Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2023/00460

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны02 сары01 өдөр

181/ШШ2023/00460

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: АОК ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: МЗХ ТББ/РД: /-д холбогдох,

 

2,302,827,132 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бэлгүтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов. Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч АОКХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: АОКХХК нь МЗХ НҮТББ-тай 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр МЗХ НҮТББ-ын эзэмшлийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай 600 м.кв газар дээр Монголын Залуучууд Тауэр конторын барилга барих төсөл хэрэгжүүлж, оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр барилгаа өмчлөн авахаар хамтран ажиллах тухай №01 тоот гэрээг байгуулсан.

Тус гэрээний дагуу барилга барих нийт төсвийг 24.200.000.000 (хорин дөрвөн тэрбум хоёр зуун сая) төгрөг байхаар тооцон тохиролцож, барилга барихад зарцуулагдах бүх зардлын 70 хувийг АОКХХК, үлдсэн 30 хувийг МЗХ НҮТББ санхүүжүүлэхээр тохиролцсон.

Үүний дагуу АОКХХК-ийн зүгээс гэрээнд заасан төслийг хэрэгжүүлэхийн тулд тодорхой компаниудтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж холбогдох зардлуудыг гаргасан. Үүнд:

1. Эдшил ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зураг төслийн ажлын гэрээ байгуулж 160.000.000 төгрөг;

2. Оргил цамхаг констракшн ХХК-тай Барилгын материал ханган нийлүүлэх гэрээ байгуулж 400.000.000 төгрөг,

3. МЗХ НҮТББ, Шинэ дөл ХХК, Эвт өндөр ХХК-иудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Барилга буулгалт болон барилгын суурь ухалтын газар шорооны ажлын тухай гэрээ байгуулан байгуулж, гарсан зардал болох 60.000.000 төгрөг;

4. Антаа ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр барилгын ажлын хамгаалалтын хашааны зориулалт бүхий Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 11.485.500 төгрөг;

5. Сонор сүлжээ ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 10.400.000 төгрөг;

6. Ремикон ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Бүтээгдэхүүн нийлэх гэрээ байгуулж 35.046.500 төгрөг;

7. Инженер Геодези ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Барилгын тэг тэнхлэг газарт шилжүүлэх ажлын гэрээ байгуулж 6.300.000 төгрөг;

8. Улаанбаатар Электромонтаж ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 103,500,000 төгрөг,

9. Зэв Глобал ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 269.925.810 төгрөг;

10. МЗХ ТББ-т 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дулаан засварын мөнгө 2.072.000 төгрөг;

11. Барилга хөгжлийн төвийн экспертизийн төлбөр 5.361.120 төгрөг;

12. УБЦТС ТӨХК-д Шугам чагнах төлбөр 304.200 төгрөг,

13. Ногоон байгууламжийн нөхөн сэргээлтийн ажлын актын төлбөрт 28.032.002 төгрөг;

14. Барилга барих төслийг хэрэгжүүлэхэд газар дээр байсан МЗХ-ны эзэмшлийн хурлын танхим, граашийн зориулалттай 1 давхар ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг нүүлгэн шилжүүлэх ачилтын хөлс - 400.000 төгрөгийг тус тус төлж нийт 1.092.827.132 төгрөгийн зардлыг манай компани бодитоор гаргаад байна.

Гэтэл МЗХ НҮТББ-аас манай компанитай байгуулсан гэрээгээ ямар ч үндэслэлгүйгээр, гэрээнд заасан гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй байхад 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 01/189 тоот албан бичгээр хамтран ажиллах гэрээг цуцалж байгаа тухай манай компанид мэдэгдсэн.

Тус мэдэгдэлдээ ямар шалтгааны улмаас гэрээг цуцалж байгаа тухай тодорхой тусгаагүй нь бидний хувьд ойлгомжгүй байсан тул 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр МЗХ НҮТББ-аас тодруулга авахаар манай компаниас 01/07 тоот албан бичгийг тус байгууллагад хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл огт хариу ирүүлсэнгүй.

Манай компанийн хувьд МЗХ НҮТББ-д хүндэтгэлтэй, хүлээцтэй хандаж өнөөдрийг хүрсэн боловч тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, манай компанид хохирол учруулаад байна.

Иймд бид МЗХ НҮТББ-тай 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан №01 тоот хамтран ажиллах гэрээний дагуу хохирлоо шаардаж байна.

Тодруулбал МЗХ НҮТББ-тай 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан №01 тоот хамтран ажиллах гэрээний 3.12-т зааснаар МЗХ-оос шалтгаалан төсөл зогсох саатах цуцлах бол үүнээс үүдэн гарсан зардал, /хөрөнгө оруулалт, төсөвт өртөг, зураг төсөл, лиценз эрх, зээлийн хүү, алданги/ ирээдүйд олох ёстой байсан орлого зэргийг буруутай талаас нэхэмжилнэ, 11.1-т хамтын ажиллагааны үр дүн, алдагдал, хохирол, бусад этгээдийн өмнө үүссэн хариуцлагыг буруутай тал хариуцна гэж тус тус заасны дагуу манай компанийн хувьд бодит гарсан зардал болох 1.092.827.132 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна.

Мөн МЗХ НҮТББ-тай 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан №01 тоот гэрээний 11.2-т гэрээний талууд энэхүү гэрээгээр тогтоосон аливаа үүргийг зөрчвөл энэ гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг буруугүй талдаа төлнө гэж заасны дагуу гэрээний нийт үнийн дүн болох 24.200.000.000 /хорин дөрвөн тэрбум хоёр зуун сая/ төгрөгийн 5 хувьтай тэнцэх торгууль буюу 1.210.000.000 /нэг тэрбум хоёр зуун арван сая/ төгрөгийг хариуцагчаас шаардах үндэслэлтэй байна.

Иймд Монголын Залуучууд Тауэр конторын барилгын төсөл хэрэгжүүлэхэд гарсан бодит зардал 1.092.827.132 төгрөг, гэрээний торгууль 1.210.000.000 төгрөг, нийт 2.302.827.132 төгрөгийг МЗХ НҮТББ-аас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч МЗХ ТББ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бэлгүтэй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Амбага Овоо Конштракшн-ы зүгээс МЗХ НҮТББ-ыг хариуцагчаар татан шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.

Тус нэхэмжлэлийн шаардлага нь Хамтран ажиллах гэрээний 3.12-т зааснаар компанийн хувьд конторын барилгын төсөл хэрэгжүүлэхэд гарсан зардал гэх 1,092,827,132 төгрөг, гэрээний 11.2-т зааснаар гэрээнд заасан үүргээ зөрчсөний торгууль гэж 1,210,000,000 төгрөг нийт 2,302,827,132 төгрөгийг гаргуулах тухай байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1. Компани нь төслийг хэрэгжүүлэхэд гаргасан гэх зардлын тухайд

Нэхэмжлэгчийн зүгээс конторын барилгын төсөл хэрэгжүүлэх үүднээс 14 компанитай гэрээ байгуулж, 1,092,827,132 төгрөгийн зардал гаргасан гэж уг төлбөрийг нэхэмжилж байгаа ч энэ зардал нь бодит бус гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайлбал Оргил цамхаг констракшн-тай байгуулсан Барилгын материал ханган нийлүүлэх гэрээний дагуу авсан 129 тн арматурыг МЗХ-ны төв байрны зүүн талд орших бООм.кв талбай бүхий газар дээр барилга барих төслийг хэрэгжүүлэхдээ бүрэн суулгаагүй.

Түүнчлэн Барилгын төслийг МЗХ-оос шалтгаалан зогссон учраас төслийг хэрэгжүүлэхэд гаргасан гэх зардлыг Компани нэхэмжилж байгаа ч тухайн төсөл нь МЗХ-оос шалтгаалан зогсоогүй болно. Тодруулбал Хамтран ажиллах гэрээний 3.1-д зааснаар Компани нь гэрээнд заасан хамтын үйл ажиллагааны хүрээнд хийгдэх түлхүүр гардуулах нөхцөл бүхий барилга угсралтын бүхий л ажлыг Барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, барилгын норм дүрэм, стандарт шаардлагад нийцүүлэн чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Барилгын тухай хуульд зааснаар барилга байгууламж шинээр барихад холбогдох эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлийг авах буюу уг зөвшөөрөл авагдсаны дараа барилгын ажил эхлэх ёстой байсан. Гэтэл барилга байгууламж шинээр барихад холбогдох эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлийг аваагүй байхдаа барилгын ажил эхэлсэн нь Компанийн зүгээс хууль болон гэрээнд заасан шаардлагыг зөрчсөн үйлдэл болсон. Түүнчлэн Хамтран ажиллах гэрээний 3.4-д зааснаар Компани нь МЗХ-д мэдэгдэн гэрээнд заасан хугацаанд ажлаа эхлэх бөгөөд мэдэгдэл нь гэрээний 10.3-т заасны дагуу бичгэн хэлбэрээр хүргэгдэх ёстой. Гэтэл Компанийн зүгээс МЗХ-нд бичгэн хэлбэрээр гэрээнд заасан ажлаа эхлэх болсон талаар мэдэгдэл хүргүүлэлгүйгээр төслийн ажлаа эхэлсэн байна. Үүний учир МЗХ-ны зүгээс Компанийн хууль болон гэрээнд заасан зөрчилтэй нь холбогдуулан гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн байдаг.

Иймд МЗХ-оос шалтгаалсан нөхцөл байдал тогтоогдоогүй буюу Компанийн хууль болон гэрээг зөрчсөн дээрх үйлдлээс болж МЗХ нь гэрээг цуцалсан тул төслийг хэрэгжүүлэхэд гаргасан зардлыг төлөх үндэслэлгүй байна.

2. 5 хувийн алдангийн тухайд

Хамтран ажиллах гэрээний 11.2-т зааснаар гэрээний талууд энэхүү гэрээгээр тогтоосон аливаа үүргийг зөрчвөл энэ гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг буруугүй талдаа төлнө гэж заасан бөгөөд МЗХ нь гэрээний дагуу дараах үүргүүдийг хүлээж байна.

Гэрээний 3.6-д зааснаар МЗХ-ны газар нь ямар нэгэн эрхийн зөрчилгүй, аливаа хүн хуулийн этгээдтэй газрын маргаангүй байх бөгөөд МЗХ нь өөрийн газар эзэмших эрхийг хүчинтэй байлгах асуудлыг хариуцах,

Гэрээний 5.1.2-т зааснаар Барилга барих газрыг эрхийн болоод чанарын доголдолгүй байлгах асуудлыг хариуцан, барилга барих бүхий л нөхцөл /үйл ажиллагааны арга, журам, холбогдох этгээдүүдтэй харилцах, гэм мэт/-ийг бүрдүүлж, хугацаандаа өөрийн хөрөнгө оруулалтыг хийх,

Дээрх гэрээгээр хүлээсэн үүргүүдийг МЗХ-ны зүгээс ямарваа нэг хэлбэрээр зөрчөөгүй тул Гэрээний 11.2-т заасан гэрээний үүрэг зөрчсөний улмаас үүсэх торгуулийг төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

МЗХны өнөөдрийн байгаа барилга нь монголын залуучуудын эвлэлийн ажилчид өөрсдийнхөө цалин, хүч хөдөлмөрөө зарцуулж барьсан түүхэн барилга байгаа. Тухайн үед улсын төсөв, дэмжлэг огт аваагүй. Мөн дараа нь маш том хэмжээний ногоон байгууламж цэцэрлэгт хүрээлэн барьсан. Энэ нь үе үеийн залуучуудын өмч гэж ойлгодог. Гэвч энэхүү өмчид халдаж Монгол залуучуудын холбооны эзэмшлийн газар дээр барьсан ногоон байгууламж болон залуус танхим нэртэй хурлын заал, 2 автомашины гарааш зэргийг Залуучууд тауэр конторын барилгыг барих гэрээний хүрээнд нураасан байдаг. Гэвч 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тухайн ерөнхийлөгч энэхүү гэрээг баталсан. Бидний зүгээс анхнаасаа энэхүү гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Залуучуудын холбооны өмч хөрөнгөтэй холбоотой бүхий л асуудлыг ерөнхий нарийн бичгийн дарга хариуцна. Залуучуудын холбооны ямар нэгэн өмчийг худалдан борлуулахтай холбоотой шийдвэрийг үндэсний залуучуудын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ. Гэтэл ерөнхийлөгч нь дүрмийн заалтыг хэрэгжүүлээгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. гэв.

 

Хариуцагч МЗХ ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын баримттайг нь хүлээн зөвшөөрөөд, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

 

Хариуцагч МЗХ ТББ-ын өмгөөлөгч Ө.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АОКХХК барилгын тусгай зөвшөөрөлгүйгээр түлхүүр гардуулах гэрээ хийсэн нь үндэслэлгүй. Энэ гэрээний зураг төсөл гараагүй. Хавтаст хэрэгт зураг төслийн талаарх баримт байхгүй. Зураг гаргаагүй байж ажил эхэлсэн нь өөрөө гэрээ цуцлах үндэслэл болсон. Зөвхөн баримттай хэсгийн зөвшөөрнө. Шинэ дөл компанид өгөх 80,000,000 төгрөг, Антаа ХХК-д өгөх 11,485,000 төгрөг, Сонор сүлжээ ХХК-д өгөх 10,400,000 төгрөг, УБЦТС ТӨХК-д өгөх 304,200 төгрөгийг өгөх боломжтой. Бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 56.1.8-т зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж зохих хуулийн этгээдийн зөвшөөрөхгүйгээр хийсэн хэлцэл. Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, баримттай хэсгийн төлөөд нэхэмжлэхээр шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Оргил цамхаг компанийн арматурт 400,000,000 төгрөг гэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Буулгасан арматур тэр чигээрээ байгаа. Тэрийг өөрсдөө ирээд авах боломжтой. Баримттай хэсгийг хүлээн зөвшөөрч, баримтгүй хэсгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. гэв. 

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан АОКХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, АОКХХК-ийн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МЗХ ТББ, АОКХХК нарын байгуулсан 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай Хамтран ажиллах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МЗХ ТББ-ын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/189 дугаартай албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, АОКХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/07-ны өдрийн албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, АОКХХК болон Эдшил ХХК нарын хооронд байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн /ЗТ-082/21 дугаартай Зураг төслийн ажлын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, кадастрын зургийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэмэгдсэн өртгийн албан татварын падааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, АОКХХК болон Оргил цамхаг констракшн ХХК нарын байгуулсан 2021 оны Барилгын материал ханган нийлүүлэх гэрээ/арматур, ган туйван/-ий нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, АОКХХК болон Оргил цамхаг констракшн ХХК нарын байгуулсан 2021 оны Барилгын материал ханган нийлүүлэх гэрээ/арматур, ган туйван/-ий хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банк ХХК-ийн хоорондын шилжүүлгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МЗХ ТББ, Шинэ мөнх дөл ХХК болон Эвт нөдөр ХХК нарын байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 06/21-09 дугаартай Барилга буулгалт болон барилгын суурь ухалтын газар шорооны ажлын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нэмэгдсэн өртгийн албан татварын падааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Антаа ХХК болон АО констракшн ХХК нарын байгуулсан 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Ажил гүйцэтгэлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, АОКХХК болон Сонор сүлжээ ХХК нарын байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, АОКХХК болон Сонор сүлжээ ХХК хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0,4кВ-ын кабель шугам зөөж шилжүүлэх ажил гүйцэтгэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сонор сүлжээ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сонор сүлжээ ХХК-ийн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэмэгдсэн өртгийн албан татварын падааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ремикон ХК болон АОКХХК нарын байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01/08 дугаартай Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ремикон ХК-ийн нэхэмжлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ремикон ХК болон АОКХХК нарын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Тооцоо нийлсэн актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ремикон ХК-ийн өглөг авлагын дэлгэрэнгүй тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, АОКХХК болон Инженер геодези ХХК нарын байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 21/49 дугаартай Барилгын тэг тэнхлэг газарт шилжүүлэх ажлын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Инженер геодези ХХК-ийн нэхэмжлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, АОКХХК болон Улаанбаатар электро монтаж ХХК нарын байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Ажил гүйцэтэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, АОКХХК болон Улаанбаатар электро монтаж ХХК нарын байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Гадна цахилгаан угсралтын ажил гүйцэтгэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Гэрээний тусгай нөхцөл(ГТН)-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Улаанбаатар электро монтаж ХХК-ийн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Улаанбаатар электро монтаж ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн МЗХ ТББ-ын гадна цахилгаан хангамж 2*800кВА чадал бүхий дэд өртөө /ХТП/-ийн үнийн саналын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, АОКХХК болон Зэв глобал ХХК нарын байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Гэрээний тусгай нөхцөл(ГТН)-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Гүйцэтгэгчийн худалдан авах материалын жагсаалтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зэв глобал ХХК гүйцэтгэж буй МЗХны барилгын өргөтгөлийн ЦТББ ажлын календарчилсан графикийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МЗХны барилгын бэлэн бус төлбөр /Бартер/-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэх нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төлбөрийн баримт нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэх нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Бэлэн мөнгөний зарлагын баримт нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүрэг, 8 хороо, МЗХны хашаан дотор ногоон байгууламжийн нөхөн сэргэлтийн ажлын актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МЗХны хашаан дотор ногоон байгууламжийн фото зургийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан МЗХ НҮТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МЗХ НҮТББ-ын үндсэн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МЗХ НҮТББ болон Мэдээлэл холбооны сүлжээ ХХК нарын байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Техникийн нөхцөлийн гэрээ нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 0008757 265/2021 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 0008758 265/2021 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МЗХ НҮТББ-ын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/110 дугаартай албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ув сувгийн удирдах газрын даргын 349/21 дугаартай Техникийн нөхцөлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2021/07-26 дугаартай Барилга, байгууламжийн тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан тухай актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 15/02716/21 дугаартай Техникийн нөхцөлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МЗХ НҮТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МЗХ НҮТББ-ын үндсэн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч АОКХХК хариуцагч МЗХ ТББ-д холбогдуулан зардал 1,092,827,132/нэг тэрбум ерэн хоёр сая найман зуун хорин долоон мянга нэг зуун гучин хоёр/ төгрөгийг, гэрээний торгууль 1,210,000,000/нэг тэрбум хоёр зуун арван сая/ төгрөгийг, нийт 2,302,827,132/хоёр тэрбум гурван зуун хоёр сая найман зуун хорин долоон мянга нэг зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч МЗХ ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын баримттайг нь хүлээн зөвшөөрөөд, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр № 01 Хамтран ажиллах гэрээ байгуулсан болох нь № 01 Хамтран ажиллах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

№ 01 Хамтран ажиллах гэрээний 1-ийн 1.1, 2-ын 2.1, 2.1.1-т зааснаар талууд хариуцагчийн эзэмшлийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай, 600 м.кв газар дээр барилга барьж, харилцан тохиролцсон болон оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хуваарилан өмчлөх, хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээг нэхэмжлэгч хариуцагчийн эзэмшлийн 600 м.кв талбай бүхий газар дээрх шаардлага хангахгүй барилгыг буулган шилжүүлж, тус газар дээр орчин үеийн шийдэл бүхий архитектур төлөвлөлттэй 16 хүртэл давхар конторын барилгыг түлхүүр гардуулах нөхцөлөөр, талууд хөрөнгө оруулалтын хувь хэмжээгээр зардлаа гаргаж барих, нэхэмжлэгч нь барилга барих бүхий л үйл ажиллагааг бүрэн хариуцаж, зардлыг өөрсдийн хөрөнгө оруулалтын хувь хэмжээгээр хариуцах үүргийг тус тус хүлээсэн болох нь № 01 Хамтран ажиллах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээнд заасан тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээсэн тус Хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан Хамтран ажиллах гэрээ-ий шинжтэй байх тул Хамтран ажиллах гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1Хамтран ажиллах гэрээгээр хоёр ... этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ... бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ. гэж заасан.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус Гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8 дахь заалтад зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэх тайлбар гаргаж байна.

 

Гэрээг хариуцагч буюу МЗХ ТББ-ыг төлөөлөн ерөнхийлөгч асан О.Гэрэлт-Од байгуулжээ.

 

Хариуцагчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Үндсэн дүрмийн 7-ийн 7.4, 7.4.7, 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Үндсэн дүрмийн 7-ийн 7.4, 7.4.5-д зааснаар МЗХ ТББ-ын ерөнхийлөгч МЗХг дотоод, гадаад харилцаанд бүрэн төлөөлөх эрхтэй байна.

 

Хариуцагчийн Үндсэн дүрэмд заасан хариуцагчийг бүрэн төлөөлөх эрх бүхий албан тушаалтан Гэрээг байгуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Гэрээ хүчин төгөлдөр бус гэх дээрх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Хариуцагч нь Гэрээг 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс цуцлах тухай мэдэгдлийг 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгчид хүргүүлсэн болох нь зохигчийн тайлбар, 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн № 01/189 Албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 12-ын 12.1, 12.1.1, 12.1.2, 12.1.3-т Гэрээг цуцалж дуусгавар болгох үндэслэлийг заасан байна.

 

Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.2Гэрээнд өөрөөр заагаагүй ... дараахь үндэслэлийн аль нэг нь байвал дуусгавар болсонд тооцно:, 480.2.1гэрээг цуцалсан; гэж заасан.

 

Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.2, 480.2.1 дэх хэсэгт зааснаар зохигчид гэрээнд гэрээг дуусгавар болгох үндэслэлийг заасан бол уг үндэслэлээр гэрээг дуусгавар болгоно.

 

Хариуцагч нь Гэрээний 12-ын 12.1, 12.1.1, 12.1.2, 12.1.3-т заасан үндэслэлээр 30/гуч/ өдрийн өмнө бичгээр мэдэгдэж Гэрээг цуцалж дуусгавар болгох үүрэг хүлээжээ.

 

Хариуцагч нь 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Гэрээг цуцлах тухай мэдэгдэлдээ Гэрээг ямар үндэслэлээр цуцалж дуусгавар болгож байгаа тухай тусгаагүй байх ба түүнчлэн Гэрээг цуцалж дуусгавар болгохоос 30/гуч/ өдрийн өмнө мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж заасан.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид Гэрээний үүргээ 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дотор гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй болох нь зохигчийн тайлбар, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн № 01/07 Албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй., 227.3Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал ... хохиролд тооцно. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс Гэрээг цуцалж, гарсан зардал буюу хохиролд 1,092,827,132/нэг тэрбум ерэн хоёр сая найман зуун хорин долоон мянга нэг зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээний үүргээ гүйцэтгэхэд 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн /ЗТ-082/21 дугаар Зураг төслийн ажлын гэрээний дагуу Эдшил ХХК-д зураг төслийн ажлын хөлсөнд 60,000,000/жаран сая/ төгрөгийг, 2021 дугаар Барилгын материал ханган нийлүүлэх гэрээний дагуу Оргил цамхаг констракшн ХХК-д 400,000,000/дөрвөн зуун сая/ төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн № 06/21-09 Барилга буулгалт болон барилгын суурь ухалтын газар шорооны ажлын гэрээний дагуу Эвт өндөр ХХК-д 80,000,000/наян сая/ төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний дагуу Антаа ХХК-д 11,485,000/арван нэгэн сая дөрвөн зуун наян таван мянга/ төгрөгийг, 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээний дагуу Сонор сүлжээ ХХК-д 10,400,000/арван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг, агуулах нүүлгэн шилжүүлэх ачилтын хөлсөд иргэн н.Батхүлэгт 400,000/дөрвөн зуун мянга/ төгрөгийг, нийт 562,285,000/таван зуун жаран хоёр сая хоёр зуун наян таван мянга/ төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн /ЗТ-082/21 дугаар Зураг төслийн ажлын гэрээний болон Нэмэгдсэн өртгийн албан татварын №4115178284 падааны хуулбар, 2021 дугаар Барилгын материал ханган нийлүүлэх гэрээний болон Хаан банк ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Банк хоорондын шилжүүлгийн баримтын хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн № 06/21-09 Барилга буулгалт болон барилгын суурь ухалтын газар шорооны ажлын гэрээний болон Нэмэгдсэн өртгийн албан татварын №4118003579 падааны хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний болон 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Нэхэмжлэхийн хуулбар, 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээний болон Нэмэгдсэн өртгийн албан татварын №4113448517 падааны хуулбар, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримтын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас учирсан хохиролд нийт 562,285,000/таван зуун жаран хоёр сая хоёр зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хохирлоос үлдсэн 530,542,132/1,092,827,13-562,285,000=530,542,132/ /таван зуун гучин сая таван зуун дөчин хоёр мянга нэг зуун гучин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Гэрээний аль нэг тал гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тохиолдолд гэрээг дуусгавар болгох хүсэл зоригтой байдаг ба Иргэний хуулийн үүргийн нийтлэг зохицуулалтад зөвхөн гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан боловч гэрээг цуцлах тохиолдолд уг журмын зарим зохицуулалт хамааралтай болно.

 

Иймд нэхэмжлэгч нь Гэрээг цуцлахад Иргэний хуулийн 204 дүгээр зүйл, 225 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний торгууль 1,210,000,000/нэг тэрбум хоёр зуун арван сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээний 11-ийн 11.2-т Гэрээний талууд ... аливаа үүргийг зөрчвөл энэ гэрээний үнийн дүнгийн таван (5) хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг ... төлнө. гэжээ.

 

Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй ... урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ. гэж заасан.

 

Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт зааснаар Гэрээний 11-ийн 11.2 дахь заалт нь Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа урьдчилан тогтоосон нөхцөл байх тул Гэрээний стандарт нөхцөл гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь ... уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна ... гэж заасан.

 

Гэрээний 11-ийн 11.2 дахь заалт Гэрээний нөгөө талын гэрээг цуцлах эрхийг хязгаарласан, нөгөө талдаа хохиролтой нөхцөл байх тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар уг заалт нь хүчин төгөлдөр бус тул хариуцагчаас торгуульд 1,210,000,000/нэг тэрбум хоёр зуун арван сая/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй.

 

Шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч МЗХ ТББ-аас нийт 562,285,000/таван зуун жаран хоёр сая хоёр зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч АОКХХК-д олгож, үлдсэн 1,740,542,132/нэг тэрбум долоон зуун дөчин сая таван зуун дөчин хоёр мянга нэг зуун гучин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 11,672,086 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,969,375 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч МЗХ ТББ-аас нийт 562,285,000/таван зуун жаран хоёр сая хоёр зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч АОКХХК-д олгож, үлдсэн 1,740,542,132/нэг тэрбум долоон зуун дөчин сая таван зуун дөчин хоёр мянга нэг зуун гучин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч АОКХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 11,672,086 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МЗХ ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 2,969,375 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч АОКХХК-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ