Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 102/шш2023/00700

 

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С дүүргийн 00 дугаар хороо, Ш хотхоны 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, Т.М , Т.Б-О нарын хууль ёсны төлөөлөгч, Т овогт П-ийн Т /РД:БП00000000 /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны 00 тоот од оршин суух, Т овогт С-н Д /РД:ХП00000000 /-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: С дүүргийн 00 дүгээр хороо, Ө хороолол, 00а байрны 00 тоотод оршин суух, Ц овогт Г-ын Х / РД:ЧП00000000 /,

 

Нэхэмжлэлийн шаардлага:

2018 оны 0 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 96 тоот хаягт байрлах 818 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.М , Т.Б-О нарыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С.Д гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлж олсон ашиг орлогоос 110,000,000 төгрөгийг Т.М , Т.Б-О нарт гаргуулах,

2018 оны 0 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 122 дугаар байрны 0000 тоот дахь 00 м.кв талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.М , Т.Б-О нарыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С.Д гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх,

2018 оны 0 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Б дүүргийн 4 дүгээр хороо, ГП хотхоны 000 дүгээр байрны 00 тоот дахь 00 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.М , Т.Б-О нарыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С.Д гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч П.Т ,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г , С.Э ,

хариуцагч С.Д ,

хариуцагчийн өмгөөлөгч Н.Болормаа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Баярмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Т.М , Т.Б-О нарын хууль ёсны төлөөлөгч П.Т шүүхэд нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд.

1.1 П.Т нь талийгаач С.Х-тэй 2008 оноос 2018 он хүртэл хамтран амьдарч, бидний дундаас 2014 оны 6 дугаар сарын 22-ны өдөр охин Т.М , 2016 оны 0 дүгээр сарын 16-ны өдөр хүү Т.Б-О нар төрсөн бөгөөд хүү Т.Б-О нь давуны синдром оноштой бөгөөд түүнд байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай байдаг. Миний бие талийгаачтай гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан.

1.2 П.Т цэргийн байгууллагад 28 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энхийг сахиулах ажиллагаанд явсан хойгуур С.Х нь ходоодны хорт хавдраар өвдөж, улмаар 2018 оны 00 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан. С.Х нас барах хүртэл 2 хүүхдээ өөрөө асран хамгаалж байсан бөгөөд миний бие талийгаачийг нас барахаас 7 хоногийн өмнө буюу 2018 оны 00 дүгээр сарын 20-ны өдөр ирж, талийгаачийн оршуулгын үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцож, бүх ажил явдлыг нь дуусгасан.

1.3 Талийгаач С.Х-ийн өмчлөлд Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 96 тоот хаягт байрлах 818 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 122 дугаар байрны 0000 тоот дахь 00 м.кв талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Б дүүргийн 4 дүгээр хороо, ГП хотхоны 000 дүгээр байрны 00 тоот дахь 00 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй байдаг байсан.

Гэтэл талийгаачийг нас барахаас 7 хоногийн өмнө буюу тухайн үед намайг яамнаас дуудаад явсан хойгуур 2018 оны 0 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цагийн үед иргэн С.Д , өмгөөлөгч Т.Мөнхтуяатай очиж, бэлэглэлийг гэрээнүүдийг байгуулан, нотариатч Ц.О аар батлуулж, өөрийн өмчлөлдөө шилжүүлсэн авсан байна. Тухайн үед миний бие ийм бэлэглэлийн гэрээ хийснийг мэдээгүй байсан. Энэхүү бэлэглэлийн гэрээг дараах үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Үүнд.

1.3.1.А.Талийгаач С.Х нь ходоодны хорт хавдар элгэнд үсэрхийлсэн үе эцсийн шатандаа орж, биеийн байдал маш муу бараг юугаа ч мэдэхгүй ямар үйлдэл хийж байгаагаа ч мэдэхгүй байх үед гэрээнд гарын үсэг зуруулсныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

Бэлэглэлийн гэрээгээр С.Х нь уг үл хөдлөх эд хөрөнгүүдээ С.Д болон охин Т.М нарь бэлэглэсэн байхад Т.М гийн нэрийг өмчлөх эрхийн гэрчилгээнд оруулаагүй. 2018 оны 0 дүгээр сарын 21-ний өдөр Б дүүргийн Улсын бүртгэлд бүртгүүлэхэд Т.М гийн ээж С.Х-ийн өгсөн өргөдөл, Т.М гийн төрсний гэрчилгээ, гэрээслэлийг өгөөгүй байгаа нь охин Т.М гийн эрхийг зөрчиж байна.

1.3.2.С.Х-ийн асрамжид охин Т.М , хүү Т.Б-О нар байсаар байхад бүх үл хөдлөх эд хөрөнгийг С.Д д бэлэглэсэн нь Иргэний хуулийн 277 дугаар зүйлийн 277.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул тухайн бэлэглэлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

1.3.3.Хариуцагч нь бэлэглэлийн гэрээний дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан Б дүүргийн 4 дүгээр хороо, ГП хотхоны 000 дүгээр байрны 00 тоот дахь 00 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох С.Х т 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийг гэрээгээр шилжүүлсэн байх тул уг бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

1.3.4.Нэхэмжлэгч нь С.Х С.Д нарын хооронд байгуулагдсан гэрээний хувьд сонирхогч этгээд тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар дээрх бэлэглэлийн хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардлага гаргах эрхтэй бөгөөд охин Т.М , хүү Т.Б-О нар нь Иргэний хуулийн 00 0 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар талийгаачийн хууль ёсны өвлөгчид тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн зүйлийг хүлээн авах эрхтэй.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч С.Д гийн талийгаач С.Х-тэй 2018 оны 0 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 96 тоот хаягт байрлах 818 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 122 дугаар байрны 0000 тоот дахь 00 м.кв талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Б дүүргийн 4 дүгээр хороо, ГП хотхоны 000 дүгээр байрны 00 тоот дахь 00 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр охин Т.М , хүү Т.Б-О нарыг тогтоож, уг үл хөдлөх хөрөнгүүдийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа олох байсан орлого 110,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.

 

2.Хариуцагч С.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

2.1 Миний дүү С.Х 2018 оны 0 дүгээр сарын 27-ны өдөр хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Би дүүгээ нас барах хүртэл нь асарч байсан. П.Т гэдэг хүнийг танихгүй. П.Т миний дүүгийн нөхөр биш, хамт амьдарч байгаагүй. Би 2008 оноос ээж, талийгаач дүүгийн хамт амьдарч байсан. П.Т гэр бүлтэй, 3 хүүхэдтэй. Миний дүү С.Х ганц бие, 2 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй байсан. С.Х 2 хүүхдээ өөрөө өсгөсөн. Хүүхдүүдийг өсгөхөд П.Т ын оролцоо байгаагүй.

2.2 П.Т 2 хүүхдийг гэнэт аваад явчихсан. Т.М бид нартай хамт амьдарч байсан. Т.Б-О төрөхийн дааврын хам шинжтэй, тухайн үед ой гарантай байсан. С.Х өөрөө хорооны Засаг даргад хүсэлт гаргаж, миний бие зүгээр болохоор хүүхдээ буцааж авна гэж хэлээд Т.Б-О ыг асрамжийн газарт өгөхөөр болсон. П.Т нь С.Х-г нас барснаас хойш намайг хуурч мэхэлж, 2 хүүхдээ авсан.

2.3 2018 оны 4 дүгээр сараас С.Х өвдөж эхэлсэн. Монгол улсын хэд хэдэн эмнэлгээр явж шинжилгээ өгөхөд хорт хавдар хожуу шатанд оношлогдсон. Солонгос улс эмчлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Бид дүү С.Х-г эмчлүүлэхийн тулд хөрөнгө мөнгө, байгаа зүйлээ зарсан. Мөнгө хүрэлцэхгүй байсан учраас бид ээжээсээ өмчилсөн хөрөнгийн 4 давхрыг н.Чулуунцэцэгт зарсан.

2.4.Миний дүү С.Х нас барахаас өмнө эмнэлэгт хэвтэж байхдаа нотариатч дуудаж, маргаж байгаа 3 үл хөдлөх эд хөрөнгийг надад болон охин Т.М д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, нотариатч баталгаажуулсан. Энэ нь хүчин төгөлдөр гэрээ юм.

П.Т 2 хүүхдийн төлөө биш, хөрөнгө авахын тулд явж байгаа. 3 гэрээнд Т.М г оруулсан. Би Улсын бүртгэлд очиж Т.М г хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлэг бичиж өгсөн. Гэтэл Б дүүргийн бүртгэгч ажилдаа хайнга хандаж, алдаа гаргасан.

Бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид 1992 оноос эхлэн ОБ компанийг үүсгэн байгуулж, 30 жил Монгол улсад татвар төлсөн. Энэхүү компани үйл ажиллагаа явуулаад 30 жил болж байгаа. Энэ нь бидний үеэс үед уламжлагдан ирсэн хөрөнгө юм. Би ОБ компанийг анх үүсгэн байгуулагдсанаас эхэлж ажилласан. Бидний ээжээс өвлөгдөж ирсэн хөрөнгийн үйл ажиллагаанаас олсон мөнгөөр миний дүү С.Х дээр дурдсан хөрөнгүүдийг зээлээр авч байсан.

2.5 Талийгаачийн нэр дээр бүртгэлтэй байсан хөрөнгүүд нь 1992 оноос эхлэн манай ээж н.Бямбажав сургууль болон аж ахуйн нэгж байгуулсан цаг үеэс эхэлж ОБ төвийн барьж гэр бүлийн хөрөнгө болгон босгож, гэр бүлийн бизнесийн зорилгоор С.Х-ийн нэр дээр шилжүүлсэн байдаг. С.Х нас барахаас өмнө гэр бүлийн хөрөнгийг надад буцаан өгч, хамтран өмчлөгчөөр оруулсан гэдэг. Т.М г хөрөнгийн өмчлөгчөөс хассан буюу Иргэний хуулийн 277 дугаар зүйлд заасан үндэслэл байхгүй. Бэлэглэгч гэрээнд гарын үсэг зурах үедээ өөрийгөө удирдах, дүгнэх аливаа зүйлийн учир холбогдлыг бүрэн ойлгох чадвартай байх үедээ хийсэн учраас хүчин төгөлдөр бус болох үндэслэл тогтоогдохгүй. Т.М г дээрх 3 үл хөдлөх хөрөнгийн 00 хувийн өмчлөгчөөр оруулахад татгалзахгүй.

2.6 Нэхэмжлэгч тал талийгаач нь хүнд өвчний улмаас эмнэлэгт эмчлүүлж байхдаа сэтгэцийн өвчтэй, өөрчлөлттэй байсан. Сэтгэцийн өвчтэй, өөрчлөлттэй хүний хийсэн гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэдэг байдлаар тайлбарласан. Энэ нь шүүхэд гэрчээр асуугдсан н.М эмчийн мэдүүлгээр үгүйсгэгддэг. н.М эмч С.Х-г эмчлэгдэж байх үедээ ухаан санаа саруул байсан талаар шүүхэд мэдүүлдэг. Энэ талаар нотариатч дуудаж, бэлэглэлийн гэрээ байгуулах талаар хэлж, үйлдлээ ухамсарлаж гэрээ хийх чадвартай байсан гэдгийг нотолсон эмнэлгийн магадалгаа гаргаж өгсөн. Үүнийг үндэслэж нотариатч Ц.О гэрээ хэлцлийг хийсэн байдаг.

2.7 2018 оны 0 дүгээр сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээ хууль ёсны дагуу хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Миний нагац эгч С.Х нь амьд сэрүүн байхдаа намайг дуудаж өөрийнхөө амаар Б дүүрэг 4 дүгээр хороо, ГП хотхон ЭТӨЧ гудамж, 000 дүгээр байрны 00 тоот 00 м.кв 2 өрөө орон сууцыг шилжүүлэх тухайгаа мэдэгдэж байсан юм. Ингээд 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон юм. Өнөөдрийг хүртэл өөрийн үл хөдлөх хөрөнгөн дээр амьдарч байна. Миний үл хөдлөх хөрөнгө нь П.Т гэгч нь хүчин төгөлдөр бусд тооцуулах хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. П.Т гэгчийг бид нар огт танихгүй. Сүүлд сонсоход өөрийн гэсэн амьдралтай, албан ёсны эхнэртэй, гурван хүүхэдтэй атлаа миний талийгаач эгч С.Х-ийн өнчин хоёр хүүхдүүдийг С.Д эгчээс минь булаагаад авсан гэдгийг мэдэх болсон. П.Т нь эгч С.Х-ээс ямар нэгэн итгэмжлэл байхгүй, миний эмээ Бямбажавын үл хөдлөх хөрөнгүүдийг минийх гэдэг нь хуулийн үндэслэлгүй болно. Мөн дүү М г Эрдэнэт хотод бөөсдсөн байхад нь С.Д нь олж авсан тухай сонсож байсан болно. П.Т аас бид нар ямар ч хөрөнгө аваагүй, миний үл хөдлөх хөрөнгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Талийгаач маань нас барахын өмнө өр зээлтэй байсан учраас хүүхдийг үл хөдлөх хөрөнгийн нэр дээр оруулаагүй, харин эгч С.Д өрийг нь төлж барагдуулж байгаа болно

Миний бие Б дүүргийн 4 хороо, ГП хотхон, Энхтайваны өргөн чөлөө гудамж гудамж,000 - 00 тоот 00 м.кв 2 өрөө орон сууцыг С.Д гаас 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан. С.Д нь анх энэ орон сууцыг талийгаач дүү С.Х-г ээсээ 2018.09.20-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн авсан байсан.Уг гэрээний нэмэлт нөхцөл дээр охин Т.М г 00 хувийн өмчлөгчөөр нэмэхээр заасан, мөн С.Д г 00 хувийн өмчлөгчөөр тус тус шилжүүлсэн бэлэглэлийн гэрээний С.Д д оногдох 00 хувь надад шилжин ирсэн. Миний нэр дээрх Б дүүргийн 4 хороо, ГП хотхон, Энхтайваны өргөн чөлөө гудамж гудамж,000 -00 тоот 00 м.кв 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр Т.М г бүртгүүлэхэд татгалзах зүйлгүй болно. Шүүх хуралд ажилтай учраас оролцох боломжгүй тул эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5-11/, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-12/, С.Х-ийн нас барсны гэрчилгээний хуулбар /1хх-12/, охин Т.М гийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-13/, хүү Т.Б-О ы төрсний гэрчилгээний хуулбар /хх-14/, 2018 оны 09 дугаар сарын 20-ны өдөр хийгдсэн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүд /хх-15-23/, С.Х-ийн өвчний түүхийн хуулбар /хх-24-26/, нэхэмжлэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр гаргасан хүсэлтийн хуулбар /хх-00 /, 2021 оны 00 дугаар сарын 11-ний өдөр гаргасан хүсэлт /хх-52/, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б дүүрэг дэхь улсын бүртгэлийн хэлтэсийн хариу өгөх тухай албан бичиг /хх-53/, 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Улсын байцаагчийн дүгнэлтийн хуулбар /хх-54-55/, 2018 оны 00 дүгээр сарын 20-ны өдрийн С.Х-ийн хүсэлтийн хуулбар /хх-56-59/, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар /хх-89-90/, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар /хх-93-97/, П.Т , Б.Саранчимэг нарын Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-122/, Өмгөөлөгчийн хүсэлт /хх-126-127/, Ажлын байрны түрээсийн гэрээнүүд /хх-128-135/, Хавдар судлалын үндэсний төвийн клиникийн эмнэлэг /хх-157/, өвчний түүх /хх-158-160/, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/01800 дугаар шийдвэр /хх-161-162/, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлт /хх-100 /, Нийслэлийн ерөнхий боловсролын 10 дүгээр сургуулийн тодорхойлолт /2хх-213/, Зэвсэгт хүчний 340 дугаар нэгтгэлийн тодорхойлолт /2хх-214/, С дүүргийн Жаргал-Өлзий БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /2хх-215/, Б дүүргийн Дэшиг-Дун БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /2хх-216/, С дүүргийн 228 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт /2хх-216/, С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШЗ2020/05793 дугаар захирамж /2хх-221/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 4257 дугаар шүүгчийн захирамж /2хх-222/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2788 дугаар шүүгчийн захирамж /2хх-223/, гэрэл зураг /2хх-224-227/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/ШШ2022/00036 дугаар магадлал /3хх-235-239/, зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.

5.Хариуцагч нь хариу тайлбар /хх-42-43/, Чингэлтэй дүүргийн засаг даргад гаргасан өргөдөл /хх-64/, хариу тайлбар /хх-73-74/, 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ /хх-101-103/, хүсэлтийн хуулбар /хх-123-124/, С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШЗ2021/09304 дугаар шүүгчийн захирамжийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-138/, 2018 оны 0 дүгээр сарын 22-ны өдрийн С.Х-ийн Гэрээслэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /3хх-4/, 2018 оны 0 дүгээр сарын 03-ны өдрийн С.Х , С.Д нарын хооронд хийгдсэн Өр шилжүүлэх гэрээ, зээл төлөлтийн хүснэгтийн эх хувь /3хх-7-8/, Суварга буян ХХК-ийн 2018 оны 0 дүгээр сарын 28-ны өдрийн Үйлчилгээний захиалгын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /3хх-9-10/, С.Х-ийн Алтан трейд ХХК-тай байгуулсан 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /3хх-11-13/, С.Х-ийн Голомт банк ХХК-тай 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Орон сууцны зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн тооцоо зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /3хх-14-21/, С.Х-ээс Алтан трейд ХХК-д орон сууцны төлбөр төлсөн төлбөрийн баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /3хх-22-25/, С.Д гийн Ц.Чулуунцэцэгтэй 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Зээлийн болон Барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /3хх-26-29/, С.Д гийн гомдолд хариу өгөх тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 0 дугаар сарын 26-ны өдрийн 3/900 5 тоот албан бичиг, С дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1658 тоот албан бичиг зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /3хх-34-35/, С.Д гийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан гомдлын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /3хх-36/, гэрэл зураг /3хх-37-39/, Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 122 дугаар байрны 0000 тоот хаягт байрлах 00 м.кв талбайтай, Ү-22000 56206 дугаарт бүртгэгдсэн, №000659671 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /3хх-40/, Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 96 тоот хаягт байрлах 818 м.кв талбайтай, Ү-22000 19870 дугаар т бүртгэгдсэн, №000659670 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /3хх-41/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2021/00706 дугаар тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /3хх-42-45/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 114 дугаар магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /3хх-46-00 /, С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2020/03043 дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /3хх-51-52/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1279 дугаар, мөн шүүхийн 2020 оны 0 дугаар сарын 02-ны өдрийн 2069 дугаар магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /3хх-53-61/, Хүүхэд гэр бүл хөгжил болон хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагад хандах нь гэх гар бичмэл /3хх-197/, Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны тодорхойлолт /3хх-198-200/, Чингэлтэй дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэст гаргасан хүсэлт /3хх-240/, гэрээслэл /3хх-241-243/, Монгол улсны дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2022/01070 дугаар тогтоол /3хх-200 -248/, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2022/0534 дүгээр шүүгчийн захирамж /3хх-249-200 /, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШЗ2022/5600 дугаар шүүгчийн захирамж /4хх-1-2/, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /4хх-3-6/, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар /4хх-8/, зэрэг баримтуудыг нотлох баримтаар өгсөн байна.

 

6.Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр Л.Мөнгөнцэцэг, Ц.О нарыг гэрчээр асуусан тэмдэглэл /хх-100 -156/, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас үл хөдлөх эд хөрөнгүүдийн дэлгэрэнгүй лавлагаа болон өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой гаргаж өгсөн баримтууд /хх-171-245, 2хх-1-73/, 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /3хх-98-107/, хариуцагч талын хүсэлтээр Б дүүрэг дэх Улсын бүртгэлийн ерөнхий газраас /2хх-74-208/, Нийслэлийн ерөнхий боловсролын 10 дүгээр сургуулийн тодорхойлолт /2хх-213/ зэрэг баримтуудыг цуглуулсан байна.

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хариу тайлбар /2хх-222/, хариу тайлбар /4хх-9/,зэрэг баримтыг өгсөн байна.

Шүүх хуралдаанаар: нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч П.Т нь хариуцагч С.Д д холбогдуулан 2018 оны 0 дүгээр сарын 20-ны С.Д болон С.Х нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-үүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 96 тоот хаягт байрлах 818 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн, Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 122 дугаар байрны 0000 тоот дахь 00 м.кв талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн, Б дүүргийн 4 дүгээр хороо, ГП хотхоны 000 дүгээр байрны 00 тоот дахь 00 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тус тус Т.М , Т.Б-О нарыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч С.Д гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлж олох байсан орлогод 110,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П.Т нь С.Д гаас Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 96 тоот хаягт байрлах 818 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлж олсон ашгаас 110,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар уг татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...С.Д нь талийгаач С.Х-тэй 2018 оны 00 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээнүүдийг байгуулах үед бэлэглэгч С.Х нь сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон байсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно. Мөн бэлэглэлийн гэрээнүүдээр бэлэглэгч нь С.Д болон өөрийн охин Т.М нарт үл хөдлөх эд хөрөнгүүдийг бэлэглэсэн байхад С.Д зөвхөн өөрийгөө өмчлөгчөөр бүртгүүлсэн байгаа нь бэлэг хүлээн авагч Т.М гийн эрхийг зөрчсөн, Иргэний хуулийн 277 дугаар зүйлийн 277.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэгч нь өөрийн асрамжид байгаа этгээдэд амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээт хөрөнгийг бусдад бэлэглэх эрхгүй боловч Т.М , Т.Б-О нарт үлдэх, амьжиргааны наад захын хэрэгцээ болсон байрыг бүгдийг бэлэглэсэн байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар тухайн гэрээнүүдийн хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 00 0 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар Т.М , Т.Б-О нар нь талийгаач С.Х-ийн хууль ёсны өв залгамжлагчид учир хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгож, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг С.Д гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байх бөгөөд үндэслэлээ ...2018 оны 00 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнд талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд бэлэглэгч С.Х гэрээ байгуулах үедээ ухаан санаа эрүүл, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож байсан бөгөөд манай гэр бүлийн өмчийг надад буцааж өгсөн үйлдэл юм. Дээрх бэлэглэлийн гэрээнд бэлэг хүлээн авагчаас Т.М болон намайг оруулсан боловч улсын бүртгэлийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас Т.М гийн нэр өмчлөх эрхийн гэрчилгээнд бичигдээгүй байна. Миний хувьд дээрх 3 үл хөдлөх эд хөрөнгийн 00 хувийн өмчлөгчөөр Т.М г бүртгүүлэхэд татгалзахгүй. Манай талийгаач дүү нэхэмжлэгчтэй хамт амьдарч байгаагүй, би ээжийн хамт дүүгээ нас барах хүртэл нь хамт амьдарч байна. П.Т нь өөрийн гэсэн гэр бүл, үр хүүхэдтэй хүн гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж, мэтгэлцсэн.

5. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох 2018 оны 0 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх тухай гурван гэрээ, С.Х-ийн нас барсны гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Б дүүргийн улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримтаар ирүүлсэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн хувийн хэрэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээ, гэрч Л.Мөнгөнцэцэг, Ц.О нарын тайлбар, Т.М , Т.Б-О нарын төрсний гэрчилгээ, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолууд, талийгаач С.Х-ийн өвчний түүх, С.Х-ийн Б дүүргийн хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан өргөдөл, нотариатчийн тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн Засаг даргад С.Д гаас гаргасан өргөдөл, П.Т ын гэрлэлтийн гэрчилгээ, Т.М , Т.Б-О нарын сургууль, цэцэрлэгийн болон тэдний эрүүл мэндийн талаарх Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтууд, С.Х-ийн Алтан трейд ХХК-тай байгуулсан Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ, С.Х-ийн Голомт банк ХХК-тай байгуулсан орон сууцны зээлийн гэрээ, Орон сууцны төлбөр төлсөн баримтууд, С.Д гийн Ц.Чулуунцэцэгтэй байгуулсан зээлийн гэрээ, болон бусад нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд уг үйл баримтын талаар талууд маргаагүй . Үүнд:

5.1 Талийгаач С.Х болон П.Т нар нь Т.М , Т.Б-О нарын төрсөн эцэг, эх мөн бөгөөд С.Х нь Хавдар судлалын үндэсний төвийн клиник эмнэлгийн Хөнгөвчлөх эмчилгээний тасагт 2018 оны 0 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 0 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл ходоодны хорт хавдар, элгэнд үсэрхийлсэн, хөнгөвчлөх хими эмчилгээний дараах байдал, 4-р үе шат, Т4N1M1, хэвлийн усжилт, цус багадалт оношоор 20 хоног хэвтэн эмчлүүлж, эмнэлгээс гараад 2018 оны 0 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ нас барсан байна.

5.2 С.Х нас барахаас 7 хоногийн өмнө буюу 2018 оны 0 дүгээр сарын 20-ны өдөр С.Х нь хариуцагч С.Д тай 3 ширхэг Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 96 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-22000 19870 дугаар тай, 818 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 122 дугаар байрны 0000 тоот дахь, улсын бүртгэлийн Ү-22000 56206 дугаартай, 00 м.кв талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; Б дүүргийн 4 дүгээр хороо, ГП хотхоны 000 дүгээр байрны 00 тоот дахь, улсын бүртгэлийн Ү-22000 61557 дугаартай, 00 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийн өөрийн төрсөн эгч С.Д болон төрсөн охин Т.М нарт бэлэглэсэн байна.

5.3 Дээрх Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдэд насанд хүрээгүй бэлэг хүлээн авагч болох Т.М гийн болон түүний хууль ёсны төлөөлөгч гарын үсэг зураагүй байх бөгөөд тус гэрээнд хавсаргасан тэмдэглэл гэх баримтаар бэлэглэлийн гэрээний зүйл болох 3 үл хөдлөх эд хөрөнгийг эгч С.Д болон охин Т.М нарт бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлэх гэрээг гэрчлэв гэсэн байхад бөгөөд тус гэрээнүүдийн Хавдар судлалын эмнэлэг хийсэн, гэрээ хийх үед бэлэглэгч С.Х ухаан санаа эрүүл, өөрийн гараар гарын үсэг зурав гэж тэмдэглэсэн байх бөгөөд бэлэглэлийн гэрээ болон энэхүү Тэмдэглэл гэх баримтыг нотариатч Ц.О нотариатаар баталгаажуулсан байна.

5.4 Дээрх Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээнүүд байгуулагдсаны маргааш буюу 2018 оны 0 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч С.Д нь гэрээнүүдийг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр тэрээр бэлэглэлийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр С.Д бүртгэгдсэн байна.

5.5. 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр С.Д нь Б дүүргийн 4 дүгээр хороо, ГП хотхон /16010/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 000 дүгээр байрны 00 тоот, 00 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай, 100,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд болох өөрийн нагац дүү Г.Х т №1898 тоот Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, одоо уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.Х бүртгэгдсэн байх бөгөөд тэрээр шүүхэд ...өөрийн өмчлөлд ирсэн энэхүү хөрөнгийн 00 хувийн өмчлөгчөөр Т.М г бүртгэхэд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг ирүүлсэн байна.

5.6 Нэхэмжлэгч П.Т нь хариуцагч С.Х-тэй гэрлэлтээ бүртгүүлээгүй байх ба тэдний дундаас 2014 оны 6 дугаар сарын 22-ны өдөр охин Т ын М , 2016 оны 00 дүгээр сарын 16-ны өдөр хүү Т ын Б-О нар төрсөн байх бөгөөд охин Т.М нь төрсөн цагаасаа эхлэн эцэг П.Т аар, хүү Т.Б-О нь эх С.Х-г ээр овоглож анх төрсний гэрчилгээ авсан байх бөгөөд С.Д гийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Чингэлтэй дүүргийн 0 дугаар хорооны засаг даргаар уламжлан дүүргийн засаг даргад гаргасан өргөдлийн дагуу хүү Х.Б-О ыг 2018 оны 0 дүгээр сарын 14-ний өдрөөс Хүүхдийн төв сувиллын асрамжид шилжүүлжээ.

Улмаар П.Т ын гаргасан нэхэмжлэлийн дагуу Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/01800 дугаар шийдвэрээр П.Т ыг хүү Б-О ы эцэг мөн болохыг тогтоож, хүүг түүний асрамжид байлгахаар шийдвэрлэсэн байх ба хүү Т.Б-О нь синдром дауна өвчний учир байнгын хүний асрамжид байдаг бөгөөд одоо Т.М , Т.Б-О эцэг П.Т ын асрамжид байдаг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

6. Дээрх үйл баримтаас дүгнэхэд 2018 оны 09 сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч С.Х нь өөрийн өмчлөлийн 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг төрсөн эгч С.Д , өөрийн төрсөн охин Т.М нарт бэлэглэх хүсэл зоригийг илэрхийлсэн байх боловч уг эд хөрөнгийн өмчлөх эрх зөвхөн С.Д гийн нэр дээр бүртгэгдсэн байх тул бэлэглэгч С.Х-ийн өөрийн охин Т.М д бэлэглэлийн зүйл болох хөрөнгийн 00 хувийг өөрийн охин Т.М д бэлэг хүсэл зориг биелэгдээгүй гэж үзэхээр байх бөгөөд энэхүү үйл баримтын талаар хариуцагч тал маргаагүй болно

7. Талууд маргааны зүйл болох 2018 оны 00 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан гэх 3 ширхэг Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.6 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцох эсэх, Т.М , Т.Б-О нар гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоогдох эрхтэй эсэх, тэдгээр үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С.Д хууль бусаар эзэмшиж байгаа эсэх талаар маргаантай байна.

8. Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар одоогоор охин Т.М иргэний эрх зүйн зарим чадамжтай, хүү Т.Б-О нь иргэний эрх зүйн чадамжгүй иргэн бөгөөд тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нь эцэг П.Т байх ба тэрээр насанд хүрээгүй охин Т.М , хүү Т.Б-О нарыг эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд Иргэний хуулийн 0 дүгээр зүйлд зааснаар иргэний эрхзүйн хамгаалалт хүсэж, тэдний нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

9. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56 дугаар зүйлийн 56.1.6 дахь хэсэгт сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон иргэн эрх зүйн бүрэн чадамжгүй гэж тооцогдоогүй байхдаа хийсэн хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэжээ.

10. Нэхэмжлэгч тал нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг дээрх үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардах эрхийн үндэслэлээ тайлбарлахдаа ...Т.М , Т.Б-О нар нь Иргэний хуулийн 00 0 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар С.Х-ийн хууль ёсны өв залгамжлагчид буюу маргаан бүхий гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгүүдийн хууль ёсоор өв залгамжлах эрхтэй этгээд бөгөөд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээний хувьд сонирхогч этгээд тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д зааснаар дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тайлбарласан.

11.Иргэний хуулийн 00 0 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар Т.М , Т.Б-О нар нь талийгаач С.Х-ийн хууль ёсны өв залгамжлагчид мөн байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй.

12. Шүүх талуудын хооронд үүссэн маргаантай асуудлыг шийдвэрлэхдээ эхлээд нэхэмжлэгчид тухайн нэхэмжлэлийг гаргах шаардах эрх үүссэн эсэхийг шалгаад, үүссэн гэж үзсэн тохиолдолд маргааны үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт өгөх байдлаар хэргийг шийдвэрлэнэ.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өвчлөгч гэж шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 531 дүгээр зүйл болон Нотариатын тухай хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг авч, өвлөх эрхээ баталгаажуулсны дараа тухайн эд хөрөнгөтэй холбоотой буюу уг эд хөрөнгийг хариуцагчид бэлэглэсэн бэлэглэлийн гэрээтэй холбоотой шаардлага гаргах эрх үүснэ.

Хэрэгт авагдсан баримтаар болон зохигчийн тайлбараар охин Т.М , хүү Т.Б-О нар нь өвлөх эрхийн гэрчилгээг хуульд заасны дагуу аваагүй байна.

13. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч П.Т д хариуцагч С.Д д холбогдуулан маргаан бүхий бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, тухайн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөө Т.М , Т.Б-О нарыг тогтоолгож, уг үл хөдлөх эд хөрөнгийг С.Д гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх талаар шаардлага гаргах эрхэ үүсээгүй гэж үзэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тал нь өвлөх эрхийн гэрчилгээг авч, өвлөх эрхээ баталгаажуулсны дараа маргааны зүйл болох эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлээ шүүхэд гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 10 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

ТОГТООХ НЬ:

1.Нэхэмжлэгч П.Т нь хариуцагч С.Д д холбогдуулан гаргасан 110,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.6, 56.4, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Т ын хариуцагч С.Д д холбогдуулан гаргасан 2018 оны 0 дүгээр сарын 20-ны өдөр С.Х болон С.Д нарын хооронд байгуулагдсан 3 ширхэг Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, тус гэрээний зүйл болох Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 96 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-22000 19870 дугаар тай, 818 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 122 дугаар байрны 0000 тоот дахь, улсын бүртгэлийн Ү-22000 56206 дугаартай, 00 м.кв талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; Б дүүргийн 4 дүгээр хороо, ГП хотхоны 000 дүгээр байрны 00 тоот дахь, улсын бүртгэлийн Ү-22000 61557 дугаартай, 00 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.М , Т.Б-О нарыг тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,129,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 100 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.ЭНХЗАЯА