Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2023/00710

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2023/00710

Улаанбаатар хот

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.М/РД: /,

 

Хариуцагч: Н.Ц/РД: / нарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б.Б/РД/,

 

89,041,259.88 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ананд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Чинзориг, хариуцагч Б.Мы өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч Н.Цын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов. Хариуцагч Б.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Бы эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Чинзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч нар нь Т ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр дугаар 104500918184 тоот Зээлийн гэрээ байгуулан 100,000,000.00 төгрөгийг жилийн 24 хувийн, сарын 2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж авсан.

Зээлдэгч нар нь Т ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 02-ний өдөр байгуулсан дугаар 104500918184 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор 2018 оны 08 дугаар сарын 02-ний өдөр өдөр дугаар 104500918184 тоот Барьцааны гэрээг байгуулж дараах хөрөнгийг барьцаалсан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 19 байр, 252 тоот хаягт орших 56м.кв талбайтай, №000284454 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2201003829 дугаартай 4 өрөө орон сууцны, зориулалттай үл хөдлөх хөрөнгө

Банк нь Зээлийн гэрээ-ний дагуу зээлдэгч Б.Мы Т дахь 102100487930 тоот харилцах дансанд 2018 оны 08 дугаар сарын 02-ний өдөр 100,000,000.00 төгрөгийг шилжүүлэн олгосон.

Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш үндсэн зээлээс 42,524,672.76 төгрөг, хүүнээс 38,287,609.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,456.41 төгрөг, нийт 80,823,738.86 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч Б.М нь 2018 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн дугаар 104500918184 тоот Зээлийн гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул банкнаас, 2020.06.26-ны өдөр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх, нэмэлт хугацаа олгох мэдэгдэл-ийг зээлдэгчид удаа дараа хүргүүлсэн боловч зээлдэгчид нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тухайн гэрээг цуцлах бүрэн үндэслэл болж байна.

Зээлдэгч Б.М, хамтран зээлдэгч Н.Ц нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 57.475,327.24 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 18,946,001.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 676,812.90 төгрөг, нийт 77,098,142.02 төгрөг хуримтлагдаж банкийг хохироож байна.

Иймд Т нь дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 104500918184 тоот зээлийн гэрээний 6.2.1 дэх заалтыг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 57,475,327.24 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 18,946,001.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 676,812.90 төгрөг, нотариатын зардал 22,500 төгрөг, нийт 77,120,642.02 төгрөгийг зээлдэгч Б.М, хамтран зээлдэгч H.Ц нараас гаргуулж Тинд олгуулах.

2. Зээлдэгч, хамтран зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 19 байр 252 тоот хаягт орших 56м.кв талбайтай, №000284454 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2201003829 дугаартай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ананд /РД.УШ92061016/, Т.Чинзориг /РД ДГ87122713/ нарын нэхэмжлэлээр 2021 оны 10 сарын 21-ний өдөр хариуцагч Гарьд овгийн Банзарын М /РД ЧГ73052975/, хамтран хариуцагч Боржигин овгийн Нэргүйн Ц /РД-УУ75062007/ нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 57,475,327.24 төгрөг, үндсэн хүү 18,946,001.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 676,812.90 төгрөг, нотариатын зардал 22,500 төгрөг, нийт 77,120,642.02 төгрөгийг нэхэмжилж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хандсан. Тус нэхэмжлэлтэй холбоотой шүүх хурал нь 10-н сарын хугацаанд товлогдоогүй тул анх нэхэмжлэл гаргасан өдрөөс хойших хугацааны үндсэн хүүг 10,317,214.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 1,603,402.96 төгрөг нийт 11,920,617.86 төгрөгөөр нэмж, үндсэн зээл 57,475,327.24 төгрөг, үндсэн хүү 29,263,216.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,280,215.86 төгрөг, нотариатын зардал 22,500 нийт 89,041,259.88 төгрөгөөр нэмэгдүүлж нэхэмжлэл гаргаж байна.

Иймд зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 57,475,327.24 төгрөг, үндсэн хүү 29,263,216.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,280,215.86 төгрөг, нотариатын зардал 22,500 нийт 89,041,259.88 төгрөгийг зээлдэгч Б.М хамтран зээлдэгч Н.Ц нараас гаргуулж Тинд олгуулах.

Зээлдэгч, хамтран зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 19 байр 252 тоот хаягт орших 56м.кв талбайтай, №000284454 тоот гэрчилгээний I дугаартай, Ү-2201003 829 дугаартай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Б.М, Б.Ц нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тны нэхэмжлэлтэй иргэн Б.М, Б.Ц нарт холбогдох иргэний хэрэгт хариу тайлбар гаргаж байна. Бид 2018 оны 08 сарын 02-ны өдөр Тнаас хэрэглээний зээл болох 100.000.000 төгрөгийг авсан. Энэ 100.000.000 төгрөгийг эргүүлж 155.804.118 төгрөг болгон буцаан төлөх үүргийг хүлээсэн. Уг зээлийг аваад бизнес эрхлэн импортоор жимсний дарс европын холбооны улсуудаас оруулж ирэхээр болсон юм. Гэтэл 2019 онд дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдэж хил, гааль, боомтууд хаагдан хүмүүс хөл хорионд орж, улс орон даяараа онцгой нөхцөл байдал дунд амьдрах болсон. Гэсэн хэдий ч жирийн иргэн бид зээлийн гэрээний үүргээ өөрсдийн ухамсар санхүүгийн боломжоор биелүүлж, 70 гаруй сая төгрөгийг баримтын үндсэн дээр төлсөн. Энэ хугацаанд европоос татан авсан бараа бүтээгдэхүүний чанар байдал алдагдаж хадгалалтын хугацаа нь хэтрэн 60 гаруй сая төгрөгийн барааны хохирол төлсөн. Хил, гааль, татварт бол өндөр зардал гарсан. Үүнийг баримтаар өгөх болно. Амьдран байгаа орон сууцаа барьцаалсан хүмүүс бид уг их хэмжээний зээлийг төлөхийн төлөө өдөр шөнөгүй л чармайн ажиллаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бол бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Бид зээлийн хүүг багасгаж хугацааг сунгах хүсэлтэй явдаг. Бизнес эрхлэхэд учирсан давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр бидний амьдрал ч бас хүнд байдалд орлоо.

Иймд уг маргааныг шүүхээр хуулийн дагуу шударгаар шийдвэрлүүлэх саналтай байна. гэжээ.

 

Хариуцагч Н.Цын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.Ц нь Б.Мтай хамтран 2018 оны 08 сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн Тнаас Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ байгуулан 100,000,000 төгрөгийн зээл авсан. 2018, 2019 онуудад Зээлийн гэрээний графикийн дагуу хэвийн төлж явсаар 2020 оны ковидын эдийн засаг зогсонги байдалд орж хүндрэл үүсч байсан боловч байгаа боломжоороо өөрийн зээл болон зээлийн хүү барагдуулж байсан. Манайхаас Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах талаарх хүсэлтийг утсаар болон биеэр 2, 3 удаа тавьж байсан боловч зөрчлийг арилгасны дараа зээл хойшлуулах боломжтой гэсэн шаардлагыг тавьсан. Нэхэмжлэгч 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 77,120,642.2 төгрөгийг нэхэмжилсэн. Үүний дараа 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 11,920,617.80 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Нийт 89,041,259.88 төгрөгийг нэхэмжилж байгаа. Тус нэхэмжилж байгаа үнийн дүнгээс нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийн хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Б.Мы өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч нар гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлд 42,524,672.76 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 80,823,738.86 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нарын хувьд зээлээ 2018, 2019 онд хуваарийн дагуу төлж байгаад 2020 оноос өөрсдөөс үл шалтгаалах нөхцөл байдал үүссэний улмаас зээл төлөлтийн графикт доголдол үүссэн. Хариуцагчийн хувьд нөхцөл байдал үүссэнтэй холбоотой банкин дээр очиж хүсэлт удаа дараа гаргаж байсан. Зээлийн гэрээний 4.2.2-т зааснаар зээлдэгчийн хүсэлтээр тухайн гэрээний төлбөр, тооцоо эргэн төлөлтийн талаар болон бусад шаардлагатай мэдээллээр зээлдэгчийг хангах ёстой. Энэ мэдээллээр хангах үүргээ банк хэрэгжүүлээгүй. Дэлхий даяар 2020, 2021 онд ковид цар тахал гарсан. 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Засгийн газраас Монгол банк болон арилжааны банкнуудад чиглэл өгсөн байдаг. Ковид 19 цар тахлын улмаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнээс үүдэн үндсэн зээлийн төлөлт хийхэд хүндрэл учирч байгаа зээлдэгчид зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй нөхцөлд зээлийн ангиллыг хэвээр үлдээж зээлийн мэдээллийн санд ангиллын бууруулж мэдээлэлгүй байх боломжийг бүрдүүлж зээлийн үйлчилгээний төлбөрөөс хойшлуулах Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргах боломжийн хангаж шийдвэр гаргана. Хэрэглээний зээлийн хугацааг 12 сар хүртэл хугацаагаар сунгах шийдвэрийг тухайн үед гаргаж байсан. Банкинд хүсэлт гаргасаар байтал хүсэлтийг хүлээж аваагүй. Хүүгийн дарамтанд оруулах нөхцөл бололцоо бий болгосон гэж үзэж байгаа. Зээлдэгч нар хүсэлт аваагүйгээс 80,823,736 төгрөгийг банкинд төлсөн. Гэрээний дагуу 155,804,118 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй. Зээлдэгч нараас нийт 169,864,998 төгрөгийг гаргуулах гээд байгаад зээлдэгч нарт хохиролтой байна. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Т ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Н.Цын Тинд гаргасан 2018 оны 08-р сарын 01-ний өдрийн Өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлдэгчийн анкетын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хамтран зээлдэгчийн анкетын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.М, Б.Ц нарын иргэний үнэмлэхийн хуулбар нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 8-р сарын 02-ны өдрийн 104500918184 дугаар Зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 8-р сарын 02-ны өдрийн 104500918184 дугаар Барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, № 11-1237042 Барьцаалбарын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Мемориалын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 000284454 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Итгэмжлэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хүү тооцооллын хүснэгтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Мы 2018.08.02-2021.10.21-ний өдөр хүртэлх зээлийн дансны харилцагчийн хуулгын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Мы 2018.08.02-2021.10.21-ний өдөр хүртэлх харилцах дансны харилцагчийн хуулгын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойших хүү хуримтлагдсэн дүн, Хүү тооцооллын хүснэгт, Т ХХК дахь Зээлийн дансны 2018.08.02-2022.08.18-ны өдөр хүртэлх харилцагчийн хуулга, Т ХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т ХХК хариуцагч Б.М, Н.Ц нарт холбогдуулан үндсэн зээл 57,475,327.24/тавин долоон сая дөрвөн зуун далан таван мянга гурван зуун хорин долоон төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөгийг, үндсэн хүү 29,263,216.78/хорин есөн сая хоёр зуун жаран гурван мянга хоёр зуун арван зургаан төгрөг далан найман мөнгө/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 2,280,215.86/хоёр сая хоёр зуун наян мянга хоёр зуун арван таван төгрөг наян зургаа мөнгө/ төгрөгийг, нотариатын зардал 22,500/хорин хоёр мянга таван зуу/ төгрөгийг, нийт 89,041,259.88/наян есөн сая дөчин нэгэн мянга хоёр зуун тавин есөн төгрөг наян найман мөнгө/ төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.М, Н.Ц нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бол бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, бид зээлийн хүүг багасгаж хугацааг сунгах хүсэлтэй явдаг гэх тайлбар ирүүлсэн.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 104500918184 дугаар Зээлийн гэрээ болон 104500918184 дугаар Барьцааны гэрээ байгуулсан болох нь 104500918184 дугаар Зээлийн гэрээ/цаашид Зээлийн гэрээ гэх/ болон 104500918184 дугаар Барьцааны гэрээ/цаашид Барьцааны гэрээ гэх/-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний 2-ын 2.1, 2.1.1, 2.1.4, 2.1.5, 2.1.6, 2.1.7, 3-ын 3.2.1, 3.2.4-т зааснаар нэхэмжлэгч нь 100,000,000/нэг зуун сая/ төгрөгийг, 48/дөчин найм/ сарын хугацаатай, сарын 2/хоёр/ хувийн, жилийн 24/хорин дөрөв/ хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20/хорь/ хувь байхаар, зээлийн дүнгийн 1 хувиар шимтгэл тооцож хариуцагч нарт шилжүүлэх, хариуцагч нар нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний Хавсралт1-т заасан хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Б.Мы 104500918184 дугаар Зээлийн дансруу 100,000,000/нэг зуун сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь Т ХХК дахь 104500918184 дугаар Зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 453 дугаар зүйлийн 453.1Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Зээлийн гэрээ болон Хавсралт1-т зааснаар хариуцагч нар нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нэхэмжлэгчид үндсэн зээлийн төлбөрт 100,000,000/нэг зуун сая/ төгрөгийг, үндсэн хүүгийн төлбөрт 55,804,118.25/тавин таван сая найман зуун дөрвөн мянга нэг зуун арван найман төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийг, нийт 155,804,118.25/нэг зуун тавин таван сая найман зуун дөрвөн мянга нэг зуун арван найман төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээний болон Хавсралт1-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээ болон Хавсралт1-т зааснаар хариуцагч нар нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл нэхэмжлэгчид үндсэн зээлд 55,953,221.2/тавин таван сая есөн зуун тавин гурван мянга хоёр зуун хорин нэгэн төгрөг хоёр мөнгө/ төгрөгийг, зээлийн хүүд 47,916,190.77/дөчин долоон сая есөн зуун арван зургаан мянга нэг зуун ерэн төгрөг далан долоон мөнгө/ төгрөгийг төлөхөөс үндсэн зээлийн төлбөрт 42,524,672.76/дөчин хоёр сая таван зуун хорин дөрвөн мянга зургаан зуун далан хоёр төгрөг далан зургаан мөнгө/ төгрөгийг, хүүнд 38,287,609.69/гучин найман сая хоёр зуун наян долоон мянга зургаан зуун есөн төгрөг жаран есөн мөнгө/ төгрөгийг төлсөн болох нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Хүү тооцооллын хүснэгт, Т ХХК дахь 104500918184 дугаар Зээлийн дансны харилцагчийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нар нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Зээлийн гэрээ болон Хавсралт1-т заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийг удаа дараа зөрчиж Зээлийн гэрээний 3-ын 3.2.4 дэх заалтад зааснаар нэмэгдүүлсэн хүүд 11,456.41/арван нэгэн мянга дөрвөн зуун тавин зургаан төгрөг дөчин нэгэн мөнгө/ төгрөгийг төлсөн болох нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Хүү тооцооллын хүснэгт, 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Хүү тооцооллын хүснэгт, Т ХХК дахь 104500918184 дугаар Зээлийн дансны харилцагчийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн болон 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Б.Мд зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах тухай мэдэгдэл хүргүүлж байсан болох нь 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Б.Мы өмгөөлөгч нь зээлийн шимтгэл гэж шилжүүлэн авсан нь үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар шүүх хүчин төгөлдөр хуулийг хэрэглэнэ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5Банк ... харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл ... төлүүлэх бөгөөд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй. гэж заасан.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт зааснаар зохигчид Зээлийн гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулсан байх ба Зээлийн гэрээний 2-ын 2.1.7 дахь заалтад заасан 1/нэг/ хувиар тооцож шимтгэл авах заалт нь хуульд нийцсэн байна.

 

Хариуцагч Б.Мы өмгөөлөгч нь 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Засгийн газраас Монгол банк болон арилжааны банкнуудад чиглэл өгсөн байдаг, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргах боломжийг хангаж шийдвэр гаргана, банкинд хүсэлт гаргасаар байтал хүсэлтийг хүлээж аваагүй гэж маргаж байна.

 

Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 8-д зааснаар Монгол Банкны Ерөнхийлөгч 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр А-100 дугаар тушаалын Хавсралтаар Банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журмыг баталжээ.

 

2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А-100 дугаар тушаалын Хавсралтаар батлагдсан Банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журмын 2-ын 2.6, 3-ын 3.1-т зааснаар зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахыг талууд харилцан тохиролцож шийдвэрлэх тухай заажээ.

 

Хариуцагч нар нь Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргаж байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Зээлийн гэрээний 2-ын 2.2.1-т зааснаар зээлдэгч Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол Гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэжээ.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж заасан.

 

Гэрээний аль нэг тал гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тохиолдолд нөгөө тал гэрээний үүргээ зөрчсөн байдаг ба Иргэний хуулийн үүргийн нийтлэг зохицуулалтад зөвхөн гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан боловч гэрээг цуцлах тохиолдолд уг журмын зарим зохицуулалт хамааралтай болно.

 

Нэхэмжлэгч нь гэрээг цуцлахдаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйл, 225 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

 

Хариуцагч нар нь Зээлийн гэрээ болон Хавсралт1-т заасан зээл, зээлийн хүүг төлөх хугацааг удаа дараа зөрчиж байсан байх ба 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй болох нь Т ХХК дахь 104500918184 дугаар Зээлийн дансны харилцагчийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн болон 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нарт үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа удаа дараа тогтоож байсан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж Зээлийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Зээлийн гэрээ болон Хавсралт1-т зааснаар хариуцагч нар нь үндсэн зээлд 57,475,327.24/100,000,000-42,524,672.76=57,475,327.24/ /тавин долоон сая дөрвөн зуун далан таван мянга гурван зуун хорин долоон төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөгийг, зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацааны үндсэн хүүд 29,263,216.78/18,946,001.88+10,317,214.9=29,263,216.78/ /хорин есөн сая хоёр зуун жаран гурван мянга хоёр зуун арван зургаан төгрөг далан найман мөнгө/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 2,280,215.86/676,812.90+1,603,402.96=2,280,215.86/ /хоёр сая хоёр зуун наян мянга хоёр зуун арван таван төгрөг наян зургаа мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Хүү тооцооллын хүснэгт, 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Хүү тооцооллын хүснэгт, Т ХХК дахь 104500918184 дугаар Зээлийн дансны харилцагчийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн болон 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас нотариатын зардалд нийт 22,500/хорин хоёр мянга таван зуун/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан.

 

Хариуцагч нар нь Зээлийн гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгч нь нотариатын үйлчилгээний хөлсөд нийт 22,500/хорин хоёр мянга таван зуу/ төгрөгийг төлж, нэхэмжлэгчид нийт 22,500/13,000+9,500=22,500/ /хорин хоёр мянга таван зуу/ төгрөгийн хохирол учирсан болох нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн болон 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Төлбөрийн баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас нийт 89,041,259.88/наян есөн сая дөчин нэгэн мянга хоёр зуун тавин есөн төгрөг наян найман мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ.

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т ... өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ. гэж заасан.

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар Зээлийн гэрээг цуцалсан нь нэхэмжлэгч шаардлагаа барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаардах эрхийг хязгаарлахгүй ба Зээлийн гэрээг цуцалсан нь Барьцааны гэрээний харилцаа дуусгавар болох үндэслэл болохгүй бөгөөд шаардлагаа хангуулах эрх нь барьцааны эрхтэй салшгүй холбоотой болно.

 

Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах эрхтэй.

 

Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т ... энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасан.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь нийт 89,041,259.88/наян есөн сая дөчин нэгэн мянга хоёр зуун тавин есөн төгрөг наян найман мөнгө/ төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 15-р хороо, 19 байр, 252 тоот, 56 метр квадрат талбайтай, Ү-2201003829 дугаартай, 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М, Н.Ц нараас үндсэн зээл 57,475,327.24/тавин долоон сая дөрвөн зуун далан таван мянга гурван зуун хорин долоон төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөгийг, үндсэн хүү 29,263,216.78/хорин есөн сая хоёр зуун жаран гурван мянга хоёр зуун арван зургаан төгрөг далан найман мөнгө/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 2,280,215.86/хоёр сая хоёр зуун наян мянга хоёр зуун арван таван төгрөг наян зургаа мөнгө/ төгрөгийг, нотариатын зардал 22,500/хорин хоёр мянга таван зуу/ төгрөгийг, нийт 89,041,259.88/наян есөн сая дөчин нэгэн мянга хоёр зуун тавин есөн төгрөг наян найман мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М, Н.Ц нар энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Сонгинохайрхан дүүрэг, 15-р хороо, 19 байр, 252 тоот, 56 метр квадрат талбайтай, Ү-2201003829 дугаартай, 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 819,302.59 төгрөгөөс 673,356.59 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 145,963 төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 673,356 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.             Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М, Н.Ц нараас үндсэн зээл 57,475,327.24/тавин долоон сая дөрвөн зуун далан таван мянга гурван зуун хорин долоон төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөгийг, үндсэн хүү 29,263,216.78/хорин есөн сая хоёр зуун жаран гурван мянга хоёр зуун арван зургаан төгрөг далан найман мөнгө/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 2,280,215.86/хоёр сая хоёр зуун наян мянга хоёр зуун арван таван төгрөг наян зургаа мөнгө/ төгрөгийг, нотариатын зардал 22,500/хорин хоёр мянга таван зуу/ төгрөгийг, нийт 89,041,259.88/наян есөн сая дөчин нэгэн мянга хоёр зуун тавин есөн төгрөг наян найман мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

2.             Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М, Н.Ц нар энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Сонгинохайрхан дүүрэг, 15-р хороо, 19 байр, 252 тоот, 56 метр квадрат талбайтай, Ү-2201003829 дугаартай, 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 819,302.59 төгрөгөөс 673,356.59 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 145,963 төгрөгийг, хариуцагч Б.М, Э.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид 673,356 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

4.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ