Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 102/шш2023/00515

 

 

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, нарны зам гудамж, 000 дугаар байр, 0 тоотод оршин суух, Б овогт С-ийн Б /РД:МЕ00000000/,

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 0 дугаар хороо, нарны гудамж, 00 дугаар байр, 00 02 тоотод оршин суух, О-д овогт Т-ийн Ө /РД:ФА0000000/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С дүүрэг, 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, НШШГ газарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: үл хөдлөх эд хөрөнгө албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н,

нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Т,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.НӨ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ0000/00000 тоот шийдвэрээр С.Б , Т.Ө нараас 00 0 ,160,130 төгрөг гаргуулж Ө.Алтаншагайд олгохоор шийдвэрлэсэн. Уг иргэний хэргийн гүйцэтгэх хуудсанд шийдвэр гүйцэтгэгч С.Ө гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, битүүмжилж, хураасан. Т.Ө миний өмчлөлийн Ү-0000000000 дугаарт улсын бүртгэлтэй, Б дүүргийн 00 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс 1, м гудамж , 00 дүгээр байр 00 тоот, 00.0 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө албадан дуудлага худалдаанд оруулахдаа төлбөр төлөгч бидэнд албан ёсоор мэдэгдэж, мэдэгдэх хуудас өгөөгүй 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан тул гомдолтой байна. 2022 оны 3 дугаар сард орон сууцны үнэлгээний талаар гомдолтой байгаагаа 3 шатны шүүхээр шийдсэн. Эцсийн шат болох Улсын дээд шүүх дээр хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан тогтоол 2022 оны 6 сард гарсныг Дээд шүүхээс бид нарт мэдэгдээгүй. Бид дээд шүүх дээр очиход шийдэгдээгүй байгаа гэдэг хариуг өгдөг байсан. Бид Улсын дээд шүүхийн тогтоолыг хүлээж байхад тогтоол гараад энийг Шийдвэр гүйцэтгэгч С.Ө архиваас шүүлгэн аваад дуудлага худалдаанд оруулан зарсан байдаг. Бид энэ талаар огт мэдээгүй бөгөөд дуудлага худалдаа болсны дараа буюу 2022 оны 10 сарын 5-нд Улсын дээд шүүхээс асууж сураглан байж архиваас Улсын дээд шүүхийн 2022 оны 7 сарын 6-ны өдрийн тогтоолыг гар дээрээ хүлээн авч танилцсан. Иймд тогтоол гарсныг бидэнд мэдэгдэлгүй орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй тул 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны бидэнд холбогдох хэсгийг буюу Б дүүрэг 00 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс-1, м гудамж 00 дүгээр байр 00 тоотод байршилтай 00.0 м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой албадан дуудлага худалдааны бидэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

1.1 Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

НШШГ газар н.Б , н.Ө нарт холбогдох асуудал дээр хуулийг нилээн зөрчиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа. Хэдий хүний хөрөнгийг зарах эрх нь байгаа боловч тухайн хүмүүст нь заавал мэдэгдээд гээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасан байдаг. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг Улсын бүртгэлийн газар болон төлбөр төлөгчид хүргүүлнэ гэж байгаа. Гэтэл төлбөр төлөгч нарт хүргүүлээгүй нь хэрэгт байгаа монгол шуудангийн баталгаат шуудангаар нотлогдож байна. н.Ө д хэрвээ өгсөн бол энэ баримт нь энэ байна гээд гаргаад ирэх боломжтой байтал ийм зүйл байхгүй байна. Иймд маш учир дутагдалтай ажиллаж хүний хөрөнгийг мэдэхгүйгээр албадан дуудлага худалдаа явуулсан нь тогтоогдож байна. Төлбөр төлөгч нарт заавал ч үгүй мэдэгдэх ёстой байхад тэр хооронд утсаар ярих эсвэл холбоо барих гээд чадаагүй гэж байна. Албадан дуудлага худалдаа явуулахаас 00 хоногийн өмнө төлбөр төлөгчид мэдэгдэнэ гээд шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хэлж байсан. Гэтэл 9 сарын 26-нд монгол шуудангийн баталгаат шуудангаар явуулна гэдэг чинь албадан дуудлага худалдаа болохоос 4 өдрийн өмнө очсон байна. Төлбөр төлөгч хаягтаа байхгүй утсаа сольсон хаясан гээсэн бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эрэн сурвалжлуулах тасагтай учир эрэн сурвалжлуулах ажиллагаа явуулсны дараа тухайн хүний эд хөрөнгийг зарж борлуулах эрх нь нээлттэй шүү дээ.

Иймд 9 сарын 30-ны өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч С.Ө шүүхэд болон шүүр хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ0000/00000 дугаар шүүхийн шийдвэртэй С.Б , Т.Ө нараас 00 0 ,160,130 төгрөг гаргуулж Ө.Алтаншагайд олгож шийдвэрлээгүй тохиолдолд Б дүүрэг 00 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс-1, м гудамж 00 дүгээр байр 00 тоотод байршилтай 00.0 м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Ингээд төлбөр төлөгчдөөс тухайн шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд 2022 оны 2 сарын 22-ны өдрийн 600 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн хэргийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улсын дээд шүүхийн тогтоолоор тус хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзсан. Ингээд анхны албадан дуудлага худалдаа явуулахыг 2022 оны 9 сарын 13-ны өдөр тогтоолыг гаргаж төлбөр төлөгч нарт мэдэгдлийг Монгол шуудангийн баталгаат шуудангаар хүргүүлсэн. н.Ө ын холбогдох утсанд албадан дуудлага худалдааны тогтоолыг болон н.Б тэй холбогдох талаар тэмдэглэл хөтөлж мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.4-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5/, итгэмжлэл /хх-6,7/, НШШГ газрын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 4-224/10 432 дугаар мэдэгдэл /хх-0 /, НШШГ газрын хариу мэдэгдэх хуудас /хх-9/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх албаны албан бичиг /хх-10/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол /хх-12/,

 

зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

  4. Хариуцагч талаас итгэмжлэл /хх-20/, шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-21/, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн гүйцэтгэх хуудас /хх-22,23/, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШЗ2021/01255 дүгээр захирамж /хх-24-25/, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ0000/00000 дугаар шийдвэр /хх-26-33/, шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас /хх-34/, итгэмжлэл /хх-35/, нэхэмжлэл /хх-36-37, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн албан бичиг /хх-30 /, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШЗ2021/13423 дугаар захирамж /хх-00 -40/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-41-43/ Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/00600 дугаар шийдвэр /хх-44-51/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдол /хх-52-53/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2022/000 00 дугаар магадлал /хх-54-60/, НШШГ газрын албан бичиг /хх-61/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-62/, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-63/, Б , Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын албан бичиг /хх-64/, Монгол улсын дээд шүүхийн тогтоол /хх-65/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-66-67/, НШШГ газрын мэдэгдэл /хх-60 /, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-69/, НШШГ газрын мэдэгдэл /хх-70/, шуудан хүргэгчийн магадалгаа /хх-71/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-72/, НШШГ газрын мэдэгдэл /хх-73/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-74/,НШШГ газрын анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл /хх-70 -0 1/, НШШГ газрын хариу мэдэгдэх хуудас /хх-0 2/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-0 3/, НШШГ газрын мэдэгдэл /хх-0 4-0 5/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-0 6/, төлбөрийн баримт /хх-0 7/, зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч С.Б , Т.Ө нар нь хариуцагч НШШГ газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Хэрэгт талуудаас өгсөн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байх бөгөөд уг үйл баримтад талууд маргаагүй. Үүнд:

2.1 Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/Ш32020/02926 дугаартай шийдвэрээр С.Б , Т.Ө нараас 00 7,196,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Алтаншагайд олгож, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн, Б дүүрэг, 00 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс-1, м гудамж 00 дүгээр байр, 00 тоотод байршилтай, 00.0 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар хангуулахаар зохигч шийдвэрлэсэн байна.

 

2.2.Улмаар Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШЗ2021/01255 дугаартай захирамжаар дээрх захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу НШШГ газар нь тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэжээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч С.Б , Т.Ө нарын хариуцагч НШШГ газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 110 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б , Т.Ө нарын хариуцагч НШШГ газарт холбогдуулан гаргасан барьцааны үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгохыг даалгаж, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/09 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 100 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 00 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.ЭНХЗАЯА