Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00866

 

 

 

 

 

2023 04 24 210/МА2023/00866

 

 

 

 

 

 

 

 

Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/00640 дугаар шийдвэртэй

Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Бхолбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Манай Ж ХХК-д холбогдох, Капитал ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шүүх 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шийдвэрлэсэн. Шүүхийн 102/ШШ2017/02803 дугаартай шийдвэр, 2018 оны 01-р сарын 03-ны өдрийн 69 дугаартай магадлал, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2018/00796 дугаартай тогтоолоор зээлийн гэрээний үүрэгт 4,342,462,830 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгож үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шийдвэрлэсэн.

1.2. Төлбөр авагч Капитал банк ХХК-ийн хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10-р сарын 26-ны өдрийн тогтоолоор Баянгол дүүрэг, 9-р хороо 3-р хороолол /16093/, Ард Аюушын өргөн чөлөө тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай 1470 м.кв талбайтай зоорьтой 5 давхар, Ү улсын бүртгэлийн дугаартай үл хөдпөх хөрөнгө, Баянгол дүүрэг, 9-р хороо 3-р хороолол /16093/, Ард Аюушын өргөн чөлөө тоот хаягт байрлалтай, үйлчилгээний зориулалттай 726 м.кв талбайтай 1-2 давхар, Ү-220503 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг, 9-р хороо 3-р хороолол /16093/, Ард Аюушын өргөн чөлөө 35 тоот хаягт байрлалтай, үйлчилгээний зориулалттай 408 м.кв талбайтай, Ү улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг, 9-р хороонд байрлалтай, үйлчилгээний зориулалттай м.кв талбайтай, 22/5084 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй газар, мөн хаягт байрлалтай, худалдаа үйлчилгээний зориулалттай 860 м.кв талбайтай, 22/5078 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй газар бүхий барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, 2022 оны 02-р сарын 17-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авсан.

1.3. Төлбөр авагчийн хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02-р сарын 25-ны өдрийн шинжээч томилох тухай 02/04 тоот тогтоол гарснаар Б ХХК-ийн үнэлгээчин С.Ц-ыг шинжээчээр томилж, 2022 оны 03-р сарын 09-ний өдрийн ГҮОҮ-22/02 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт гарсан. Тус дүгнэлтээр нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг нийт 7,342,000,000 төгрөгөөр тогтоосон. Уг үнэлгээ буюу дүгнэлт нь үнэлгээний олон улсын стандарт болон хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан баримтлах зарчим, стандарт аргачлалыг зөрчсөн, зах зээлийн үнэ цэнийг тогтоохдоо үнэлгээ хийх аргачлалыг бүрэн гүйцэт баримтлаагүй, үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээллийг хангалттай цуглуулаагүй, https://www.unegui.mn сайтаас цуглуулсан мэдээллийн бодиттой найдвар байдлыг үнэлж дүгнээгүй, зах зээлийн шинжилгээг дутуу хийсэн байх тул нэр бүхий хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнэ нь бодиттой тогтоогдоохгүйгээр доогуур үнэлэгдсэнд гомдолтой байна.

1.4. Үнэлгээний тайлангийн 1.4-т үнэлгээнд ашиглагдаж байгаа зарим нэр, томьёоны тайлбар гэсэн хэсэгт зах зээлийн үнэ цэнэ гэдэг нь зохих маркетинг, сурталчилгаа хийгдсэний дараа, талууд тус бүр зохих мэдлэгтэй, бодол төлөвлөгөөтэй бөгөөд албан шахалт шаардлагагүйгээр оролцох тохиолдолд арилжаанд оролцоход бэлэн байгаа худалдан авагч ба борлуулагчийн хоорондох харилцан хамааралгүй талуудын ажил гүйлгээгээр хөрөнгө, өр төлбөрийг арилжвал зохино гэж уг үнэлгээний өдрөөр тооцоолсон дүн юм гэж тайлбарласан боловч үнэлгээний тайлангийн 1.5-т стандартаас гажих нөхцөл гээд ... стандартуудыг тус тус баримталсан боловч доорх нөхцөл байдлаас хамааран үнэлгээний ОУ-ны стандарт, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн доорх заалтыг гажсан болохыг тэмдэглэж байна. Төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгийг албадан худалдан борлуулах хөрөнгө гэж тусгайлан авч үзэж дүгнэлт гаргаж байгаа нь шинжээчийн хараат бус байх, зах зээлийн үнэ цэнийг тогтооход шаардлагатай зохих маркетинг, сурталчилгаа хийх хугацаа байхгүй, худалдан авагч нь зохих хянамгай шалгалтыг гүйцэтгэх боломжгүй гэж үнэлгээний олон улсын стандартыг хязгаарлаж байгаа нь хууль, шүүхийн өмнө эрх, тэгш байх зарчмыг зөрчсөн. Мөн зах зээлийн үнэ цэнийг сууриар, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн гэж тодорхойлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэхүү заалт нь шийдвэр гүйцэтгэгчийн хийх ажиллагаа түүний эрх, үүрэгтэй холбоотой.

Шинжээч тогтоосон хугацаанд дүгнэлт гаргах боломжгүй бол шинжилгээ хийх хугацааг сунгуулах тухай хүсэлтээ гаргах эрхийг хуулиар олгосон байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг өөрийн үнэлгээнд хамаатуулж буюу үнэлгээний ОУ-ын стандарт болон холбогдох хуулийг зөрчсөн, гажсан тохиолдол болгож үнэлгээ гаргасан. Тодруулбал, шинжээч нь үнэлгээний ОУ-ын стандарт, хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг баримтлан хөрөнгийн үнэлгээ хийх үүрэгтэй ба уг стандартаас өөр шаардлага тавигдсан байвал үнэлгээний тайланд тодруулга хийн баримтжуулна. Дээрх 2 гажсан гэх нөхцөл нь үнэлгээний ОУ-ын стандартыг зөрчөөгүй байхад шинжээч нь өөрт хамааралгүй заалтыг үндэслэл болгон өөрийн гаргасан бүрэн бус дүгнэлтийг зөвтгөж байгаа нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчиж байна. 

Мөн жиших ажил гүйлгээний аргаар үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэхдээ хөрөнгийн газарзүйн байршил, холбогдох эдийн засгийн болон зохицуулалтын орчнууд, хөрөнгийн ашигт ажиллагаа, ашиг бий болгох чадвар боломжийг нягталж судлаагүй дүгнэлт гаргасан байх тул хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ нь бодиттой тогтоогдож чадаагүй байна. Иймд  Баян модот ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ГҮОҮ-22/02 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүрэг 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол /16093/ Ард Аюушийн өргөн чөлөө 35/3 тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай 1470 м.кв талбайтай зоорьтой 5 давхар үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол /16093/, Ард Аюушийн өргөн чөлөө 35б тоот хаягт байрлалтай, үйлчилгээний зориулалттай 726 м.кв талбайтай 1-2 давхар үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, /16093/ Ард аюушийн өргөн чөлөө 35/3 тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай, 408 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, 22/5084 нэгж талбарын дугаартай, Баянгол дүүрэг 9 хороо, 3 дугаар хороолол, /16093/ Ард аюушийн өргөн чөлөө, 216 м,кв талбайтай, 5 жилийн хугацаатай, эзэмших эрхтэй газар, 22/5078 нэгж талбарын дугаартай Баянгол дүүрэг 9 хороонд байрлалтай, худалдаа, үйлчилгээний зориулалттай, 860 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай, эзэмших эрхтэй газрыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулахад төлбөр төлөгч Ж ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр албан бичгээр хөрөнгийн үнийн саналаа ирүүлсэн.

2.2. Төлбөр авагч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хөндлөнгийн үнэлгээчнээр үнэлүүлэх санал ирүүлсэн бөгөөд төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоосон. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Хариуцагчийн хүсэлтийг дэмжиж байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ үнэгүй.мн сайтаас мэдээлэл авсан гэж байгаа ч сайтнаас гадна зар, ремакс, осмо.мн-ээс баримт авсан гэдгээ дурдсан. Маргаж байгаа зүйл нь хөрөнгийн үнэлгээний гажилт гэдэг бичигтэй маркетинг судалгаа хийгээгүй гэж байгаа ч шүүхийн шийдвэр гарснаас хойш Ж ХХК нь төлбөр төлөөгүй. Нэхэмжлэгчийн өмчлөлд байсан байхад маркетингийн сурталчилгаа хийх хугацаа гаргасан гэдэг нь үндэслэлгүй. Худалдан борлуулах хангалттай хугацаа байсан боловч хөрөнгийг худалдаагүй. Харин хөрөнгийг түрээслээд орлого олж байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж ХХК-ийн хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан гаргасан Баян модот ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ГҮОҮ-22/02 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шинжээчийн дүгнэлт нь үнэлгээний олон улсын стандарт болон хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан баримтлах зарчим, стандарт аргачлалыг зөрчсөн, зах зээлийн үнийг тогтоохдоо үнэлгээ хийх аргачлалыг бүрэн гүйцэт баримтлаагүй, үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээллийг хангалттай цуглуулаагүй, unegui.mn сайтаас цуглуулсан мэдээллийн найдвартай байдлыг үнэлж дүгнээгүй, зах зээлийн шинжилгээг дутуу хийсэн байх тул нэр бүхий хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнэ нь бодитой тогтоогдоогүй бөгөөд доогуур үнэлэгдсэнд гомдолтой байна.

5.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42.4-д шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа хуульд заасан зарчмыг баримтлан. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4.1.1-д хараат бус байх, мөн хуулийн 4.1.4-д хууль тогтоомжид нийцсэн байх гэж заасан зарчмуудыг шинжээч нь үнэлгээ хийхдээ баримтлаагүй. Иймд шинжээчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга

6.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар Ж ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Ж ХХК нь Бхолбогдуулан Б ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг нийт 7,342,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02803 дугаар шийдвэрээр хариуцагч Ж ХХК-аас 4,482,757,472 төгрөгийг гаргуулан Капитал банк ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 69 дугаартай магадлалаар өөрчлөлт оруулж, хариуцагч Ж ХХК-иас 4,342,462,830 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Улмаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2018/00796 дугаартай тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх 6-7/,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг.

 

3.1. Төлбөр төлөгч Ж ХХК нь дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 102/ГХ2018/ дугаар гүйцэтгэх хуудаст үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. /хх 35, 47/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо 3 дугаар хороолол /16093/, Ард Аюушийн өргөн чөлөө 35/3 тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай 1470 м.кв талбайтай зоорьтой 5 давхар үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо 3 дугаар хороолол /16093/, Ард Аюушийн өргөн чөлөө 35б тоот хаягт байрлалтай, үйлчилгээний зориулалттай 726 м.кв талбайтай давхар үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо 3 дугаар хороолол /16093/, Ард Аюушийн өргөн чөлөө тоот хаягт байрлалтай, үйлчилгээний зориулалттай 408 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороонд байрлалтай, үйлчилгээний зориулалттай 216 м.кв талбайтай, 22/5084 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй газар, мөн хаягт байрлалтай, худалдаа үйлчилгээний зориулалттай 860 м.кв талбайтай, 22/5078 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газрыг тус тус шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 18250953/01 дүгээр тогтоолоор битүүмжлэн, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 18250953/09 дүгээр тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх61, 70-73/

 

3.2.Төлбөр төлөгч Ж ХХК нь Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо 3 дугаар хороолол /16093/, Ард Аюушийн өргөн чөлөө 35б тоот хаягт байрлалтай, үйлчилгээний зориулалттай 726 м.кв талбайтай 1-2 давхар үл хөдлөх хөрөнгийг 3,993,000,000 төгрөгөөр, 451 м.кв газрыг 1,804,000,000 төгрөгөөр, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо 3 дугаар хороолол /16093/, Ард Аюушийн өргөн чөлөө 35/3 тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай 1470 м.кв талбайтай зоорьтой 5 давхар үл хөдлөх хөрөнгийг 8,085,000,000 төгрөгөөр, 216 м.кв газрыг 864,000,000 төгрөгөөр, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо 3 дугаар хороолол /16093/, Ард Аюушийн өргөн чөлөө 35 тоот хаягт байрлалтай, үйлчилгээний зориулалттай 408 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2,244,000,000 төгрөгөөр, 408 м.кв газрыг 1,632,000,000 төгрөгөөр үнэлэх санал гаргасныг төлбөр авагч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч эс зөвшөөрч 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шинжээч томилуулах хүсэлт гаргасан.

 

Талууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газар 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/04 тоот тогтоолоор Баян модот ХХК-ийг шинжээчээр томилж, эрх үүргийг тайлбарласан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх78/

 

3.3. Шинжээч Б ХХК нь Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо 3 дугаар хороолол /16093/, Ард Аюушийн өргөн чөлөө 35/3 тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай 1470 м.кв талбайтай зоорьтой 5 давхар үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо 3 дугаар хороолол /16093/, Ард Аюушийн өргөн чөлөө 35б тоот хаягт байрлалтай, үйлчилгээний зориулалттай 726 м.кв талбайтай 1-2 давхар үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо 3 дугаар хороолол /16093/, Ард Аюушийн өргөн чөлөө 35 тоот хаягт байрлалтай, үйлчилгээний зориулалттай 408 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороонд байрлалтай, үйлчилгээний зориулалттай 216 м.кв талбайтай, 22/5084 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй газар, мөн хаягт байрлалтай, худалдаа үйлчилгээний зориулалттай 860 м.кв талбайтай, 22/5078 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнийг 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 7,342,000,000 төгрөгөөр үнэлснийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн мэдэгдлээр төлбөр төлөгчид мэдэгджээ. /хх116/

 

4. Төлбөр төлөгч нь 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, мөн оны 3 дугаар сарын 25-ны өдөр хэрэг үүсгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасанд нийцсэн.

 

4.а. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШЗ2022/10996 дугаар захирамжаар Баян ХХК-ийн хийсэн 2022 оны 03-р сарын 09-ний өдрийн ГҮОҮ-22/02 дугаартай хөрөнгийн үнэлгээ нь холбогдох хууль болон стандарт, дүрэм, журамд нийцэж хийгдсэн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт-ийг шинжээчээр томилсон.

 

4.б. Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын Мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хорооны 2022 оны 11 дүгээр сарын 01-ий өдрийн 256/22 тоот дүгнэлтээр Баян модот ХХК-ийн хийсэн 2022 оны 03-р сарын 09-ний өдрийн ГҮОҮ-22/02 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан хууль, стандартад нийцсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэжээ. /хх179-184/

 

5. Шинжээч Баян ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан арга аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийснээс гадна нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбар болон гомдлоо баримтаар нотлоогүй байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэсэн нь хэргийн нотлох баримтад үндэслэгджээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/00640 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Т.БАДРАХ

 

                                     ШҮҮГЧИД                                        М.БАЯСГАЛАН

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ