Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 131/ШШ2023/00225

 

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, ******* дугаар байр, 8 тоотод оршин суух, ******* онд төрсөн, эмэгтэй, ******* овогт *******гийн *******,

Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 6 дугаар баг, тоотод оршин суух, ******* онд төрсөн, эрэгтэй, ******* овогт *******ийн *******,

Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 6 дугаар баг, тоотод оршин суух, онд төрсөн, эмэгтэй, овогт гийн ,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 41,676,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Н.*******, өмгөөлөгч Б.Бурмаа,

Хариуцагч: О.*******, Д.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч О.*******, Д. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. 2015 оны 7 дугаар сард Д., О.******* нар Баянхонгор сумын Баян-Ойт сургуулийн ард 30 айлын орон сууц барьж байхдаа надаас мөнгө зээлээч гэж гуйгаад байхаар нь 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 30,000,000 төгрөг дансаар шилжүүлэн өгсөн. Үүнээс хойш 2016 онд 10,000,000 төгрөгийг О.******* бэлнээр өгсөн түүнээс хойш мөнгөө нэхэхээр өгөхгүй барилга барьж байна энэ ажлаа дуусгаад өгье, одоохондоо мөнгө алга, тэгж байгаад өгье гэх мэтээр янз бүрийн шалтаг тоочиж би мөнгөө нэхсээр өдий хүрсэн. Энэхүү асуудлаар шүүхэд өгөх гэсэн боловч Ковид гарснаар нэхэмжлэлээ өгч чадахгүй байсан. Одоо миний бие бусдад өртэй шүүхийн шийдвэр дээр байнга дуудагдаж надад хэцүү байгаа тул хариуцагч нараас мөнгөө авч бусдын өрийг дармаар байна. Эдгээр хүмүүст их хэмжээний мөнгө зээлснээр би алдагдалд орж ажил төрөл бизнес минь зогсоход нөлөөлсөөр ирсэн. Би хэрэгтэй үед нь тэдэнд тусалж мөнгө зээлсэн боловч буцаагаад өгөхгүй элдэв шалтаг хэлсээр өдий хүрсэнд гомдолтой байна. Иймд О.*******, Д. нараас 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байна.

1.2. Нэхэмжлэгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 30,000,000 төгрөгийг Баян-Ойт сургуулийн ард 30 айлын орон сууц барилга барьж байхдаа мөнгө зээлүүлэхээр болж хариуцагчийн ээжийн данс руу шилжүүлсэн. Нэг жилийн дараа О.******* манай нөхөрт 10,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үлдэгдэл 20,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Удаа дараалан залгаж ярьж хэлсэн. Манайх 12 дугаарыг барьж байхад хариуцагч нар 22, 25-ын төмөр манайхаас авсан. Бриүс, цемент гэсэн зүйлсийг О.******* ажилчидтайгаа ирж авсан. Бидэнд 33,400,000 төгрөгийг өр авлага байгаа. 50,000,000 төгрөгийг 53,000,000 төгрөг болгон банкны хүүтэй төлсөн. 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчийн гэрт 20,000,000 төгрөг бэлнээр аваачиж өгсөн. 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн хүүд 2,000,000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөгийг өгч байсан. Хариуцагч тал манайхаас авсан зүйлсээ үл ойшоож, ярихгүй байна. Өөрсдөө санаж байгаа байх, өмнөх тооцоо дуусаагүй байхад манайх 30,000,000 төгрөг шилжүүлэн гэж байхгүй. 30,000,000 төгрөгийг Д.ын ээжийн данс руу шилжүүлэхдээ гүйлгээний утга хэсэгт зээлүүлэв гэж бичсэн гэв.

1.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д., О.******* нараас 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн бүрэн үндэслэл байна. Н.*******гаас хариуцагч Б. нь өөрийн төрсөн ээж Ж.Хүлгийн данс руу 30,000,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрсөн. 10,000,000 төгрөгийг О.******* бэлнээр өгснийг нэхэмжлэгч хэлж байна. Үүнд ямар нэгэн байдлаар маргаагүй. Хэрэгт 30,000,000 төгрөгийг шилжүүлснийг батлах дансны хуулга, хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх боловч мөнгөө тасралтгүйгээр нэхэмжилж байсан үйл явдлын нэхэмжлэгч ярьдаг. 2020 оноос хойш Фейсбүүкийн чатаар мөнгийг нэхэмжилж байснаар 20,000,000 төгрөгийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Гэтэл нэхэмжлэгч 2015 оноос хойш хариуцагч Д. нар мөнгө нэхэмжилж байгаагүй талаар хэлдэг. Би Н.*******гаас ямар үндэслэлээр мөнгийг нэхэмжилж буй шалтгаан нөхцөлийг тодруулж асуусан. Мөн ногоон тэмдэглэлийн дэвтрээ харуулсан. Түүнийг харахад тооцоолол байсан. Үүнийг тулгаж үзээд шинжлэн судлуулахаар шүүхэд хүсэлт гаргаж үзлэг хийлгэсэн. Н.******* нь Б.аас авсан мөнгөө үнэн зөвөөр бичсэн байна. 2014 оноос хойш хөтөлсөн тооцоолол байна. Мөн Б.ын бичилттэй таарч байна. Хариуцагч нараас сөрөг нэхэмжлэлийн шаардлага холбогдох баримтыг шүүхэд гарган өгөөгүй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

2. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

2.1.  Нэхэмжлэгч Н.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Д., О.******* нарт 30,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн гэсэн байна. Энэ нь хэний ямар дансанд шилжүүлэн өгсөн нь тодорхой бус байгаа тул банкны гүйлгээний баримтаар тодорхойлуулмаар байна. Бидний зүгээс Н.*******д ямар нэгэн өр төлбөрийн тооцоогүй, харин Н.*******гаас авлагатай гэсэн хувийн хар данстай болно гэж тайлбарыг гаргасан.

2.2.  Хариуцагч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай 5 давхрын барилгын төмрүүдийг нэхэмжлэгчийн нөхөр А.Пүрэвдагва буулгаад авч явсан. Бидэнд олон жижиг өр авлага байгаа. Манайхаас үүнийг өмнө нь яриагүй байсан гэв.

2.3. Хариуцагч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай 5 давхрын барилгын төмрүүдийг буулгаад авч явсан. Үүнийг манай барилгын манаач мэдэж байгаа. 50,000,000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Н.*******гийн данс руу шилжүүлсэн. Хэргийн материалд дансны хуулга авагдсан. 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Төрийн банкны дансаар 20,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг бэлнээр өгч байсан. 7 дугаар сард манай ээжийн данс руу 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь 50,000,000 төгрөгийн үлдэгдэл мөнгийг шилжүүлсэн гэж үзээд бид өр авлагагүй гэж ойлгосон. Гэтэл үүнийг нэхэмжлэгч талаас тооцохгүйгээр нэхэмжлэл гаргасан. Ийм учраас сөрөг нэхэмжлэл гаргасан. Арматур төмрийг манай машинаас шууд буулгаад авсан. 2,84 тонн нэг боодол нь тухайн үед 1,320,000 төгрөгийн үнэтэй байсан гэв.

3.  Хариуцагч Д. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Д. миний бие 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банк дахь тоот данснаасаа иргэн А.Пүрэвдагва, H.******* нарын хүсэлтээр 50,000,000 /тавин сая/ төгрөгийг иргэн Н.*******гийн Хаан банк дахь тоот дансанд шилжүүлэн зээлүүлж байсан. Тус мөнгөнөөс 20,000,000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр О.*******ын Төрийн банкны дансаар эргүүлэн төлж үлдэгдэлд 30,000,000 төгрөгийг өдий хүртэл төлж барагдуулаагүй байгаа билээ. Мөн иргэн А.Пүрэвдагва, Н.******* нар нь 2014 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор сумын 5 дугаар багийн Номгон сургуулийн ард, Гандангийн урд талд, төв замын хажууд 5 давхар орон сууцны барилга барьж байхдаа бидний Улаанбаатар хотоос ачиж ирсэн шланзтай арматураас 3 боодол буюу 8,4 тонн 12-ийн арматурыг ачиж ирсэн машин дээрээс нь буулгаж авсан байдаг. Тухайн үед нөхөр ******* бид 2 хамт Архангай аймгийн Хайрхан суманд амарч явж байсан. Тэр үед иргэн А.Пүрэв манай нөхөр О.******* руу утсаар ярьж: Манайх 12-н төмөр дутаад манай барилга зогсчихлоо. Ахдаа 3 боодол 12 арматурын төмөр зээлээч. Дараа 7 хоногт арматурын төмөр татахаараа өгье гэхэд нь О.*******: Тэгээ, Хурдан өгөөрэй, ажлаа явуулж бай гээд зөвшөөрч шланз машин дээрээс нь шууд буулгаж авсан байдаг. Тэр 8,4 тн, 3 боодол ф12-н арматурын төмрийн үнэ тухайн үеийн худалдаж авч байсан 1,320,000 төгрөгийн ханшаар бодоход 8,4тонн*1,320,000=11,088,000 төгрөг дээр Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг хүртэл тээврийн үнэ /1 тонн ачааг 70,000 төгрөгөөр тээвэрлэсэн 588,000 /таван зуун наян найман мянга/ төгрөгийг бидэнд төлөөгүй өдий хүрсэн. Иймд 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Н.*******д зээлүүлсэн 50,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 30,000,000 төгрөг, 2014 онд А.Пүрэв, Н.******* нарын зээлсэн 3 боодол ф12-н арматурын төмрийн үнэ болох 11,088,000, тээврийн үнэ болох 588,000 төгрөг, нийт 41,676,000 төгрөгийг гаргуулах гэж тайлбарлав.

4. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Голомт банк ХХК-ийн дансны хуулга, хариуцагч Д.тай холбогдсон facebook зурвасын гэрэл зураг, ногоон өнгийн тооцооны дэвтэр зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

5. Хариуцагч О.******* Д. нараас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, ХААН банк ХХК-ийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

6. Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Голомт банк ХХК-ийн Баянхонгор аймаг дахь салбарын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 131/ШЗ2023/00280 дугаар албан бичгээр ирүүлсэн , дугаарын данс эзэмшигчийн мэдээлэл, дансны хуулга, Н.*******гийн Д.тай холбогдсон facebооk чат болон ногоон өнгийн тооцооны дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

2.1. 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Д.ын ээж Ж.Хүлэгийн Голомт банкны дансаар 30,000,000 төгрөгийг хариуцагч нарт зээлүүлсэн.

2.2. 2016 онд 10,000,000 төгрөгийг О.******* бэлнээр өгсөн бөгөөд үүнээс хойш мөнгөө нэхэхээр өгөхгүй барилга барьж байна, энэ ажлаа дуусгаад өгье, одоохондоо мөнгө алга, тэгж байгаад өгье гэх мэтээр янз бүрийн шалтаг тоочиж би мөнгөө нэхсээр өдий хүрсэн.

2.3. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг ...50,000,000 төгрөгийг 53,000,000 төгрөг болгон банкны хүүтэй нь төлсөн. Өөрсдөө санаж байгаа, өмнөх тооцоо дуусаагүй байхад манайх 30,000,000 төгрөг шилжүүлэн гэж байхгүй ба гүйлгээний утга хэсэгт зээлүүлэв гэж бичсэн гэх үндэслэлээр няцааж байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж, сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд:

3.1. Бидний зүгээс Н.*******д ямар нэгэн өр төлбөрийг тооцоогүй, харин Н.*******гаас авлагатай гэсэн хувийн хар данстай.

3.2. 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Н.******* биднээс 50,000,000 төгрөг зээлж авсан бөгөөд 7 дугаар сард манай ээжийн данс руу 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь 50,000,000 төгрөгийн үлдэгдэл мөнгийг шилжүүлсэн гэж үзээд бид өр авлагагүй гэж ойлгож байсан.

3.3. Иргэн А.Пүрэвдагва, H.******* нарын хүсэлтээр 50,000,000 төгрөгийг иргэн Н.*******гийн Хаан банкны тоот дансанд шилжүүлэн зээлүүлсэн. Тус мөнгөнөөс 20,000,000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр О.*******ын Төрийн банкны дансаар 20,000,000 төгрөгийг эргүүлэн төлж үлдэгдэлд 30,000,000 төгрөгийг өдий хүртэл төлж барагдуулаагүй. Мөн манай арматур төмрийг машинаас шууд буулгаж авсан бөгөөд 2,84 тонн нэг боодол нь тухайн үед 1,320,000 төгрөгийн үнэтэй байсан гэж маргаж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч Н.******* 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч нарт Д.ын ээж Ж.Хүлэгийн дугаарын Голомт банкны дансаар 30,000,000 төгрөг *******-с зээлүүлэв гэх утгаар шилжүүлэн өгсөн. (хавтаст хэргийн 46-48 дугаар хуудас)

4.2. Хариуцагч Д. 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Н.*******гийн дугаарын дансанд 50,000,000 төгрөг БХР -с гэх утгаар шилжүүлсэн байна. (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас)

4.3. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь ажил хэргийн харилцаатай байсан бөгөөд хэн аль нь нөгөөдөө мөнгө болон бараа материал зээлүүлж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байхаас гадна энэ талаар маргаагүй.

5. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн буюу хариуцагч нар 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлсэн, уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэг хариуцагчид үүссэн эсэх нь маргааны зүйл болсон.

6. Зээлийн гэрээний хэлбэрийг хуульд тусгайлан заагаагүй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг талууд хэлэлцэн тохиролцож амаар хийж болно.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасны дагуу хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бөгөөд талуудын хооронд үүссэн дээрх харилцааг Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч нь зээлдэгчид хэлэлцэн тохиролцсон мөнгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, харин зээлдэгч нь тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

6.2. Тухайлбал, нэхэмжлэгч нь гэрээний дагуу 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч нарт Ж.Хүлэгийн Голомт банкны дугаартай дансаар 30,000,000 төгрөгийг *******-с зээлүүлэв гэх утгаар шилжүүлэн өгч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан ...эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгсөн тул зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, улмаар нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байна.

6.3. Нэхэмжлэгч нь зээлийг шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн, хариуцагч нар мөнгийг аваагүй талаар маргаагүй, зээлийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн төлбөрийг шаардах эрхтэй байна.

6.4. Хариуцагч Д. нь ...бид өмнө нь ажил хэргийн харилцаатай байсан бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр зээлүүлсэн 50,000,000 төгрөгийн төлбөрт энэхүү 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа атлаа сөрөг нэхэмжлэлийг гаргаснаас гадна үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.

6.5. Хариуцагчийн зүгээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн өөрийн тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн Пүрэв ахтай тооцоо гэх нэг хуудас баримтад талууд хэлэлцэн тохиролцож тооцоо нийлж гарын үсэг зураагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх боломжгүй байна.

6.6. Иймд хариуцагч О.*******, Д. нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгож шийдвэрлэв.

7. Сөрөг нэхэмжлэлийн тухайд;

7.1. Хариуцагч Д. нь ...2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр зээлүүлсэн 50,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 30,000,000 төгрөг, 2014 онд зээлсэн 3 боодол ф12-н арматурын төмрийн үнэ болох 11,088,000 төгрөг, тээврийн үнэ болох 588,000 төгрөг, нийт 41,676,000 төгрөгийг А.Пүрэвдагва, Н.******* нараас гаргуулах гэж шаардах эрхээ тодорхойлсон.

7.2. Нэхэмжлэгчийн зүгээс ...Манайх 12 дугаарыг барьж байхад хариуцагч нар 22, 25-ын төмөр манайхаас авсан. Бриүс, цемент гэсэн зүйлсийг О.******* ажилчидтайгаа ирж авсан. Бидэнд 33,400,000 төгрөгийг өр авлага байгаа. Харин 50,000,000 төгрөгийг 53,000,000 төгрөг болгон банкны хүүтэй буцаан төлсөн гэж маргаж байна.

7.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй, мөн зүйлийн 73.2-т сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ гэж зохицуулсан.

Хариуцагч Д.ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох буюу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээдээр Н.******* болон А.Пүрэвдагва нарыг тодорхойлсон. Гэтэл тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа иргэний хэрэгт А.Пүрэвдагва нь хэргийн оролцогчоор тодорхойлогдоогүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар үндсэн нэхэмжлэлийн хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн эсрэг бие даасан шаардлага гаргах учиртай. Өөрөөр хэлбэл, үндсэн ба сөрөг нэхэмжлэл гаргаж буй талууд ижил байх ёстой бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг хариуцагч эдлэх боловч зөвхөн нэхэмжлэгчид холбогдуулан гаргах ёстой.

Ийнхүү хариуцагч Д. нь Н.*******, А.Пүрэвдагва нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 41,676,000 төгрөгийг А.Пүрэвдагва, Н.******* нараас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар нэгтгэн шийдвэрлэх боломжгүй байна.

7.4. Иймд шүүх хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

8. Хариуцагч нь 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр зээлүүлсэн 50,000,000 төгрөгийн үлдэгдэл 30,000,000 төгрөг, 2014 онд зээлсэн 3 боодол ф12 арматурын төмрийн үнэ 11,088,000 төгрөг, тээврийн үнэ 588,000 төгрөг, нийт 41,676,000 төгрөгийг гаргуулахаар А.Пүрэвдагва, Н.******* нарт холбогдуулан шүүхэд тусдаа нэхэмжлэл гаргах замаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдъя.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******, Д. нараас 257,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3*******,330 төгрөгийг Баянхонгор аймаг дахь Төрийн сангийн 100030000941 тоот данснаас гаргуулж хариуцагч Д.д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.*******, Д. нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,000,000 /хорин сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Д.ын гаргасан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 41,676,000 төгрөгийг А.Пүрэвдагва, Н.******* нараас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******, Д. нараас 257,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3*******,330 төгрөгийг Баянхонгор аймаг дахь Төрийн сангийн 100030000941 тоот данснаас гаргуулж хариуцагч Д.д олгосугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  О.БАТДОРЖ