Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 102/шш2023/00639

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 00 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 51, Засгийн газрын 0 дугаар байранд байрлах БХЯ /РД:000000/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 00 дүгээр байр, 00 тоотод байрлах, Х ХХК /РД:000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,151,692,456 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Э.М,

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

БХ асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас 2011 онд БХ яам, харьяа байгууллагын цэргийн алба хаагч, албан хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах арга хэмжээний хүрээнд 000 айлын орон сууцны барилга барьж, ажилтан алба хаагчдыг оруулахаар төлөвлөсөн бөгөөд барилгын санхүүжилтийг тухайн жилийн улсын төсөвт суулгаж батлуулсан. Барилгын ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаруулж, захиалагч БХ яам, гүйцэтгэгч Х ХХК-ийн хооронд 2011 оны 9 дүгээр сарын 19 болон 11 дүгээр сарын 3-ны өдөр Цэргийн алба хаагчдын албан тушаалын 000 айл , 00 айл ын орон сууцны барилга угсралтын ажлын захиалгын гэрээнд гарын үсэг зурж байгуулсан. Барилгын ерөнхий гүйцэтгэгч Х ХХК нь 2015 оны 15/29 тоот албан бичгээр ... барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэн дуусгахад санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үссэнтэй холбогдуулан зарим асуудлыг хоёр талаас харилцан тохиролцож шийдвэрлэх шаардлагатай байна. ...Гүйцэтгэгч талаас ажлуудад шаардлагатай барилгын материалууд бэлэн юм. Дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд хамтран зохион байгуулж шийдвэрлэснээр уг барилгыг хурдан хугацаанд хүлээлгэн өгөх боломжтой гэж үзэж байгаа юм. гэж БХ яаманд хандсан. Барилгын ажилд үүсэн нөхцөл байдлыг хоёр талаас богино хугацаанд шийдвэрлэж, барилгыг ашиглалтад оруулах шаардлагын үүднээс БХ яам, гүйцэтгэгч Х ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 9 дүгээр сарын 19-ний болон 2011 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр байгуулсан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг 2015 онд байгуулж гэрээний 2.6-д Барилга барихтай холбогдон гарсан нэмэлт зардлыг захиалагч байгууллагатай бүрэн тооцоо нийлж, төлбөл зохих төлбөр, зардлыг барагдуулна гэж тусгайлан заасан. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан БХ ын сайдын 2015 онд А/262 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний барилгын цэргийн 014, 017, 338, 339 дүгээр ангиудаар Цэргийн алба хаагчдын 000 айлын албан тушаалын орон сууцыг барьж дуусгах ажлыг гүйцэтгүүлэх шийдвэр гарсан. Зэвсэгт хүчний цэргийн 014, 017, 338, 339 дүгээр ангиуд барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, 2015 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулсан бөгөөд Зэвсэгт хүчний ангиудын хийсэн барилгын ажилд нийт 1,151,632,456 төгрөгийн зардлыг Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн санхүүжилтээс гаргасан. Цэргийн алба хаагчдын 000 айлын албан тушаалын орон сууцыг ашиглалтад оруулсантай холбогдуулан БХ яамнаас нэмэлт санхүүжилт болох 1,151,692,456 төгрөгийн зардлыг гүйцэтгэгч Х ХХК-тай тооцоо нийлэн баталгаажуулах асуудлыг өнөөдрийг хүртэл тавьсан боловч гүйцэтгэгч талаас зардлыг хүлээн зөвшөөрөхгүй цаг хугацаа хожсон байдлаар явж ирлээ.

Энэ нэмэлт гэрээнд захиалагчаас гарсан нэмэлт зардлыг барилгыг ашиглалтад хүлээлгэн өгсний дараа хариуцагч тал төлөх үүрэгтэй байсан Энэ зардал нь БХ яамны санхүү хөрөнгө оруулалтын хэлтэс дээр Х ХХК дээр өглөг гэж дүгнээд өнөөдрийг хүртэл данс тооцоо хаагдахгүй байдалтай явж байгаа тул нэхэмжлэл гаргасан. Иймд нэмэлт гэрээний дагуу барилгын ажлыг гүйцэтгэхэд гаргасан 1,151,692,456,00 төгрөгийн гэрээний үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгч компани болох Х ХХК-аас гаргуулж, хохирлыг барагдуулж шийдвэрлэх шаардлагатай байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

 

2.Хариуцагчийн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

БХ яам , "Х " ХХК-ийн хооронд 2011 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр болон 11 дүгээр сарын 03 өдөр Цэргийн албан хаагчдын албан тушаалын 230 болон 00 айл ын орон сууцны барилга угсралтын ажлын захиалгын гэрээг байгуулсан Барилга угсралтын ажлыг графикийн дагуу хийж гүйцэтгэж 2012 оны 12 дүгээр сарын 31-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй гүйцэтгэх явцад Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т, Засгийн газрын 151 дугаар тогтоол, үндсэн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.3 -т зааснаар барилгын ажилтай холбогдолтой баримт бичгийг талууд хэрхэн хариуцах тухай зохицуулсан байх ба барилгын салбарын практикт тухайн барилгын ажилтай холбогдолтой зөвшөөрлийн баримт бичгүүд /барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, техникийн нөхцөл, ус болон цахилгаан хангамжийг холбоход шаардагдах зөвшөөрөл гэх мэт/-ийг захиалагч тал гаргаж өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай 3/10 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн 2012 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр "Зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоох тухай А-557 дугаар захирамжийг гаргасан. Захирамжийн дагуу 2012 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийж барилга эхлүүлэх зөвшөөрөл, дулааны техникийн нөхцөл байхгүйг тогтоож барилга угсралтын ажлыг зогсоох шийдвэр гарч үндсэн гэрээний хүчинтэй хугацаа дуусгавар болсон. Барилга угсралтын ажил гүйцэтгэх явцад 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр БХ аж үйлдвэрийн нэгдлийг төлөөлж инженер Г. Болдбаатар, Барилга захиалагчийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ахмад Б. Мөнхбаяр, "Х " ХХК-ийн захирал Б.Басцогт нар гэрээний үнийн дүнд орсон ажлын талаар тодруулга хийсэн болно. 2013 оны 10 сарын 25-ны өдөр Барилга захиалагчийн албыг төлөөлж инженер Д.Содномдорж, эдийн засагч Ж. Мягмарсүрэн нар, "Х " ХХК-ийг төлөөлж Ерөнхий захирал Б.Басцогт, гүйцэтгэх захирал Б. Батцогт нар Цэргийн албан хаагчдын албан тушаалын 000 айлын орон сууцны барилга /цаашид барилга гэх/-ыг иж бүрэн дуусгахад шаардагдах хөрөнгийн тооцоо хийж баталгаажуулснаар ажлыг цаашид үргэлжлүүлэхээр тохиролцсон болно.

2014 оны 05 сарын 19-ны өдөр Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын №1/1744 тоот Дулааны техникийн нөхцөл олгох ажлын хэсгийн 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хурлаар хэлэлцээд төвлөрсөн дулаан хангамжид холбох боломжгүй, өөр эх үүсвэрээр шийдвэрлэхийг зөвлөсөн шийдвэр гарсан учир барилгын гадна дулааны шугам сүлжээг төвлөрсөн дулаан хангамжид холбох холболтыг гүйцэтгэх боломжгүй болсон албан бичиг ирүүлсэн.

Дээрхи шалтгааны улмаас БХ яамны сайдын тушаалаар томилогдсон тухайн барилгад оршин суух албан хаагч бүр хамтарч 5,000,000 /таван сая/ төгрөг гарган Энхжих түвшин өргөө төрийн бус байгууллага /цаашид ТББ гэх/ байгуулан Барилга захиалагчийн албаар хяналт тавиулж барилгын гадна шугам сүлжээний ажлыг гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулж, барилгыг иж бүрэн дуусгахад шаардагдах хөрөнгөөр санхүүжүүлэхээр харилцан тохиролцон.

Тус компанийн 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 15/201 тоот албан бичигт ... ажлыг дуусгахад цалингийн зардалд 170,179,930 төгрөгийн хөрөнгө шаардлагатай байна. Гүйцэтгэгч талаас ажлуудад шаардлагатай барилгын материалууд бэлэн байгаа юм. Ажлыг хийж гүйцэтгэхэд хамтран зохион байгуулж шийдвэрлэснээр уг барилгыг хурдан хугацаанд хүлээлгэн өгөх боломжтой гэж үзэж байгаа юм. гэж захиалагчид хандсан.

Үүний дараа гэрээ байгуулагч талууд харилцан тохиролцсоны дагуу Цэргийн албан хаагчдын албан тушаалын 230 болон 00 айл ын орон сууцны барилга угсралтын ажлын захиалгын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан. Нэмэлт гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т заасны дагуу цалингийн зардалд багтсан ажлуудын ерөнхий ажил гүйцэтгэгч нь дотор инженерийн шугам сүлжээний /цахилгаан, сантехник, холбоо, галын дохиолол, дулаан, цэвэр бохир усан хангамжийн ажлуудыг, харин захиалагч гадна болон дотор заслын ажил, гадна тохижилтын ажлуудыг гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцсон. Ажлуудад шаардлагатай барилгын материалууд бэлэн байсан болно. 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 15/201 тоот албан бичгийг үндэслэн нэмэлт гэрээг байгуулав. Гэрээний гол нөхцөл Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-т талуудын хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгох заалт, Нэмэлт гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т заасныг баримтлан талуудын хамтран байгуулсан ажлын хэсэг байгуулан захиалагчид барилгын материалуудыг хүлээлгэн өгсөн. Нэмэлт гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасныг баримтлан энэхүү гэрээний хавсралтад заасан барилгын ажлаас өөр ажлыг захиалагчаар гүйцэтгүүлэхээр оролдсон, шаардсан зүйлгүй, нэмэлт зардал нэхэмжлэх эрх эдлээгүй болно. Ерөнхий ажил гүйцэтгэгчээс хүлээлгэн өгсөн барилгын материал нь стандартын шаардлага хангаагүй, эвдэрсэн, ашиглах боломжгүй материал гараагүй болно. Нэмж шаардагдах материал, тоног төхөөрөмж гараагүй болно. Захиалагчаас мэдэгдэл ирээгүй болно. Нэмэлт гэрээний 2 дугаар зүйлийн 2.5 дахь заалтын дагуу барилгын ажлын явцад захиалагчийн үйл ажиллагаанд саад болох ямар нэгэн маргаан, зөрчил үүсгэхгүй байх нөхцөлийг хангаж хамтран ажилласан болно. Иймээс ерөнхий ажил гүйцэтгэгч нь үндсэн ба нэмэлт гэрээний үүргээ биелүүлж ажилласан. Нэмэлт гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу захиалагчаас ерөнхий ажил гүйцэтгэгчид материалаар хангуулах мэдэгдэл, хүсэлт, албан бичиг ирээгүй, ерөнхий ажил гүйцэтгэгчээс нэмж шаардагдах материал, тоног төхөөрөмжийг нийлүүлэх боломжгүй тохиолдолд гараагүй болон нэмэлт гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий ажил гүйцэтгэгчээс нэмж шаардагдах материал, тоног төхөөрөмжийг нийлүүлэх боломжгүй тохиолдолд гараагүй, захиалагчаас мэдэгдэл ирээгүй байхад зардал гарах үндэслэлгүй. Нэмэлт гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсэгт заасны дагуу барилгын ажлын явцад тухай бүр тооцоо нийлж баталгаажуулах хүсэлт захиалагчаас гаргаагүй болно. Захиалагч гаргасан нэхэмжлэлдээ "... барилгын ажлыг гүйцэтгэхэд гаргасан 1,151,692,456 төгрөгийг гэрээний үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгч компани болох Х ХХК-иас гаргуулж, хохирлыг барагдуулж шийдвэрлэх шаардлагатай байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ. Уг нэхэмжлэлийг ерөнхий гүйцэтгэгчид холбогдуулан нийт 1,151,692,456 төгрөг гаргуулахаар шаардсаныг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэмэлт гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу үүргээ биелүүлээгүйгээс гарсан хохирлыг буруутай тал буюу захиалагч хариуцна. Иймээс захиалагч нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэлгүй гэж үзэж байна.

Гэрээний 4 дүгээр зүйлд ...барилгыг ашиглалтад оруулж дуусгах хүртэл энэхүү гэрээ хүчинтэй гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах БХ яамны захиалгатай 34 автомашины зогсоолтой, 000 айлын орон сууцны барилгыг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 88/2016 дугаартай акт-аар ашиглалтад оруулснаар гэрээ дуусгавар болсон. Ерөнхий ажил гүйцэтгэгч нь зэвсэгт хүчний хөгжлийн сангаас барилгын ажилд зориулан санхүүжилт аваагүй болно.

Захиалагчтай гэрээ байгуулсан Зэвсэгт хүчний 014, 017, 338, 339 дүгээр ангиуд нь дээрх санхүүжилтийг хүлээн авч, барилгын ажилд зарцуулсан байна. Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт заасны дагуу Зэвсэгт хүчний 014, 017, 338, 339 дугаар ангиуд нь барилга угсралтын ажлын туслан гүйцэтгэгч. Ерөнхий ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд зэвсэгт хүчний 014, 017, 338, 339 дугаар ангиудыг санхүүжүүлэх үүрэгтэй гэтэл захиалагч шууд гэрээ байгуулан санхүүжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, Иргэний хуулийн 349 дугаар зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 88/2016 дугаартай актаар ашиглалтад оруулж гэрээ дуусгавар болж барилга угсралтын ажлыг хүлээн авсан өдөр нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөр тооцогдох бөгөөд хүлээн авснаас хойш гурван жилийн буюу 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой байсан боловч захиалагч 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан Захиалагч нь ерөнхий ажил гүйцэтгэгчээс 1,151,692,456 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзэж байна. Захиалагч ерөнхий ажил гүйцэтгэгчийг оролцуулалгүй зөвхөн өөрсдийн тооцсон зардлыг гаргаж ирж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, итгэмжлэл /хх-4/, БХ ын сайдын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/262 дугаар тушаал /хх-5-6/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШЗ2019/13279 дугаар захирамж /хх-7/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/00884 дүгээр захирамж /хх-10-12/, Цэргийн албан хаагчдын албан тушаалын 00 айл ын барилга угсралтын ажлын захиалгын гэрээ /хх-13-18/, Цэргийн албан хаагчдын 000 айлын орон сууцны Б /90 айл/ блокын барилыг дуусгах материалын зардлыг санхүүжүүлэх гэрээ /хх-19-23/, Цэргийн албан хаагчдын 000 айлын орон сууцны А2 /00 айл / блокын барилыг дуусгах материалын зардлыг санхүүжүүлэх гэрээ /хх-24-27/, Цэргийн албан хаагчдын 000 айлын орон сууцны А, А1 /140 айл/ блокын барилыг дуусгах материалын зардлыг санхүүжүүлэх гэрээ /хх-28-30/, Цэргийн албан хаагчдын 000 айлын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэл №1 /хх-32-41/, Барилгын ажлын гүйцэтгэл №2 /хх-42-52/, Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №3 /хх-53-63/, Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №2 /хх-64-75/, Цэргийн албан хаагчдын 000 айлын орон сууцны А, А1 /140 айл/ блокын барилгын угсралтын ажлын гүйцэтгэл №02 /хх-76-83/, Нийт барилгын материалын хэрэгцээ /хх-84-85/, гэрэл зураг /хх-86-90/, төлбөрийн хүсэлт №217 /хх-91/, нэхэмжлэх /хх-92/, Цэргийн албан хаагчдын 000 айлын орон сууцны А, А1 /140 айл/ блокын барилгын дотор засал, гадна зам талбай, дулааны шугам шилжүүлэх ажлын гүйцэтгэл №1 /хх-93/, материал ба тээврийн зардал /хх-94,95/, нийт барилгын машин материалын хэрэгцээ /хх-96-101/, Цэргийн албан хаагчдын 000 айлын орон сууцны А, А1 140 айлын блокын дотор засал, гадна зам гадна дулааны санхүүжилтын хуваарь /хх-102/, Цэргийн албан хаагчдын 000 айлын орон сууцны А, А1 /140 айл/ блокын барилгыг дуусгах материалын зардлыг санхүүжүүлэх гэрээ /хх-103-106/, Төлбөрийн хүсэл №219 /хх-107/, Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №1 /хх-108/, Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчдын 000 айлын орог сууцны Б блокын барилгыг дуусгах материалын үе шатны санхүүжилтын хуваарь /хх-109-113/, Цэргийн алба хаагчдын 000 айлын орон сууцны Б /90 айл/ блокын барилгыг дуусгах материалын зардлыг санхүүжүүлэх гэрээ /хх-114-117/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ2021/09298 дугаар захирамж /х-118/, итгэмжлэл /хх-144, 2хх-44/ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

  4. Хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-120/, хариу тайлбар /хх-127-130/ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

5. Шүүхээс хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын албан бичиг /хх-146/, Цэргийн албан хаагчдын албан тушаалын 000 айлын орон сууцны барилгын уурын зуухны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /хх-147-149/, Цэргийн албан хаагчдын албан тушаалын 000 айлын орон сууцны барилгын дэд өртөөний угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /хх-150-152/, Цэргийн албан хаагчдын албан тушаалын 000 айлын орон сууцны барилгын дэд өртөөний тоног төхөөрөмжийн угсралтын ажил гүйцэтгэх гэрэ /хх-153-155/, Цэргийн албан хаагчдын албан тушаалын 000 айлын орон сууцны барилгын халаалтын зуух, халуун усны бойлер, эргэлтийн насоснууд болон бусад тоног төхөөрөмжийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /хх-156-157/, Цэргийн албан хаагчдын албан тушаалын 000 айлын орон сууцны барилгын ХТП-ээс дэд өртөө хүртэлх гадна цахилгааны кабелийн ажил гүйцэтгэх гэрээ /хх-158-159/, Цэргийн албан хаагчдын албан тушаалын 000 айлын орон сууцны барилгад цахилгаан шатны угсралтын ажлын захиалгын гэрээ /хх-160-163/, Цэргийн албан хаагчдын албан тушаалын 000 айлын барилгын барилга угсралтын ажлын тухай /хх-164-165/, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт /хх-166-168/, Барилгын хөгжлийн төвийн албан бичиг /хх-169/, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын тушаал /хх-170/, Барилга, хот байгуулалтын сайдын тушаал, хавсралт /хх-171-176/, Монгол улсын эрчим хүчний яамны албан бичиг /хх-194-195/, нэхэмжлэгч талын хүсэлтээр Х ХХК-ийн албан бичиг /хх-181,185/, Цэргийн албан хаагчдын албан тушаалын 000 айлын орон сууцны барилга угсралтын ажлын захиалгын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай /хх-182-184/, Барилгын хөгжлийн төвийн албан бичиг /хх-198/, Эрх бүхий экспертүүдийн жагсаалт /хх-199-202/, Барилгын төсөвчдийн холбооны нэхэмжлэх /хх-222/, Барилгын төсөвчдийн холбооны албан бичиг /хх-224-228/, Шинжээчийн дүгнэлт /хх-229-250, 2хх-1-28/ зэргийг нотлох баримтаар цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч БХ яам нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан 1,151,692,456 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...БХ яам нь хариуцагч Х ХХК-тай 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр болон 11 дүгээр сарын 03-ны өдөр Цэргийн албан хаагчдын албан тушаалын 000 айл болон 00 айл ын орон сууцны барилга угсралтын ажлын захиалгын гэрээ-г байгуулсан. Уг гэрээний хэрэгжилтийн явцад буюу 2015 онд хариуцагч талаас санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэх үндэслэлээр нэмэлт санхүүжилт хүссэн тул уг хүндрэлтэй нөхцөл байдлыг богино хугацаанд шийдвэрлэж, барилгыг ашиглалтад оруулах шаардлагатай байсан тул талууд харилцан тохиролцож, 2015 онд дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу Зэвсэгт хүчний барилгын цэргийн 014, 017, 338, 339 дугаар ангиудаар Цэргийн албан хаагчдын орон сууцыг барьж дуусгахаар харилцан тохиролцсон бөгөөд уг ажлыг хийж гүйцэтгэхэд нийт 1,151,692,456 төгрөгийн зардлыг Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн санхүүжилтээс гаргасан. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүй хариуцагч талаас энэхүү хохирлыг нэхэмжилнэ гэх агуулгаар тайлбарлаж байна.

3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх ба үндэслэлээ ... талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр болон 11 дүгээр сарын 03-ны өдөр Цэргийн албан хаагчдын албан тушаалын 000 айл болон 00 айл ын орон сууцны барилга угсралтын ажлын захиалгын гэрээ-ний нэмэлт гэрээнд заасны дагуу манай компанид бэлэн байгаа барилгын материалыг авч, захиалагч тал ажиллах хүчээ гаргаж, барилгын ажлыг дуусгахаар харилцан тохиролцсон, Үүний дагуу манай компани 8 чингэлэг барилгын материал хүлээлгэн өгч үүргээ биелүүлсэн, ...нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 1,151,692,456 төгрөгийг манай компани хүлээн аваагүй, барилгын цэргийн ангиуд хүлээн авсан, ...нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

4.Хэрэгт талуудаас өгсөн нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байх бөгөөд уг үйл баримтад талууд маргаагүй. Үүнд:

4.1 Талууд 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр болон 11 дүгээр сарын 3-ны өдөр Цэргийн алба хаагчдын албан тушаалын 000 айл болон 00 айл ын орон сууцны барилга угсралтын ажлын захиалгын гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол цэргийн музейн хашаанд Цэргийн албан хаагчдын албан тушаалын 000 айлын орон сууцны барилгыг барихаар харилцан тохиролцсон байна.

4.2. Дээрх гэрээний дагуу гүйцэтгэгч Х ХХК нь барилгын ажлыг 2012 оны 04 дүгээр улиралд ашиглалтад оруулах, захиалагч БХ яам нь гэрээгээр тохиролцсон санхүүжилтийг олгох үүрэг хүлээсэн байх бөгөөд талууд гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

5. Талуудын тохиролцоо, гэрээний зүйл болон талуудын эрх, үүрэг зэргээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

6.Хариуцагч тал нь гэрээнд заасны дагуу барилгын ажлын 2012 оны 04 дүгээр улиралд дуусган, хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан боловч захиалагч тал болох БХ яам нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу дулааны техникийн нөхцөлийг батлуулж өгөөгүйгээс гэрээнд заасан үүргийг хугацаандаа биелүүлэх боломжгүй болсон гэж тайлбарласныг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй.

7.Улмаа 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч тал нь нэхэмжлэгч БХ яамны төрийн нарийн бичгийн дарга хошууч, генерал З.Болдбаатарт хүсэлт гаргасан байх ба хүсэлтийн агуулгад ...2012 оны 4 улирлаас валютын ханш өсч, барилгын материалын үнэ ханш болон ажилчдын цалин хөлс болон тогтмол зардал нэмэгдсэнтэй холбогдон анх төлөвлөсөн үнийн дүн барилгад шингэж, цаашид барилгын ажлыг дуусгахад санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн, Иймд барилгын ажлыг дуусгахад цалингийн зардалд 170,179,930 төгрөг шаардлагатай байна гэжээ.

Энэхүү хүсэлтийг үндэслэн талууд Цэргийн албан хаагчдын албан тушаалын 000 айлын орон сууцны барилга угсралтын ажлын захиалгын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, уг гэрээгээр талууд барилгын дутуу ажлын хэмжээг хавсралтаар тогтоон, гүйцэтгэгч Х ХХК нь гэрээний хавсралтад заагдсан ажлын барилгын материал, тоног төхөөрөмжийг чанар, стандартын шаардлага хангуулан захиалагч талд хүлээлгэн өгөх үүргийг, захиалагч тал нь гэрээний хавсралтад заасан барилгын дутуу ажлыг Зэвсэгт хүчний барилгын цэргийн ангиар гүйцэтгүүлж, санхүүжилтийг гаргах үүргийг тус тус хүлээсэн.

8.Талуудын хооронд байгуулагдсан энэхүү нэмэлт гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.3-т гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гарвал бичгээр хийж хоёр талын эрх бүхий хүмүүс гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Нэмэлт гэрээ нь үндсэн гэрээтэй адил үйлчилнэ гэсэнтэй тус тус нийцэж байна.

9.Талуудын хооронд байгуулагдсан нэмэлт гэрээг үндэслэн Монгол Улсын БХ ын сайдын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/262 дугаартай Барилгын ажлыг дуусгуулах тухай тушаал гарч, тушаалд заасны дагуу Зэвсэгт хүчний барилгын цэргийн 014, 017, 338, 339 дүгээр ангиудаар Цэргийн алба хаагчдын 000 айлын албан тушаалын орон сууцыг барьж дуусгах ажлыг гүйцэтгүүлэх шийдвэр гарсан байна.

10.Улмаар БХ яам нь 2015 онд Зэвсэгт хүчний 338 дугаар ангитай МЗ-300-2015/03 дугаартай гэрээг, Зэвсэгт хүчний 339 дугаар ангитай МЗ-300-2015/02 дугаартай гэрээг, Зэвсэгт хүчний 017 дугаар ангитай МЗ-300-2015/01 дугаартай гэрээг тус тус байгуулан, эдгээр гэрээний нийт санхүүжилтэд 1,151,692,456 төгрөгийг тус цэргийн ангиуд руу шилжүүлж, барилгын ажлыг дуусгасан байна.

Ийнхүү дээрх ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох Цэргийн албан хаагчдын албан тушаалын 000 айлын орон сууцны барилгын ажлыг барьж дуусган, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 88/2016 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар ашиглалтад оруулсан байна.

11.Нэхэмжлэгч тал нь Зэвсэгт хүчний барилгын цэргийн ангиудтай гэрээ байгуулан, уг гэрээний төлбөр буюу барилгын дутуу ажлыг санхүүжүүлэх зорилгоор цэргийн ангиуд руу шилжүүлсэн гэх 1,151,692,456 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байх бөгөөд үндэслэлээ ...хариуцагч талын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол буюу Х ХХК нь гэрээнд заасан хугацаанд ажил гүйцэтгээгүйгээс учирсан хохирол гэж тайлбарласан.

12. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч тал хохирол учирсан бол уг хохирлыг нэхэмжлэгч тал хариуцагчаас шаардах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хариуцагч гэрээний үүрэг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх учиртай.

Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдсон дээрх үйл баримтаас дүгнэхэд хариуцагч Х ХХК-ийг БХ яамтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна гэрээнд заасан хугацаанд ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүйд хариуцагч талыг буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч БХ яам нь хариуцагчтай байгуулсан нэмэлт гэрээнд заасан үүргийнхээ дагуу Зэвсэгт хүчний барилгын цэргийн ангиуд руу барилгын нэмэлт санхүүжилтэд зориулж, шилжүүлсэн 1,151,692,456 төгрөгийг хариуцагч талаас шаардах эрхгүй гэж үзэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон: ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч БХ яамны хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан 1,151,692,456 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.ЭНХЗАЯА