Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 102/шш2023/00640

 

 

 

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 0 дүгээр хороо,0 дугаар хороолол, Ө төвийн амины орон сууц, 0 тоотод байрлах,ЖЭТ ХХК /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С дүүрэг, 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, БХЗХАА нд холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ч дүүрэг, С-ийн гудамж, өөрийн байранд байрлах, Ка ХХК дахь Банкны эрх хүлээн авагч,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б, Г.Т,

гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Га,

гэрч С.Ц ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 196-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Г.Б ий 2022 оны 02-р сарын 25-ны өдрийн Шинжээч томилох тухай 02/04 тоот тогтоолын дагуу томилогдсон БМ ХХК-ийн үнэлгээчин С.Ц ын 2022 оны 03-р сарын 09-ны өдрийн ГҮОҮ-22/02 дугаартай хөрөнгийн үнэлгээтэй 2022 оны 03-р сарын 15-ны өдөр танилцаад эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Манай ЖЭТ ХХК-д холбогдох К ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 10-р сарын 24-ний өдөр Б дүүргийн Иргэний хэргийн анхан шүүх шийдвэрлэсэн. Тус шүүхийн 102/ШШ2017/02803 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01-р сарын 03-ны өдрийн 69 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 05-р сарын 17-ны өдрийн 001/ХТ2018/00796 дугаартай тогтоолоор зээлийн гэрээний үүрэгт 4,342,462,830 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К ХХК-д олгож үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр авагч К ХХК-ийн хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10-р сарын 26-ны өдрийн тогтоолоор:

1. Б дүүрэг, 0-р хороо 0-р хороолол /16093/, Ард Аюушын өргөн чөлөө 00/0 тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай 0000 м.кв талбайтай з 0 давхар, Ү-000000000 улсын бүртгэлийн дугаартай үл хөдпӨ хөрөнгө;

2. Б дүүрэг, 0-р хороо 0-р хороолол /16093/, Ард Аюушын өргөн чөлөө 000 тоот хаягт байрлалтай, үйлчилгээний зориулалттай 000 м.кв талбайтай 0-0 давхар, Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлӨ хөрөнгө;

3. Б дүүрэг, 0-р хороо 0-р хороолол /16093/, Ард Аюушын өргөн чөлөө 00 тоот хаягт байрлалтай, үйлчилгээний зориулалттай 000 м.кв талбайтай, Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлӨ хөрөнгө;

4. Б дүүрэг, 9-р хороонд байрлалтай, үйлчилгээний зориулалттай 000 м.кв талбайтай, 00/0000 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй газар;

5. Мөн хаягт байрлалтай, худалдаа үйлчилгээний зориулалттай 000 м.кв талбайтай, 00/0000 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй газар бүхий барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, 2022 оны 02-р сарын 17-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авсан.

Улмаар төлбөр авагчийн хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02-р сарын 25-ны өдрийн Шинжээч томилох тухай 02/04 тоот тогтоол гарч БМ ХХК-ийн үнэлгээчин С.Ц ыг шинжээчээр томилж 2022 оны 03-р сарын 09-ний өдрийн ГҮОҮ-22/02 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт гарсан. Тус дүгнэлтээр нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг нийт 7,342,000,000 төгрөгөөр тогтоосон. Уг үнэлгээ буюу дүгнэлт нь үнэлгээний олон улсын стандарт болон хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан баримтлах зарчим, стандарт аргачлалыг зөрчсөн, зах зээлийн үнэ цэнийг тогтоохдоо үнэлгээ хийх аргачлалыг бүрэн гүйцэт баримтлаагүй, үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээллийг хангалттай цуглуулаагүй, https://www.unegui.mn сайтаас цуглуулсан мэдээллийн бодиттой найдвар байдлыг үнэлж дүгнээгүй, зах зээлийн шинжилгээг дутуу хийсэн байх тул нэр бүхий хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнэ нь бодиттой тогтоогдоогүй мөн доогуур үнэлэгдсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42-р зүйлийн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зарчмыг баримтална, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.1-т хараат бус байх, мөн хуулийн 4.1.4-т хууль тогтоомжид нийцсэн байх" гэж заасан зарчмуудыг шинжээч нь үнэлгээ хийхдээ баримтлаагүй гэж үзэж байна.

Үнэлгээний тайлангийн 1.4-т Үнэлгээнд ашиглагдаж байгаа зарим нэр, томьёоны тайлбар гэсэн хэсэгт Зах зээлийн үнэ цэнэ гэдэг нь зохих маркетинг, сурталчилгаа хийгдсэний дараа, талууд тус бүр зохих мэдлэгтэй, бодол төлөвлөгөөтэй бөгөөд албан шахалт шаардлагагүйгээр оролцох тохиолдолд арилжаанд оролцоход бэлэн байгаа худалдан авагч ба борлуулагчийн хоорондох харилцан хамааралгүй талуудын ажил гүйлгээгээр хөрөнгө, өр төлбөрийг арилжвал зохино гэж уг үнэлгээний өдрөөр тооцоолсон дүн юм" гэж тайлбарласан боловч үнэлгээний тайлангийн 1.5-т стандартаас гажих нӨ цөл гээд "... стандартуудыг тус тус баримталсан боловч доорх нӨ цөл байдлаас хамааран Үнэлгээний ОУ-ны стандарт, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн доорх заалтыг гажсан болохыг тэмдэглэж байна.

1. Борлуулагч нь хөрөнгөө борлуулах албадлагын шаардлагад байгаа ба иймээс зохих маркетинг, сурталчилгаа хийх хугацааны боломжгүй, худалдан авагч нь зохих хянамгай шалгалтыг гүйцэтгэх боломжгүй байж болох нӨ цөл байдлуудад албадан борлуулалт нэр томьёог хэрэглэдэг" гэж төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгийг албадан худалдан борлуулах хөрөнгө гэж тусгайлан авч үзэж дүгнэлт гаргаж байгаа нь шинжээчийн хараат бус байх, зах зээлийн үнэ цэнийг тогтооход шаардлагатай зохих маркетинг, сурталчилгаа хийх хугацаа байхгүй, худалдан авагч нь зохих хянамгай шалгалтыг гүйцэтгэх боломжгүй гэж үнэлгээний олон улсын стандартыг хязгаарлаж байгаа нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх, тэгш байх, зарчмыг зөрчсөн.

2. Энэхүү үнэлгээ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын захиалгаар хийгдэж байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1 дэх заалт ... хөрөнгийг хурааснаас хойш 1 сарын дотор чанар, элэгдлийн байдлыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж ... гэсэн заалтыг үндэслэн зах зээлийн үнэ цэнийг сууриар, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн" гэж тодорхойлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэхүү заалт нь шийдвэр гүйцэтгэгчийн хийх ажиллагаа түүний эрх, үүрэгтэй холбоотой юм.

Гэтэл шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 11-р зүйлийн 11.3-т Шинжээч нь энэ хуулийн 11.2-т заасны дагуу тогтоосон хугацаанд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй бол шинжилгээ хийх хугацааг сунгуулах тухай хүсэлтээ шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд гаргана" гэх эрхийг хуулиар олгосон байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх заалтыг өөрийн үнэлгээнд хамаатуулж буюу үнэлгээний ОУ-ын стандарт болон холбогдох хуулийг зөрчсөн, гажсан тохиолдол болгож үнэлгээ гаргасан. Тодруулбал, шинжээч нь үнэлгээний ОУ-ын стандарт, хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг баримтлан хөрөнгийн үнэлгээ хийх үүрэгтэй ба уг стандартаас өөр шаардлага тавигдсан байвал үнэлгээний тайланд тодруулга хийн баримтжуулна. Гэтэл дээрх 2 гажсан гэх нӨ цөл нь үнэлгээний ОУ-ын стандартыг зөрчөөгүй байхад шинжээч нь өөрт хамааралгүй заалтыг үндэслэл болгон өөрийн гаргасан бүрэн бус дүгнэлтийг зөвтгөж байгаа нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчиж байна. Мөн жиших ажил гүйлгээний аргаар үл хөдлӨ эд хөрөнгүүдийг үнэлэхдээ хөрөнгийн газарзүйн байршил, холбогдох эдийн засгийн болон зохицуулалтын орчнууд, хөрөнгийн ашигт ажиллагаа, ашиг бий болгох чадвар боломжийг нягталж судлаагүй дүгнэлт гаргасан байх тул хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ нь бодиттой тогтоогдож чадаагүй байна.

Иймд БМ ХХК-ийн 2022 оны0 дугаар сарын 09-ний өдрийн ГҮОҮ-22/02 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус албанд холбогдуулж ЖЭТ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна. Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24- ний өдрийн 102/ШШ2017/02803 дугаар шийдвэрээр ЖЭТ ХХК-аас 4,342,462,830 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 21,870,264 төгрөгийг гаргуулж К ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй Б дүүрэг 0 дүгээр хороо,0 дугаар хороолол /16093/ Ард Аюушийн өргөн чөлөө 00/0 тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай 0000 м.кв талбайтай з 0 давхар үл хөдлӨ хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Б дүүрэг 0 дүгээр хороо,0 дугаар хороолол /16093/, Ард Аюушийн өргөн чөлөө 000 тоот хаягт байрлалтай, үйлчилгээний зориулалттай 000 м.кв талбайтай 0-0 давхар үл хөдлӨ хөрөнгө, Ү-000000000 дугаарт бүртгэлтэй Б дүүрэг 0 дүгээр хороо,0 дугаар хороолол, /16093/ Ард аюушийн өргөн чөлөө 00/0 тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай, 000 м.кв талбайтай үл хөдлӨ хөрөнгө, 00/0000 нэгж талбарын дугаартай, Б дүүрэг 9 хороо,0 дугаар хороолол, /16093/ Ард аюушийн өргөн чөлөө, 000 м,кв талбайтай, 5 жилийн хугацаатай, эзэмших эрхтэй газар, 00/0000 нэгж талбарын дугаартай Б дүүрэг 9 хороонд байрлалтай, худалдаа, үйлчилгээний зориулалттай, 000 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай, эзэмших эрхтэй газрыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулахад төлбөр төлөгч ЖЭТ ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр албан бичгээр хөрөнгийн үнийн саналаа ирүүлсэн. Төлбөр авагч К ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хөндлөнгийн үнэлгээчнээр үнэлүүлэх санал ирүүлсэн бөгөөд төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоосон. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тулЖЭТ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Гуравдагч К ХХК-ийн банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай талаас хариуцагч талын хүсэлтийг дэмжиж байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зөвхөн үнэгүй.мн сайтаас мэдээлэл авсан гэж бичсэн байгаа ч үнэлгээ дээр энэ сайтаас гадна зар, ремакс, осмо.мн-ээс баримтуудыг авсан гэдгээ дурдсан байдаг. Ижил чанартай хөрөнгүүдтэй харьцуулсан. Маргаад байгаа зүйл нь хөрөнгийн үнэлгээний гажилт гэдэг бичигтэй маркетинг судалгаа хийгээгүй гэж байгаа ч шүүхийн шийдвэр гарснаас хойш ЖЭТ ХХК нь нэг ч төлбөр төлөөгүй. Энэ өдрөөс хойш нэхэмжлэгчийн өмчлөлд байсан байхад маркетингийн сурталчилгаа хийх хугацаа гаргасан гэдэг нь үндэслэлгүй. Худалдан борлуулах хангалттай хугацаа байсан боловч хөрөнгийг худалдаагүй. Хөрөнгийг түрээслээд орлого олж байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-6/, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10/ШШ2017/02803 дугаар шийдвэр /хх-7-13/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 60 дүгээр магадлал /хх-14-19/, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол /хх-20-24/, зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

  5. Хариуцагч талаас итгэмжлэл /хх-26/, шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-34-35/, шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-36/, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх-36-39/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 60 дүгээр магадлал /хх-40-42/, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол /хх-43-45/, Б дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-46/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-47/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-48/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-49/, үл хөдлӨ эд хөрөнгө өмчлӨ эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-50-51/, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-52-54/, үл хөдлӨ эд хөрөнгийн өмчлӨ эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-55/, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-56/ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

6. Гуравдагч этгээдээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт /хх-32/, итгэмжлэл /хх-33/, хариу тайлбар /хх-77/ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 НэхэмжлэгчЖЭТ ХХК нь БХЗХАА нд холбогдуулан үл хөдлӨ эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Хэрэгт талуудаас өгсөн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байх бөгөөд уг үйл баримтад талууд маргаагүй. Үүнд:

 

2.1 Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02803 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 69 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2018/00796 дугаартай тогтоолоор хариуцагчЖЭТ ХХК-аас 4,342,462,830 төгрөгийг гаргуулан К ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Б дүүрэг, 0-р хороо 0-р хороолол /16093/, Ард Аюушын өргөн чөлөө 00/0 тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай 0000 м.кв талбайтай з 0 давхар, Ү-000000000 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлӨ хөрөнгө, Б дүүрэг, 0-р хороо 0-р хороолол /16093/, Ард Аюушын өргөн чөлөө 000 тоот хаягт байрлалтай, үйлчилгээний зориулалттай 000 м.кв талбайтай 0-0 давхар, Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлӨ хөрөнгө, Б дүүрэг, 0-р хороо 0-р хороолол /16093/, Ард Аюушын өргөн чөлөө 00 тоот хаягт байрлалтай, үйлчилгээний зориулалттай 000 м.кв талбайтай, Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлӨ хөрөнгө, Б дүүрэг, 9-р хороонд байрлалтай, үйлчилгээний зориулалттай 000 м.кв талбайтай, 00/0000 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй газар, мөн хаягт байрлалтай, худалдаа үйлчилгээний зориулалттай 000 м.кв талбайтай, 00/0000 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлӨ эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 2.2. Улмаар Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ2018/09618 дугаартай захирамжаар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 102/ГХ2018/00733 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 18250953 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ.

2.3 Ийнхүү хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 18250953/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор барьцаа хөрөнгө болох Б дүүрэг, 0-р хороо 0-р хороолол /16093/, Ард Аюушын өргөн чөлөө 00/0 тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай 0000 м.кв талбайтай з 0 давхар, Ү-000000000 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлӨ хөрөнгө, Б дүүрэг, 0-р хороо 0-р хороолол /16093/, Ард Аюушын өргөн чөлөө 000 тоот хаягт байрлалтай, үйлчилгээний зориулалттай 000 м.кв талбайтай 0-0 давхар, Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлӨ хөрөнгө, Б дүүрэг, 0-р хороо 0-р хороолол /16093/, Ард Аюушын өргөн чөлөө 00 тоот хаягт байрлалтай, үйлчилгээний зориулалттай 000 м.кв талбайтай, Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлӨ хөрөнгө, Б дүүрэг, 9-р хороонд байрлалтай, үйлчилгээний зориулалттай 000 м.кв талбайтай, 00/0000 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй газар, мөн хаягт байрлалтай, худалдаа үйлчилгээний зориулалттай 000 м.кв талбайтай, 00/0000 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй газар зэргийг битүүмжилж, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 18250953/028 дугаартай тогтоолоор хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, улмаар талууд дээрх үл хөдлӨ хөрөнгүүдийн үнэ дээр санал нийлээгүй тул 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/04 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор БМ ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

2.4 Шинжээч БМ ХХК нь төлбөрт хураагдсан дээрх хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 7,342,000,000 төгрөгөөр тогтоосныг төлбөр төлөгчЖЭТ ХХК-д 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

2.5 НэхэмжлэгчЖЭТ ХХК нь дээрх үнэлгээтэй танилцаад эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ ...Баян-Модот ХХК нь төлбөрт хураагдсан хөрөнгүүдийг үнэлэхдээ үнэлгээний олон улсын стандарт болон хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан баримтлах зарчим, стандарт аргачлалыг зөрчсөн буюу зах зээлийн үнэ цэнийг тогтоохдоо үнэлгээ хийх аргачлалыг бүрэн гүйцэт баримтлаагүй, үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээллийг хангалттай цуглуулаагүй, жиших ажил гүйлгээний аргаар үл хөдлӨ эд хөрөнгүүдийг үнэлэхдээ хөрөнгийн газарзүйн байршил, холбогдох эдийн засгийн болон зохицуулалтын орчнууд, хөрөнгийн ашигт ажиллагаа, ашиг бий болгох чадвар боломжийг нягталж судлаагүй, тухайн үнэлгээг хийхдээ ямар арга аргачлал ашигласан нь ойлгомжгүй, ...тухайн үнэлгээг хийснээс хойш үл хөдлӨ хөрөнгийн үнэ өссөн тул дахин үнэлгээ хийлгэх шаардлагатай гэх агуулгаар тайлбарлаж байна.

2.6 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар шинжээч нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг тус тус баримтлана.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт шинжээч нь хүлээн авсан шинжилгээний объектыг гэрэл зураг болон бусад арга хэрэгслээр бэхжүүлэн авсны дараа батлагдсан аргачлалын дагуу шинжилгээ хийнэ гэж зааснаас гадна Хөрөнгийн үнэлгээний тухай 7 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийх бэлтгэл ажлын талаар, 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг, 0 дүгээр зүйлд хөрөнгийн үнэлгээний тайланд тусгавал зохих нӨ цөл, үндэслэлийг тодорхойлон заажээ.

 

2.7 Шүүх хуралдаанд маргаан бүхий үнэлгээг хийсэн үнэлгээчин С.Ц нэхэмжлэгч талын хүсэлтээр оролцож, өөрийн гаргасан үнэлгээний тайлангийн арга, аргачлалын талаар тайлбарласнаас гадна үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан... хийж гүйцэтгэсэн байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээчээр Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтыг томилж, БМ ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ГҮОҮ-22/02 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан нь холбогдох хууль болон стандарт, дүрэм журамд нийцэж хийгдсэн эсэх талаар дүгнэлт гаргуулахад ...уг үнэлгээний тайлан нь хууль стандартад нийцсэн болох нь тогтоогдож байна гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч тал нь энэхүү баримтыг үгүйсгэсэн баримтыг хэрэгт өгөөгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр Баян-Модот ХХК нь төлбөрт хураагдсан хөрөнгүүдийг үнэлэхдээ үнэлгээний олон улсын стандарт болон хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан баримтлах зарчим, стандарт арга, аргачлалыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2.8 Мөн нэхэмжлэгч тал нь үнэлгээг хийснээс хойш үл хөдлӨ эд хөрөнгийн үнэ өссөн тул үнэлгээг дахин хийх шаардлагатай гэж тайлбарлаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талуудын хооронд үүссэн маргаантай асуудлыг шийдвэрлэдэг.

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн үл хөдлӨ эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан тул шүүх тухайн үл хөдлӨ хөрөнгийн үнэлгээг хийхдээ холбогдох хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэнэ.

Харин үнэлгээг хийснээс хойш тухайн эд хөрөнгийн үнэ өссөн эсэх асуудал нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг хангах үндэслэл болохгүй юм.

 

2.9 Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч ЖЭТ ХХК-ийн хариуцагч БХЗХАА нд холбогдуулан гаргасан БМ ХХК-ийн 2022 оны0 дугаар сарын 09-ний өдрийн ГҮОҮ-22/02 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон:

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч ЖЭТ ХХК-ийн хариуцагч БХЗХАА нд холбогдуулан гаргасан БМ ХХК-ийн 2022 оны0 дугаар сарын 09-ний өдрийн ГҮОҮ-22/02 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.ЭНХЗАЯА