Ийм учраас манай байгууллага эдгээр иргэдийн үйлдэл болон Улаанбаатар төмөр нийгэмлэг гэм хорыг харилцан арилгах үүрэггүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг шалгах явцад У ХХК-ийн ыг иргэний хариуцагчаар татаж шалгаагүй. Иргэний хуулийн 497, 514 дүгээр зүйлд зааснаар манай байгууллага хариуцагчаар татагдах хуулийн этгээд мөн үү гэдгийг анхаарах шаардлагатай байна. 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Д аймгийн Д.Г сумын түймэр тавьсан О гэх этгээдтэй холбоотой шүүхийн шийтгэх тогтоол байдаг. Энэ этгээдийн тавьсан түймэр Д аймгийн зарим сумд тархсан. Энэ түймрээс сэргийлэх У ХХК-ийн ын холбооны шугам, зам түймрийн аюулд өртөхөөс сэргийлж аюулгүй нь тасаг нь цурам тавих ажиллагаа явуулж байсан. Энэ түймрийг аюулгүй нь тасгийн ажилчид тавьсан гэдэг агуулгаар тавиад байгааг зөвшөөрөхгүй байна. ...Хохирлыг шаардаж байгаа үндэслэл тухайн үед үйлчилж байсан засгийн газрын 2010 оны 254 дүгээр тогтоол гэж байдаг. Энэ журмын 3 дугаар хэсэгт ойн хээрийн хохирлыг тооцож тодорхойлно гэсний Ойн хээрийн түймрээс хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу зохих шатны засаг даргын шийдвэрээр байгуулсан ажлын хэсэг гүйцэтгэнэ гэж заасан. Энэ заалтын дагуу Ч сумын засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр А53 захирамжаар ажлын хэсгийн комиссыг байгуулсан. Ажлын хэсгийн комиссын гишүүд хохирлыг тооцож гаргасан байдаг. Хэргийн 18 дугаар талд хээрийн түймэрт өртсөн иргэн Д гийн суурь гэсэн агуулгаар хохирлын үнэлгээ гарсан байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д гийн эхнэр Д.Э гэж тайлбарлаж байна. Хохирол тогтоох ажлын хэсэг хохирогчоор Б.Д гэж хүнийг тогтоосон байна. Хуульд заасан журмаар хохирлыг шаардах эрх нь Б.Д гэдэг иргэнд хадгалагдаж байна. Д.Э хохирлыг шаардах эрхтэй юу гэдгийн анхаарах шаардлагатай. Хохиролд нэр бүхий зүйл шатсан гэж, үүн дотор мотоцикл гэж байдаг. Тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж байгаа хүн бүр тээврийн гэрчилгээ гэж авто тээврийн үндэсний төвөөс авдаг. Д.Э гэдэг хүн дээр 1279 гэсэн дугаар бүхий мотоцикл бүртгэлтэй байсан эсэх талаар нэхэмжлэгч тал өөрсдөө нотолж чадаагүй.” гэж тайлбарлажээ.

 

5.Иргэдийн төлөөлөгчид “Хариуцагч У ХХК-ийн ” нь цурам татсан байна. Нэхэмжлэгч талууд гарсан гал түймэрт эд хөрөнгөөрөө хохирчээ. Энэхүү түймэрт Б тасгаас тавьсан цурмаас эхэлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн шаардлагыг хангахыг дэмжиж байна” гэх дүгнэлт гаргасан байна.

 

6...... У ХХК-ийн ын Б тасгийн ажилчид 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Э-Б хоорондын замыг хээрийн түймрээс хамгаалах цурав тавих үедээ Б тасгийн Х өртөөнөөс баруун тийш төмөр замын 145 км-ийн 7 дугаар зуутын шонгийн орчим гал алдаж, түймэр гарсан болох нь Д аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагчийн 2012 оны 04 сарын 24-ний өдөр үйлдсэн “Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл”, Д аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2012 оны 04 сарын 25-ны өдрийн “Хээрийн түймрийн шалтгаан нөхцөлийг шалгасан тухай танилцуулга”, 2012 оны 04 дүгээр сарын 22-нд гарсан хээрийн гал түймрийн эхлэлийн цэгийн байршлын схем, “Д аймгийн Ч сумын энгэр шанд баг хавирга гэх газарт гарсан хээрийн түймрийн шалтгаан нөхцөлийг шалгасан тухай танилцуулга”, 2012 оны 10 сарын 20-ны өдрийн “Галын шинжээчийн дүгнэлт”, 2013 оны 04 сарын 01-ний өдрийн “Галын шинжээчийн нэмэлт дүгнэлт”, 2014 оны 06 сарын 09-ний өдрийн “Шинжээчийн дүгнэлт”, У ХХК-ийн ын Б тасгийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А-16 дугаар “хамгаалалтын зурвас татах тухай” тушаал, г У ХХК-ийн ын даргын 2012 оны 05 сарын 02-ны өдрийн Б-2-64 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Д аймгийн прокурорын газрын прокурорын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/91 дугаар “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

7.Д аймгийн прокурорын газрын прокурорын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/91 дугаар тогтоолоор “...У ХХК-ийн ын Б тасгийн ажилчид 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Д аймгийн Чойбалсан сумын “Энгэр шанд” багийн нутаг дэвсгэрт байрлах У ХХК-ийн ын Б тасгийн Хавирга өртөөнөөс баруун тийш төмөр замын 145 км-ийн 7 дугаар зуутын шонгийн орчмоос цурав тавьж байгаад галтай болгоомжгүй харьцсаны улмаас гал түймэр алдаж, Чойбалсан, Гурван загал, Д , Ч сумдын нутаг дэвсгэрт экологийн 80,478,087 төгрөгийн хохирол, мөн сумдын иргэдэд 680,502,470 төгрөгийн буюу нийт 760,980,557 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах ба мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т заасан хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн, байцаан шийтгэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн” гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

8.Нэхэмжлэгч нар гал түймрийн улмаас эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээг шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтэд тодорхойлсон дүнгээр нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч Д.Э нэхэмжлэлийн шаардлагын Гүний өрөмдлөгийн худаг, байшин моторыг нэхэмжлэхээс татгалзсантай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

 

9.Д аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2012 оны 07 сарын 07-ны өдрийн тогтоолоор Д.Э , А.Г, Ц.Г нарыг  хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, мэдүүлэг авсан байна.

 

10.Гал түймрийн улмаас Д.Э д шпаль 109ш, шон 38ш, шургааг 95ш, банз 85ш, шургааган хаамаг 13ш, шпалан шон 32ш, мухлаг 2ш, тэмээн тэрэг 1ш, мотоцикл 1ш, үстэй дээл 5ш, цэрэг эмээл 1ш, үнээ 1, яамаа 6, хурга 5, ишиг 6, хонь 11 нийт 7,729,000 төгрөгийн, нэхэмжлэгч А.Гт мотоцикл 1ш, мухлаг 1ш, элсэн чихэр 50кг, цагаан будаа 25кг, гурил 50кг, эмээл 1ш, мотоциклын сэлбэг, гадуур хаймар, дугуй, гол тогооны хэрэгсэл, хөрзөн 2машин, аргал 2машин, пингийн материал, цагаан ор1ш, нийт 3,245,000 төгрөгийн, нэхэмжлэгч Ц.Г д шпаль 90ш, 5-н банз 150ш, шпаль 10ш, аргалийн завааль шургааг 35ш, хаамаг хашаа м2 8ш, усны онгоц хаймар 2ш, гар хийцийн худгийн гар насос 1ш, эм хонь 2, эм хонь хязаалан 2, хурга 8, эм ямаа 3, ишиг 3, төлөг 3, борлон 5, нийт 3,719,000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2012 оны 07 сарын 07, 2012 оны 12 сарын 08, 2013 оны 04 сарын 01-ний өдөр хохирогчоор, хохирогчийг дахин байцаасан тэмдэглэл, 2012 оны 08 сарын 10-ны өдөр гаргасан эд зүйлийн үнэлгээ, Д аймгийн Ч сумын засаг заргын 2012 оны 04 сарын 25-ны өдрийн ой хээрийн түймрийн хохирлын акт, түймэрт шатсан айл өрхийн гэр, хашаа саравч, пингийн жагсаалт, түймэрт өртсөн айлын малын тоо, ангилал, 2012 оны 04 сарын 29-ний өдөр Ч сумын нутаг дэвсгэр дээр гарсан түймэрт өртсөн малчид, иргэдийн хохирол тогтоосон комиссын тэмдэглэл, мал тооллогын маягт, шүүхээс томилогдсон шинжээч Хөрөнгийн үнэлгээний төвийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ тогтоосон дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

 

11.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй өөр үндэслэлээ “...Эрүүгийн хэрэг шалгах явцад У ХХК-ийн ыг иргэний хариуцагчаар татаж шалгаагүй. Гэм хорыг хариуцан арилгах үүрэггүй” гэж тайлбарласан.

 

12.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.

 

13...... У ХХК-ийн ын Б тасгийн ажилчид 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Эрээнцав-Б хоорондын замыг хээрийн түймрээс хамгаалах цурав тавих үедээ Б тасгийн Хавирга өртөөнөөс баруун тийш төмөр замын 145 км-ийн 7 дугаар зуутын шонгийн орчим гал алдаж, түймэр гарсан болох нотлогдож байх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг ажиллуулж байгаа ажил олгогч болох ..... У ХХК-ийн хүлээх үндэслэлтэй байна.

 

14.Хариуцагч гал түймэр алдаагүй, нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд хохирол учруулаагүй гэж тайлбарласан ч хэрэгт авагдсан нотлох баримтыг үгүйсгэх, хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

15.Иймд хариуцагч “..... У ХХК-ийн ”-аас гэм хорын хохиролд 7,729,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Э д, 3,245,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Гт, 3,719,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Г д олгох нь хуульд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

16.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 456,585 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Э д 138,614 төгрөг, нэхэмжлэгч А.Гт 66,870 төгрөг, нэхэмжлэгч Ц.Г д 74,454 төгрөг, шинжээчийн зардал 450,000 төгрөгийг шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д тус тус олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу хариуцагч ..... У ХХК-ийн аас 7,729,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Э д, 3,245,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Гт, 3,719,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Г д тус тус олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 456,585 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “..... У ХХК-ийн ”-аас нэхэмжлэгч Д.Э д 138,614 төгрөг, нэхэмжлэгч А.Гт 66,870 төгрөг, нэхэмжлэгч Ц.Г д 74,454 төгрөг, шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д шинжээчийн зардалд 450,000 төгрөгийг тус тус гаруулан оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.